French Ligue 1

Moderators: khulgee, Хөлбөмбөгийн модууд

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Nov 29, 2012 9:04 pm

10-р тойргийн Marseille - Lyon-н тоглолт хойшилсон тоглолт өчдөр боллоо....... Марсэл талбайдаа 4-1-р бут ниргүүллээ...... Лионы Гомис хэт трик хийж багтаа том ялалт авчирлаа...... дөнгөж тоглолт эхлээл 2 минутанд эзэн багийн хаалгач Манданда 16 дотор Гомис-г унагаж шүүгч пэналти зааж пэналтиг хохирогч өөрөө цохин гоол........ 0-1........ 34 минутанд Гомис Дабо-н зүүнээс өгсөн дамжуулалтыг 16-д маш гоё тогтоон Мандандаг аргалаал хоосон хаалганд цохин даблдлаа....... 2-р үе эхлээл 3 минутанд Лион дахин тоог ахиуллаа....... Лаказэттэ-н баруун жигүүрээс өгсөн кроссыг 16-с Малбранкэ шууд гуядаж цохин гоол........ 0-3........ 72 минутанд Рэвэиллэр-н дамжуулалтыг Гомис 16-с цохин гоол болгосноор хэт трик хийснээр 9 гоолтой боллоо.......... 5 минутын дараагаар эзэн багийн Чэйроу-н цохилтыг Лионы хаалгач Вэркоутрэ хаасан ч ойсон бөмбөгийг Лойк Рэми нэмснээр нэр төрийн гоолыг хийлээ........ 1-4..........
Image


14 тойргийн дараагаар Лион лигийг тэргүүлж бна.....

Lyon 8 хожил 4 тэнцээ 2 хожигдол +12 28 оноо
PSG 7 5 2 +13 26
Marseille 8 2 4 +3 26
St Etienne 7 4 3 +14 25
Bordeaux 6 6 2 +7 24
Valenciennes 6 4 4 +11 22
Toulouse 6 4 4 +7 22
Rennes 7 1 6 +1 22
Lille 5 5 4 +1 20
Nice 4 7 3 0 19
Lorient 4 6 4 -5 18
Montpellier 4 5 5 +1 17
Brest 5 2 7 -4 17
Bastia 5 2 7 -12 17
Reims 4 4 6 -1 16
AC Ajaccio 4 5 5 -4 15
Evian Thonon 4 3 7 -6 15
Sochaux 4 2 8 -7 14
Troyes 1 5 8 -15 8
Nancy 1 4 9 -16 7


Мэргэн буучид.....

Zlatan Ibrahimovic 12
Bafetimbi Gomis 9
Ben Yedder 9
Pierre-Emerick Aubameyang 8
Darío Cvitanich 6
Mevlut Erding 6
Yoan Gouffran 6
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Nov 29, 2012 9:35 pm

French Coupe de la Ligue
Quarter-finals


11 сарын 27.......
St Etienne 0-0 Paris Saint-Germain
Парисын баг Ст Этьэнд пэналтиар хожигдож 1 цомоос мултарлаа......

11 сарын 28.......
Montpellier 3-2 Nice
сэлгээгээр орж ирсэн Жонатан Тинан-н гоолоор Ниццэг хожиж дараагийн шатанд шалгарлаа......... өмнөх тойрогт Бордог мөн л түүний хийсэн ганц гоолоор хожиж бсан билээ......
Image
Bastia 0-3 Lille
Лилл ч Бастияг хөнгөхөн нухаад шөвгийн 4-т үлдлээ.......

11 сарын 29..........
Stade Rennes v Troyes



зарим ньюс......
өвлийн цонх дөхөж бгаатай холбогдон ПСЖ-н арилжаа наймааны шуугиан хүчээ авч эхэлж бна...... Бэкэм, Фалкао, К.Роналдо, Нэймар, Лукас Моура, ДЭ Росси, Пато гэсэн нэрс Нийслэлийн багтай холбогдоол......... чухам юу болохыг харж л байя даа.....

Рэнн-н хагас хамгаалагч МВила он гартал талбайд гарахгүй нв..... ПСЖ-тэй хийсэн тоглолтонд өвдгөндөө гэмтэл авчээ....... мань эр ч хүн зах дээр тун ч эрэлттэй бараануудын нэг дээ..... тэрээр мөн ямар нэг шигшээд тоглох эрхээ 2014 оны 6 сарын 30 хүртэл хасуулснаараа нилээн дуулиан тарьсан билээ..... Францын андэр 21-н шигшээгийн 5 тоглогч /түүнээс гадна Wissam Ben Yedder, Antoine Griezmann, Chris Mavinga, M'baye Niang нар/ евро2013-н Норвэгитэй хийх тоглолтын өмнө шөнийн клуб хэсэж дүрэм зөрчсөн хэргээр бүгд ийм бан хүртсэн билээ...... нөгөө хэд нь 2013 оны 12 сарын 31 хүртэл бол Мвила 2014 он хүртэл бандуулсан........

Эвианд энэ зун ирсэн Гамбург-н экс од 33 настай Яаролим 5 тоглолтонд оролцсны дараа багаа орхиж бгаагаа мэдэгджээ....... хувийн шалтгаанаас болж.....

Монпэлльэ ахлагч Mapou Yanga-Mbiwa-н гэрээг 2015 он хүртэл сунгажээ......

Марсэл Дрогбаг буцаан авчирах нь гэсэн шуугианыг клубын зүгээс няцаажээ....

Ajaccio president Alain Orsoni огцорох бодолтой бгаа гэнэ........ учир нь өнгөрсөн сард клубын ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд корсикийн худалдааны танхимын ерөнхийлөгч нар алагдсантай холбоотой гэнэ.....

Toulouse midfielder Franck Tabanou-г ЮВЕ сонирхоол...... Толузтай 2015 он хүртэл гэрээтэй бгаа аж......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby eNk » Sun Dec 02, 2012 2:54 am

hun amitan ene ligiig neg ih sonirhohgui bna shu. Beckham irj sonirholtoi bolgohguin bhdaa
User avatar
eNk
 
Posts: 279
Joined: Sat Jan 26, 2008 5:02 pm
Location: Дэлхийн гадарга дээр, далайн төвшнөөс дээш 2000

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Wed Dec 05, 2012 3:10 pm

15-р тойрог.........

11 сарын 30............
AC Ajaccio 0-0 St Etienne
Хуурай тэнцээ......... Этьэн анбитэн цувралаа 10 тоглолт болголоо........

12 сарын 1..........
Lyon 1-0 Montpellier
Гомиз-н гоолоор Лион өнгөрсөн улирлын аваргуудыг талбайдаа буулган авлаа.......... Гомиз сүүлийн 2 тоглолтонд 4 гоол хийснээр нийт 10 гоолтой болоод бна............ Монпэллэ сүүлийн 6 тоглолтонд анхны хожигдлоо амслаа........
Image

Evian Thonon 1-1 Nancy
Тэнцээ...... Эвиан сүүлийн 4 тоглолтонд хожигдсонгүй........... хомоол хамж бгаа Нанси сүүлийн 14 тоглолтонд хожил авсангүй.......
Lille 0-0 Bastia
Бас нэг хуурай тэнцээ..... талбайн эзэд хамаагүй илүү тоглож бсан ч Бастия-н хаалганд гоол хийж чадсангүй......... Лилл сүүлийн 3 тоглолтонд ялсангүй.......
Nice 2-1 PSG
Ибра гоолдсоор...... гэхдээ энэ удаа ПСЖ Ниццэ-н талбайд хожигдлоо......... эхний үе 0-0..... 2-р үеийн 76 минутанд эзэн багийн Эрик Баутэак чихсээр бгаадл гоолдчихов...... 1-0...... довтолгоог Цвитанич эхлүүлж түүнд дамжуулсан......... 6 минутын дараагаар Ибра 16 гаднаас галзуу фрий кик цохин гоолдож 1-1......... цаг дуусахаас 4 минутын өмнө Баутэак-н холын дамжуулалтыг Eysseric ойроос цохин гоол....... 2-1.......... цаг дуусах мөчид Матуйди 2 дахь шар картаа авснаар талбайг орхиж дараагийн тоглолтонд орох боломжгүй боллоо............. Ансилотти-н баг сууж эхэлж бна уу даа....... сүүлийн 5 тоглолтонд 1 хожил 1 тэнцээ 3 хожигдол аваад бна....... мөн Францын Лигийн цомоос мултарсан....... Ниццэ сүүлйин 3 тоглолт дараалан хожлоо........
Valenciennes 1-0 Reims
Валэнсиэн Кадирийн гоолоор Рэймс-г буулган авлаа......
Bordeaux 2-2 Sochaux
Тэнцээ...... 33 минутанд Сошо-н хагас хамгаалагч Поужол мөргөж гоолдсон бол........ 7 минутын дараагаар зочин багийн хамгаалагч Роуссиллон өөрийн хаалганд гоол оруулснаар тоо 1-1............ 2-р үе эхлээл 2 минутанд эзэн багийн Гоуффран гоолдсноор 2-1............ цаг дуусахаас 3 минутын өмнө 16-н гаднаас Рафаэл Диас фрий кик цохин гоолдож 2-2...........

12 сарын 2........
Brest 1-2 Marseille
Марсэл Брэстийг талбайд нь буулган авлаа........ 34 минутанд Марсэл-н Жоэ Бартоны дамжуулалтыг Диавара гоол болгосон бол...... 8 минутын дараагаар эзэн багийн довтлогч Бэншоп мөргөж гоолдож тэнцүүллээ.......... 56 минутанд Андрэ Аэу Жоэ Бартоны дамжуулалтаар хожлын гоолыг хийснээр Марсэл айлын талбайгаас 3 оноо авлаа.... Бартон энэ тоглолтонд 2 дамжуулалт хийлээ...........
Troyes 2-3 Rennes
Рэнн Трой-г талбайд нь 3-2-р хожлоо......... эхний үед эзэн багийн Нивэт, Дарбион нар мөргөж гоолдож талбайн эзэд 2-0-р тэргүүлж бсан ч....... 2-р үед....... зочид 3 гоол дараалан хийснээр хожлоо........... 48 минутанд Алэссандрини 16-н гаднаас фрий кик-с гоолдсон бол сэлгээгээр орж ирсэн Фэрэт 81 минутанд 16-н гаднаас хүчтэй цохин тэнцүүллээ........... цаг дуусахын өмнөхөн Рэнн-н Питройпа сөрөг довтолгоогоор гоолдож багтаа хожил авчирлаа....... Рэнн гайхалтай бна аа............ 3 тоглолт дараалан айлын талбайгаас ялалт авлаа..........
Image

Lorient 1-0 Toulouse
Коргнэтийн гоолоор Толуз-г Лорэнт талбайдаа буулган авлаа........ Толуз сүүлийн 5 тоглолтын 1-д хожиж 4 хожигдлоо.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Wed Dec 05, 2012 3:14 pm

15 тойргийн дараагаар..... Лион тэргүүлсээр л...... ПСЖ бүүр 4 руу унажээ........

Lyon 9 хожил 4 тэнцээ 2 хожигдол +13 31 оноо
Marseille 9 2 4 +4 29
St Etienne 7 5 3 +14 26
PSG 7 5 3 +12 26
Valenciennes 7 4 4 +12 25
Bordeaux 6 7 2 +7 25
Rennes 8 1 6 +2 25
Toulouse 6 4 5 +6 22
Nice 5 7 3 +1 22
Lille 5 6 4 +1 21
Lorient 5 6 4 -4 21
Bastia 5 3 7 -12 18
Montpellier 4 5 6 0 17
Brest 5 2 8 -5 17
Reims 4 4 7 -2 16
AC Ajaccio 4 6 5 -4 16
Evian Thonon 4 4 7 -6 16
Sochaux 4 3 8 -7 15
Troyes 1 5 9 -16 8
Nancy 1 5 9 -16 8

Мэргэн буучид...... Ибра гоолдсоор л.......

Zlatan Ibrahimovic 13 +1
Bafetimbi Gomis 10 +1
Ben Yedder 9
Pierre-Emerick Aubameyang 8
Yoan Gouffran 7 +1
Darío Cvitanich 6
Mevlut Erding 6
Foued Kadir 6 +1
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat Dec 15, 2012 5:57 pm

16-р тойрог........

FRIDAY, DECEMBER 7, 2012
Toulouse 0-0 Bastia
Хуурай тэнцээ.......... Бастия 2 тоглолт дараалан 0-0-р тэнцээд бна..........

SATURDAY, DECEMBER 8, 2012
Paris Saint-Germain 4-0 Evian Thonon Gaillard
Ибра гайхалтай бна аа...... хэдийгээр энэ тоглолтонд 1 гоол хийсэн ч бүх гоолонд оролцжээ......... 28 минутанд тэрээр Жаллэт-н дамжуулалтыг гоол болгосноор улирлын 14 дэх гоолоо хийсэн бол......... 3 минутын дараагаар Мэнэз-н дамжуулалтыг Лавэззи хаалганд хийж 2-0...... Мэнэзд Ибра урагш гаргаж өгсөн........ 2-р үеийн 84 минутанд Пасторэ-н баруунаас өгснийг Мотта хаалганд хийснээр 3-0.......... дараахан нь Мэнэз-н холын дамжуулалтыг Ибра цээжиндээ ойлгон дамжуулсныг Гамэйро авч хаалганд хийснээр 4-0........
Image

AS Nancy Lorraine 1-1 Valenciennes
Нанси сүүлийн 4 тоглолт дараалан тэнцлээ........ 3-д нь 1-1-р...........
Montpellier 3-0 AC Ajaccio
Жон Утака /28’/, Рэми Кабэлла /32’/, Ёонус Бэланда /67’/ нарын гоолоор аваргууд талбайдаа Ажассиог 3-0-длээ........... улирлыг тун тааруу эхлүүлсэн Монпэлльэ сүүлийн 7 тоглолтонд 1 л хожигджээ.........
Sochaux 1-1 Lille
Сошо-н талбайд Лилл тэнцлээ.........
Stade Rennes 2-2 Brest
Рэнн талбайдаа Брэсттэй тэнцжээ......... талбайн эзэд 2-0-р /Фэрэт, Алэссандрини/ тэргүүлж бсан ч........2 гоол /Лэсоймиэр, Бэншоп/ дараалан алдаад тэнцлээ...........
Troyes 1-1 Nice

SUNDAY, DECEMBER 9, 2012
Stade de Reims 0-0 Bordeaux
Хуурай тэнцээ......... Рэймс сүүлийн 8 тоглолтонд хожил авсангүй..........
Marseille 0-3 Lorient
Марсэлийг талбайд нь Лорэн бут ниргэлээ............ 38 минутанд Марсэл-н Каборэ улаан карт авч хөөгдснөөр тоглолт бүхэлдээ эргэчихлээ.......... тэрээр 16 дотор Алиадэрэ-г унагаж 2 дахь шар картаа авснаар хөөгдсөн......... пэналтиг Алиадэрэ өөрөө цохин 0-1........ 47 минутанд Коргнэт гоолдож тоог ахиуллаа.......... Лорэн-н хаалгач Аудард 3 ч эвгүй сэйв хийгээд амжив........ 69 минутанд Пакуэт гоолдсноор 0-3...........
Image

St Etienne 0-1 Lyon
Лион тун хүнд талбайдаа Баштош-н гоолын ачаар хожил авлаа.............. 55 минутанд Лионы Дабо эсрэг багийн тоглогчийг мөргөснөөс улаан карт авч хөөгдөн Лион 10-уулаа үлдлээ....... 10 минутын дараагаар Баштош 16-н гаднаас фрий кик-с гоолдож хүн дутуу зочид тэргүүлж эхэллээ......... цаг дуусахаас 5 минутын өмнө эзэн багийн Алонзо хөөгдөж хүний тоо тэнцэж тоглолт дууслаа......... Лион 3 тоглолт дараалан хожоод бгаа бол Ст Этьэн сүүлийн 11 тоглолтонд анхны ялагдлаа амслаа............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat Dec 15, 2012 8:22 pm

17-р тойрог.........

12 сарын 11.........
Valenciennes 0-4 PSG
Бас нэгэн Ибра-н гайхалтай тоглолт ПСЖ-д ялалт авчирлаа.......... энэ удаа Швед эр хэт трикдлээ............ 28 минутанд Лавэззи-н 16-н гаднаас цохисон бөмбөгний чигийг Ибра өөрчлөөл 0-1........... 2 үе эхлээл 4 минутанд Пасторэ 16-н гаднаас хүчтэй цохисныг эзэн багийн хаалгач Пэннэтэау хаасан ч ойсон бөмбөгийг Ибра нэмээд гоол........... 0-2............ 53 минутанд Мэнэз-н дамжуулалтаар Ибра дахин гоолдож хэт трик.......... улирлын 17 дахь гоол............ 82 минутанд Лавэззи төвөөс авч орон хаалгачийн эсрэг гарч гоолдсноор 0-4.......... ПСЖ сүүлийн 4 тоглолтын 3-т нь 4-0-р хожжээ....... нийт 12 гоолын 6-г нь Ибра хийжээ.....
Image

Nice 1-0 Rennes
Цвитанич-н 66 минутанд пэналти-с хийсэн гоолоор Ниццэ Рэнн-г буулган авлаа........ Рэнн-н Жан Кана Биэк /53’/, Яассин Жэббоур /65’/ нар улаан карт авч хөөгдсөн нь тоглолтонд нөлөөлчихлөө........ Ниццэ сүүлийн 7 тоглолтонд ялагдсангүй....... 5 хожил 2 тэнцээ.......
Lille 2-0 Toulouse
Лилл талбайдаа Толуз-г буулган авлаа...... 55 минутанд эзэн багийн хамгаалагч Баса мөргөж гоолдсон бол 82 минутанд Дмитри Паэт 16-н гаднаас маш гоё цохин гоол 2-0.........

12 сарын 12.........
Lyon 1-1 Nancy
Лион талбайдаа лигид хомоол хамж бгаа Нанситай тэнцчихлээ........ хэдийгээр талбайн эзэд илүү бсан ч...... 74 минутанд эзэн багийн хаалгач Вэркоутрэ-н зайлуулсан бөмбөг Нанси-н Жордан Лотиэс-н биед ойгоол хаалганд орчихлоо.......... 0-1......... 83 минутанд Баштош 16-н гаднаас хүчтэй цохин гоол 1-1........ мань эр 2 тоглолт дараалан гоолдоол......... Нанси 5 тоглолт дараалан тэнцлээ...... сүүлийн 4 нь 1-1.........
Brest 1-2 Montpellier
Монпэлльэ Брэстийг талбайд нь буулган авлаа........... 13 минутанд эзэн багийн Бэн Басат гоолдож талбайн эзэд тэргүүлж эхэлсэн ч........... 8 минутын дараагаар эзэн багийн Мартиал өөрийн хаалганд гоол хийснээр 1-1............ 57 минутанд зочин багийн Бэланда-н урагш өгсөн дамжуулалтыг Утака хаалганд хийснээр багтаа хожил авчирлаа...........
Image

AC Ajaccio 2-0 Reims
Ажассио талбайдаа Рэймс-г буулган авлаа......... 31 минутанд Адриан Муту маш холоос фрий кик цохин гоолдож 1-0............. 77 минутанд Рэймс-н Такалфрэд өөрийн хаалганд мөргөж гоолдсноор....... талбайн эзэд 2-0-р хожсноор сүүлийн 5 тоглолтонд анхны хожлоо авлаа........ харин Рэймс-н хожил аваагүй цуврал 9-д хүрлээ.......
Lorient 2-0 Sochaux
Лорэн талбайдаа Сошог 2-0-р хожлоо....... 44 минутанд Алайн Траорэ 16-н гаднаас хүчтэй цохин гоолдсон бол 53 минутанд Ламайнэ Конэ бужигнаанаас гоолдож 2-0............. Лорэн 3 тоглолт дараалан хожил авлаа........
Evian Thonon 2-0 Troyes
Эвиан-н Сэдрик Барбоза даблдаж багтаа 3 оноо авчирлаа.........
Bastia 1-2 Marseille
Хоосон стадионд Марсэл хожил авлаа........... 15 минутанд Марсэл-н Валбуэна 16 дотроос маш гоё цохин гоолдож 0-1............. 70 минутанд эзэн багийн хаалгач Боннэфой 16 дотор эсрэг багийн Жордан Аэуг унагаж....... пэналти....... Андрэ Аэу цохин гоол 0-2........ 82 минутанд эзэн багийн Модэстэ гоолдож тооны зөрүүг багасгасан ч тэнцүүлэх цаг тэдэнд бсангүй..........
Image

12 сарын 13...........
Bordeaux 0-0 St Etienne
Бордо талбайдаа Ст этьэнтэй хуурай тэнцээ хийлээ........ Бордо 3 тоглолт дараалан тэнцээд бна........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat Dec 15, 2012 8:27 pm

17 тойргийн дараагаар......... Лион тэргүүлсээр л...........

Lyon 10 хожил 5 тэнцээ 2 хожигдол +14 35 оноо
PSG 9 5 3 +20 32
Marseille 10 2 5 +2 32
St Etienne 7 6 4 +13 27
Bordeaux 6 9 2 +7 27
Lorient 7 6 4 +1 27
Valenciennes 7 5 5 +8 26
Nice 6 8 3 +2 26
Rennes 8 2 7 +1 26
Lille 6 7 4 +3 25
Montpellier 6 5 6 +4 23
Toulouse 6 5 6 +4 23
AC Ajaccio 5 6 6 -5 19
Evian Thonon 5 4 8 -8 19
Bastia 5 4 8 -13 19
Brest 5 3 9 -6 18
Reims 4 5 8 -4 17
Sochaux 4 4 9 -9 16
Nancy 1 7 9 -16 10
Troyes 1 6 10 -18 9


Мэргэн буучид......... Ибра тасархай тэргүүлж бна.... 14 тоглолтонд 17 гоол........

Zlatan Ibrahimovic 17
Bafetimbi Gomis 10
Ben Yedder 9
Darío Cvitanich 8
Pierre-Emerick Aubameyang 8
Yoan Gouffran 7
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sun Jan 27, 2013 12:43 am

18-р тойрог........

12 сарын 14......
Rennes 2-0 Valenciennes
Рэнн талбайдаа Фэрэт /5’/, Питройпа /71’/ нарын гоолоор Валэнсиэн-г буулган авлаа..........

12 сарын 15..........
Toulouse 0-1 Marseille
Эзэн багийн Мбэнгуэ, Табаноу нар эхний үед хөөгдснөөр тоглолт үндсэндээ эргэчихлээ..... сэлгээгээр орж ирсэн Гигняк-н гайхалтай цохилт гоол болж Марсэлд хожил авчирлаа....... өшөө олон гоол орох бсан ч Толуз хаалгач Ахамада сайн блаа........ эхний үед Андрэ Аэу-н цохисон пэналтиг хаалгаал........
Image
Troyes 3-2 AC Ajaccio
Лигид хомоол хамж бгаа Трой талбайдаа Ажассиог хожлоо........... эхний үед 3 гоол /Дарбион 34, Нивэт / оруулсан тэд цаг дуусах мөчид 2 ч гоол алдсан ч улирлын 2 дахь хожлоо авч чадлаа...........
Montpellier 4-0 Bastia
Аваргууд талбайдаа Бастияг бут ниргэлээ....... 14 минутанд эзэн багийн хагас хамгаалагч Марко Эстрада гайхалтай гоол хийн тэргүүлж эхэллээ...... 30-аад метрээс зүүн хөлөөр шууд цохин гоолдлоо........ 2-р үе эхлээл 3 дахь минутанд Утака зүүнээр маш гоё оролт хийн дамжуулсныг Хэрррэра гүйцээн гоол....... 2-0.......... 60 минутанд Бэланда 16-н гаднаас хүчтэй цохин гоолдож 3-0.......... 16 минутын дараагаар сэлгээгээр орж ирсэн Моурниэр гоолдсноор 4-0......... Монпэлльэ 3 тоглолт дараалан хожил аваад бгаа бол........ Бастия сүүлийн 4 тоглолтонд хожил авсангүй.........
Sochaux 1-2 Brest
Брэст Сошог талбайд нь буулган авлаа......... талбайн эзэн багийн Бакумбу эхэлж гоолдсон ч....... Брэст-н Чафни, Бэн Басат нар дараалан гоолдлоо......... Сошо сүүлийн 5 тоглолтонд хожсонгүй....... харин Брэстийн сүүлийн 5 тоглолт дахь анхны хожил........
Nice 3-2 Evian Thonon
Гайхалтай тоглолт....... цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн 16 настай Ниццэ-н вингэр Ниэл Маупэй гоолдож багтаа 3 оноо авчирлаа........ тоглолтын 3 дахь минутанд зочин багийн Сагбо хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж гоолдож 0-1.......... 10 минутын дараагаар мөн л зочин багийн Барбоса хаалгачийн эсрэг гарч гоолдон 0-2....... зочид 2-0-р тэргүүлж эхэлсэн ч... 19 минутанд Ниццэ-н довтлогч Дарио Цвитанич 16-н гаднаас маш гоё хөөргөж цохин гоолдож 1-2...... 2-р үе эхлээл 2 минутанд Цвитанич дахин гоолдож даблдснаар тоо 2-2....... 87 минутанд сэлгээгээр орж ирсэн Маупэй шүүгчийн мэдлийн цагт гоолдож Лиги1-д залуудаа гоолдсон 2 дахь тоглогч боллоо.......... Ниццэ сүүлийн 8 тоглолтонд ялагдаагүй бна.......
Image
Reims 1-1 Lille
Тэнцээ...... эхний үед эзэн багийн Вэбэр гоолдож тэд сүүлийн 6 тоглолтонд анхны гоолоо хийсэн ч....... Лилл-н Паэт 72 минутанд гоолдож тэнцүүллээ........

12 сарын 16......
Nancy 1-1 Bordeaux
Нанси хүн дутуу Бордотой тэнцлээ..... 1-р үеийн төгсгөлд Бордо-н Поко улаан авснаар 2-р үед зочид хүн дутуу тоглож Саивэт гоолдсноор тэнцснээр Бордо 4 тоглолт дараалан тэнцлээ....
St Etienne 0-2 Lorient
Ст Этьэн-г талбайнд нь Лорэн 2-0-р хожлоо........ Жэрэми Алиадэрэ /20’/, Алэан Траорэ /38’/ нарын гоолоор....... Ст Этьэн сүүлийн 4 тоглолтонд хожсонгүй.... гоол ч хийсэнгүй......... харин Лорэн 4 дараалан хожоод бна....... гоол ч алдсангүй......
PSG 1-0 Lyon
Матуйди-н гоол ПСЖ-д хожил авчирч лигийг тэргүүлэх боломж олголоо........ 12 минутанд Пасторэ-н тун эвгүй цохилтыг Лионы хаалгач Вэркоутрэ хааж чадлаа........ 27 минутанд Лионы Лопэз-н ойроос цохисон бөмбөг хаалганы баруун шонг онолоо........ 1-р үеийн төгсгөлд Ибра-н баруунаас өгсөн кроссыг 16-с Матуйди мөргөж гоолдон 1-0........... 2-р үед Пасторэ-н оролдлогыг мөн л Вэркоутрэ зогсоож чадлаа...... Жаллэт-н 16 гаднаас хүчтэй цохисон нь хаалганы хажуухнаар....... сүүлд Лавэззи Вэркоутрэ-н эсрэг ганцаар гараал хаалгачихлаа.......
Image



19-р тойрог........

FRIDAY, DECEMBER 21, 2012
Brest 0-3 Paris Saint-Germain
ПСЖ бут ниргэлээ....... тэд өвлийн аваргаар тодорлоо......... Брэст-н А.Сиссоко 34 минутанд улаан карт авснаар талбайн эзэд 10-уул үлдлээ....... энэ нь тоглолтонд нөлөөлж нийслэлийн баг утгаар нь балбаж эхэллээ...... Пасторэ-н холын хүчтэй цохилт, Ибра-н холын фрий кик зэргийг Брэст хаалгач Тэбау тун сайн хааж блаа....... гэсэн ч 54 минутанд Ибра хүссэндээ хүрлээ........ Жаллэт-н баруунаас өгсөн кросст хөлөө тавьж чигийг өөрчлөн гоол........ 0-1....... улирлын 18 дахь лигийн гоол........ 73 минутанд Мотта-н холын хүчтэй цохилтыг хаалгач Тэбау хаасан ч ойсон бөмбөгийг Гамэйро нэмснээр 0-2........... цаг дуусах мөчид Жаллэт-н цохилт экс ПСЖ хамгаалагч Мэнди-н толгойд ойн хаалганд орсноор 0-3........ ПСЖ 4 тоглолт дараалан гоол алдалгүй яллаа.....
Image

SATURDAY, DECEMBER 22, 2012
Lille 4-1 Montpellier
Лилл талбайдаа өнгөрсөн улирлын аваргуудыг бут ниргэлээ..... Монпэлльэ-н гол тоглогч Бэланда 1-р үеийн төгсгөлд улаан карт авсан нь тоглолтонд нөлөөлчихлөө......... эзэн багийн Нолан Роу /24’, 62’/ даблдаж, Паэт /43’/, Мэндэз /74’/ нар гоолджээ...... Лилл сүүлийн 5 тоглолтонд хожигдсонгүй...... 3 тоглолт дараалан хожил аваад бсан Монпэлльэ-н хожлын цуврал зогслоо......
AC Ajaccio 2-4 Stade Rennes
Ажассио-г талбайд нь Рэнн 4-2-длоо.......... Рэнн-н Жулиан Фэрэт даблджээ....... ингэснээр мань эр сүүлийн 5 тоглолтонд 5 гоол хийгээд бна............
Bastia 4-2 AS Nancy Lorraine
Бастия Нансиг 4-2-р буулган авлаа........ эзэн багийн Антони Модэстэ даблджээ.......... тоглолтонд орсон нийт 6 гоолын 5 нь булангийн цохилт дээр......... 4 нь мөргөж хийсэн гоолууд блаа......... сүүлийн 6 тоглолт дараалан тэнцээд бсан Нанси энэ удаа хожигдлоо........
Bordeaux 0-0 Troyes
Хуурай тэнцээ...... Бордо сүүлийн 5 тоглолт дараалан тэнцлээ.........
Lorient 2-2 Stade de Reims
Лорэн талбайдаа эцсийн мөчид тэнцээ авч чадлаа......... 4 тоглолт дараалан гоол алдалгүй хожил аваад бсан тэдний цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Пэдрино гоолдож хожигдлоос аварлаа.........
Lyon 3-0 Nice
Лион талбайдаа Ниццэг хөнгөхөн хожлоо...... 40 минутанд Гомэз-н дамжуулалтыг Лопэз гоол болгосон бол....... 56 минутанд Лопэз-н талбайн төвд дамжуулсныг Рэвэиллэрэ авч орон хаалгачийн эсрэг гарч гоолдлоо......... 2-0.......... 74 минутанд Гомиз-г Ниццэ-н хаалгач Оспина 16 дотор унагаж пэналтиг хохирогч өөрөө цохин 3-0........... Оспинад шүүгч улаан өгснөөр зочид 10-уул болсон бол цаг дуусах мөчид Лионы хамгаалагч Ловрэн 2 дахь шар картаа авснаар хөөгдлөө.............

SUNDAY, DECEMBER 23, 2012
Valenciennes 2-1 Evian Thonon Gaillard
Валэнсиэн талбайдаа Эвиан-г буулган авлаа...... 14 минутанд эзэн багийн Пужол гоолдож тэргүүлж эхэлсэн ч 33 минутанд зочин багийн Хэлифа 16 гаднаас хүчтэй цохин тэнцүүллээ........ 2-р эхлээл тоог ахиулах боломж талбайн эздэд гарсан ч....... Доссэви пэналти цохиол хаалганы гадуур......... 72 минутанд зочин багийн Д.Конэ улаан карт авснаар Эвиан хүн дутуу боллоо......... хүний илүүг ашиглан эхний үед сэлгээгээр орж ирсэн Жосэ Саэз гоолдож 2-1..........
Toulouse 2-0 Sochaux
Толуз Сошог 2-0-длээ....... 26 минутанд Рэгаттин-н цохисон холын галзуу фрий кик хаалганд орж 1-0...... цаг дуусахаас 5 минутын өмнө Ривиэрэ гоолдож....... 2-0.........
Marseille 1-0 St Etienne
1-р үеийн төгсгөлд Андрэ Аэу-н мөргөж хийсэн гоол Марсэлд 3 оноо авчирлаа........... 2-р үед зочид илүү довтолж бсан ч гоол оруулж чадсангүй......... Ст Этьэн сүүлийн 5 тоглолтонд хожсонгүй...... гоол ч хийсэнгүй........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Feb 12, 2013 5:19 pm

23-р тойрог......

2 сарын 1-нд......
Toulouse 0-4 Paris Saint-Germain
Нийслэлийн баг Толузыг талбайд нь бут ниргэлээ....... эхний гоолыг 4 дэх минутанд Пасторэ Лавэззи-н дамжуулалтаар хийсэн бол 36 минутанд ПСЖ-н шинэ цэрэг Лукас-н кроссыг Ибра хаалганы урдаас мөргөж улирлын 20 дахь гоолоо хийлээ........ дараахан нь эзэн багийн МБэнгуэ 2 дахь шар картаа авч хөөгдснөөр эзэд 10-уулаа үлдлээ........ 2-р үеийн 70 минутанд Лукас-н баруунаас өгсөн кроссыг Сако ойроос мөргөж гоолдож 0-3......... Лукас 2 ч дамжуулалт өглөө......... дараахан нь Ибра-н дамжуулалтыг сэлгээгээр орж ирсэн Ван дэр Виэл гоол болгосноор 0-4....... Толуз-н сүүлийн 5 тоглолт дахь анхны ялагдал....... ПСЖ сүүлийн 8 тоглолтонд хожигдоогүй /7 ялалт 1 тэнцээ/ бөгөөд хаалгандаа ч бөмбөг алдаагүй бна.......

2 сарын 2-нд........
Lorient 2-2 Rennes
Рэнн-д 19 настай Аксэл НГандо Лорэн-н талбайгаас тэнцээ авчирлаа....... 89 минутанд сэлгээгээр талбайд гарсан Нгандо цаг дуусах мөчид гоолдож дэбут тоглолтондоо гоолдлоо.........
Image
Bastia 0-0 Evian Thonon
Хуурай тэнцээ........
Brest 0-2 Nice
Ниццэ Брэстийг талбайд нь Pejcinovic, Мэриэм нарын гоолоор хожлоо........
Sochaux 1-2 St Etienne
Ст Этьэн Сошог талбайд нь хожлоо..... 77 минутанд Фабиан Лэмойн гоолдож багтаа хожил авчирлаа...... энэ тоглолтонд Аубамэяанг пэналти цохиол эзэн багийн хаалгач Поуплинд хаалгачихав........ Ст Этьэн 3 тоглолт дараалан хожоод бна.......
Lille 1-1 Troyes
Лилл талбайдаа лигид хомоол хамж бгаа Тройтой тэнцлээ...... 30 минутанд Трой-н Камус 16-н гаднаас маш хүчтэй цохин гоолдож 0-1....... галзуу гоол блаа....... 74 минутанд эзэн багийн 17 настай довтлогч Дивок Ориги сэлгээгээр орж ирэн мөргөж гоолдож багтаа тэнцээ авчирсан......
Bordeaux 2-0 Valenciennes
Бордо талбайдаа Валэнсиэн-г 2-0-р буулган авлаа....... Бэллион /33’/, Обраняк /71’/ нар гоолджээ.... Валэнсиэн сүүлийн 4 тоглолтоос 1 л оноо авчээ.....

2 сарын 3-нд.........
AC Ajaccio 3-1 Lyon
Аяччо талбайдаа Лионыг буулган авлаа..... эхний үед зочин багийн Лаказэттэ гоолдсон ч шүүгч отон гээд тооцосонгүй..... уул нь отон биш бсан ч...... 2-р үед.... 53 минутанд Лаказэттэ гоолдож Лион тэргүүлж эхэлсэн ч...... 4 минутын дараагаар эзэн багийн Чахир Бэлгазоуани гоолдож тэнцүүллээ....... 65 минутанд Муту гоолдож багтаа тэргүүллийг авчирсан ч...... цаг дуусахаас 3 минутын өмнө шүүгч Лионд пэналти өгсөн ч....... Гомис пэналти цохиол эзэн багийн хаалгач Очоад хаалгачихлаа...... цаг дуусах мөчид Муту пэналтиас гоолдож 3-1........ Муту даблдлаа.........
Image
Montpellier 3-1 Reims
Аваргууд талбайдаа Рэймс-г 3-1-длээ...... эхний үед зочид гоолдсон ч 2-р үед эзэн багийн Камара, Эстрада, Бэланда нар дараалан гоолдлоо........
Marseille 0-1 Nancy
Марсэл талбайдаа Нансид Салиф Канэ-н гоолоор нухууллаа.......... Бартон 4 минутанд 2 шар карт авч багаа “аллаа” даа........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Feb 14, 2013 9:34 pm

24-р тойрог....

2 сарын 8-нд.........
PSG 3-1 Bastia
ПСЖ Бастияг бут ниргэлээ........ өшөө олон ч гоол орохоор блаа....... Мэнэз, Ибра, Лавэззи нар гоолдож..... Ибра сэлгээнээс орж ирээл гоолдлоо........ улирлын 21 дэх гоол......... Бастия-н Хазри 83 минутанд гайхалтай гоол хийсэн билээ...... бараг 40-өөд метрээс фрий кик цохиж гоолдсон.........
Image

2 сарын 9-нд.........
St Etienne 4-1 Montpellier
Ст Этьэн цастай талбайдаа Монпэлльэг 4-1-длээ......... Брандао, Аубамэяанг, Молло, Бодмэр нар гоолджээ......... Аубамэяанг 3 тоглолт дараалан гоолдлоо......... Ст Этьэн 4 дараалан хожил бгууллаа........
AC Ajaccio 1-0 Bordeaux
Аяччо Рикардо Фати-н гайхалтай унаж татсан гоолоор Бордог буулган авлаа....... тэд сүүлийн 5 тоглолтоос 2 хожил 3 тэнцээ авчээ........
Image
Valenciennes 2-1 Brest
Валэнсиэн Брэстийг талбайдаа хожсноор сүүлийн 5 тоглолтонд анхны хожлоо авлаа....... харин Брэст 4 дараалан хожигдлоо.......
Nice 1-1 Lorient
Ниццэ талбайдаа Лорэнтэй тэнцлээ......
Nancy 1-2 Reims
Рэймс энэ улирлын анхны away хожлоо Нанси-н талбайгаас авлаа......... талбайн эзэд эхэлж гоолдсон ч... Рэймс-н Аяитэ, Фортэс нар дараалан гоолдож хожлоо..... Фортэс сэлгээгээр орж ирээл гоолдож багтаа хожил авчирлаа.......
2 дараалан хожоод бсан Нансиг энэ хожигдол хомоол хамахад хүргэлээ.......
Troyes 0-0 Sochaux
Хуурай тэнцээ........

2 сарын 10-нд..........
Evian Thonon 1-1 Marseille
Эвиан талбайдаа 9-үүл үлдсэн Марсэлтай тэнцлээ..... 2-р үе эхлээл 5 минут өнгөрч бхад Гигняк гайхалтай цохин гоол хийж зочид тэргүүлж эхэлсэн ч.......... 57 минутанд 16 дотор Марсэл-н Абдалла алдаа гаргаж шүүгч түүнд улаан карт өгч пэналти заалаа...... пэналтиг Сагбо цохин гоолдож тэнцүүллээ...... 75 минутанд зочин багийн Жордан Аэу аюултай тоглолт хийсний улмаас 2 дахь шар картаа авч хөөгдлөө...... зочид 9-үүлээ тоглолтыг дуусгалаа....... Марсэл лигийн сүүлийн 3 тоглолтоос 1 л оноо авлаа....... харин Эвиан дараалан 4 тэнцээд бна......
Image
Rennes 2-0 Toulouse
Рэнн талбайдаа Алэссандрини, Эрдин нарын 2-р үед хийсэн 2 гоолоор Толузыг буулган авлаа.......
Lyon 1-3 Lille
Лион талбайдаа Лилл-д 3-1-дүүллээ........ Лион 2 дараалан 3-1-р хожигдлоо...... өмнөх тойрогт Аяччод энэ тоогоор хожигдсон билээ......... 28 минутанд зочин багийн Чэджу булангийн цохилтыг мөргөж гоолдсон бол........ 1-р үеийн төсгөлд Балмонт гоолдож тоог ахиуллаа......... 2-р үед Калу пэналтиас гоолдож тоо 0-3........... 57 минутанд эзэн багийн Лопэз пэналтиас гоолдож тооны зөрүүг багасгасан ч тэнцүүлэх цаг бсангүй ээ..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Feb 14, 2013 9:37 pm

24 тойргийн дараагаар ПСЖ тэргүүлсээр л...... энэ тойрогт Лион хожигдож Марсэл тэнцлээ.......

PSG 15 6 3 +32 51
Lyon 13 6 5 +15 45
Marseille 13 4 7 +2 43
St Etienne 11 7 6 +18 40
Rennes 12 4 8 +7 40
Nice 10 9 5 +8 39
Bordeaux 9 11 4 +10 38
Lorient 9 9 6 +1 36
Montpellier 10 5 9 +7 35
Lille 8 10 6 +5 34
Valenciennes 9 6 9 -1 33
Toulouse 8 7 9 0 31
AC Ajaccio 7 9 8 -5 28
Bastia 7 5 12 -21 26
Brest 7 3 14 -11 24
Reims 5 8 11 -7 23
Evian Thonon 5 8 11 -12 23
Sochaux 6 5 13 -12 23
Troyes 3 9 12 -18 18
Nancy 3 9 12 -18 18

Мэргэн буучид....... Ибра тасархай тэргүүлсээр л........

Zlatan Ibrahimovic 21
Darío Cvitanich 12
Bafetimbi Gomis 12
Pierre-Emerick Aubameyang 11
Romain Alessandrini 10
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Feb 26, 2013 10:04 pm

25-р тойрог......

2 сарын 15........
Lille 2-0 Stade Rennes
Лилл талбайдаа Рэнн-г буулган авч өнгөрсөн намар 2-0-р хожигдсон хариугаа авлаа....... 24 минутанд эзэн багийн Ронни-н цохилт хаалганы өмнө хэвтэж бсан Рэнн-н хамгаалагч Мавинга-н хөлд ойн хаалганд орсноор 1-0......... 2-р үед........ 61 минутанд Калу-н баруун жигүүрээс өгсөн кроссыг Дмитри Паэт мөргөж гоолдсноор....... 2-0........

2 сарын 16.......
Marseille 1-0 Valenciennes
сүүлийн 3 тоглолтонд хожил аваагүй Марсэлд хамгаалагч Род Фанни гоолдож эцсийн мөчид хожил авчирлаа.........
Brest 1-1 AC Ajaccio
4 тоглолт дараалан хожигдоод бсан Брэст энэ удаа талбайдаа Аяччотой тэнцлээ......... энэ өвөл Марсэл-с лооноор ирсэн Распэнтино гоолдож эзэд тэргүүлж эхэлсэн ч......... Аяччо-н шинэ цэрэг Дэннис Олиэч 70 минутанд гоолдож багтаа тэнцээ авчирснаар тэдний хожигдолгүй цуврал 6 боллоо........
Montpellier 1-0 Nancy
Эмануэл Хэррэра-н 34 минутанд хийсэн гоолоор Монпэлльэ Нансиг талбайдаа хожлоо...........
Lorient 2-1 Evian Thonon
Лорэн талбайдаа рэлэгшн-д бгаа Эвиан-г Алиэдэрэ, Пакуэт нарын гоолоор буулган авлаа....... 4 дараалан тэнцээд бсан Эвиан энэ удаа хожигдлоо........
Bastia 0-1 Nice
16 настай Нэйл Маупэй-н гоолоор Ниццэ Бастияг талбайд нь хожиж 3 оноо авлаа......
Toulouse 2-2 Troyes
Трау 2-0-р тэргүүлж бсан сүүлийн 4 минутанд 2 гоол алдаад тэнцчихлээ........ 88 минутанд эзэн багийн Дидот-н цохисон бөмбөг Трау-н Нивэт-н хөлд чигээ өөрчлөн хаалганд орсноор 2-2......... тэрээр Толуз-н хаалганд ч гоол хийсэн билээ.........

2 сарын 17........
Bordeaux 0-4 Lyon
Бордо талбайдаа Лионд бут ниргүүллээ.......... тоглолтын 15 минутанд Гомис-н урагш гаргаж өгснийг Грэниэр авч хаалгачийн эсрэг ганцаар гарч гоолдлоо..... 0-1....... 2-р үеийн 65 минутанд Лионы залуу хагас хамгаалагч Фофана 16-н гаднаас хүчтэй цохин гоолдож 0-2........... 8 минутын дараагаар Грэниэр пэналти-с гоолдож даблдлаа....... 0-3.......... дараахан нь эзэн багийн хамгаалагчийн мөргөсөн бөмбөгийг Лаказэттэ хүчтэй цохин гоолдсноор 0-4....... өнгөрсөн 9 сард Лионд талбайдаа 2-0-р хожигдсон хариугаа чангахан авлаа даа........ 1977 оноос хойш анх удаа Лион Бордо-н талбайд 4 гоол хийж бгаа аж.......
Image
Reims 1-1 St Etienne
Эхний үед Обамэяанг гоолдож зочид тэргүүлж эхэлсэн ч....... 76 минутанд Рэймс-н Коуртэт гоолдож тэнцүүлж чадлаа.......... Ст Этьэн-н хожигдолгүй цуврал 6 боллоо........
Sochaux 3-2 PSG
Энэ тойргийн гол сэнсаци........ лигийг тэргүүлэгчдийг хүснэгтийн сүүлийн 10-т бичигдэж бгаа Сошог 3-2-р талбайдаа буулган авлаа.......... тоглолтын 29 дэх минутанд Пасторэ-н цохисон булангийн цохилтыг Алэкс 16-с мөргөж гоолдон ПСЖ тэргүүлж эхэлсэн ч........ 7 минутын дараагаар эзэн багийн Роудэт зүүн жигүүрээр цөмрөн орж гоолдсноор тэнцүүлж чадлаа........ 2-р үе эхлээл..... 54 минутанд Жиовани Сио 16-с зүүн хөлөөр цохисныг ПСЖ хаалгач Сиригу хааж чадалгүй алдаж........ 2-1....... СОШО тэргүүлж эхэллээ... уул нь хаачихаар бөмбөг бсан ч Сиригу алдлаа....... 76 минутанд булангаас ирсэн бөмбөгийг бужигнаан дундаас ПСЖ ахлагч Сако хаалганд хийснээр 2-2.......... 84 минутанд сэлгээгээр орж ирсэн Сэдрик Бакамбу Слован Приват-н дамжуулалтаар гоолдож багтаа ялалт авчирлаа.......... 9 тоглолт хожигдоогүй нийслэлийн баг энэ удаа ялагдлаа.......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Feb 26, 2013 10:14 pm

25 тойргийн дараагаар....... ПСЖ энэ тойрогт хожигдсон ч тэргүүлсээр л...... Лион-с 3 оноо илүү.....

PSG 15 6 4 +31 51
Lyon 14 6 5 +19 48
Mars 14 4 7 +3 46
Nice 11 9 5 +9 42
St Et 11 8 6 +18 41
Renn 12 4 9 +5 40
Lorie 10 9 6 +2 39
Mont 11 5 9 +8 38
Bord 9 11 5 +6 38
Lille 9 10 6 +7 37
Valen 9 6 10 -2 33
Toulo 8 8 9 0 32
Ajacc 7 10 8 -5 29
Soch 7 5 13 -11 26
Basti 7 5 13 -22 26
Brest 7 4 14 -11 25
Reims 5 9 11 -7 24
Evian 5 8 12 -13 23
Troy 3 10 12 -18 19
Nancy 3 9 13 -19 18

мэргэн буучид.......

Zlatan Ibrahimovic 21
Darío Cvitanich 12
Bafetimbi Gomis 12
Pierre-Emerick Aubameyang 12
Romain Alessandrini 10
Jeremie Aliadiere 10
Eden Ben Basat 10
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Realist » Tue Feb 26, 2013 10:54 pm

Пээ Ибра тасархай явжийнаа, сүүлийн хэдэн жил Францын лигт ийм олон гоол оруулсан хүн байгаагүйшт
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Wed Feb 27, 2013 3:58 pm

26-р тойрог......

2 сарын 22.........
Nice 2-0 Reims
Ниццэ хүн дутуу Рэймс-г талбайдаа хожсноор сүүлийн 7 тоглолтоос 5 хожил авч чадлаа...... Eysseric /11’ пэналти/, Сивэлли /85’/ нар гоолдсон бол Рэймс-н Манди 68 минутанд 2 дахь шар картаа авснаар талбайг орхисон.........

2 сарын 23.......
Rennes 2-2 Sochaux
Энэ улирал Астон Вилла-с зээлээр тоглож бгаа Шон Макоун цаг дуусахын өмнөхөн Сошо-н хаалганд гоолдож багтаа тэнцээ авчирлаа........ Рэнн сүүлийн 5 тоглолтын 3-т нь 2-2-р тэнцжээ......
Image
Troyes 0-0 Bastia
Хуурай тэнцээ...... Трау сүүлийн 4 тоглолт дараалан тэнцлээ...... харин Бастия сүүлийн 6 тоглолтоос 2 л оноо аваад бна.........
AC Ajaccio 1-3 Lille
Хүн дутуу Лилл Аяччог талбайд нь 3-1-длээ.......... эхний үед эзэн багийн Пулард өөрийн хаалганд гоолдсноор Лилл тэргүүлж эхэлсэн ч....... 2-р үеийн 61 минутанд Лилл-н хамгаалагч Лукас Дигнэ улаан карт авч хөөгдснөөр талбайн эзэд хүний тоогоор давуу болсон......... гэсэн ч Аяччо хүний илүүг ашиглаж чадалгүй....... 2 гоол дараалан алдлаа...... Дмитри Паэт 67, 74 минутанд гоолдож 0-3............ дараахан нь эзэн багийн Belghazouani нэр төрийн гоол хийлээ......... 1-3........ эзэн багийн 6 тоглолт хожигдоогүй бсан цуврал зогслоо........ Лилл сүүлийн 3 тоглолт дараалан хожоод бна........ 2 роуд тоглолтонд 3-1-р хожлоо........
Evian Thonon 0-1 Montpellier
Ионэс Бэланда-н гоолоор аваргууд Эвиан-г талбайд нь буулган авлаа....... улирлын тун муу эхэлж бсан Монпэлльэ сүүлийн 5 тоглолтонд 4 хожил авсан хүснэгтийн 6 руу орж ирлээ....... 02/23 Nancy 0-3 St Etienne
Хомоол хамж бгаа Нансиг талбайд нь Ст Этьэн бут ниргэлээ....... тоглолтын салхийг 17 минутанд Брандао нээж........ 40, 88 минутанд Обамэяанг гоолдсноор 0-3....... энэ тоглолтонд 2 багийн 1,1 тоглолт улаан карт авсан....... 64 минутанд Лэмойнэ /Ст Этьэн/, 78 минутанд Зиттэ /Нанси/........... Ст Этьэн-н хожлын цуврал 8-д хүрлээ.....
Valenciennes 0-0 Toulouse
Хуурай тэнцээ........

2 сарын 24.......
Lyon 3-1 Lorient
Лион талбайлаа Лорэн-г төвөггүйхэн буулган авлаа.........2013 он гарсаар анх удаа талбайдаа ялалт авч бгаа нь аж........ тоглолтын 11 минутанд зочин багийн довтлогч Алиадэрэ булангийн цохилтыг мөргөж гоолдон Лорэн тэргүүлж эхэлсэн ч....... 24 минутанд эзэн багийн Лизандро Лопэз 16-с цохин гоолдож 1-1........ 10 минутын дараагаар зочин баг тоог ахиулах сайхан боломжоо алдлаа.... Лионы тоглогчийн алдааг ашиглан Пакэут ойроос цохисон хаалганы шон онолоо....... 2-р үе эхлээл 5 минутанд Лопэз-н цохисныг Лорэн хаалгач хаасан ч ойсныг Гэззал нэмж гоолдож 2-1........ залуу хагас хамгаалагч улирлын анхны гоол......... цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Мвуэмба гоолдсноор 3-1.......... тэрээр өнгөрсөн зун Лорэн-с Лионд ирсэн билээ...... хуучин багийн эсрэг гоолдоол.......
Image
Bordeaux 0-2 Brest
Өнгөрсөн тойрогт Лионд талбайдаа 4-0-дуулсан Бордо энэ удаа Брэст-д талбайдаа 2-0-дууллаа....... өөртөө гоолдоол...... пэналти алдаал....... Бордо сүүлийн 3 тоглолтонд гоол хийсэнгүй 3 хожигдлоо........ Брэст-н сүүлийн 6 тоглолт дахь анхны хожил.....
PSG 2-0 Marseille
Энэ тойргийн хамгийн том тулаанд.......... ПСЖ илүүрхлээ...... энэ тоглолтонд өвлийн цонхоор Нийслэлийн багт ирсэн Бэкэм дэбутээ хийлээ...... тоглолт эхлээл ПСЖ довтолж.. 2 минутанд Лавэззи хаалганы шон хуслаа......... 11 минутанд ПСЖ гоолдлоо...... Лукас-н 16-н гаднаас цохисон нь эсрэг багийн Нкоулу-н биед чигээ өөрчлөн хаалганд орчихлоо...... 1-0........ Марсэл-н довтолгоо ширүүссэн ч.. эзэн багийн хаалгач Сиригу тун сайн блаа..... Бартоны мөргөлт, Кадир-н 16-с цохисон, Валбуэна холын тун эвгүй фрий кик зэргийг тун сайн хааж блаа........ эхний үе 1-0........ 2-р үе эхлээл Марсэл довтолсоор л.... Гигняк-н зүүнээр орон цохисныг Сиригу мөн л хаачихав....... дараа нь Гигняк-н унаж татсан, Аэу-н мөргөлт зэргийг гайхалтай хааж чадлаа........ 86 минутанд Род Фанни-н 16-н гаднаас маш хүчтэй цохисныг Сиригу мөн л хаачихлаа.......
Цаг дуусах мөчид Мэнэз-н зүүнээс өгсөн бөмбөг Ибра-н өвдгийг оноод хаалганд орчихлоо......... 2-0........ улирлын 22 дахь гоол нь........ энэ хожилд тун чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол мэдээж Сиригу тэрээр 7 сэйв хийжээ....... Марсэл хэдийгээр бөмбөг илүү эзэмшиж олон довтолгоо хийсэн ч Сиригуг аргалж дөнгөсөнгүй........ гэхдээ тэд 3 хоногийн дараа Францын цомд хариугаа авч болох юм........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Wed Feb 27, 2013 4:03 pm

26 тойргийн дараагаар ПСЖ тэргүүллээ хадгалсаар л....

PSG 16 6 4 +33 54
Lyon 15 6 5 +21 51
Marseille 14 4 8 +1 46
Nice 12 9 5 +11 45
St Etienne 12 8 6 +21 44
Montpellier 12 5 9 +9 41
Rennes 12 5 9 +5 41
Lille 10 10 6 +9 40
Lorient 10 9 7 0 39
Bordeaux 9 11 6 +4 38
Valenciennes 9 7 10 -2 34
Toulouse 8 9 9 0 33
AC Ajaccio 7 10 9 -7 29
Brest 8 4 14 -9 28
Sochaux 7 6 13 -11 27
Bastia 7 6 13 -22 27
Reims 5 9 12 -9 24
Evian Thonon 5 8 13 -14 23
Troyes 3 11 12 -18 20
Nancy 3 9 14 -22 18

мэргэн буучид........

Zlatan Ibrahimovic 22
Pierre-Emerick Aubameyang 14
Darío Cvitanich 12
Bafetimbi Gomis 12
Jeremie Aliadiere 11
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Feb 28, 2013 8:36 pm

Францын Цом
шөвгийн 16


2 сарын 26
Sochaux 1-2 Troyes
Трау Сошог талбайд хожиж дараагийн шатанд шалгарлаа....... Сошо сүүлд 2007 онд энэ тэмцээнд түрүүлж бсан билээ.....
Evian Thonon 3-1 Le Havre AC
лиги 1,2-н ялгааг харууллаа даа..... Эвиан-н Бэригауд даблджээ.....
St Etienne 3-2 Lille
эхний үед Лилл-н Чэджу өөртөө гоолдож талбайн эздэд том тус хүргэлээ...... 2-р үед Обамэяанг Брандау нар гоолдож уржнангийн энэ тэмцээний аварга Лилл-г цомоос мулталлаа........
Image

Lorient 3-0 Brest
Лорэн төвөггүйхэн Брэст-г талбайдаа нухлаа.. Алиадэрэ даблджээ.. тэрээр лигийн сүүлийн тоглолтонд даблдсан билээ.....
Raon-l'Etape (3) 2 - 2 (5) Bordeaux
Бордо сонирхогчийн лигийн багийг зовж байж буулган авлаа...... үндсэн цагт 1-1-р тэнцэж..... нэмэлт цагт 2-2-р тэнцэж..... пэналтиар хожлоо....
Venissieux M 0-2 Nancy
нэмэлт цагт 2 гоол хийснээр Нанси шөвгийн 8-д үлдлээ......
PSG 2-0 Marseille
Марсэл 3 хоногт 2 удаа нухууллаа даа....... ПСЖ-д гэж дээ Ибрад...... энэ тоглолтонд Ибра даблдлаа........
Бэкэм гараанд гарч 85 минут тогложээ.......
Image

өнөөдөр
Lens v Epinal
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Feb 28, 2013 8:57 pm

зарим ньюс...

ПСЖ энэ зун Улаан чөтгөрүүдийн Руунийг өөрийн болгох гэнэ дээ.......... мөн Барса-н Бускуэтс-г урвуулах аж......

Жэрэми Мэнэз ирэх зун ПСЖ-г орхиж магадгүй гэнэ......

Barton: 'Beckham is a star… off the pitch'

Montpellier defender Cyril Jeunechamp-н 1 жилийн банг 6 сар болгон бууруулжээ...... өнгөрсөн 11 сард Валэнсиэнтэй хийсэн тоглолтын дараа сэтгүүлчийг цохисон гэж Холбооноос бандаад бсан билээ...... Монпэлльэ давж заалдаж сэтгүүлчээс уучлал гуйсан зэргийг харгалзан бууруулжээ....... 5 сард тоглож эхлэх нь дээ......

Рэнн-н залуу хагас хамгаалагч Алэссандрини улирал дуустал тоглохгүй болжээ...... Лиллэ-тэй хийсэн тоглолтонд баруун өвдгөндөө гэмтэл авчээ...

Сошо-н 22 настай фулбэк Сэбастян Корчияг Арсэнал Тоттэнхэм Бавари зэрэг багууд таргэтлаал.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Mar 12, 2013 7:19 pm

27-р тойрог.......

3 сарын 1.........
Montpellier 2-0 Rennes
өнгөрсөн улирлын аваргууд Рэнн-г 2-0-дснээр....... талбайдаа 8 тоглолт дараалан ялалт байгууллаа......
Тоглолтын 75 минутанд Рэнн-н хаалгачийн алдааг ашиглан эзэн багийн ахлагч Хилтон гоолдож 1-0...... цаг дуусахаас 4 минутын өмнө сэлгээгээр орж ирсэн Камара 16 гаднаас хүчтэй цохин гоол.... 2-0.........

3 сарын 2.......
Reims 1-0 PSG
энэ тойргийн гол сэнсаци........ рэлэгшн-н дээхн бгаа хүн дутуу Рэймс талбайдаа тэргүүлэгчдийг буулган авлаа..... тоглолтын эхний үед ПСЖ-д гоолдох сайхан боломж гарсан ч Лавэззи алдлаа....... хаалгачийн эсрэг ганцаар гараад хаалганы гадуур цохичихов........ 2-р үе эхлээл Ибра гоолдсон ч отон гээд тооцсонгүй....... уул нь отон биш л блаа..... 59 минутанд эзэн багийн хамгаалагч Гломбард улаан карт авснаар талбайн эзэд 10-уул үлдлээ......... 5 минутын дараагаар эзэн багийн Диэго-н цохисон булангийн цохилтыг 16-с Фофана мөргөж дамжуулсныг Польш хагас хамгаалагч Кричовиак хаалганд оруулснаар 1-0........ 80 минутанд эзэн багийн Фортэс гайхалтай run хийн хаалгачийн эсрэг гарч цохисныг Сиригу хаачихлаа........
Image
Bastia 1-0 AC Ajaccio
5 улаан карттай тоглолт......... Маулида-н 46 минутанд хийсэн гоолоор Бастия Аяччог буулган авлаа........ 80 минутанд зочин багийн Чалмэ улаан карт авч улаан картын салхийг хагалсан бол............ цаг дуусах мөчид Аяччо-н Олэч Бастия-н хаалгач Ландрэауг өшиглөж улаан карт авлаа.......... үүнээс болж 2 багийн хооронд бяцхан зодоон бол эзэн багийн Таувин, Ротэн, зочин багийн Андрэ нар улаан карт авлаа.....
Sochaux 1-2 Nancy
Лигид хомоол хамж бгаа Нанси Сошог талбайд нь буулган авлаа....... зочид эхний үед л 2 гоол дараалан орууллаа....... тоглолтын төгсгөлд эзэн багт сэлгээгээр орж ирсэн Слован Приват гайхалтай гоол хийсэн ч тэнцэхэд хангалтгүй блаа........
Toulouse 0-0 Evian Thonon
Хуурай тэнцээ.......
St Etienne 4-0 Nice
Ст Этьэн талбайдаа Ниццэг бут ниргэснээр хүснэгтэд байраа сольлоо....... энэ тоглолтын өмнө Ниццэ 4-т, Ст Этьэн 5-т бсан.......... тоглолт эхлээл 7 минутанд эзэн багийн довтлогч Обамэяанг пэналтиас гоолдож 1-0........ 24 минутанд зочин багийн Иссэрич-н аюултай такл эсрэг багийн Клэмэнт-н хөлийг хугаллаа....... шүүгч түүнд улаан карт өгснөөр зочид хүн дутуу үлдлээ.......... хүний илүүг ашиглан 2-р үед........ 60 минутанд Молло-н дамжуулалтаар Брандао гоолдож 2-0........ 6 минутын дараагаар эхний гоолын эзэн Обамэяанг-н дамжуулалтаар Молло гоолдож 3-0......... 74 минутанд Брандао тоглолтын 2 дахь гоолоо мөргөж хийснээр 4-0...........
Ст Этьэн 2013 он гарсаар 8 тоглолтонд ялагдсангүй...... 6 хожил 2 тэнцээ.......
Lorient 1-1 Valenciennes
Лорэн талбайдаа Валэнсиэнтэй тэнцлээ....... тэд сүүлийн 5 тоглолтын 3-т тэнцлээ.........

3 сарын 3.........
Brest 1-1 Lyon
Лионыхон айлын хаалганд гоолдоогүй ч тэнцэж чадлаа.......... тоглолтын 8 минутанд эзэн багийн Чафни гоолдож талбайн эзэд тэргүүлж эхэлсэн ч 64 минутанд Маконда өөрийн хаалганд гоолдсноор Лионд тэнцээ бэлэглэчихлээ......... Лион энэ тоглолтонд хожсон бол лигийг тэргүүлэх боломжтой бсан билээ...... даан ч ашиглаж чадсангүй........
Marseille 2-1 Troyes
Марсэл рэлэгшн-н Труаг талбайдаа буулган авлаа......... тоглолтын 70 минутанд зочин багийн Маркос Пэрэйра хамгаалагчаас бөмбөг булаан авч орон гоолдож 0-1.......... 81 минутанд зочин багийн Жаржат өөрийн хаалганд бөмбөг оруулснаар 1-1........ дараахан нь Гигняк хожлын гоолыг хийснээр Марсэл хожил авлаа........
Image
Lille 2-1 Bordeaux
Лилл талбайдаа Бордог буулган авлаа........ зочид эхний үед пэналти-с гоолдож тэргүүлж эхэлсэн ч....... 2-р үед....... 59, 72 минутанд Ронни, Калу нар дараалан гоолдож 2-1......... Лилл сүүлийн 4 тоглолт дараалан ялалт байгууллаа........ харин Бордо 4 дараалан ялагдлаа........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Mar 19, 2013 3:57 pm

28 тойрог

3 сарын 8.......
Rennes 2-2 St Etienne
Рэнн талбайдаа Ст Этьэнтэй тэнцлээ..... эхний гоолыг эзэн багийн Данзэ 44 минутанд мөргөж гоолдсон бол...... эхний үе дуусах мөчид Ст Этьэн-н Молло тоог тэнцүүлж чадлаа............ 2-р үе эхлээл 6 минутанд эзэн багийн Жулиэн Фэрэт хаалгачийн эсрэг ганцаар гарч гоолдсноор 2-1........... 65 минутанд Молло-н дамжуулалтаар Обамэяанг гоолдож тэнцүүллээ...... 2-2.... тэрээр сүүлийн 7 тоглолтонд 8 гоол дараалан хийгээд бна......... лигид 16 гоолтой........... Ст этьэн 9 тоглолт хожигдоогүй бна.......

3 сарын 9.........
PSG 2-1 Nancy
Лигийг тэргүүлэгчид сүүлийн байранд яваа Нансиг буулган авлаа..... Ибра даблдаж.....эхний үед зочин багийн Моуканджо мөргөж гоолдож Нанси эхний үед тэргүүлж эхэлсэн ч.......... 2-р үед....... Ибра 3 минутын /59’, 62’/ дотор 2 гоол оруулж ПСЖ хожлоо........ гэхдээ Нанси энэ тоглолтонд тун сайн блаа......... илүү довтолж 2 ч удаа шон онолоо.........
Image
Valenciennes 1-3 Lille
Лилл Валэнсиэн-г талбайд нь 3-1-длээ.... талбайн эзэд /Мэликсон/ эхний үед гоолдсон ч....... 2-р үед........ 3 гоол /Ронни, Дэ Мэло, Пэдрэтти/ дараалан алдаж хожигдлоо........ Лилл 5 тоглолт дараалан ялалт байгуулаад бна.........
AC Ajaccio 1-0 Lorient
Аяччо хамгаалагч Зубар-н гоолоор Лорэн-г буулган авлаа........
Troyes 4-2 Reims
Труа талбайдаа өнгөрсөн тойрогт ПСЖ-г хожсон Рэймс-г 4-2-длоо........ эзэн багийн 17 настай довтлогч Корэнтин Жан даблджээ...... түүнд Рэймс хаалгач Агасса 2 гоол дээр нь 2-ууланд нь тусалсан даа........ мань эрийн бүтэлгүй тоглолт Рэймс-г хожигдоход гол нөлөө үзүүллээ......... Труа сүүлийн 6 тоглолтонд анхны ялалтаа авлаа.......... 4 тэнцээ 1 ялагдал......
Brest 0-1 Toulouse
18 настай Адриэн Рабиот-н холын цохилтоос хийсэн гайхалтай гоолоор Толуз роуд тоглолтоос хожил авлаа.......... Толуз сүүлийн 7 тоглолтоос анхны хожлоо авлаа....... сүүлийн 3 тоглолт дараалан тэнцээд бсан билээ........
Evian Thonon 5-1 Sochaux
Эвиан талбайдаа Сошог бут ниргэлээ........... эзэн багаас 37 настай хагас хамгаалагч Сэдрик Барбоса, Сабэр Хэлифа нар даблджээ........ сүүлийн 11 тоглолтонд анхны ялалт..........

3 сарын 10.........
Nice 2-0 Montpellier
Стэфан Бахокэн-н 2 гоолоор Ниццэ өнгөрсөн улирлын аваргуудын талбайдаа буулган авлаа.......... Ниццэ сүүлийн 6 тоглолтонд 1 л хожигджээ......... 4 хожил 1 тэнцээ..... аваргуудын 3 дараалан хожоод бсан цуврал зогслоо.......
Image
Bordeaux 1-0 Bastia
Бордо талбайдаа Диабэт-н гоолоор Бастияг буулган авч 4 дараалан хожигдоод бсан цувралаа зогсоолоо.......... талбайн эзэд хамаагүй илүү блаа......... Бастия хаалгач Ландрэау 7 сэйв хийжээ.......
Lyon 0-0 Marseille
Олимпик Грандуудын тулаан хуурай тэнцээгээр өндөрлөлөө...... ПСЖ оноогоор тасраад явчихлаа........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Mar 19, 2013 6:26 pm

29-р тойрог

3 сарын 15
Marseille 0-0 AC Ajaccio
Хуурай тэнцээ....... Марсэл энэ удаа Аяччог барсангүй ээ......... талбайн эзэд олон довтолж бсан ч гоол хийж чадсангүй дээ...... Марсэл сүүлийн 2 тоглолт хуурай тэнцээ хийлээ.......
Image

3 сарын 16
Bastia 4-1 Lyon
Бастия талбайдаа Лионыг бут ниргэлээ......... талбайн эзэд өнгөрсөн 11 сард Лионы талбайд 5-2-р хожигдож бсан хариугаа чангахан авч чадлаа......... 1-р үеийн төгсгөлд сөрөг довтолгоогоор Wahbi Khazri –н дамжуулалтаар хагас хамгаалагч Florian Thauvin гоолдож тоглолтын салхийг хагаллаа............ 2-р үе эхлээл 54 минутанд зочин багийн довтлогч Лизандро Лопэз фрий кик-с ирсэн бөмбөгийг хаалганд хийж тоог тэнцүүлсэн ч....... 2-хон минутын дараагаар Khazri-н дамжуулалтаар Антони Модэстэ гоолдож 2-1........ 61 минутанд Thauvin дахин гоолдож 3-1....... цаг дуусахын өмнөхөн Khazri 16-н гаднаас маш гоё эргүүлэгтэй цохин гоолдсноор 4-1...... мань эр 1 гоол 2 дамжуулалт хийжээ........
Image
Lorient 4-0 Brest
Лорэн талбайдаа Брэст-г бут ниргэлээ........ Julien Quercia, Yann Jouffre, Wesley Lautoa, Gilles Sunu нар гоолджээ......... сүүлийн 4 тоглолтонд анхны хожлоо авлаа......
Lille 1-2 Evian Thonon
Лилл талбайдаа Эвианд хожигдлоо....... тэнцэх боломж бсан ч Калу пэналти алдаад хожигдлоо.......... 5 дараалан хожоод бсан цувралыг Эвиан зогсоолоо..... тоглолтын 7 дахь минутанд Сидибэ-н дамжуулалтаар Калу гоолдож талбайн эзэд тэргүүлж эхэлсэн ч........ 30 минутанд Эвиан-н Сабэр Хэлифа гоолдож тоог тэнцүүллээ........ үүнээс хойш талбайн эздийн довтолгоо ширүүссэн ч...... Эвиан-н хаалгач Лакуайт-г аргалж дөнгөхгүй блаа....... 67 минутанд булангаас ирсэн бөмбөгийг Эвиан-н Конэ мөргөж бөмбөг Калу-н толгойд ойгоод хаалганд орчихлоо...... 1-2....... Калу-н гоол гэж бичигдэж......... 73 минутанд Конэ 16 дотор Калуг унагаж шүүгч пэналти заалаа....... Калу пэналтиг цохилоо..... хаалганы гадуур.......
Reims 1-0 Rennes
Мали хамгаалагч Фофана мөргөж гоолдсноор тоглолтын цорын ганц гоолыг хийлээ........... Рэнн хэдийгээр олон довтолж /цохилт 3-15/ бсан ч тэд гоол хийж чадсангүй......... энэ хожил Рэймс-г рэлэгшн-с холдууллаа......... харин Рэнн сүүлийн 5 тоглолтонд хожил авсангүй.....
Montpellier 1-1 Troyes
Монпэлльэ рэлэгшн-д бгаа Труатай тэнцчихлээ..... тоглолтын 7 минутанд эзэн багийн довтлогч Чарбоэниэр гоолдож тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч 2-р үе эхлээл 5 минутанд Труа-н цөөхөн довтолгоо үр дүнд хүрч..... Корэнтин Жан 16 гаднаас хүчтэй цохин гоолдож тоог тэнцүүллээ....... талбайн эзэд илүү олон довтолж бсан ч хаалганы дээд хөндөл тэдэнд саад болж блаа....... Труа сүүлийн 8 тоглолтонд 1 л хожигджээ...... Марсэлд...... 2 хожил 6 тэнцээ......
Sochaux 1-1 Valenciennes
Сошо талбайдаа Валэнсиэнтай тэнцлээ.... тэдний эхний үед хийсэн цэвэр 1 гоолыг шүүгч тооцсонгүй.... хожлоо шүүгчид хулгайлуулчихлаа даа..... талбайн эзэд илүү тоглож бсан ч шүүгчээс гадна хаалганы хөндөл, Валэнсиэн хаалгач Пэннэтэау гай болж блаа........ Валэнсиэн-н залуу тоглогч Опа Нгуэттэ сэлгээгээр орж ирээл 82 минутанд гоолдож багтаа тэнцээ авчирлаа....... тэд сүүлийн 5 тоглолтонд ялалт авсангүй.... 3 тэнцээ......

3 сарын 17
Nancy 1-0 Nice
Лигид хомоол хамж бгаа Нанси талбайдаа Ниццэг буулган авлаа......... 23 минутанд хийсэн Джамэл Бакар-н гоолоор....... сүүлийн 3 тоглолтонд 2 хожсон ч сүүлийн байранд бсаар л..........Ниццэ-н хаалгач Оспина энэ тоглолтонд тун сайн блаа..... 8 сэйв.....
Toulouse 0-0 Bordeaux
Хуурай тэнцээ............ Толуз сүүлийн 5 тоглолтонд ялагдсангүй...... гэхдээ 4 дэх тэнцээгээ хийлээ...... 3 нь 0-0........ харин Бордо сүүлийн 6 тоглолтонд 1 л хожил 1 тэнцээ....... 4 хожигдол..........авчээ....
St Etienne 2-2 PSG
2-0-р хожигдож явсан талбайн эзэд гайхалтай эргэн ирэлт хийн тэнцээ авч чадлаа........ тоглолтын 9 минутанд ПСЖ-н Пасторэ эзэн багийн хамгаалагчаас бөмбөг булаан авч хаалгачийн эсрэг гаран гоолдож 0-1.......... 10 минутын дараагаар....... Ст Этьэн хаалгач Руффиэр 16 дотор Лавэззиг унагаж шүүгч пэналти заалаа..... пэналтиг Ибра цохин гоол 0-2...... Швэд эрийн лигийн 25 дахь гоол....... 37 минутанд эзэн багийн довтлогч Обамэяанг-н баруун өгсөн кросс ПСЖ хамгаалагч Алэкс-н өвдөгөнд ойн хаалганд орчихлоо...... 1-2........ 72 минутанд эзэн багийн хамгаалагч Клэрк-н баруунаас цохисон гайхалтай цохилт хаалганд орсноор 2-2........... ногоон цагаанууд 2013 он гарсаар хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсээр......... лигид 10 тоглолт.......... 6 хожил 4 тэнцээ........ ПСЖ энэ улирал лигид Ст этьэн-г барсангүй дээ....... өнгөрсөн 11 сард Сако өөртөө хийж, Обамэяанг-н гоолоор хожиж бсан билээ........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Mar 19, 2013 6:31 pm

29 тойргийн дараагаар.......... ПСЖ 5 оноогоор тэргүүлсээр...... Лион Марсэл хоорондоо 2 онооны зөрүүтэй..... Ст Этьэн 4-т........ Сошо Труа Нанси рэлэгшнд бсаар.......

PSG 17 хожил 7 тэнцээ 5 хожигдол +33 58 оноо
Lyon 15 8 6 +18 53
Marseille 15 6 8 +2 51
St Etienne 13 10 6 +25 49
Nice 13 9 7 +8 48
Lille 12 10 7 +11 46
Montpellier 13 6 10 +9 45
Lorient 11 10 8 +3 43
Bordeaux 10 12 7 +4 42
Rennes 12 6 11 +2 42
Toulouse 9 11 9 +1 38
Valenciennes 9 9 11 -4 36
AC Ajaccio 8 11 10 -7 33
Bastia 9 6 14 -19 33
Evian Thonon 7 9 13 -9 30
Reims 7 9 13 -9 30
Brest 8 5 16 -14 29
Sochaux 7 7 15 -16 28
Troyes 4 12 13 -17 24
Nancy 5 9 15 -21 24


Мэргэн буучид...... Ибра тасархай тэргүүлсээр л......

Zlatan Ibrahimovic 25
Pierre-Emerick Aubameyang 16
Darío Cvitanich 12
Bafetimbi Gomis 12
Jeremie Aliadiere 11
Dimitri Payet 10
Anthony Modeste 10
Romain Alessandrini 10
Eden Ben Basat 10
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat Apr 13, 2013 6:41 pm

30-р тойрог

3 сарын 29........
PSG 1-0 Montpellier
ПСЖ талбайдаа Монпэлльэг буулган авлаа......... 80 минутанд Ибра-н дамжуулалтаар Гамэйро гоолдож хожил авчирлаа............
Image

3 сарын 30.......
Troyes 2-2 St Etienne
Рэлэгшнд бгаа Труа талбайдаа Ст Этьэнтэй тэнцэж чадлаа......... Ст Этьэн хожсон бол тэд лигид 3-т орох боломжтой блаа.......тэд сүүлийн 3 тоглолт дараалан 2-2-р тэнцлээ.......... Труа сүүлийн 3 тоглолтонд ялагдсангүй..... 1 хожил 2 тэнцээ.........
Rennes 0-2 Nancy
Лигид хомоол хамж бгаа Нанси Рэнн-г талбайд нь 2-0-длээ...... Thomas Ayasse /78’/, Djamel Bakar /89’/ нар гоолджээ..... Нанси сүүлийн 4 тоглолтонд 3 хожлоо.......... харин Рэнн сүүлийн 6 тоглолтоос 2 л оноо авчээ.......
Valenciennes 3-4 Bastia
7 гоолтой 2 пэналтитай тоглолт..... Бастия гайхалтай хожил байгууллаа....... тэдний Toifilou Maoulida, сэлгээгээр орж ирсэн Florian Thauvin нар даблдаж багтаа ялалт авчирлаа.......... талбайдаа өнгөрсөн 11 сард хожигдсон хариугаа авлаа........ ВА сүүлийн 6 тоглолтонд хожил аваагүй бол Бастия сүүлийн 2 тоглолтонд 4 гоол хийж хожил авлаа..........
Bordeaux 1-1 Lorient
Тоглолт дуусахын өмнөхөн 87 минутанд Обраняк гоолдож Бордод тэнцээ авчирлаа........ Лорэн-н хаалгач Аудард хальт барьсныг мань эр нэмээд гоолдчихсон..........
Evian Thonon 2-2 Reims
Эвиан талбайдаа хүн дутуу Рэймстэй эцсийн мөчид гоолдож тэнцээ авч чадлаа......... тоглолтын 12 минутанд зочин багийн Floyd Ayite гоолдож тэргүүлж эхэлсэн ч 3 минутын дараагаар Флойд тун эвгүй такл хийн улаан карт авч хөөгдсөн нь зочин багийнхныг хүнд байдалд оруулсан........ гэсэн ч 67 минутанд Рэймс-н Коуртэт мөргөж гоолдсноор тооны зөрүүг нэмлээ........ 0-2......... дараахан нь эзэн багт сэлгээгээр орж ирсэн Сагбо мөргөж гоол хийн тооны зөрүүг багасгалаа....... үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цагт мөн л сэлгээгээр орж ирсэн эзэн багийн Нсикулу гоолдсноор 2-2........ Эвиан сүүлийн 4 тоглолтонд ялагдсангүй.......
AC Ajaccio 2-3 Toulouse
Аяччог Толуз талбайд нь хожиж өнгөрсөн 11 сард талбайдаа 4-2-р хожигдсон хариугаа авлаа....... Etienne Capoue даблдаж багтаа ялалт авчирлаа........ Толуз сүүлийн 6 тоглолтонд 2 хожил 4 тэнцээ.....

3 сарын 31.........
Nice 0-1 Marseille
Гигняк-н 15 минутанд мөргөж хийсэн гоолоор Марсэл 3 оноогоо Ниццэ-н талбайгаас авлаа....... Марсэл сүүлийн 4 тоглолтоос 2 хожил 2 тэнцээ.......
Image
Brest 1-2 Lille
Лилл Брэстийг талбайд нь хожлоо.......... хожлын гоолыг сэлгээгээр орж ирсэн Нолан Роу 78 минутанд хийжээ........... Лилл сүүлийн 8 тоглолтонд 1 л хожигджээ....
Lyon 1-2 Sochaux
Сошо Лионыг талбайд нь хожлоо............ 50 минутанд зочин багийн Жиовани Сио булангин цохилтыг мөргөж гоолдож 0-1......... 68 минутанд эзэн багийн Гомис пэналти-с гоолдож тоог тэнцүүлсэн ч...... цаг дуусахаас 2 минтын өмнө Сошо-н Бакамбу Сио-н дамжуулалтаар гоолдож багтаа ялалт авчирлаа.......... Лион сүүлийн 4 тоглолтонд ялалт бгуулсангүй........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue Apr 16, 2013 8:18 pm

31-р тойрог

4 сарын 5
Marseille 1-0 Bordeaux
Тоглолтын цорын ганц гоолыг эзэн багийн довтлогч Андрэ Пиэрэ Гигняк 41 минутанд хийжээ........ өнгөрсөн тойрогт Ниццэд гоолдож багтаа хожил авчирсан Гигняк энэ улирал 6 тоглолтонд хожлын гоол хийгээд бгаа билээ........Марсэл өнгөрсөн 11 сард Бордо-н талбайд Гоуффраны гоолоор хожигдож бсан хариугаа авч чадлаа.......

4 сарын 6
Stade Rennes 0-2 Paris Saint-Germain
ПСЖ тэргүүллээ баталгаажуулсаар......... энэ удаа өнгөрсөн 11 сард талбайдаа 2-1-р хожигдож бсан Рэнн-г талбайд нь 2-0-р буулган авч хариугаа авлаа........ 56 минутанд эзэн багийн Жэрэми Мэнэз гайхалтай оролт хийж хаалгачийн эсрэг гарч цохин гоолдлоо........ цаг дуусах мөчид Бэкэм-н дамжуулалтыг Ибра мөргж гоолдсноор 0-2........ бага зэрэг отонд бсан ч шүүгч тооцсон....... Ибра-н энэ улирлын 26 дахь гоол..........
Рэнн сүүлийн 7 тоглолтонд хожил авсангүй........ 2 тоглолт дараалан талбайдаа 2-0-р хожигдлоо.......
AS Nancy Lorraine 1-0 Troyes
Рэлэгшн-н тулаанд Нанси яллаа...... сэлгээгээр орж ирсэн Ромайн Гранж-н гайхалтай фрий кик гоол болсноор Нанси лигид 3 дараалан хожил аваад бна........
Bastia 4-0 Brest
Бастия талбайдаа рэлэгшнд бгаа Брэст-г бут ниргэлээ.......... Florian Thauvin даблджээ....... 20 настай залуу хагас хамгаалагч 3 тоглолт дараалан даблдлаа........ Бастия 3 тоглолт /Лион 4-1, Валэнсиэн 4-3/дараалан 4 гоолоор өрсөлдөгчдөө хожлоо......... өнгөрсөн 11 сард Брэст 3-0-р талбайдаа Бастияг хожиж бсан...... хариугаа ч авч чадлаа........
Image
Montpellier 3-1 Valenciennes
Монпэлльэ талбайдаа Валэнсиэн-г 3-1-длээ........... Souleymane Camara, Daniel Congre, Younes Belhanda нар гоолджээ..........
Sochaux 0-0 AC Ajaccio
Хуурай тэнцээ.........
Toulouse 3-4 Nice
Гайхалтай тоглолт....... 7 гоол........ 2 улаан карт......... Ниццэд сэлгээгээр орж ирсэн Кэвин Анин эцсийн мөчид гоолдож багтаа хожил авчирлаа.......... Толуз-с Ben Yedder , Ниццэ-н Eric Bautheac даблджээ...........

4 сарын 7
St Etienne 1-0 Evian
Этиэн талбайдаа Эвиан-г буулган авлаа..... 78 минутанд эзэн багийн Hamouma мөргөсөн бөмбөг зочин багийн хаалгач Лакуайт-н хөлд ойн өөрийн хаалганд гоолдсноор Этиэнд хожил бэлэглэчихлээ.........
Stade de Reims 1-0 Lyon
Рэймс гайхалтай хожил авлаа.... тоглолтын 51 минутанд Лионы хамгаалагч Бэшавич 16 дотор алдаа гаргаж улаан карт авч хөөгдснөөр тоглолт эргэчихлээ.. пэналтиг Кричовиак цохин гоолдож 1-0........ тоглолтын туршид талбайн эзэд илүү тоглож бсан..../shot 13-6/.... олон ч довтолгоо Лионы хаалгач Вэркоутрэ дээр зогсож бсан....... тэрээр 6 сэйв хийжээ.......
Рэймс талбайдаа хийсэн сүүлийн 3 тоглолтонд 1-0-р ялалт бгуулаад бна........ харин Лион 3 тоглолт дараалан хожигдлоо........
Image
Lille 5-0 Lorient
Лилл Лорэн-г талбайдаа бут ниргэлээ........ тоглолт эхлээл 2 дахь минутанд Калу гоолдож 1-0...... уул нь отон бсан ч шүүгч тооцсон л доо......... 6 минутын дараагаар.......... Ронни-н хүчтэй цохилтыг зочин багийн хаалгач Аудард хаасан ч ойсон бөмбөгийг Паэт нэмж 2-0......... 31 минутанд Лукас Дигнэ пэналти-с гоолдож 3-0.......... дараахан нь Паэт-н холын хүчтэй цохилт хаалганы зүүн шонд ойсныг Калу нэмж цохин гоол....... даблдлаа.... 4-0........ Калу сүүлийн 3 тоглолтонд 4 гоол хийлээ............ 52 минутанд Калу-н хүчтэй цохилт хаалганы дээд хөндөлд ойсныг Ронни нэмж мөргөж гоолдож 5-0...........
Лилл сүүлийн 9 тоглолтонд 1 л хожигджээ...... 7 хожил 1 тэнцээ.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Францын Лиг 1

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest