by turuue » Mon Dec 17, 2018 5:34 am
Хоёрдугаар үед харин сайн тоглолоо. 4 дэх гоол дээр Пикэ, Суарес, Видал нар бүгд их нарийн оновчтой дамжуулж Мэсси бэлдэж өгөөд гоё гоол орлоо.
Дэмбэлэ гэнэтийн нөхцөл байдалд дасан зохицоод сайн тоглочихлоо. Ер нь ч сүүлийн үед бэлтгэлээ гайгүй хийгээд байгаа бололтой, хамаагүй эрч хүчтэй, ядаргаа багатай гүйжийн. Довтолгоонд сайн гүйлтүүд ч олон хийлээ. Даанч бусад нь мань хүнд олигтой дамжуулалт гаргаад өгсөнгүй.
Артуро Видал үнэхээр сайн наймаа болжээ. Дундын шугамд гүйлт, эрч хүч, дайчин тоглолт дутаад байсныг авчирлаа. Иймэрхүү тоглогчид бөмбөгтэй техник их муутайгаас болоод баг алаад байдаг, харин Видалд тийм сул талгүй учраас бусдынхаа сул талыг нөхөөд том давуу тал үүсгэжийн.
Төрөө