Page 1 of 1

Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Tue Jan 31, 2012 12:56 pm
by Nomer 10
Марсель Гонзалезыг хуучиг баг руу нь буцаах гэнэ. Портогоос 17,5 саяар багийн рекорд хийн авчирч байсан, Порто одоо тал үнээр нь авна гэх биз.

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Wed Feb 01, 2012 2:20 am
by Nomer 10
ПСЖ Интерийн Моттаг 10 саяд нухчих шиг боллоо доо. Гонзалез Портодоо буцаж очих болжээ. Порто мөн Австриас Янког 7 саяд хусч. Янко дэлхийн шилдэг бомбардир билээ.

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Wed Jul 04, 2012 8:40 pm
by budee
ПСЖ Наполигаас Лавеззиг авахаар болжээ, сайхан сонголт байна

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Thu Jul 05, 2012 11:14 pm
by BTR
ПСЖ наймааг хийж байна аа. Хүчирхэг баг бүрдэх нь дээ. Аваргуудын лигт яаж тоглохыг нь хармаар л байна шүү. Карло Анчелотти, Леонардо гээд бодохоор хүчтэй өрсөлдөгч гарч ирнэ дээ. Ямар ч клубт санхүүгийн чадавхи байгаа бол сайн тоглогчдыг авах нь зүйн хэрэг. ПСЖ хүчирхэг болоод АЛ-д үзэх нь бас л сонирхолтой л байна.

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Sun Jul 21, 2013 8:57 pm
by Mr S
Image

энэ зун ч Лиги 1 арилжаа наймааг бужигнуулж бна даа.......... өнгөрсөн улирлын аварга ПСЖ-с гадна өнгөрсөн улирал Лиги 2-д аварга /анх удаа/ болж дээш дэвшсэн оросын тэрбумтан Риболовлэв-н МОНАКО арилжаа наймаанд мөнгийг цацаж бна даа........... 2 багийн тоглогч авахад зарцуулсан мөнгө 200 сая евро аль хэдийн давжээ.........

Image
хамгийн их мөнгө /144 сая евро/ гаргаад бгаа МОНАКО-н хувьд өнгөрсөн сард Порто-с колумбийн шигшээгийн 22 настай хагас хамгаалагч Жэймс Родригэз /45 сая евро/, португалын шигшээгийн хагас хамгаалагч Жоао Моутино нарыг нийт 70 сая еврогоор өөрийн болгож 5 жилийн гэрээ зурсан билээ............ дараахан нь европын топ багуудын таргэт Колумбийн шигшээгийн довтлогч Радамэл Фалкаог Атлетико-с 60 сая еврогоор авч 5 жилийн гэрээ зуржээ.............. 3 тоглогч авахад 130 сая евро..... аймаар......... энэ 3-с гадна Малага-с хагас хамгаалагч Тулалан /5 сая евро/, Валэнсиэн-с хамгаалагч Исимат Мирин /4 сая евро/, Лион-с довтлогч Мартиал /5 сая евро/, Барса-с гэрээгээ цуцалсан Абидал /фрий/, РЕАЛ-с хамгаалагч Карвало /фрий/, Олимпиакос-с залуу довтлогч Моначэлло /фрий/ нарыг авчээ......... сүүлд Рио Авэ-с фулбэк Фабиног зээлээр авснаар энэ зун нийт 10 шинэ тоглогч аваад бна.......... энэ тоглогчдыг ирэх улирал Клаудио Ранэри хэрхэн тоглуулах бол доо......... цонх хаагдах яагаа ч гүй бгаа тул тоглогч нэмж авахыг ч үгүйсгэхгүй........
тэд 4 тоглогчоо бүгдийг нь үнэгүй явуулжээ...........

аваргуудын хувьд Лиги 1-н трансфэр рекорд-г тогтоолоо......... дасгалжуулагч солигдсонтой /Ансилотти РЕАЛ руу явж....... Лоран Блан түүний ажлыг авсан/ холбоотой арилжаа наймаагаа хожуу эхлүүлсэн ч тэд Английн томчуудын гол бай гэгдэж бсан НАПОЛИ-н уругвай довтлогч Эдинсон Каваниг 64 сая еврогоор авч /5 жилийн гэрээ/....... Лиги 1-н рекорд тогтоолоо..........
Image
түүнээс гадна Лилл-н залуу од Лукас Дигнэг 15 сая еврогоор авч 5 жилийн гэрээ зурсан бол......
Image
сүүлд Барса-н таргэт РОМА-н залуу хамгаалагч Маркуйнос-г 31,4 сая еврогоор өөрийн болгожээ........ нийт 110,4 сая евро зарцуулж.....
3 тоглогчоо үнэгүй явуулж....... Кавани ирснээр Ибраг явах нь гэсэн яриа гараад түүнийг олон багууд ангуучлаал....... өөр нэг довтлогч Гамэйрог НАПОЛИ таргэтлаал......... ПСЖ ахлагч Тиаго Силваг БАРСА таргэтлаад бгаа.........

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Sun Jul 21, 2013 9:22 pm
by Monteyne
аймшигтай

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Sun Jul 21, 2013 10:30 pm
by Mr S
Бусад багуудын арилжаа наймаа.......
2 гигантын дараа орохоор наймааг өнгөрсөн улирлын дэд аварга Марсэл хийжээ...... гэсэн ч тэдний зарцуулсан мөнгө дөнгөж 20 сая евро хүрч бхийм...... нөгөө 2 арай л тасарч...

Image
Марсэл ЛИЛЛ-с хагас хамгаалагч Дмитри Паэт-г 8,7 саяар /10 орчим/, Лэ Хавр-с хамгаалагч Бэнжамин Мэндиг 4 саяар, сүүлд Гуйнгам-с 20 настай хагас хамгаалагч Жилбэрт Имбулаг 7,5 сая фунтаар авчээ............

Одоогоор хамгийн орлого олоод байгаа баг бол ЛИЛЛ......... Дигнэг ПСЖ-д 15 саяар, Паэт-г 8,7 саяар /зарим сайт дээр 10 сая/, хамгаалагч Чэджу-г Галатасарай-д 6,3 сая еврогоор тус тус зарсан тэд 30 сая евро олоод бгаа ч........ ердөө 2,5 сая евро л тоглогч авахад зарцуулжээ......... Волфсбург-с Дани хамгаалагч Симон Каэр-г 2 саяар, Нанси-с хамгаалагч Жэанвиэр-г 500000 еврогоор авчээ........ Дэлапласэ, Пэйрэ нарын тоглогчдыг үнэгүй авчээ.....
Энэ зун тэд дасгалжуулагчаа сольсон билээ........ Лилл-н 5 жил удирдсан Руди Гарсия РОМА руу явж оронд нь Монпэлльэ-н дасгалжуулагч Рэнэ Жэрард ирсэн билээ............

Дараагийн их орлого олсон баг бол Лион..... хамгаалагч Ловрэн-г Соутхэмптон руу 9,8 саяар, довтлогч Мартиал-г 5 саяар ПСЖ руу тус тус заржээ......... нийт 14,8 сая евро......
Энэ мөнгөнөөс ердөө 800000-г зарцуулж Валэнсиэн-с хагас хамгаалагч Данич-г авчээ......... мөн Спортинг-с португал фулбэк Мигуэл Лопэз-г лооноор авчээ....... тэдний Гомис, Грэниэр нарыг өөр багууд таргэтлаал.........

Image
Дараагийнх нь СТ Этьэн........... тэд гол довтлогч Обамэяанг-г Дортмунт руу 13 саяар заржээ........... тэрээр энэ зуны хамгийн үнэтэй Лиги 1-н экспорт......... олсон мөнгөнөөсөө Лорэн-с хагас хамгаалагч Бэнжамин Коргнэт-г 3 саяар, доош унасан Брэст-с хамгаалагч Пол Баэйсс-г 1 саяар тус тус авчээ.......

Монпэлльэ дасгалжуулагчаа сольжээ..... доош унасан Нанси-н дасгалжуулагч Жан Фэрнандэз тэднийг удирдахаар болсон билээ....... тэд ЛэМанс-с хагас хамгаалагч Сансон-г 700000 еврогоор авчээ...... мөн ПСЖ-с Тиэнэ, Нанси-с Бакар нарыг үнэгүй авчээ........ гол хагас хамгаалагч Бэландаг 10 саяар Динамо Киэв руу, Эстрадаг Араб руу 1,5 сая еврогоор тус тус заржээ............

Рэнн....... Вилла-с өнгөрсөн улирал зээлээр тоглож бсан хагас хамгаалагч Жан Макоун-г 3 саяар, ПСЖ-с Арманд-г үнэгүй тус тус авчээ...... мөн өнгөрсөн улирал Гранадад зээлээр тоглосон Брахими-г 4 саяар Гранадад заржээ..........

Бордо Труа-с хамгаалагч Брэчэт-г үнэгүй авч довтлогч Модэстэ /Хоффэнхэйм/, фулбэк Трэмулинас /Динамо Киэв/ нарыг явуулжээ.......

Image
Толуз турк довтлогч Умут Булут-г Галатасарай руу 2,7 саяар заржээ..... өнгөрсөн улирал туркд зээлээр тоглосон...... оронд нь Спортин Гихон-с аргэнтин довтлогч Оскар Трэхог 2,1 саяар авчээ..... мөн РэдСтар-с хамгаалагч Спажик-г 1,5 саяар, Рапид бухарэст-с хагас хамгаалагч Михай Роман-г үнэгүй авчээ........

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Thu Jul 25, 2013 5:40 pm
by Отгоо
Image

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Thu Aug 01, 2013 3:35 pm
by erdene_b7
сагаж байнааа

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Sat Sep 14, 2013 11:54 pm
by Mr S
Лиги 1 ч энэ зун наймааг утгаар нь хийлээ........ өнгөрсөн улирал ганц ПСЖ л 107 сая евро /энэ зун ч өдий хэрийн мөнгө гаргасан/ арилжаа наймаанд зарцуулж бсан бол энэ жил лиги 1-д дэвшин орсон Монако тэднээс илүү мөнгийг 166 сая евро наймаанд зарцууллаа........... ямар ч бсан Лиги 2-н аварга лиги 1-н аваргыг наймаан дээр ялаад бна........
энэ зун францын багууд нийт 377 сая евро тоглогч авахад зарцуулжээ........ ихэнхийг нь буюу 111 + 166.2 = 277.2 сая еврог /73.5%/ энэ 2 баг гаргажээ.........

Image
Монако-н эзэн оросын тэрбумтан Дмитри Риболовлэв энэ зун 166 сая еврог Колумбийн шигшээгийн довтлогч Радамэл Фалкао /Атлетико Мадрид 60 сая/, колумбийн шигшээгийн хагас хамгаалагч Жэймс Родригэз /Порто 45 сая/, португалын шигшээгийн хагас хамгааалагч Жоао Моутино /Порто 25 сая/, францын шигшээгийн залуу хамгаалагч Жэофри Кондогбия /Сэвилл 20 сая/, Тулалан /Малага 5 сая/, Мирин /Валэнсиэн 4 сая/, Мартиал /Лион 5 сая/, Бория Лопэз /Спортин Гихон 2,2 сая/, Абидал /Барса фрий/, Карвало /Реал фрий/, Моначэлло /Олимпиакос фрий/, Фабино /Рио Авэ зээл/, Аргэнтин хаалгач Сэржио Ромэро /Сампдория зээл/, Пэнтау /Сэдан зээл/ нарын 14 тоглогчид буюу бүтэн багт зарцуулжээ............
Фалкао дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын жагсаалтад 8-т багтжээ........ эдгээр шинэ тоглогчдыг хэрхэн тоглуулах нь Ранэри-с хамаарах нь дээ..........
Арилжаанаас Коман /Краснодар 2 сая/, Турэ /Ал Нэср 5 сая/, Мэджани /Олимпиакос 1,5 сая/ нарыг зарж ердөө 7,5 сая евро олж.......... өөр 10-аад тоглогчдоо зээл болон үнэгүй явуулжээ.............

Image
ПСЖ........ өнгөрсөн улирлын аваргууд лигийн шинэ цэрэг Монакотай өрсөлдөж наймаа хийсээр Францын лиги 1-н хамгийн үнэтэй тоглогчийг багтаа авчирч чадсан......... 64 сая еврогоор Наполи-с 26 настай Уругвайн шигшээгийн довтлогч Эдинсон Каваниг /дэлхийн хамгийн үнэтэй тоглогчийн жагсаалтад 6-т/ авч 5 жилийн гэрээ зурсан.......... мөн РОМА-с 19 настай Бразил хамгаалагч Маркуйнос-г 32 саяар, Лилл-с 20 настай лэфтбэк Лукас Дигнэг 15 саяар авч....... 3 тоглогч авахад 111 сая евро зарцуулжээ........ өнгөрсөн улирал 4 тоглогчид 107 сая евро зарцуулж бсан....... энэ жил 3....... шинэхэн дасгалжуулагч Лоран Блан рэкорд сайнинг Ибратай хослуулах уу гэдэг том асуултын тэмдэгтэйгээр улирлыг эхлүүлж бна.......
Нийслэлийн баг Ансэлотти-с гадна....... ахлагч Саког Ливерпул руу 23 саяар /лиги 1-н энэ зуны хамгийн үнэтэй экспорт/, довтлогч Гамэйрог Сэвилл руу 7,5 саяар зарж 30,7 сая евро наймаанаас олжээ...... ирэх улиралд Гамэйрог Кавани, Саког Маркуйнос орлох нь дээ....... мөн Лугано /ВБА/, Чантомэ /Толуз/, Арманд /Рэнн/, Бодмэр /Ницэ/ нарын тоглогчдоо үджээ....

Image
Өнгөрсөн улирал аман хүзүүдсэн Марсэл зуны арилжаа наймаанд 3-ллаа........ тэд Лилл-с францын залуу хагас хамгаалагч Флориан Таувин /15 сая/, Дмитри Паэт /8,7 сая/, Марио Лэмина /Лорэн 5 сая/, Имбула /Гуйнгам 7,5 сая/, довтлогч Сабэр Хэлифа /Эвиан 2,5 сая/, хамгаалагч Бэнжамин Мэнди /ЛЭ Хавр 4 сая/ нарын тоглогчдыг 42,7 саяар авчээ...... нутгийн багаас тоглогч авч.........
Наймаанаас нэг ч евро олоогүй аж......... Амалфитано /ВБА/, Кадир /Рэнн/ нарын 6 тоглогчдоо явуулжээ.........

Image
Ст Этьэн........ өнгөрсөн улирал лигид 19 гоол хийж лигийн дэд мэргэн бууч болсон Габон довтлогч Обамэяанг /Дортмунд 13 сая/, хагас хамгаалагч Гуйлавогуй /Атлетико 10 сая/ нараа зарж мөнгөжсөн тэд Толуз-с хагас хамгаалагч Фрэнк Табаноу /5 сая/, Рэнн-с турк довтлогч Мэвлут Эрдин /4,5 сая/, Лорэн-с хагас хамгаалагч Бэнжамин Коргнэт /5 сая/, хамгаалагч Баэсс /Брэст 1 сая/, Молло /Нанси зээл, хаалгач Валэттэ /Монпэлльэ фрий/, Ибрахим Сиссоко /Волфсбург зээл/ нарын 7 тоглогчийг 15,5 сая еврогоор өөрийн болгожээ........

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Thu Aug 07, 2014 11:23 pm
by Mr S
Image
50 саяын үнэтэй залуу Бэкэм-н дугаарыг авчээ......

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Wed Jul 12, 2017 10:51 pm
by Пато7
dani alves psg-д очжээ

Re: Францын лигийн наймаа, солилцоо

PostPosted: Tue Aug 08, 2017 2:16 am
by Sesame7
Image
Шнайдер Ниццатай нэгдэж байна. Галатасарайтай гэрээгээ харилцан тохиролцон цуцалжээ. Уг нь Англид ирэвэл нээх муудахгүй дээ. Эртний анд Балотайгаа нийлээд бужигнуулах байхдаа. :holland