FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Sun Dec 19, 2021 4:26 am

хах юу ч болоод байгаан... Энэ Жугла гэж бацаанаас л муу байна гэхээр энэ Коуг явуулахынсан
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Sun Dec 19, 2021 4:29 am

Энэ маягаараа Гави ирэх жилийн голден бой болох нь дээ...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Sun Dec 19, 2021 8:42 am

Коу нээрээ болижээ.. энэ өвөл нэг тийшээ болоосой доо
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Зак » Sun Dec 19, 2021 8:47 am

Тоглолт болгон дээр шахуу л шинэ нэртэй танилцаж байна дөө. Ферран Жутгла гэж хэн ч юм. :ногоон: Абде урд зүтгэлтэй, Дэмбэ жаахан ухаажсым байлгүй дажгүй хэд дамжууллаа. Тэгсгээд учраа олвол жижиг багуудаа шоглоод байх шинжтэй.
Хамгаалалтыг яах вэ, таминээ. Айл бөмбөг аваад ороод ирэхээр л зүрх савлах юм. Юу юугүй л хаалганы урд пижигнээд л... Айдас, хүйдэс...
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Sun Dec 19, 2021 9:35 am

Гоолын эздийн сэлэбрэйшн гоё байлаа. Залуус нас биед хүрцгээж л байна. Хэдийгээр Барса Элчег хожих сүртэй зүйл биш ч гэсэн үнэндээ 20 хүрээгүй шахуу залуус тоглолтын хувь заяаг шийдээд эхэлж байна.

Хамгаалалтыг яаж сайжруулна даа. Айлын 2 дахь гоол дээр Эрик Гарсиа хаана ч яваам хаха.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Sun Dec 19, 2021 10:28 pm

Хамгаалалт гэхээс илүү Матс бүүр байхгүй болжээ, хоёр гоол хоюул маш ойрхон өнгөрсөн, нэгийг нь шүргээд алдсан, иймэрдүү бөмбөгийг хааж чадахгүй хаалгач гэхээр яана вэ! Урьд нь бол таб таб гээд л хаадаг, манайхан хэцүү байхад л ганцаараа хаагаад л гараад ирдэг, нөгөө талд Мэсси гоолдоод л ялдаг байсан байхгүй шүү. Энэ хүн бэртэл гэмтэлд ороогдоод зүрх зориггүй болчихвуу, илэрхий алдаа гаргахгүй байгаа ч лийгт хамгийн муу хаалт, гоол алдалтын хувьтай яваа. Реал гэхэд тийм ч сайн хамгаалахгүй байгаа, гэхдээ Куртуа найдвартай байгаа, ер алдахгүй.

Хамгаалалт харьцангуй сайн байсан, 100% хаалгаруу цохиулахгүй байна гэж байхгүй, айл яаж ийж байгаад цохьж л таарна, тэрийг нь хаадаг найдвартай хүнтэй баймаар байхын. Цохилтын тоог л харахад 19-5, хаалгаруу 9-3, айл 3хан удаа хаалга цохиход 2-г нь алдаж байдаг, арай муу юү!

Өмнөх тоглолтууд дээр ч адилхан, баахан довтолж байгаад айл ганц довтлонгуут тэрийг нь алддаг, энэ жил бүүр арай л суга байна, жоохон суулгамаар болжээ.

Хоёр дахь дээр Эрикийн алдаа гэхээсээ барууныг хариуцаж байсан Аруёогийн алдаа, Эрикийг дундруу гүйх гэж байхад өөрөө байрлалаа орхиод дунд руу гүйж байгаа.

Гави үнэхээр мундаг байлаа, ганцаараа 13км гүйсэн байсан, гоол бол чамин, дамжуулалт ч гоё байлаа, Лучо шигшээд хүртэл гараанд гаргаад энэ залууг дэмжээд байгаа, өөрөө ч тоглолтоос тоглолтонд сайжирч байна, өөртөө маш итгэлтэй болж байна, Педри ороод ирвэл энэ хоёрыг Буситэй жоохон гаргамаар санагдлаа, Де Ёнг бас нэг учраа олохгүй гүйгээд байна, Дэмбээгийн нэг гоё дамжуулалтын зүгээр шүргээд өнгөрөхийн.

Жутла бас мундаг байлаа, корнероос энэ улирал ганц ч гоолдож чадахгүй байсан, энэ хүү салхийг нь хагаллаа. Цаашид нэлээн тоглолтонд гарах байх. Нико бас өөртөө их итгэлтэй гоё тоглож байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby poseidon » Mon Dec 20, 2021 3:28 am

Жутгла чинь хүү ч гэж 22 настайм байхчүлээ... Ер нь багийн стандарт бүхэлдээ доошлоод, хичээж байгаа бацаанууд нь сүрхий од болчихмоор байгаа юм шиг харагдаад байгаа байх... Тэрнээс доороос гарч ирсэн болгон нь гялалзсан талент байна гэж ч юу байхав дээ... гэж хааяа бодох юм. Бүр арай олон талентууд уу? үгүй юу? Ансу, Пэдри, Гави, Нико, Абдэ, Балдэ, Илиас, Жутгла, Мингэза, Араухо... Эхнээсээ Мингэза энэ тэр нь зэс нь цухуйгаад байна... Та нарт тэгж санагдаж байна уу? Элчэ энэ тэртэй ана мана үзэлцэж байгаа баг чинь бацаанууд нь сүрхийдээ биш, зүгээр баг өөрөө их доошоо орчихоод жирийн бацаанууд нь тодорч харагдаад байгаа байх... хаха...

Гави бол сүрхий хүү бусад нь ч дээ... Гави бол бараг Педригээс илүү болох байх... Цаанаасаа их дайчин, сэтгэлээсээ тоглох юм. Абдэ бол байдаг нэг вингэр болно байх. Илиас нь бүр харагдаа ч үгүй байхад сүрхийг нь гайхах юм. хаха

Миний бодлоор Ансу, Пэдри, Гави, Араухо дөрөв л цаашаа тод од болох байх. Бусад нь Элчэ Бэтис хавьцаах л болох биз...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Mon Dec 20, 2021 9:49 am

Сүүлийн гоолын ассистыг өгсөн нөхөр бөмбөгөө авахдаа отонд байсан уу. Тэнцэж өндөрлөсөн бол сэтгэл зүй бас хэцүү л бх блаа, өмнөх тоглолтонд бас бариулж тэнцсэнийг хэлэх үү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Mon Dec 20, 2021 9:56 am

poseidon wrote:Жутгла чинь хүү ч гэж 22 настайм байхчүлээ... Ер нь багийн стандарт бүхэлдээ доошлоод, хичээж байгаа бацаанууд нь сүрхий од болчихмоор байгаа юм шиг харагдаад байгаа байх... Тэрнээс доороос гарч ирсэн болгон нь гялалзсан талент байна гэж ч юу байхав дээ... гэж хааяа бодох юм. Бүр арай олон талентууд уу? үгүй юу? Ансу, Пэдри, Гави, Нико, Абдэ, Балдэ, Илиас, Жутгла, Мингэза, Араухо... Эхнээсээ Мингэза энэ тэр нь зэс нь цухуйгаад байна... Та нарт тэгж санагдаж байна уу? Элчэ энэ тэртэй ана мана үзэлцэж байгаа баг чинь бацаанууд нь сүрхийдээ биш, зүгээр баг өөрөө их доошоо орчихоод жирийн бацаанууд нь тодорч харагдаад байгаа байх... хаха...

Гави бол сүрхий хүү бусад нь ч дээ... Гави бол бараг Педригээс илүү болох байх... Цаанаасаа их дайчин, сэтгэлээсээ тоглох юм. Абдэ бол байдаг нэг вингэр болно байх. Илиас нь бүр харагдаа ч үгүй байхад сүрхийг нь гайхах юм. хаха

Миний бодлоор Ансу, Пэдри, Гави, Араухо дөрөв л цаашаа тод од болох байх. Бусад нь Элчэ Бэтис хавьцаах л болох биз...


Энэ хэцүү цаг үед найдлага бол базаанууд л болсон шд. Гэтэл нөгөөдүүл нь харин хаа очиж тоглолт бүрт гоолдож бариад бас боломжийн байна, энэнээс ч тааруу байж болох л блаа.
Тгд Элчэ нтртэй ингэж тоглохоос яахав дээ, нөгөөдүүл нь бас мэргэжлийн баг юм бгаа биз дээ, гар хөлөө нийлүүлж амжаагүй хдн базаанд бас илүүрхүүлээд бна гэж юу бхв.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Mon Dec 20, 2021 10:04 am

Хойтон оны сүүлээс эхлээд 2,5 жил лав багадаа үргэлжлэх дэлхийн санхүүгийн хямрал явагдана. Сагс хөлбөмбөг стадионууд үзэгчээр дүүрэхээ болино, билетний үнэ буусан ч дүүрэхээ болино. Том клубууд санхүү нь мяарна, сурталчилгааны орлого доошоо. Манайх харин хямралтай түрүүлж нүүр тулаад бусад клубууд хямарч эхлэж бхд манайх учраа олчихсон бжийх биз. Тэр үед энэ доороос гарч ирж бгаа хэдэн базаанууд л аминд орно шүү, боломжийн тоглоод дээр нь өндөр цалин хөлс гэхгүй.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Mon Dec 20, 2021 4:00 pm

Сүүлийн гоол дээр Гавиг оффсайд болчихлоо гээд сандарсан шүү.
Яахын аргагүй хэрэгтэй гоол, хэрэгтэй хожил байсан.
Энэ Нико нээх илүү дутуу юмгүй аятайхан тоглогч болох шинжтэй л байна.
Куенкаг бас тэгж хардаг байсын, шалиагүй.
Гави 17-той гэхэд Веррати аятай л байна даа, Барсагийн хэд дотроо.
Дунд бол Буситэй хамт Френки, Гави, Нико, Педри гээд яахав нэлээн ойролцоо байрлалд олон сонголттой л болчихлоо. Пуйж бараг хамгийн сүүлийнх нь болж таарч байх шиг.
Сайн тоглогч байхгүй болохоор аргагүй доороос гараад өөрсдийгөө харуулж байна.

Харин яг довтлогч л хэрэгтэй байна.
Ансу гэмтэлгүй тоглоод жигдэрчихвэл уг нь.
Топ-4 л гэсэн зорилготой байна.
Одоо Севильяг ч яасан ч барахгүй л дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Mon Dec 20, 2021 4:51 pm

МАТС-ыг хэдэн тоглолт суулгамаар байна. Мань хүн бүр үнэхээр ямар ч реакцгүй болчихжээ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цогоо » Mon Dec 20, 2021 5:01 pm

Манай Обаг сонирхоод байна ингэснүү дээ :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Dec 20, 2021 8:59 pm

poseidon wrote:Миний бодлоор Ансу, Пэдри, Гави, Араухо дөрөв л цаашаа тод од болох байх. Бусад нь Элчэ Бэтис хавьцаах л болох биз...


Хаха. Поси нээрээ. Мэдээж бүх доороос гарсан тоглогчид гарааны тоглогч болно гэж байхгүй шдээ.

Одоо яригдаж байгаа 7,8н залуусаас хүнээс 4 нь гайгүй тоглогч болно гэдэг их тоо шүү.

Пепийн үед хамгийн их ла масса ашигладаг байхад өчнөөн ла массагаас тоглогч гаргасан ч Буси, Педро хоёр л гарааны тоглогч болсон, Бояан, Жефферсон, Бартра энэ тэр гээд дундаж тоглогчид их гарсан.

Тэрнээс өмнө Райкардын үед Чави, Инеста, ВВ, Пуёол, Мэсси гээд 5н тоглогч гарсан байх. Ихэнх нь гэхдээ Ван Гаалийн дампуурлын үед дебүтээ хийсэн.

Тэрнээс хойш хэцүү дээ, Лучогийн үед Мунир, Сандро, Куэнка энэ тэр дебүтээ хийсэн ч одоо Роберто л байрлал голохгүй тоглосноор үлдсэн.

За ЭВ-н үед бол ла массагийханд бүүр боломж олгоогүй дээ, дан үнэтэй тоглогч авснаас одоогийн нөхцөлд хүрсэн. Одоогийн Олмо энэ тэр тэр үед л явсан санагдаж байна.

Тэгээд харьцуулаад харахаар одоогийн залуусаас 4н гайгүй тоглогч гарч чадвал гэвэл үнэхээр том амжилт шүү. Ийм дампуурлын үед л залуучуудад боломж олгох юмдаа, магадгүй Мунир, Бояан, Олмо энэ тэр өдийд гарч ирсэн бол шууд гарааны тоглогч болоод жинхэнэ од болж байх байсан биз.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Tue Dec 21, 2021 11:09 am

Cule wrote:МАТС-ыг хэдэн тоглолт суулгамаар байна. Мань хүн бүр үнэхээр ямар ч реакцгүй болчихжээ.

Нето нь бүүр ч муу л даа.
Нето гэснээс нөхрийн цалинг нэлээн өндөр тогтоосын байна.
Ла Лигийн багуудаас цалинг нь өгөөд авах баг байхгүй, Англи, Италиас санал горьдож л суугаан байна. Бүүр нэг дампуурцан менежмент шүү.
20 гаруй саяар авсан санагдана.
Нөөц хаалгачид тийм мөнгө өгч л байдаг.

Яг хүснэгт харсан чинт АТМ -тай бараг адилхан оноотой байнашд.
АТМ бас чойрж байна аа.
Муу Ракитичийг их ад үздэг байсан.
Севилья 2-т байна.
Бодсон РМ-ын эсрэг гангардаг байсан шүү уг нь Ракитич.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Tue Dec 21, 2021 12:16 pm

Рак ч бас том тоглолт дээр ер нь сайн үздэг шүү, СЛ-н финал дээр бас сайн үзсэн, реалтай байнга шахуу сайн тоглоно. Сая Атл Мадриттай тоглоход эхний гоолыг нөгөө пуужин цохилтоороо хусчихаж. Өөрөө яг ПМ биш бокс тү бокс тоглогч болохоор Чави, Инеста явсан чинь дунд яахаа мэдэхгүй хойшоо л дамжуулдаг хүн болчихсон. Хажуудаа сайн ПМ-тэй бол хэзээ урагшилах, хэзээ хойшилохоо маш сайн мэддэг хүн. Өнөөдөр манай эсрэг бас сайн л үзэх байх даа.

Де Ёонг харин том тоглолтын сэтгэл зүй муу байх шиг, ер том тоглолтонд гялалзахгүй байгаа. Чави, барса өнгөрсөн 6н жилийн хугацаанд системээ мартаж, бөмбөг эзэмшиж тоглох тактикаа ойлгохгүй барсагийн тоглогч байна гээд Де Ёонгийг жоохон хатгаад авах шиг болсон. Де Ёонг ч хэт сөрөг хурдан тоглох гээд бөмбөг таслангуутаа шууд урагшаа Мемфисрүү дамжуулаад нөгөөх нь таслуулаад бөмбөгөө буцааж өгөөд байгаа явдал их гардаг, ялангуяа хоёр дугаар үед, энийг сануулсан байх. Нөхөр сүүлд заменаар суухад Камп ноуд бүүлүүлсэн байна лээ, жоохон муу л хэрэг.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby El Payaso » Tue Dec 21, 2021 12:40 pm

Сая Элчэтэй хийсэн тоглолт үзсэн бас л сонин бүрэлдэхүүнтэй болсон бна лээ шүү. Гави, Пуйч, Эрик Гарсиа, Арухо энэ хэдийг ч харж бсн. Тэгсэн Юутла, Аззалзули, Балде ч гэнэ үү сонин сонин нэртэй баахан хүүхдүүд бна лээ шүү. Гарааны тал нь Б баг юм уу. Өнгөрсөн жилийн гараанаас Бүсгүй, Штеген, Альба, Де Ёонг дөрөв л үлдсэн юм уу даа. Аа Дэмбэлэ бас бсн юм бна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Tue Dec 21, 2021 2:14 pm

Угаасаа довтолгооны хэд дан Б баг л гэсэн үг.
Хагас дээр Гави, Нико, урд тэр Юутла, Абде гээд яг гоол хийх ёстой хэд нь тэр чигээрээ Б баг.
Тэгэхээр ойлгомжтой.
Коутиньо энэ хэдээс л илүү гарч чадахгүй байна даа.
Ямар гээчийн 120 саяын тоглогч юм байгаан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Зак » Wed Dec 22, 2021 5:33 am

Булангаас доогуур дамжуулсан бөмбөгийг алдаад өөрсдөө булангаас дээгүүр дамжуулж мөргөж голдох юм. Тэнцэхгүйгээр хожвол хожоод хожигдвол хожигдчихоосой.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Wed Dec 22, 2021 9:59 am

Уг нь бол сайн л тоглож. Ла лийгт Реалын дараа формтой, 2т яваа баг, нутаг дээр нь гэхэд сайн л үзэж. Сүүлд Дэмбээгийн цохилт шон оноод л буцах юмдаа, жоохон л хазайсан бол.

Ашгүй энэ жилийн тоглолтууд дууслаа, 1 сард Кавани, Ф.Торрес хоёрыг авна гэж их яригдаад байна, эхлээд өөрсдөө тоглогчидоо явуулж байж бүртгүүлэх боломжтой болох юм байна, Коу, Лүүк, Демир, Умтити, Ленгле, Нето зэрэг хэрэггүй үнэтэй нөхдүүдийг явуулчихвал овоо зай гарах гээд байхын.

Энэ Умтитиг өвдөгний гэмтэлтэй байна гэж эмч нар нь сануулаад байхад үнэтэй гэрээ сунгасан гэж байна шүү. Энэ Барто хүүрийн балаг одоо хүртэл дуусахгүйн. Одоо нөгөөх нь мөнгөө тэвэрчихээд хаашаа ч явахгүй, миний цалинд дүйцэх багруу л явна гээд, мэдээж ийм өндөр цалинг одоо хэн өгөхөв... Коуг дурдаад ч юү гэхэв.

За хүн авж чаддаггүй юмаа гэхэд Алвес тоглох боломжтой болно, + Педри, Ансу, Брэйтвэйт гэмтлээс эргэж ирнэ, урд шугаманд арай л учиртай болох юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Wed Dec 22, 2021 1:58 pm

Аймшгийн жил дууслаа Барсагийн хувьд.
Боломжтой лигээ алдаад, тэр нь гэхдээ дараагийн юмнуудын хажууд хамгийн гэгээлэг нь байж.
Мессигүй болоод.
Коачаа улирал эхлээд удаагүй байхад солиод.
СЛ хэсгээсээ гарч чадаагүй.
Агуерогийн азгүй явдал.
Ямар ч мөнгөгүй клуб гээд л.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Boldono » Wed Dec 22, 2021 2:29 pm

Системтэй үзэхэд дороо сэргэнэ дээ.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby El Payaso » Wed Dec 22, 2021 2:39 pm

Агуеро зодог тайлаад Каваниг авч бга юм уу даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Thu Dec 23, 2021 7:20 am

Ferran Torres, done deal.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Thu Dec 23, 2021 8:17 am

Өвлийн цонхоор Коу, Умтити 2-с салж чаддаг байгаа даа. Коу жилийн 23 сая, Умтити бараг 16 саяын цалингаар 1, 3-т жагсдым байна шд хаха. 2-уулаа 2023 оны 6 сар хүртэл гэрээтэй. Барто нээрээ бараг албаар хорлоод байсым уу хаашайм.

Умтити бүр амар, тоглох тоглохгүй хамаагүй гэрээгээ дуустал мөнгөө аваад хэвтэж байх сонирхолтой. Цалинг нь өгч чадах, ЧЛ-д тоглож байгаа аль нэг топ багруу л явбал явна гээд гүрийгээд суучихдаг кк.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests