FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Tue Nov 09, 2021 2:15 pm

Өө харин тхх, аймар дарамтан доор ирж байгаа. Нэг сэтгүүлч яг асууж байна лээ, Пептэй өөрийг чинь харьцуулж байна, яг адилхан нөхцөлд ирж байна, дарамт хэр их байна энэ тэр гээд, нөхөр Пептэй харьцуулж байгаад баяртай байна, байдал хэцүү байгаа гэдгийг мэдэж байна, ямар ч байсан хуучны барсагийн филисофийг буцааж авчирна л гэж байна.
Буцаад бөмбөг барьдаг, хурдан прессинг хийж бөмбөгөө хурдан эргүүлж авдаг, айлын талд тоглолт зохион байгуулдаг баг болгоно гэнэ. Харин тэр шаардлагад тэнцэх багийн бүрэлдэхүүн байна уу гэдэг эргэлзээтэй. Ялангуяа урд жигүүрт хүн байхгүй дан хагас, хамгаалагчидыг тоглуулаад байгаа, Дэмбэ, Ансу хоёр ээлжилж гэмтээд, ядаж Брайтвэйт ч байхүгүй, жигүүрт хүнгүйдээд байгаа, тэрийг яаж аргалах юм байгаан.

Өвлийн цонхоор Олмо, Стерлинг гэсэн нэрс яригдаад байна, уг нь гоё нэрс, яг жигүүрт таарах, даанч санхүүгийн хувьд чадах уу гэдэг байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Галмандах » Tue Nov 09, 2021 4:14 pm

Еврогоор Испаний шигшээд урдуур гарсан залуучуудаас хэн нь ч ирсэн гоё байхаар юм байна лээ. Манай хүчит хар Траорэ нтр гээл
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Wed Nov 10, 2021 10:02 am

За манай хүн дүрмээ тогтоогоод эхэлчихэж.

Эхний дүрэм багийхан бэлтгэлээс цаг гучин минутын өмнө ирж өглөөний цай уучихаад бэлтгэлийн дараа ланч идчихээд явах ёстой гэнэ. Бүх том багууд ингэдэг болсон юм байна, манайх л харин хоолонд хамт ордоггүй юм байна. Тоттенхэмийн документри дээр Сон өглөө босонгуутаа өглөөний цай ч уухгүй шууд бэлтгэлдээр явдаг, өглөөний цайгаа бэлтгэл дээрээ уудаг гэж гараад байсан, тэр юм байна л даа. Хоолыг нь хянах, зөв хооллох, мөн багийхантайгаа илүү дотно болох арга юм гэнэ. Бэртэл гэмтэл ч хоолноос маш их хамааралтай юм байна лээ. Хэрвээ бэлтгэлээс хоцорвол Лучогийн үед байсан торгох аргыг хэрэглэх юм байна, гоё гоё, жоохон дэгэнд орог.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby PrOXy » Wed Nov 10, 2021 1:04 pm

Миний хамгийн хайртай тоглогч. 3 ч жерсиг нь авсан бдаг юм хэхэ
Зөв хүнээ зөв цаг тавьлаа гэж бодном. Пептэй харьцуулалгүй яахав, гэхдээ Чавид залуу хаоуун Лео бхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Залуучууд угаасаа гоё болноо. Гави, Педри, фати, Френки, араухо, эрик, пүүч, демир... Харж л бгаарай. Тэвчээртэй хүлээгээрэй
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Wed Nov 10, 2021 2:40 pm

Бэлтгэлээс хоцорвол торгоно, минутаар нь үнэлгээг нь гаргаса байгаа юм байна.
Хооллолтыг хянана, энэ нь гэмтэл бэртэлтэй шууд холбогдож байгаа гэж үзэж байгаан байна, аргагүй биз.
Лучогоос хойш бэлтгэл гэж зүгээр худлаа юм болсон, одоо бэлтгэлийг өөр түвшинд хийлгэнэ, бэлтгэлд хамгийн сайн байгаа нь л тоглоно л гэж.
Пике ирэх 7 хоногт нэг ярилцлагад орох байсын байна, Чави шууд болиулсан байна.

Ер нь эхний алхам бол сахилга бат, дэг журам дээр шийдвэрүүд гаргаж эхэлж.
За тэгээд бэлтгэл нтр гээд багтайгаа 2-3 сар болоод ирэхээр тоглолтын арга барил, тоглогчдын нөөц боломж нтрийг нь өөрөө сайн харж мэдээд тоглолтын агуулгын өөрчлөлт нтр нь харагдаж эхлэх биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Wed Nov 10, 2021 3:11 pm

Пепийн өндөр босгыг барагийн хүн давахгүй л дээ. Түүнтэй жишэж хүлээлт үүсгэвэл хүссэнээ бид олж харахгүй. Шави тэр босгыг барилцсан залуу хүн гэдгээрээ арай онцлог.

Ярьж байгаа нь зөв л байна. Эхлээд шууд систем тактик гэхээсээ тоглогчтой тулж тоглох хүсэл эрмэлзэл бие бялдар болоод сэтгэл санааг нь бэлдэх нь чухал. Олон хожигдол олон дасгалжуулагч тэднийг иргүй идэхгүй болгосон.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Thu Nov 11, 2021 11:48 am

хэсэгтээ өндөр хүлээлтгүй дарамтгүй байхад болно доо. хавар цом нтр өргөчихсөн ч бхым билүү хэхэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Sat Nov 13, 2021 3:57 pm

storm wrote:Пепийн өндөр босгыг барагийн хүн давахгүй л дээ. Түүнтэй жишэж хүлээлт үүсгэвэл хүссэнээ бид олж харахгүй. Шави тэр босгыг барилцсан залуу хүн гэдгээрээ арай онцлог.

Ярьж байгаа нь зөв л байна. Эхлээд шууд систем тактик гэхээсээ тоглогчтой тулж тоглох хүсэл эрмэлзэл бие бялдар болоод сэтгэл санааг нь бэлдэх нь чухал. Олон хожигдол олон дасгалжуулагч тэднийг иргүй идэхгүй болгосон.

Sent from my SM-G903F using Tapatalk
Шави ч гсн иймэрхүү нөхцөлд өөрөө багийн тоглогч нь бсн хүн мэдэж бгаа даа. Пэпээс өмнө бсн, ирснийх нь дараа чадвар нь лаг болсон гд л, одоо бгаа хэдээсээ бас нээх гэх блгүй дээ. Тгд тоглогчдын хурд хүч сайжраад ирвэл топ4 асуудалгүй блгүй дээ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Sun Nov 14, 2021 4:51 pm

Ажилгүй байсан манай бас нэгэн домог Алвес албан ёсоор буцаж иржээ, яг тоглох нь 1 сараас юм байна. Тэр хүртэл бэлтгэл хийж байх юм шиг байна. Саяхан тоглолт үзээд манайхантай уулзаад яваад байсан манайхан Нөү гэсэн чинь Чави харин авъя гэсэн юм байна.
Чавигийн хамгийн их дамжуулдаг байсан тоглогч доо, яг баруун урд, Мэсси яг жигүүрт тоглохгүй дунд, голруу тоглохоор баруунруу талбайг татдаг байсан нь Алвес. Яг Чавигийн тактикт тохирдог тоглогч.
Одоо ч тоглоно гэхээсээ илүү Дест болон бусад залуучуудад бэлтгэл дээр үлгэр дуриалал үзүүлэх, Дестэд ялангуяа баруун ар хэрхэн довтлох, хамгаалахыг заах байх даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Sun Nov 14, 2021 5:07 pm

Ажилгүй ч гэж нутагтаа уг нь нэг багт тоглож байсан юм биш үү? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Sun Nov 14, 2021 6:11 pm

Цогоо wrote:Ажилгүй ч гэж нутагтаа уг нь нэг багт тоглож байсан юм биш үү? :ногоон:


Нөү, тэрнийхээ гэрээг аль эрт цуцалчихсан юм байна лээ. Манайд ирчихсэн тоглолт үзээд, өөрийгөө тохирно гээд яваад байсын.

Хамтдаа тоглож байсан нөхөд бие биенээ татах, "аврах" ажиллагаа хөлбөмбөгт нэлээн түгээмэл юм шиг байгаан.

Японд л гэхэд Инеста, манай ла массагаас гарсан, нэлээн ирээдүйтэй гээд манай харьяалалд байж байгаад гэмтээд бараг кареер нь дуусаж байсан Самперыг багтаа авсан бол жил гаран баггүй болчихсон энд тэнд хальт хөтлөгч, нийтлэгч хийж байсан Бояаныг бас саяхан татаад авчихсан, хамт тоглож байгаан байна лээ. Бас Вермален ч явж байх шиг.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Mon Nov 15, 2021 8:20 am

:eek:

Тэр сүүлийн Вэрмалэн гэдэг дээр тэсэлгүй инээчихлээ. Уучлаарай. Миний бодлоор мань эрийг танайд зарсан нь манайхны хийсэн хамгийн дажгүй наймаа юм шиг санагддаг. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Nov 15, 2021 10:13 am

Яахнав зайлуул, яг гараанд гарсан тоглолтондоо бол баг алдаггүй л байсан, яахав 60н минут тоглож гэмтээд 10н тоглолт тоглодоггүй байсан болохоос биш :ногоон:
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Mon Nov 15, 2021 12:10 pm

Дани Алвес яг тоглолтонд өндөр хэмжээнд чадахгүй л дээ, нэг их тусалж чадахгүй байх.
Зүгээр тоглолтын бус үед хэрэг болох юм байлгүй.
За тэгээд гол нь мөнгөгүй учраас ёстой л арга ядсан л юмнууд л хийж байна даа.
Дани явснаас хойш 5-6 жил ганц гайгүй РБ олж чадсангүй өдий хүрч.
Чавигийн санаа бол С.Робертог дахиж РБ, ер нь хамгаалалтын үүрэгтэй гаргахгүй, голд тоглуулах бодолтой юм гэсэн.
С.Роберто хагас дээр эхэндээ хөөрхөн тоглочихдог байсан шүү уг нь ч.
Даанч тэгээд РБ байхгүй нөхөөсөнд яваад, одоо яг байрлал ч байхгүй болчихоод байгаагаас биш.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Thu Nov 18, 2021 9:28 am

Салзбургийн Адеми гээд 19тэй залуу сүүлийн үед их яригдаад байна, Германы шигшээдээ саяхан дебүтээ хийж гоолдсон, төвд, жигүүрт тоглох чадвартай, манай Дэмбэ шиг хурдтай нөхөр байна, гэхдээ илүү сайн фиништэй, ер нь их боломжийн харагдлаа шүү. Бараг Халланд гэж байхаар манайд илүү Это шиг тохирох тоглогч байна. Үнэ нь 40н сая орчим. Одоогийн дурын тоглогч 100 гараад байгаа зах зээлд бол маш хямдхан. Уг нь энэ өвөл авъя гэхээр Салзбург өгөхгүй, зунаас наашгүй л юм шиг байна, Дортмунд бас авах гээд оролдоод байгаан байна, эднийхэн сурчихсан гарууд Салзбургээс хямдхан авчихаад 100 гаргаж зарах гээд байх шиг байна, Халланд шиг. Түрүүлээд авчих юмсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Галмандах » Fri Nov 19, 2021 8:48 am

Шуум ч гэсэн Пеп ах ФДЁ-оор л дутаад байна гэнэ дээ. 90М ч гэх шиг. Хагасуудын чанар муудсан өнөө үед байрлалдаа нэг үү хоёр уу гэж яригдах залууд 90М арай бага байнаа. Тэгээд ч орных нь хүнээр хэн ирэх вэ? хаха
ФДЁ-г явуулбал Мессиг явуулснаас ч том алдаа болно гэсэн коммент уншлаа. Тэр үнэн шүү.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Fri Nov 19, 2021 10:12 am

Энэ улиралд тааруу тоглож байгаа.
Чавигийн дор буцаад формондоо орох байх аа.
Уг нь өнгөрсөн улирал сайн тоглосон шүү, хамгаалагчаар гарахдаа хүртэл юун Ленгле нтр л байлаа.
Бас Матсын үүрэг роль Чавигийн системд маш их нэмэгдэнэ гэнэ.
Бодвол прессингээс гарахад хэрэгтэй байх. Тэгэхээр нэлээн риск хийж тоглоно гэсэн үг, өмнө нь ч ингэдэг л байлаа.
Дунд Буси, Чави, Иньеста шиг хүмүүс байхгүйд хэр хэрэгжих юм бол харж л байя.
Пике, Буси, Альба 3-ыг 7 хоногт 1-ээс олон тоглолт хийлгэхгүй гэсэн плантай байгаа л гэнэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Mojul » Fri Nov 19, 2021 12:46 pm

Lingz ийг үнэгүй туучих гээд л байна уу :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Fri Nov 19, 2021 1:01 pm

Цогоо wrote::eek:

Тэр сүүлийн Вэрмалэн гэдэг дээр тэсэлгүй инээчихлээ. Уучлаарай. Миний бодлоор мань эрийг танайд зарсан нь манайхны хийсэн хамгийн дажгүй наймаа юм шиг санагддаг. :ногоон:

эмнэлэг банзанд байсаар таарсан. ч Ленглег бодвол алдаа багатай гай болоогүйл юмдаг :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022

Postby kayo » Fri Nov 19, 2021 2:15 pm

Mojul wrote:Lingz ийг үнэгүй туучих гээд л байна уу :ногоон:


Танай Лорд чинь 3,4 дахь сонголт, эхлээд Стерлинг, чэлсигийн Зиеч гэсэн бенчдээ дургүй сууж байгаа сонголтууд байгаа, үнийг нь дийлэхгүй бол яахав танай хүнийг бодолцож үзэмз, :ногоон:

Манай дараа жилийн таргет гээд хэдэн хүний нэр байсан, бүгд гэрээ нь дуусаж байгаа үнэгүй тоглогчид :loll: Фифа тоглоход л гэрээгээр нь филтердэж байгаад дуусаж байгаа гаруудыг түүдэг шиг л байна даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Fri Nov 19, 2021 2:18 pm

Гэхдээ одоо Чавигийн доор залуучууд маань гялалзах байх гэж хараад байгаа, хувцас солих өрөөнд дүрэм оруулсан, идэх хоолыг нь хянадаг болсон, бэлтгэл дээр ч өөрчлөлт орсон, рондогоо хийхэд хүртэл голд орох хүн нь туг тойрчихоод ордог, илүү хурдтай болсон байна лээ. Мөн саяхан гарсан тактик боловсруулдаг софтвэйрийг тактик зохиохдоо ашиглана л гэнэ, нөхөр арабд байхдаа хэрэглэдэг байсан гэнэ. Тэгээд гэртээ тоглолттой өдөр өглөө нь бэлтгэл хийнэ, тэгчихээд хамтдаа буудалд байж тактик дээрээ ажилчихаад орой шууд хамт стадион орно гээд нэлээн олон өөрчлөлтүүд хийгээд байгаан байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Sun Nov 21, 2021 5:01 am

Дажгүй хагас боллоо яг гоолдогч алга бусдаар бол нэхээд айлын шахалтаас гараад арай илүү эрэл хайгуултай тоглоод байна. 11 удаа цохилоо яах уу хаалгаа оносон нь цөөхөн. Дээр нь нэлээн алдаа хийлээ тэмцэлтэй байгаагийн илрэл. Тоглогчид ч их ач холбогдол өгч байгаа бололтой өнгө зүс сайтай. Ilias Akhomach гээд 17 залууг анхных нь тоглолтыг хийлгэж байна.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Sun Nov 21, 2021 5:57 am

Ёооёо алалцлаа2. Ойрд хараагүй тоглолт боллоо. Нөгө ө унжгар байдал харагдсангүй, ялангуяа прессинг хамаагүй дээрджээ. Абде гоё.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Зак » Sun Nov 21, 2021 8:37 am

Абде гэж өндөр бөгтийсөн нөхөр нилээн скиллтэй юм аа. Гэм нь ааш араншинтай бололтой. Сүүлд хамгаалалт бужигнаад нилээд эвгүйтлээ. Шавигийн эхний хийх ажил хамгаалалт л байна даа. Тэрнээс үе, үе тики така харагдаад эртний сайхан дурсамжууд сэргэх гээд л байна.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Sun Nov 21, 2021 12:30 pm

Бас чиг гэрэл гэрэл харагдаад эхэллээ шүү, бөмбөг сайн эзэмшиж байна, бөмбөгөө хурдан эргүүлж авж байна, шаанс гаргаж байна. Шинэ коачийн доор бүгд гайгүй тоглох гэж хичээж байгаа нь харагдлаа. Яалтчгүй Депэйгийн хажууд 2 жигүүрт хүн байхгүй болохоор гоолдож чадсангүй, Ансу, Дэмбэ хоёр ирчихвэл гоё тоглохоор байна.

Сүүлд яалтчгүй маш их нэхэж тоглосон сууж байна, тэгээд Бүси суухаар тоглолт шууд алдагдаж байна шүү, Бүси ч яг л залуугийн үе шигээ харагдлаа, бөмбөг алдахгүй найдвартай, дээгүүр гоё дамжуулалт өгөөд л … Гоё байна.

Шинэ дасгалжуулагч тэгээд аз дагуулж байна, сүүлд айл гурван ч гоол оруулах шахлаа, хоёр шон, нэг хоосон мөргөсөн нь гадуур.

Цэнгэлдэх ч битүү дүүрээд гоё байлаа, өнгөрсөн тоглолтонд 36хан мянга байсан бол сая 76 мянга ирсэн байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests