Page 48 of 69

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 20, 2023 11:40 am
by J@x
Ливерпүүл 5-10н хооронд жаалсан жилүүддээ жижигчүүлээ барахгүй байж томчуудтай тоглохоороо финал шиг тоглоод үр дүн аваад байдагтай ойролцоо байх өө.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 20, 2023 1:45 pm
by Цоомоо
Өнгөрсөн жилийн Ла лигт Ноу кампт Реалын эсрэг гарсан гарааг харьцуулсан байсан.
Хөөрхий бас л арай л харагдаж байна лээ.
3 дараалж нухаж байгаан байна.
Чави Эл Классикод тун дажгүй ресалтууд авчихлаа.
Куман бол барахгүй байгаад байсан.
Асенсио чүд отон яах аргагүй байсан.
Тэнцээ Барсад ашигтай байсан болохоор Реал сүүлд нэлээн шахаж байгаад сөрөг алдлаа.
Кессид өвөл 3 ч багаас оффер ирсийн байна.
Чави үлдээчихье гээд, өөрөө ч үлдчихье гээд за ямар ч байсан улирал дуустал үлдээе гэдэг дээр тогтсон гэсэн.
Реалд 2 гоол хийчихлээ.
Педри, Дембелегүй хувиараа боломжийн даваад гараад ирлээ.
Лиг ч одоо ер нь болчихсон байх аа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 22, 2023 8:38 pm
by kayo
Гоё кайфтай хожил байлаа, сүүлийн 10н минут айл бүх заменаа сольчихсон эвгүйтүүлэх шахлаа шүү, харин Левагийн гоё довтолгооны эхлэлээр Кесси гоё гуслаа. Маш тайван цохиж байна шүү, манай Ферран, Дэмбээ хоёр бол тийм зайнаас тэнгэр л буудчихсан байгаа.

С.Роберто тэгээд улирлын турш шит тоглочихоод яг ийм чухал тоглолтонд сайн тоглоод байдаг, сонин тоглогч шүү. Эл классикод оруулсан гоолын дамжуулалт, гоолоороо нэлээн өндөр байдгийн байна.

Одоо цом дээр дахиж хусаад цомоо авмаар байна.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 23, 2023 9:23 am
by Cule
Кесси өмнөх классико дээр яг тэр байрлалаас хаалгачийн баруун талд цохиод Ансуд блоклуулсан. Саяын гоол дээр нь Ансу яг тэр блокддог байрлал дээрээ байсан, тэгсэн нөгөө талруу нь эвээр явуулж байна лээ шд хаха.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 23, 2023 10:12 am
by Cule
Челси Аубагийн гэрээг цуцлах гэнэ.

12 саяар зарсан билүү, хэдхэн сарын дараа үнэгүй буцаад ирэх юм байна дөө. Нэг жил тоглуулчихаад МЛСруу гайгүй зарчихвал нтр хаха...

Манайд бол хамаагүй бага цалинг зөвшөөрч байгаа, сая классикогийн дараа хувцас солих өрөөнд ирчихсэн л байгаа харагдсан...

Ганц нэг улирал Ла Лигт хангалттай л тоглохоор байгаа даа...

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 23, 2023 11:57 am
by Цоомоо
Зүгээр л Барсагийн тоглогч баймаар байна, тэр цалин мөнгө хамаа алга гээд байгаан байна лээ.
Барселона хот тоглогч нарыг их татах юм ер нь.
Левагийн замен байж болох л байх, ганц 2 улирал.

Педри сая тоглох уу нтр гэж байгаад орж чадаагүй. Гэмтэл нь сэдэрсэн юм байна, дахиад сар шахам аут.
Педри талаас Барса хэт шахаад, саяын тоглолтонд оруулах гээд сэдрээчихлээ гэж байгаан байна.
Копа дээр РМ-ийн эсрэг худлаа боллоо.

Месси яриа арай өөр яригдаад л байна.
Чимээгүйхэн мөрөөдөөд л сууя даа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 23, 2023 1:11 pm
by Цогоо
Обагаар мөнгө угаагаад байгаа юм биш үү дээ. хаха. Гэрээг нь цуцлуулж авчраад л, хэдэн төгрөгөөр зарж санхүүгийн хүндрэлээ маневрлаж аваад л. Шаардлагатай тоогоор давтах юм биш биз дээ? :ногоон:

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 23, 2023 2:06 pm
by Cule
Одоо ганц л удаа шдээ хаха

Уг нь ч галзуу финишер шүү, манайд байхдаа бас л класс үзүүлж байгаад л явсан... Манайд ч их хайртай болсым шиг билээ.. .

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Mar 25, 2023 12:27 pm
by Mojul
Шүүгч 17 жил хахуульдсан гээд скай гаар гараөд бх чинь үнэндөө ккк

Re: FC BARCELONA 2022-2023

PostPosted: Sat Mar 25, 2023 3:51 pm
by Өсөхбаяр
Mojul wrote:Шүүгч 17 жил хахуульдсан гээд скай гаар гараөд бх чинь үнэндөө ккк

:ногоон:

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Apr 04, 2023 12:43 pm
by kayo
Элче дээр ашгүй Лева 2 гоол хийлээ, одоо нэг гоолын тэнгэр нь онгойсон байгаа.

Одоо реалтай цомын хариу тоглолт, нутаг дээрээ 1-0 илүү эхлэнэ, хамаагүй үр дүнгээ хамгаалах гэж байгаад хусуулах вий, адилхан 0-0 гээд л үзэх хэрэгтэй. Педри, Дэмбэ хоёр байхгүй, урд бүтээлч тоглолт дутагдаад л байна, Рафинна, Ферран хоёр урд гарч магадгүй. Эсвэл Кессиг дунд Гави, Буси, Де Ёонгтой 4н хагастай гаргаж магадгүй, реалын эсрэг гайгүй таараад байгаа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Apr 04, 2023 12:47 pm
by kayo
Цоомоо wrote:Месси яриа арай өөр яригдаад л байна.
Чимээгүйхэн мөрөөдөөд л сууя даа.

Янз бүрийн шуум яваад л байхын, мэдкү, цалинг нь дийлэхгүй бас эцсийн мөчид чадахгүй нь гэх вий гэж айгаад хүлээлтээ доогуур тавьчихсан байгаа.

Лийгийн босс Тебасыг халуулах талаар өргөдөл өгж, энэ муу хогийн гарыг яагаад хурдан халж чаддаггүй юм болдоо. Ла лийг илт ПЛ-с муудаад чанаргүйдээд байхад л байлгаад байхын. Нэмээд илт реалыг дэмждэгээ илэрхийлдэг, манайхыг илт хийж, янз бүрийн дүрмийн асуудлаар байнга шантаачилдаг, хогийн гар, сая бас энэ Негира кэйс гээд худлаа юм гаргаад сэвээд байгаа. Испанийн хөлбөмбөгийн холбооноос бас гүтэгсэн гээд хариу мэдэгдэл гаргасан байна лээ.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Apr 05, 2023 2:10 pm
by J@x
kayo wrote:

Мөнгө өгчихөөч :ногоон:

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Apr 05, 2023 2:58 pm
by 21Grams
Negeirra case chini zohiomol hereg yum uu?

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 4:39 am
by spain man
Харин оргүй хоосныг ургуулчихна гэж байхгүй биз дээ? Ла Лигээс гадна Уефа бас тусдаа хэрэг үүсгэж байгаа гсн… Сэфэрин бол маш ноцтой хэрэг гсн байна лээ шд…

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 5:39 am
by spain man
Гэснээс хариугаа авчихлаа, сайхан байна аа хаха…

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 6:33 am
by Зак
Юу ч гэхэв. Де Ионг, Педри байхгүй гудамжны хүүхдүүд цүнхээ овоолоод тоглож байгаа юм шиг л замбараагүй тоглолоо. Баг зохион байгуулалтаа алдаад бүгд дураараа хамаа намаагүй тоглоод байхад дундаас нь хашгираад цэгцлээд өгөх хүн хэрэгтэй байх юм. Манай Бүсгүй арай зөөлдөөд байна. Гави ирээдүйд тийм болох байх. Гэхдээ сурах юм их бий.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 7:33 am
by poseidon
Эхний үед гоё байж байснаа алдчихлаа. Үзээгүй нь болж ахаха

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 9:24 am
by Reda
ишш

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 11:36 am
by Өсөхбаяр
Бенз 60 жилийн дараах хэтрик ч гэх шиг. талбайдаа ингэх ч гэж дээ..

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 2:04 pm
by Cule
За яахвээ яахав...

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 9:02 pm
by kayo
Муухай хожигдлоо. Яалтчгүй гол гарааны 11н тоглогчоос Педри, Де Ёонг, Кристенсэн, Дэмбэ гэсэн 4н хүн байхгүй гэхээр...Уг нь хусчихсан бол 2 цом хусахгүй юү. Эхний үе их гоё тоглож байснаа гоол алдаад л буруудаад эхэлсэн. Ядаж байхад Кристенсэн гэмтэлтэй, Алонсо гарсан, энэ нөхөр ч СЛ дээр ч баг алсаар байгаад таарсан, сая ч аллаа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Apr 06, 2023 9:09 pm
by kayo
21Grams wrote:Negeirra case chini zohiomol hereg yum uu?

Миний ойлгосноор бол бусад багийн судалгаа, консалтант маягийн юм хийдэг нэг шүүгчийн хувийн компаниас консалтант авж байсан юм уу даа, тэгэнгүүт тэрийг нь шүүгчидэд өгдөг байсан хахууль гээд сэвээд байгаа гэж ойлгосон. Бусад бүх багууд тийм консалтант, судалгаа авдаг байдаг л нэг үйлчилгээ гэж ойлгосон.

Тухайн үеийн шүүгчдийн буруу шүүж байсан эвлүүлэг хийгээд хэрвээ өгдөг байсан л юм бол ийм асуудалтай шүүлтийг манай эсрэг хийх байсан уу гээд гаргаж ирсэн байсан. Яг манай талд шүүсэн ла лийгийн тоглолтууд бол байхгүй гээд заргалдаад байгаам шиг байна лээ. Лапорта бол өөртөө их итгэлтэй байгааг бодоход асуудалгүй гэж харсан.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Apr 10, 2023 11:12 am
by Цоомоо
Испани, Итали тэгж байгаад асуудалтай газар юм аа, Монгол шиг кк.
Тебас гээд Ла Лигийн босс той бүр ил цагаан дайн хийж байгаа.
Нөгөөх нь одоо лигийн босс хүн байж бас арай хамаагүй хусах юм.

КДР-ийн хариу тоглолтонд эхний үе сайн тоглосон ч аргагүй тоглогчдын чанар, чадвараар 2-р үед савуулсан.
СБ-д эхний тоглолт дээр санамсаргүй маягтай хусаад хаячихсан, Ла лиг дээр РМ бас нээх сүртэй зориулж бэлдээгүй гайгүй биз гэж орж ирсэн байх, тэнцүү үзэж байгаад сүүлд хусаж хаяад хожчихсон.
Харин хариу тоглолт дээр ёстой шүд зууж орж ирлээ.
Шалтаг мундахгүй гэдэг шиг гоол үүсгэх гол 2 хүн Педри, Дембеле байхгүй, тоглолт удирдах гол хүн ФДЙонг байхгүй, хамгаалалтын хамгийн найдвартай тоглож байгаа Кристенсен байхгүй байлаа л даа. Уг нь Барса доместик требл хийж үзээгүй байсын байна, сая бол том боломж байлаа.
СЛ-с мултрахад, ЕЛ-с мултрахад, сая Копа мултрахад гээд дан чухал хүмүүс тоглоогүй нэг азгүй ч гэх юм уу юм байна лээ яахав.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Apr 10, 2023 11:17 am
by Цоомоо
РМ ядарсан уу яасан, талбайдаа хусуулаад Барса өнөөдөр хусвал 15 оноо болох нь.
Лиг ч тодорхой болчихлоо.
Угаасаа гол зорилго лиг байсан, СЛ-д жулдана гэж байсан яахав ээ яахав.
Довтлогч нар гоол хийж чадахгүй байгаа шалтгаануудыг засах ёстой болж байгаа.
Хүндээ байна уу, арга барилдаа байна уу гээд судалж байгаа биз. Лева хүртэл гоол хийхээ больчихлоо. ДА-ын дараа ритм уначихлаа гэсэн байна лээ, мань хүн.
Ансу, Ферран 2 ч мэдэхгүй дээ.
Бускетс гол тоглолтуудад гараанд гарсаар байвал хэцүү л санагдаад байгаан, Чави болохоор хэрэгтэй, үлдчихээсэй л гээд байхын мэдэхгүй.