FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Tue Aug 01, 2023 10:18 am

Дембелэгийн хүссэн цалин Барсагийн оффер зөрүү нь 7-8 сая евро байгаан байна лээ.
Ер нь бол Дембелег өнгөрсөн улиралд арай өөр түвшинд тоглуулчихсан л даа, бас мань хүн шиг ур чадвартай, залуу тоглогч /эрт тодорсон болохоос залуугаараа/ олдоход хэцүү.
Тэрнээс өнгөрсөн улирлаас өмнө аль ч баг тоохооргүй л байсан байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Tue Aug 01, 2023 11:14 am

ПСЖ Мбаппэг алдах нь тодорхой болмогц мань хүнийг шүүрэх гэж оролдлоо л доо. Өнгөрсөн жил бол тоохчгүй л байсан кк.
Одоо зүгээр тэр шуналтай агентад нь мөнгө өгөлгүйгээр гайгүй үнээр салсан нь дээр, үлдвэл хэд тоглоод л хэдэн сар хэвтээд өгөх магадлал маш өндөр...

Манайд 6 улиралд 185 тоглолтонд оролцож 40 гоол 43 ассист хийсэн гэхээр бас арай л миа байгаам. 1 бүтэн улиралд бүх тэмцээнийг оруулаад 30 тоглолт, 6.6 гоол, 7 ассист л хийдэг нөхөр байж таарна. Улиралд нийт тоглолтын 50%-с дээш гараанаас тоглолт эхлүүлж үзээгүй тууж яваам байна лээ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Reda » Tue Aug 01, 2023 12:55 pm

Ноднин өдийд бол их мөнгө зарж олон тоглогч нар авчраад, за алах нь гэж бодсон чинь СЛ-д хэсгээс гардгүй наасан.
Одоо ч тгд гайгүй тоглогч нар авчирсан бас л хэсгээс гарах гэж алаан болох бхоо. Шавид ер нь итгэхгүй бгаа.
Нөхөр өөрийнхөө дутууг шилдэг тоглогч нар авчирж байгаад нөхөх гд бх шиг.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby poseidon » Tue Aug 01, 2023 2:10 pm

Энэ Дэмбэлэ, Эрик Гарсиа хоёрыг явуулаасай. Маркос Алонсо ч яахав жижиг багууд дээр гараад энэ жилдээ байж байг. Баруун ар дээр л хүн хэрэгтэй байх.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Wed Aug 02, 2023 12:11 am

Энэ хар пяхлуу чинь ямар янзын гэрээтэйм дээ хаха
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby poseidon » Wed Aug 02, 2023 7:46 am

50 саяар явлаа гэдэг нь яасан гэсэн үг вэ?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Жавхаа » Wed Aug 02, 2023 5:31 pm

ПСЖ-д 50 саяаар шахаж байгаа юм бишүү... олсон мөнгөөрөө манай Канселу авах юм гэнэ_.. ав ав
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Thu Aug 03, 2023 9:44 am

Канселуг зээлээр авна. Нөхөр цалингаа бууруулна.
Лэнглэг арабруу хэдээр ч хамаагүй зарна.
Кессиг Тотт юм уу Юверүү гайгүй үнээр шахна.
Дэстийн гэрээг цуцлана.
Виторыг зуны цонхоор ирүүлэх боломж бараг байхгүй. Ирүүлэхээр бол шуналтай Бразилуудад нэмэлт мөнгө төлнө. Тэр нь байхгүй.

Ингэсгээд шинэ улирал эхлэх нь дээ.

Эцэст нь Дэмбэлэгээс салж байгаад үнэхээр баяртай байна. Ирсэн цагаасаа эхлээд зардал нь дийлддэггүй, драм нь дуусдаггүй, гэмтэж ханадаггүй, толгой нь хөгждөггүй, талбай дээр **н** **н** юм хийчихээд ийш тийшээ бүлтийгээд харж байгаа нь бүр нэг уур хүрмээр овэррэйтэд юм байсым... Тоглосон минутыг нь гарсан зардалтай нь харьцуулсан чинь 1 тоглолт тутамд 1 сая евро зарцуулсан болж таарсан байна. Тэгээд үнэндээ тэр гээд хэлчих эерэг импакт байхгүй. Яг чухал үед фэйлдэнэ. Лайгаас салж санаа амрах нь... Муу ПСЖ манайхаас топ тоглогчийг нь булаачихлаа гэж бодож байгаа байх, манай бүлтгэр хар шуналын тулам Сиссокотойгоо нийлж байгаад хашраагаад өгнө өө яахав хаха...

Рафинья, Ферран баруунд тоглочихно, Бүр болохгүй бол Ламин Ямал гэж 16тай хүүхэд ч тоглочихоор юм байна лээ... Өчигдөр Миланы хамгаалагчдыг хөөрхөн сандаргаад л байсан. Энэ улиралд овоо цаг олдох байх.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby poseidon » Thu Aug 03, 2023 12:45 pm

Харин тэхх бүр аятайхан юм болж. Тэр 50 сая нь тэгээд баг руу оров уу? хуваав уу?

Бас Эрик Гарсияг явуулмаар байна. Явуулаад өгөөч хаха
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Галмандах » Thu Aug 03, 2023 12:59 pm

Ааа жул бна жул бна. Ийм бүрэлдэхүүнээр Реал, Челси 2 л зэвүүнээрээ Ав.лиг авч чадах байх.
Лева ер нь форм нтр гэхээсээ илүү нас дээр гараад мэдрэмж нь муураад байгаа юм биш үү. Хэзээнээсээ хөгшин довтлогч гийгүүлээд баг чирээд байсныг мэдэхгүй юм.

Sent from my SM-A336B using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Thu Aug 03, 2023 1:29 pm

Анриг 30 дөнгөж гараад авахад л гарааны тэсрэлтээ алдчихсан байсан гээд байдаг, тэгэхээр Лева ч яалтчгүй л уруудаж байгаа нь тодорхой л доо.
Гэхдээ л Ла Лигийн мэргэн бууч хүн, ирэх улиралд тийм багцааны гоол хийх л байх.

Америкийн тоглолтуудаас Фати, Ферран, Л.Ямал, Фирмин Лопес, Кунде, Абде, Матс, О.Ромеу нтр гоё байна гэнэ.
Ялангуяа эхний 2 нөхрийг одоо явуулчих нь хаашайн, ирэх улирал маш чухал улирал болно.
Өнгөрсөн жил шигээ байвал Барсагаас яваад зогсохгүй дахиж том баг мөрөөдөхөд хэцүү.
Тэгэхээр байгаа бүхнээ гаргахын төлөө хичээх биз

Харин Дест, Маркос Алонсо, С.Роберто 3 хэцүүхэн байна даа л гэж.
Дестийг бол бүр Барса тоглуулах тусам дэлхий нийт хараад зарахад бүр хэцүү болчихлоо, бараг хасаж таарах уу л гэж.
Алонсо ч яахав тэгээд хаа нэг сэлгээгээр ороод учир нь олдно биз.
Ахлагчийн тууз зүүсэн хүн одоо мэдээж сайжирна гэж байхгүй, бас зөв тоглуулбал олон байрлалд сэлгээ болчих боломжтой юм даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Жавхаа » Thu Aug 03, 2023 4:44 pm

Cule wrote:Канселуг зээлээр авна. Нөхөр цалингаа бууруулна.
Лэнглэг арабруу хэдээр ч хамаагүй зарна.
Кессиг Тотт юм уу Юверүү гайгүй үнээр шахна.
Дэстийн гэрээг цуцлана.
Виторыг зуны цонхоор ирүүлэх боломж бараг байхгүй. Ирүүлэхээр бол шуналтай Бразилуудад нэмэлт мөнгө төлнө. Тэр нь байхгүй.

Ингэсгээд шинэ улирал эхлэх нь дээ.

Эцэст нь Дэмбэлэгээс салж байгаад үнэхээр баяртай байна. Ирсэн цагаасаа эхлээд зардал нь дийлддэггүй, драм нь дуусдаггүй, гэмтэж ханадаггүй, толгой нь хөгждөггүй, талбай дээр **н** **н** юм хийчихээд ийш тийшээ бүлтийгээд харж байгаа нь бүр нэг уур хүрмээр овэррэйтэд юм байсым... Тоглосон минутыг нь гарсан зардалтай нь харьцуулсан чинь 1 тоглолт тутамд 1 сая евро зарцуулсан болж таарсан байна. Тэгээд үнэндээ тэр гээд хэлчих эерэг импакт байхгүй. Яг чухал үед фэйлдэнэ. Лайгаас салж санаа амрах нь... Муу ПСЖ манайхаас топ тоглогчийг нь булаачихлаа гэж бодож байгаа байх, манай бүлтгэр хар шуналын тулам Сиссокотойгоо нийлж байгаад хашраагаад өгнө өө яахав хаха...

Рафинья, Ферран баруунд тоглочихно, Бүр болохгүй бол Ламин Ямал гэж 16тай хүүхэд ч тоглочихоор юм байна лээ... Өчигдөр Миланы хамгаалагчдыг хөөрхөн сандаргаад л байсан. Энэ улиралд овоо цаг олдох байх.


хувийн нөхцөлөө ямар ч байсан тохиролцсон... манайх зээлээр явуулна гэж байхгүй шууд зарах байх

Joao Cancelo has agreed personal terms with Barça, he wants the move... and Xavi wants him since January as priority target. Talks now ongoing with Manchester City over deal structure
Barça plan revealed on Sunday: use part of Dembélé budget to try again for Cancelo.
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Fri Aug 04, 2023 10:17 am

14 саяын цалинг нь өөрт нь, 10 саяыг багт өгөөд 1 улирал тоглуулвал тоглуул гэж байгаам шиг байна лээ.
РБ дээр үнэхээр хүнгүй байна л даа, арай жаахан том амбицтай үзье гэхээр.
Ленгле Араб руу явахгүй гэсэн.

Дембелегийн бай аут бас сонин юм хийжээ.
50 сая, талыг нь тоглогч ав гэж тавиад байхдаа яахав дээ, дурын бацаан дээр л үлгэрийн тоо тавьж болдог байж.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Sat Aug 05, 2023 12:24 am

Харин үнэн утгагүй гэрээ хийсэн байна лээ, бодвол өнгөрсөн жил фрий алдчих гээд ядаж 2 жилийн гэрээ хийхдээ л тийм клаос оруулсан байхдаа, тэр нь тэгээд үнэн бүтэхгүй гэрээний заалт.

8н сарын 1 болчихлоо гээд баярлаад байсан чинь 8н сарын 1-нээс өмнө хэрвээ тоглогч хүсэлтээ өгвөл 50н сая нь хүчинтэй хэвээр байна, нэмээд 50н саяых нь 25-г тоглогч авна гэдэг заалт. Ёстой дэлхий дээр байхгүй хамгийн **н** заалт биз, үнэн бүтэхгүй.

ПСЖ яадгийн Мбаппегээ үнэгүй шахуу алдах гэж улс Дэмбээд 50н сая бол ёстой юү ч биш биз.

Уг нь эхний 2 тоглолтонд гоё байсан даа, яг Неймарыг л санагдуулж байна, зуны при-сийсонд алж байснаа шууд яваад өгчихдөг, бас ч яахав 200-д явсан, Россел Барруто **н** гарууд хэрэггүй юманд үрснээс биш 200 сая ч бас хөөрхөн баг босгочихоор л мөнгө. Уг нь яг овоо томроод бие бялдар нь ч хөгжөөд, гэмтэх нь багасаад ирсэн байхгүй явчихдаг, нээрээ...Хэлэх муу үг олдохгүй л байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Sat Aug 05, 2023 12:39 am

Зун амралтаар бэлтгэл хийсэн гэсэн нөхөд өөр байна, Ансу, Ферран, Педри 3 амралтаа зүгээр өнгөрөөгөөгүй, харагдаж байна шүү, Ансу бол зүүнд Балдетай хослоод гоё байна, милан дээр үнэн гоё гоолдсон, Ферран ч тун дажгүй тоглочихлоо, Энрикогийн охиноос салаад романчиг нь дуусчихсан, дан жимд өнжиж байгаа гэсэн. Педри ч гоё байна, энэ жил бүүр баллахаар харагдаж байна.

Нэмээд Балде хүү бүүр топ зүүн ар болчихлоо шүү, ямар ч гоё ордгийн, одоо хамгийн сүүлийн дамжуулалт, финиш дээрээ жоохон ажилчихвал гоё болно.

Ориолыг эхний тоглолт дээр их голсон, 2,3дахь дээр жинхэнэ өөрийгөө үзүүллээ, Бускутс шиг олон бөмбөгөнд хүрэхгүй ч хамгаалалтандаа найдвартай, бас хөөрхөн бөмбөгөө хувиарлаад энэ нь яг ФДЁ-д таараад, нөхрийг илүү чөлөөтэй тоглуулаад байна.

Одоо Силваг авна гээд үзээд л байна, бараг алл ин хийх гээд байх шиг. Дэмбээ шиг тэсрэлттэй хурд байхгүй л дээ, гэхдээ илүү толгойтой, кретив тоглогч, дамжуулалт сайн өгнө, бас хөөрхөн гоолтой, нэмээд бэртээд байдаггүй, Ситид л гэхэд өнгөрсөн хэдэн жил ердөө 6н тоглолтыг гэмтлээс болж өнжсөн юм байна. Даанч үнэтэй, 75 сая гээд байна, мөнгө хүрэх юм уу даа, мээдкү.

РБ дээр Кансело гээд байгаа, бас л үнэтэй опшин. Нэмээд овоо зантай гар юм шиг байгаамаа, хичнээн довтолгоонд сайн ч хамгаалалтандаа муу, Пеп таараагүй, Баернд бас олигтой таараагүй байх шүү, Силваг авчихвал бүүр ч барахгүй байх, тэрэн доор Иван Фреснеда гээд залуу хамгаалагч хүү бас яригдаад байгаа, хямдхан, дөнгөж 19-тэй, хамгаалалт, довтолгоонд хөөрхөн оролцчихдог хүү байсан, залуу хүүг хөгжүүлээд явсан нь дээр биздээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Mon Aug 07, 2023 10:08 am

Буси эхлүүлээд, Альба зүүнээр гүйгээд суулгаж хаяад Месси цохиод гоол.
Энэ агшныг санасан байжээ :sup: :sad::
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby PrOXy » Mon Aug 07, 2023 12:47 pm

Кино кино кино.... Далласын нэг залуу тоглогч өөриын хаалгандаа заналтай хусав аа кк.. Тэнцээний гоолыг ямар нарийн хусав аа... Аз жаргалтай гүйхийг нь харах сайхан бна даа :sad::
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby A-Nightmare » Tue Aug 08, 2023 2:41 am

Neymar l bitii ireesee burhan min
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1237
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Reda » Tue Aug 08, 2023 8:16 am

Феликс Ней Силвагийн 1 газардах болтой. Дас маань тоглолт эргүүлчих хэмжээний том тоглогч хайсаар.
ЕПЛ-д хэрэв СИтигийн дас бсн бол лигтээ 3-т орох бсн бх даа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Tue Aug 08, 2023 9:32 am

Неймар хэд дэх удаагаа ч юм буцъя гэж.
Месси байхгүй, Мбаппе байхгүй ПСЖ - д одоо юугаа ч хийхэв дээ.
Гэхдээ яг юугаа бодож ПСЖ рүү анх явсын байгаан.

Одоо 31-тэй, гэмтлийн үүр, тэгээд Бразил гээд яг спорт талаасаа харахад тийм зөв сонголт байж чадах уу. Гэмтэлгүй бол тоглолт шийдэх хэмжээний хэвээрээ л байх.
Нөгөө талаас Барсагаас 1 удаа нүүр буруулсан бол дахиж боломж олгохгүй гэсэн Круйфф зарчим ч байгаа.
Чави нээх сонирхохгүй байх шиг байна лээ.

Неймар явахад Дембелегээр орлуулсан.
Одоо Дембелег Неймараар орлуулах юм уу кк.

Гэснээс Неймарийг бэлтгэлд оролцохыг үүрэгдсэн, Гамперт тоглуулж ч магадгүй гэсэн.
Эцэслэгдээгүй л байгаан байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby poseidon » Tue Aug 08, 2023 11:28 am

Цоомоо wrote:Неймар хэд дэх удаагаа ч юм буцъя гэж.
Месси байхгүй, Мбаппе байхгүй ПСЖ - д одоо юугаа ч хийхэв дээ.
Гэхдээ яг юугаа бодож ПСЖ рүү анх явсын байгаан.

Одоо 31-тэй, гэмтлийн үүр, тэгээд Бразил гээд яг спорт талаасаа харахад тийм зөв сонголт байж чадах уу. Гэмтэлгүй бол тоглолт шийдэх хэмжээний хэвээрээ л байх.
Нөгөө талаас Барсагаас 1 удаа нүүр буруулсан бол дахиж боломж олгохгүй гэсэн Круйфф зарчим ч байгаа.
Чави нээх сонирхохгүй байх шиг байна лээ.

Неймар явахад Дембелегээр орлуулсан.
Одоо Дембелег Неймараар орлуулах юм уу кк.

Гэснээс Неймарийг бэлтгэлд оролцохыг үүрэгдсэн, Гамперт тоглуулж ч магадгүй гэсэн.
Эцэслэгдээгүй л байгаан байна лээ.


Хүүшээ нөгөө Дэмбэлэ чинь явахымуудаа? өнөө шөнө тоглоно гэнэ үү дээ?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Tue Aug 08, 2023 11:52 am

Явах нь тод биз.
Барса арай жаахан мөнгө хийчих гээд л үзээд байгаа харагдаж байна.
Одоогийн нөхцөл байдлаар Барсад 20 гаруй л орж ирэх гээд.
Дээр Неймарийг бэлтгэлд орохыг үүрэгдсэн гэж андуурсан, Дембелег шүү кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Tue Aug 08, 2023 12:01 pm

Дэмбээгийн камп ПСЖ-ийн төлөх мөнгөнөөс хувь хүртэх маргаанаасаа буцах хүртэл Барса ПСЖ саналыг хүлээж авахгүй гэжээ.

Шави Нэймарыг авахад дургүй байгаа гэнээ. Ер нь хэрэггүй дээ, өндөр цалин, хувийн амбицтай гар уур амьсгал эвдэнэ, тэгээд ч хөгширсөн, гэмтэл бэртлийн үүр болсон.

Кессиг Арабруу 16 саяар явууллаа. Болж дээ.

Ансуг багууд нэлээд эргүүлдэж байна. Дажгүй санал ирвэл явуулчихаж магадгүй л байх.

Лэнглэт Арабаас ирсэн саналыг рэжэктэлжээ. Нөхөр Европт л тоглох сонирхолтой, тоодог баг олддоггүй. Энэ нээрээ сайхан жонхуу болж болж үлдэх байх шүү.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Tue Aug 08, 2023 11:35 pm

Би бол хувьдаа Силва биш л бол Неймарыг ирүүлэх дээр саналтай байгаа. Силва ирэхгүй тийшээгээ хандчихлаа, Дэмбэлээ явчихсан, яг урд тоглолт эргүүлэх, хурд хийгээд орох, зай үүсгэх тоглогч байхгүй болчихлоо.

Неймар одоо эрх биш буурь суусан байлгүй дээ, учиргүй шоудаад байхгүй байлгүй. Араб юм уу АНУ явах гэхээр арай залуудаад Англи, Итали энэ тэр явахаар шинэ орчинд дасахгүй, буцаад дассан газраа ирэе гэж байгаа биз. Одоо тэгээд буцаад ирэхэд Мэсси байхгүй, өөрийх нь хүссэн багийг манлайлах боломж нь байна, нэмээд Рафинна, Рүүк гээд залуу бразилууд байна, роль модел болоод явах боломж байна.

Гэхдээ урд гэхээс илүү хамгийн чухал РБ-гийн байрлалаа шийдээгүй л байна, энэ нэг байрлал дээр хүн гарч ирэхгүй юмаа, Алвесыг явснаас хойш хүн хайлаа, энэ дээр 1 гайгүй хүн авчихвал ер нь баг болчих гээд байхын.

Дэмбээг өнөөдрийн тоглолтонд оруулахгүй боллоо гэнэ, одоо нэгэнт явна гэсэн хүнг танилцуулаад ч яахав дээ, бөөн бүүлэлт болно биз. Нэмээд Дест, Лэнглэ, Кессиг явуулах байха. Алонсог бас явуулчихмаар байна, гарсан тоглолт болгон дээрээ ална, нэг мөсөн явуулчихвал аргаа олно биз.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Wed Aug 09, 2023 7:38 am

Улиралын сүүлийн нөхөрсөг дээр Тотенхэмийг 4-2 хожлоо.

Муу:

- Тотенхэмийн бараг Б баг гэж хэлж болно, Сон, Кэйн гээд нэлээн олон гол тоглогчид нь байхгүй багт 2-1 80дахь минут хүртэл хожигдсон.

- Лева, Рафинна хоёрын форм гэж ёстой най алга. Эхний гоолыг хийсэн ч Лева аль ДАШТ-н дараагаас л нэг сонин болчихсон, одоо хүртэл олигтой формоо олж чадахгүй л яваад байгаа, энэ байдлаараа энэ улирал тоглоно гэвэл жинхэнэ асуудал болох гээд байна.

- Рафинна ер хүн хуурч гүйхгүй юм, нэг л бөмбөг авчихаад хүн хуурах гэж зогссон хүн, ер хурдан шийдвэр гаргахгүй. Дэмбээг байгаа болохоор зүүнд хэцүү байна гээд байсан, баруунд ч ялгаа алга.

- Гараа, 4-4-2р бол бүтэхгүйн байна, 4-3-3 явахгүй бол их л аргуй харагдаж байна. Гави аргагүй гэмтэлтэй при сийсон эхэлсэн, ганц ч тоглоогүй, формгүй байна, энэ жил Гундогон ирчихсэн, доороос Фермин гараад ирчихсн Гавид нэлээн хүнд жил эхлэх нь дээ.

- Баруунд ард яалтчгүй хүн ус, агаар шиг хэрэгтэй байна, хэзээ болтол Аруёо эсвэл Робертог тавих вэ. Хурдан тэр испани 19-тай залууг аваасай.

- Алонсо гэж бас сайхан алуур байна, энэ нөхрийг явуулаад Б-д байгаа зүүн ар хүүхдийг Балдегийн заменаар татчихмаар юмдаа.

Сайн:

- Ямал, энэ бацаан нээрээ анги юм байна, дөнгөж 16-тай хүүхэд, 70н хэд дээр орж ирээд л 3н гоолд оролцож, 1 дамжуулалт, 2 голлох хоккей дамжуулалт өгөөд хожилд хүрэглээ. Баруунд Рафиннагийн 60 минутаас хамаагүй үр дүнтэй тоглолтыг 20хон минутанд гаргаж байна. Хурдтай, тэсрэлттэй, дамжуулалт сайтай. Энэ хүүг их л зөв ашигламаар байна даа, дөнгөж 16-тай. Хамаагүй тоглуулахгүй, бас хэт банзанд суулгахгүй зөв тоглуулаад хөгжүүлчихмээр байна.

- Ансу, Ферран хоёрын нөхөрсөгийн сайн форм үргэлжилсээр, яг жинхэнэ тоглолтонд яахнуу, одоогийн байдлаар бол бүтэн сайнд шууд гараанд хоюулаа гарахаар л байна. Гэхдээ л гэнэт энэ хоёрын финиш ийм сайн болчихсонд жоохон гайхаад л байна, улирал эхлэхээр л танигдана даа.

- Дунд бол үнэхээр хангалттай тоглогчтой болчихлоо, ФДЁ, Педри, Гундогон, Ориол, Гави, Фермин гээд, хоёр баг гарчихаар хагасууд. Гоё ээлжилж гаргаад формыг нь алахгүй байвал улиралын уртад яалтчгүй хэрэг болно.

- Баруун довтолгоонд Рафинна өөрийгөө хурдан олохгүй бол үнэн бүтэхгүй нь. Бүтэн улирал ямар Абде, Ямал гэсэн хоёр бацаанаар явалтай нь биш. Эсвэл зүгээр шууд Неймарыг авчирах. Зүүнд бол Ансу, Ферран хоёр ээлжлээд гарчих байх.

- Энэ улирал бол нээх хүлээлт алга, СЛ-д бол хэсгээсээ л гарах байх, цаашаагаа хэцүү, ла лийг бол харин авчих боломжтой зузаан бүрэлдэхүүн байна, реал одоо хүртэл Бензийн орны хүнийг аваагүй, Мбаппегээ зүүдлээ явж байна, Мбаппег одоо авчихгүй бол энэ жил эднийх худлаа. Цом бол аз, эз шаардана, яг тоглолт эргүүлэх тоглогч байхгүй, хэцүү л харагдаж байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests