Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс

Postby Идэрээ » Thu Jul 16, 2015 10:19 am

Orgil-TT wrote:...

Jab, right/lefthook-г монголоор юу гэдгийм бол?
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Цогоо » Thu Jul 16, 2015 10:33 am

Жаб гэхээр шанаадах биш үү? Хүүкийг бол шулуун биш хажуугаас даллах маягтай цохилт гэж ойлгоод байгаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby Идэрээ » Thu Jul 16, 2015 11:05 am

Шанаадах гэхээр арай биш байхаа. Жаб гэхээр ерөнхийдөө урд гараараа шулуун цохилт л хийгээд байгаан. Зайны тактикын тоглолтуудад асар чухал юм шиг байгаан. Өрсөлдөгчөө зайнд барих, жабаараа харагдах орчинг нь халхалж байгаад арын гараараа right/left hook хийх гэх мэт. Жишээ нь Кличкогийн тоглолтын чухал хэсэг нь өөрийнх нь хүчтэй жаб.
Хүүк өөрийн чинь тайлбар ер нь зөв юм шиг байна арын гараараа холоос савсан цохилт гэх юмуудаа. харин монгол мэргэжлийн боксын хүмүүс нь яг юу гэдэг нь сонин байна.
Бас uppercut-ыг юу гэдэг юм бол? Минийхээр өлгөж цохих гэдэг болов уу гэж таагаад байгаа. Uppercut, Hooks гол нок оут хийдэг цохилтууд болохоор нэг арай богинохон монголчилсон үг байгаа болов уу гэж боджийн.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Цогоо » Thu Jul 16, 2015 11:34 am

Хүүк олон янз байна. Холоос савж цохих, дунд болон ойрын зайнаас бол тэрүүхэндээ нугалж байгаад энэ тэр гэх мэт. Ёстой Оргилыг л хүлээсэн нь дээр бололтой. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby Orgil-TT » Thu Jul 16, 2015 12:22 pm

Урд гарын богино болоод урт шулууныг жаб гээд байх юм билээ. Манайхаар урт гарын нэг эсвэл хоёр, үгүй бол олон давтсан хатгалт гэнэ. Хажуугийн цохилтыг ерөнхийлж "хажуу" гэх ба мөн хоёр янз. Богино хажуу, урт хажуугийн цохилт гэж. Орос школтой бид боковой удар гэж нэрлэдэг. Үүнийг л англи саксоны хэллэгт лефт, райт хүүк гээд байдаг юм билээ. Доороос цохилт гэж байна. Доороос гэдсэнд-энэ цохилыг өлгөх гэж тайлбарлаад байдаг нь буруу байхаа. Доороос гэдсэнд гэдэг гарын атгыг дээш эргүүлээд гэдэс рүү нь цааш тултал бүлж цохихыг хэлнэ. Доод хажуу маягтай хоёр бөөрөнд татаж бас болдог. Дээш ольж, өлгөж цохих бол хоёр гараар битүү хамгаалаад доош тонгойсон толгой руу хамгаалалтын дундуур дээш өлгөн цохихыг хэлнэ.
Ер нь ийм гурван төрлийн цохилт байдаг. Дотроо богино ба урт гэж хуваагдаад түүнээсээ цааш олон болоод ирхээрээ бол цохилтуудын комбинаци болоод явчихна. Манайхан орсоор сери удар буюу товчлоод зүгээр л сери гээд байдаг. Шулууун сери, хоёр шулуун нэг хажуу сери, гаргаад буюу мөр тавиад хажуу гэх мэтээр л тайлбарладаг юм
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Thu Jul 16, 2015 12:38 pm

:eek:
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Thu Jul 16, 2015 12:38 pm

Цогоо wrote:Жаб гэхээр шанаадах биш үү? Хүүкийг бол шулуун биш хажуугаас даллах маягтай цохилт гэж ойлгоод байгаа.

шанаадах бол нэг нь зүгээр зогсож байгаад нөгөө нь шанаа руу нь цохихыг хэлээд байдаг юм бишүү, ихэвчлэн ухамсарын шанаа, ахын шанаадалт, хал цэргийн шанаадалт, гэндүүлэн шанаадах гэж яригддаг даа. Шанаа түүш хавьцаа цохиж байгаа болхоор л ганаадах гэж нэрлэсэн юм шиг байгаа юм. харин хэл зүйд хэрэглэгдэх байдал нь хөдөлгөөнгүй нэгнийг өөр хэн нэгэн шанаа руу нь гараа атгаж цохихыг хээлээд байх шиг. Манийг бага байхад савах гэж цохилт байдаг байсан. Хоёр банди хоорондоо зодолдох бол хоёр гараараа хажуунаас савах маягтай бие биенрүүгээ нүүлгэж гарна үүнийг л савна гэдэг байсан юм шиг байгаа юм. Иймэрхүү саваа бас боксод хааяа нэг ажиглагддаг. Дээхэн үед Гомбо (ногоон Гомбо, мөнгөн Гомбо ч гэдэг) гуай мундаг савдаг байсан гэсэн. Хүндхэн хажуугийн цохилт орох юм бол суулгачих гээд байдаг. Манай талийгаач Ондого-Гантогтох сайхан хажуутай байж билээ. Тийм хүнийг зайнаас л аргалахгүй бол ойртвол зүүдлүүлчих гээд тэвдүүлнэ. Рингэн дээр сэрнэ гэж хэллэг байдаг. Ринг рүү хоёр хөлөөрөө гараад юу болсоноо мэдхээ байгаад яг л өглөө нойрноос сэрж байгаа юм шиг сэрэхийг хэлж байгаа хэрэг. Муухай онож хэлсэн байгаа шүү хэхэх
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Цогоо » Thu Jul 16, 2015 3:44 pm

Orgil-TT wrote: Рингэн дээр сэрнэ гэж хэллэг байдаг. Ринг рүү хоёр хөлөөрөө гараад юу болсоноо мэдхээ байгаад яг л өглөө нойрноос сэрж байгаа юм шиг сэрэхийг хэлж байгаа хэрэг. Муухай онож хэлсэн байгаа шүү хэхэх
:-o :-o
Orgil-TT wrote:Дээш ольж, өлгөж цохих бол хоёр гараар битүү хамгаалаад доош тонгойсон толгой руу хамгаалалтын дундуур дээш өлгөн цохихыг хэлнэ.
Мортал Комбат дээр өлгөж цохихоор аймаар их цус явуулдаг байж билээ. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby Orgil-TT » Fri Jul 17, 2015 11:51 am

Идэрээ wrote:Ригондогийн баг Ломаченког тулалдъя гэж дуудсан байна. Ломаченкогийн агент нь саяхан Ригондотой тулахад бэлэн гэсэн байсан. Энэ хоёрын тулаан ер нь болох өнгөндөө ороод явчихлаа шүү. 126 паунд буюу Ломаченкогийн жинд болох юм шиг байна. Хоёулаа олимп дэлхийн хоёр хоёр удаагийн аварга. Ригондогийн сонирхогчдийн рекорд нь 374-12 байдгийм байна. Энэ тулаан жинхэнэ бокс гэдгийг утгаар нь харуулах байхаа яаая


Ригондо бол жинхэнэ класс амьтан даа. Төрцөн амьтан гэхүү дээ. Боксын классын хувьд Ригондо хамаагүй илүү. Бэлтгэл энэ тэр нь л цөмөрч, эсвэл гэнэтийн бэртэл гэмтэл л авахгүй бол Ригондо 12 раундын турш Ломаченког тахиа шиг тоншчихно байх. Ломаченко харин фитнесийн өгөгдлийн хувьд хэнийг ч дагуулахгүй мундаг. Түүний хөдөлгөөн, координаци, реакци, хүч энэ тэр гээд сайн сайн. Гэхдээ Ригондо шиг ухаалаг, дээр нь мэргэжилд илүү их хал үзэж халуун чулуу долоосон хүн Ломаченког хожихтойгоо болов уу. Миний л таамгийн шоо Ригондогийн талд бугаад байна
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Jul 17, 2015 12:03 pm

Orgil-TT wrote:
Идэрээ wrote:Ригондогийн баг Ломаченког тулалдъя гэж дуудсан байна. Ломаченкогийн агент нь саяхан Ригондотой тулахад бэлэн гэсэн байсан. Энэ хоёрын тулаан ер нь болох өнгөндөө ороод явчихлаа шүү. 126 паунд буюу Ломаченкогийн жинд болох юм шиг байна. Хоёулаа олимп дэлхийн хоёр хоёр удаагийн аварга. Ригондогийн сонирхогчдийн рекорд нь 374-12 байдгийм байна. Энэ тулаан жинхэнэ бокс гэдгийг утгаар нь харуулах байхаа яаая


Ригондо бол жинхэнэ класс амьтан даа. Төрцөн амьтан гэхүү дээ. Боксын классын хувьд Ригондо хамаагүй илүү. Бэлтгэл энэ тэр нь л цөмөрч, эсвэл гэнэтийн бэртэл гэмтэл л авахгүй бол Ригондо 12 раундын турш Ломаченког тахиа шиг тоншчихно байх. Ломаченко харин фитнесийн өгөгдлийн хувьд хэнийг ч дагуулахгүй мундаг. Түүний хөдөлгөөн, координаци, реакци, хүч энэ тэр гээд сайн сайн. Гэхдээ Ригондо шиг ухаалаг, дээр нь мэргэжилд илүү их хал үзэж халуун чулуу долоосон хүн Ломаченког хожихтойгоо болов уу. Миний л таамгийн шоо Ригондогийн талд бугаад байна

Ломаченко 5см орчим гэдэг нь давуу тал болж магадгүй гэж хараад байгаа. Дээрээс нь Лома жингийн хувьд бага зэрэг давуу талтай. Би бол энэ тулаан дээр Ломаченкод арай илүү талтай байна. Аль нь ч хожсон хариу авах тулаан болох нь дамжиггүй.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun Jul 19, 2015 9:10 am




Али тэгэж байгаад бас л далчиганасан гар байсан байгаамшүү. Янз бүрийн яриаг нь сонсохоор хэт өөртөө итгэлтэй ч юм шиг, одоогийнхоор бол Мэйвэдэртэй төстэй ч юмуу. Нөхөр муу Жо Фэйзэрийгээ найз байж их янз бүрээр хэлж байсан байгаам.

Энэ Сонни Листонтой болсон хоёр тулаан бол хоёулаа л бага зэрэг ч болтугай өөр бйаж болохоор л бйасан тулаанууд. Эхнийх дээр нь мөрний гэмтлээд эдгээчээд тоглоё гээд тулааныг хойшлуулахийг гуйсан ч зөвшөөрөл олж авч чадалгүй, 6 үед гэмтэл нь сэдрээд Али ялсан.

Хоёр дахь дээр Мухаммад Али Сүни Исламд ороод нэрээ солиулчихсан байсан. Ислам бүлэглэл Сонни Листоны эхнэр хүүхдийг нь барьцаалчихсан байсан гэсэн цуурхал ч байдаг.
Алдарт Phantom Punch-аар ялагддаг.(3m50s)

Хүмүүс Листонг боксын түүхэн дэх хамгийн чанга эрүү?/шанаатай боксчдын нэг байсан гэдгийм байлээ. Тийм байж ийм цохилтонд явчихаж байна гэдэг эргэлзээтэй л санагдаад байгаан. Дээрээс нь Али ч бас тийм онцгой хүчтэй цохилттой хүн биш. Яахав үнэхээр маргаангүй цагийг нь олсон цохилт ч байж болох л юм. Ийм юм болоогүй ч гэсэн Листон ялгаагүй л хожигдох л бйасан байхлдаа. Листон 40 орчим настай, Али дөнгөж 20 гарч байсан гэхээр. Боксын нэгэн маргаантай тайлагдашгүй түүх.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon Jul 20, 2015 10:43 am

Али-г зөвтгөх хоёр шалтгаан байдаг юм: арьсний өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг тууштай эсэрүйцэж, ветнамын дайныг мөн эсэргүйцсэн нь тухайн үеийн ямар ч том улс төрийн зүтгэлтнээс дутхааргүй нөлөөг нийгэмдээ өгсөн. Нөгөөх нь бол хүнд жингийн тамирчны хувьд боксын спортод арга барилын хувьсгал хийгээд тавьчихсан явдал болно. Яг л Мануел Нойер шиг. Тэрээр өнөөгийн хаалгачдын сайн мууг хэмжих хэмжүүр болсон шиг хүнд жингийн тамирчдын ур чадварын сайн мууг Али-р л хэмжинэ. Али бол агуу2
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby rednasca » Mon Jul 20, 2015 11:37 am

тэр дээр юун буугаар буудаад байна?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бокс

Postby Идэрээ » Mon Jul 20, 2015 11:57 am

rednasca wrote:тэр дээр юун буугаар буудаад байна?...


Бэлтгэлийн сум гэдгиймуу юу гэдгийм бйагаан blank гэдэг сум ашигласан гэнэ. Жирийн сум биш, дотроо дарьтай яг буудаж байгаа юм шиг харагдуулдаг сум юм байна.

Яг энэ үйл явдал жүжигчилсэн тоглолт ч байсан байж магадгүйм. Яг энэ үед нь хэдэн талаас камераар бичээд л... Илүү олон хүн татах гэсэн маркетинг маягийн юм байсан байх
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Jul 24, 2015 3:30 am

Image
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun Jul 26, 2015 6:35 am

Image

Утгагүй цохьдог хоёр нөхөр тоглохоор болжээ. Лэмю 34 ялалтынхаа 33ыг нь КО, Головкин 33ын 30.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun Jul 26, 2015 11:30 am

Kovalev 3-р үед Nadjib Mohammedi-г КОдлоо. Адонис Стивенсон зугтахаа больчихоосой.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Mon Jul 27, 2015 11:32 am



Ковалевын тоглолт улам л нямбай чамин болоод байна шүү. Жингийнхээ мандаториг бүр үзсэнгүйшдээ. Урд гарын шулуун нь бараг хажуугийн цохилт шиг хүчтэй ороод байгаам бишүү аймшигтай. Жинд нь хавьтах хүн үнэндээ алга. Оросын Бетербиевэд сонирхогчдод байхдаа 2 хусуулж байсан юм гэсэн. Тэр нөхөр яваандаа өрсөлдөхүйц хүч болж гарч ирж мэдэх юм өөр мань хүнийг шалгачих хүч харагдахгүй л байна. Тоглолтын дараах ярилцлагандаа Андре Вардтай тоглоход бэлэн гэж байсан. Вард болохоор эхлээд Головкинтой тоглохийг хүссэн юм гэсэн. Головкин болохоор жингээ эхлээд шүүрдмээр бйана гээд байгаа. Шүүрдэж дуусахаас өмнө тоглохоор бол хоёр жингийнхээ дунд 164паундад тоглоно гээд бйагаа. Вард нь болохоор тулалдвал өөрийнх нь жин болох 168 паундад л тулалдана гээд байдаг. Дээрээс нь гэрээлсэн ТВнүүд нь бас өөр болохоор бас бус асуудлууд бйадаг бололтойм.
Би бүр энэ Андре Вардыг хусуулахийг харахийг аймар хүсч байнаа. Америк форумуудаар Вардыг шүтээстэй. Головкинг юу ч болгохгүй, кареераа ганц ч ялагдалгүй дуусгана ухааны юм ярьцгаагаад л. Тэр тусам нь Головкин, Ковалев хоёрт дараалан КОдуулахийг нь хармаар байна хаха. Ер нь хараад байхад энэ зүүн европын давалгаанаас болж бокс сонирхогчдын нилээдгүй хэсэг нь, ялангуяа харууд гарч ирж байгаа зүүн европ гаруудыг үзэн ядаж, харуудаа дөвийлгөх нь их бйана. Яг л манайхан шиг :ногоон:
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Mon Jul 27, 2015 11:46 am

Ирэх 10 сард Кличкотой тоглох Тайсон Фюри :ногоон:
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon Jul 27, 2015 12:24 pm

Харин тийм, Ковалевийг хожих хүн одоохондоо харагдахгүй л байна. Юрген Бремер гэж Герман байдаг тэр нөхөр бол бас л амжихгүй байх. Тэгээд ч Ковалетай тоглохоос бултаж суугаа хүн. За тэр Вард бол бүүр ч амжихгүй байхаа. Харин Вард Головкин хоёр л үзүүштэй болж байж магадгүй. Головкин нэг жин асуудалгүй өгсчих зай байгаа байх гэж найдна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Nomer 10 » Mon Jul 27, 2015 5:47 pm

Orgil-TT wrote:
Цогоо wrote:Жаб гэхээр шанаадах биш үү? Хүүкийг бол шулуун биш хажуугаас даллах маягтай цохилт гэж ойлгоод байгаа.

шанаадах бол нэг нь зүгээр зогсож байгаад нөгөө нь шанаа руу нь цохихыг хэлээд байдаг юм бишүү, ихэвчлэн ухамсарын шанаа, ахын шанаадалт, хал цэргийн шанаадалт, гэндүүлэн шанаадах гэж яригддаг даа. Шанаа түүш хавьцаа цохиж байгаа болхоор л ганаадах гэж нэрлэсэн юм шиг байгаа юм. харин хэл зүйд хэрэглэгдэх байдал нь хөдөлгөөнгүй нэгнийг өөр хэн нэгэн шанаа руу нь гараа атгаж цохихыг хээлээд байх шиг. Манийг бага байхад савах гэж цохилт байдаг байсан. Хоёр банди хоорондоо зодолдох бол хоёр гараараа хажуунаас савах маягтай бие биенрүүгээ нүүлгэж гарна үүнийг л савна гэдэг байсан юм шиг байгаа юм. Иймэрхүү саваа бас боксод хааяа нэг ажиглагддаг. Дээхэн үед Гомбо (ногоон Гомбо, мөнгөн Гомбо ч гэдэг) гуай мундаг савдаг байсан гэсэн. Хүндхэн хажуугийн цохилт орох юм бол суулгачих гээд байдаг. Манай талийгаач Ондого-Гантогтох сайхан хажуутай байж билээ. Тийм хүнийг зайнаас л аргалахгүй бол ойртвол зүүдлүүлчих гээд тэвдүүлнэ. Рингэн дээр сэрнэ гэж хэллэг байдаг. Ринг рүү хоёр хөлөөрөө гараад юу болсоноо мэдхээ байгаад яг л өглөө нойрноос сэрж байгаа юм шиг сэрэхийг хэлж байгаа хэрэг. Муухай онож хэлсэн байгаа шүү хэхэх



:-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon Aug 03, 2015 8:52 pm


https://www.youtube.com/watch?v=hutIbAghlcY#t=22

Danny Garcia vs. Paul Malignaggi
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Tue Aug 04, 2015 7:53 am

Малигнажжи бараг зодог тайлчих шиг боллоо. Дахиж ер нь тулалдана гэж бодохгүй байна ухааны юм ярьж. Зайлуул боксын чадвар нь сайн боловч цохилтын хүч гэж юм заяагаагүй юм уудаа.
Энэ Данни Гарсиаг олон жил бокс үзчихсэн гарууд бол Al Haymon-ы хүчин одоо болтол хожигдоогүй байгаа гээд үнэлдэггүй юм билээ. Хэдэн тоглолтын тойм харахад онцгой юмгүй л нөхөр байна.

Al Haymon гэж баахан боксчидтой тэд нарыг нь далдуур менеж хийдэг нууц ноёнтон юм шиг байгаан. Боксын ертөнцөд асар нөлөөтэй, бараг дурын тоглолтыг өөрийн хүссэнээр эргүүлдэг гар байх шиг байна.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Wed Aug 05, 2015 10:57 am

Danny Garcia -н зүүн хажуу мундаг шүү. Лав л Амир Каан-г нэг удаа зүүдлүүлсэн. Гарсияг бол муугүй л гэж хардаг юм. Нилээд хүчтэй, нэг тийм ухрах араагүй үргэлж довтолдог тэсвэртэй тулаанч байдаг даа, тийм л нөхөр гэж харагддаг.

Майки Гарсия бас сайн, хурд хараа гэж ярих юмгүй. Тийм хурдтай, хараатай тоглодог хүн ховор. Манай ОУХМ Ариунболд, Ариукатай их адилхан тоглолттой юм шиг санагдаад байдаг юм. Ариука бол хурдтайн дээр их харж ухаантай тоглодог байв. Харин нүдний гэмтлээс болоод эрт тоглохоо больсон.

Димитри Пирог нурууны гэмтлээс болоод зодпог тайлчих шиг боллоо, уг нь Головкинийг хожиж мэдэх ганц хүн гэж хардаг байсан юм.

Претти бой дахин 9 сард тулалдна гэнэ үү.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Wed Aug 05, 2015 11:03 am

Майки Гарсиа мундаг юм билээ. Одоо буцаж тоглох юм яригдаад л байх шиг байлээ.
Мэйвэдр Андре Бертотой 9 сард тоглохоор болчих шиг боллоо. Сүүлийн тулаанаа олигтойхон нөхөртэй хийхгүй зөндөө л тоглочих хүн байдаа жинд нь бол байг гэхэд Амир Хантай үзэхэд ч болно. Амир Хантай тоглолтын арга барил нь зөрөөд Амир Ханд боломж гарч ирэх ч байсан байж магадгүйм.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron