Page 42 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue Sep 27, 2022 9:22 am
by kayo
Аруёо бүүр хагалгаанд орохоор болжээ, хөөрхий ДАШТ ч будаа боллоо. Нөхрийг шигшээ баг нь ДАШТ-д оруулах гээд зүгээр эмчилгээ хийлэгчих гэсэн чинь мань хүн илүү урт хугацаагаа бодоод хагалгааг сонгож, зөв, нас залуу байна, дараагийн ДАШТ-д орох л болно.

Нөхөр тэгж байгаад бас бэртэмхий, манайд ирснээс хойш ганц ч улирал бүтэн тоглоогүй гэж байна шүү.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue Sep 27, 2022 10:06 pm
by Өсөхбаяр
умтити бэртэлтэй ДА ороод одоо иймэрхүү бдалтай бгаа билүү?

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Sep 28, 2022 11:44 am
by El Payaso
Уругвайтай уг нь энэ жил хөөрхөн бүрэлдэхүүнтэй байгаа даа. Бентанкур, Велверде хоёр гоё формтой байгаа. Нунэз нь урд гайгүй үзээд Арухо нь эрүүл бсн бол.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 9:18 am
by kayo
За ямар ч байсан 3н оноо, интернэшинэл брекийн дараагийн тоглолт ч хэцүү болдог, тэрүүгээр л боллоо. Айл бүүр хойшоогоо шигдээд хоёр жигүүр дээр давхар маркинг хийгээд Дэмбэ, Ансу хоёрыг ер хөдлөгсөнгүй, энэ үед жигүүрүүд туслах ёстой ч олигтой тусламж бас ирсэнгүй. Лева ёстой ур чадвараараа л гоолдлоо, ганц олдсон боломжийг бас л аймар ашиглаж байна шүү, шууд харахгүйгээр л буланд хуссан.

Айл нэлээн хэд довтолсон, Штеген найдвартай байлаа. Нөхөр энэ жил ч ёстой өөр байна. Айлын солонгос залуу бас мундаг юм, бөмбөгөө ер алдахгүй нэлээн олон боломж үүсгэж, хамгаалалтанд ч бас сайн гүйж байсан, овоо доо манай ганц ч гэсэн Ази гэж бодлоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 9:39 am
by Өсөхбаяр
Шар бацаан тэрүүгээр шуугиулаад бгаагаас манай хүн энд хийгээл бна

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 9:51 am
by Reda
Өсөхбаяр wrote:Шар бацаан тэрүүгээр шуугиулаад бгаагаас манай хүн энд хийгээл бна

Маниусын нүдэнд л лаг харагдаж бгаагаас биш бусдын нүдэнд бол лигийн нэг жижиг багт л хийлээ шд, хаа сайгүй л болдог юм кк. Хэдий лигт гоолдоод яваа ч томчуудын эсрэг гайгүй үзэх хэрэгтэй л дээ. Тгд Байерны эсрэг эхний боломж алддаг бол бас арай, хүн л юм чинь алдана шд гэх бх л даа. Тгд томчуудтай таарахдаа л гоолдоод бхгүй бол үнэлэгдэх хэцүү. Класс гэж хараад л бгаа уул нь.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 10:38 am
by Цоомоо
Лева өөрийн классаараа л 3 оноо авчираад л өглөө.
Тэрнээс сайн сайн боломжууд бол үүсгэж чадсангүй, багаараа.
Тэнцсэн бол лигийн 1-т бичигдэхгүй байсан. 800 гаруй хоногийн дараа лигийн 1-т бичигдэж эхэлж байна гэсэн байх.

Xavi, more than happy with Robert Lewandowski: “Lewandowski is a player who gives you guarantees, it’s very clear”.
“I'd argue he's the best goal scorer in the world” гэсэн байна лээ.

Залуу гээд Нунесийг ч юм уу аваад Ливерпульд байгаа шиг тоглолт гаргаж байвал яах уу, удахгүй алаасай, цаг хэрэгтэй гээд л сууж байгаа байх.
Ф.Торрес ямаршуу байна.
Ер нь бол зөв л сонголт хийсэн бололтой, Лева дээр.

За одоо СЛ-ийн хэсгийн магадгүй хамгийн чухал тоглолтоо хийнэ, Сан Сирод Интертэй.
Заавал хожих ёстой.
Эрик Гарсиа лав гараанд гарах биз.
Кристенсэнтэй хамт юм болов уу.
Фати сая сайн байж чадсангүй, тэгэхээр Рапинья, Дембеле 2 гарах байх.

Фатигийн хувьд хуучны формоо олж чадахгүй л байгаа.
Түрүү жил нэг мэдээ гараад байсан. Гэмтсэээс хойш өмнөх хурд, тэсрэлт, хөдөлгөөн нь байхгүй болсон гээд.
17-той л Месситэй хоршоод шал өөр тоглоод эхэлсэн хүүхэд юмсан, тэр нэг гэмтлээс хойш үнэхээр л өөр болчихоод байгаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 10:42 am
by Цоомоо
Xavi has broken Zidane's record for the longest unbeaten away streak in La Liga history going 18 games without a loss.

Энэ бас мундаг л стат юм байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 10:56 am
by storm
Олон боломж үүсгэж чадаагүй. Kessie довтолгоонд их муу туслах юм. Нэг л яаж тоглох учраа олохгүй завсарын тоглолттой.

Интерийг талбайд нь хожиж байж цааш явна шдээ. Нэлээн үр ширүүн тоглолт болно доо.

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Oct 03, 2022 1:04 pm
by Reda
Цоомоо wrote:Залуу гээд Нунесийг ч юм уу аваад Ливерпульд байгаа шиг тоглолт гаргаж байвал яах уу, удахгүй алаасай, цаг хэрэгтэй гээд л сууж байгаа байх.
Ф.Торрес ямаршуу байна.
Ер нь бол зөв л сонголт хийсэн бололтой, Лева дээр.


Чиний хэлж бга ерөнхийдөө зөв. Тхдэ Аубаг явуулж авчирсан. Тэгэхээр юун яасан Торрес Нунестэй зүйрлэхэв дээ.

Re: FC BARCELONA 2021-2022

PostPosted: Tue Oct 04, 2022 9:50 am
by kayo
storm wrote:Олон боломж үүсгэж чадаагүй. Kessie довтолгоонд их муу туслах юм. Нэг л яаж тоглох учраа олохгүй завсарын тоглолттой.

Интерийг талбайд нь хожиж байж цааш явна шдээ. Нэлээн үр ширүүн тоглолт болно доо.

Sent from my SM-A525F using Tapatalk


Кесси уг нь мундаг юм байна лээ, одоо манай дээр яг яаж тоглох учраа олохгүй, нэмээд гараанд ер гаргахгүй болохоор одоо хүртэл хөлөө тааруулж чадахгүй л байгаа байх. Миланыхан манай гол хүнийг авчихаад гараанд ч гаргахгүй бенч-д суулгаад байна гээд их л ууртай байна гэсэн.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 4:01 am
by Зак
Хойноо удаан хүмүүс гаргачихсан болохоор интер хамгаалж байгаад сөрөгдөхөд таатай сайхан байх шиг байна. Дэмбээ аль хөл дээрээ өндийсөн юм мэдэхгүй нэг л их нухаж байгаад амиатаж цохисон хүн. Цараа намжил шиг эхний гар хүрэлт, нэг гоол отон байж аварсан. 3 дахь дээр яалт ч гүй алдлаа даа гэж.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 5:05 am
by poseidon
Алонсо гэж нохойн баас шиг тоглолтой гар байна шд... ийм удаан, дамжуулалт муутай, хамгаалалт муутай амьтан байсан юм уу? хаха

Алба бол хавь илүү байхаар юм байна. Сүүлийн тэр Дюмфрийсийн гар байгаагүй юу? анхнаасаа Дэмбээг зүүнд Рафиняг баруунд гаргахгүй дээ. Заза ирэх тоглолтдоо хожих гэж л үздэг байх даа.

Энэ Лева том тоглолтууд дээр сураггүй болоод байх юм. Сая бол бүр арай муу байлаа. Бараг Аубамеянг байсан бол илүү байхаар байж гэж бодогдох шиг...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 5:07 am
by poseidon
Жутгла тэнд Атлетиког аваад залсан байх юм. Брюжд галзуурч байнаа... Буцаагаад авчирмаар ч юм уу? хэхэ

Буцаан авах нөхцөлгүй явуулсан билүү дээ яалаа

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 6:05 am
by storm
Тэнцдэг ч байдаггүй юу? Одоо 3 багаа хожиж байж үлдэнэ. Том тоглолтод арай жулдаад байна.

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 7:20 am
by Өсөхбаяр
шави чухал тоглолтод сонин шийдвэрүүд гаргах юм.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 8:05 am
by storm
Барсагийн гар хүрсэнийг бичлэг үзэж цуцлаад айлын гар хүрсэнийг бичлэг үзэлгүй гар биш гэж үзэж.

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 10:17 am
by Цоомоо
Интер тактикийн мундаг тоглолт гаргалаа шүү.
Ид үеийн Барса ч амар гоолдохооргүй л зай өгсөнгүй хамгаалж байна.
Өөр арга байхгүй болохоор баахан худлаа кросс.
50 кросс явуулсан байна.

Балде бацаан арай өөр сэтгэлзүй харуулж байна лээ, Альба нтр гээд хуучны хэдээс өөр.
Дайръя, риск хамаагүй гаргая гээд.

Уг нь тэр Фатигийн гар дээр ФИФА бүр дүрмээрээ хүртэл гоол тооцно гэдгийн байна.
Интерийн гар дээр бол яах аргагүй л пеналти баймаар юм.
ВАР шүүгч нь өмнөх Баерн дээр гарсан нөхөр байсан л гэнэ.
Дембеле дээр өгөөгүй, сүүлд нь сорри гээд өнгөрсөн.

Эвгүй нүхэнд уналаа даа.
Интерийгээ 2 гоолоор нухахгүй бол.
Хэсгийн 1 ч өнгөрлөө өнгөрлөө.

СЛ-ийн 2 тоглолтонд Рапинья ёстой суга байлаа даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 11:00 am
by Reda
Рафиня харин жигүүрт Мемфисийг гаргасан аятай л тоглох юм.
Явж явж лигдээ л анхаарал тавъя болсон гэх вий.
Лева ч удаан темптэй багт ирчихсэн амар бгаа биз, энэ байдлаараа бол бие нь 3 жил тоглоход асуудалгүй бхоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 11:56 am
by kayo
Энэ ВАР гэхдээ арай л худлаа байлаа, Ансугийн гар хүрсэн нь бараг мэдэгдэхгүй шахуу байхад Интер дээр гар нь хүрээд гар нь бүүр ойгоод хойшоо болж байхад хүртэл тоохгүй өнгөрч энэ тэр. Бүүр арай л худлаа шүүсэн. ВАР дээр суусан нөхөд л шийдчихлээ гэж харлаа. Леваг бас шууд шахаад унагадаг дээр ч пеналт заахаар, манайхан нэг иймэрдүү хүрэнгүүт шууд пеналт заадаг байж.

Ерөнхийдөө тоглолт хэцүү байлаа,өмнөх Баернтай тоглосон тоглолтоос маш өөр тоглолт болсон, айл бол үнэхээр мундаг хамгаалсан, Дэмбээ ёстой ямар хөл дээрээ гарчихсан юм гэмээр байлаа, дан бөмбөгөө таслуулсан, Рафинна ч ер харагдсангүй.

Кесси орж ирээд харин идэвхтэй байсан, СЛ дээр бол Кессиг илүү тоглуулмаар санагдлаа, тэгээд ч Интертэй өмнө нь лийгтээ алалцаж байсан хүн, арай илүү үзэх байсан даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 1:40 pm
by Цоомоо
Гэхдээ үнэндээ хамгаалалт эвдэж, боломж үүсгэж байсан хүн нь Дембеле л байна даа.
Дандаа 2 хүн очиж байна лээ.
Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо гэдэг шиг Дембеле л ичиж зовохоо мэдэхгүй болохоор юу ч хамаагүй зоригтой тоглох юм хаха.
Өөрийнх нь тоглолт ч тэгээд таамаглашгүй, баруун уу зүүн үү, дарах уу гээд эвгүй л дээ бас.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Oct 05, 2022 3:01 pm
by Зак
1-р үед хог байсан. 2 дээр арай гайгүй. Тэр хурц өнцгөөс цохидог бол муу цохилт биш. Ансугийн гар шүргэдэг дээр бол гоолын дамжуулалт өгсөн. Гэхдээ л багаараа тааруу байлаа. Ирэх 7 хоногт юу болохыг харъя. Одоо Шави маань л багийн сэтгэл зүйг хир бэлдэхээс хамаарна даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri Oct 07, 2022 12:54 pm
by Цоомоо
Raphinha-g Xavi odoo er n undsen RW dr n tulhuu togluulhaar bolj bga bololtoi.
Dembele zuund ch chadna biz er n.

СЛ дээр азгүй байна шүү ер нь.
Байерн дээр тийм олон боломж гаргачихаад ашиглаж чадаагүй, Дембеле дээр пен заагаагүй.
Интер дээр 1 гоолоо хасуулаад, 1 цэвэр пен.
Нэмээд тэр Леваг түлхдэг ч гэсэн 50/50-тай л байсан.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Oct 13, 2022 12:00 pm
by Өсөхбаяр
одоо Баейрныг гөвөөд гарчдаггүй л бх даа

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri Oct 14, 2022 8:49 am
by ТӨӨГӨӨ
Тэгээсэй билээ. Левагийн ЧЛ-н гоолыг ахиулмаар бна шд