Page 18 of 70

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 9:51 am
by kayo
Cule wrote:Ferran Torres, done deal.

За энэ хүнийг харъя даа, шигшээдээ бол яахав мэр сэр гоолдоод л байдгийн, Лучо нэлээн дэмжээд байнга гараанд шахуу гаргаад байгаа, сити-д бол нээх ч гараанд гарч харагдахгүйн. Сити ч олон ойролцоо тоглогчидтой, хамгийн муугаа л манайд өгж байх шиг байна, ккк.

Ядаж байхад гэмтэлтэй гэнэ, клубдээ бараг тоглоогүй байж бэлтгэл дээрээ гэмтсэн гэнэ, дараагийн Дэмбээ л биш байгаасай :) .

Нас залуу юмдаа, аль эртнээс л яригддаг мөртлөө, дөнгөж 21-тэй. Цэвэр 9 бол биш, гэхдээ хуурамч 9, вингер дээр тоглох боломжтой, байнга гоолдоод байхгүй ч боломж үүсгэж чадах тоглогч. Манайд бол яалтчгүй хэрэгтэй л тоглогч.

Одоо Каваниг авчихаасай, цэвэр 9 бол ус, агаар шиг л хэрэгтэй байна.

Тэгээд зунаас Хааланд л гээд байна. Уг нь энэ Торресын мөнгөөр Влаховичийг дарж болох л байж, Арсенал 60н хэдээр дарчихсан гэхийн. :smile:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 11:22 am
by El Payaso
Баг уруудаад буруу ажиллахаар тоглогчид бас дагаад мяардаг юм уу. Үмтити чинь нэг үе гоё л бсн. Франц түрүүлдэг жил шигшээгийн гарааны хамгаалагч энэ тэр. Варан энэ хоёр ч хэсэгтээ доминант шаах нь гэж бодож бсн. Энэ Лэнглэ бас Севияад гоё л хамгаалагч бсн санагддаг.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 12:36 pm
by Reda
El Payaso wrote:Баг уруудаад буруу ажиллахаар тоглогчид бас дагаад мяардаг юм уу.


Хүн тгд лаг гаруудтай цуг тоглохоор далд ухамсараараа ч гэх юмуу дагаж сайжраад, тааруу гаруудтай бол тгд хэсэг гайгүй үзэж байгаад бас уусчдаг блгүй дээ.

Залуус тоглолт бүрт л гоолдож бна, хамгаалалт сайжирвал оноогоо бүтэн аваад бхаар л бна. 4-т яваа багаас 2 онооны л ард ирж.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 12:45 pm
by Өсөхбаяр
харин гайхаад байх юм.. ферран торрес гэж байхаар влахович рүү чичрээд үзмээр юм. зун хааланд гэж зориогүй блтай. одоогийн манай нөхцөлд Хааланд бараг мөрөөдөл болсон санагдах юм

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 1:37 pm
by Cule
Испани тоглогч, Шавитай ойлголцоход амар, шигшээдээ ч манай залуустай нэг баг болно гээд давуу талтай байсан байх өө.

Ферран Торрэс ч чамгүй багийн амжилтаас татгалзаад хувийн амбицаа нэгт тавиад ирж байгаа байх. Сититэй АПЛ, ЧЛ цомын төлөө өрсөлдөх боломжийг хаяж байгаа нь Барсад гараанд гарч, шигшээд тогтмол тоглох сонирхолтой холбоотой байх.

гэснээс Гави гоё болж байна аа :-D

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 2:28 pm
by Цогоо
Танайх буцаад мөнгөтэй болчихсон юм уу? Влахович энэ тэр гээд ярилцаад байх юм. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 2:47 pm
by Cule
Мөнгө ч яахав зохицуулж болоод байх шиг байна, цалингийн цэс л гол асуудал болоод байна. Коу Умтити 2 явахад л нэлээд цэгцрэх бололтойм.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 2:59 pm
by kayo
Цогоо wrote:Танайх буцаад мөнгөтэй болчихсон юм уу? Влахович энэ тэр гээд ярилцаад байх юм. :ногоон:


Хаха, арай ч дээ Арсенал авах гээд үзээд байхад :RD

Манай Лапорта тэр байтугай Халланд руу чичэрнэ, авж чадна л гээд байгаа... Гэхдээ би ч Лапортад итгэхээ байчихсан л даа, Мэссиг явуулснаас хойш. Зүгээр Каваниг энэ өвөл авчираад зун нэг залуухан, хямдхан 9 ноймер туувал арай бодитой байх.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 23, 2021 3:01 pm
by Галмандах
Та хэд одоо хүртэл энэ багийг дэмжсээр л байгаа юм уу? хаха

Sent from my RMX2193 using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022

PostPosted: Thu Dec 23, 2021 11:32 pm
by Өсөхбаяр
Галмандах wrote:Та хэд одоо хүртэл энэ багийг дэмжсээр л байгаа юм уу? хаха

Sent from my RMX2193 using Tapatalk

аитана тэргүүтэй бүсгүйчүүдээ харж байгаа штээ..

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Dec 30, 2021 8:38 pm
by kayo
За Ф.Торрес албан ёсоор ирсэн. Манай түүхэнд худалдаж авсан хамгийн үнэтэй испани тоглогч болж байгаан байна, Виллагаас үнэтэй ирж байна. Яахав одоогийн энэ үнэтэй зах зээл дээр испанийн шигшээгийн гарааны 21тэй залууг 55 сая гэхээр яахав болж л байна, Вилла нэлээн харих насандаа 29-тэйдээ ирж байж.

Одоо бараг Испанийн шигшээ баг болох гээд байна уу даа. Лучо ч манайхныг сайн дэмжиж байгаа л даа, Гави, Педри хоёрыг шууд гараанд гаргаад л...Дээрээс нь Бускутс, Алба, Торрес, Ансу, Эрик гэхээр 7н испанийн шигшээ, бүгд гараанд ч гарч магадгүй л юм. Дахиад Мората, Азбек-г сонирхож байна ч гэх шиг, арай худлаа байгаа даа.

Зөрөөд Дэмбээ дурак гэрээгээ шинэчилэхгүй гээд гүрийгээд байна, агент нь гэж нэг шуналтай гар, мангар өндөр цалин, комишийн төлбөр нэхээд алдах нь тод юм шиг байна даа.

Овоо ашгүй гэмтлээс нөхдүүд эргэж ирэх нь гэсэн чинь Ковид гээд 7,8н хүн суусан, Маллорка дээр 8хан 1р багийн тоглогч үлдлээ л гэнэ, мэдкү юү ч болоод байгаан, хаха.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 1:12 am
by Moza
kayo wrote:Дахиад Мората, Азбек-г сонирхож байна ч гэх шиг, арай худлаа байгаа даа.


Мората арай очихгүй байлгүй дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 6:01 am
by poseidon
Люк Де Йонгийн хамгийн шилдэг тоглолт байлаа... гүйээ яахвээ яахав...

Сүүлд Тэр Штегэн ганган хаалт хийлээ... Өөрөө ч их сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна. Баахан бацаанууд гэхэд сайхан үр дүн. Фрэнки Де Йонг харин их тааруухан байх юм. Яршиг сити яваад гялалзаасай.. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 8:34 am
by Өсөхбаяр
танигдахгүй баг болжээ :ногоон: бөөн л танихгүй бацаанууд.. эдэн дундаа Пүйч бараг хуучны гар нь болох юм биш үү хаха.. гэснээс овоо бүтэн тоглолт тоглуулж

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 10:48 am
by Цоомоо
СЛ эрх ойрхон ирлээ хаха.
Бөөн гэмтэл дээр нь ковид хавсраад, ядаж шар хуудасны торгуулиуд нэмэгдээд хэцүү л юм боллоо.
Одоо Коу, Умтити энэ хэдээс явуулж байж Ферран Торресийг бүртгүүлэх юм байна, чаддаг л байгаа даа.
Матс өмнө нь тоглолт бүрт хийдэг байсан шигээ нэг ганган сэйв хийж өглөө.
Конфиденс нь буцаад ирвэл ч гоё шүү уг нь.
Матс цэвэр гоолын цохилтууд хаагаад л, урд Месси зохицуулж өгөөд л лигээ аваад байж байдагсан.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 11:10 am
by Reda
poseidon wrote:Люк Де Йонгийн хамгийн шилдэг тоглолт байлаа... гүйээ яахвээ яахав...

Сүүлд Тэр Штегэн ганган хаалт хийлээ... Өөрөө ч их сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна. Баахан бацаанууд гэхэд сайхан үр дүн. Фрэнки Де Йонг харин их тааруухан байх юм. Яршиг сити яваад гялалзаасай.. :ногоон:


Харин базаанууд тоглолт бүр дээр гоолдоод бсн, Лүүкийн хор шар хөдлөсөн болтой, хөндлөвч шон эхэлж оноод их зүтгэлтэй бна лээ.
Атигарууд гэж дуудуулдаг бсн баг бж тоглогчид нь бүр жижигрээд бхымаа, манай Мглын шигшээгийн гарууд шиг жижиг нөхдүүд их гарч тоглолоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 12:01 pm
by Галмандах
Оноо аваад байх чинь ямар сайхан юм бээ.
Аваргуудын лигийн эрхээ авчуул очих талаар бодож үзнэ гээд байгаа Хааланд бацаантай яриатай даа хө хахаха

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 1:23 pm
by poseidon
Рики Пүүч харин улам л муудаад байх шиг.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 6:37 pm
by kayo
Moza wrote:
kayo wrote:Дахиад Мората, Азбек-г сонирхож байна ч гэх шиг, арай худлаа байгаа даа.


Мората арай очихгүй байлгүй дээ.


Ирэх магадлал нь 95% гэж байна шүү, 6н сарын лоан. Юве-дээ банзанд суугаад ДАШТ-д орох эсэх нь эргэлзээтэй болоод эхэлсэн юм болов уу даа. Чави ч авъя л гэнэ, нөхөр нээрээ Испаничууддаа үнэн итгэх юмаа, бүх л испаничуудыг дуудах нь.

Би бол эргэлзэж л байна, тийм өөртөө итгэлгүй, үхээнц тоглоод байдгийн, хааяа нэг аз таарч хусдаг, яг тийм киллер инстиктэй бол биш. Яахав зээлээр ирчихээд реалын эсрэг гоолдвол болж байна, ккк.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 03, 2022 6:42 pm
by kayo
Нийт 17н тоглогч ковид, гэмтэл гээд асуудалтай байсан гэхэд яахав хожчихлоо шүү. Дараа долоо хоногоос ихэнх нь ороод ирэх байх.

Хамгийн их муулуулж байсан хоёр нөхөр аврах шив. Лүүк овоо гоолдож жоохон ч гэсэн үнэлгээ авсан байгаа, Кадиз л сонирхоод байгаа, нөхрийг явчивал бас жоохон ч гэсэн цалин дундрах юм байгаан.

Штеген лийгдээ анх удаа клийн шит хийлээ, 20н тоглолтын дараа!!!

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Jan 04, 2022 4:05 am
by spain man
Мората ч танай стандартад хаваасаг шдээ, авдаг л газар, цалинг нь дийлж байгаа бол… лол

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Jan 06, 2022 1:42 am
by Өсөхбаяр
хөөрхөн тэжээсэн бяруундаа хутгалуулж бсан болохоор дургүй байдаг л байх даа лол

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Jan 06, 2022 4:09 pm
by kayo
Копа дээр ямар ч байсан 3р дивизоны өрсөлдөгчөө ялжээ. Гэхдээ нэлээн хохиролтой л ялалт олдож. Аруёо гараа гэмтээж, нэлээн хэдэн сар өнжиж магадгүй гэнэ. Ганц гайгүй байсан хамгаалагч маань юмсан. Де Ёонг бас бэртээд сууж. Бэртэлтэй ядаж байхад дахиад нэмээд байх юмдаа. Энэ копа шууд ганц тоглолтоор хасагддаг болсон, илүү хэцүү тоглолтууд гардаг болсон шүү. Өнгөрсөн жил Куманы нүүрийг ганц тахалсан цом. Энэ жил ч ийм сул бүрэлдэхүүнтэй хэцүү дээ, эртхэн хасагдчихвал зүгээр ч юм уу.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 07, 2022 10:33 am
by kayo
Коуг сайн найз Жеррард нь дуудаад багтаа авах гээд байна гэнэ, авчихвал ёстой башийлаа шүү. Манай авж болдоггүй, хаяж болдоггүй хоёр хүний нэг юм байгаан. 18н сарын лоан буюу гэрээ дуустал нь зээлэхээр. Бурхан минь явж л байвал зээл байна уу, үнэгүй авна уу, хамаа алга.

Бүтэн цалинг нь Астон вилла бас өгж чадахгүй болохоор манайх зарим хэсгийг нь өгж таарах юм шиг л байна, тэгсэн ч хамаагүй явж л байвал манайд ашигтай.

Өөр нэг нь Умтити. Нөхрийг явуулах гэж их л оролдож байна, байдаггүй ээ, цөөн хэдэн ирсэн офферыг нь режект хийгээд заавал СЛ-д тоглодог багт тоглоно ч гэх шиг. Одоо еврод тоглох багт заменаар ч тоглохгүй байж, муу төмс чинь...Кареер хамаагүй, зүгээр өндөр цалингаа аваад дахиад нэг жил хагас хэвтэх санаатай байх шиг байна.

Хэрвээ Коу явчихвал Торрес энэ долоо хоногийн тоглолтонд оролцох боломжтой болно гэж.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 07, 2022 5:00 pm
by kayo
За ямар ч байсан Коу явлаа, гэхдээ бодсон шиг удаан биш ердөө 6н сар. Гэхдээ яахав, Астон виллад сайн тоглоод зун дахиад сунгах ч юм билүү, Астон вилла ихэнх цалинг нь гаргах юм байна. Жеррардад баярлалаа, энэ зээлийн гол эзэн нь гэнэ.