Парис 2024

Олимпизм, олимпийн хөдөлгөөн, спортын наадмуудын тухай хэлэлцэх, мэдээллээ солилцох булан

Парис 2024

Postby galaa039 » Thu Aug 05, 2021 8:44 am

Дараагийн олимпийн цикл эхэлсэн шүү.


Нээлтийн ёслол 2024 оны 8 сарын 2
Хаалтын ёслол 2024 оны 8 сарын 18
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Парис 2024

Postby galaa039 » Thu Aug 05, 2021 8:46 am

Тэмцээнээс гадна бүтээн байгуулалт, технологийн гайхамшиг, аялал жуулчлал гээд маш олон зүйлс дагалддаг.

Энэ олимпийг үзэх хүн улам их байх биз ээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Парис 2024

Postby galaa039 » Wed Aug 23, 2023 11:04 am

О.Есүгэн “Парис-2024” олимпын наадмын анхны эрхийг авчирлаа

Парисын олимпын эрх олгох буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын тамирчин ОУХМ О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг хүртлээ. 101 орны 1249 тамирчин цэц мэргэнээ сориж байгаа энэ тэмцээнд манай улсаас 16 тамирчин өрсөлдлөө. Манай тамирчин О.Есүгэний хувьд 587 оноогоор 11-р байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм. Тэрбээр өмнө нь “Токио-2020” олимпод мөн цэц сорьж байсан билээ.

Харин ОУХМ Н.Баяраагийн хувьд олимпын эрхээс атгаад алдав. 10 м-ийн хийн урт бууны дасгалд өрсөлдсөн тэрбээр 630.6 оноогоор улсын дээд амжилтын шинэчлэн тавдугаар байраар финалд шалгарсан. Гэвч финалын буудлагыг энэ байраараа өндөрлүүлж, олимпын эрхээс 1.4 оноо дутсан юм. Өдгөө манайхны оролцох олимпын эрхийн дасгалууд дууссан. Харин аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болно.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Парис 2024

Postby galaa039 » Fri Sep 22, 2023 9:42 am

Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар олимпийн эрхийг эх орондоо авчирлаа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Парис 2024

Postby galaa039 » Tue Jan 16, 2024 3:06 pm

О.Есүгэн /буудлага/
Э.Даваахүү /буудлага/
Н.Баяраа /буудлага/
Б.Отгонболд /байт харваа/
О.Есүгэн /бокс/
С.Жамбалжамц /дугуй/
Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд


Return to Олимпизм, олимпийн хөдөлгөөн

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest