FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Wed Jan 13, 2021 3:07 pm

Би бол харин ч Хааландыг авчихаасай гэж бодоод байгаа. Санхүү нь хүрдэг юм бол. Манайд одоо яг цэвэр 9 дутагдаж байна, маркет дээр ч одоо яг гоолтой цэвэр 9 ховордсон цаг, Хааланд бол хамгийн тохирох хүн байх, өөр хүн гэхээр ер өөр нэр буухгүй байгаа. Эсвэл Ансугаа ирэхээр нь цэвэр 9 дээр нүдэх.

Мэдээж яг манай өмнөх нөхдийн стилийн тоглогч биш ч урд гол дээр нэг гүйцэтгэгч зайлшгүй хэрэгтэй байна, Хааландын тэр мэдрэмж, финиш нь тасархай юм байна лээ, нээрээ манайд ирчихвэл тасарлаа шүү. Лапорта агенттай нь зузаан авчирна л гээд байгаа, гэхдээ мэдэхгүй, Ковид л дуусахгүй бол санхүүгийн хүндрэлээс мөд гарахгүй байхоо.
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Thu Jan 14, 2021 3:29 am

Ковидтой үед өндөр үнэ төлөх баг ПСЖ Сити 2 оос өөр баг байхымуу? хэрэв Дортмундад үлдэхгүй гэж бгаа бол цалин хөлс өндөр амалсан багт харицангуй гайгүй үнээр явчих магадлалтай.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9534
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Thu Jan 14, 2021 8:08 am

Тер Штеген супер байнаа...
.....
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6379
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Thu Jan 14, 2021 8:49 am

Аймаар сэйвүүд хийлээ. Ёстой алалцсан тоглолт болох шиг боллоо.
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Thu Jan 14, 2021 9:27 am

Мэссигийн эзгүйд Штеген л аварчээ. Энэ финишүүд ямар муу байна, Гризмэн, Дэмбээ, Брайтвайтын, хаа байсан Де Ёонг нүүрээрээ мөргөж л гоолдож. Энэ жил харагдаж байгаа хамгийн авж болох цом энэ боллоо, ккк, одоо финалд реал-тай л байх даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Thu Jan 14, 2021 11:58 am

Гриззмэний цохисон бөмбөгийг хайгаад олохгүй байгаа сурагтай.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1517
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Thu Jan 14, 2021 1:14 pm

Куман пен цохих 4 тоглогч нэрлэнгүүт Пуч өөрөө шууд би 5 дахийг цохьё гэсэн юм байна.
Намайг тоглуулвал би бүх хүчээ дайчилна.
Тоглуулахгүй байсан ч ялгаагүй тэмцэнэ л гэж.
Шууд үзээгүй, тойм үзэхэд хүндхэн л тоглолт болж.
Бүүр 116 дээр айл нэг айхтар фк хийж шон хуссан байна лээ.

Пен дээр Пьянич бол яахав авахаас гайгүй цохьдог байх, угаасаа.
Гризман одоо энэ дээр хүртэл алдаад.
Френки ч сургамж болж байгаа биз, цаашид ч өөр тохиолдлуудад цохиж таарна.
Дембеле бол хэнэггүй сайхан хусаж байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16236
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Thu Jan 14, 2021 5:04 pm

Сүүлийн 30н минут, пеналтыг үзлээ.

Матс, Де Ёонг хоёр бол яалтчгүй манай ирээдүйн ахлагч нар, багийг авж явах улсууд юм байна. Матсын хаалтууд, өөртөө итгэлтэй байдал энэ тэр үнэхээр тасархай. Янузайгийн шон оносон фрийкикэнд нөхөр хүрээд шон оносон байна.

Де Ёонг нээрээ 120н минут гүйж л байна, ер ядарсан шинжгүй, хамгаалалт довтолгоо аль алинд нь гүйсээр, сэтгэлзүй, талбай дээр гаргаж байгаа шийдвэр энэ тэр үнэхээр мундаг, хамгийн их гүйсэн хүн болсон байх. Бартемоугийн хийсэн хамгийн шилдэг наймаа.

Дэмбээ бол байгалиас заяасан хурд, бөмбөг тогтоолт байна, бөмбөгтэйгээ ямар ч хамгаалагчийг аргалаад л гарахын, даанч сүүлд гаргаж байгаа шийдвэр нь үнэхээр муу, дамжуулалт нь дан таслуулна, цохилт нь бүүр хүн ичмээр сул. Нийт тоглолтын турш 41 удаа бөмбөгөө алдсан гэж байна...Энэ хүний толгойтой л жоохон ажилмаар байгаам даа. Авах юм нь 120н минут гэмэлтгүй дуусгалаа, болж бн, хаха.

Пүүж их онцгой залуу юмаа, хэд хэдэн удаа айл прессинг хийсэн маш эвгүй байрлалаас хөнгөхөн хэдэн дамжуулалт хийгээд л гараад ирж байна, манайхны яг юү хийхээ мэдэхгүй тойроод дамжуулаад байдаг үед хэд дамжуулж байгаад огцом гол руу дамжуулалт өгөөд боломж гаргаж байна, яалтчгүй тоглолтыг мэдрэх, харах өнцөг нь өөр юмаа. Сүүлд тэр пеналт дээр Алба, Ленгет гээд ах нар байхад цохьно гээд цохиж л байна, өөрийгөө харуулах гэж хамаг юмаа л хийж байна даа, хөөрхий. Хэрвээ пеналт алдсан бол улирал дуустал дахиж гарах эрхгүй болох байсан биз, кк, бас хэд хэдэн удаа алдаа гаргасан, тэр Янузайгийн фрийкикийг нөхөр гар хүрснээс л болсон гэж.

Пяанич их сул юмаа, Ракитч маягийн тоглолт хүлээж байсан, Ракаас бол хамаагүй сул юм, сүүлд нэг айлын хүн бөмбөгөө туугаад ороход хажууд нь дагаж гүйсээр байгаад цохиулахын, шууд суугаад л цэвэрлэдэг газар.
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Заанаа » Thu Jan 14, 2021 8:50 pm

Танай Turuu хайчив. Ойрд юм бичсэнгүй шүү.
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 671
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Fri Jan 15, 2021 10:23 am

Нөгөө талаас реалыхан Билбаод хусуулаад манайх Билбаотай бүтэн сайнд үзэхээр боллоо. Лийг бол ер нь худлаа болсон, СЛ-д ч нээх хол явахгүй л болов уу, эхний учраа ПСЖ-гээ барах нуу гэдэг байна, тэгэхээр хамгийн боломжит цомууд нь хааны цом, энэ сүпер хоёр л юмуу даа. Ядаж сүперийхээ финалд үлдчихсэн юм байна, авчихвал залуучуудын морал дээшлээд зүгээр юм даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цогоо » Fri Jan 15, 2021 10:26 am

Эл Класикод хожигдвол сэдвийн нэрийг "Empire strikes back" болгох уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18036
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Fri Jan 15, 2021 10:31 am

Цогоо wrote:Эл Класикод хожигдвол сэдвийн нэрийг "Empire strikes back" болгох уу?

Намар хожигдчихсон шдээ, энэ сүпер дээр хожъё гэсэн нөхдүүд гарч ирсэнгүй, кк. Одоо хавар 3,4н сараас л үзнэ дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Fri Jan 15, 2021 11:12 am

Эль Классик финал үзнэ гээд баахан юм бэлдсэнийг яанаа найдваргүй улс юмаа хэлсэн ярьсандаа байхгүй.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1517
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Fri Jan 15, 2021 11:15 am

Заанаа wrote:Танай Turuu хайчив. Ойрд юм бичсэнгүй шүү.
Ойрд үзэгдсэнгүй бараг багаа сольсон байхаа

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1517
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Могжоохон » Sat Jan 16, 2021 6:08 am

Хааландыг авчирна гэж ерөнхийлөгчид дэвшсэн Росауд нэрээ татсан байна. Тэгэхээр Лапорта, Фонт, Фрейжа гэж гурван нөхөр л үзэх нь дээ... Эрик Гарсиатай холбоотой бөөн яриа гарчээ. Пеп болохоор мэдкүэ здa юу ч болоод байгаан, би бол явуулмааргүй байна гэсэн юм байх... Леогийн бэртэл ноцтой болоод явчихлаа шүү, нөхөр бэлтгэлд оролцоогүй байна. Эсвэл явах гээд ч байгаа юм уу... Үйлдэл болгон нь асуулт болж байх юм, маниуст. Явбал яваад, үлдвэл үлдэнэ гэдгээ эртхэн хэлээсэй дээ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7949
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: YouTube - Ганаагийн Суваг

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Могжоохон » Sat Jan 16, 2021 6:10 am

Цогоо wrote:Эл Класикод хожигдвол сэдвийн нэрийг "Empire strikes back" болгох уу?

Ансу Фати, Пууж, Педри зэрэг бяцханууд бүр лаг болоод, аваргуудын лиг авчих юм бол сэдвийн нэрээ RETURN OF THE JEDI болгоно шт :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7949
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: YouTube - Ганаагийн Суваг

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Sat Jan 16, 2021 3:25 pm

Ковидоос болоод Ек-н сонгууль 3 сарын 7 хүртэл хойшиллоо гэж. Тэгэхээр энэ сард хэн нэгнийг авчирах нь худлаа болж байна, хамгийн боломжтой нь Эрик Гарсиа байсан, нэг мөсөн 6н сард үнэгүй авахаар болж байх шиг байна. Тэр нь ч дээр байх, Ариаёо, Мингуза сайн тоглож байна, Умтити ч үе үе тоглочихоор л байна.

Мэссигийн асуудал харин асуултын тэмдэг хэвээр үлдлээ. Мэсси гэмтэлтэй байгаа, гэхдээ бүтэнсайны финал дээр тоглох магадлалтай л юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Sat Jan 16, 2021 8:16 pm

9 авах сураг алга уу
.....
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6379
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Галмандах » Sat Jan 16, 2021 8:27 pm

Лорд Гэрэлтсэн Цагаанаа маань байгаа цагт авкуэ хаха

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2642
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Mon Jan 18, 2021 7:42 am

боломжит цомоо алдлаа даа хөөрхий
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9534
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Jan 18, 2021 10:48 am

Хөөрхий хамгийн боломжит цомоо алдчихлаа. Бүүр 90 дэх минутанд шүү, ццц. Фрийкикээс хамаг айлын аюултай довтолгоо болж байхад Ленгет тэнд очоод алдаа хийж л байдаг.

Мэсси бүүр нэлээн бухимдсан бололттой, барса дах анхныхаа улаан хуудсыг авлаа, гэмтлээс ирсэн форм нь дахиад уначихсан байхым даа, уг нь ганц цом авчихъя гэж их л хичээлээ. Урд Педри болохгүй байхад л тоглуулаад байхын, 18 настай хүүхэд бүх тоглолтонд байнга сайн оролцоно гэдэг яалтчгүй хэцүү л дээ, эртхэн Пүүжийг гаргахгүй. Тэгээд хамгаалдаг хүн болоод Дэмбээ, Педриг суулгангуут гоол алдаад бүүр замрах шив. Гризмэн гоё хоёр гоол хийсэн ч цомоо авж чадсангүй...

Энэ их ачаалалын дундуур 7н хоногт хоёр ч удаа 120н минут үр дүнгүй тоглочих гэж...
kayo
Барса фэн
 
Posts: 7960
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Mon Jan 18, 2021 11:54 am

Инаки ч хэлж байгаад гөвлөө дөө. Тэр сүүлийн гоол зүгээр аймаар.

Алба бүтэхгүй ээ.
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Могжоохон » Mon Jan 18, 2021 12:25 pm

Сонгууль хойшилсон, боломжит цом будаа, Лео дахиад "уурлаж" эхэлсэн биз... Энэ улирал ингээд дуусч байгаа юм байна дөө... Атлетико, Реал хоёрыг гүйцэж түрүүлэх бүү хэл 4-төө үлдчих юмсан хаха...
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7949
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: YouTube - Ганаагийн Суваг

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Mon Jan 18, 2021 12:29 pm

Билбаогийн хувьд амттай цом байлаа даа, РМ Барса 2-ыг хусаж авдаг.
Нээх том тэмцээн биш ч ач холбогдол нь их байсымсан.
Цомын бараа хараагүй удаж байгаа, семид хүнд тоглолт хийгээд гарч ирсэн, шинэ коач, залуучуудад конфиденс нэмэх гээд.
Эсрэг баг мундаг бэлдээд ороод ирэхэд ер нь барахааргүй л байна шүү, ямар ч тэмцээнд.

СЛ-ийн эрх бол нэг юм авах байх аа гэж бодож байна.
Ат.Мадрид лигээ авах байх.
СЛ-ын фаворит биш, тэр цом маш хол.
Улирал дуусаад Куманыг арай халахгүй биз, Месси явах болов уу.
За иймэрхүү л баримжаатай байна даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16236
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Mon Jan 18, 2021 12:55 pm

Могжоохон wrote:Сонгууль хойшилсон, боломжит цом будаа, Лео дахиад "уурлаж" эхэлсэн биз... Энэ улирал ингээд дуусч байгаа юм байна дөө... Атлетико, Реал хоёрыг гүйцэж түрүүлэх бүү хэл 4-төө үлдчих юмсан хаха...


Мэсси ер нь явах нь тодорхой, одоо улирлын үлдсэн тоглолтыг Мэссигүйгээр тоглож сурахад зориулмаар байна. Мань хүн ч яг үнэндээ жижиг гэмтэлтэй, амралт хэрэгтэй л байгаа.

Тэгээд 4т орж чадвал боллоо боллоо.
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest