Монголын бүх ард түмний XIII их наадам

Олимпизм, олимпийн хөдөлгөөн, спортын наадмуудын тухай хэлэлцэх, мэдээллээ солилцох булан

Монголын бүх ард түмний XIII их наадам

Postby tosiz_b » Tue Jan 31, 2012 7:25 pm

Image
За энэ сэдэв дээр Монголын бүх ард түмний XIII их наадамын эргэн тойронд болж буй үйл явдлаас оруулцгааж байя!
Өнөөдрөөс боксын тэмцээн ордны А зааланд эхэлж байгаа юм байна.Миний хувьд Батлан хамгаалах салбарынхаа Алдар спорт хорооны баг тамирчдаа дэмжиж байна :mongol:
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Монголын бүх ард түмний XIII их наадам

Postby tosiz_b » Tue Jan 31, 2012 7:26 pm

Боксын аварга шалгаруулах тэмцээнд 25 байгууллагын 240 гаруй тамирчин эрэгтэй ес /49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91 ба +91 кг/ ба эмэгтэй гурван /51, 60, 75 кг/ жингийн ангилалд өрсөлдөж байна. Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа ч Гавьяат тамирчин Н.Төгсцогт үндсэн жин болох 52 кг-д, мөн Монголын олимпийн боксын холбооны үндэсний шигшээ багийн тамирчид болох ОУХМ З.Энхзориг, Д.Отгондалай, Б.Жавхлан, С.Эрдэнэбаяр, Т.Чулуунтөмөр, Б.Түвшинбат нарын шилдгүүд оролцож байгаа юм.

Боксын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 5-ныг хүртэл Спортын төв ордонд үргэлжилнэ. Медалийн төлөөх тоглолтууд баасан гаригт эхлэх юм байна.

Дашрамд дуулгахад, МБАТ-ий XIII их наадмын хөтөлбөрийн дагуу боксын тэмцээний дараа буюу ирэх хоёрдугаар сарын 16-19-нд цана болон тэшүүрийн тэмцээн болно.

http://sport.news.mn/content/95565.shtml
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Монголын бүх ард түмний XIII их наадам

Postby tosiz_b » Mon Feb 06, 2012 9:54 am

Монголын бүх ард түмний XIII их наадам өнгөрөгч сарын 31-нд боксын тэмцээнээр эхэлсэн билээ.
Тэмцээнд 25 байгууллагын 240 гаруй тамирчин эрэгтэй ес (49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91 ба +91 кг), эмэгтэй гурван (51, 60, 75 кг) жингийн ангилалд өрсөлдсөн юм.

Тус тэмцээний хамгийн сонирхолтой нь хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолтууд байсан. Ийнхүү зургаан өдөр үргэлжилсэн тэмцээний жин жингийн аварга болон аварга багууд тодорсон юм.

Эрэгтэйчүүдээс жингийн дарааллаар Төв аймгийн Г.Ган-Эрдэнэ, МУ-ын гавьяат тамирчин Орхон аймгийн Н.Төгсцогт, "Хилчин" спорт хорооны Д.Отгондалай, "Сүлд"-ийн Г.Энхзориг, "Алдар"-ын Б.Чинзориг, "Хүч"-ийн Б.Түвшинбат, " Сүлд"-ийн Н.Шинэбаяр, Орхоны С.Эрдэнэбаяр, "Алдар"-ын Т.Эрбулат, СХД-ийн Н.Нандинтүшиг нар аваргалсан. Харин эмэгтэйчүүдээс "Аврагч" спорт хорооны Э.Нандинцэцэг, мөн хорооны О.Сувд-Эрдэнэ, Э.Ундрам нар тэргүүн байрт шалгарсан юм.

Монголын бүх ард түмний XIII их наадам нь сүүлчийн шалгаруулалтад аль аймаг, дүүрэг, хаанаас хамгийн олон тамирчин оролцсоныг ч шалгаруулах тул тэмцээн тус бүрд аваргуудаас гадна аварга багуудыг тодруулна.

Их наадмын эхний тэмцээний аварга багаар Орхон аймгийн Биеийн тамир спортын хороо шалгарч "Алдар", "Сүлд" спорт хороод удаалсан.

Мөн тус тэмцээний "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Г.Энхдэлгэр, "Шилдэг дасгалжуулагч"-аар н.Эрдэнэбаяр, "Шилдэг шүүгч"-ээр н.Хас-Эрдэнэ, "Шилдэг эмэгтэй тамирчин"-аар Э.Нандинцэцэг нар шалгарсан юм.

Өнөөдөр байна уу маргаашнаас цана эхэлнэ
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: Монголын бүх ард түмний XIII их наадам

Postby letsolar1688 » Sat Jan 30, 2021 11:11 am

Надам бол маш сонирхолтой, гэхдээ би хотоос гарсан, эс бөгөөс оролцох нь сайн хэрэг
letsolar1688
 
Posts: 1
Joined: Sat Jan 30, 2021 11:04 am


Return to Олимпизм, олимпийн хөдөлгөөн

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests