FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Wed Sep 09, 2020 8:37 am

Бартод итгэл үзүүлэхгүй гэсэн гарын үсэг зурах ажиллагаа болоод байгаа, хэрэвзээ 16 мянган хүн зурах юм бол клубын 160 мянган гишүүний дунд санал хураалт явуулаад 60% дээш хувь нь эсрэг өгвөл Ек-с буулгаж сонгуулийг наашлуулах боломжтой юм байна. Одоогийн байдлаар 7500 хүн гарын үсгээ өгчихөөд явж байсан чинь хамгийн гоё нь вэбсайт руу нь хакерууд халдаад вэбсайтыг нь унтраачихаад байна гэнэ хаха. Хэн халдсан нь мэдэхгүй, гэхдээ хэний захиалгаар вэ гэдэг нь бараг ойлгомжтой л гээд байна, хаха... Хөл хориотой байгаа үед заавал биеэр ирч гарын үсэг зурсан нь л хүчинтэй гээд чангалаад байгаан байна. Тэрнээс онлайнаар бол хэдийн 16к цуглачихна л даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Forza Juve » Wed Sep 09, 2020 1:00 pm

Месси явна гэдэг Ерөнхийлөгчөө хөөгөөд Last Dance болгоё гэсэн санаатай байсан ч, давхар Ковидын үед Мессигийн сүүлийн жил гээд баахан буурсан орлогын сөрөг талыг анхаарлыг татаж, нөхөх гэснэ маркетингийн ажиллагаа юу үгүй юу.... баахан л хүн онлайнаар төлбөр төлж үзнэ, Мессигийн сүүлийн жилийн жерси гээд л авахгүй байсан ч авна гээд л...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5639
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Wed Sep 09, 2020 2:10 pm

Хуйвалдааны онол уу хаха
User avatar
Cule
 
Posts: 11942
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Wed Sep 09, 2020 5:29 pm

Суарэз лавтай 10кг нэмжээ. Авах баг ч олдохгүй нь дээ чёрт.
User avatar
Cule
 
Posts: 11942
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby A-Nightmare » Thu Sep 10, 2020 12:20 am

uhsnii chn depay vee. Ansu fati tsaana chn uneheer alj baina. shine zaluuchuud ugaasaa shal oor bolood bgaag oilgohgui erguunuud yum baihdaa. rashford sancho mbappe pulisic haarland geed zaluuchuud ugaasaa alahaar baina. tegsen depay ch geh shg Manugiin gologdol odoo manaid garaand garahuu tee? fatigiin selgeend l suuval harin boljiin
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1111
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Mojul » Thu Sep 10, 2020 12:26 am

Хэхэ Дэпай чинь төвд тоглоод байгаашд. Фати чинь жигүүр биздээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14265
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Gunnerz » Fri Sep 11, 2020 12:11 am

Kovidoos bolj barag unen bhoo
Cr7 hurtel barca ntr gj teneg shuum gargaad martaj ehlej bsan humuust hurtel noloolool bi bgaa shuu geel pr hiij l bn shd
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7919
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Fri Sep 11, 2020 8:35 am

Cule wrote:Суарэз лавтай 10кг нэмжээ. Авах баг ч олдохгүй нь дээ чёрт.

Дурак чинь бүүр үлдэх гээд шийдчихвүү яав, бэлтгэл хийж байгаа зургаа шэйр хийчихсэн фэйк мэдээнүүдэд явж байхад би энд гээд биччихсэн.

Депэйг авахгүй Ансуг 9 дээр тоглуулъя гэсэн яриа яваад байгаа, Ансу доод багуудад 9-дээр тоглож л байсан юм байна лээ. Гризмэнийг 9 дээр тоглуулаад хойно нь Мэсси, хоёр хажууд нь Дэмбээ, Ансу гэсэн хувилбар яваад байгаа, тэр илүү таалагдаад байгаа шүү. Урд илүү хурдтай болно. Хойно нь Де Ёонг, Пяанич гээд хоёр пивоттой.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Sun Sep 13, 2020 8:44 am

За ямархуу байв? үзсэн хүн байна уу? Тоймоос харахад хамгаалалт новш байна. нөхөрсөг ч гэлээ нөгөө тал бол дураараа дургиж байна шд.
Тринкау бодсоноос дажгүйм шиг.
Бас тэр Конрад гэж америк бацаан дажгүйм биш үү? элдэвтэй л юм
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6328
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Sep 14, 2020 8:30 am

Шинээр авсан залуучууд бол гоё л юм. Тринкау, Педро хоёр бол гоё хөнгөхөн тоглодог юм байна, Тринкау ялангуяа жигүүрт их ирээдүй байна шүү, нэг хурдлана, эсвэл буцаж татана, дамжуулалт сайтай. Конрад бас хурдтай л юм байна, гэхдээ Б багт гэрээтэй, Б-дээ гайгүй тогловол дээшлэх байх.

1-р хагасын баг бол яг үндсэн барсагийн бүрэлдэхүүн, хөгшчүүл нь тоглосон, яалтчгүй хурд удаан байна, дунд Бускутс байхаар яалтчгүй удаашруулаад байдгийн байна. Хоёр дугаар хагаст тоглосон залуучууд хамаагүй хурдан, дамжуулалт нь ч сайн, илүү ч аюул үүсэглээ. Де Ёонг Пүүж хоёр дунд хурдтай тоглоод, урд нь Тринкау, Конрад хоёр хурдлаад, их гоё тоглолт үзүүллээ. Гэхдээ энэ залуучууд СЛ, Ла лийгт арай жулдах байх, дор хаяж хоёр жилийн зай байна.

Коуг АМ дээр тавьсан, харин хамаагүй гоё тоглож байна шүү, 1р үед Мэсси АМ дээр тоглосон гэхээр энэ хоёр яг байрлал давхцаад байдаг, Коуг зарчихвал хэн хэндээ амар юмдаа.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Sep 14, 2020 9:23 am

Куман бодсны дагуу 4-2-1-3 гэсэн хувилбар гаргалаа. Хоёр пивоттой хувилбар Де Ёонгд гоё зохиж байна, илүү довтолгоонд ороод урагшаа өөрөө дрибли хийж байна, хамгаалалтанд ч сайн. Хажууд нь Пяанич тоглох юм шиг байна, угаасаа ДМ дээр тоглодог, хойноос довтолгоо зохион байгуулдаг, холын дамжуулалт сайтай гэхээр тохирох л байх. Санаагаар бол Тиагог авчихвал Де Ёонг энэ хоёр гоё тоглоно доо. Пүүж хажууд нь дажгүй тоглосон ч СЛ энэ тэр дээр яалтчгүй жулдах байх. Заменаас Бускутс, Пүүж, Алена гарах юм шиг байна. Алена гоё тоглох байх гэсэн, хоёр тийшээ жигүүр сольж дамжуулахаас өөр юм харагдсангүй.

АМ дээр Мэсси гарааад хоёр захад цэвэр жигүүр тавихаар иүү хурдтай болж байна, Тринкау, Дэмбэ, Ансу, Педри дөрөв ээлжлээд гарах байх, доороос Конрад үе үе гараад. Дэмбэг сайн бэлтгэл хийгээд овоо байгаа гэсэн, нээх гоё юм харагдсангүй, гараанд Ансу Тринкау хоёр илүү дээр юм байна. 9 дээр хэрэв Депей г авахгүй Гризмэн, Брэйтвэйт хоёр ээлжлэнэ. Гризмэн гэхдээ яг 9 биш, довтлогчийн хойно байвал илүү тоглолт гарна гээд байдаг, тэр байран дээр Мэсси, Коу хоёр бас байдаг.

РБ, ЛБ хоёр дээр яалтчгүй хүн хэрэгтэй байна даа. Алба, С.Роберто хоёрыг солих цаг нь болчихжээ. Семедү бас ч яахав, арай л дээр тоглосон.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Wed Sep 16, 2020 7:57 am

Суарез хүүр үлдэх шинжтэй болоод явчихлаа шүү, Юве рүү явах гэсэн италийн иргэншил нь гарах нь оройтоод мөдгүй болох шинжтэй. Өөөрөө ядаж байхад сүүлийн жилийн цалинг өгвөл явна ч гэх шиг. Нөхөр үлдвэл ямар юмнийх нь шинэчлэл байхав. Манай бас нэг том алдаа бол маш том цалинтай гэрээ хийдэг. Нөхдүүд хичнээн гараанд гаргахгүй гэсэн ч мөнгөө бодоод заменд ч хамаагүй үлдэе гэдэгт байгаа юм. Хамгийн сонгодог жишээ бол Савиола, сүүлийн жишээ гэвэл Арда Туран. Өөр багт мандах боломж байхад л зарагдахгүй, зээлээр энд тэнд явсаар байгаад кареераа дуусгасан даа.

Өнгөрсөн 7н жилийн хугацаанд манайх бразилаас ирээдүйн "од" гээд 55н саяар бараг 10-аад тоглогч авж, энд тэнд лоандуулж, эсвэл Б-т хэсэг тоглуулж байгаад буцааж байжээ, тэднар одоо энд тэнд 2,3р дивизонд тоглодог юм байна. Хамгийн амжилттай нь үндсэн багт тоглосон лорд Дуглас, хаха. Уг нь гайгүй скаудтай л баймаар юм, дан худлаа гаруудыг авчихаад буцаадаг мөнгө угаадаг л асуудал байх шиг байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Thu Sep 17, 2020 12:08 am

Бразилаас авсан мэло энэ дунд багтахгүй бгаам бна тиймүү
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9465
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Thu Sep 17, 2020 8:26 am

Хоёр дахь нөхөрсөг, дахиад 3-1. Довтлогч, хагас хэрэггүй, харин фуллбайкууд л хэрэгтэй байна даа. Ийм жижиг баг дээр гоол алдаад, яалтчгүй хамгаалалт муу байна. Аяаксаас Дест гэсэн яриа байна, ядаж нэг ч гэсэн фуллбайк сонирхож байгаа нь яамай даа. Бусдаар залуучууд гоё байна, ёстой нөхөрсөг доогуур багтай тоглож байгаа болоод ч тэрүү хамаагүй чөлөөтэй урагшаа тоглож байна. Ялангуяа Тринко гоё байна. Энэ жилийн эхэнд хийсэн хоёр наймааны нэг, Дэмбээг бодвол илүү ухаалаг, зай гоё гаргаж байна. Педри нь бас дажгүй гэхдээ яалтчгүй жоохон байна, гараанд цаг олдохгүй л байхдаа. Конрад харин бас дажгүй хурдтай залуу тоглоод байна, 1р багт боломж олговол Педро шиг тоглочихоор л юм.
Коу бас ч гайгүй формоо бариад дажгүй л байна, хэрэвээ нөхөр манайд Ливерд байсан шиг биш юмаа гэхэд баернд байсан шигээ тоглоход л болчихож байгаа юм. Урд Гризмэн 9 дээр бас жоохон аргуу л байна, Ансуг ирэхээр тавиад үзвэл яадаг бол.

Дунд Бускутс яалтчгүй удаан байна, нөхөр Шави сүүлийн жилээ тоглосон шиг заменаас л тоглох юм байна, дунд Де Ёонгийг Пүүжтэй тавихаар гоё тоглолт яваад байна. Б-н Араёо хойно төв дээр бас их гоё тоглож байна, өнгөрсөн жил ганц хоёр гараанд гарахдаа ямар ч алдаагүй тоглоод байсан, энэ жил дээш нь татчихмаар юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby A-Nightmare » Fri Sep 18, 2020 12:43 am

liverpool thiagog avtsan odoo wijnaldumii n tuu
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1111
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Fri Sep 18, 2020 8:21 am

Тэглээ, манайхыг хэнийг авах уу гэж бодож суусаар байтал авчихлаа гэж. Энэ жил ковидтой санхүү их уналттай байх шиг байна, өмнө нь 80,90н саяар хүн аваад байсан энэ жил 30-р ч хүн авж чадахгүй хүн зарагдвал авна гээд, баланс бол хэдийн хасахруугаа байгаа байхаа.

Бартод итгэл үзүүлэхгүй гэдэг дээр ямар ч байсан 16н мянган хүний гарын үсэг цуглуулж чадсан гэнэ. Одоо клуб тоолж үзээд батлах юм бол 11н сараас Бартог унагах эсэх дээр сонгуультай гэж. 3/2 нь үгүй гэвэл тэгээд бая бая болно доо, сонгууль 3н сард биш илүү наашлана гэж.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Fri Sep 18, 2020 4:10 pm

Ковид халдвар авсан Тодибо, Пянич 2 эдгээд багийн бэлтгэлд нэгдсэн байна. Ковид ч сүртэй юм байхаа больсон юм биш үү.

Сетиенийг халсан ч бичиг цаасны ажил нь дуусаагүй л байгаа юм шиг байна. Нөхөр бас шүүхээр мөнгө нэхэмжлэх бололтой. Манай менежмент гэж ёстой холион бантангууд юм даа. Энэ нэг улс төрийн нам ч юм шиг, үндэсний цөөнхийн клуб ч юм шиг байдлаасаа болоод цэвэр спорт клубын ҮА явуулж чаддаггүй байх гэж боддог болсон. Ерөнхийлөгчийн сонгууль нтр бол хөөрхөн улс төртэй, хуйвалдаан будилаантай юм болдог байх даа хэхэ.
User avatar
Cule
 
Posts: 11942
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby fcb » Fri Sep 18, 2020 5:13 pm

Cule wrote:Ковид халдвар авсан Тодибо, Пянич 2 эдгээд багийн бэлтгэлд нэгдсэн байна. Ковид ч сүртэй юм байхаа больсон юм биш үү.

Сетиенийг халсан ч бичиг цаасны ажил нь дуусаагүй л байгаа юм шиг байна. Нөхөр бас шүүхээр мөнгө нэхэмжлэх бололтой. Манай менежмент гэж ёстой холион бантангууд юм даа. Энэ нэг улс төрийн нам ч юм шиг, үндэсний цөөнхийн клуб ч юм шиг байдлаасаа болоод цэвэр спорт клубын ҮА явуулж чаддаггүй байх гэж боддог болсон. Ерөнхийлөгчийн сонгууль нтр бол хөөрхөн улс төртэй, хуйвалдаан будилаантай юм болдог байх даа хэхэ.

Монголын улс төрийн намууд шиг бгааз дээ :ногоон: Araujo удахгүй Pique-г банздах нь дээ, Энэ АНУ бацаан их гангарч мэдэх нь дээ
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 861
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Галмандах » Fri Sep 18, 2020 6:11 pm

fcb wrote:
Cule wrote:Ковид халдвар авсан Тодибо, Пянич 2 эдгээд багийн бэлтгэлд нэгдсэн байна. Ковид ч сүртэй юм байхаа больсон юм биш үү.

Сетиенийг халсан ч бичиг цаасны ажил нь дуусаагүй л байгаа юм шиг байна. Нөхөр бас шүүхээр мөнгө нэхэмжлэх бололтой. Манай менежмент гэж ёстой холион бантангууд юм даа. Энэ нэг улс төрийн нам ч юм шиг, үндэсний цөөнхийн клуб ч юм шиг байдлаасаа болоод цэвэр спорт клубын ҮА явуулж чаддаггүй байх гэж боддог болсон. Ерөнхийлөгчийн сонгууль нтр бол хөөрхөн улс төртэй, хуйвалдаан будилаантай юм болдог байх даа хэхэ.

Монголын улс төрийн намууд шиг бгааз дээ :ногоон: Araujo удахгүй Pique-г банздах нь дээ, Энэ АНУ бацаан их гангарч мэдэх нь дээ
гангарч мэдэхээр болонгуут нь зардаг жижиг клуб болсон доо манайх :гуниглах:

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2605
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Mojul » Fri Sep 18, 2020 11:21 pm

Танайх нөгөө Малкомоо яасын баруун жигүүр францын лигээс авсандаа. Ромагаас урьтаад
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14265
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Devil 7 » Sat Sep 19, 2020 9:46 am

Орос руу явсан бх шүү ноднин
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7650
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Sep 21, 2020 10:33 am

Малкомд боломж олгохгүй байсаар байгаад явуулсан даа. Хөөрхий их сэтгэлээрээ, гараанд гарсан тоглолтууддаа дан сайн тоглосон доо.

Прис-сийсон дууслаа. Сүүлийн тоглолтонд Элчег 1-0.

Авах юм нь бүх тоглогч шинэ коачид сэтгэгдэл үзүүлэх гээд ч тэр үү, шинэ тактиктаа ч байна уу, урагшаа довтолсоор байгаад дууслаа, даанч финиш, аз дутлаа. Коу лоанаас ирээд гоё байна, өөрөө өөрийгөө харуулах гээд нэлээн хичээж байгаа нь харагдаж байна. Ансу эрс сайжирч байна шүү, шигшээдээ дуудагдаад ирсэн, илүү өөртөө итгэлтэй дриблэдэж ороод бөмбөг дамжуулж байна. Дэмбээ бас урт удаан бэртлээс эрч хүчтэй л эхлүүлж байна, бас л өөрийгөө харуулъя гэсэн хүн. Гэмтэхгүй бол уг нь боломж байгаа даа.

9 дээр Мэссиг фалси 9-р тавиж үзлээ, нөхөр тэгээд яалтчгүй өөрөө хойшоо гарч бөмбөг авж байж аюул үүсгээд байдаг, урд яалтчгүй цэвэр 9 хэрэгтэй байна даа, Гризмен 9 дээр олигтой тоглохгүйн, Ансуг одоо тавиад Гризмэнийг бенчдээд үзвэл яах юм байгаан.

Куман фенүүдийн хамгийн хайртай Пүүжийг энэ багт минут олдохгүй, өөр багруу яв гэж хэлээд скуадаас хассан нь бөөн хэл амны бай боллоо. Нэг талаас үнэн л дээ. Дундаа хоёр пивоттой тоглодог Куманы гараанд Де Ёонг, Пяанич, Бускутс, Алена гээд эхэлж гарах улсууд их байна, тэгээд ч цэвэр пивот биш, биеэр жижиг болохоор томчуудын эсрэг арай л жулдана, зарим нэг баг дээр заменаас л орж ирэх байх. Тэгэхээр зэвэрч магадгүй гэдэг л санаа байх.

Өөр Педри, Алена хоёрт ч бас боломж олдохгүй лоандах хэрэгтэй л гэж. Педригийн хувьд аргагүй л дээ, 17той хүү, биеэр ч жижигхэн, өрсөлдөж байгаа байрлал дээр нь Месси, Коу байхаар гараанд бараг гарахгүй, өөр багт лоандсан нь дээрээ. Алена бол уг нь цаг нь болчихсон, гэхдээ хангалттай өөрийгөө харуулж чадахгүй л байна.
Last edited by kayo on Mon Sep 21, 2020 10:40 am, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Sep 21, 2020 10:36 am

Видал, Семедү хоёр явж байх шиг байна. Видал явснаар цалингийн цэс бага зэрэг сулрана.

Семедү харин мөнгө авчирна, нөхрийг зараад Аяаксын Дест гэдэг бацааныг авах Баернтай өрсөлдөж байна, Баерн сонирхож байна гэхээр хоосонгүй л байх. Яг авъя гэвэл хуучин коачаа дагах байх гэж найдаад байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7762
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Mon Sep 21, 2020 10:54 am

Коутиньо намар угаасаа алдагшд.
Гол асуудал СБ, РБ байгаа даа.
Шийдсэнгүй, шийдэхэд ч хэцүү байх шиг.
ФДЙ, Пянич гээд үзэхэд дундын шугам арай өөрчлөгдөх байх гэж найдаж байна.
Видалийг явж байгаа гээд Месси сүртэй пост оруулсан байна лээ.
Тэмцэгч байсан, бүхнээ гаргадаг байсан гээд.
Тэгэхээр ер нь бусад нөхдүүд бэлтгэл ч хийдэггүй байсан нь үнэн байх оо.

Суаресийн хувьд цалин л их юм даа, тэрнээс тоглох цагийг нь багасгаад аваад үлдэхэд хэрэг болно доо уг нь.
Өөр угаасаа цэвэр довтлогч байхгүйг ч хэлэх үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16187
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Mon Sep 21, 2020 11:06 pm

Суарез сэлгээнээс гаргаж тоглуулаад байхад яг болно. семедуг зарж байгааг жаахан гайхаал.. байрлал дээр нь батны хүн авчраагүй үед сонин л шийдвэр юм
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9465
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest