FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Mon Nov 23, 2020 11:57 pm

Cule wrote:Киеврүү Мэсси, ФДЁ 2-ыг орхиод явлаа.
Тэр нь дээрээ

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1517
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Wed Nov 25, 2020 11:01 am

Ла лийг, СЛ хоёрын ялгаа их байна. Ла лийгт оноо авах гэж зовж байхад СЛ дээр Б багаараа хусаад хаялаа. Эхний үе баахан хоорондоо дамжуулаад гоолдох боломж олдохгүй байсан, хоёр дугаар үед айл ядраад манайхан илүү нүдээд хаячихлаа. Ер нь Б баг илүү тоглохоор байх чинь. Өчигдөр бол олон залуучууд дебүтээ хийлээ.

Тэр дундаас Мингуза гэж залуу СБ дээр үнэхээр гоё тоглолоо, хэзээ язааны тоглогч шиг л, ганц ч алдаа гаргасангүй, одоо СБ-гүй болсон үед Де Ёонгийг биш энэ залууг СБ дээр жоохон тоглуулчихмаар байна.

Пүүж олдсон 30н минутандаа бас л гоё тоглов, яалтчгүй манай хамгийн кретив хагас, Куман л ер боломж олгохгүй юм даа, дунд кретив байдал тутагдаад байхад, нөхрийн жижигхэн эргэлт, зай гаргаж байгаа, нэгийн хүрэлт энэ тэр нь үнэхээр өөр байна, хаалга руу нэг хоосон шахуу цохьсон, даанч давуулчихлаа, хийчихсэн бол бас л овоо үнэлгээ авахгүй юү. Педригийн оронд Пүүжийг л гаргамаар байгаам даа.

Дест мундаг байна, энэ байдлаараа сайн хөгжвөл Алвес шиг тоглоно шүү, урагшаа гоё орч байна, дамжуулалт сайн байна, гоол нь ч гоё байлаа, Брайтвэйтээс булаагаад шахуу гоолдсон. Урд таргет мэн байхгүй болохоор кроссуудыг нь олигтой хүлээж авах хүн байсангүй.

Брайтвэйт бас гараанд гарсных хоёр ч гоол хийчихлээ, бас яахав ээ, дажгүй шүү, гэхдээ өөрлүү уг нь олон бөмбөг явуулахад дан хамгаалагчийхаа ард орчихоод байхын, бяр муутай юмаа.
kayo
Барса фэн
 
Posts: 7961
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Wed Nov 25, 2020 2:26 pm

Үндсэн гарааны бүрэлдэхүүнээс хамаагүй өндөр темптэй, шилжилттэй, илүү бүтээлч тоглолт гаргаж бна шд. Гоё л тоглолт үзлээ.

Энэ Лэнглэт ядаж туршлага суудаггүй гар юмаа. Хачин хачин алдаа гаргаад л, 16 дотор ташаад унагааж ч байх шиг. Хажууд нь дебют хийж байгаа залуу илүү тоглолоо.

Дэст янзын юмөө. Довтолгоо хамгаалалт өөлөх юм алга. Жаахан туршлагажаад өөртөө итгэлтэй болохоороо алах байх.
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Wed Nov 25, 2020 5:02 pm

нөгөө баг их муу байсан.
.....
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6379
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Wed Nov 25, 2020 7:03 pm

Динамогийн сэлгээтэй хэд хоногийн өмнө талбайдаа тоглохдоо үндсэн гараагаараа ана мана үзсэн санагдаад бна шд хаха
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Thu Nov 26, 2020 3:18 pm

нөгөө нөхдүүд муу тоглолоо л доо. залуус өөрсдийгөө харуулах гэж хичээж бгаа нь сайн хэрэг
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9534
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Sun Nov 29, 2020 6:03 pm

Өнөөдрийн тоглолт эрт юм байна шд. 9с Осасуна.
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Sun Nov 29, 2020 7:37 pm

Cule wrote:Өнөөдрийн тоглолт эрт юм байна шд. 9с Осасуна.


Өө тхх, 9-с хойш зурагт минийх шүү гээд л суужина :ногоон:
kayo
Барса фэн
 
Posts: 7961
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Sun Nov 29, 2020 11:18 pm

Ла лийгийг шууд үзэх гоё байна шүү. Энэ тайлбарлагч залуу ла лийгийн нэлээн сайн мэдлэгтэйн байна шүү, Балжаа шиг элдэв юм бураад байхгүй яг л гоё цэгцтэй, мэдээлэл сайтай ярьж байна.

Мэсси гоолдож чадахгүй яваад абисан сүүлд ганган гоолдож Марад зориулж селебрэшин хийлээ. Мэсси өөрийн унаган клуб болох Невеллс олд боусын өмсгөлтэй гарсан нь Мара энэ клубд нэлээн сүүлийн жилүүддээ 5н удаа албан ёсны тоглолтонд орж байсан юм байна.

Өнөөдрийн од нь Гризмэн байлаа. Нөхрийн барсагийн өмсгөлтэй хамгийн сайн тоглолт нь боллоо, 9 ноймерын ард буюу яг өөрийх нь үндсэн байрлал дээр гаргахаар хамаагүй өөр тоглолт гаргаж байна шүү, бүх л аюултай довтолгоо, гоолын эхлэлийг хийлээ. Уг нь хүн нь их дажгүй залуу юм шиг байгаан, багийн залуучуудаа байнга дэмждэг, сошиалаар залуучуудаа хамгаалдаг, бүгдэнтэй нь эвтэй байдаг, бэлтгэл дээр маш их хичээдэг гэх мэт. Нэг л учираа олохгүй гүйгээд байдаг, өнөөдөр бол мундаг байлаа, гоол нь ч гоё.

9 дээр Брайтвэйтийг дахиад гаргалаа. Цэвэр 9 ноймер юм болохоор дажгүй шүү, нэг гоол ямар ч байсан хийсэн.

Муу мэдээ нь дээд багаас ганц үлдсэн СБ Ленгет гэмтээд гарлаа. Ингээд үндсэн багийн цэвэр төвгүй боллоо, доод Б багийн Мингүйза л үлдлээ, нөхөр өнөөдөр бас гараанд гарсан, маш сайн тоглолт үзүүлсэн, Б-н ахлагч, 7-тойгоосоо эхэлж барсагийн академд хүмүүжсэн гэж байгаа. Б-с энэ жил дэвшсэн Аруёогийн гэмтэл нь дараа долоо хоногоос гайгүй болох байх, тэгвэл хоёр Б-н залуу СБ-г гараанд харах нь дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 7961
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Mon Nov 30, 2020 8:21 am

Ленглэг гэмтсний дараа 2-3 удаа том алдаа гаргана лээ.
.....
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6379
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Mon Nov 30, 2020 1:59 pm

Mingueza suuld aldaanuud gargasan, aytaihan togloj bgd.
Destiig yagaad erusu toglulahgu bnaa.
Odoo buur Firpo goor 60 deer solihiin.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16236
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Nov 30, 2020 2:10 pm

Цоомоо wrote:Mingueza suuld aldaanuud gargasan, aytaihan togloj bgd.
Destiig yagaad erusu toglulahgu bnaa.
Odoo buur Firpo goor 60 deer solihiin.


Дест хагассайнд бэлтгэл дээр бага зэрэг гэмтэл авсан, өчигдөр тоглохгүй ч байж магадгүй гэж байсан, харин гайгүй байна гээд гаргасан. Одоо РБ дээр ганц сонголт нь болсон болохоор нөөж байгаа байхаа. Дээрээс нь Фирпог баруунд бас туршиж байгаа биз, өмнөх тоглолт дээр төв дээр тоглуулж үзсэн. Өнгөрсөн жил бараг талбайд гардаггүй байсан нөхөр энэ жил бэртэл гэмтэл ихтэй үед нэлээн гарах шинжтэй.

Мингүеза сүүлд хэдэн алдаа гаргасан, яахав залуу хүн алдаанаасаа сурах байхоо. Нэг авах юм нь дамжуулалт сайн хаядаг, урагшаа их боломжуудыг харч дамжуулаад байна лээ. Пике анх дажгүй урагшаа хаядаг байснаа сүүлдээ хашир нь дэндээд ер лонг балл өгөхөө байчихсан, Ленгет л хааяа хаяж байдгийн. Гэмтэл нь ашгүй бодсныг бодвол тийм ч аюултай биш гэнэ. 1-2 долоо хоног болох юм уу даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7961
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Mon Nov 30, 2020 4:28 pm

месси тэгээд гоолын баяр хийх гэж бэлдэж гарч ирсийм бол үзэгчдийг 80 минут хүлээлгэх ямар шаардлага байнаа :ногоон: тоглолтын сүүлд сүртэй бдым болуу гэшш хаха
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9534
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цогоо » Mon Nov 30, 2020 4:37 pm

Өсөхбаяр wrote:месси тэгээд гоолын баяр хийх гэж бэлдэж гарч ирсийм бол үзэгчдийг 80 минут хүлээлгэх ямар шаардлага байнаа :ногоон: тоглолтын сүүлд сүртэй бдым болуу гэшш хаха

:-o гэхдээ л бас баавартай юм аа. Гоол хийнэ гэсэн бат итгэлтэй, тэрэндээ бэлдээд өмсгөл энэ тэр аваад ирж л байдаг. Гэтэл манай гол довтлогч сүүлийн хичнээн ч тоглолт гоолдоогүй байгаа юм. хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18037
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Бат-Оргил » Mon Nov 30, 2020 5:40 pm

Цогоо wrote:
Өсөхбаяр wrote:месси тэгээд гоолын баяр хийх гэж бэлдэж гарч ирсийм бол үзэгчдийг 80 минут хүлээлгэх ямар шаардлага байнаа :ногоон: тоглолтын сүүлд сүртэй бдым болуу гэшш хаха

:-o гэхдээ л бас баавартай юм аа. Гоол хийнэ гэсэн бат итгэлтэй, тэрэндээ бэлдээд өмсгөл энэ тэр аваад ирж л байдаг. Гэтэл манай гол довтлогч сүүлийн хичнээн ч тоглолт гоолдоогүй байгаа юм. хаха

танай довтлогч чинь гоол хийнэ дээ гээд бэлдэээд өмсгөл энэ тэр дотроо өмссөн л байдаг байхдаа бодвол? :sup: :ногоон: :loll:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2223
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby DaaGi LFC » Mon Nov 30, 2020 5:42 pm

нар гараал бороо ороод нар гараал бороо ороол гэдэг шиг байнаа танайх

Sent from my SM-G955N using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 729
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цогоо » Mon Nov 30, 2020 5:44 pm

Бат-Оргил wrote:танай довтлогч чинь гоол хийнэ дээ гээд бэлдэээд өмсгөл энэ тэр дотроо өмссөн л байдаг байхдаа бодвол? :sup: :ногоон: :loll:
Уг нь ч бэлдэж ирээд гоолын баяраараа гаргаж өмсөөд явдаг маск энэ тэр бий л дээ. хаха. Ойрд харин олигтой яаж өгөхгүйм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18037
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '

Postby Cule » Mon Nov 30, 2020 9:42 pm

DaaGi LFC wrote:нар гараал бороо ороод нар гараал бороо ороол гэдэг шиг байнаа танайх

Sent from my SM-G955N using Tapatalk


Мэсси тогломоор санагдвал нар гараад, залхуу нь хүрэхээр бороо ороод л байх шиг байна шд хаха
User avatar
Cule
 
Posts: 12029
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Tue Dec 01, 2020 9:08 am

Цогоо wrote:
Өсөхбаяр wrote:месси тэгээд гоолын баяр хийх гэж бэлдэж гарч ирсийм бол үзэгчдийг 80 минут хүлээлгэх ямар шаардлага байнаа :ногоон: тоглолтын сүүлд сүртэй бдым болуу гэшш хаха

:-o гэхдээ л бас баавартай юм аа. Гоол хийнэ гэсэн бат итгэлтэй, тэрэндээ бэлдээд өмсгөл энэ тэр аваад ирж л байдаг. Гэтэл манай гол довтлогч сүүлийн хичнээн ч тоглолт гоолдоогүй байгаа юм. хаха


https://twitter.com/i/status/1333096408669429760

Мэсси Марагийн яг невелл олд бойсд өмсч байсан цамцийг өмссөн, мөн гоол нь хүртэл Марагийн невелл олд бойсд хийсэн гоолтой нь адилхан юм байна, нэг нь баруунаасаа, нөгөөх нь зүүнээс орсон юм байна. Арай л адилхан уу, яг ингэж гоолдоно гэж бодоод боломжийг хайгаад яваад байж :ногоон:

Энэ доор бүүр адилхан байна. Марагийн гоолыг эргүүлсэн чинь бүүр адилхан байна. Мара энэ багт 3хан удаа албан ёсны тоглолтонд оролцсон гэж байгаа.

https://twitter.com/i/status/1333114774243119111
kayo
Барса фэн
 
Posts: 7961
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby fond » Tue Dec 01, 2020 10:28 am

Мессиг гоол хийж хуудас авна гэж бэтлэсэн хүмүүс нилээн байх шиг байналээ.
Трибют тоглолтонд дандаа гоол хийж хуудас авдаг юмуудаа.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5046
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby mig28 » Tue Dec 01, 2020 11:51 am

Ямар адилхан гоол вэ
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1334
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Thu Dec 03, 2020 12:30 pm

тринкау гэж энэ жилийн наймааны фэйл байх нь дээ... бүтэлгүйтээд л байх юм. Ерөнхийдөө Мэссигээс хамаарахгүйгээр жижиг багууд дээр аргалаад явчихаар л байна.

Хамгаалалт муу байна. Тэр Мингэза бас хийтэй байна. Аргагүй биз дөнгөж 3 дахь тоглолт нь. Гэснээс СПС-ийн тайлбарлагч нөгөө Эзэкиель Гарайг манайх сонирхож байгаа, чөлөөт агент болсон гэхийн. тийм юм яригдаад байгаа юм уу?
.....
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6379
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Thu Dec 03, 2020 2:52 pm

Жижиг багууд дээр ингээд гоолдоод хөлөө олж байвал болж л байна. Өшөө олон ч гоол хийхээр байлаа. Брэйвэйт чинь харин гараанд гарсан тоглолт болгонд гоолдоод болж л байна. Гризмэн ч бас гоолдоод, одоо л нэг яаж гоол оруулдгаа санаж байх шиг байна. Дэмбээ сайн байлаа, олон боломж гаргсан, гэхдээ сүүлд Пүүжийн өгсөн дамжуулалтыг яаж байгаан бэ, хаалгачийн өөдөөс ганцаараа мөртлөө буцаагаад дамжуулах юм.

Тринкао үнэхээр сандралттай байна, аргагүй дан заменаас гараад гараанд бараг гардаггүй хүн, ганц гарангуутаа аль болох гайгүй тоглох гээд салгалаад л. Жоохон цаг өгөх хэрэгтэй.

Хамгаалалт сайн л байсан шдээ, айлд үнэндээ боломж олгосонгүй. Сүүлийн 3н Пикегийн байхгүй тоглолтонд гоол алдсангүй. Мингэза бол үнэхээр бодсноос хамаагүй дээр тоглож байна. Пикегээс л хамаагүй илүү тоглож байна даг.
kayo
Барса фэн
 
Posts: 7961
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby barca_10 » Thu Dec 03, 2020 4:08 pm

Гол нь залуу хүн илүү минут өгөөд байвал сайжирах л байх, Пике амьсгаа тэр чигээрээ зодог тайлаасаа, угаасаа нээх ворлд клас хамгаалагч ч байгаагүй л дээ Гэхдээ нэг сайхан төвийн хамгаалагч авмаар байнаа, сонирхож байгаа Мустафи ч гэх шиг шиит,
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1679
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Thu Dec 03, 2020 4:37 pm

Вака Вакаг ворлд класс гэж боддог хүн байнаа би... Мингэза олигтой болохгүйээ хаха.. Пикэгийн энд хүрэхгүй
.....
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6379
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest