FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Mon Aug 30, 2021 1:07 am

Коуг хармаар байсан ч Нико, Гави 2г оруулсан биш 2 мундаг талентийн дебют үзчихлээ. Ирээдүй гоё байна аа.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Mon Aug 30, 2021 10:14 am

Дуртай дургүй үзлээ өчдөр.
Депай чинь одоо том нэр, супер од биш.
Гэхдээ ойрын хэдэн жил Мессигийн хажууд иймэрхүү ур чадвартай тоглогч тоглоогүй ээ.
Неймараас хойш ер нь.
Месси байсан бол юм хүлээж болохоор байж гээд л харамсаж байна даа.
Тэр Гризманн, Дембеле, Коутиньо эд нараасаа явуулчихгүй, одоо хүртэл уур хүрээд байх юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Tue Aug 31, 2021 10:28 am

Тоглолт бол ёстой салан задгай байна лээ. 2р үед ер болсонгүй. азаар л гоол алдаагүй. гэснээс Пүич Куманы доор тоглохгүйм байнөө. амьдралаа бодсон нь дээр юм байна даа. урд нико, голд 17той бацаан гаргана лээ.. Куман згр л залуучуудыг нээдэг гар юм биш үү. тэрнээс тактик, агуулга бол энэ хүний доор ер дээшилсэнгүй кк.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Галмандах » Tue Aug 31, 2021 12:51 pm

Залуучууд бол гоё байна лээ. Харин би тэр Gavi-аас жоохон айсан. Манай залуудаа тодорч гарч ирээд 20 гараад од болж чадаагүй нөхдүүд 16 17 насан дээрээ яг тийм тоглолттой байдаг. Зоригтой, бөмбөг болгонийг үр дүнд хүргэх гэж хичээдэг ч гэх юм уу. Яг тийм гоё байж байгаад ганц нэг гэмтээд том тэмцээнд олигтой үр дүнд хүрч чадахгүй 100 хувийн боломж алдаад юм үзээд эхлэхээрээ зогсчихдог. Бояан Кркич, Жиовани дос сантосоос хойш олон хүүхэд мэднэ. Сүүлийн жишээ нь л энэ Пүүч байна. Яг үнэхээр гоё талентыг Куман дараад байна гэж байхгүй. Асуудал байгаа болоод л Пүүчээс авах ёстой тоглолтоо өөр хүүхдүүдээс хайгаад байгаа.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Tue Aug 31, 2021 2:32 pm

- Ааштай бацаан Морибаг Германруу Лейпцекрүү үнэгүй алдчихсангүй 20 саяд ямар ч байсан явууллаа. Сонин юм даа, хэдхэн цааснаас болоод Испани, барсад бараг гараа шахуу боломжоо хийсгээд германы лийгийн дундаж багт тоглох гэж. Эндээ яг амжилттай тоглоно гэсэн юм байхгүй, фейлдэж ч болох. Англиас Тоттехнхэм сонирхосон чинь германы багийг илүүд үзэж. Байнгын гараа амалсан юм байлгүй. Нөхдүүд 2 жил гараанд тоглуулж байгаад цааш нь үнэтэй зарна л даа.

- Манайх мөнгөөр бүүр цангажээ, энэ зун 10н саяыг өгөөд жинхэлсэн Эмерсонг бас 20н саяд Тоттехмэд өгөөд явуулчихлаа. 5-г нь Бетис өгнө ч гэх шиг. 5хан сая төгрөгийн ашиг хийх гэж гараагаа явуулчихдаг. Эхний хэдэн тоглолтонд учраа олохгүй байсан ч нэг учраа олчихвол Дестийг бодвол нуруу, физикл, хамгаалалт хамаагүй сайтай хүнээ явуулчихын. Баруун ард Роберто байгаа, 15н саяд нэг довтлогч авъя гээд явуулсан гэх. Умтити, Коуг гэж хоёр ажилгүй баагийг үнэгүй явуулахад л цалингаас нь 10 байтугай хэмнэнэ дээ. Лапорта ч Бартогоос илүү бусниулж байх чинь.

- Одоо Пяаничийг явуулаад зуны цонх дуусах шинжтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Gooner » Tue Aug 31, 2021 2:44 pm

Бэллэринийг зөрөөд авах юм байна лээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Tue Aug 31, 2021 4:50 pm

Харин тэгэж яригдаад байгаан, танайхаас л авахгүйм шүү. Бэллэринийгээр одоо яах вээ дээ, харин танайд илүүдээд байгаа Аубаг чинь зээлчих юмсан, яг урд байрлалд нь тавьбал хэрэг болно доо.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby BLGN » Tue Aug 31, 2021 6:19 pm

Бетист үзлэгээр ороод явж байна гээд байнаш д.Беллерин очихгүй байх өө.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Tue Aug 31, 2021 10:50 pm

Пианич, Умтити 2 цалингаа бууруулахыг зөвшөөрлөө гэнэ. Үлдэх нь тодорхой болчихов уу хэхэ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Галмандах » Wed Sep 01, 2021 12:18 am

Rey Manaj Италийн Spezia гэдэг багруу явж байгаа юмуу даа. Тэгснээр 17, 25, 10 дугаарууд суларч байна. 1-25 дугаар бүртгүүлэх ёстой.
Мингуэза 29, Ансу Фати дугааргүй байгаа. Хүн нэмж авахгүй бол Мингуэза 25 аваад Фати 17 юм уу эсвэл зориг ороод 10 дугаартай тоглож болох юм байна. Месси 2008 онд харьцангуй томрох нь тодорхой, баяжих нь баараггүй болсон байсан 21 насандаа 10 дугаар авч байсан байх шүү. Фати энэ оны 10 сарын 31-нд 19 нас хүрнэ.
+ Илайш Мориба явж байгаа. Бас Эмерсон 22 дугаарыг суллаад явж байгаа шд дугаарын нөөц хангалттай юм байна өө. Мингуэза айлтгүй хаха
Гэснээс Депай гэмтвэл гоол орохооргүй болох нь ээ?
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby spain man » Wed Sep 01, 2021 5:07 am

Гризз ийг буцаагаад Атлэтико руу зээлжээ хаха… Хошин шог цаашаа юм аа… Манайд биш Атлэтикод тайтл өгөхөөр шийджээ гэж ойлгох уу? Мэссигээ Вуулчхаад нэг боломж өгөөд үздэг байгаа даа… Үгүй юмаа гэхэд ийш тийш нь зардаг байгааа даа цүцүц
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby orangeman » Wed Sep 01, 2021 7:19 am

Энэ жил ЧЛ-н эрх авахнуу
хэцүүхэн л скаудтай боллоо доо


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Wed Sep 01, 2021 7:31 am

Гризийг Атлетикоруу явуулах л байсан юм бол эртхэн Саул+каш гэж байхад нь явуулчихсан бол Мэссигээ авж үлдэх боломжтой болохгүй юү. Тэгснээ гол явуулах ёстой Коу, Пяанич, Умтити, Брэйтвэйт нь үлдэж ч байх шиг. Севиллагийн банз Лүүк Де Ёонгийг ч авж байх шиг. Нахьсан нэг Брэйтвэйт, ялимгүй жоохон өндөр, Голланд л юм даа, өөр ч ид шид байхгүй. Энэ жил ч угаасаа дашин шог боллоо л доо.

НБА-д үе үе бүх томчуудаа явуулж цалингийн цэсээ суллаж баахан бацаануудаар 1 жил шааригдчихаад дараа жил нь драфт, бөөн фрий агенттай гэрээ байгуулж шинэчлэл хийдэг шиг л юм болох гээд байх шиг байна гэж горьдож сууна.

Мэсси, Гризийг явуулаад цалингийн цэс эрс суларсан, дараа жил Умтити, Коу тэргүүтэй нөхдийн гэрээ дуусна, бодвол тэгээд Хааландын 70 саяаас эхсүүлээд Мбаппе, Погба гэсэн фрий агентууд руу зүтгэж реалтай л өрсөлдөх гээд байх шиг байна, Атлетико ч дүүрч, лийг ойлгомжтой.

Энэ жил одоо нэгэнт хүлээлтгүй шааригдах юм чинь дан залуучуудаараа үзээд СЛ-н эрхтэйгээ л үлдэх юмсан. Дараа жил том нэрс авна гэж хүлээхээс дээ.

Английн багууд бие биетэйгээ мөнгөөр өрсөлдөж томчуудыг ангуучилж байхад реал манай хоёр л томчуудаа зарч наймаа хийхгүй хойшоо суугаад дараа жил гоё юм болох байх гэж найдая.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Wed Sep 01, 2021 8:14 am

Тэр байсан ч нэмэр болохгүйг сүүлийн 3 тоглолтод харуулсан. Явж зай гаргасан нь дээр. Залуусаа тоглуулая данс нь улайсан улс яаж тоглогч авах уу. 2 улирал чойроод гайгүй болох байгаа.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Wed Sep 01, 2021 8:25 am

Клуб амжилтыг төдийлөн хүсэхгүй байна. Одоо ганц зорилго хэрхэн өр зээлээ багасгах хэрхэн зай гаргаж эдийн засгаа сэргээх дээр анхаарч байна. Жишээ нь Эмэрсон байрлалдаа багт хэрэгтэй ч зах зээлд гаргаад зарцан. Греззман явуулж бас хэдийг хэмнэнэ. Одоо залуусаар илүү тоглоно бүр болохгүй бол эмэгтэй багаасаа тоглогч дуудах уу.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Wed Sep 01, 2021 10:43 am

ФДЁ, Депай 2-н баг болсон. Лүүк Де Ёнг гэж нөхрөөр яах гэж байгааг ойлгосонгүй. Б-с довтлогч татсан нь дээр баймаар. Ямар ч хүлээлт алга энэ жил, анхааралтай ажиглаж байхаас хаха.

Лапортад клубын санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах, Мэссигийн сүүдрээс гарах гэсэн 2 зорилго л байсым шиг харагдаж бна. Мэссиг авч үлдэх ямар ч плангүй байж дээ ер нь.

Яахав тоглолт замбараагүй байгаа ч тоглогчид Мэссид бөмбөгөө өгчихөөд хараад зогсдог байснаа больсон, бүгд гүйгээд эхэлсэн бна. Том дэвшил шүү хэхэ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Wed Sep 01, 2021 10:49 am

Гризиг явуулаад манай довтолгооноос илүү хамгаалалт муудах байх. Мань хүн бараг бокс тү бокс хагас шиг тоглож байсан, олон аюултай бөмбөг цэвэрлэдэг байсан даа. Энэ холион бантан хэзээ цэгцрэх бол.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Reda » Wed Sep 01, 2021 11:02 am

Харин санхүүгийн асуудлуудаа цэгцэлж байгаад хойтон л сайн дас тоглогч нарыг авчрах бх. Лапорте ирээд самраад бна гэж ойлгож болохгүй. ЧЛ эрх энэ жилдээ авчуул тгд болоо.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby El Payaso » Wed Sep 01, 2021 11:17 am

Ингээд ла лигийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг нь Атлетико болов уу кк. Реал жаахан үзэхгүй бол Атлетико ахиад амархан аварга авах бх даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Wed Sep 01, 2021 11:33 am

Зүгээр живж байна шүү Барса.
Ийм хэмжээнд хүрнэ гэдэг ч бас л хэрийн боардын чадах ажил биш байх аа.
Энэ ер нь аймаар мөнгө угаагаад идчихсэн байх аа гарууд.

Энэ улирлын таамаг.
Лигтээ сайн үзвэл 3, ер нь бол СЛ эрхээ авбал их юм.
СЛ-д хэсгээсээ гарахын төлөө тоглоно.
Эхний шатыг давахгүй байх, өөр хэсгийн 1-тэй гэхээр.

Ингээд миарчихаар Реал Мадридынханд ч гэсэн амтгүй байгаа байх аа.
Энэ 2 баг аль аль нь лаг байж лиг гоё болдог, Эл Классико амттай байдаг.
Энэ улирлын ЭК нтр гэж ямар ч хүлээлт алга.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Wed Sep 01, 2021 11:56 am

Наймааны цонх хаагдлаа. Бяцхан тойм.

Ин:

Эмэрсон Рояал: Бетист дажгүй тоглож байсан. Ирээд 2 удаа сэлгээнээс, нэг удаа гараанд гарсан уу. Хурдтай, өндөр, хөөрхөн скилтэй ч өөрийгөө харуулах хангалттай хугацаа байсангүй, тоглолт ч угаасаа замбараагүй байгааг хэлэх үү тэгсгээд л таарлаа. Зардал 8 сая.

Мемфис: Ганц гайгүй наймаа болчих шиг боллоо. Ансу, Дэмбэлэ тоглолтод оролцоод, үргэлжүүлж гэмтэхгүй байлаа ч Мемфис энэ улиралд довтолгооны гол хүн байх нь тодорхой байх. Сэтгэл хангалуун байгаа. Зардал 0.

Агуэро: Ямар ч утгагүй наймаа гэж хэлмээр байна. Нөхөр Мэсситэй тогломоор байна гэхээр нь хулхидаад аваад ирсэн хаха. Хөгийн юм болсон л доо ер нь бол. Тэгээд бэлтгэл дээр гэмтсэн гэсэн. Ер нь гэмтээгүй байсан ч олигтой нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Фрий болохоор нь ямар ч хамаагүй аргаар дарсым болов уу даа. Өвөл явах байх. Хэдэн цаас хийх ч юм бил үү. Зардал 0.

Эрик Гарсиа: Академийн бүтээгдэхүүн гэсэндээ дамжуулалт, талбай харах чадвар дажгүй. Гэхдээ физикал сайнгүй, бас удаан юм байна лээ. Сүртэй нөлөө үзүүлэх нь юу л бол, нэг их хүлээлтгүй байна. Зардал 0.

Лүүк Де Ёонг: Үнэхээр ойлгосонгүй. Братвайттай гарааны төлөө өрсөлдүүлэх юм байлгүй хаха.

Аут:

Фирпо: Нэг л хөлөө олохгүй байсаар явлаа. Харамсах зүйл ч алга. Орлого 13.5 сая.

Жеан Клайр Тодибо: Уг нь асар хүлээлттэй байсан шд, хурдтай, биетэй, скильтэй залуу. 1 саяар авч байл уу даа. Зээлээр энд тэнд жаахан тоглосон, сахилга бат муутайгаасаа болоод олигтой хөгжихгүй байна л гэхийм билээ. Явуулсан нь зөв л дөө. Орлого 7.5 сая.

Алена: Анх гарч ирэхэд нь бас хүлээлттэй байсан. Дажгүй тоглолттой ч олигтой боломж олгохгүй байсаар явууллаа. Потенциал нь ч арай жулдаад байх шиг байсан, Хетафед бол сайхан л тоглож байна лээ. Явсан нь өөрт нь ч зөвдсөн байх. Орлого 4.5 сая.

Тринкао: Зээлээр явсан. Ер нь манайд бол хэрэггүй, дундаж багийн эвгүй вингер л болох байх яваандаа.

Мориба: Уг нь ирээдүйтэй ч аав нь агенттай нь нийлж байгаад самарч өгч байгаа. Савангийн дуурь л болж байна. Цалингаа нэмүүлнэ гэж чичрээд гэрээгээ сунгахааргүй болсон. Нэг жил гэртээ хэвтэж байгаад ч хамаагүй ирэх жил фрий агент болно гэсэн болохоор нь явуулсан. Испанийн Ю21-т тоглох боломжоо хаяад Гвинейн шигшээг илүүд үзсэн гэчихвүү бас. Валдес Жювенил А-г удирдаж байхдаа нөхрийг тоглуулаагүйгээс аав нь гомдол гаргаад, Валдесын шүүгчтэй бүдүүлгээр маргасан, Клюверттэй таарамжгүй байсан асуудлууд дээр цог нэмээд халагдах шалтгаануудынх нь нэг болсон гэсэн. Ер нь манайд тохирохгүй нөхөр. Орлого 18 сая.

Эмерсон Рояал: Энэ ч мөнгө олох зорилгоор л явуулчихлаа даа. Бетист тодорхой хувь өгөөд 10 саяын ашиг хийж байгаам уу даа. Орлого 25 сая:

Гризманн: 120 саяар авч байлаа гэж. АТМ-руу зээлээр буцааж байна, цаадуул нь худалдаж авахаар бол 40 саяыг төлөх юм гэсэн. Явуулж болно, гэхдээ хаашаа, хэдээр гэдэг уг нь бас чухал баймаар. АТМ-д ер нь их шулуулж байна даа хаха.



Ерөнхийдөө энэ наймааны цонхоор нэгдсэн бодлогогүй ажиллах шиг боллоо. Фрий агентууд дараад хөөрхөн хүч нэмээд авсан ч явуулах ёстой нөхдийг явуулж чадсангүй. Пианич, Умтити, Коу, Дэмбэлэ, Лэнглэт, Сержи Роберто гээд л. Эд нарыг зараад оронд нь залуусаа тоглуулахад дор хаяж адилхан үр дүнд хүрэх байх. Тэгснээ Мэссид үлдэх боломж огт олголгүй бас хулхидаад л явуулсан.

Ер нь Мэссиг өнгөрсөн зун өөрөө явъя гэхэд нь аятайхан үнээр зараад, шок наймаа хийлгүй нэг улирал залуусаараа нүдчихсэн бол өдийд бас ч гэж харьцангүй учраа олчихсон л байх байсан даа.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Могжоохон » Wed Sep 01, 2021 12:31 pm

Griezmann-ыг явуулаад Luuk de Jong-ыг авлаа гэхээр л гайхаад барахгүй юм хаха. Emerson Royal-ын наймааг бол бүр ч ойлгохгүй байна. Энэ Лапорта клубыг булшлах гэж ирээгүй байлтай. Griezmann-ы наймааг "явуулах юмнуудаа эртхэн явуулж, мөнгө төгрөг цуглуулж байгаад ирэх жил Haaland руу чичирнэ гэж л ойлгоё дөө" гэсэн хэдэн жиргээ уншлаа. Үнэн л байгаасай. Энэ жил цом бодолтгүй ээ.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Wed Sep 01, 2021 12:38 pm

Хааланд манайд тохирохгүй шдээ. Ибра шиг л юм болох биз.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Бороо » Wed Sep 01, 2021 1:01 pm

Хүүеээ ядаж АТМ руу явуулахаа болиочээ. Сургамж авдаггүй юмуу энчдоо.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby El Payaso » Wed Sep 01, 2021 1:05 pm

Летикогийн довтолгоо бас л аймаар боллоо шүү. Гризз хуучин шигээ үзэхэд л.

Гризз, Феликс, Корреа, Суарез гээд. Туршлагатай бол туршлагатай, залуу эрч хүчтэй бол залуу эрч хүчтэй гээд айн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests