FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby poseidon » Sun Jul 31, 2022 9:02 am

За Пикэг яагаад бүүлээд байна. Америкийн бүх тоглолтуудад тэглээ.

Балде янзын байна шүү. ДЭмбэлэ бүр анги болжээ. Одоо л авсан үнээ барихаар тоглож абйх чинь_
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6794
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Mon Aug 01, 2022 8:24 am

Пикег Шакирагаас болж бүүлж байгаан байна лээ. Би нэг твиттер дээр хэн тоглогчийн гэр бүлийн асуудлыг хамаардгийн, хувийн асуудал гээд бичсэн чинь барьж идүүлэх шахсан, дэлхий хамаарч байна, Пике араар тавьсан, уучлах эрхгүй энэ тэр гээд Шакирагийн фенүүд чинь барсагийн фенээс их юм байна лээ, хаха. Тэгээд Америкууд чинь ийм шар мэдээнд дуртай улсууд зүгээр бөмбөг барих болгонд бүүлээд. Тоглолтуудын уур амьсгал ч яг тийм америк хөлбөмбөгийн тэмцээн болж байгаа юм шиг шуугиантай байлаа. Испанид чинь бол дуурь үзэж байгаа юм шиг чимээгүй үздэг, босож болдоггүй, босонгуут хойноос хүн цохиод ядаргаатай баригдмал үздэг юм байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Mon Aug 01, 2022 8:38 am

За Күндэ ирчихлээ, бүрэлдэхүүн бол ёстой зузаан болчихлоо шүү, өмнө нь ийм зузаан бүрэлдэхүүн үзээгүй юм байна шүү, заменд дан Б-гийн хүүхдүүд суудаг байсан, одоо бол Б байтугай 1р багийханд ч суудал олдоход хэцүү болох нь. Одоо бол лийг, СЛ гээд том хүлээлттэй үзнэ шүү, Чавигийн жинхэнэ чансаа танигдана даа, өөрийн хүссэн багаа бүрдүүлчихлээ, Сити шиг л зузаан байна, гол нь тэгээд багийн уур амьсгал, тоглогдыг байнгын формтой байлгах, сэлгээ, ротэшинг зөв хийх гэдэг хэцүү асуудлууд байна.

Урд Дэмбээ, Рафинна, Лева гэж гарах юм шиг байна, Рафинна дөнгөж багтаа ирчихээд хэзээ язааны тоглогч шиг л уусаж байна, Дэмбээтэй ойлголцол янзын. Хэзээ хамгийн сүүлд шинэ тоглогч ингэж шууд уусаж байлаа, Ней, Суарез хоёр ч эхний хэдэн тоглолтонд гоолдож чадахгүй хэцүүдэж байсан. Лева яг тийм замаар явж байна, цохилтууд нь уг нь гоё л байна, хэт хичээгээд байх шиг байна. Аяндаа бороо оруулах байх. Дэмбээ одоо л "том" болж байх шиг байна, өөртөө итгэлтэй, дамжуулалт шийдвэрүүд нь ч сайн байна. Нөхөр өмнө нь хувцас солих өрөөнд таг дуугай байдаг байсан, одоо бол хамгийн нөлөөтэй нөхдийн нэг болсон л гэнэ, бүүр багийн ахлагч болмоор байна гээд жоке хийгээд амжсан гэж байгаа, цаанаа бол өөр болсон шүү гээд байх шиг.

Энэ зуны наймаанд хоёр оранж залуу л их онцгүй өртлөө, хоюуланд зай байхгүй болоод явуулна гээд байна, уг нь их сэтгэлээрээ залуус юмсан. Аль нэгийг нь явуулж байж цалингийн цэс сулрах болоод байдаг, хоюул явахгүй гээд байдаг, яах юм байгаан.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby El Payaso » Mon Aug 01, 2022 9:54 am

Шакира чинь Өмнөд Америкууд, Латинууд дунд дарь эх шиг юм билээ л дээ. Тэгээд Америк дахь аялан тоглолтуудыг латинууд их үзээд Пикег бүүлээд бган бна лээ ккк. Католик улсууд шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Reda » Tue Aug 02, 2022 8:36 am

kayo wrote:За Күндэ ирчихлээ, бүрэлдэхүүн бол ёстой зузаан болчихлоо шүү, өмнө нь ийм зузаан бүрэлдэхүүн үзээгүй юм байна шүү, заменд дан Б-гийн хүүхдүүд суудаг байсан, одоо бол Б байтугай 1р багийханд ч суудал олдоход хэцүү болох нь. Одоо бол лийг, СЛ гээд том хүлээлттэй үзнэ шүү

Одоо ярихад эрт ч гэлээ болдог бол хэсэгтээ Лив Байерны 1тэй орчихмоор бган. Хасагдах шатанд гэнэт таарч байснаас эрт бас өөрсдийн төвшнөө хаана явж байгааг мэдчихвэл. Даанч тгд Псжтэй тааруулах блгүй дээ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9191
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Tue Aug 02, 2022 9:09 am

Одоо явуулах улсууддаа анхаараад эхэлж. Мингуза Селтаруу явчихлаа, түвшин нь л тэр түвшин юмдаа. Пүйж Америк ЛА явах юм шиг байна, өөрийгөө тултал нь харуулж чадсангүй дээ.

Нэмээд Брайтвэйт, Нето хоёр явахад их л ойрхон байх шиг байна, яригдсаар л. Явж явж манай лорд Умтити л үлдэх байх даа. Баруун ард Алонсог найрсаар, одоо ганц дутагдалтай байрлал. Зүүнд Албагийн араас бараг Балде бацааныг гаргачихвал үе үе хөөрхөн л үзэхээр байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Цоомоо » Tue Aug 02, 2022 1:23 pm

Бүх байрлалдаа сайн тоглогчтой байна гэж үнэхээр хэцүү.
Сити л биш бол.
2005, 2006 оны ид үед баруун ард Олегер тоглодог байлаа хаха, бас л арай дэндүү алдаанууд гаргаж, хамаг нерв бардаг байж билээ.
Пепийн үед Пикег МЮ-аас, түүхий амьтан л авсан. 2-3 сарын дараа гэхэд гарааны гол тоглогч болчихсон.
Педро бас л хөгжөөд гараад ирсэн.
Манай ВВ бас аймаар алдаанууд хийдэг л байлаа, тоглолтын стил нь эрсдэл гаргадаг, зоригтой ч байсан л даа.
Одоо хангалттай л олон хүн авлаа.
Ийм олон хүн авсан багаас амжилт шаардахаас аргагүй.
Хэр зөв хүмүүс авсан юм байгаан, яваандаа харагдана даа.
Баруунд тэгээд байгаа хэдээ хөгжүүлнэ биз.
Балдед боломж нэлээн байгаа харагдаж байсан, харж л байя.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16681
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Reda » Thu Aug 04, 2022 8:23 am

Цоомоо wrote:Одоо хангалттай л олон хүн авлаа.
Ийм олон хүн авсан багаас амжилт шаардахаас аргагүй.


Харин еөк маань аль болох хурднаар топ багийн хэмжээнд буцааж аваачихын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнээ л хийх шиг боллоо. Одоо Шави маань өөрийгөө харуулах цаг ирлээ. Уул нь бусад топ багууд ч бас 2 3 жилийн өмнөх шигээ ирэн дээрээ байсан үе нь биш болсон, манайд боломж их байгаа гэж бодоод бгаа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9191
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Цоомоо » Thu Aug 04, 2022 10:58 am

Гэхдээ Сити, Ливерпуль бол өөр хэмжээнд байгаа л даа.
Жил бүр цус сэлбээд, левелээ бариад, бүр улам л дээшлүүлээд.
Ийм супер 2 баг сүүлийн 2 жилийн СЛ финалд яах аргагүй хусуулчихсан гэхээр хөлбөмбөг 1 тоглолтоор шийдэгдэхэд барьцгүй л дээ.
РМ-ийн шилжилт яаж явах нь бас.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16681
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Галмандах » Thu Aug 04, 2022 12:07 pm

Реал ч яаж ч сугарсан финалд хүрчүүл ёндоотой ёдорын баг шүү.
Ийм бүрэлдэхүүнтэй дээр нь өнгөрсөн улирлын прогрессыг санахад бол аваргуудын лигт түрүүлнэ гэж үзэж болохоор л харагдах юм. Шинэ дасгалжуулагчийн ёндоо гэж бас байдаг даа.
Ауба-г Челси татаж чангаагаад эхэллээ гэнэ үү? Хэрвээ тийм бол бараг явуулсандаа ч гэмгүй л байх. Бас л өндөр цалинтай нөхөр байна лээ шдээ. Байрлал булаацалдах залуучууд байгаа хойно.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Cule » Thu Aug 04, 2022 2:20 pm

Бартогийн баг үнэхээр самарсан байгаам шүү ццц
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby gremlin » Thu Aug 04, 2022 3:27 pm

Явуулсан нь дээрээ. Залуучууддаа боломжийг нь олгоод тоглуулж байсан нь дээр. Лева байхад ахиж туршлагатай гээд цалин өндөртэй хүнээр юугаа хийдэг юм бэ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2895
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Gunnerz » Thu Aug 04, 2022 4:32 pm

tsalin ondor gj manaid bsanaasaa 3 dahin buuruulaad yaviishd zailuuul 100 l avdag bizde
de yong busque ntr chin 400 gargaad avdgiim bn lee shd
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Thu Aug 04, 2022 4:51 pm

Үнэн үнэн.

Бартогийн үед хийсэн гэрээ, наймаанууд маш үнэтэй хийгдсэн. Нөхөр ер урд хойдохоо бодохгүй л тоглогчидтой бараг хүссэн цалинг нь өгөөд том том гэрээ хийчихсэн. Мэссигийн цалинг бол яриад ч яахав, Де Ёонг өөрөө ирэх маш их хүсэлтэй хүнийг чинь гайгүй бага цалингаар гэрээ хийхгүй зүгээр л шууд том гэрээ байгуулчихсан, нэмээд бүх испани ахлагчид өндөр гэрээтэй. Бүүр Умтитиг өвдөгний хүнд гэмтэлтэй байна, эвгүй байна шүү гээд арын албаныхан сануулаад байхад өндөр гэрээ хийчихсэн гэж байгаа. Би гайхдаг байсын, бусад бүх багт ямар нэг цалингийн асуудал гараад, цалингаа бага байна гэж гомдолсон юмнууд гардаг байхад манайд ер гардаггүй, тоглогчид нь их сэтгэл хангалуун байгаад байдаг байсан, зүгээр мөнгөөр угждаг байсын байна лээ. Одоо тэгээд энэ том цалингаасаа явахгүй гээд шавар бурхан болчихсон сууж байгаа улсууд нэлээд байна.

Цэвэрлэгээ явагдаж л байна. Бас чиг нэг үеэ бодвол Мэсси, Суарез, Коу, Гризмэн, Лэнглэ гээд өндөр цалинтай нөхдөөс салчихсан, дан шинэ авчирсан гайгүй цалинтай, залуу бүрэлдэхүүнтэй болж байна. 9н сараас өмнө дахиад 4,5н тоглогч явуулна л гэнэ.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Sat Aug 06, 2022 7:48 pm

мөнгө нь ихэдхээр илүү их идэхийн тулд цалин гэж хамаагүй цацдаг бсан болтой юм билээ. нөгөө улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг л
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby poseidon » Sun Aug 07, 2022 7:22 am

Эмэрсон Роялийг авч үлдээд Дэстийг явуулах байсан юм. хамаагүй дээр тоглогч байсан юмсан.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6794
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Mon Aug 08, 2022 12:51 am

за хэн нь шинэ сэдэв нээх гээд байна?
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Tue Aug 09, 2022 9:38 am

poseidon wrote:Эмэрсон Роялийг авч үлдээд Дэстийг явуулах байсан юм. хамаагүй дээр тоглогч байсан юмсан.

Эмерсон мяа гэсэн, манайхан Тоттенхэмд 20н саяар зарж чадсандаа итгэж чадахгүй байгаа гэсэн юм гарсан байсан. Техник муу, манайд тохирох тоглогч биш гэсэн.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Tue Aug 09, 2022 9:55 am

Гамперын цомд мексикийн Пумас багийг 6:0 дов. Лева анхны гоолоо бүртгүүлэв, ямар ч байсан гоолын салхиа хагалчихлаа. Педритэй ойлголцол мундаг, 2 ч дамжуулалт Педрид өгчихлөө. Педригийн бөмбөгөө залж байгаа, тогтоож байгаа, хууралт энэ тэр нь Инестатай адилхан болоод байна шүү.

Лапортагийн баг тоглогчдын цалинг шалгасаар, 2020 онд хийсэн Бартогийн Пике, Де Ёонг, Штеген, Ленгле 4тэй хийсэн гэрээний шинэчлэл асуудалтай байсан л гэнэ, шүүхдэнэ л гэнэ. Энэ цалингийн шинэчлэл нэлээн цалинг нь ихсэгсэн юм байх. Үүнээс болоод Де Ёонгийг явуулах гээд байгаа. Уг нь үлдээчихмээр байх юм, саяын нөхөрсөг дээр ч маш сайн тоглосон гэнэ. Де Ёонг барсагийн дампууралд өөрийх нь гэрээ ямар хамаатайг ойлгохгүй байгаа гэнэ, гэрээ хийгдсэн үү хийгдсэн, өөрөө сайн тоглож байна, үлдэхийг хүсэж байна, тэгэхэд цалингаа буулга эсвэл яв гээд байгаа нь шудрага бус санагдаж байна гэнэ, аргагүй л дээ, арай л нөхрийг ацан шалаанд оруулаад байна гэж хараад байна. Яаж ийж байгаад үлдээгээсэй.

Пяаничийг үлдээгээд Никог лоанаар явуулах шинжтэй, лоанаар явсан улсууд олигтой хөгждөггүй юмдаа. Пяаничийг явуулаад Никог үлдээвэл зүгээр санагдахын. Чави Пяаничийг Бусигийн орлогчоор энэ жил үлдээхийг илүү үзсэн гэнэ.
- Мингуза, Пүүж, Нето 3 ямар ч байсан явлаа, одоо явах "цаазийн" ялтай, АНУ яваагүй үлдсэн улсуудаас Умтити, Брэйтвэйт 2 үлдээд байна. Брэйтвэйтийг про энэ тэр гээд байсан чинь харин цагаа тулсан оффер ирээд байхад явахгүй үлдэнэ, эсвэл үлдэх 2 жилийхээ цалинг авж байж явна гэсэн гэнэ, даварчихсан туучий вэ, сая камп ноу дээр хамгийн их бүүлүүлсэн гэнэ. Умтитид даанч оффер ч ирэхгүй юмдаа, хөөрхий. Жинхэнэ шавар бурхан болоод 2026 он хүртэл суух нь дээ.

- Нэмээд хоёр оранжийг явуулах гээд байгаа. Мемфис бол бараг явчих юм шиг байна, Юве байж магадгүй, сая Левад 9 ноймероо өгөхийг зөвшөөрсөн гэдгээс харвал явчих байх. Бас чиг манай хэцүү цагт үнэгүй ирээд СЛ-н эрх авахад гол нөлөөлсөн хүн шүү, мундаг про залуу юм. Явуулахад бас л хайран байна, одоо тэгээд гараанд гарахад даанч их өрсөлдөөн байна даа.

- Азпиг авах гэсэн Челси явуулсангүй гэрээг нь сунгачихлаа. Харин Алонсо ирж байх шиг байна. Надаа бол Алонсо биш Азпи нь илүү хэрэгтэй байсан юмдаа. Алонсо бол манай Албатай ойролцоо хамгаалалт муутай, довтолгоо л дэмждэг тоглогч, тэгээд ч Балде гээд гайгүй залуу байхад шал дэмий л авж байгаа санагдаж байна. Одоо Балдег лоандахгүй бол бүүр зай олдохгүй боллоо. Баруун ард хүнгүй хэвээр, Дест, Роберто, Аруёотой л өнжих шинжтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby rednasca » Wed Aug 10, 2022 1:44 pm

өөрсдөө дампуурах замдаа орсон байж тоглогч нараа шүүмжлээд бүүлээд нтр онигоотой гарууд шүү...
сүүлдээ бүр шүүхдэнэ ч гэх шиг... хаха...
одоо юу юугүй лиг чинь эхэллээ, бүртгүүлээгүй тоглогч нараа яаж талбайд гаргах юм бэ?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21115
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Gooner » Wed Aug 10, 2022 1:54 pm

Харин тийм, жоохон муухай л юм болоод байх шиг, Дэ Ёонгд тулган шаардлага өгөөд ч байх шиг, Брайтвэйтыг ад үзээд, нэгэнт л баг гэрээ хийсэн бол тэрийг өөрөө л шийдэх юманд шууд тоглогчдоо нялзаагаад ад үзэж энэ тэр..

Манайд ийм асуудал үүсээд үлдэгдэл цалинг нь өгөхийг нь өгөөд гэрээг нь цуцлаад фрий явуулсан даа..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Wed Aug 10, 2022 2:11 pm

тэгээд ороо бусгаа үед юм юм болох юм бна штэ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Wed Aug 10, 2022 2:22 pm

Де Ёонг дээр ч яалтчгүй муухай юм болоод байгаа...Нэг талаасаа өмнөх Ек-ийн хийсэн болгоныг буруушааж, асуудлыг тохож байгаа хэлбэр, хийсэн гэрээ болгоныг нь хэт өндөр үнэтэй гэрээ, үүнээс болоод тоглогчидоо бүртгүүлж чадахгүй байна гээд бүх бурууг үүрүүлээд байгаа. Асуудлыг нааштайгаар шийдээд үлдчихээсэй л гэж хүсэж байна даа.

Брэйтвэйт ч одоо тэгээд өөрөө нэгэнт багийн төлөвлөгөөнд багтаагүй, өөр олон санал ирээд байхад явахгүй гээд байгаа нь жоохон учир дутагдалтай. Өөрийхөө кареераа ч бодохгүй, зүгээр заменд суугаад 2 жил байчихъя гээд байх шиг байна. Савиола шиг л юм даа, яв гэхээр явахгүй тэгээд дан зээлээр явсаар байгаад (бас ч зээлээр явахыг зөвшөөрч байж) олигтой ч амжилтгүй, аль нэг багийн леженд ч болж амжилтгүй баахан баг хэсээд кареераа дуусгасан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Thu Aug 11, 2022 11:44 am

За Нико Валенсирүү зээлээр явлаа. Гаттуссо байнга гараанд гаргана гээд авсан, хэр хөгжүүлэхнүү, Бусиг дараа жил орлох хүн юм байгаан.

Тоглогчдыг бүртгүүлэхэд асуудалгүй л гэсэн байна, Пике бүүр цалингаа болиод үнэгүй тоглоё л гэсэн гэнэ. Шакирагаас болж "алдсан" нэр хүндээ сэргээх гээд үзээд байх шиг байна, кк. Нөхрийн холын зорилго нь Ек болох, одооноос л ПР-аа хийгээд байгаа гар даа. Мэссиг явуулахад нөлөөлсөн гэдэг нь харин хэзээ ч уучлуулахгүй байхдаа, фенүүдээс.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Thu Aug 11, 2022 6:29 pm

манайх видалаар пианичыг солиж авчирсан.. ювегийнхэн одоо видалаас салахын түүc, манайх пианичыг үлдээж байдаг. тухайн үедээ муу наймаа мэт боловч одоо харахаар бас хөөрхөн ч юм шиг хэхэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest