Olympique de Marseille. DROIT AU BUT

Moderators: khulgee, Хөлбөмбөгийн модууд

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Nomer 10 » Wed Nov 11, 2009 12:31 am

Солиормоор тоглолт

Хөлбөмбөг сонирхогчид амралтын өдрүүдийг тэсэн ядан хүлээдэг. Хамгаас дуртай зүйлээсээ таашаал авах гэж л тэр. Энэ вийкэндийн оргил тоглолт нь яах аргагүй Премиер лигийн тэргүүнд яваа 2 багийн тоглолт байсан ч үнэн хэрэгтээ энэ тоглолт бие бялдар, бахим хамгаалалт голлосон сонгодог англи хөлбөмбөг болж өнгөрсөн. Сонирхлоор асар их болсон ч энэ тоглолт хөлбөмбөгийн фэнүүдийн үргэлж хүсч хүлээж байдаг олон гоолтой, хэн нь ч хожиж магадгүй сэтгэл дэнсэлгэм тоглолт огт болсонгүй ээ. Харин жинхэнэ галзуурмаар яг ийм тоглолтыг Наполеоны нутгаас олж үзлээ.

Бордө өмнө нь Лилльд хожигдсон тул Лион энэ боломжийг алдалгүй бүтэн оноогоо авч, хүснэгтийг тэргүүлэхийг хүсч байсан нь мэдээж. Гэхдээ өрсөлдөгч баг нь алдарт "Монте Кристо гүн"-ий оршил эхэлдэг Марсель гэхээр энэ нь тун ч амаргүй. Тэр тусмаа хавар тэдний замд Лион хөндөлссөн нь нуугдмал цухалдлыг нь улам бадраасан. Тэр тоглолтод Бэнжема хос морь хөтөлсний дараа Вильторд тооны харьцааг ойртуулж, улмаар тэнцүүлэх гэж улайрч байх үед Лионы Жуниньо алдарт шулуун цохилтоороо үхлийн цохилт хийснээр Марсель хожигдоод зогсоогүй аваргын хэргэмээ Бордөд алдах замаа шулуутгасан юм. Энэ явдал тэднийг маш их хурцатгаж байгаа нь ч тодорхой. Мөн тэд хэдхэн хоногийн өмнө Цюрихийг 6 гоолоор бөмбөгдсөнийг ч хэлэх үү, цээжинд нь ааг омог нь багтаж ядан уяан дээрээ дүүхэлзэн зогсох омголон морьд л гэлтэй байгаа. Лион гэхдээ тэднээс муудах юм бараг үгүй, хүчирхэг Ливерпүүлтэй тэнцэж чадсанаар хэсгээсээ нэгээр гарах бараг зуун хувийн боломжтой болоод байгаа.

Ингээд тоглолт эхлэх болжээ. 2 багийн гарааг харахад бас ч гэж их өөр болжээ. Лионы урдаа барьдаг довтлогч нь Реал явсан бол тэндээс Хайнцэ өрсөлдөгч багт нь иржээ. Өнгөрсөн хаврын Аваргуудын лигт Манчестерийг зовоож байсан Портогийн Лопез Сиссохогоо дагуулаад Лионд хүч нэгдсэн бол Марселийн билэг тэмдэг Сиссе сэлгээнд сууж байлаа. Лион 4-4-2 гэж гарсан бол Марсель 4-3-3-аараа зогсож байлаа. Лорис Манданда гэх Лиг 1-ийн 2 мундаг хаалгач тэр өдөр аль аль нь бүхний анхаарлын төвд өөрийн мэдэлгүй орчих юм гэж даанч санаагүй нь лавтай. Лионы довтолгоо ямархуу хүчирхэг байгаа нь Аваргуудын лигээс харахад л мэдэгдэж байгаа. Лопез Эдэрсон нарыг хашир туршлагатай Гову, Кэлштрөм нараас гадна энэ намраас тодрон гарч ирж байгаа хүрдан хүлэг гэж болох 19-хэн настай Пянич маш сайн дэмжиж байгаа. Марсель гэхдээ дутах юм огт үгүй. Коне Нианг гэсэн тачигнасан хурдан тоглогчид Брандаогийн 2 жигүүрээр орж ирж түймэрддэг. Хамгаалалтын хувьд харин дархан аваргууд Крис Тулулан гэсэн олон дайны утаа үнэрлэсэн хөгшин бурхинуудыг аргамжсанаараа хамаагүй давуу талтай. Чухам энэ давуу талаа ашиглан тэд Бордөг гүйцэх мөрөөдлөө биелүүлэхийг хичээж байгаа ч цэнхэр өмсгөлтөнгүүд бас яг ийм бодолтой. Лионтой дор хаяж тэнцээд, дутуу 2 тоглолтоо ахиухан гоолоор хожиход л тэд өнгөрсөн жилийнх шигээ хүснэгтийн оройд залрах болно.

Bonsoir. Шүүгч шүглээ үлээх нь тэр. Энэ дуутай бараг л зэрэгцээд Кэлштрөм дөрвөлжин хайрцагны гаднаас Мандандаг нэг сайн шалгаад авсан нь энэ өдөр цоохор бөөрөнхий ширээр бороо орохыг зөгнөсөн мэт. Зөгнөл биеллээ олж байгаа бололтой. Ердөө 3 дахь минутад л үзэгчид хэчнээн ч юм децибеллийн хүчээр орилолдож, цэнгэлдэхийг доргиочихов оо. Кэлштрөм Макун нар урагшилж явсаар Пянич дээр алсын бөмбөг ирлээ. Гадна талын зураасыг нэвтлэн орж явсан түүний маш хүчтэй цохисон бөмбөг хөндлөвчний доогуур сүнгэнэсэн. Манданда сайн ухаараагүй байх аа. Гэхдээ Марсель шоконд огтхон ч орсонгүй ээ. Нианг зөрүүлээд 16-ын гаднаас буудаж үзэв. Ээлжилж дайраад л, бүх үзэгч суудал дээрээ тогтож сууж чадахгүй босоод нэгэнт зогсчээ. Хөлбөмбөг гэж үүнийг л хэлдэг байх даа. Тун удалгүй тэнцээний гоол орсон. Диавара булангийн бөмбөгийг чулуу болгож чадсан ч үзэгчдэд амьсгал авах боломж огт байсангүй. Үүнээс 3 минутын дараа Лион дахиад л илүү гарчихав. Пяничаас ирсэн пассыг хүлээж авсан Говоу өөр лүү нь ирж байсан гурван ч хамгаалагчийг өнгөрөөгөөд Марселийн хайрцаг руу нэвтрэнгүүт цохисон нь Пяничын гоолтой нэлээн төстэй байдлаар оров. Гову удалгүй 2 дахь гоолоо хийсэн ч энэ нь тооцогдсонгүй. Учир нь тэр отонд орчихсон байсан юм. Марсель дараа нь нэг хэсэгтээ санаачилгыг гартаа авав. Коне холоос нэг буудаж туршсан. Гэхдээ л Лионы супер хамгаалалтыг нэвтэлж нэг л чадахгүй байв.

Эхний үе талаасаа өнгөрч байхад Гову Хайнце руу нэлээн бүдүүлэг байдлаар халдаж орсон ч шүүгч түүний толгойг илээд л өнгөрөөв. Зочид бөмбөгийг арай илүүтэйгээр эзэмшиж байсан ч гоол хийж чадахгүй хэвээр. Цаг хариугүй дуусах нь уу гэж байтал Лорис маш бүдүүлэг алдаа гаргах нь тэр. Черугийн алсын буудалт дээр байрлалаа зөв эзэлж чадаагүйгээс бөмбөгөнд сайн нөлөөлж чадсангүй. Хэдий хатгаж амжсан ч хаалган дотроо хатгачихав. Энэ ч уг нь хаачихаар л бөмбөг сөн дөө. Ингээд 1-р үе дууслаа. Үзэгчид одоо л нэг сууж, уртаар амьсгалж болох цаг.

Дараагийн үе яг эхний үе шигээ эхлэх юм гэж хэн санах вэ дээ. Бас л шүглээс хоёр, гуравхан минутын дараа хаалганы тор сархийгээд л явчихлаа. Гэхдээ энэ удаад эзэн багийн хаалга дуугарсан. Ниангийн зүүнээс хаясан бөмбөгийг Коне эргэлзсэн ч юмгүй шууд л пуужингийн хурдаар цохиж гоолдсоноор Марсель энэ тоглолтод анх удаа тоогоор илүү гарлаа. Лионы хамгаалагчид ч, хаалгач ч гайхаад л хоцорсон. Үүндээ гэхдээ тэд дор нь дүгнэлт хийж, хариуг нь өгөхөөр эрчтэй бэлдэж эхлэв. Тулуланы холын пасс Лопез дээр маш гоё ирсэн ч тэр отон урхи луу харайгаад орчихов. Энэ хэсэг хугацаанд тэд хэдий санаачилгыг гартаа авсан ч гоол нөгөө талаас бараг л оронгоо алдлаа. Брандао 11 цохидог газраас зүүн доод булан луу явуулсан ч Лорис гайхамшигтай хааснаар өмнөх алдаагаа засав.

Удалгүй Лионоос өнөөдөр нэг их сайн харагдаагүй Эдэрсон Гомишоор сэлгэгдэн орж ирлээ. Тэр ч аюултай этгээд дээ. Заналт дайсан болох Сэнт Этьенд байхын л зүтгүүр байж билээ. Гэхдээ тэр ирснээр байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Харин ч Марсель хариугүй хийчих гээд л. Нианг нэг буланг мөргөөд бараг л хийх шахлаа, хөндлөвчний дээхнүүр өнгөрсөн юм. Зөрүүлээд Лион бас л гоолдчих дөхөв. Нөгөө л элдэвтэй Пянич зүүн хагасаас буудсаныг нь Манданда аюулгүй болгож чадлаа. Дешам гэтэл Конег суулгачих юм. Би сайн ойлгосонгүй, Дрогбагийн нутаг нэгт талбай дээр маш идэвхтэй гүйж байсан сан. Мбиа дараахан нь бөмбөгөө тууж гүйснээ гучин метрээс шувуу буудсан. Гэхдээ эндээс харахад л 2 багийн тоглогчид гоол хийхийг улайрч байгаа нь илт байлаа. Ер нь ямар нэгэн юм болох дэг шинжтэй шүү.

2 тал сэлгээ хийлээ. Сиссе Черуг орлосон бол нөгөө талаас Бастос Кэлштрөмийн оронд сэлгэгдлээ. Үүний дараа эзэн баг дахин гартаа тоглолтыг удирдаж эхлэв. Гомишын нэг алсын оролдлогын дараа Лопез довтолж байх үед Мбиа түүнийг цамцнаас нь татаад унагачихав. 11 өгч болох газар байсан, зочдод азтай хэрэг. Ингээд 78 дахь минут боллоо. Хэн үлдсэн цөөхөн хугацаанд өдийг хүртэл орсон тэр их гоол дахин орно гэж бодох вэ. Ёстой хэн ч биш. Зүүдэнд ч оромгүй явдал гэдэг кино шиг л болчих юм аа. Нэг бүрчлэн дүрсэлж үлдээх гээд оролдоё.

За байз... Эхлээд Брандао буланг чихсэн. Лион булан болохоор л сэрэмж алдаад байна даа. Бүтэн тоглолтын турш үүнийгээ засч чадсангүй. Диавараг алдсан, Ниангийг бараг л алдах шахсан. Одоо Шахтёроос ирсэн энэ нөхрийг бас тавиад туучих юм. 2-4. 82 дахь минут боллоо. Үлдсэн цөөхөн минутад 2 гоол алдана гэдэг юу л бол. Марсель хэт тайвширсан ч байж магадгүй. Хөлбөмбөгт юу ч болж болдог ажээ. 2 биш 3 гоол алдана гэж яаж бодох юм бэ. 82 дахь минутад Лопез зүүн талаар давшиллаа. Манданда хөдөлгөөнийг нь даган сунасаар бөмбөг нүүрний шугамаар гарахын хэрд бүр хэвтээд өгөв. Яг энэ мөчийг нь ашиглана гэж тооцсон мэт Лопез дээгүүр нь өлгөчихөв. 3-хан минутын дараа эсрэг багийн хаалганы өмнө зогсож байх учиртай Брандао өөрийнхөө хаалган дотор гар хүрснээр Лионд торгуулийн цохилт бэлэглэлээ. Лопез боломжийг алдсангүй ээ. Уг нь Манданда зөв үсэрсэн ч аргентин эрийн цохилт түүний биеийн хурдаас илүү байлаа. 4-4. Гуравхан минутын дотор байдал ингэж эргэхийг огтхон ч төсөөлсөнгүй. Гэтэл юм яагаа ч үгүй байжээ.

Мбиа 16 дотроос бараг л хийчих шахав. Энэ орсон бол магадгүй тэд хожоод тоглолт өндөрлөх ч байсан юм бил үү. Энэ бол тоглолтын сүүлийн минут байлаа. Ер нь аль аль талаас дахиад гоол ороход хачирхах хэрэг огт алга. Нэг тал нь гоолоор дутуу болонгуутаа л гэнэт сэхээ орсон мэт цус харсан чоно шиг улангасаж байлаа. Мбиагийн цохьсон энэ сүүлийн минутад Лионы 5 дахь гоол орох хувьтай байжээ. Лион үнэхээр гайхамшигтай комби хийлээ. Гомиш хэдэн хамгаалагчийн дундуур гарсан бяцхан коридороор зүүн талд сугарч гарч ирж байсан Пяничад хаялаа. Тэр цохих бүрэн боломжтой байсан ч баруун талд ганцаараа гүйгээд ирж байсан Бастос руу айлын хамгаалагчдын өмнүүр уралдуулан пасслав. Өнөөх нь ингэж контрлодог юм, ингэж комби хийдэг юм, ингэж чулуу болгодог юм гэсэн мэт хаалганы баруун тал руу чихчих нь тэр ээ. Толгой эргээд дайвалзаж ч байх шиг, арав гаруйхан минутад юу харсандаа итгэж ч өгөхгүй байх шиг. Үнэхээр солиормоор өдөр байлаа. Марселийг дэмждэг, Лионд маш дургүйг ч хэлэх үү, боож үхмээр л санагдаж байв. 4-2 болчихсон тэгээд арваадхан минут үлдсэн байхад хожчихлоо гэдэгт бүрэн итгэсэн байсныг яана. Тэгсэн одоо 5-4-өөр хожигдож явах юм. Лионы босс эхнэр нь ч юм уу, охин нь ч юм уу нэг залуухан бүсгүйгээ тэврээд л. Үзэгчид нь баярласандаа талбай руу шууд үсрэх нь ээ. Одоо бол хожигдолтойгоо эвлэрсэн байлаа.

Хөлбөмбөгийг дуустал үзэж бай гэж юутай үнэн үг вэ. Лион бас тайвширсан байж магадгүй. Нэмэлт цаг дуусч байхад тоглолтын 10 дахь гоол орчихлоо. Ёстой юу гэхээ ч мэдэхгүй байна. ГООЛ, ГООЛ, ГООЛ, бас дахин ГООЛ. Тэртэй тэргүй солиорч байсан намайг, над шиг бусад үзэгчдийг, цэнгэлдэхэд байсан үзэгчдийг улам галзууруулсан юм болсоон. Булан байсан санагдаж байна, баруунаас гарсан бөмбөгийг 16-ын баруун талаас Брандао буцааж нэг рүү нь хаясан. Нөгөөх нь талбайн гол руу шидээд баахан оволзсон шоволзсон толгойнууд харагдаад бужигнаж байснаа Тулулан бөмбөгөнд хүрсэн. Тэгсэн өөрийнхөө хаалга руу гэж байгаа. Энэ удаад Марселийн босс хавь ойрынхноо тэвэрч аваад л. Миний үзсэн хамгийн шилдэг тоглолтуудын нэг. Тэр жил Бундэслигт Брэмэн Штуттгарт 2 бас нэг ингэж тоглоод 4-4-өөр салж билээ. Мөн саяхан доо, Эль Класикод Месси ба ван Нистелрой гэсэн тулаан болж, эцэст нь 3-3-аар өндөрлөж байсан. Иймэрхүү тоглолт тэр бүр гарахгүй ч үзэгчид бид чухам л яг ийм тоглолтыг хүсч хүлээж байдаг билээ. Цэнгэлдэхэд байсан хүмүүс эхнээсээ л суугаагүй бол би гэдэг хүн тоглолтын төгсгөл рүү өөрийн эрхгүй босоод зогчихсон байсан юм. Хэдий харамсалтай байдлаар Манчестер маань хожигдсон ч Марселийн энэ гайхалтай тоглолт намайг дахин сэргээсэн юм. Түүхэнд үлдэх нэгэн тоглолтыг бичихгүй байж төвдсөнгүй, мутарлалаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Wed Nov 11, 2009 9:37 am

:-D Браво... сайхан бичжээ... 10 . Энэ галзуу тоглолтыг үзэж чадаагүйдээ харамсаж байна :sad:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby TraP » Wed Nov 11, 2009 5:37 pm

Үзэх линк байнуу тоймыг нь ч гэсэн эймэээр юм болжээ
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Wed Nov 11, 2009 5:42 pm

Нээрээ Сиссе Марсейлийн өнгө төрх гээд бичсэн байсан... Довтлогч панк Сиссе биш шүү Эдуард Сиссе хагас хамгаалагч...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby TraP » Wed Nov 11, 2009 6:00 pm

Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby meesh » Fri Nov 13, 2009 12:18 am

Манай 1 2-р хаалгачид маань хоюулаа алдаа гаргаж хэхэхэ 5 5 гоол алдаж барцадаа сайн арилгасан бололтой одоо хагассайнд гоол алдахгүй байх. :mrgreen:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Fri Nov 27, 2009 9:51 am

Милантай сайн үзсээн.... Брандао-ийн хөндлөвч, Ниангийн шон онодог зэрэг.... орсон бол ч... энэ жил сугалаа жоохон тиймхэн л таарсан тэрнээс биш ч... :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Nomer 10 » Sun Nov 29, 2009 3:17 am

BuG wrote:Нээрээ Сиссе Марсейлийн өнгө төрх гээд бичсэн байсан... Довтлогч панк Сиссе биш шүү Эдуард Сиссе хагас хамгаалагч...


Харин гарааны схем харж байхад нөхөр банзанд байсан. Дараа нь шал танихгүй нөхөр гараад ирэхээр нь гайхсан. Сая энэ бичлэгийг чинь хараад нөхөр Грек явсныг мэдлээ шд :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby khulgee » Sun Nov 29, 2009 10:15 am

тээээр жил Монакод байсан байхаа.Эвра-н сайн найз гэж байгаа.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Moza » Mon Dec 07, 2009 4:27 pm

It Won't Be Easy To Knock Real Madrid Out Of Champions League - Marseille Striker Fernando Morientes

3 гоолын зөрүүтэй хожино гэж үлгэр биз дээ... :grin:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Wed Dec 09, 2009 10:43 am

Зөө зө Европын цомд үзээд алдана даа... цаана чинь Манайх байтугай нь л мултарч байна... Лион Бордө-д Марсейлийн зүгээс амжилт... :beer
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby VicKtoR » Mon Feb 15, 2010 6:14 pm


Паа яа яа , уржигдар Монако Марсел хоёрын тоглолт үзлээ, яалтачгүй Франц-н лиг бусдыгаа бодвол өөрийн клон орнуудынхаа гаруудыгаа татдаг болохоор илүү дотроосоо хүчтэй байдаг аргагүй харагдаж байна лээ шүү, Лучо чинь ирчихсэн юм уу? тээд л баруунд нь нэг Жүли шиг бичкэн гар зүгээр бужигнуулж байнаа, Арфа-г ч сайжирах юм байх гэсэн чинь төдийлөн сайжрахгүй юмаа ... тэгэхэд Францн андер-д цуг явсан Диаби Арсеналд алаад байхад, за тэгээд тэр багийн тоглолт моглолт бол лайтай байна лээ
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Fri Feb 26, 2010 12:12 pm

Зиак Европа лигийн шилдэг 16-д шалгарлаа... Данийн Копенгагенийг 2 тоглолтын нийлбэрээр 6-2 оор бут ниргэв...
Image
энэ нөхрөөс улам илүүг хүлээж байна шүү...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Nomer 10 » Sun Mar 21, 2010 1:26 pm

Маргааш нөгөө 5-5 гэдэг Лионтойгоо дахиад байгаам байшд. Үзэх юмсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Mon Mar 22, 2010 10:14 am

Лионыгоо ч энэ жил гаргасангүй... 2-1 ээр нухлаа...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Цэнгүүн » Mon Mar 22, 2010 5:04 pm

"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Forza Juve » Sun Mar 28, 2010 12:53 pm

Лигийн цом авч, 17 жилийн цомгүй харанхуй үеээ нэг юм зогсоолоо шдээ. Энэ хугацаанд тус бүр 2 удаа Францын цомын шигшээ, УЕФА-гийн цомын шигшээ, Францын аваргад үзүүрлэсэн амжилтыг гаргаад, аварга болон цом өргөхөд нэг л юм дутаад байсан. Францын аваргад ч одоо дажгүй явж байна. Улирал эхлэхэд Дешамын баг урьд жилүүдийн нөөц боломжоосоо муу тоглосон байдалтай яваад, бас л сайжирахгүй байна гэж байсан, овоо нааштай болж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby khulgee » Sun Mar 28, 2010 4:57 pm

маргааш эднийх Сошө-тэй үзнэ.Хэрвээ гусуулвал таятл-н өрсөлдөөнөөс бараг л баяртай болно доо.Сошө ч яахав гайгүй байх, гэхдээ нэг эвгүйтхийн бол дэмийрүүлдэг баг даа.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Mr S » Tue Mar 30, 2010 11:40 am

Forza Juve wrote:Лигийн цом авч, 17 жилийн цомгүй харанхуй үеээ нэг юм зогсоолоо шдээ. Энэ хугацаанд тус бүр 2 удаа Францын цомын шигшээ, УЕФА-гийн цомын шигшээ, Францын аваргад үзүүрлэсэн амжилтыг гаргаад, аварга болон цом өргөхөд нэг л юм дутаад байсан. Францын аваргад ч одоо дажгүй явж байна. Улирал эхлэхэд Дешамын баг урьд жилүүдийн нөөц боломжоосоо муу тоглосон байдалтай яваад, бас л сайжирахгүй байна гэж байсан, овоо нааштай болж байна.


Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby BuG » Wed Mar 31, 2010 9:45 am

Keep Moving Forward...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Realist » Mon Apr 05, 2010 6:08 pm

Image Image

Францын жүжигчин Samy Naceri буюу такси киноны од Марселл клубын хувьцааны 15 хувийг худалдан авсан юм байна.
Сая баг нь Францын цомын аварга болсонд их баяртай байгаа гэнэ
Түүний зорилго нь хувьцааны ихэнх хувийг эзэмшиж багаа хүчирхэгжүүлж аваргуудын лигт түрүүлүүлэх гэнэ.
Тэрээр хүүхэд байхдаа дүүргийнхээ шилдэг хагас хамгаалагч болж байсан бөгөөд жүжигчин болоогүй бол хөлбөмбөгчин болох байсан гэдэг.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Forza Juve » Thu Apr 08, 2010 9:32 am

Марсель ч сайн байна аа....хэрэгтэй үед формдоо орж...Сошош хожоод тэргүүлээд эхэлж, бас тоглолт дутуу гэж байгаа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Forza Juve » Tue Apr 13, 2010 1:12 am

Марсель ч хэрэгтэй үед формондоо орж байна аа.. Багтаа дасахгүй байсан Лучо ч эвгүй болж эхэлж...Нэг тоглолт дутуу байж л лигийг тэргүүлж...Ер нь аварга болох юм байна л даа :gold

Энэ улирал байх аа нас барсан үнэнч ерөнхийлөгчдөө сайхан бэлэг барих нь...Дешам ч уг нь сайн дасгалжуулагч :eek: Энэ улирлаас хойш аягүй бол Блан шиг л шагшигдаад эхлэх байх :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby Forza Juve » Tue Apr 13, 2010 1:13 am

Realist wrote:Image Image

Францын жүжигчин Samy Naceri буюу такси киноны од Марселл клубын хувьцааны 15 хувийг худалдан авсан юм байна.
Сая баг нь Францын цомын аварга болсонд их баяртай байгаа гэнэ
Түүний зорилго нь хувьцааны ихэнх хувийг эзэмшиж багаа хүчирхэгжүүлж аваргуудын лигт түрүүлүүлэх гэнэ.
Тэрээр хүүхэд байхдаа дүүргийнхээ шилдэг хагас хамгаалагч болж байсан бөгөөд жүжигчин болоогүй бол хөлбөмбөгчин болох байсан гэдэг.


Угын кино дээрээ л Марсель Марсель гээд үхчихгээд байдаг шдээ :mrgreen: Ер нь Францын өмнөд хэсэг цагаачдаар дүүрсэн, бага ястанууд ихэвчлэн Марселийг дэмждэг шиг байна лээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Olympique de Marseille. DROIT AU BUT

Postby El Payaso » Tue Apr 13, 2010 4:35 pm

энэ одоо ийм баян юм байхдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Францын Лиг 1

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests