FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Fri Jan 07, 2022 6:35 pm

kayo wrote:За ямар ч байсан Коу явлаа, гэхдээ бодсон шиг удаан биш ердөө 6н сар. Гэхдээ яахав, Астон виллад сайн тоглоод зун дахиад сунгах ч юм билүү, Астон вилла ихэнх цалинг нь гаргах юм байна. Жеррардад баярлалаа, энэ зээлийн гол эзэн нь гэнэ.

Надад бас баярлаарай... би энд байгаа тулдаа авчирлаа шүүү.... хахаха... гэснээс нэг очиж хардаг ч юм билүү? хаха :lol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Sun Jan 09, 2022 11:30 am

Манай Лүүк л аварч байна даа хаха
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Зак » Sun Jan 09, 2022 11:38 am

Лүүк авраад, гави хорлосон тоглолт оо гэж. Их ширүүн бохир тоглосныхоо горыг амслаа. Урьдын цагт Барсагийн тоглогчид дээр эсрэг багийн тоглогчид алдаа их хийдэг байсан бол одоо эсрэгээрээ болж...
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Sun Jan 09, 2022 6:32 pm

Тхх, бөмбөгөө хурдан эргүүлж авах гэж их алдаа хийдэг болсон тэрний үр дүн юмдаа. Улаан авахаас манайхан хэд, хэдэн эвгүй алдаа хийсэн, шүүгч тоохгүй яваад байсан яг Гавигийх дээр улаарлаа.

Цаг дуусах үед л тоглолтоо алдчихаад байхым даа.

Гэснээс Алвес гоё байна, 38тай хүн шүү дээ. Урагш гоё дамжуулалт хаясан ч хойно ч гоё такл хийгээд мундаг байсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Mon Jan 10, 2022 12:02 pm

Тэсэхгүй шинжтэй гээд харж байсан тэсэхгүй л алдсан даа.
Бөмбөгөө бариад, пасслаад тоглож ёстой чадаагүй.
Талбай дээр байгаа хүмүүсээ харахаад угаасаа яаж ч чадахав гэхээр л харагдаж байна.

Энэ Ферран Торресийг бүртгүүлж чадахгүй л байгаан байна.
Куотиньо яваад ч хэцүү байгаа бололтой.
Дампуурцан юм аа.

Коутиньо гэдэг хүн үнэхээр зууны фэйл юм боллоо.
Хайран ч мөнгө, өөрийнх нь ч кареер.
Бүх л боломжийг өглөө, угаасаа муу юм уу огт болсонгүй.

Коутиньо, Дембеле, Гризман 3-т 400 сая, цалинтай нь нийлээл 500 сая байх.
Энэнээсээ болоод дампуураад өнөөдрийн энэ байдал.

Фати, Ф.Торрес 2 орж ирээд, Мемфис энэ хэд уг нь довтолгооны дажгүй бүрэлдэхүүн юм даа.
Буси, Френки, Гави, Педро, Нико гээд хагас дээр ч гэсэн бас учиртай.

Хамгаалалт бол сайнгүй, гэхдээ яахав СЛ эрхээ авчих байх аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Tue Jan 11, 2022 10:14 am

Умтити шинэ гэрээ зурлаа.

Нөхөр эцсийн эцэст цалингаа 10% бууруулж 2023 он хүртэл авах байсан цалингаа 2026 он хүртэл тараан авахаар шинэ гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр жилд 12 сая, үлдсэн 1 жил хагасын хугацаанд нийт 18 сая авах байсан цалингаа 10% бууруулаад 4н жил, хагасын хугацаанд авахаар болж жилд 3 сая хавьцаа авж байгаа юм байна.
Ингэсний үр дүнд Торресыг бүртгүүлэх, Гави, Нико хоёрыг дээд багт нэрлэх боломжтой болж байгаа. Маргаашийн эл классикод Торрес оролцох боломжтой болно гэсэн үг. :-D

Умтити хүсвэл дараа жил эсвэл энэ жил ч явах боломжтой юм байна, цалин нь багассан болохоор өөр багууд ч хангалттай ковер хийх боломжтой болно. Умтитигийн нь хувьд маш их дарамт ирээд, фенүүд хүртэл зайлаач гэж машиныг нь зогсоож орилоод байсан, тэр дарамт нь байхгүй болж эсэргээрээ аврагч болж байна, ккк.
Нөхөрт өөр баг олддоггүй юмаа гэхэд барсад 2026 он хүртэл байх боломжтой гэсэн үг. Гоё хотод, гоё газар гэр бүлтэйгээ хангалттай цалинтай 2026 он хүртэл гэрээтэй гэдсээ илээд хэвтэнэ гэдэг чинь жаргал байхгүй юү :ногоон:
Яахав одоогийн ийм хямралтай үед цалингийн цэсийг мэдэгдэхүйцээр багасагасан сайн талтай ч 2026 онд ч энэ Умтитиг одоо яана гээд сууж байх нь байна, хаха.
Last edited by kayo on Tue Jan 11, 2022 10:52 am, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Tue Jan 11, 2022 10:41 am

Наад чинь угаасаа гэр бүлгүй юм шиг байна лээ хаха.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Thu Jan 13, 2022 3:46 am

Лүүк Де Ёонг гурван тоглолт дарааллаад гоолдчихов уу яав?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Thu Jan 13, 2022 4:52 am

гоё тоглож байна шдээ...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Thu Jan 13, 2022 5:33 am

Яаа ойрд ийм гоё тоглолт үзсэнгүй.

Гэхдээ энэ муу дэмбэлэг явуулах хэрэгтэй байна. хэхэ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Thu Jan 13, 2022 9:02 am

Муу гэвэл Бускутс ямар хөл дээрээ босчихвоо, хоёр ч удаа бөмбөгөө суйлуулж байхын, хэр барагтаа бол бөмбөгөө алддаггүй хүн дээ, яалтчгүй удаан болж байна даа, айлын контерууд дээр алдаж байгаа хэвээр, хойноо Пике, Алба, Алвес, +Бускутс гээд дан 30 нэлээн гарсан нөхөд реалыхны хурдыг гүйцэхгүй байна. Хоёр ч гоол нь контер дээрээс алдчихлаа.

Сайн мэдээ гэвэл Ансу, Педри, Мемфис, Ферран ирснээр довтолгоонд олон сонголттой боллоо, одоо хөлөө жигдрүүлэх хэрэг л байна. Педри, Ансу хоёр бол гоё байна, темпийг шал өөр болгож байна шүү. Лүүк яахав азтай ч юм уу, гоолдоод байна, яалтчгүй дээгүүр кросс хаяж тоглохоор өндөр юм болохоор оногдоод байна л даа кк, ер нь бол манай темпийн тоглогч биш явуулах байх.

Одоо бэртэлээс бүгд шахуу ирчихлээ, нэг учраа олж эхлэх байхаа. Ерөнхий зургаар харвал болж байна, угаасаа хэмнэлээ олох улирал, хичнээн олон хүн бэртлээс дөнгөж ирсэн, шинээр дэбүтээ хийсэн ч гэсэн маш сайн тоглолоо, чиглэл нь зөв явж байна гэж харж байна, одоо хэсэг хамтдаа тоглочихоод нэлээн зүгшрээд ирэх байх, хавар бол реалыг гусах юм байна л гэж харлаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Thu Jan 13, 2022 1:03 pm

Бас боломжийн л үзчихсэн байна яахав.
ЭК-д 5 дараалж хожигдлоо гэв үү дээ, тэр стат нь л онцгүй юм.
Угаасаа ч яасан ч хожихооргүй, левел шал өөр байгаа л даа.
Ихэнх нөхдүүд ирчихлээ ер нь.

Бускетс харин бөмбөг сайн эзэмшихэд багт асар чухал хэрэгтэй, угаасаа ч гараанд гарахаас аргагүй байгаа.
Гэхдээ багаараа бөмбөгөө бариад тоглож чадахгүй, чадвар нь хүрэхгүй болохоор эвгүй газар таслуулж, сөрөг довтолгоо амархан алддаг.
Яг энэ дээр Бускетс маш хурдан буцаж хамгаалалтанд туслах ёстой, энэ дээр л чадахгүй байгаам даа.
Иймэрхүү гоол олон алдаж байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby spain man » Thu Jan 13, 2022 8:11 pm

Танай ФДЁ чинь танилцуулга дээрээ Реалыг 5:0 оор хожно гэж найдаж байна гэж ярьж байсан сурагтай, тэрнээсээ хойш 5 дарааллаж хусуулж байгаа юм байна ккк…

Танайх оргил үедээ 08-10 оны хооронд манайхыг 5 дарааллан хожиж байж… Манай рекорд 7 юм байна… Түүхэндээ 2т орохоор цуврал болчхоод байна, 6 бол хожчих байх аа…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Fri Jan 14, 2022 11:17 am

Frankie tgj yarisn gj sonsoj bgagu, er n yarihgu bha.
Neleen daruuhan toglogch sh ug n.
6 bol bolchih bha asuudalgu.
Talbai dre ch yum.
Manaih yadj orgil bish ued n ene olon daraalan nuhuulj bdg.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Fri Jan 14, 2022 3:12 pm

хавар гуснаа. СБ д нь Ансуг бүжиглүүлнээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Fri Jan 14, 2022 4:07 pm

their 5 wins in a row, against one of the worst barca sides of all time:
3-2
2-1
2-1
3-1
2-0

our 5 wins in a row, against the galacticos:
2-0
6-2
1-0
2-0
5-0
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby spain man » Fri Jan 14, 2022 10:13 pm

zaa bas worst ni ch haishaam be… messi, griez, stegen nter geed sain l bureldehuun baisan… tsalin nter ni barag delhiid nomer 1 baisan biz dee? Zuu zuun sayiin unetei heden ch hun baisiin lol… Manai dund shugamiin 3 chin cou giin chin tal uneer l irsen shahuu humuus… Gehdee manaih yalt ch ugui sain hojij chadaagui ee, Bayern, Liver, Roma geed cl d taarsan bolgon ni shiwshiglej baihad arai l daa bas l… chamlalttai…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Jan 17, 2022 12:12 pm

Манай Лапорта Халландыг авчирна л гээд байна, мөнгийг нь дийлэх юм болов уу даа, релийс клос нь 80н сая, + өөрт, +агент, +аавд нь гээд дахиад бараг 70,80н сая өгөх юм шиг байгаан, тэгээд өндөр цалин.

Реал сонирхоод байгаа ч Мбаппег өндөр цалинтай авчирчихаад Халландыг давхар авна гэдэгтээ итгэлгүй байх шиг байгаан, дээрээс нь Халланд өөрөө багийн гол дүр болох сонирхолтой, реалд Мбаппетай гол байраа хуваах сонирхолгүй байх шиг байна. Манайд уг нь Лүүк ингээд гоолдоод байхад Халландын хувьд багт зохицохын хувьд асуудалгүй биз.

Халланд амжихгүй бол Б план нь Влахович гэж яригдаж байгаа, энэ хоёр л ингэж их яригдаад байхын, Леверкүзенд Патрик Шик гэж залуу баллаад байхад чимээгүй байхын, мэргэн буучин жагсаалтанд Левагийн (23) араас 18н гоолтой, Халландын дээр бичигдэж яваа залуу өнгөрсөн Еврогоор бас балласан. Ер том багтай холбогдохгүйн, манайх энэ хоёрын араас явж байснаас энэ залууруу чичирвэл хамаагүй хямд аваад ирэх байх шүү. Одоо 25тай, нөгөө хоёроосоо жоохон ах, гэхдээ яг л довтлогчийн ид нас.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Mon Jan 17, 2022 12:17 pm

П.Шик нтр бол дундаж багтаа л сайн тоглоно.
Барса сэргээд топ түвшинд үзэхэд амжихгүй ээ.
Шева, Лева биш.
Мөнгө олж чадаад, өрнөөсөө гарвал тэгээд л том нөхдүүд мөнгөөр зодоод авчирна ойлгомжтой.
Сүүлийн 5 жил буруу хүмүүс авчирсан, энэ алдаагаа давтахгүй байх л гэж найдъя.
Ямар ч байсан топ 4-төө л улирлаа дуусгаадхаг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Jan 17, 2022 1:57 pm

Ай мэдэхгүй, хэдхэн жилийн дараа аль нэг том багт оччихсон, Лева шиг л бужигнуулж явж байж мэдэх. Финиш сайтай, мэдрэмжтэй залуу байна лээ. Нэлээн доогуур л үнэлэгдээд байх шиг байна.

Лапорта анхны эргэлтээ хийхдээ Это, Деку, Маркус, Жюли гээд дан дундаж багийн дундаж түвшиний тоглогчид авчирж сэргэн мандалтыг эхлүүлсэн, ганц том нэр нь л Ронни байсан. Тэрэн шиг явахгүйг үгүйсгэхгүй. Яг одоогийн санхүүгийн байдлыг харвал Халланд бол хэцүү, ганц Дэмбээгийн аргыг олж чадахгүй үнэгүй явуулж байгаа юм чинь. Дэмбэ, Коу, Гриз гээд оверрэтэд нөхдүүдэд тус бүрд нь 100 гаран саяыг зарцуулж алдсан өмнөх боардын алдааг битгий давтаасай л гэж бодож байна даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Mon Jan 17, 2022 2:20 pm

Ашиглаж чадаагүй хүмүүсээ шууд овэррэйтед гэж хэлж болохгүй байх аа. :ногоон: Коу бол жишээ нь Ливерпүүлд ууж идэж л байсан хүн шт. Системдээ тохирохгүй хүн авчраад идээшүүлж чадахгүй байсаар байгаад л зэврээсэн байх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Jan 17, 2022 2:29 pm

Тэгээд 100 гаран саяар үнэлэгдэж байгаа тоглогч бол хаана ч очсон идэж ууна биздээ, манайд бол хангалттай л минут өгсөн, бүх л байрлалд сольж тавьж үзсэн. Пүүлд бол сайн байсан, гэхдээ үсрээд 50 саяын л тоглогч байсанг хоёр дахин илүү үнэлээд авсан л гэж хардаг даа. Одоогийн Салах, Мане шиг хэмжээнд бол байгаачгүй.

Топ түвшний тоглогч бол топ л байгаам л даа, Суарез, Анри, Ларссон гээд жинхэнэ класс тоглогчид бол хаана ч очсон, ямар ч байрлал, систем байсан, заменаас ч байсан хамаагүй топ түвшин гэдгээ харуулсан. Сүүлийн хоёр нь бол бүүр нэлээн харих үедээ ирээд бужигнуулаад явсан даг. Коу бол тийм биш л байсан юм байна лээ.
Last edited by kayo on Mon Jan 17, 2022 2:38 pm, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Mon Jan 17, 2022 2:37 pm

Агент нь л аймаар сайн ажилласан санагддаг. Ливерпүүл ч бас мөнгөө сайн ашигласан. Өмнө Суарезийн мөнгөөр найрлаад дууссанаас шал өөр, ашигтай ажилласан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Jan 17, 2022 2:43 pm

Агентууд харин тоглогчдын үнийг өсгөөд оверрэт болгоод байгаа. Угаасаа үнэтэй зарагдах тусам их шимтгэл авдаг болохоор аргагүй. Энийг удахгүй ФИФА-с журамлах юм гэсэн, тодорхой тэдэн хувийг агент нь авна гэж зааж өгөхийн гэсэн, тэрнээс одоо бол агентууд хүссэн үнээ хэлдэг юм шиг байгаан. Зөвхөн гэрээ байгуулж өгсний шан гэж.

Энэ Халландын агент Риаоло бол бас л аюултай гар шдээ, өөрийн тоглогчидоо аймар өсөгдөг эвгүй гар.

Одоо энэ Дэмбээгийн агент байна, жинхэнэ новшийн баагий. Худлаа Дэмбээгийн гэрээ дуусах дөхөхтэй зэрэгцээд үнэ хүргээд цалин гэхэд жилийн 40, өөртөө гэрээ хийсний 20, Дэмбээ гэрээ хийсний 20-30 сая гээд бараг 100 саяыг нэхээд байгаа. Шинэ тоглогч авах мөнгөөр зөвхөн гэрээг нь сунгуулах гээд. Ийм хэмжээний мөнгө төлөх баг олдохгүй л дээ, улирлын эцэст англи юмуу Италиас тал үнээр нь гэрээ хийх биз.

Манайд 100 гаран саяар ирж, 4н жилийхээ талд нь тоглож, талд нь гэмтэлтэй, хамгийн хэрэгтэй үед дан гэмтэлтэй байснаа мэдэхгүй, одоо их мөнгө нэхээд зун та нар Халландыг 100 гаран саяар авах гэж байж манай хүнд мөнгө гаргахгүй байна гээд байгаа, 100 саяыг Дэмбээд дахиж зарснаас Халланд руу нэг мөр чичирсэн нь дээр биз.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Mon Jan 17, 2022 2:55 pm

Хооланд тэгээд танайд яг тохирох хүн юм уу дөө?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests