FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Feb 28, 2022 10:02 am

Дөрвөн гоолоор дагналаа шүү. Мемфис ашгүй орж ирээд, гоол ч хийлээ. Одоо Ферран жоохон учраа олохгүй бол Мемфист байраа алдах нь дээ. Ерөнхий тоглолт болж байсан ч урд гоол орохгүй гацаад байсан нь харин онгойчихлоо шүү, заменаар орж ирсэн болгон нь гоолдоод, саяхан урд тоглуулах хүнгүй байсан бол одоо нэлээн өрсөлдөөн үүсэх шинжтэй шүү.

Манай хагас бол гоё байна оо. Куманд ганц юманд нь баярлаж байна, өнгөрсөн жил Педриг, энэ жил Гавиг гаргаж ирсэнд, өмнөх Ван Гаалийн замаар л явж байна даа, багийн тоглолт, амжилт нь сайн биш байсан ч шинэ залуусыг гаргаж ирсэн нь. Ван Гаал өмнө нь Чави, Инеста энэ тэрийг анх гаргаж ирч байсан санагдаж байна.

Ашгүй нэг юм гоол алдсангүй дуусгаж. Дест одоо л овоо тоглож байх чинь, өвөл явуулах гээд байсан, овоо үлдэх шинжтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Mon Feb 28, 2022 11:26 am

kayo wrote:
Манай хагас бол гоё байна оо. Куманд ганц юманд нь баярлаж байна, өнгөрсөн жил Педриг, энэ жил Гавиг гаргаж ирсэнд, өмнөх Ван Гаалийн замаар л явж байна даа, багийн тоглолт, амжилт нь сайн биш байсан ч шинэ залуусыг гаргаж ирсэн нь. Ван Гаал өмнө нь Чави, Инеста энэ тэрийг анх гаргаж ирч байсан санагдаж байна.


Уналтаас ер нь хурдан гарлаа шүү. Тоглолтуудаа жаргаж үздэг боллоо бүр.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Mon Feb 28, 2022 11:48 am

Наад чинь бол бас учиртай.
Куман Вайналдумыг авах гээд их үзсэн.
Тэгээд чадаагүй.

Бас И.Морибаг өнгөрсөн жил тоглуулсан, боломж олгоод нөгөөх нь бас муугүй байсан.
Даанч бацаан шууд өндөр цалин нэхээд солиороод, тэгээд явуулсан.
Германд очоод хог, Валенси руу лоандуулсан байсан уу.

Хэрвээ Вайналдум, Мориба 2 байсан бол Педри, Гави ингэж тод гялалзах уу бас яах ч юм билээ.
Гэхдээ ч угаасаа талент нь арай л ялгарч байгаа болохоор хамаагүй байх доо.

Педри нээрээ, хэлэх үг алга.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Feb 28, 2022 2:16 pm

Яахав өөр тоглох хүнгүй байсан болохоор гарч ирсэн гэх гээд байх шиг байна, гэхдээ өнгөрсөн жил Педри гээд 17-тай турьхан хүүг 5н саяар доод лийгээс Б багт тоглуулах гээд авахад хэн ч мэддэггүй л байсан, тэгэхэд зун ганц хоёр тоглуулангуутаа шууд үндсэн багт дуудаад Пяанич, Роберто, Алена, Пүүж гээд хамаагүй туршилгатай нөхөд байхад урдуур нь шууд гараанд гаргаж бүтэн улирал нүдсээр байгаад одоогийн Педриг бий болгосон, шууд гарахадаа бол Мэсси, Инеста шиг дрибли хийгээд илт талент бол харагдаагүй шдээ, туранхай хүү Мэсси хайгаад Мэссид л хаядаг, өөр нээх товоосон ид шид бол үзүүлээгүй байсан, биднар ч Пүүжийг гаргахгүй Педриг хэт нүдэж байж гэж олон л харааж байсан, тэгэхэд одоо бол гоё болчихлоо.

Гави ч гэсэн дөнгөж 16тай, Б багтаа ч олигтой тоглож чадаагүй, дөнгөж 3хан удаа тоглосон хүүхдийг шууд Педри гэмтэнгүүт шууд үндсэн багт гаргасан, магадгүй өөр коач бол Никог арай илүү туршилгатай, биетэй гээд түлхүү тоглуулах байсан байх. Тэгэхэд том гэлтгүй тоглолтонд шууд гаргаад тоглуулчихсан, талентыг бол мэддэг л юм байна гэж бодоод байгаа.

Энэ дээр Лучогийн гавъяа ч бас байгаа, энэ хоёрыг хоюуланг нь шигшээд дуудаад шууд үндсэн гараанд гаргаад туршилга суулгаад эхэлсэн. Одоо Чави бол Куманы ухаж гаргасан алмазыг жинхэнэ утгаар нь өнгөлж байна л гэж харж байна даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Mon Feb 28, 2022 2:18 pm

Ауба бас л аюултай довтлогч юмаа. Зэвүүн мэдрэмжтэй, хурдтай, финиш сайн.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Mon Feb 28, 2022 7:48 pm

Cule wrote:Ауба бас л аюултай довтлогч юмаа. Зэвүүн мэдрэмжтэй, хурдтай, финиш сайн.
+ туршалгатай илүү дутуу хөдөлгөөнгүй.

Багийн ойлголцол сайжраад ирэнгүүд хувь тоглогчид ч гялалзаад эхлэж байна.

Гарааны өрсөлдөө их болсон. 2 багийн довтолгооны хүч элбэг байна. Дээр нь Фати байгаа гэхээр ярих юм алга. Би хэлээд л байгаа хагасын тоглолт сайн бол хамгаалал довтолгоон аяндаа учраа олно.

Sent from my SM-A700S using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Mon Feb 28, 2022 8:07 pm

Торресийг гоолдоосой гэж их хүлээлээ. Төгсгөл үнэхээр муу юм. Давуулаад хусчина хаалагчийн эсрэг гараад хаалгачаа онгоод цохичино. Ерөнхий тоглолтын агуулга сайн эрэл хайгуул хичээл зүтгэлтэй.

Sent from my SM-A700S using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Ortiz » Mon Feb 28, 2022 8:36 pm

Нөхөд сайнуу?

Ойрд энүүгээр шагайсангүй. Сүүлийн хэдэн жил сугараад Мэсси нтр яваад бүүр урамгүй байсан ч Чави маань ирж ямар хурдан учирыг нь олж байнаа. Сүүлийн тоглолтууд үзээд догдлоод хуваалцах олигтой барса фен байхгүй ийшээ орж ирлээ кк. :ногоон:

Бичмээр байсан бүх юмыг л бичцгээсэн байна, үгүй мөн сайхан байнаа

Пэдри бүр нээрэй улам иниэстаг санагдуулам болоод янзын байна шүү. Сая бэртэлтэй, ковидтой үедээ тусгай програмаар 5кг булчин нэмсэн гэсэн үү? Өнгөрсөн жилийг бодвол улам комплит плэйр болцын бишүү тэр их нөлөөлсөн байхаа,

Коеман тоглолтын дундах мэнэжмэнт таг байхгүй, тактик байхгүй үзэхээр уур хүрээд байдаг байсан, нээрэй л талантд нүдтэй хог юмаа одоо хожим бодохнээ кк,

Энэ Гарсиа яагад сугараад байна? чухам л Арухотой нийлээд алахым шиг яриад байсан чинь таг шүү. Зун хамгаалалтанд хэнийг авна вэ? Лапорт матартаад хамагаа бариад Хааланд гусах гээд байна уу?
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Tue Mar 01, 2022 7:46 am

Хүүе юу байна.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Tue Mar 01, 2022 9:18 am

Хэе Ортиз юү байна, ховор хүн байх чинь, хааяа энүүгээр орж гарч бай л даа.

Зун Хаалланд бол Лапортагийн 1 номер таргет, бараг бүх юмаа л хаях байх. Мемфис, Лүүк, Брайтвэйт энэ тэрийг лав зун явуулах байх. Тэгээд төвийн хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч, дунд нэг хүчирхэг биетэй хагас хайж байгаа.

Хамгаалалтанд Челсигийн гэрээ нь дуусаж байгаа 2г л таргет хийгээд байгаа, бараг ирчих байх, нэмээд Миланы Кесси гээд бас гэрээ нь дуусаж байгаа нэг нөхөр байгаа, хүчирхэг, гоолтой, манай уламжлалт СМ-с өөр Кейтатай адилхан профайлтай гээд байгаа, бас л бараг гэрээ нь шийдэгдсэн л гээд байна. Энэ гурав ирвэл хамгаалалт гоё болох байх. Чави бол Севиллагийн Кунте гээд байгаа, үнэ нь дийлдэхгүй, ирэхгүй биз.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Ortiz » Tue Mar 01, 2022 10:21 am

Хэе тайван сайхандөө, тэгнээ одооноос шагайж байнаа.

Тэр Кесси СДМ маркийн Яаяатай төстэй гаруу? Том баки баагий харагдаад байсан.

Одоо уг нь Бүсгүйг жоохон ахиухан суулгаад, Дэ ёонг оор нүдвэл тэ? Чавигийн сүүлийн хоёр жил шиг, бага багаар цагийг нь багасгахгүй бол одоо ер нь хөлгүй болж байгаа байхаа
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby El Payaso » Tue Mar 01, 2022 4:13 pm

Өнгөрсөн жилийн ганц нэг тоглолт харж бхад л Педри ч супер од болохоор санагдсан даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Tue Mar 01, 2022 4:54 pm

авъяаслаг залуу хүүхдэд итгэл өгөөд бүтэн жил нүдэхэд ялгардаг л юм байна. урд хүнгүй болчлоо гээд бсан чинь одоо чихцэлдэх маягтай болчуу яав. нэмээд Ансу ирнэ гэхээр. Зун хэрэв Хааландыг авах бол Лүүк браитвет, мемпис Ауба гаас 3 ыг нь явуулж таарах билүү? Дэмбээ ч угаасаа явж таарна. Ансу Хааланд Адама гээд урд 3 аа төсөөлөхөд болж л бна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Tue Mar 01, 2022 6:05 pm

Торрест нэлээд мөнгө зарчихаад Хааланд руу чичирнэ гэхээр харин сонин юм.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Wed Mar 02, 2022 1:04 am

Кэссиг аваад Фрэнкиг зараад Хааланд гэх гээд байгаа юм биш үү?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Wed Mar 02, 2022 10:06 am

Френкиг зарахгүй байх оо.
Битгий ч зараасай.
Кесси нь үнэгүй ирэх юм биш үү.
За тэгээд энэ улирал дуусах болоогүй, энэ шуумнууд ч тасрахгүй л дээ.
Улирлыг хэн, хэр тоглож дуусгах нь, тэрнээс л их юм болох байх.
Зайлшгүй хэрэгтэй гэвэл РБ, СБ.
Альба бол ирэх жилдээ гайгүй болчих байх.
Ансуг гэмтэлгүй гээд төсөөлвөл заавал довтлогч нэмнэ гэхгүй, Адамагийн оронд харин гарааны илүү супер тоглогч хайх юм даа. Дембеле ч тэгээд улирал дуусаад үнэгүй явж таарах байх.
Матс, Арухо, Альба, Френки, Педри, Ферран, Ансу энэ хэдийг бол ирэх улирлын гарааны тоглогч нар л гэж харж байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Wed Mar 02, 2022 10:26 am

Хямралд орсон биш манай скаутууд зэвүүн ажиллаж сурч байна шүү. Үнэгүй олж ирсэн тоглогчдын импактыг харахад л.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Wed Mar 02, 2022 11:09 am

Дэмбэ ч ПСЖ явах юм шиг байна, ПСЖ энэ зун Мбаппег алдаж байгаагаас (Реал явах нь тод бизээ) гадна Ди Мариаг бас алдаж байгаа, тэгэхээр тэднийд Дэмбэ шиг хурдтай хүн яалтчгүй хэрэгтэй болно л доо, нэмээд манайх шиг ядуу биш, хүссэн цалинг нь өгж чадна.

Уг нь одоогийн Дэмбэгийн форм бол янзын л байна, нөхөр тэгээд заменаар тоглуулвал илүү үр дүнтэй юм доо, бүтэн тоглохоор бэртчихээд, заменаар ядарсан нөхдийн эсрэг хурд хүчээр ааглаад илт илүү тоглолт үзүүлээд байна, бид 5н жил буруу ашиглаж :ногоон:.

Адамаг бараг жинхлэх байх, яг одоогийн зах зээлд бол Адама шиг хямдхан, хурдтай, дриблли сайтай тоглогч байхгүй, зун бүх мөнгөө Халланд дээр тавих болохоор Адамаг жинхлэх биз. Тэгээд Мемфис, Брэйтвэйт, Лүүк, Дэмбэ явна.

Тэгэхээр дараа жил бол Ансу (Абде) - Халланд (Ауба) - Ферран (Адама) гэсэн довтолгооны бүрэлдэхүүнтэй байх болов уу.

Хагас дээр Фрэнкиг явуулахгүй ээ, дараа жил Бускутсын оролцоо багасаж илүү Гави - Френки - Педри гэж гаргах биз, нэмээд Кесси урд талын хоёртой солигдохоор.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Wed Mar 02, 2022 11:19 am

Тэгээд хойноо Кристенсен, Азпек хоёрыг бас үнэгүй авна гэж яриад байгаа. Авчихвал иймэрхүү бүрэлдэхүүнтэй болох нь. Лапорта ийм баг бүрэлдүүлчихвэл яахав Мэссиг явуулсанг нь өршөөе :ногоон: . Дахиад трибли авж мэдэхээр л харагдаж байна.

Ансу (Абде) - Халланд (Ауба) - Ферран (Адама)

Гави (Нико) - Фрэнк (Буси) - Педри (Кесси)

Алба - Кристенсен (Гарсиа) - Аруёо (Пике) - Азпек( Дест)

---------------------Штеген
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby tsetse921 » Wed Mar 02, 2022 1:52 pm

Дэмбээ чинь бүр 5 жил болчихсон байна шдэ. Энэ жил л ална гээд хүлээдэг даанч хувийн сахилга бат муу дурак л даа. Заавал явуулах хэрэгтэй. Багийн уур амьсгал эвдсэн нөхөр. Хааланд шиг супер довтлогч амжилт үзүүлье л гэвэл амин чухал хэрэгтэй учир зун хамаг юмаа өгөөд авахад болно. Тэр Кесси нь төвийн хагас, хамгаалах чиглэлийн хагас бололтой.
tsetse921
 
Posts: 25
Joined: Mon Jan 25, 2021 9:08 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby tsetse921 » Wed Mar 02, 2022 1:53 pm

Педрийг Иниестатай төстэй бас Рикиелмэтэй төстэй гэж магтаад л байна.
tsetse921
 
Posts: 25
Joined: Mon Jan 25, 2021 9:08 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Галмандах » Wed Mar 02, 2022 2:12 pm

Ансу Фатид бол найдахаа больсон шдээ.

Sent from my RMX2193 using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Wed Mar 02, 2022 2:19 pm

tsetse921 wrote:Педрийг Иниестатай төстэй бас Рикиелмэтэй төстэй гэж магтаад л байна.
Барсагийн Рикелмэ биш биз дээ? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby tsetse921 » Wed Mar 02, 2022 2:23 pm

Ансу-г жаахан харнаа. Академийн хүүхэд. Залуу байна. Энэ жилийг мартаад ирэх улирлыг хүлээх нь. Би бол найдсаар.
tsetse921
 
Posts: 25
Joined: Mon Jan 25, 2021 9:08 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby tsetse921 » Wed Mar 02, 2022 2:25 pm

Цогоо wrote:
tsetse921 wrote:Педрийг Иниестатай төстэй бас Рикиелмэтэй төстэй гэж магтаад л байна.
Барсагийн Рикелмэ биш биз дээ? :ногоон:

Аргентины хэхэ
tsetse921
 
Posts: 25
Joined: Mon Jan 25, 2021 9:08 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests