by Cule » Wed Sep 01, 2021 11:56 am
Наймааны цонх хаагдлаа. Бяцхан тойм.
Ин:
Эмэрсон Рояал: Бетист дажгүй тоглож байсан. Ирээд 2 удаа сэлгээнээс, нэг удаа гараанд гарсан уу. Хурдтай, өндөр, хөөрхөн скилтэй ч өөрийгөө харуулах хангалттай хугацаа байсангүй, тоглолт ч угаасаа замбараагүй байгааг хэлэх үү тэгсгээд л таарлаа. Зардал 8 сая.
Мемфис: Ганц гайгүй наймаа болчих шиг боллоо. Ансу, Дэмбэлэ тоглолтод оролцоод, үргэлжүүлж гэмтэхгүй байлаа ч Мемфис энэ улиралд довтолгооны гол хүн байх нь тодорхой байх. Сэтгэл хангалуун байгаа. Зардал 0.
Агуэро: Ямар ч утгагүй наймаа гэж хэлмээр байна. Нөхөр Мэсситэй тогломоор байна гэхээр нь хулхидаад аваад ирсэн хаха. Хөгийн юм болсон л доо ер нь бол. Тэгээд бэлтгэл дээр гэмтсэн гэсэн. Ер нь гэмтээгүй байсан ч олигтой нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Фрий болохоор нь ямар ч хамаагүй аргаар дарсым болов уу даа. Өвөл явах байх. Хэдэн цаас хийх ч юм бил үү. Зардал 0.
Эрик Гарсиа: Академийн бүтээгдэхүүн гэсэндээ дамжуулалт, талбай харах чадвар дажгүй. Гэхдээ физикал сайнгүй, бас удаан юм байна лээ. Сүртэй нөлөө үзүүлэх нь юу л бол, нэг их хүлээлтгүй байна. Зардал 0.
Лүүк Де Ёонг: Үнэхээр ойлгосонгүй. Братвайттай гарааны төлөө өрсөлдүүлэх юм байлгүй хаха.
Аут:
Фирпо: Нэг л хөлөө олохгүй байсаар явлаа. Харамсах зүйл ч алга. Орлого 13.5 сая.
Жеан Клайр Тодибо: Уг нь асар хүлээлттэй байсан шд, хурдтай, биетэй, скильтэй залуу. 1 саяар авч байл уу даа. Зээлээр энд тэнд жаахан тоглосон, сахилга бат муутайгаасаа болоод олигтой хөгжихгүй байна л гэхийм билээ. Явуулсан нь зөв л дөө. Орлого 7.5 сая.
Алена: Анх гарч ирэхэд нь бас хүлээлттэй байсан. Дажгүй тоглолттой ч олигтой боломж олгохгүй байсаар явууллаа. Потенциал нь ч арай жулдаад байх шиг байсан, Хетафед бол сайхан л тоглож байна лээ. Явсан нь өөрт нь ч зөвдсөн байх. Орлого 4.5 сая.
Тринкао: Зээлээр явсан. Ер нь манайд бол хэрэггүй, дундаж багийн эвгүй вингер л болох байх яваандаа.
Мориба: Уг нь ирээдүйтэй ч аав нь агенттай нь нийлж байгаад самарч өгч байгаа. Савангийн дуурь л болж байна. Цалингаа нэмүүлнэ гэж чичрээд гэрээгээ сунгахааргүй болсон. Нэг жил гэртээ хэвтэж байгаад ч хамаагүй ирэх жил фрий агент болно гэсэн болохоор нь явуулсан. Испанийн Ю21-т тоглох боломжоо хаяад Гвинейн шигшээг илүүд үзсэн гэчихвүү бас. Валдес Жювенил А-г удирдаж байхдаа нөхрийг тоглуулаагүйгээс аав нь гомдол гаргаад, Валдесын шүүгчтэй бүдүүлгээр маргасан, Клюверттэй таарамжгүй байсан асуудлууд дээр цог нэмээд халагдах шалтгаануудынх нь нэг болсон гэсэн. Ер нь манайд тохирохгүй нөхөр. Орлого 18 сая.
Эмерсон Рояал: Энэ ч мөнгө олох зорилгоор л явуулчихлаа даа. Бетист тодорхой хувь өгөөд 10 саяын ашиг хийж байгаам уу даа. Орлого 25 сая:
Гризманн: 120 саяар авч байлаа гэж. АТМ-руу зээлээр буцааж байна, цаадуул нь худалдаж авахаар бол 40 саяыг төлөх юм гэсэн. Явуулж болно, гэхдээ хаашаа, хэдээр гэдэг уг нь бас чухал баймаар. АТМ-д ер нь их шулуулж байна даа хаха.
Ерөнхийдөө энэ наймааны цонхоор нэгдсэн бодлогогүй ажиллах шиг боллоо. Фрий агентууд дараад хөөрхөн хүч нэмээд авсан ч явуулах ёстой нөхдийг явуулж чадсангүй. Пианич, Умтити, Коу, Дэмбэлэ, Лэнглэт, Сержи Роберто гээд л. Эд нарыг зараад оронд нь залуусаа тоглуулахад дор хаяж адилхан үр дүнд хүрэх байх. Тэгснээ Мэссид үлдэх боломж огт олголгүй бас хулхидаад л явуулсан.
Ер нь Мэссиг өнгөрсөн зун өөрөө явъя гэхэд нь аятайхан үнээр зараад, шок наймаа хийлгүй нэг улирал залуусаараа нүдчихсэн бол өдийд бас ч гэж харьцангүй учраа олчихсон л байх байсан даа.