Page 13 of 15

Re: Барса Б

PostPosted: Mon Mar 09, 2015 10:07 pm
by PrOXy
Image

луго 3-2 барса атлетик

1-2р хожиж яваад бариулаад хожигдохым... гэхдээ яахав талбай дээр прогресс гараад байгаа л гэсэн.
за ингээд 21-р байр луу доошлов.

Re: Барса Б

PostPosted: Tue Mar 10, 2015 1:30 pm
by Zoe

https://www.youtube.com/watch?v=MAzWdFg0nd8

Adama Traore - Best Dribbling Skills 2014/15 HD :-D


Re: Барса Б

PostPosted: Sat Mar 21, 2015 2:38 pm
by PrOXy
http://www.dailymotion.com/video/x2js1t ... r-23_sport

барса б 2-3 японы ю23 шигшээ
нөхөрсөг тоглолт

баахан б багийн сэлгээнийхэн, жувенилийнхэн холигдож солигдоод тоглосон л доо.

япончууд гэхдээ аймар шүү. би жаахан байхдаа (6 байна уу 7-р ангидаа) японы бага сургуульд 3 сар орчим сурсан юм. хөдөөний жижигхэн хот л доо.
хичээлийнх нь завсраар их үдийн амралт гээд болно. өдрийн хоолоо санд мэнд идчихээд хүүе хаай гараад л хөлбөмбөгдөж өгнө. тэгээд анх гараад л япон хүүхдийг хараад ангайж билээ. цөлөх, цохилтын хүч, мөргөх, дриббл хийх, стамина гээд л үнэхээр манайханаас хэт тасархай байж билээ. бөмбөгийг бол ёстой дурын гар нь түсс хийтэл нам хусна... би чинь уг нь муучгүй элит хөлбөмбөгтэй улаанбаатарын хэсгээс ирсэн хүүхэд юм байгаам шт. 6-р сургуулийн доминант байсан үеийг хүмүүс мэдэх байх. хууччуулаас нь гандаа гэж мангас цохидог гар байсан даа. миний үеэс гарьдаа, ононболд (өөр олон хүүхдүүд байсан, нэрийг нь санахгүй байна) гээд тэр үеийн одууд байлаа л даа. тэдэнтэй хальт тоглож өссөн, тэднийг бусдаасаа тасархайг мэдэрч явсан би чинь японд очоод ёстой балмагдаж билээ. дээрх нөхдүүд бол зүгээр л японы дундаж нэгэн шиг л байгаам.
гол нь тэдний багаар ажиллах сэтгэлгээ нь тэс өөр түвшинд.. манайхан бол хажууд нь сэрэлт киноны хөлбөмбөг тоглодог кадр шиг л байсан үнэндээ...

тэгээд л энэ японд одоо ийм хөгжилтэй байхад тэр бразил, аргентинд нь чухам ямар байдаг бол доо гэж боддог байж билээ..

Re: Барса Б

PostPosted: Sun Mar 22, 2015 5:47 pm
by PrOXy
алькоркон 3-1 барса атлетик

дахиад л хожигдлоо. өнөөдөр сабадель ялвал лига аделантегийн хомоолыг хамах нь дээ.

одоо цаана нь 12 тойрог үлдсэн байгаа. сэтгэлээр унах ч болоогүй л байна л даа.

Re: Барса Б

PostPosted: Sat Mar 28, 2015 7:53 pm
by PrOXy
маргааш тенерифег мини эстадид хүлээн авч тоглоно. шигшээ багийн цугларалт манай б багт хүртэл цохилт болох юм даа. мунир, сандро, сампер, халилович, гримальдо, ондоа гээд л олон залуус улсынхаа 1 болон 2-р шигшээдээ дуудагдаад явсан байгаа. хэцүүхэн л үзэх нь. одооноос л хөдөлж эхэлмээр байдаг.

Re: Барса Б

PostPosted: Sat Mar 28, 2015 10:49 pm
by SimonE
Энэ баг Сегундад түрүүлвэл ла лигт дэвших үү?

Re: Барса Б

PostPosted: Sat Mar 28, 2015 10:50 pm
by maRS_mN
Үгүй.

Re: Барса Б

PostPosted: Mon Mar 30, 2015 2:00 pm
by PrOXy
барса атлетик 2-2 тенерифе

хожчих газар... гоолын илүүтэй хожиж яваад донгоу улаан хусаад тэгээд 1 гоол алдаад тэнцчихсэн байна даа. хайран юм. ойрхон яваа бүх багууд оноо алдаад гоё боломж гарсан юмсан. донгоугийн улаан гэж алиа алиа.. полемика!

дараагийн учраа хихон.. тэд лигийн аман хүзүүнд яваа баг.

Re: Барса Б

PostPosted: Mon Mar 30, 2015 2:03 pm
by PrOXy

Re: Барса Б

PostPosted: Tue Apr 07, 2015 11:11 am
by PrOXy
Image

хихон 0-0 барса атлетик

хихоны гэрт хуурай тэнцээд саллаа. санасныг бодвол сайн шүү. сегундагийн 2т явсан багт гай тарьснаар тэд 3р байр луу ухарчээ. харин манай эсрэгээрээ 1 байр ахиж 20р байр луу орлоо ккк. расинг хожигдсоноор манай доор орлоо. сабадель, осасуна 2 мөн адил нухуулж.. харин рекреативо хожсоноор 2 байр ахижээ.

адагт байгаа 5 багийн хооронд ч алаан болох нь дээ. нөгөө дөрвөө ардаа хийж чадсан нь уналгүй үлдэнэ. ядаж байхад бүгд нэгийгээ дагаад бүдчээд байх юмаа кк

17. албасете 38 оноо
18. рекреативо 32 оноо
-----------------
19. осасуна 32 оноо
20. барса атлетик 30 оноо
21. расинг 29 оноо
22. сабадель 29 оноо

дахиад 10 тойрог үлдсэн. барса б-ийн хувьд боломж байна даа. 17-р байр гэж зүүдлээд яахав. 18-д л орчихвол амьд үлдэх гээд байдаг.

Re: Барса Б

PostPosted: Tue Apr 07, 2015 11:55 am
by kayo
Расинг, Осасуна энэ тэр саяхан дээд лийгийн баг байсан одоо доод лийгээс ч хасагдах аюултай явж байх гэж.

Барса Б-д уг нь хангалттай чадамж байгаа, үлдчих байхоо.

Re: Барса Б

PostPosted: Mon Apr 13, 2015 9:33 am
by PrOXy
барса атлетик 1-2 бетис

уг нь түрүүлж аль 2 дахь минутанд сандро гоолдсым байна. зөрүүлээд 2-ийг алдчиж.. тэргүүлэгч багийг нухсан бол гоё бүүст авах байж дээ. бетикос сегундаг тэргүүлсэн хэвээр.

Image

рекреативогоос бусад ойр яваа багууд бүгд ямар нэг байдлаар оноо авснаар манайх лигагийн сүүлийг мушгиад эхэллээ дээ.

энэ жил яаж ийж байгаад тэсчихмээр л байдаг. хэрвээ сегундад тэсч үлдэж чадахгүй бол зарим тоглогчдын гэрээний заалтын асуудал үүсэх гээд л байгаа... бай-аутыг нь төлвөл шууд өөр баг руу явж болох гэх мэт.

Image

үлдсэн тоглолтууд хүндхэн л харагдаж байна даа.

Re: Барса Б

PostPosted: Tue Apr 21, 2015 8:34 pm
by PrOXy
Image

нумансиа 1-0 барса атлетик
ээлжит хожигдол, сэхэл авахгүйм байна л д. ядаж тэнцээтэй салсан бол.

Image

сүүлийн хэдэн тоглолт чамбай хийчихвэл үлдэх шанс ч байгаа л юм.
дараагийн учраа понферрадина.. одоо 8 тойрог л үлджээ.

басра б маань 6 сарын 10нд японы ависпа фүкүока багтай нөхөрсөг тоглох юм байна.

Re: Барса Б

PostPosted: Mon Apr 27, 2015 10:33 am
by PrOXy
Image


https://www.youtube.com/watch?v=5QISuA2l9j8

барса атлетик 2-1 понферрадина

Image

за ёстой янзтай ялалт. сайхан ч голасонууд орлоо. гримальдо ч хаалттай цохилтоор гаршиж байх шиг. энэ улиралд 4-ийг хусчихлав уу даа. 50 дээр хаалттай цохилтоор салхийг хагалчихаад 80 дээр гоол алдаж тэнцээп.. паленсиа улаан хусаад.. 85 дээр мунир хаалгачийг давуулж васелина гоол хусч буцаж тэргүүлээд... янзтай гоол! тэгээд 90 дээр гримальдо улаан аваад.... драма!

ойрдоо амсаагүй мэдрэмжээ залуус авцгаалаа даа. айл бол дээд лиг рүү зүтгэж яваа хүчтэй өрсөлдөгч байсан. одоо хүснэгтийн 6-д явж байгаа баг.

манайхны хувьд 1 байраар ахиж 35 оноотой 21-р байранд байна. осасуна, сабадель 2 хожоогүй бол бүр 3 байр ч ахих боломжтой байлаа.

17. тенерифе 39 оноо
18. сабадель 36
19. осасуна 36
20. расинг 35
21. барса б 33
22. рекреативо 32

дараагийн учраа альбасетегийн талбайд. 16рт яваа баг... дараагийн тойрогт 3 оноогоо авчихвал сайхан болох гээд байдаг. сабадель, осасуна 2 лигийн оройд яваа багуудтай тулна гэж байгаа. 2 жигүүрүүд маань улаан авчихдаг нь жаахан тиймхэн л байна. паленсиагийн 2 дахь шар нь панаалтай юм билээ...

Re: Барса Б

PostPosted: Mon Apr 27, 2015 10:40 am
by PrOXy
Image

баруун жигүүрт хамгаалдаг паленсиа гэж гоё залуу жувенилиэс гарч ирсэн. ирээдүй үнэртүүлээд л байгаа. ашгүй 18 он хүртэл гэрээгээ сунгаж. :-D

Re: Барса Б

PostPosted: Mon May 04, 2015 9:49 am
by PrOXy
Image

альбасете 2-1 барса атлетик

айлын талбайгаас оноогүй ирлээ... мунир ганцыг гоолдов. уг нь ядаж ганц оноо зулгаасан бол нилээдгүй том алхам болох байлаа.. сабадель, осасуна, расинг, рекреативо бүгд хожигдсон тойрог болсон.....

Image

одоо 6 тоглолт үлдсэн. 3 тоглолт нь асар хүнд гэж байгаа. каталан дерби, важадолид, лас палмас... нөгөө нь 3 арай гайгүй.

Re: Барса Б

PostPosted: Mon May 04, 2015 10:44 am
by Zoe
za daa yer l ni hudlaa bolchihow uu daa... neg l itgel turuhgui bn shuu.

Re: Барса Б

PostPosted: Sat May 09, 2015 12:31 pm
by Zoe

Re: Барса Б

PostPosted: Sat May 09, 2015 2:33 pm
by PrOXy
өнөө орой 11 цагаас аделантегийн 2р байранд яваа жиронатай тоглож каталан дерби хийх нь дээ. мини эстадид тоглох болохоор найдвар байна шүҮ. ла лигийн ютуб суваг үнэгүй стрим өнөөдөр цацна гэж найдъя.

хэрвээ б баг маань сегундад үлдэж чадахгүй бол сампер, гримальдо, адама, халилович тэргүүтэй ирээдүй болсон залуус маань тарж бутрах эрсдэлтэй байгааг урьд нь бичиж байсан. заримынх нь бай-аутыг төлвөл явж болохоор ч эвгйү нөхцөл бий... баахан л зээллэг л болох байх даа. тийм зүйл битгий болоосой.

Re: Барса Б

PostPosted: Sun May 10, 2015 12:18 am
by Өсөхбаяр
б баг тэгээд дээшээ дэвшдэггүй болохоор тоглогчдод маань сонин байдаг биз.. үлдэх магадлал бол байгаал юм байна.. 42 тойрогтой биз дээ.. 6 тойрог байгаал юм байна

Re: Барса Б

PostPosted: Sun May 10, 2015 2:12 am
by PrOXy
барса атлетик 2-4 жирона

сандро, адама 2 гоолдлоо. сандрогийн гоол тоглолтын салхийг хагалсан ч араас нь 3 гоол алдаад... адама хийж тооны харьцааг 1 болгосон боловч айл дахиад хусчихав.

ашгүй сабадель нухуулжээ. одоо 5 тойрог үлдсэн байгаа.

Re: Барса Б

PostPosted: Sun May 10, 2015 2:14 am
by Өсөхбаяр
энэ янзаараа хэцүүхэн байна даа.. сегундад бараг хамгийн олон бөмбөг алдсан баг байх шүү

Re: Барса Б

PostPosted: Sat May 16, 2015 10:09 pm
by PrOXy
ньюкасл клуб сандрог зээлэхээр нилээд идэвхитэй хөөцөлдөж байна.
патрикийг маань лацио авах санаатай байгаа бололто. гэрээ нь 6 сард дуусахаар байгаам байна.
ирэх жил лигадаа эргэн ирэх бетикос хэд хэдэн залуусыг маань авах талаар яригдаад л байна.

за ингээд л эхэлж байх шив.

Re: Барса Б

PostPosted: Sun May 17, 2015 4:16 pm
by PrOXy
Image

мирандес 2-3 барса атлетик

гайхалтай ялалт. комбак! итгэл найдвар буцаад аслаа. :ногоон:
камара эхэлж гоолдоод, зөрөөд сет-писээс 2 гоол алдаж хэцүү байдалд ороод, патрик гоолдож тэнцүүлээд, эцэст нь халилович гоолдож хожоод 3 оноогоо авдаг байна шт.



гоолууд.

Re: Барса Б

PostPosted: Sun May 17, 2015 4:21 pm
by PrOXy
ойр тойрны багууд ашгүй оноо алдацгаалаа. сабадель, осасуна 2 тэнцэж, рекреативо расинг хоёр хожигдов. тенерифе өнөөдөр тоглоно.

Image

хүснэгт сайхан болж ирлээ.

одоо 4 тойрог. үлдсэн тоглолтууд гэвч маш чанга.. залуус өөрсдийнхөө төлөө хийх л хэрэгтэй байна.

Image