FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Oct 25, 2021 2:44 pm

Реал сайн биш манайх л муугаараа хожигдлоо.

Алабагийн гоол дээр Мингуза шал дэмий Виничиүс дээр очиж хойно хоцроод Алаба урагшаа хоосон гүйсээр байгаад хийчихлээ. Гарсиа бас цохих гээд хөлөө бэлдээд байгаа хүн рүү шууд орохгүй, наана бараг харж байгаад цохиулахын, нөгөөх нь ёстой бэлтгэл дээр цохиж байгаам шиг л чөлөөтэй цохьсон доо.

Мингуза бас их алдаа гаргах юмаа, өмнө нь Виничиус дээр 16 дотор унагааж л байхын, толгой муутай хүүр юмаа.

Сүүлийх дээр хэт довтолж байгаад бас Гарсиагийн алдаа, Лукасын өмнө нь гүйж байсан байж шууд урдуур нь ороод зайлуулж чадахгүй нээрээ. Уг нь Арухо байсан бол даанч энэ нөхөр бас Дэмбээ шиг шилэн юмаа, ойрхон ойрхон бэртчихээд байхын.

Ансугийн хувьд мэдээж Мэсси биш, Мэсси бол 100н жилд төрөх 1 тоглогч, хэзээ ч харьцуулна гэж байхгүй, гэхдээ манай ирээдүй нь үнэн. Хөөрхий чадахаараа л үзсэн дээ, өөрт нь ганц ч олигтой пасс ирсэнгүй, аргагүйдээ тулаад шууд хаалга цохиод блоклуулаад байсан даа. Тэгээд дөнгөж 19тэй хүү бөөн туршилга болсон 30+ ахнартай үзэж байна шдээ, арай ч болоогүй ээ, тэгээд ч хажууд нь Мэсси шиг гоё пасс өгчих хамтрагч ч байсан биш.

Эцэст нь тэгээд эргүү Куман л юмдаа, ер том багийн эсрэг тусгай тактик бэлдэхгүй, сүрприйз байхгүй, яг өмнө нь тоглосон, айл хэдийн судлаад гарын хуруу шигээ болчихсон гараагаа гаргаад хусуулахын, байнга шүү. Дестийн оронд шууд Агуерог гараанаас гаргаад дарамтлаад тоглохгүй. Тэр Дестийн хийсэгсэнг Агуеро зүгээр буланд нь хүрээд л гоолдох байсан даа. Хамгаалагч хүнийг жигүүрт тавьчихсан нөгөөх нь урагшилж чадахгүй хойшилж ч чадахгүй, хоёрын хооронд төвд зогссоор байгаад таарлаа. Нэг мөсөн хойноо тавихаар арай өөр тоглож байна лээ.

Де Ёонг бас ямар муу байваа, баахан эзгүй дамжуулалт өгөөд, сөрөг довтолгоог ч олигтой хийчихгүй яахаа мэдэхгүй удааж байгаад алдаад л, голланд гээд Куманыг авчирсан, Куман хүүхдийн ирээдүйг улам алах шинжтэй шүү.

Гави хаа очиж сайн тоглолоо, яалтчгүй жоохон хүүхэд, бөмбөг авангуут айл шууд прессинг хийж хүүхдийг дарамтлаад бөмбөгийг нь булаагаад байсан ч Де Ёонгоос л илүү хэд хэдэн гоё дамжуулалт гаргаж өгсөн. Депэй бас ямар их бөмбөгөө алдаваа, овоо хоорондоо дамжуулж байснаа Депей дээр очихоор л нэг сонин юм хийгээд л алдахын. Голландуудаас ганц нь ч гайгүй тоглосонгүй. За тэр ашиггүй гонзгой нөхрийг дурдаад ч хэрэггүй, бөмбөг ч тогтоож чадахгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby victor valdes » Tue Oct 26, 2021 3:16 pm

kayo wrote:Реал сайн биш манайх л муугаараа хожигдлоо.

Ер нь үнэн үнэн, Месси гэхдээ ямар хүмүүсийг 2018 оноос хойш яаж тоглуулж, ямар багийг өдий зэрэгтэй чирээд явж байсан нь шууд л харагдаж л байндөө. Мань хүнд ер нь бусддаа пасс энтр гаргаж өгөх нь үнэн амархан байжээ. Хэрвээ Месси байсан бол Ансу жинхэнэ гоё тодроод л гараад ирэх байсан байхдаа. Дасдаа ч бас биш л байж хөөрхий. Арухо гэхдээ нөгөө хэдээсээ арай л илүү л санагдаад байгаа. За тэгээд юм нэгээр дуусах биш, олон олон ялалт авах байлгүйдээ эрх биш.
VV
User avatar
victor valdes
 
Posts: 206
Joined: Sun May 28, 2006 9:48 pm
Location: Ulaanbaatar

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Tue Oct 26, 2021 7:12 pm

Лапорта Куманаар багийг эрс шинэчлүүлэхээр шийдсэн байхөө... тоглолтыг бол 2р т тависан харагдаад байгаа. Куман том тоглолтонд баг бэлдэж чаддаггүй нь аль ирсэн цагаасаа л цухалзсаар бүр батлагдаад байхад байлгаад байгаа нь ингэж бодоход хүргэв. Ансу шийдэмгий байх нь аргагүйэ. аргуу нөхдүүдийн хажууд өөрийгөө бас харуулмаар л байгаа байлгүй дээ. тэр Лүүк гэж над шиг бөмбөгөө ч тогтоож чаддаггүй нөхөр байна лээ шт.. Ленглег харахаар нүд хорсоод байдаг бас нэг хорсдог нөхөртэй болчих гэж.. азаар нөгөөх шиг байнга гараанд нүдэхгүй байлгүй дээ хаха. Мингуэза гэж манай түвшний бус тоглогчийг нүдээд л байх юм яах гээд ч байдаг юм. ер нь Месси иниестаг явснаас хойш ямар гуларцан багийг чирээд явдаг байсымбэ дээ. ЭВ гэж дурак байгаагүй бол бараг АЛ авчих ч боломж байсан даа гэж бодохоор агуу амьтан шүү дээ. Араухо бэртэлээс хол байвал манай гол хамгаалалт л гэж хардаг. Педри бас байна. Пуич ч ингэсгээд замхраад ийшээ тийшээ яваад өгөх биз дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Postby Цоомоо » Wed Oct 27, 2021 9:21 am

Мингуеза ч мэдэхгүй ээ, Бартрагаас ч муу хамгаалагч болох бололтой л харагдах юм.
4 дараалж хусууллаа л гэнэ.
Гэхдээ нээрээ лав л сүүлийн 3-т 3-ууланд нь яагаад ч барахгүй гэсэн л хүлээлттэй байсан би лав.
Тэр ёсоороо л болж байна.
Френки маань ямар муу тоглов оо, миний харсан хамгийн муу тоглолт нь байлаа.
Энэ улирал маш муу эхлүүлж байна, гоё тоглогч ингээд муудчих вий дээ, муу багт.

Френки, Матс 2 уг нь класс юмсан.
Матс сүүлийн 2 улирал бас муу байна.
Баг муу болохоор сайн тоглогч хүртэл муудчих юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Wed Oct 27, 2021 11:11 am

Сайн хүмүүс ирээд муудаад байгаагын шалтгаан чанаргүй муу бэлтгэл хийж байгаагынх байх өө.

Өнгөрсөн зун Марсейлруу явуулсан Конрад тэндхийн бэлтгэлд оролцоод шоконд орсон тухайгаа ярьсан байна лээ. Талбайн болон фитнес бэлтгэлийн эрчим Барсатай харьцуулахын аргагүй байж. Ялангуяа улирлын өмнөх бэлтгэл бол аймшигтай байсан гэнэ.

Агуэро бас бэлтгэлийн дараа фитнес зааланд ганцаараа форк аут хийж байгаа гэнэ. Барсагийн нэгдсэн бэлтгэл гологдоод байгаа бололтой.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Wed Oct 27, 2021 3:08 pm

Бэлтгэлийн талаар байн2 ийм яриа гарах юм. Мессид тааруулсан бэлтгэлийн хэмнэл байсан юм болов уу. Жаахан шахаад гүйлтийн тэсвэр бөмбөг тогтоолтын бэлтгэл хийвэл.

Өнөөдөр тоглолттой муухай сайхан ч хараад сууна даа яаж улайлгах юм бол.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby storm » Thu Oct 28, 2021 2:57 am

Бас л хожигдлоо гоол оруулах чинь ийм төвөгтэй билүү. Айл бүр ez Пикег суга дараад гоол. Айл эхнээсээ хожино гэдэгтээ бүр итгэлтэй 90 минут тасралтгүй гүйлт шахалт нэхэлт шилжилт. Манай хэд бүр тамираа тасартал гүйлээ. Талбай дээр лидэр найруулах удирдах хүн алга. Эсвэл да явуулах компанит ажил уу.

ТЭВЧЭЭР ТАСАРЛАА

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Thu Oct 28, 2021 6:55 am

Koeman is unlucky in big games. Unfortunately all remaining games are big for Barca now.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Thu Oct 28, 2021 7:27 am

Куманыг халжээ. Тоглолтын дараа шууд хуссан бололтойм.

За одоо дараагийнх хэнб. Шави, Тэн Хаг?
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Thu Oct 28, 2021 8:20 am

Ашгүй нэг хожигдож Куманыг хуслаа. Ингэж жижиг багт хожигдоход баярлах гэж, хаха. Хэрэгтэй хожигдол байлаа гэдэг билүү, хаха.

Лапорта дурак аль эртний л Бенфикад балбуулахад хусах байсын, худлаа мөнгөндөө горойгоод итгэж байна бла бла гээд байсын.

Шави гэж яригдаад байна, би бол Шавиг дэмжигч, харин хэт муу болчихсон, мотивэшин уначихсан, ямар ч тактикгүй багт улирлын дундуур ирээд өөрийгөө харуулж чадахгүй улирлын сүүлд хусуулах вий гэж айгаад байна, гол зорилго нь СЛ-д орох гээд даруухан зорилт тавиад эхний жилээ харчихмаар байна, дараа жилээс хүссэн хүнээ аваад жинхэнэ тактик нь хэрэгжинэ биз. Одоо дан залуучууд байгаа, залуучуудыг удирдаж чадах тактикч хүн л хэрэгтэй байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Thu Oct 28, 2021 8:23 am

Гэснээс хэрэггүй гонзгойг авж байснаас энэ Фалкаог авсан бол, хичнээн хөгшин ч гэсэн зоож л байна, жинхэнэ довтлогч хүн гэдэг чинь өөр юмаа, энэ улирал бараг 4, 5н гоол хийчихсэн байгаа байх, Раёо цалинг нь өгөөд дааж байхыг бодох нь хямдхан л байсан байх.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Jaal_huu » Thu Oct 28, 2021 9:39 am

Месси яваад оронд нь авсан тэр шинэ ӨНДӨР довтлогч чинь үнэхээр сайн юм билэээ. Үзээд шууд шокорсон шдээ Барсагийн довтолгоонд байхааргүй мундаг юм билээ ккккк

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Цоомоо » Thu Oct 28, 2021 1:54 pm

Өнгөрсөн улирлын дундаас нэг гайгүй учраа олж эхлээд, яахав Месси формондоо орсон үе нь л дээ.
Тэгээд бусад үед ч ер нь болсонгүй дээ Куманы доор.
Ядаж Месси явчихаар дахиад бүхнийг шинээр, тоглолт ялангуяа довтолгооны тал дээр 0-ээс эхлэх хэрэгтэй болсон байх.
Критив тоглогч нэг ч байхгүй болохоор довтолж чадахгүй, физикаль бүгд маш муу болохоор АТМ нтр шиг ч тоглож чадахгүй, багийн өр, цалинг нь хасна, гэрээг нь өөрчилнө, цалингаа хас нтр гэсээр байгаад тоглогч нарын ч сэтгэл зүй уначихсан ёстой л юм юм нь болсонгүй ээ.

Чави ирсэн ч яахав ээ, энэ муу байгаа дээр нь ирвэл илүү амар юм.
СЛ эрхээ авбал сайн биз.
Гэхдээ угаасаа ч ирэх жил СЛ-д түрүүлэх биш.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Thu Oct 28, 2021 2:03 pm

За куман явлаа. Одоо л нэг мундаг тактичк гэхээсээ эрч хүчтэй залуу хүн авчраад үзмээр бна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Hero.Lio » Thu Oct 28, 2021 3:53 pm

Одоо ямар ч хамаагүй дасгалжуулагчтай л болоод авчихад учиртай...
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Thu Oct 28, 2021 4:31 pm

Юм гэдэг хоржоонтой шүү. Саяхан биднар ЭВ-г хоёр жил дарааллаж ла лийг дарааллаад авчихсан байхад л ямар ч довтолгооны хувилбар байхгүй, үзүүштэй тоглолт үзүүлдэггүй, СЛ-д хоёр жил хасагдах шатанд дараалж эргэн эрэлт хийлгүүлж хожигдсон гэдэг шалтгаанаар халаад ямар ч хүн байсан ЭВ-с илүү тоглуулна гэдэг байсан чинь одоо лийгийн хүснэгтийн дунд, СЛ-д хэсгээсээ хасагдах гээд явж байх үедээ халж байна.

ЭВ-н үед хамгаалалт бол үнэн чанга байсан даа, хичнээн гоё довтолдоггүй ч гоол алддаггүй, Мэсси, Суарез хоёр ур чадвараараа ганц хоёр гоолдоод л дуусгадаг байж. Эхний жилээ лийгтээ ганцхан, сүүлийн нэгэнт лийг шийдэгдсэн үед Мэссигүй тоглож хожигдоод Арсеналын алдарт анбийтэн рекордод хүрээгүй дээ.

Мэсси аваргын баяр тэмдэглэхдээ биднарын 3 дараалж ла лийг авсанг ер үнэлэхгүй муу тоглож байна гээд байна, энэ бол тийм ч амархан юм биш, дараа энэ үеээ эргэн дурсана даа гэж байсан, яг л хэлснээр нь болж байна даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Cule » Thu Oct 28, 2021 4:46 pm

Fun fact: Every time Dembele returns from injury he needs to meet new manager гшш хаха
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Thu Oct 28, 2021 5:18 pm

kayo wrote:Юм гэдэг хоржоонтой шүү. Саяхан биднар ЭВ-г хоёр жил дарааллаж ла лийг дарааллаад авчихсан байхад л ямар ч довтолгооны хувилбар байхгүй, үзүүштэй тоглолт үзүүлдэггүй, СЛ-д хоёр жил хасагдах шатанд дараалж эргэн эрэлт хийлгүүлж хожигдсон гэдэг шалтгаанаар халаад ямар ч хүн байсан ЭВ-с илүү тоглуулна гэдэг байсан чинь одоо лийгийн хүснэгтийн дунд, СЛ-д хэсгээсээ хасагдах гээд явж байх үедээ халж байна.

ЭВ-н үед хамгаалалт бол үнэн чанга байсан даа, хичнээн гоё довтолдоггүй ч гоол алддаггүй, Мэсси, Суарез хоёр ур чадвараараа ганц хоёр гоолдоод л дуусгадаг байж. Эхний жилээ лийгтээ ганцхан, сүүлийн нэгэнт лийг шийдэгдсэн үед Мэссигүй тоглож хожигдоод Арсеналын алдарт анбийтэн рекордод хүрээгүй дээ.

Мэсси аваргын баяр тэмдэглэхдээ биднарын 3 дараалж ла лийг авсанг ер үнэлэхгүй муу тоглож байна гээд байна, энэ бол тийм ч амархан юм биш, дараа энэ үеээ эргэн дурсана даа гэж байсан, яг л хэлснээр нь болж байна даа.

ЭВ-г өмөөрөх юм байхгүй болсон штээ.. ЭВ мундагдаа ч биш месси байсан дээрээс нь хөгшин кульказууд бас ч учиртай байсан үе нь.. Месситэй баг бүх л цомын төлөө тоглох нь ойлгомжтой тэр тусмаа АЛ авахыг хүсэх нь бүр тод.. Ромагийнхыг салхи дайрчлаа гэж бодоход Лив дээр бүр арай2. тэгээл манай уруудалт албан ёсоор эхэлсэн дээ. Баейрн д бут ниргүүлээд бүр сурчлаа хаха. одоо месси ч байхгүй хүлээлт ч байхгүй АЛ-т хэсэгээс гарах, лигтээ топ4 т багтах гэсэн зорилготой болчихоод байж байдаг.. одоогийн байж байгаа царайгаар Лигт топ4 өөс аман хүзүүгээрээ таслуулаад хавар европа лигтэй л үлдэхээр байна :sad:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Жавхаа » Thu Oct 28, 2021 10:06 pm

өчнөөн жил ноёрхосон ноёрхсон чинь үргэлж ийм мандан бадран байна гэж үү... хэзээд нурж л таарна
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Mojul » Fri Oct 29, 2021 7:57 am

Шави ирэх үү одоо
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Галмандах » Fri Oct 29, 2021 8:04 am

Mojul wrote:Шави ирэх үү одоо
Катарын багтайгаа 2 тоглолт хийгээд 11 сар гаргаад ирэхээр боллоо болсон гэх мэт шуум яваад л байна.

Sent from my RMX2193 using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby Өсөхбаяр » Sun Oct 31, 2021 3:35 pm

сайхан гуларчийнаа.. хожих аргаа олохоо байж :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby LAClipper » Sun Oct 31, 2021 9:27 pm

Хүүе, юм асууяаа, танай барсагийнхнаас. Нөгөө нэг олон юм онхолдоод бдаг бсан цэрэг банди чинь яасын/хаачсын? Багаасаа ичээд алга болцымуу амиа хорлоцымуу?
Бас Mr. S хаачив?
LAClipper
 
Posts: 1
Joined: Fri Oct 29, 2021 12:22 am

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby J@x » Mon Nov 01, 2021 8:59 am

Энэ би биш шүү :ногоон:
Last edited by J@x on Mon Nov 01, 2021 11:27 am, edited 1 time in total.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

Postby kayo » Mon Nov 01, 2021 10:16 am

Б-гийн туслах гараад оноо алдлаа, уг нь харьцангуй боломжийн тоглож байгаад Мемфис нэг гоолдсны дараа айлын ганцхан хийсэн довтолгоонд гоол алдчихын. Пике, Буси энэ тэр шууд алдаа хийгээд зогсооно биз хойноос гүйсэн нөхрийг шууд оруулчихын. Үнэн хайнга гоол алдах юмаа. Тэгээд дахиж хийх гэж мунгинасаар байтал цаг дууслаа.

Агуеро харин яачихав, зүрхэнд нь хэмнэл сонин боллоо гээд шууд зогсоод эхний хагаст гараад явсан, гайгүй байгаасай билээ. Уг нь урд байхаар шаал өөр хүн харагдаж байна шүү, бөмбөг эзэмшилт, дамжуулалт энэ тэр нь яалтчгүй класс.

Чави ирэх сургаар одоогийн Ал Сад багийх нь хайлайтсыг харлаа, яг дээхний Пепийн барса шиг тоглож байна шүү, дан 1н хүрэлтээр хоорондоо тика така хийсээр байгаад ороод ирдэг, 16-д хүртэл хоорондоо дамжуулж байгаад цохьдог, маш олон боломж үүсэгдэг баг байна. Одоо лийгтээ 8 тоглоод 8 хожчихсон, нийт 33 гоол хийж 11-г алдсан, дунджаар 4н гоол хийж 1г алддаг баг байна. Хамгаалалт сайн биш ч гоолыг бол хашраадаг баг байна. Манайх нэг хэсэг хамгаалалт сайнгүй ч гоолыг бол хэд бол хэдээр нь хийдэг байсан даа.

Манайхан ч шууд ийм болно гэж байхгүй л дээ, тика такагаа мартсан улс, эхний жилээ үр дүн хамаагүй залуусаараа нүдэж байгаад дараа жилээс өөрчлөлт харагдах байх гэж найдаж байна шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron