FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby J@x » Thu Oct 27, 2022 9:12 am

Энэ жил сайн наймаанууд хийсэн Европадаа сайн үзэх байх аа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Thu Oct 27, 2022 11:58 am

Баейрнд нээрээ насаа тоолуулдаг болж. гэснээс арсеналын хэд маань хаагуур яваад байна? :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby fond » Thu Oct 27, 2022 11:59 am

Ат мадрид нь хамт явсан энэ хэдийгээ хасаад хаячихвийдээ
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Sat Oct 29, 2022 5:58 pm

Европа чинь энэ удаадаа бараг АЛ ээсээ чансаатай болох гээд бна штээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Цоомоо » Wed Nov 09, 2022 5:42 pm

"Месси Барсад буцаж ирэхгүй"


Месси явж шокруулаад жил гаруй болж байна. Янз бүрийн шуум гараад ирэх зун ПСЖ-ийн гэрээ нь дуусахаар буцаагаад авахаар бүх оролдлогыг нь хийнэ нтр гээд, Лапорта ч гол зорилго Месси гээд л, нээрээ ч буцаад ирэх юм болов уу гээд бас багахан найдвар, горьдлого байгаад л байлаа.
Ер нь бүх л талаараа багийнхаа түүхэн дэх хамгийн агуу, магадгүй олон хүний үздэгээр бүх үеийн хамгийн агуу тоглогчоо, тэр нь бүр Академиас орсныг нь бодсон ч тэр, ингээд явуулчихна гэж байх уу гэсэн бодол одоо ч хэвээрээ.
Гэхдээ 3 хоногийн өмнө гарсан мэдээнүүдийг хараад Барсад Месси ирэхгүй гэдэг дээр ер нь бат боллоо доо. Эсвэл Лапорта байгаа үед ч гэх юм уу.
Guillem Balague гээд журналист байдаг. Тэр сая нэг ном гаргаж байгаан байна, Мессигийн намтар. Энд Месси - Барсагийн төгсгөлийн талаар бичиж. Хэрэв энэ үнэн бол ???
2021 оны 6 сард Мессигийн Барсатай хийсэн гэрээ дууссан. Шинэ гэрээний асуудал аль өвлөөс л эрчтэй яридаж, хүн бүх сонирхож эхэлсэн нь мэдээж. Жилийн өмнө Месси “Би явъя, өөр багт очъё” гэж санал гаргаж байсан болохоор гэрээ нь дуусаад үнэгүй хүссэн багтаа очих боломж нь байлаа.
Номонд бичигдсэн зүйлс нь Месси, эсвэл гэр бүлийн бусад гишүүдээр нь баталгаажсан л гэнэ. Тухайлбал иймэрхүү зүйлс бичигдэж.

5 сарын турш Лапорта медиад Месситэй холбоотой харилцаа маш сайн гэж хэлж байсан, маш жижиг зүйлс дээр эцэслээд гэрээг зарлана гэж байсан.
Цалингийн тухай асуудал бол хамгийн эхний уулзалт дээр л тохиролцсон, гол асуудал биш байсан. Санал зөрөлдсөн юу ч байхгүй байж. Мессигийн гол хүсэл бол ерөөсөө л бүх цомын төлөө өрсөлдөхүйц чанартай баг бүрдүүлээч л гэсэн юм байна. Мессигийн аав Хорхе хүүгийнхээ агентийн хувиар хэлцэл хийж байсан бөгөөд Лапортатай юу ч болж байсан тохиролцоонд хүрнэ, хэлэлцээрийн уур амьсгалыг эерэг байлгах ёстой гэдэг дээр санал нийлсэн байна.
Барсагийн удирдлагууд клубын санхүүгийн байдлыг сайн мэдэж байсан, Мессиг авч үлдэх боломжтой эсэх, ямар цалин бонус өгвөл болох гэх мэт. 8 сарын 5-нд Мессигийн гэрээг зарлахын төлөө ажилласаар л байж. Бүр баярын диннерийн захиалга ч хийгдсэн байсан бол клубын медиа баг гэрээ баталгаажсаныг зарлах видео, шторкууд бэлдээд завгүй.
8 сарын 4-нд Хорхе Месси Барсагийн спорт харицсан дэд Рафа Юстетэй утсаар ярьжээ. Хорхе Америкт, Барселона руу бүх зүйл хэвийн явагдаж байгаа эсэхийг чеклэх, бас бүрэлдэхүүний өөрчлөлтүүдийн талаар мэдэхийн тулд нисэх гэж байв.
Хорхе Месси “Бүх зүйл ок биз дээ?” гэж асуухад гэнэт Рафа нэг л сонин, бүдэг байж. Хорхе нэгэнт тохиролцсон гэрээний нөхцөлийг өөрчлье гэх мэт илүү юм ерөөсөө асуугаагүй. Тэгээд Мессид ямар ч байсан нэг сэжигтэй өнгө тон гарлаа гэдгийг хэлж.
Энэ нь Мессиг Лапорта руу смс бичихэд хүргэсэн ба Лапорта “Асуудалгүй ээ, ямар ч асуудалгүй шүү” гээд яг л өмнөх шигээ өөдрөг хариуг өгч.
Гэвч үүнээс нэг их удалгүй Рафа Юсте Хорхе руу залгаад “Лапорта бүтсэнгүй гэж байна” гэжээ. “Бүтсэнгүй гэж юу билээ, юу бүтсэнгүй гэж?” Юсте: “Лапорта одоо болихоор шийдсэн”
Хорхе итгэхийг хүсээгүй ба шууд Лапортагаас өөрөөс нь тодруулж. Залгаад ярьтал ер нь бол шууд “Би хүсэж байгаагаа л хийнэ” “I’m going to do what I want.”
Хорхе нэмээд мөнгөтэй холбоотой юу, хэрэв мөнгөтэй холбоотой бол энэ асуудал биш, Месси талаас ямар ч шийдэл ярилцаж болно оо, бүтэхгүй байгаа бол бид юу хийвэл тустай вэ ч гэж .

Лапорта “Би энийг /энэ нь одоо тэр гэрээг сунгах ажил буюу сунгачаад лигт бүртгүүлэх, бусад тоглогч нараа бүртгүүлэх гэх мэт/ ингээд үргэлжлүүлэх хүсэлгүй байна. Ингээд дууссан. Клубыг эрсдэлд оруулахгүй” гэж шууд хэлжээ.
Хорхе утсаар ярих биш, уулзаж ярья гэж.
8 сарын 5-нд Хорхе Барселонад ирээд Лапортатай уулзсан. Лапорта үгээ давтсан. “Би клубыг живүүлмээргүй байна”. Бас тоонууд, боломжит трансферүүд, ирээдүйн талаар ярьж байсан. Барса Кун, Депай, Эмерсон, Эрик Гарсиа энэ хэдийг авч чадахгүй, байгаа тоглогчдынхоо цалинг буулгах шаардлагатай байсан.
Месси бол эхний жилээ 75 хувиар цалинг буулгах ч боломжтой гэж байв. Барса талаас зардал бууруулах гол зорилго тавьж байсан ба орлого нэмэх тал дээр нэг их ажиллаагүй. Тэд Мессигийн коммершл нөлөө, Мессигээр дамжиж орж ирэх орлогууд нь тэр цалин бонусийг хангалттай давахыг ойшоохгүй байсан ба Лапорта энэ дээр нэлээн хатуу байр суурьтай байж.
Мессигүй болонгуут муу нөлөө шууд мэдрэгдэж. Хамгийн том спонсор Ракутен болиод 3 том компани спонсор дийл хийж байгаад Месси явлаа гэнгүүт шууд больж, 26,000 гишүүн гишүүнээ эрхээ цуцалж гэх мэт.
Барселона дараа нь 2 худлаа мэдээлэл тараасан.
1. Хорхег аль өмнө нь ПСЖ-тэй тохиролцож байсан, энэ нь Барсаг буланд шахсан
2. Хорхе тохирсноосоо илүү их бонус, мөнгө нэхсэн нь Лапортагийн санааг өөрчилсөн

Месси өрсөлдөхүйц баг хүсдэг байсан нь үнэн. Зорилго нь бүх л цомын төлөө тоглох, түрүүлэх. Гэхдээ Хорхе тэр 2 топ тоглогч авахгүй бол үлдэхгүй гэж хатуу шаардлага тавиагүй. Гол нь Барсад үлдэх нь эхний зорилго. Энэ нь ч агентдаа буюу Мессигийн аавдаа өгсөн ганц даалгавар нь байсан.
Лапортагийн ойр дотны хүмүүсийн мэдэж байгаагаар Лапорта бол нэлээн импулсив хүн /барьцгүй гэх юм уу/, гэхдээ хүчирхэг, өөртөө итгэлтэй юм байх. Ер нь энэ зан байдал нь Мессигийн гэрээний асуудалд гол нөлөө үзүүлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулиас жилийн өмнө Лапорта бүр өрсөлдөнө гэдэгтээ ч итгэлгүй, бэлтгэлгүй байсан байна. Тэгээд өрсөлдөхөөр шийдвэрээ гаргасны дараа нь ч тэдний багт олон эргэлзээ, асуудал, санхүүгийн нөөц боломж муу зэрэг сул талууд байсан. Лапорта сонгуульд ямар ч мөнгөгүй, мөнгөний эх үүсвэргүй байж ялсан нь сонгуулийн дараа хүмүүст тодорхой болсон.
“Тэр үед нь л наад асуудлыг чинь яръя” гэдэг нь Лапортагийн гол стратеги. Бусад нэр дэвшигч нар нь бүр эхний 100 хоногийн нарийвчилсан плантай сонгуульд өрсөлдөж байв.
Х.Тебас гээд Ла Лигийн босс CVC гэрээтэй хамт Мессиг үлдэж болохоор болгосон. Тебас 7 сарын 14-нд Лапортатай диннер идсэн ба яг дараа нь Хорхе Лапорта 2 Мессигийн шинэ гэрээг хийхээр болж тохиролцсон гэдэг.

Тебасийн хэлснээр Лапорта СVC -ийн гэрээнд үнэхээр баяртай байсан, үүгээр Мессигийн гэрээг хурдан хийх хөшүүрэг гэж харж байсан. Тебас гэхдээ Лапортад тэр Европын Супер лиг санаагаа хаях ёстойг хэлж байж.

Зарим Ла Лигийн төлөөлөл Мессиг явуулсан нь Барса, Реалын хамтын план ба үүгээрээ дотоодын лигээ хөсөр хаяж, Супер лиг рүү бусдыг шахаж байгаа хэлбэр гэж сэжиглэж байсан.
Х.Месси Лапортатай уулзсаны дараа Барсад үлдэж чадахгүй боллоо гэдгийг ойлгосон. Худлаа амлалт тохиролцоо хэлж өдий хүртэл явчихаад гээд ууртай байсан нь мэдээж.

Месси Ман.Ситигийн саналыг 2 удаа татгалзсан байж. Тэгэхээр Пэпийн баг бусад сонголтууд дээр ажиллаж, Грилишийг яг тэр 8 сарын 5-нд авснаа зарлаж байсан байна.

ПСЖ-ийн Леонардо Хорхе Месси рүү WhatsApp -аар Месси явж байгаа нь үнэн эсэх тухай асуусан ба уг нь бол Месси тал ПСЖ-д өмнө нь маш олон удаа татгалзаж байсан болохоор ПСЖ-тэй одоо тохироход хэцүү гэж үзэж байж.

Гэвч ПСЖ бэлэн байжээ. Мессигийн зүгээс Барселонад үлдэх боломжийг дахиад хайгаач гэсэн хэвээр.

Хорхед Леонардо-д “Та бүхэн хүсвэл ярилцаж болно” гэж мсж явуулсан ба цаанаас шууд залгасан. Ингээд шууд л яриа эхэлсэн.
Хорхе тэгээд Мессигийн гэрт очиж.
“Аав гэрт ирээд бүгдийг тайлбарласан, хэлсэн. Би маш их гонсойж, болж байгаа бүгдийг Антонела болон хүүхдүүддээ хэлэхээр өөрийгөө бэлдсэн”
Хорхе тэр үед эмээж, таагүй байсан гэсэн байна. Антонелад Месси хэлж, тэр мөч бол хэцүү, уур амьсгал авах юмгүй, уйлж байсан ба Хорхе “Тайван байцгаая, амьдрал үргэлжилж байна”
Месси Парист номын зохиогчид анхны ярилцлага өгөхдөө “Антонелад хэлээд бид уйлсан. Хүүхдүүддээ хэрхэн хэлэхээ бодох хэрэгтэй болсон. Хүүхдүүдэд маш хүндээр тусна, ялангуяа Тиагод бүр ч хэцүү гэдгийг мэдэж байсан. Өмнөх 12 сард хүүхдүүддээ эндээ үлдэнэ, хаашаа ч явахгүй гэдгээ хэлсэн байсан. ”
Леонардо Мессиг авчрах боломжийн талаар Поч /коач байсан/-д дуулгаж. Поч “Асуух юун” л гэж. Тэгээд аптэйдийг байнга өгөөд байсан байна.
Месси Почтой ярихыг хүссэн, ярихад Поч “Хүрээд ир ээ, заавал ир”
Бас энэ талаар мэдсэн Д.Симионе тэр үед багт нь байсан Л.Суаресаар Мессиг А.Мадридад ирэх боломжийн талаар л тандуулж. Хариулт нь найрсгаар “Үгүй”. Месси Барсагийн Ла лигийн ривалд очих бодолгүй.
Неймар харин Мессиг нэлээн тайвшруулсан. “Аав Леонардотой ярьж байгааг Неймар мэдсэн байсан. Тэгээд бид бас ярьж байсан. Ди Мариа, Паредес бас. Тэд хүрээд ир гээд ятгаж байсан”
Месси Неймарт 10 номерийг авахгүй ээ л гэж. Неймар 10 номерийг өмсчих ирээд, би яахав ээ нтр л гэж.

Барселона пресс.кон хийсэн. Уг нь Мессигийн тал хэвлэлийн хурлыг жаахан хойшлуулъя, үйл явдалд дасах хугацаа хэрэгтэй байна гээд хүсэлт гаргаж. Лапорта татгалзаад тэр дор нь хийлгэсийн байна.
Тэгээд юу хэлэхээ, яахаа бодох хугацаа бага. Месси эмошноо нуулгүй, бодитоор байхыг хүссэн, өдий багаасаа хамт байсан багтаа ямар хэцүү хаягдаж байгаагаа ч илэрхийлсэн.
Биеийн хэлэмжээс нь бүгдийг харж болохоор байв.
“Клубыг мэдэхгүй байна, би үлдэх талаар өөрөөс шалтгаалах бүх юмаа хийсэн. Бүх зүйлийг тохирсон байсан. Цалинг 50 хувь буулгахаар болсон. Цалин тэгсэн ч өндөр байгаа бол дахиад ярилцаж ч болно. Гэхдээ хэн ч энэ талаар дахиж сөхөөгүй. Гадуур яригдаж байгаа бүгд худал. Би, манай гэр бүл үлдэхийг л хүссээр байсан.
Өнөөдөр би баяртай гэж хэлэхээс өөр аргагүй боллоо. Миний бүх амьдрал энд өнгөрсөн. Би 13 настай хүүхэд ирээд одоо эхнэр, Каталан-Аргентин 3 хүүхэдтэйгээ явж байна. Буцаж ирнэ гэдэгтээ эргэлзэхгүй, учир нь энэ бидний гэр. Гэр бүлдээ энийг амалсан. Олон хожигдлыг үзсэн ч маргааш нь бэлтгэлдээ ирээд дараагийн тоглолтондоо бэлддэг. Дараагийн тоглолт гэж дахиад боломж байдаг. Гэвч энэ тохиолдолд дараагийн тоглолт шиг боломж алга” гээд дахин уйлж байлаа.
Леонардо Хорхе 2 эхний тохироонд хүрсний дараа Мессигийн хуульчид Парист очсон. Месси бол олон юм шаардахгүй, мөнгө төгрөг энээ тэрээ дээр удаад байх хэрэггүй, хурдан дийлийг дуусгая л гэж.
Ингээд удалгүй гэрээг зурсан.


За ингээд харсан ер нь бол Лапорта Месситэй гэрээ хийвэл клуб санхүүгийн хувьд шууд дампуурна, шинэ тоглогч авч чадахгүй л гэж үзсэн бололтой юм.
Юу болж байгааг, яавал зүгээр байх талаар Месси талтай ярилцаагүй. Ярилцсан бол, Мессиг явуулахгүй гэж Лапорта үзсэн л бол явахааргүй л байсан байжээ гэж ойлгохоор байна.
Месси тал бол ямар ч хүнд нөхцөл байсан болчихно, угаасаа Барса Мессиг больё гэхгүй дээр бат итгэж байсан. Клубын хувьд хэн билээ гэдгээ бодсон ч, за магадгүй удирдлагууд яахыг таашгүй ч жилийн өмнө явъя гэхэд явуулахгүй авч үлдэж байсныг нь бодсон ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй нь лавтай.
Лапорта энэ багийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчийг муухайгаар хэлвэл хөөгөөд явуулжээ.
Энэ улиралд байгаа байдлыг харахад дахиад 2 жил асуудалгүй л байна даа. Зүгээр л Аргентиндаа нэг жил тоглотлоо ч юм уу Барсадаа тоглосоор, өөрөө за больё гээд хамгийн агуу үдэлт хийлгээд явах хүн шүү дээ уг нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Өсөхбаяр » Tue Nov 15, 2022 1:26 pm

Лапорта сонгуульд мессиг үлдээнэ гэж амлаж гарч ирээд хөөгөөд явуулдаг. улс төрчид шиг ийм л барицгүй бгаам. месси явдаг дээрээ тулсан бол Сити рүү л явах бсан бх да
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Thu Nov 17, 2022 3:53 pm

Цоомоод баярлалаа, энэ нийтлэлийг уншсан, орчуулаад тавих юмсан гэж бодоод байсан, энийг уншаад Мэсси ирэхгүй юм байна гэж ойлгосон доо, гэхдээ л горьдлого компани жоохон ч гэсэн байгаад л байгаа. Мэсси ДАШТ-н дараа яахаа шийднэ гэсэн болохоор, ДАШТ авчихвал буцаад ирчихдэггүй юм байхдаа. Саяхан бас нэг том ярилцлага өгсөн байсан, дан Барсаг дурдсан, Пеп, Лучо гээд дан барсад байсан үеэ ярьсан, одоо хүртэл гэрээ гэж үздэг гэдгээс нь харахаар ирчихэж магадгүй гэж горьдохын

За ашгүй форум ажиллаад эхэлж. Энэ хооронд юү юү ч болов доо, бичье гээд бичих газар олдохгүй онцгүй байлаа шүү.

- СЛ-с хасагдсан, Реалд хусуулсан, Баернд дахиад онигоо болтлоо хожигдсон, Пике зодог тайлсан гээд л...

Пике ч яалтчгүй зодог тайлах болчихсон байсан л даа, сая СЛ-с хасагдахад гол нөлөө үзүүлчихлээ, нэг талаас аргагүй улирал эхлэхэд л дан банзанд суусан хүн ямар ч формгүй, бөөн гэмтлээс шалтгаалаад шууд гараанд гарчихсан, тэгсэн байхгүй Интерд алдсан гоолууд бараг бүгд нөхрийн буруугаас болчихсон, уг нь өнгөрсөн жил бол форм сайтай, манай хамгаалалт дээр ганц найдвартай зогсож байсан даа, (Аруёо ойр ойрхон гэмтээд яг тогтвортой тоглоогүй) тэрүүн дээр нь нэмээд нөхдүүд камп ноуд шүгэлдээд эхлэнгүүт нөхөр юм бодсон байх. Ингэж өндөр цалинтай шүгэлдүүлэн барин байгаад байхаар ирээдүйд нь муу гэж, нөхөр бол ирээдүйд Ек-д нь үзнэ гэдгээ илт тод хэлдэг хүн, ийм муугаар кареераа дуусгахаар ПР-д буруугаар нөлөөлнө, ядаж зодог тайлахдаа энэ жил авах 20, 30н саяаасаа татгалзаад зодог тайлж байна гэхээр алдсан муу нэрээ жоохон ч гэсэн цайруулна гэж тооцсон байх. Зөв ч бодол. Нэмээд Лапорта ч ятгасан байх, нөхөр явчихвал том цалингийн цэс суларна, хавар биш юмаа гэхэд зун том тоглогч авах боломжтой болно, ялангуяа Мэссиг ирэхэд асуудалгүй гэж. (Нэг талаас Мэсси, Пике хоёр муудчихсан, Пике байгаа цагт Мэсси ирэхгүй гэсэн юм яригдаад байсан, үнэхээр сая Пикед бүгд шахуу сошиалаар мэнд хүргээд, хаа байсан өрсөлдөгчид нь хүртэл мэнд хүргэхэд, ганцхан Мэсси юү ч бичээгүй)

Ер нь тэгээд Пуёол шиг ид үедээ шахуу зодог тайлчихвал, эсвэл Чави, Инеста шиг гайгүй үедээ өөр багруу явчихвал асуудалгүй юмдоо, одоо Буси гэхэд бас хүмүүс бүүлсээр л байна. Пике, Буси хоёр бол манай ид үеийн алтан төлөөлөл олон жил арыг авж явсан улсууд, тэгснээ бүүлүүлээд байна гэхээр жоохон онцгүй.

Хэдий Пикег Мэссиг явуулахад нь нөлөөлсөн энэ тэрээс нь их дургүй болсон ч тэгээд яг зодог тайллаа гэнгүүт нь бас эвгүй л болж байна. Гэхдээ фэйрвэлийг нь тултал хийлээ, фенүүдийхээ өмнө сүүлийн удаа тоглох боломжийг ч гаргаж өгж, тоглолтын дараа сэтгэлийн үгээ хэлэх боломж олгосон, тэгэхэд хөөрхий Мэссиг зүгээр л ганц хурал хийгээд л шууд явуулчихсан, хөөрхий.

Пике 2030 онд сонгуульд өрсөлдөнө гэнэ, тэгээд клубыг Баернын менежмэнт баг шиг тоглож байсан тоглогчид нь удирдах ёстой гэдэг үзэлтэйн байна лээ, тэгэхгүй тоглож байгаагүй ямар нэг бизнесмэн удирдахаар хөлбөмбөгөө ойлгохгүй шийдвэр гаргаад байна гэж, Баерныг харахаар зөв ч юм шиг. Гэхдээ л хөлбөмбөгчид бизнес мэдэхгүй, бизнес талаасаа буруу шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Цоомоо » Thu Nov 17, 2022 4:27 pm

Эсрэгээрээ бизнесийнхэн, улс төрч, хуульчид нтр нь хөлбөмбөгөө юу ч мэдэхгүй самраад байна гээд байгаашд Пике бол хэхэ.
Пике тэгээд муу нэрээ аймаар цэвэрлэлээ л дээ, сая Осасуна дээр шүүгчийг "с** минь чи байнга ингэхиймаа бүр, жинхэнэ заваан с** юм даа муу яашка минь чи" гэж хэлээд улаан авсан.
Тэр нь ч фэнүүдэд хүрээд байна.
Левагийн улаан ч дээ, сонин шүү.
Лэвад 3 тоглолтын бан өгсөн байсан, 2 шар аваад улаан болоход.
Маш аюултай тоглолт хийсэн бол 2-оос дээш тоглолт банддын байна.
Лэва байхгүй, ДА-ын дараа гээд 3 тоглолтоос бүтэн оноо авна гэж байхгүй болж байгаан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby Цоомоо » Thu Nov 17, 2022 4:29 pm

Ансуг ямар ч байсан Лучо дуудсан, гэхдээ нөгөө 17-той хүүхдээс юу ч харагдахаа болиод байгаа.
Хүргэнээ ч угаасаа аргагүй биз.
Гэхдээ хүргэнийг нь ер нь нөгөө жинхэнэ зөв гүйлттэй гээд энд тэнд магтах юм.
Валенси дээр Лева 90 дээр гоолдоход хүргэн ингэж зөв зай гаргаж өглөө гээд л, нээрээ ч бас ортой л байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

Postby kayo » Thu Nov 17, 2022 4:44 pm

Хэхэ, харин Ферраныг яг тэгээд байгаа шүү, хичнээн олон боломж алдаж байгаа харагдаж байгаа ч Ферран байхгүй үед тэр боломж нь ч үүсэхгүй байгаа гээд байгаа, тэгэхээр гүйлт нь их л зөв байх шиг. Алдаад байдаг нь л хэцүү.

Ансу харин гэмтснээс хойш байхгүй болчихлоо шүү, гүйж байхдаа л шууд хүчтэй цохьчихдог байсан, тэр нь бүүр харагдахаа байсан, худлаа баахан шувуу буудсан, бухимдсан хүн харагдаад байгаа. Лучо бараг Ансугийн оронд лийгт сайн байгаа Боряа энэ тэрийг дуусан бол дээр байсан даа.

Осасуна дээр шүүсэн шүүгч ч гэхдээ бас л арай гар байна лээ, өмнө нь бас Мэсси, Суарез хэн хэнд ч билээ улаан өгж байсан, реалын фен гэж ярьдгийн байна лээ. Лева дээр улаан өгөнгүүт, Лева хуруугаараа нэг юм зангаад яваад байсан, тэрүүнд нь 3 тоглолт өгчихлөө гэсэн, тэр нь ч юү ч гэсэн үгийн мэдкү.

ДАШТ-руу ядаж байхад 16н тоглогч явж байгаа, бөөн ядарсан юм ирнээ, хурдан хасагдчихаасай билээ, ккк.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Могжоохон » Fri Nov 18, 2022 4:56 am

Лео ирэх зун буцаж ирэхгүй ПСЖ-тэй гэрээгээ сунгасан ч, Америк явсан байлаа ч гэсэн зодог тайлаагүй л бол итгэл найдвар бид нарт байсаар байх байх өө... Мессиг явсны дараа Лапортад хулхидуулчихсан мэдрэмж төрж мөрөөд, шууд инстаграмыг нь дагахаа больж байсан шт :ногоон: Сая Цоомоо ахын нийтлэлийг уншаад бүүр Лапортад ёозгүй болчихлоо.

Пикегийн хувьд "Байерн шиг менежменттэй..." гэдгийг нь сая эндээс л уншлаа. Хашир тэгээд бизнес мэддэг болоод байх шиг байгаа юм. Андоррагийн багийг худалдаад авчихсан, өөр бизнес хийж байгаа гээд л... Гари Невеллийн нэвтрүүлэгт ороод ярихдаа бол Андорраг авдаг шалтгаан нь клуб удирдаж сурах гэж шууд л хэлж байсан.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Могжоохон » Fri Nov 25, 2022 11:36 pm

Эмэгтэй баг маань л баясгах юм даа. Баварийн хүүхнүүдийг гурав нуль...

Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon Jan 09, 2023 10:05 am

За буцаад барсаруугаа оръё доо.

Улирал дахиж эхлээд Испаниолтой тэнцээд, өчигдөр Атлетико Мадридыг 1-0 хуслаа, бас л алаан болж, Левагүй баннтай тоглоогүй, Испаниол дээр тоглосноо энэ дээр тоглоод тэр улаан картных нь утгыг нь ойлгосонгүй, дахиад 2 тоглолт өнжинө гэж. Ферран Савичтай барилдаад улаан авж хөөгдлөө. Хойно Аруёо, Кристенсэн хоёр гоё байлаа. Яг СЛ дээр энэ 2 бэртэж таардаг, бэртээгүй байсан бол арай учиртай байх байсан даа. Ашгүй Аруёо ДАШТ-д тоглоогүй, мэс засалд орсон, гайгүй эдэгсэн юм шиг байна.

Дундуур Копа дээр 3-р дивизоны багтай алалцаж 4-3-р нэмэлт цаг дээр арай гэж хуслаа. Копа дээр уржнан жил нэмэлт сунгасаар байгаад авсан даа.

Одоо Саудын араб руу сүпер цомтой. Бетистэй үзээд дараа нь дахиад Реалтай финалд үлдэж магадгүй. Найзууд лийгт Виллериалтай үзээд эдлүүлсэн дээ, тоглолтын турш шар шумбагчид илүү тоглосоор хуссан.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby El Payaso » Mon Jan 09, 2023 10:43 am

Сугараад бх шиг бсн нэг харсан хөөрхөн хүснэгт тэргүүлцэн явж бга юм бна шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon Jan 09, 2023 11:57 am

Яахав лийгд бол үзээтэй л байгаа, Реал гол нь их орон гаран байгаа, Бенз гэмтэл бэртэл гээд өнгөрсөн жил шигээ биш байгаа болохоор гоолдох хүнгүй болчих шиг харагдаад байгаа. Атл Мадрид бас хамгаалалт нь маш муудсан, ер клийн шит хийж чадахгүй, их оноо алдаж байгаа, Севияа бүүр байхгүй ээ, хүснэгтийн ацагт арай гэж л амь тэмцэж яваа. Тэгээд бодохоор ер нь лийгээ бол авчих болов уу гэж хараад байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Mon Jan 09, 2023 1:49 pm

Барса ч бас найдахаар тоглолт ер хийхгүй байна л даа кк.
Тэр 3-р дивизионы багтай нтр юу ч болоод байгаан.
Чавид одоо Бусигээ бүх тоглолтонд тоглуулахаа больё оо л гэмээр байна.
Копад 120 тоглуулахаар нь за за АТМ дээр гаргахгүй ашгүй гэсэн гаргахаар барах уу л юм боллоо.
Ферран гэж үйлсгүй юм улаан авахын, Левагүй үед багтаа туслаад, өөрт нь ч хэрэгтэй байхад.
Ансугийн оронд Мемпис хамаагүй илүү тоглохоор байна даа, яг бодитой байдал дээр.

Нэг зураг байсан, жилийн өмнө хамгаалалтын 4 нь:
Дест - Пике - Арухо - Мингуза байж.
Одоо бол:
Балде - Кристенсен - Арухо -Кунде гээд шал өөр болжээ л гэж.
Лигт 6 гоол л алсан, 16 тоглолтынхоо 12-т клин шит гэв үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon Jan 09, 2023 2:59 pm

Тхх, нэмээд Штеген энэ жил элдэв гэмтэл мэс засал (яахав үс суулгуулсан, намирсан нөхөр л байна) энэ тэр хийлгээгүй, форм янзтай байгаа, өнгөрсөн жил бараг 2 цохилт тутмын 1-г алдаж байсан, энэ жил бол урдаа ч шинэ улсуудтай, өөрөө ч мангар итгэлтэй сайна байна. Даанч тэгээд шигшээд нь яг ид үед нь ДАШТ-д ганц ч минут тоглуулахгүй юм даа.

Тэр 3р дивизоны баг дээр үнэн онигоо болж байна лээ, хаха. Пенаг овоо юм болов уу гэсэн 3н ч гоол хямдхан алдахын.

Энэ Ансу гэмтээд бүүр нээрээ байхгүй болчихлоо шүү, анх уг нь их гоё гарч ирж байсан, одоо бол нэг л их бухимдсан, уурласан хүн.

Прайм дээр манайхны шинэчлэлийн талаарх документри гарсан байна, 1-р ангийг нь үзсэн, Сетэйний үеэс эхлээд хальт гараад гараад шууд Чавигийн үерүү орж байна. Барсагийн "захиалгын" документри болоод тэрүү Мэсси, Суарезийн үдэлтийг хальт хальт гаргаад дотрох детэйлийг гаргахгүй өнгөрчихөж байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby victor valdes » Tue Jan 10, 2023 9:40 am

Ансу худ худ арай л эрт лаг энтр гэчихсэн юм.
VV
User avatar
victor valdes
 
Posts: 206
Joined: Sun May 28, 2006 9:48 pm
Location: Ulaanbaatar

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Tue Jan 10, 2023 3:44 pm

Бояан шиг юм болчихвуу яав ер нь.
Боломжийн л их минут өгч байна.
Анх гарч ирж байсан шигээ тоглохоо огт байлаа.
Гэмтлийнх нь дараа өмнөх шигээ тэсрэлт, хөдөлгөөн хийж чадахгүй болчихлоо гэж байсан тэр нь байдаг юм болов уу мэдэхгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Tue Jan 10, 2023 4:19 pm

Нөхөр нэлээн олон мэс засалд орсон, сүүлд гэмтэхэд нь дахиад мэс засалд ор гэсэн зөвлөгөө манайхаас өгсөн, тэгсэн нөхөр мэс засал хэт удаан өнжөөд байна гээд физик эмчилгээ хийлгүүлээд эдгээсэн, тэрийг л их буруу алхам боллоо гээд байхын байна лээ. Нэг мөсөн мэс засалд орчихсон бол удаан ч гэсэн илүү найдвартай эдгээх байсын болов уу.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Cule » Thu Jan 12, 2023 11:42 am

Things are happening.
Memphis to ATM, Auba to Barca гээд байна. Юу болж халаахым байгаам кк.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Thu Jan 12, 2023 7:22 pm

Ауба Чклсид болкуу бгаамуу?
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby kayo » Fri Jan 13, 2023 9:22 am

Ауба бас болохгүй л байгаам шиг байна лээ, хөөрхий, наашаа ирэх сонирхол бас ихтэй байдаг, тэгсэн ла лийгийн бас ямар ямар ч гэлээ балаа дүрмийн дагуу бол яасан ч ирэхгүй юм гэнэ. Тэгэхээр Ауба ч ирэхгүй, Мемфис ч явахгүй болох байх.

Өчигдөр сүпер кап дээр Бетистэй 2-2 тэнцээд пеналтаар ялжээ. ДАШТ-р хэрэглэсэн пеналтийгийн технологийг ашигласан, 2 ч гоолоо тооцуулаагүйн байна. Энэ утгагүй технологи шүү, 1 см-н зөрүүгээр л харагдаад хасагдаад байх юм. Ансу овоо нэг гоолдож.

Одоо бүтэнсайнд Эл классико, найзуудтайгаа сайхан үзнэ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Fri Jan 13, 2023 11:35 am

63 дээр эхний сэлгээгээр Френки, Усман 2-ыг Буси, Ферранаар сольсын байна.
Энийг ойлгох ухаан хайрлаач гэсэн сэтгэгдлүүд хаа сайгүй.
Нээрээ л ойлгохгүй байгаамдаа, Бусигээ одоо больё оо.
РМ-ын эсрэг гамналаа л гэж бодох уу яах уу кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2022-2023 "Mes Que Un Club"

Postby poseidon » Mon Jan 16, 2023 4:56 am

За гоё л хожлоо... Балде бүр лаг болжээ. Гоё байна. Күндэ Балдэ, Араухо гурав бол ирээдүй юмаа. Де Ёонг бас юун сүрхий тоглочихов? хаха
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests