Азийн өвлийн спортын VII наадам /Астана-Алматы 2011/

Олимпизм, олимпийн хөдөлгөөн, спортын наадмуудын тухай хэлэлцэх, мэдээллээ солилцох булан

Азийн өвлийн спортын VII наадам /Астана-Алматы 2011/

Postby galaa039 » Fri Jan 07, 2011 8:53 am

Image
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Азийн өвлийн спортын VII наадам /Астана-Алматы 2011/

Postby galaa039 » Fri Jan 07, 2011 8:58 am

Монголын тамирчид Азийн өвлийн наадамд оролцоно

Казахстаны нийслэл Астана болон Алматы хотуудад Азийн өвлийн спортын VII их наадам нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд болох гэж байна. Азийн өвлийн наадамд Шар тивийн 45 орны 550 гаруй тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин Монголын баг тамирчид гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, хоккей, бэнди, оринтьеринг буюу зүг чиг олох гэсэн зургаан төрөлд 50 гаруй тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Монголын баг тамирчдыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын эмч Ж.Хатанбаатар ахлах юм.

Азийн өвлийн спортын VII их наадмын тэшүүр, хоккей болон уран гулгалтын тэмцээн Астана хотод болох бол бусад тэмцээн, уралдаан Алматыд болох юм. Сонирхуулахад, энэ жилийн Азийн өвлийн наадмын хөтөлбөрт анх удаа бэндигийн спорт албан ёсоор багтсан бөгөөд энэ төрөлд Монголын баг тамирчид амжилт гаргах боломжтой юм. Бэндигийн тэмцээнд манай улсаас гадна Казахстан, Киргизстан, БНХАУ болон Энэтхэгийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.
Image
Image
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Азийн өвлийн спортын VII наадам /Астана-Алматы 2011/

Postby galaa039 » Fri Jan 07, 2011 4:39 pm

Цаны баазтай болсон болохоор бэлтгэлээ сайн базааж байгаад оролцоорой.

Монголын баг тамирчидаа амжилт хүсье.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Азийн өвлийн спортын VII наадам /Астана-Алматы 2011/

Postby galaa039 » Mon Feb 07, 2011 10:31 am

Өмнөх 6 удаагийн өвлийн спортын наадмаас Монголын баг тамирчид 2 хүрэл хүртэж байсан бол энэ удаагийн 7 дахь наадмаас одоогийн байдлаар 5 медаль хүртээд байна. Анхны мөнгөн медалиа авсан байна.

Багийн дүнгээр оролцож байгаа 27 орноос 5 дугаар байрт оров.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Азийн өвлийн спортын VII наадам /Астана-Алматы 2011/

Postby Билгүүдэй » Mon Feb 07, 2011 1:59 pm

Манай бэндичид мөнгөн медаль хүртсэн
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар


Return to Олимпизм, олимпийн хөдөлгөөн

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron