FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Jun 09, 2023 10:34 am

Америкууд ч тэгээд хөлбөмбөг мэддэггүй улсууд юм байна оо. Хэдэн мексик эсвэл европоос ирсэн улсууд нь л гэхээс биш эднийхэн өөрсдөө бэйсболл, америк хөлбөмбөг, сагс, хоккей гээд хурдтай, оноо ихтэй спортдоо дуртай, хөлбөмбөгийг уйтгартай гээд үздэггүйн байна. Манай хотын багийн билет бол 10$ гээд өчнөөн байх, харин энэ Миамигийн билет суга өсөж, хамгийн хямд нь 200$ гэж байна.

Миами тэгээд мексикүүд ихтэй, хаана ч орсон урдаас шууд испаниар ярьдаг гэсэн, тэгэхээр илүү амархан дасах биз. Яараад байгаа шалтгаан нь бас энэ Америкийн лийг ид дундаа явж байгаад биз, шууд очоод тоглоно, гэм нь хамгийн сүүлд яваа баг юм байна. Ер нь эртнээс тохирчихсон бүх юмаа бэлдчихсэн байсан байх л гэж хардаад байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Reda » Fri Jun 09, 2023 3:52 pm

Месси ирээгүй нь болсоон. Ирчихээд тгд СЛ нтр авахгүй бол бурууг Месси л үүрнэ. Нөхрийг авчрахын тулд тоглогч нараас явуулсан болох учраас.
Лапорте босс болоод хдн жил болов, ирэх жилүүдэд фэйлдвэл том шалтгаан хайх л бно, тэр нь Месси байгаад хэрэггүй биз ээ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Галмандах » Fri Jun 09, 2023 4:23 pm

Одоо тэгээд Мессигүй амьдралдаа дасахгүй байна лдаа цаагуураа мань мэт нь Месси байхад манай аваргуудын лиг шөвгийн 8 дээрээс автоматаар эхэлдэг байсан шигээ бодох гэхээр Месси нь байхгүй байхаар их тухгүй байх юм хаха
Месси манайхаас явсан нь зөв болсон. Яваагүй бол ДАШТ-д түрүүлэхгүй байж болох байсан. Сая ирээгүй нь ч зөв л санагдаж байна. Сүүлийн 20 жил сайхан л байлаа. Роналдиньогүй, Мессигүй амьдралтайгаа эвлэрээд цаашаа явах хэрэгтэй байна шдээ энэ чинь одоо тийм биздээ хаха

Sent from my SM-A336B using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2022-2023

Postby Өсөхбаяр » Sun Jun 11, 2023 7:55 am

Галмандах wrote:Роналдиньогүй, Мессигүй амьдралтайгаа эвлэрээд цаашаа явах хэрэгтэй байна шдээ энэ чинь одоо тийм биздээ хаха

дараагийн Х ийг л хүлээж бна даа :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Зак » Wed Jun 14, 2023 12:16 am

Шал муу ёрын юм. Очиж очиж ЧЛ-ийн финалд хожигддог Интер, НБА финалд хожигддог Майами нарын миксед багт очих ч гэж дээ. Хаха.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby A-Nightmare » Wed Jun 14, 2023 1:55 am

Vitor Roque gej 18 nastai Brazil zaluug 43M aar avj baina genuu. Ene chn yadag huu bilee. yasan unetei baina.
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Wed Jun 14, 2023 2:18 am

манайх итали португалиар гар дамжуулахгүй шууд бразилаас тоглогч туучих гэдэг болж шүү эрсдэлтэй :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Lakers Barca » Wed Jun 14, 2023 10:44 am

Зак wrote:Шал муу ёрын юм. Очиж очиж ЧЛ-ийн финалд хожигддог Интер, НБА финалд хожигддог Майами нарын миксед багт очих ч гэж дээ. Хаха.

Ирээдүйд л хэр шийдвэр болсныг нь харна даа үнэхээр USA гэдэг зах зээлийг базвал тэгээл дуус биздээ. USA чинь тусдаа дэлхий юм шиг аашилдаг газар юм байна лээ. Тэнд гэтэл дэлхийн од очсоноо тэндхийн бурхан болвол тэгээд юу ярихав дээ. USA ирэх жил Copa 2026 дэлхийн аварга зохионо гээд тэд Soccer -оо АНУ топ спорт болгохоор ирэх 4 жилд аймар ач холбогдол өгч рекламдах юм байна гэж ойлгосон. Тэр нүүр царай нь одоо Месси болох нь тод биз фэйлдчихгүй бол утгаараа амьд бурхан боллоо.

Харж л байя.
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Gooner » Wed Jun 14, 2023 1:17 pm

Бурхан болно өө, Бэкс очоод бурхан болчихсон шүү дээ.. баг магтай болоод хамаг бизнес нь дэлгэрээд..
Монголд ЛА Галаксигийн Бэкхэм гэсэн жэрситэй баахан хүүхдүүд Улаанбаатраар их явдаг байсан даа.. бодвол Тайланд, Хятад эд нарт шажигнадаг байсан юм шиг байгаан..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цогоо » Wed Jun 14, 2023 3:21 pm

Gooner wrote:Бурхан болно өө, Бэкс очоод бурхан болчихсон шүү дээ..

Мааний бадмихум :ногоон: :) :)
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Sat Jun 24, 2023 12:08 am

Гүндоган ирлээ. Уг нь 2 жилийн өмнө авсан бол, ядаж өнгөрсөн жил. Гэхдээ яахав ээ, туршилгатай хагас, манай залуучуудад хэрэг болно. Ялангуяа СЛ-д яалтчгүй туршилга дутаад байгаа.

Гундоганы манайд байхгүй 1 чанар бол тулчихсан гоолын мэдрэмжтэй, хаана байхаа үргэлж мэддэг, сайн ч цохьдог. Педри, Гави, Де Ёонг гуравт яаж гоол оруулахыг заах байхоо. Гол нь тэгээд Чави хэр ашиглах вэ гэдэгт байна, тэгээд л Кесси шиг олигтой ашиглахгүй заменд байлгаад байсан шиг бол дэмий л дээ. Педри -Гундоган - Де Ёонг гэж гаргаад Гавиг суулгах уу, Бусигийн байрлалд цэвэр ДМ авна гээд байгаа, тэгэхээр дахиад 1 нь суух болоод байдаг.

ДМ дээр Брозовичийн нэр их яригдаж байна, жоохон болхи л харагдаад байгаа. Гэхдээ манайхан их бэртдэг, ер нь хагас зузаан байхад зүгээр л дээ.

Урд баруунд Туркийн старлет Гулер гэж бас яригдаад байна, бараг бүх л баг сонирхож байгаа шинжтэй, манайхан ч тэгээд ийм тийм од болох хүүхэд гэж аваад заменд суулгаж алаад явуулдаг даа, хүүхдийн ирээдүйг алчих вий.

Бас Бразилын залуу од Витор Рокюү гэж их яригдаж байна. Бразилууд уг нь их гайгүй дасдаг, сүүлдээ л шоудаад алга болдог болохоос. Ферран, Ансу хоёрыг явуулаад энэ 2 бацааныг авчихвал болж л байна, нөгөө 2с нь юм гарахаа байсан, дараагийн хүүхдүүдэд боломж олгоё.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Sat Jul 08, 2023 4:24 am

Арда Гуллер гээд Турк бацааныг авах гээд Декү турк яваад яг гарын үсэг зурлаа гэсэн реалд алдчихлаа, Лапорта гэрээ зураагүй байхад Декү турк явсан энэ тэр гээд хамаг юм задалсны гай л гээд байна.

Одоо яахав ээ, нэгэнт манайд гэсэн ганц сэтгэлгүй бол орхи гэж Круфф хэлсэн байдаг, орхихоос. Манайд ч тэгээд Чави олигтой цаг өгөхгүй зэврэх магадлалтай л байсан даа, реал урдаа арай нимгэн байгаа, гарах боломж илүү олгох биз.

Харин энэ Рокүй гээд бацаан манайд л ирнэ гээд бусад багийн офферыг сонсохгүй байгаа л гэнэ, бразилын залуу од, бразил Агуеро гээд байгаа 9 дээр тоглодог хүүхэд, Леватай солигдоод гараад байх боломжтой.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Wed Jul 19, 2023 3:57 pm

Жоа Феликс манайд хайраа илчлээд бөөн шуугиан... Уйдаахгүй шинжтэй...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Wed Jul 19, 2023 4:45 pm

Гюндоган /үнэгүй/, Иниго Мартинез /үнэгүй/, Фитор Рок /1 сард ирнэ/, Ориол Ромеу /5/, Микаел Фаеэ /1,5 Барса Б/.

Овоо хэдэн хүн аваад л ирлээ.Үүн дээр зээллэгээс Дест, Лэнглэ, Нико, Абдэ буцаж ирж байна.

Бүси, Алба, Умтити, Гриз /20/, Тринкао /7/, Пабло Торрэ /зээл/ гээд явуулжээ.... Нэмээд хэдэн хүн бас явуулж л таарна... 8 сар дуустал нилээд бужигнах нь...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Reda » Thu Jul 20, 2023 9:32 am

Cule wrote:Жоа Феликс манайд хайраа илчлээд бөөн шуугиан... Уйдаахгүй шинжтэй...

Илкай Гундоган:
Мөрөөдөл жинхэнэ утгаараа биелэнэ гэдэг л энэ байх. Би хүүхэд байхдаа Френк Райкард, дараа нь Пеп Гуардиолагийн үеээс Барселонагийн тоглолтыг үздэг байсан. Би үргэлж л Барсагийн улиралын тоглолтуудийг аль болох үзэх гэж хичээдэг байсан нэг үгээр фен гэх юмуудаа ( инээв ) мөн энэ багийн нэг болсондоо үнэхээр их баярлаж мөн талархаж байна.
Бид шинэ улирал гайхалтай хөлбөмбөг тоглох болно. Энд маш олон залуу бөгөөд өндөр ур чадвартай дэлхийн шилдэг хагас хамгаалагчид байна. Энэ бол сайн зүйл. Маш их нөөц бололцоо байна гэсэн үг. Би өөрийн туршлага үзэж харж туулсан зүйлсээрээ тэднийг дараагийн түвшинд гархад нь туслаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Би өөрийгөө кареерьтаа баггүй туршлага хуримтруулсан гэж боддог. Тийм учраас би энд довтолгоо хамгаалалт аль алинд нь тоглож чадна.
Энэ улирал юунд хүрэх нь чухал. Надад хөлбөмбөг тоглох нь таашаал өгдөг тул шинэ клубтэйгээ хамт амжилтанд хүрхийн тулд өөрийгөө 100% дайчлах болно.
Түрүүн хэлсэнчлэн би маш их туршлага хуримтлуулсан хүн. Харин энд юу л байна эрч хүч, залуу нас, дээр нь нэмээд гайхалтай авяас байна. Энэ бол гайхалтай хослол. Би бөмбөгтэй тоглох дуртай тоглогч тийм ч учраас Барселогийн бөмбөг барьж довтолгооний хөлбөмбөг үзүүлдэг тактик надад яг тохирно.
Би үргэлж багтаа туслахын тулд чадах бүхнээ хийдэг. Хувь тоглогчийн кареерь чухал ч эцсийн эцэст клубээс том тоглогч гэж байдаггүй. Баг хамгийн чухал нь.
Би энд ирхээсээ өмнө Шавитай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Тэрний ярьсан зүйлүүд надад маш их таалагдсан. Учир нь тэр яг л над шиг бодож сэтгэдэг нэгэн байсан. Тэр бол гайхалтай тоглогч нь байсан дэлхийн шилдгүүдийн нэг. Түүнээс сурах зүйл ч надад бий.
Барселона бол дэлхийн шилдэг клуб. Энд ирсэндээ би одоог хүртэл сайн итгэж өгөхгүй л байна. ( инээв) Би энд хуучин багийн анд Левандовскитой хамт тоглох болсондоо баяртай байгаа. Тэр бол гайхалтай довтлогч. Мөн Тер Штеген байна тэр мөн л гайхалтай хаалгач эдгээр залуус надад шинэ багийхантай минь танилцаж ойртоход туслаж байгаа.
ФБ-с авав


Мөрөөдөл биелэлээ гд л тэгэх юм зарим гарууд ирэхээрээ :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Jul 21, 2023 1:18 pm

Хамгийн их хүлээлт үүсгэж байгаа нь тэр бразил бацаан, хэрвээ цалингийн зай гарах юм бол энэ зун авна гэж сонссон, үгүй бол өвөл авна даа. Бразилын томчуудтай харьцуулаад байгаа даа, 93 онд Ромарио, 2003 онд Ронилдинно, 2013 онд Неймар авсан бол одоо 23 онд энэ залуу гээд 10н жил тутам нэг том бразил од авчирж байна л гэнэ.

Гюндоган бол гоё тоглогч, гоол сайтай, манайд гоё зохьцох байх, Чави гол нь яаж энэ нөхдийг гарааг шидэх юм байгаан.

Ромеуг хямдхан авчихлаа, гаднаас үнэтэй тоглогч ДМ дээр авж байснаас дээр л дээ, манай ла массиагийн бүрэлдэхүүн, С.Робертотой Б багт байсан, тухайн үед заменаар гарахад дажгүй л харагдаж байсан, даанч тэгээд боломж олдоогүй явсан, челсид нэг хэсэг хөөрхөн тоглочихсон, СЛ авчихсан гэж байгаа, тэгээд англид, дараа нь испанид тоглочихсон, хөөрхөн туршилгатай болчихсон. Яахав манайд байсан юм болохоор багийн тоглолт амархан ойлгоно, дасна, гэм нь жоохон болхи удаан харагдаад байдгийн. ДМ дээр тэгээд Де Ёонг тоглочихно, Гавиг бас тавьж үзмээр санагдаад байдгийн, дажгүй тоглочих байх, Чави, Инеста хоюулаа л тоглож байсан, Гавиг тоглуулаад туршилгажуулчихвал зүгээр л юм.

Иниго Мартинез бол гоё тоглогч, туршилгатай, замены СБ, тохирно, манайхан ч тэгээд их гэмтдэг, тоглох боломж гарах байхоо, 5н ч СБ-тэй болчихлоо, хангалттай. Нэмээд Б-д авсан Микайл гээд сенегал бацаан бэлтгэл дээр алж байгаа гэнэ, дээшээ ч тоглочих боломжтой л гээд байна.

Одоо шийдэх байрлал гэвэл баруунд цэвэр баруун хамгаалалтын хүн хэрэгтэй, уг нь Канселог авчихвал яг таарах гээд байгаам даа, Ситидээ Пептэй таараагүй, зарах гээд байгаа, манайх даанч үнийг нь дийлэхгүй байна. Өөр нэг испани бацааныг сонирхож байсан англируу алдчих шиг боллоо, болохгүй бол дахиад Күндэ, С.Роберто хоёр л тоглох байх даа.

Урд Феликс гээд байна, худлаа, хурднаас цаашгүй, толгой муутай, финиш муутай тоглогч, хэрэггүй. Одоо Ферран, Ансу хоёрыг яая гэж байж, дахиад 1 махан толгой.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Jul 21, 2023 1:29 pm

Гэснээс энэ зун Педри амралт эхлэнгүүт нутагтаа том жимний газар түрээслээд нэмэлт тусгай ганцаарчилсан бэлтгэл хийгээд жин нэмээд улам гоё болчихсон л гээд байна, өмнө нь арай л турьхан, нэмээд амархан бэртээд байдаг, хоолоо их зохьцуулж, масс нэмсэн л гэнэ. Ирээдүйн ахлагч залуу даа.

Нэмээд Дэмбэлэ, Ферран, Ансу гурав тусдаа бэлтгэл хийсэн, бэлтэл сайн байгаа л гэнэ. Энэ жил шинэ ахлагч нарыг тодруулна, С.Роберто, Штеген хоёр өмнө нь #3,4 байсан, тодорхой байх, Роберто гараанд гарах биш Штегенг ахлах болгоод, Лева, Де Ёонг, Аруёог дараагийн ахлах болгочихмоор байгаан.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Lakers Barca » Fri Jul 21, 2023 1:43 pm

kayo wrote:Гэснээс энэ зун Педри амралт эхлэнгүүт нутагтаа том жимний газар түрээслээд нэмэлт тусгай ганцаарчилсан бэлтгэл хийгээд жин нэмээд улам гоё болчихсон л гээд байна, өмнө нь арай л турьхан, нэмээд амархан бэртээд байдаг, хоолоо их зохьцуулж, масс нэмсэн л гэнэ. Ирээдүйн ахлагч залуу даа.

Месси чинь бэртээд байхад Пеп ирээл хамгийн түрүүнд хийсэн зүйл нь хоолны дэглэм гэдэг байхаа. Педри levelUp хийчвэл хядах байхаа. Ирээдүйд Ballondor авах потенциал байгаа л санагдаад байшыдээ.
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Sat Jul 22, 2023 11:01 am

Гэснээс Мэсси өнөөдөр АНУ-д дебүтээ хийлээ, сүүлийн минутанд фрийкикээс гоолдож хожлоо, зүгээр л холливуудын кино цаашаа. Хойно нь Леброн, Серена, Том Брэди гээд бөөн ямаанууд үзэж байна.

Багийхан нь муу юмоо, чааваас, үнэн ажилгүй нөхдүүд, ганц ч олигтой дамжуулалт өгчихөж чадахгүй, 11н тоглолт хожоогүй явж байгаа гэнэ. Буситэй очсон нь болж. Мань хүн бол нүдээ аниад л Мэссиг олж байна, ганц олигтой дамжуулж байгаа нь. Удахгүй Инеста, Алба, Суарез очно гэсэн шуум байна, тэгвэл тэгээд Интер Миами биш Барса Миами баг болох нь, алаад өгөх байлгүй. Пике ч энэ лийгд гоёдох юм байна, хойд талын хамгаалагчид, довтлогчид үнэн муу юмаа.

Пүүж од болоод алл стард нь гараанд нэрлэгдээд байхаар аргагүй байхдаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby TGNT » Sat Jul 22, 2023 2:04 pm

АНУ-ын хөлбөмбөгийг хөгжилд их өөрчлөлт орох байх даа
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Mon Jul 24, 2023 11:55 am

Hype bol aimaar bn shu, US tgd yumiig tulgah yum l daa.
WC avch bga ue shig l, haa saigu post, story.
Yadj LeBron, Tom Brady, Serena ntr gd sportiin hedees n gadna KK ntr gd socialstar uud n hurtel ireed.
Ternees Messi giin huvid iimerhuu goal zunduu l bga.
Hiidgee hiitsen hun ingd uuruu enjoy, tsoo shine chapter ntr gd uuriinh n bolon family talaasaa zov songolt yum shig bn doo.

CR-d ch blmj bsn, attention -d bur ch durtai hunii huvid.
Daanch Arab gd arai tohiromjgui songolt hiichihsen yum shig sanagdlaa. Odoo haritsulad harahad Arab lig mungunuus oor yu ch bgan.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby meesh » Mon Jul 24, 2023 12:23 pm

Лионель Месси дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй гэрээ хийжээ. Мань хүнд Саудын Арабын баг 1.5 тэрбум долларын гэрээ санал болгосон юм. Гэтэл мань хүн тус гэрээнээс татгалзаж Америкийн Интер Майами багтай гэрээ байгуулсан. Мэдээж хэрэг Интер Майами баг түүнд арабуудын амласан шиг тийм их хэмжээний мөнгө амлаж чадахгүй, гэхдээ Америкчуудын бизнес сэтгэлгээ үнэхээр мундаг гэдэг нь харагдаж байна. Тэд Apple, Adidas болон MLS буюу Америкийн хөлбөмбөгийн лигийн төлөөллүүдтэй уулзаж нэгэн тохиролцоонд хүрчээ. Apple компани нь MLS лигийн тоглолтуудын телевизийн дамжуулах эрхийг 2.5 тэрбум доллараар худалдаж авсан байжээ. Интер Майамигийнхан Apple-ийнхнийг ятгаж тэднийг уг шууд дамжуулалтаас олсон орлогоосоо тодорхой хувийг Мессид өгч байхаар тохиролцжээ. Мөн Adidas брэндийнхнийг зөвхөн Мессигийн нэртэй хувцасны борлуулалтаас гадна MLS-тэй холбоотой бүх хувцас, хэрэгслийн борлуулалтаас олсон орлогоосоо Мессид өгч байхаар болгож ятгаж чаджээ. Мөн түүнчлэн Месси өөрийн хөлбөмбөгийн тоглогчийн карьераа дууссаны дараа тус Интер Майами клубын хувийг эзэмшихээр тохирчээ. Энэ утгаараа дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр мөнгөн дүнтэй гэрээ болж байгаа юм. Гэхдээ энэ наймаанаас зөвхөн Месси биш бүгд хожилтой гарч байна. Apple компанийн телевизийн шууд дамжуулалтаас олох орлого, Adidas фирмийн борлуулалтын орлого нь хэд дахин өсөхөөр таамаг гарч, Интер Майамигийн нэг тоглолтын билетийн үнэ нь 29 доллар байснаа 435 доллар болж 15 дахин өссөн байна. Бизнес ухаанаа гэж...

Tamir Amarbayasgalan
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby El Payaso » Mon Jul 24, 2023 12:29 pm

Ямар ч байсан Аппл бол нэлээн чухал оролцсон юм билээ. Мань хүн хэзээ ч Испаниас өөр хэлээр ярьдаггүй. Та ингээд хэл дээ гэхээр л Испаниар хэлдэг кк. Тэгсн хараад бсн Англи хэл мэддэг болтой л юм билээ ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Lakers Barca » Mon Jul 24, 2023 1:13 pm

USA бол шал өөр амбицтай үзэж байна лээ. Libertadores 2024 CONCACAF клубууд орох дээр тохирсон гэдэг шуум яваад байна лээ. Худлаа л байх. Гэхдээ бүр дээр үеэсээ MLS орох гэж үзээд байгаа юм банйа гэж ойлгосон. Одоо Месси ирсэн боломжтой л байх. Ер нь гэхдээ Libertadores биш юм гэхэд дундаа клубуудын нэг тэмцээн зохион гэдэг гэрээ байгуулцын байна лээ. Өмнөд америкийн тэр олон хөлбөмбөгөөр өвчилсөн хүмүүс дунд л зах зээлээ тэлэх гээд үзэж байна даа
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon Jul 24, 2023 1:22 pm

Цоомоо wrote:Hype bol aimaar bn shu, US tgd yumiig tulgah yum l daa.
WC avch bga ue shig l, haa saigu post, story.
Yadj LeBron, Tom Brady, Serena ntr gd sportiin hedees n gadna KK ntr gd socialstar uud n hurtel ireed.
Ternees Messi giin huvid iimerhuu goal zunduu l bga.
Hiidgee hiitsen hun ingd uuruu enjoy, tsoo shine chapter ntr gd uuriinh n bolon family talaasaa zov songolt yum shig bn doo.

CR-d ch blmj bsn, attention -d bur ch durtai hunii huvid.
Daanch Arab gd arai tohiromjgui songolt hiichihsen yum shig sanagdlaa. Odoo haritsulad harahad Arab lig mungunuus oor yu ch bgan.



Харин тхх, энэ арабууд бөөн мөнгө хаяад л баахан нөхдийг аваад л байна, гэхдээ зах зээл нь байна уу, сонирхдог улсууд байна уу гэдэг л байна л даа, хэдэн арабын улсаас өөр олигтой сонирхох орон, улсууд байхгүй, хэдэн одууд очлоо гээд лийг нь сонирхолтой болоод хүмүүс үзэж эхлэнэ гэж бодохгүй л байна. Би бол анх Роныг АНУ л явах байх гэж бодож байсан чинь ертөнцийн мухарлуу явчихсан.

Харин АНУ бол зах зээл томтой ч хөлбөмбөгийг үздэг улсууд бага, тэр зах зээлээ тэлэх боломжтой болж байна, ямар ч хөлбөмбөгийн ойлголтгүй хүн Мэсси гэнгүүт тоглолтыг нь үзэж байна. Тэгээд дэлхийн бүх л том одууд байна, боломж их байна л даа.

Мэсси нэг ярилцлагадаа англи хэлээр бол ойлгоно, гэхдээ ярихгүй гэсэн байсан, яг цагаа тулахаар бас ярьчихаад байх шиг байна лээ. Тэгээд Миами ч мексикүүд ихтэй, испани хэл бараг хоёр дахь хэл шахуу, нөхдүүд испаниар ярьдаг гэсэн, хэлний хувьд асуудалгүй байхоо. Буси харин нээлтэн дээр хөөрхөн англиар ярьчихсан шдээ, бас тас байхгүй байх гэсэн, дажгүй ярьчихаж байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron