Page 47 of 69

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Feb 24, 2023 5:55 am
by Mojul
Uefalona гэдэг л байсан хэвээрээ л юм байна. Яахав яахав манайх нухахтайгаа л байлаа

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Feb 24, 2023 10:48 am
by Reda
Шави өөрөө сайжрах хэрэгтэй бна даа. Бүрэлдэхүүн зуз хэрнээ Европ дахь амжилт бол арай2.
Тоглогч нарын хувьд бүгд л Европын тэмцээнүүдэд өмнө оролцож бсн, дашт нтрд ч орчихсон, гайгүй туршлагатай нөхдүүд бхд дас маань өөрөө жулдаад бна даа.
Лигт бол өөрөө ч урьд нь тоглож бсн, лигийн онцлог бусад багуудаа ч гадарлана, бүрэлдэхүүн ч зуз учир араамаараа бас явна. Гтл...

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Feb 24, 2023 11:57 am
by Өсөхбаяр
хэрэгтэй хожил байлаал :ногоон:
АЛ шигшээд 2 гөвж бсын иймэрхүү тэмцээнд /жижиг кк/ багт боломж олгосон нь дээр л дээ.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Feb 25, 2023 9:11 am
by Mojul
▪️ Xavi is the first coach in history to be eliminated from 4 European competitions within 14 months.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Feb 25, 2023 3:32 pm
by kayo
Чави ч болоогүй байна даа, европод бол болоогүй л юм байна, СЛ, Евро аль альнаас нь хасагдлаа, гаргасан шийдвэрүүд нь дан муу байлаа. Нээх ч юм хүлээгээгүй л дээ, дотоодын 2 цомоо авчихвал болно гэж байсан, одоо еврогийн тоглолт байхгүй 100% фокуслах нь.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Feb 25, 2023 7:40 pm
by Өсөхбаяр
хаа бсан намар Баейрн тай тоглоход гаргасан гараа нтр бодохоор згр европын тоглуулалтаа хаяж бгаам шиг л санагдсан.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 27, 2023 7:13 am
by bayarbat
Өсөхбаяр wrote:хаа бсан намар Баейрн тай тоглоход гаргасан гараа нтр бодохоор згр европын тоглуулалтаа хаяж бгаам шиг л санагдсан.

Манайх одоо яацын бэ? Барсагийн хаясан тоглолт дээр байдгаа хийгээд 2:1 -р арай гэж хожсон юмуу? :loll:

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 27, 2023 9:06 am
by Тэгшээ
Бет тавьсан биш сайхан савууллаа шүү.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 27, 2023 10:10 am
by Цоомоо
Олон хүний бет савсан байх аа.
Педригүй бол ч учраа олохгүй нь дээ.
Дембеле, Педри байхгүй болохоор довтолгооны сонголт юу ч байхгүй, баахан л кросс явлаа.
Хожигдол бүрт буруутан амархан л даа.
Буси, Альба, Роберто 3-ыг хамт гараанд гаргачихаар яаж бүтэх юм бэ л гэсэн комментууд байна.
Ядаж тэр 3 нь үнэхээр хог байлаа.
Эрик Гарсиа одоо ер нь гэмтэл, хуудас гээд аргагүй хүнгүйдвэл л гэхээс дахиж гараанд гарч чадахгүй байх аа.
Байж байж ганц гаргасан миарчдаг.
Кесси ч гэсэн боломж нэлээн л өглөө, дорвитой ашигласангүй.
Хожигдсон ч 7 оноо гэхээр тэгээд Европын өөр тэмцээн зэрэгцэхгүй, үлгэн салган лигээ авах байх аа л гэж бодож байна.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 27, 2023 4:38 pm
by Өсөхбаяр
bayarbat wrote:
Өсөхбаяр wrote:хаа бсан намар Баейрн тай тоглоход гаргасан гараа нтр бодохоор згр европын тоглуулалтаа хаяж бгаам шиг л санагдсан.

Манайх одоо яацын бэ? Барсагийн хаясан тоглолт дээр байдгаа хийгээд 2:1 -р арай гэж хожсон юмуу? :loll:

танайх фергитэй байхдаа АЛигд Базелдуулаад ЕЛигт орж ирээд селта билүү валенсиадуулж байсан санаанд буугаад.. цагтаа тоодоггүй байсан лигтээ одоо сайхан алалцаад үлдээ л гэсийн :ногоон:

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 02, 2023 8:41 am
by Зак
Педри эффект л гээд байх юм. Өнөө орой алуулах л байх даа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 02, 2023 8:55 pm
by kayo
Яг эгзэгтэй үед Педри, Лева, Дэмбэ 3 бэртчихдэг, өнөөдөр ч худлаа л байх даа. Гайгүй хамгаалж байгаад тэнцчихвэл хариу тоглолт сарын дараа нөхдүүд гэмтлээс ирчих байлгүй, учиртай даа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Mar 03, 2023 6:08 am
by Зак
За ямартай ч дараад л уналаа. Кессие онгодтой байлаа. Ансу азгүй байлаа. Хүмүүс үсрээд ч болов зайлдаг даа. Гэтэл оногдоод ч болов гоолд оролцъё гэж боддог юм уу, хаашаа юм. Хариу тоглолт 4 сарын эхээр. Бэртэл гэмтэл гайгүй болох байгаа.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Mar 03, 2023 8:05 am
by Өсөхбаяр
Ансу нээрээ бүтэлгүй байгаа гэдгээ баталж бгаам шиг орж яваа бөмбөгт оногдож л байдаг. Тэр Кессигийн үсрээч гээд гаргаж байгаа царайгээ кк

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Mar 03, 2023 10:31 am
by kayo
Санасныг бодвол ёстой хамгаалалтаараа аваад залчихсан байна шдээ, өмнөх лийгийн тоглолтонд довтолгоогоороо эдлээд өнгөрсөн бол сая яалтчгүй довтолгооны гол тоглогчид байхгүй, гол байгаа хамгаалалт дээрээ тогтоод хусчихаж, айлыг хаалгаруу ганц ч цохиулаагүй юм байна, энэ нь реалын хувьд сүүлийн 2010 оноос хойш гэртээ тоглосон хамгийн муу үзүүлэлт гэнэ. Манайхны дөнгөж 36% бөмбөг эзэмшсэн нь Пеп ирснээс хойших хамгийн муу үзүүлэлт гэж байна, жинхэнэ утгаараа автусдсан юм даг уу даа.

Европоос мултарсан, дотоодын 2 цом бол яалтчгүй гол зорилго болсон, хоюуланг нь хусчихвал Чавигийн Евро дахь үр дүнг нь уучилж болж байна.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 06, 2023 12:29 am
by Зак
Ферран минь дээ...

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 06, 2023 1:27 am
by Өсөхбаяр
довтогчид гоолдохгүй бхад хамгаалагчид гоолдож оноо авч өгдөг пл ын багууд шиг болж.. згр ч юмуу дөө.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 06, 2023 2:10 am
by 21Grams
Валэнсид пэналтиг нь өгсөнгүй дээ

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 06, 2023 11:48 am
by Cule
Зак wrote:Ферран минь дээ...


Зай л гарвал хаалгач, хамгаалагчруугаа алсын пасс явуулаад байхым эвгүй гар юмаа бас л хаха.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 06, 2023 4:50 pm
by Өсөхбаяр
Ливерпүүлд 7-0 дуулж байгаа багийг 2 тоглолтод хожиж чаддаггүй манайх бас л аргуу байна даа кк

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 06, 2023 8:35 pm
by kayo
За яахав яахав, реалыг хусчихсан юм чинь, кк.

Анри: Реалаас бүх европууд айж байна, реал харин барсагаас айдаг гэж.

Ферран нээрээ хаалгачруу юү бодож дамжуулдаг байна, Штегенд их эвгүй ирсэн, алдах шахсан. Тэгээд пеналт алдахын, аль дээр 2-0 болгочихсон газар.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 09, 2023 10:26 am
by Цоомоо
Лева байхгүй учир тоглолтын өмнө пен гарвал Ферран цохьно гэж шийдсэн юм байна.
Ансу нэхэхээр нь Ферран өгөөгүй нь тийм учиртай гэж. Зөв л гэж бодож байна.
Боломжийн цохьдог ч тэгээд хэрүүлээс болоод алдсан биз кк.
Левагийн дараах хамгийн сайн пен.тейкр нь Кесси л гэсэн уг нь.
Ансу бараг л хамгийн муу "10" болох шатандаа явж байна даа.
Араухог 1 тоглолтоор л торгож байгаан байна, алдаа нь зүгээр яах аргагүй л хэвийн алдаа бол 1 тоглолт, хэт бохир, спортын бус бол 2 тоглолт нтр гээд нэмэгдээд явдаг юм байна.

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 20, 2023 6:02 am
by poseidon
За гоё гоё... Ингээд бараг түрүүллээ дээ. Араухо Винисиусыг үнэхээр хөдөлгөхгүй юм. Пэдри байхгүй ч гоё хожлоо. Одоо Цомд дахиад нэг бавчих юмсан. ахаха

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 20, 2023 9:17 am
by Cule
Реалыгаа ч нэг юм барчихаад байгаам аа.. хаха

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 20, 2023 11:19 am
by Reda
Удаан хөдөлгөөнтэй Сержи Робертог төвдөө гаргасан ч бх шиг.
Реал манайтай үзэхдээ яагаад муу үздийн болоо, Европын багуудтай сайн үздийн бж.
Манайх эсрэгээрээ Европын багуудын өөдөөс гавихгүй хэрнээ Реалаа нухчаад бхын.