Page 34 of 36

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 10:53 am
by Forza Juve
Мессиг авчираад Мбаппегийн гэрээг сунгуулж чадна гэж бодсон чинь бүтэлгүйтлээ л дээ ккк. Мбаппе чинь Роналдуг шүтдэг байхгүй юу ккк.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 12:57 pm
by Бороо
Гэхдээ л гарууд бүр чичирсээрээ байгаад аваад үлдчихлээ шүү. Энэ жил толгойг нь эргүүлээд гэрээг нь сунгаад бүр аваад үлдчихвий дээ хаха

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 12:57 pm
by Boldono
Тэгж байгаад 2 жилээр гэрээгээ сунгах биз. Нөхөр тэгээд одоо реалд очоод юу ч хийх юм. Месситэй хамт тоглож үзээд болохгүй бол явчихна л даа.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 1:06 pm
by fond
Мессигийн хажууд гэж яригдсанаас Реалын №1 болохоо бодож байгаа байлгүй.
Залуу хүн том амбицтай байгаа байлгүйдээ

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 1:09 pm
by Boldono
Месси, Рон хоёроос хойшоо Мбаппе л яригдана шүү дээ. Дор хаяж 300 хүрэх байлгүй дээ. Болдог бол 500 сая бид орж ирсэн ч зарахгүй л байх ёстой. Ямар ч үр дүнгүй тэрбумаар наймаа хийчихсэн банууд зөндөө байна.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 1:17 pm
by El Payaso
Сая Копа финалд гоолдсоноос хойш Ди Мариад их хайр хүрээд байх болсон. Тэгээд санамсаргүй юм уншиж явтал нөхрийн дамжуулалтын стат бол бас л аймаар юм аа. Нийт 258 дамжуулалт замналынхаа туршид хийсэн. Өмнө нь Мюллер, Суарез, Роналдо, Месси байгаа. Ард нь Өзил, Шави, Ческ байгаа. Лиг 1 ын нэг улиралд хийсэн дамжуулалтын рекордыг эзэмшдэг. Ла лигт бол Мессигийн 21 дараа байдаг юм билээ. 13/14 оны улиралд. Ер нь бас жаахан дутуу үнэлэгддэг санагдсан.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 4:10 pm
by Kro
ПСЖ-д очоод чимээгүй болчих шиг болсон. Түүнээс ч анх мундаг талент гэж гарч ирж байсан даа. Тухайн үедээ л том мөнгөөр Реалд очиж байлуу. Авьяастай ч усан толгой л доо хаха.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 11:06 pm
by spain man
Мбаппэ цэврээр жилийн 45 сая яврогийн гэрээнээс татгалзсан юм байна шд, дэлхийн номэр нэг цалин… Аймаар…

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Wed Sep 01, 2021 11:13 pm
by 21Grams
Эдний цалингийн цэс гэж байна уу?

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Thu Sep 02, 2021 9:42 am
by Gooner
spain man wrote:Мбаппэ цэврээр жилийн 45 сая яврогийн гэрээнээс татгалзсан юм байна шд, дэлхийн номэр нэг цалин… Аймаар…

Урьдчилаад ярьчихсан байх аа Реалтай, энэнтэй дөхүүлээд Реал санал болгох биз. 200 саяын хэмнэлт хийсэн улсууд :ногоон:

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Thu Sep 02, 2021 10:44 am
by someone
spain man wrote:Мбаппэ цэврээр жилийн 45 сая яврогийн гэрээнээс татгалзсан юм байна шд, дэлхийн номэр нэг цалин… Аймаар…


Зүгээр л харьцуулалт шүү.

Брюс Виллис, Вилл Смит, Жонни Депп нар ганцхан кинонд тоглоод 100 сая ам.доллар авч байсан.

Хажууд нь хөлбөмбөгийн одууд зүгээр "ТҮЦ ажиллуулдаг" юм биш үү... :ногоон:

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Thu Sep 02, 2021 2:50 pm
by Forza Juve
Цалин буудаг юм уу гэдэг тоог нь яриад бна шүү ккк. Бас цалингаас гадуурх нь зөндөө шүү :loll:

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Thu Sep 16, 2021 4:04 pm
by Forza Juve

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Fri Sep 17, 2021 2:12 am
by spain man
Оуэн Псж Мэссиг авснаар чл.д фаворитоор тооцогдож байгааг ойлгохгүй байна гэж… Мэсси хармн ч сулруулж байгаа гсн байх юм… Би ч барсагийн сул тал нь Мэсси болчихсон гэж боддог байсан, Псж д ирснээр нээх ижилхэн ситуац үүсчихлээ л гэж бодож байна…

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Fri Sep 17, 2021 2:13 pm
by Reda
Харин тиймээ.
Рон шиг довтлогч бол бас харьцангуй дарамт бага талдаа. Месси өөрөө бас татаж тоглох нь бдг, найруулга нтр хийчдэг болохоор урд довтолгооны хэдээсээ гадна хагасууд нь бас сүрдээд тоглолт нь гарахгүй байх талтай.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Fri Sep 17, 2021 3:53 pm
by Цоомоо
Г.Невилл нтр гээд Мессид дургүймаа ер нь хаха.
Сая Барса Байерний эсрэг ганц олигтой довтолгоо явуулж чадсангүй, бүр ганц цохиж ч чадсангүй.
Хаа сайгүй л шинэ үеийн Арсенал боллоо гэж байна.
Яахав Месситэй 8:2дуулж байснаас дээр тоо юм даа 3:0.
Яаж ч бодсон Месси байгаа багтаа сул тал үүсгэнэ гэж бодохгүй байна, хамгийн сүүлд гэхэд Аргентиний бүх гоолд нь шахуу оролцож копа авч байгаа хүн шүү дээ.

Мэдээж довтолгооны маш их эрх мэдэлтэй тоглодог хүн ирчихсэн, түүнээсээ хасах гээд сүүлийн 11-12 жилийн арга барилаасаа өөрөөр тоглож эхэлж байгаа учраас 1-2 сарын дасах хугацаа хэрэгтэй байх аа.
ПСЖ-ийн хувьд Вайналдумийг бас авсан, лаг шүү дээ бас л. Илүү л болсон өмнөхөөсөө.
Хакимигийн хувьд сайн мэдэхгүй, мэдээж мундаг л байх.
Хаалган дээрээ харин Донарумаг авчихаад яагаад байнга гаргахгүй байна?

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Fri Sep 17, 2021 5:24 pm
by john wick
САФ-ийн хэлснээр "Кристиано Роналдо Кристал Паласт тоглосон ч гоолдоно" гэсэн шиг Месси бас сүпер учир хаана ч очсон лаана өө. Одоо бүх тоглолтод гоолдоно гэхээсээ илүү чухал тоглолтууд Аваргуудын Лигийн хасагдах шатанд нөхөр класс аа үзүүлэх байх.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Fri Sep 17, 2021 8:48 pm
by spain man
Арг бол өөр ситуац… Тэнд Мэсси ямар ч маргаангүй номэр нэг… Багаараа л гүйнэ… Псж бол нөү… Багийн баланс гэж нэг юм бий… Урд гурвал нэг нэгнээ ойлгож хүлээн зөвшөөрөх нь их чухал гэж бодож байна… Хэн нь гол үүрэг рольтой юм, хэн нь тумлах дүр юм, хэн нь 3 дагч од юм гэдгээ шийдэх хэрэгтэй шд… Нэй бол одоо номэр нэг болохоор явсан хүн биз дээ? Тэгсэн шинэ од, хуучин од гээд эвгүй нөхцөлд орчихлоо…

Мбаппэ ч иймэрхүү нөхцөлөөс зайлсхийж явмаар байсан байх… Гурван 10 номэрийн тоглогч нэг дор гэдэг ч фэйлдэх байхаа даа…

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 9:02 am
by Mojul
Messi сэлгээнд дурамжхан л сууж харагдана лээ

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 9:17 am
by kayo
spain man wrote:Арг бол өөр ситуац… Тэнд Мэсси ямар ч маргаангүй номэр нэг… Багаараа л гүйнэ… Псж бол нөү… Багийн баланс гэж нэг юм бий… Урд гурвал нэг нэгнээ ойлгож хүлээн зөвшөөрөх нь их чухал гэж бодож байна… Хэн нь гол үүрэг рольтой юм, хэн нь тумлах дүр юм, хэн нь 3 дагч од юм гэдгээ шийдэх хэрэгтэй шд… Нэй бол одоо номэр нэг болохоор явсан хүн биз дээ? Тэгсэн шинэ од, хуучин од гээд эвгүй нөхцөлд орчихлоо…

Мбаппэ ч иймэрхүү нөхцөлөөс зайлсхийж явмаар байсан байх… Гурван 10 номэрийн тоглогч нэг дор гэдэг ч фэйлдэх байхаа даа…


Үнэн л дээ, арай л их найруулагч харагдаад байгаа.

ПСЖ тэгээд прессинг тасралтгүй хийдэг, бөмбөг таслаад л шууд урагш адуу мал шиг гүйдэг нөхдүүд, хурд хүчээр тоглодог, ийм багт огт прессинг хийдэггүй, хурдгүй, бөмбөгөө тогтоож, "уран"-р тоглодог хүнд хэцүү байх шиг байна. Яалтчгүй тэс хөндлөн арга барил болж таараад байна.

Ситид очсон бол ёстой усандаа орсон загас шиг л тоглох байсан байх даа.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 11:01 am
by bayarbat
Месси Сити рүү ирчих хэрэгтэй байсын янзын юм болж байхгүй юу Англи-д. Энэ баг харин улиралын 2 дах хагас эхлэхэд цэгцрээгүй тэгээд 3, 4 тоглолтонд хожигдоод ЧЛ -н 16 -с цааш явж чадахгүй нтр байдал үүсвэл зундаа тарчих байхаа.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 11:57 am
by El Payaso
ПСЖ чинь Ней, Мбапе, Ди Мариа эсвэл Икарди гэж өнгөрсөн жил тоглосон. Ди Мариа гэхээс биш Икарди ч прессинг хийдэггүй, удаан л хүн кк. Яах вэ Почын хувьд хэцүү бга бх. Өөрийнхөө гаргаж ирсэн залуусаар нүддэг бсн бөөн том одууд ирээд. Дарамт ихтэй харагдсан. Месси фрий кикээс нэг шон хусаад Нейд гаргаж өгснөө буцааж аваад нэг цохьсон хаалгацан уу. Муугүй л тоглож бсн. Сэлгээнд угаасаа хамгийн сүүлд хэзээ сууснаа санахгүй бга бх аа ккк.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 12:01 pm
by kayo
Икарди гараанаас гардаг байсымуу даа, ихэнхдээ л заменаас гарч байгаа харагддаг шдээ. Очсон эхэн үедээ л гарсан байх, СЛ дээр л лав голдуу шахуу Ди Мариа тоглодог доо.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 12:12 pm
by El Payaso
Мбапе гэмтэлтэй ч бсн юм уу Сититэй хийсэн сүүлийн тоглолтод Икарди бсн бх аа. Ней Мбапе хоёр чинь ер нь гэмтэл бэртэлгүй улирал бараг өнгөрөөгөөгүй бх аа. Ней бол ялангуяа яаг чухал үед л гэмтцэн бдаг бсн санагдаж бна. Тэгээд Ней ч Барсад бсн шигээ гүйхээ байсан юм бишүү. ПСЖд ирээд. Одоогийн Гризерхүү гүйдэг бсн шүү дээ. Өчигдөр бол урд гурав гурвуулаа л лазан залхуу бна лээ.

Re: Paris Saint Germain F.C - ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН БАГ!

PostPosted: Mon Sep 20, 2021 12:18 pm
by Kro
Поч удахгүй хусуулах байх. Угаасаа арай л жул дасгалжуулагч санагддаг. Месси, Неймар, Рамос, Мбаппе гээд бөөн амбицуудыг яавч барахгүй.