Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс

Postby Orgil-TT » Sun Jun 07, 2015 3:43 pm

zigo wrote:
Orgil-TT wrote:
zigo wrote:би бол боксоос илүү юфс үздэг болсон. цагтаа тайсонд л дуртай байждээ. хэхэ

ЮФС жинхэнэ зодоон юм билээ. Хазхаас бусдыг хийдэг болхоор харгис гэж жигтэйхэн. Рингэн дээр, шүүгчтэй үзэгчтэй л тулалдаж байгаа болхоос зүгээр л зодоон. Ийм харгис зодооныг спорттой хольж болох ч юмуу үгүй ч юмуу гэсэн бодол төрдөг л юм.

Тайсон бол яах аргагүй агуу амьтан байлаа. Түүний биеийн өгөгдөл л түүнийг тийм болгосон юмшд. Түүн шиг атлет биетэй дээр нь хоёр гартаа гранат тэсрэх шиг хүчтэй, ер бусын хөдөлгөөний эвсэлтэй, төрөлхийн сурамгай реакцтай ийм эр ховор л доо. Миний хувьд Мухаммед Али хамгийн агуу нь. Түүний рингэн дээр тулалдаж байхыг хараад хараад ханамгүй

Яах аргагүй спорт лдоо. Яахав арай л илүү ширүүн байх. Хэхэ өөрийн гэсэн дүрэмтэй, хориглодог тоглолт, цохилт ч олон бий. Зүгээр л алалцах ч бас биш шүү.

gehdee l ersdeltei. sport-n element ih orson gedeg bol unen. Harin uheh magadlal box-s hamaagui iluu undur gej harj bn.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby zigo » Sun Jun 07, 2015 6:59 pm

uheh magadlaltai sport olon bnshd. lav hulbumbuguus l baga bh. hehe
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бокс

Postby Цогоо » Mon Jun 08, 2015 6:42 am

Үхэх гэснээс боксын рингэн дээр үхэж байсан тохиолдол байдаг юм болов уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby Lenin » Mon Jun 08, 2015 11:27 am

ЮФСи гайгүйдээ. Одоо тамирчид нь туршлагажаад зөвхөн зодоон биш барилдаан их чухал болж ирсэн. Байлдааны Самботой л төстэй юм уу даа.

Унацан байхад толгой руу өшиглөж болохгүй, эмзэг эрхтэн, толгойн ар луу цохихгүй гээд дүрэм бол байгаа болохоор нээх аймар юм байхгүй дээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Бокс

Postby Yogii » Mon Jun 08, 2015 6:18 pm

Цогоо wrote:Үхэх гэснээс боксын рингэн дээр үхэж байсан тохиолдол байдаг юм болов уу?


Uhsen tohioldol geed wiki deer bichihed l hangalttai olon garch irj bna shd.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2338
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Jun 12, 2015 11:34 am

Orgil-TT wrote:@идрээ: Nicholas Walters энэ бас овоо гар юмаа. Чи юу гэж бодно. Ригондо, Ломаченко нарын жинд тоглодог юм байна. Крауфорд vs. Майки Гарсия хоёр тулж магадгүй гэсэн шуугиан гараад удлаа болоосой билээ. Үзэх ярих юмтай мөлжүүртэй сайхан тулаан гарах байх.

Николас Валтерсын хэд хэдэн тоглолтын тойм харлаа. Цохилт чангатай сайн нөхөр байна. Би тэр Нонито Донайрыг угаасаа нэг их үнэлдэггүй байсийн, тэр нөхрийг хамгийн сүүлд ялсан юм байна. Яваандаа наад хоёртой чинь тоглох л байхдаа. Би Ломаченко энэ нөхрийг бол гусах байх гэж боджийн. Харин Ригондод нилээн аюул учруулах байх, хүчтэй цохилттой, гар хамаагүй урт, сайн ч хамгаалж тоглодог юм байна. Минийх харсан тоглолтууд дээр нэг их сүртэй цохилт авсан юм харагдсангүй. Хэрвээ шанаа сайтай нөхөр бол аюултай л гар байна.


Котто нөгөө муу Гийлийг юм болгоогүй байх шив.
Одоо Головкинд тоглох нөхөр олдоход хэцүү л байх шив.
Боломжит сонголтууд гэвэл: Miguel Cotto, Canelo Alvarez, Floyd Mayweather, Carl Froch, Andre Ward. Өөр ч нөхөр харагдахгүй л байна.
Canelo Alvarez одоохондоо тоглохийг хүсэхгүй байх шиг байгаан, яваандаа тоглоноо л гэсэн байсан.
Floyd ч ер нь үлгэр. Өөрөө ч үнэг шиг гар кареерийнхаа төгсгөлд ийм эрсдэлтэй тоглолт хийхгүй биз.
Carl Froch- мань нөхөр хамгийн сүүлд жилийн өмнө л тоглосон. Өөрөө болохоор зодог тайлахаасаа өмнө Головкинтой үзвэл үзчихмээр байна гэсэн байсан. Мөнгөний төлөө л тоглодоггүй юм бол, энэ тулаан Фрокд ямар ч ашиггүй. Вэмблэйд 80000 үзэгчдийнхээ өмнө нам тавиулснаас тэр чигээрээ зодог тайлсан нь дээр биздээ.
Andre Ward - Бараг хоёр жил тоглоогүй байж байгаад одоо л энэ 6.20д тоглох гэж байна. Головкин 160аа шүүрдсэнийхээ дараа л нэг мөр 168руу орж байж энэ тулаан болох байх. Ер нь ойрын нэг жилд худлаа биз. Хараад байхад энэ нөхрийг хүмүүс бүр аймар өндрөөр үнэлээд байгаан би лав сүртэй онцгой юм харахгүй л байгаа.
Miguel Cotto - Одоо Гийлийг хусцан арай итгэлтэй болоо биз. Коттогийн дасгалжуулагч нь ч хэлсэн байсан 3,4р роундын хүнд цохилтуудыг тэсчихвэл цаашаа ядраад цохилт нь хүчтэй байхаа болино. 6-р роундаас цааш олон тоглолт хийж байгаагүй болохоор Коттод бүрэн ялах боломж бий гэсэн байсан. Дараагийн тоглолт нь энэ байгаасай л гэж найдаж байна.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun Jun 21, 2015 4:56 pm

Shawn Porter Adrien Broner-ыг 12үед аваад залчихжээ. Broner гэж Mayweather2 болох гэж оролдсон илүү дутуу юм ярьсан далжиганасан гар байсан. Хоёр ч хусуулчихлаа одоо юм бодож байгаа байлгүйдээ.
Andre Ward буцаж ирээд Paul Smith-ыг 9-р үед хамар нь хугарснаар шүүгч тоглолтыг зогсоож Вард яллаа. Paul Smith нөхөрт юм болсонгүйдээ.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Wed Jun 24, 2015 1:41 am




Флойд сүүлийн тулаанаа хөнгөхөн эрсдэлгүй хийе гэж бодож байгаан байхдаа. Andre Berto эсвэл Karim Mayfield дараагийн учраа нь байж болох юм яригдаж байна. Анх удаа л нэрийг нь сонсож байгаа гарууд. Boxrec дээр ранкаараа 20,29д байдаг гарууд байна
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Wed Jul 01, 2015 11:56 am

Former Undisputed champion Kostya Tszyu 25% монгол юм байнашдээ :ногоон:

Image

25% Монгол, 25% Со, 50% Орос

Заб Жудад анхных нь ялагдлийг чангахан амсуулж байж. Тэр гэзэг :eek:
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Fri Jul 03, 2015 11:20 am

Image
ene tulaan boloh bolov uu? GGG, Ward hoyor uur arga bariltai tulaanchid.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Jul 03, 2015 11:35 am

Энэ ч ойрын хугацаанд болохгүй болов уу л гэж харж байгаа. Уг нь хоёулаа л бие бие нь рүүгээ үг хаялаад л байх шиг байгаан. Миний харж байгаагаар эхний ээлжинд Головкин бүх бүсээ нэгтгэх зорилготой байгаа байх.

Энэ 11 сард Miguel Cotto, Canelo Alvarez хоёр тулахаар болж байх шиг байна. Тэгэхээр тэр тулааны ялсантай үзэх байх, дээрээс нь нэмээд сая Lemeiux гэж Канад нөхөр эзэнгүй байсан IBF-ын бүсийг авчихсан. Тоглолтынх нь яг дараах нь Головкин Твиттерээр үзье гэсэн байсан
Дараа нь De La Hoya (Lemieux-ийн промоүтэр юм байлээ) Lemieux дор хаяж мандатори нэг тоглолт хийнэ. 2016 онд л болвол болно гэсэн байсан.
Тэр хооронд Andy Lee гэж нөхөртэй л тоглох гэж үзэх байх. Нөгөөх нь одоо яадгийм байгаан.
Бүснүүдээ нэгтгэчихвэл жин өгсөөд, 2,3 тоглолт хийгээд Вардтай үзэх байх гэж бодож бйана. Вард нь бас л Мэйвэйдр стилийн ухаалаг тоглолттой баачка бйалээ.

Би ойрын хугацаанд Adonis Stevenson vs Sergey Kovalev болоосой гэж хүсээд байгаа. Ковалев бүх бүсээ нэгтгэчих юм бол жин өгсөнө гэсэн байсан.


Энэ Ломаченко сонирхогчдийн боксын бүх цагийн хамгийн аймар нөхөр үү гүй юу. Рекорд нь 396-1
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 03, 2015 11:40 am

Өчигдөр спортбоксоор Micky Ward гэсэн нөхрийн тухай боксын кино гараад бна лээ, Марк Волберг тоглож байсан дүрд нь. Тэр нь бодит хүн үү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Jul 03, 2015 11:46 am

Takanohana_Nowitzki wrote:Өчигдөр спортбоксоор Micky Ward гэсэн нөхрийн тухай боксын кино гараад бна лээ, Марк Волберг тоглож байсан дүрд нь. Тэр нь бодит хүн үү?

Бодит хүн2. Би өчигдөрхөн Артуро Гатти гэдэг боксчны тухай юм уншиж бйасийн. Гатти энэ хоёр нийт 3 тулаан хийгээд 2 тулаан нь оны шилдэг тулаан болсон. Хоёулаа л бууж өгөхийг мэддэггүй солиотой хоёр баачка байсийм шиг байгаан хха.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Fri Jul 03, 2015 5:19 pm

Идэрээ wrote:Энэ Ломаченко сонирхогчдийн боксын бүх цагийн хамгийн аймар нөхөр үү гүй юу. Рекорд нь 396-1


Хтүүний ганц удаагийн ялагдал нь Чикагод болсон ДА-н финалд Селимовт ялагдсан. Тэр үед дөнгөж 19хөн настай хүүхэд финалд ялагдчихаад учиргүй уйлаад байхаар нь овоо шартай пацаан байна даа гэсэншүү юм бодогдоод сууж байтал сонирхогчдын бокс дахь анхны ялагдал нь гэдэг байгаа. Дараа жил нь Бээжингийн олимпод өнөөх Селимовтойгоо анхны тулаанаараа таарч ёстой л дайн болсон билээ. Рингэнд манай Баясаа ах шүүсэн. Сүүлд мань эр гоё гоё юм ярьж өгсөн дөө
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby rednasca » Sat Jul 04, 2015 3:29 pm

Яриад өгөөч...
Эсвэл 8/14-нд форумын салхидалтаар яриарай...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бокс

Postby meesh » Mon Jul 06, 2015 9:49 am

Ломаченко тэр тоглолтонд аймар байсан шт нөгөө алдарт хохол хөхлөө тавьчихсан Оросоор бол наадсан дөө, зүгээр байхад нь ч өдөөд л өөдөөс нь инээгээд л.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бокс

Postby Цогоо » Mon Jul 06, 2015 10:51 am

rednasca wrote:Яриад өгөөч...
Эсвэл 8/14-нд форумын салхидалтаар яриарай...
Эндээ ярь л даа. Салхидалтаар би очоо ч үү. хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon Jul 06, 2015 4:07 pm

Лондоны олимпийн дараахан Баясаа ах, ОУХМ "Монхор" Батбаяр, одоо холбооны олон дэд ерөнхийлөгчдийн нэг, бид гурав 3-р хороололын нэг пабд сууж уулзсан юм. Бразилийн олимпд шүүгч бэлдэх хэрэгтэй байна Оргио чи боксоо мэднэ шүүвэл яасан юм гэсэн санал Батбаяраас ирж Баясаа ах дэмждэг юм байна. Тэгээд би зөрүүлээд баахан асууж гарав. Шүүлтийн булхай хир ортой байдаг юм бэ, манайхан Бээжинд медал авахын тулд шүүлтийг зохицуулах хэрэг гарсан уу.... гээд л Баясаа ах энэ бүхэнд ний нуугүй сайхан хариулж өгсөн дөө. Заримыг нь энд тоочоод яахав. харин би сонирхоод Ломаченко Селимов хоёрыг тэсэлгүй асууж орхилоо. Гэтэл асуудал сугалаан дээр л эхэлсэн юм билээ. Чикагод 2007 онд дэлхийн аврага болсон Селимов тухайн жилээ АИБА-н ранкинг лист-ийг тэргүүлж, ДА-н мөнгө авсан Ломаченко түүний ард жагсаж байсан байгаа юм. Сугалааны дүрэм ёсоор бол ранкингс-н эхний 2 тамирчид хоорондоо шууд таарах магадлал бараг байхгүй шахам байхад тэр хоёрыг тааруулсан нь дараах шалтгаантай байж: Ломаченко Селимовтой олимпийн рингэн дээр тулах гэж очсон, харин Селимов нь зөвхөн алт авах гэж ирсэн гэдэг. Оросын баг 3 алт авна гэсэн тодорхой зорилготой байсан ба Селимов нэг алтынх нь найдвар нь байжээ. Манай Бадрааг Чикагод хожсон Водопянов бас нэг нь гэж байсан. Ингээд оросууд 57 кг манай наадам, хэнийг ч байсан хожих нь тодорхой гээд нээг их тоогоогүй гэж байгаа юм. Ломаченко харин Селимовтой л тулах гэж ирсэн болхоор Украйнчууд аз эсвэл эз, тэр Селимовтойгоо үтэр түргэн тааруулаад аль гэсэн гэж байгаа. Ингээд л бусад улсууд энэ хоёроос айж тойрч байсныг хэлэхүү дуун дээр нь зөвшөөрч хоёр нөхрийг эхний тоглолтоор нь тааруулж авсан юм байна лээ. Рингэнд Баясаа ах шүүсэн. Эхний хоёр раундад Ломаченко Селимовтой барилдаж сульдаасан. Селимов ч өөрөө ааш характер их муутай, жаахан л дургүй нь хүрвэл шатаж ухаан зулаггүй зодолдчих гээд байдаг муу талтай нөхөр. Үүнийг нь л ашигласан гэсэн. Баахан барилдаж, зууралдаж, сэтгэл санаагий нь өдөөж өгөөд сульдаад, уурлаад ирхээр нь улам шарийг нь хөдөлгөөд л дуудаж байгаад цохиод байсан. Бичлэг нь ч тэгэж харагддаг.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby meesh » Mon Jul 06, 2015 4:33 pm

Өө тэгвэл тийм сугалаа хийсэн юм бий вий, харин өмнөх ДАШТ-ийн финал шууд эхний тойрогт хоорондоо, тухайн үедээ гайхаж байсан тэгсгээд мартаж, яг тиймэрхүү тоглолт болсон Украйн эр бол илт өдсөн байдалтай инээгээд л тохуурхаад, шатаагаад байсан.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Jul 10, 2015 5:07 pm

Ирэх 10 сарын 24 нд Владимир Кличко Тайсон Фюритэй тулалдахаар болж. Одоогийн байдлаар Кличкогийн 64 ялалт 3 ялагдал (53 Нокоут), хамгийн сүүлд 2004 оны 4 сард ялагдснаас хойш 22 дараалан ялагдаагүй 18 удаа бүсээ хамгаалаад байгаа нь түүхэнд Жо Луйсийн дараа орох үзүүлэлт болж байна. Ихэнх америк гарууд ч мань хүнийг сул үед ноёрхож байгаа баачка гээд ер нь л дургүй бйахийн. Одоо энэ олон үгтэй Тайсон Фюриг болгож тавина гэж найдаж байгаа.
Энэ хүнд жинд Америкаас Deontay WIlder, Англиас Anthony Joshua гэж хоёр олимпийн медальтай чанга нөхдүүд гарч ирж байна. Америк, Англичууд нь тус тусынхаа гаруудыг л тэнгэрт хөөргөөд жигтэйхэн. Зодог тайлахаасаа өмнө Wilder-ыг нь хусчихаасай. Anthony Joshua нь бүсийн тоглолт хийх арай болоогүй байх.

Боксийн ертөнцөд жинхэнэ зүүн Европынхны ноёрхол эхлэж байнадаа. Энэ бодвол глобалчлалтай холбоотойгоор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсын боксчид мэргэжлийн боксоор илүү их мөнгө хийж илүү их нэр алдарт хүрч болдог гэдгийг олж харсантай холбоотой боловуу. Яваандаа дагестан магестан ер нь энэ оросын бага ястнуудаас эвгүй эвгүй гарууд гарч ирэх байх гэж боджийн.

Одоогийн байдлаар бүс эзэмшиж байгаа яваандаа бүсний эзэд болох зүүн европ боксчид.

Wladimir Klitschko (Ukraine) - Heavyweight
64 ялалт(53KO) 3 ялалт -- WBA, IBF, WBO, IBO and The Ring бүсүүдийг эзэмшиж байгаа.
WBC бүс нь Deontay Wilder-т байгаа. Deontay Wilder-аас бүсийг нь авч чадвал бүх бүхийг эзэмшсэнээр Undisputed Champion буюу Маргаангүй аварга болно. Сүүлийн бараг 10-аад жил Undisputed champion төрөөгүй байгаа. Гол дэлхийн хэмжээний чухал 4 бүс нь WBA, IBF, WBO, WBC.
Image


Alexander Povetkin (Russia) - Heavyweight
29 ялалт 1 ялагдал
Кличко туршлага арамаараа л мань хүнийг ялсан. Тэрнээс биш мань эр бол адуу мал л гэсэн үг. Деонтэй Вайлдерийг юм болгохгүй аваад хаячихаж байж мэдэх л нөхөр.
Image



Oleksandr Usyk (Ukraine) - Cruiserweight
7 ялалт(7КО) 0 ялагдал.
Одоогоор дэлхийн хэмжээний бүс байхгүй ч хоёр жилдээ багтаагаад авчих байх. Сонирхогчдийн боксоор Лондонгийн олимпийн алт, Европ, Дэлхийн аваргын алт, хүрэл медальтай.
Image



Denis Lebedev (Russia) - Cruiserweight
27 ялалт(20КО) 2 ялагдал -- WBA бүсийг эзэмшиж байгаа хоёр ялагдал нь хоёулаа л ойролцоо тоглолт болсон.
Image



Sergey "Krusher" Kovalev (Russia) - Light Heavyweight
27 ялалт(24КО) 1 тэнцээ - WBA, IBF, and WBO бүснүүдийг эзэмшиж байгаа.
WBC-ыг нь Adonis Stevenson(26ялалт(21КО) 1 ялагдал) эзэмшиж байгаа. Adonis л бултаад байхгүй бол энэ тулааныг би дараа жил болох боловуу гэж таамаглаж бйана.
Мань хүний нэг тэнцээ нь тэнцээ ч гэхэд хэцүүхэн юм болсон. Өрсөлдөгч нь угаасаа барахгүй бүр нок оут хийлгэхээ мэдээд нэг хальт толгойны арруу цохисонг нь далимдуулаад газар өнхрөөд л тэнцээ салгачихсан. Цохилтын хүч тамтаггүй. Нэг хүнийг бурхны оронруу илгээчихсэн.
Image


Fedor Chudinov (Russia) - Super Middleweight
13 ялалт(10КО) 0 ялагдал
WBA бүс эзэмшиж байгаа. Ах Дмитрий Чудинов нь бас нэг жин доор тулалдаж байгаа. 14 ялалт 1 ялагдал 2 тэнцээтэй.
Image


Gennady Golovkin (Kazakhstan) - Middleweight
33 ялалт(30КО) 0 ялагдал
WBA and IBO бүс эзэмшиж байгаа.
Middleweight-ын түүхэн дэх хамгийн өндөр нок-оут хувьтай. Сонирхогчдийн боксоор дэлхийн аварга, олимпын мөнгөн медальтай. Сонирхогчдийн боксын рекорд нь 345 ялалт 5 ялагдал. Жин тус бүрд нь үзвэл одоо байгаа боксчдын хамгийн хүнд цохилттой нь байх, дасгалжуулагч нь Ковалеваас илүү хүчтэй цохидог гэсэн байсан.
Image



Ruslan Provodnikov (Russia) -Welterweight
24 ялалт(17КО) 4 ялагдал
4 ялагдлынх нь ихэнх нь цаасан дээр мань хүн ялагдсан гэж байгаа ч ялагдал гэж хэлэхэд хэцүү л тоглолтууд болсон. Бух л гэсэн үг дайраад л нүдээд л байна даанч өөрөө дэндүү их цохиулна, мань хүн илүү техниктэй бйасан бол бас л машиг байхаар байсан бйах. Миний дуртай боксчдын нэг.
Image



Viktor Postol (Ukraine) - Light Welterweight
27 ялалт(11КО) 0 ялагдал
Энэ намар эзэнгүй байгаа WBC бүсийн төлөө Lucas Matthysse-тай тоглоно. Яг хэдийд гэдэг нь тодорхойгүй байгаа. Нөгөөх нь бас нэг Проводник стилийн нөхөр, мань хүн өөрөө илүү техник сайтай. Ялж чадна л гэж найдаж бйана.
Image



Vasyl Lomachenko (Ukraine) - Featherweight
4 хожил(2КО) 1 хожигдол

Эхний хоёр тоглолтоор шууд бүс авах зорилготой үзсэн боловч 2 дахь тулаанд нь тоглосон боксчин нь 5 кг илүү жинтэй, дээрээс нь тоглолтын турш бүсэлхийнээс доош хар мянга цохисон боловч оноо хасуулаагүй гэх зэрэг шалтгаанаас бол 2 тоглолтоор бүс авч рекорд эвдэх мөрөөдөл нь бүтэлгүйтсэн. Гэхдээ 3 дахь тулаанаараа авч рекордтой зэрэгцсэн. Сонирхогчдийн боксын домог гэдэг утгаар WBO шууд бүсийн тоглолт хийх эрх өгсөн юм шиг байлээ. Өөрөө ч ёстой омголон, бардам амьтан юм шиг байгаан. 5кг илүү, дээрээс нь бүсэлхийнээс нь доош цохиод аль л байдаг бохир зүйлс хэрэглэж байхад гомдоллохгүй байсаар абйгаад л тоглолтыг дуусгаж бйах жишээтэй. Сонирхогчдын боксын олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн 2 удаагийн аварга, 1 мөнгөн медаль, Европын аварга, рекорд 396-1. Аргагүй агуу амьтан юм.
Image
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sat Jul 11, 2015 9:25 am

Ригондогийн баг Ломаченког тулалдъя гэж дуудсан байна. Ломаченкогийн агент нь саяхан Ригондотой тулахад бэлэн гэсэн байсан. Энэ хоёрын тулаан ер нь болох өнгөндөө ороод явчихлаа шүү. 126 паунд буюу Ломаченкогийн жинд болох юм шиг байна. Хоёулаа олимп дэлхийн хоёр хоёр удаагийн аварга. Ригондогийн сонирхогчдийн рекорд нь 374-12 байдгийм байна. Энэ тулаан жинхэнэ бокс гэдгийг утгаар нь харуулах байхаа яаая
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Blizzard » Sat Jul 11, 2015 10:00 am

Naseem Hamediin talaar jaahan bichyeldee :ногоон:
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: Бокс

Postby Идэрээ » Thu Jul 16, 2015 8:04 am

Naseem Hamed-ын нэг их сүртэй нийтлэл шиг юм бичиж чадахгүй. Харин зүгээр уншсан, үзсэн бичлэгнүүдээс хараад, өөрийн ажигласнаа тоймлоход...
Entertainer талаасаа маргаан байхгүй шилдэгүүдийн нэг, рингэн дээр гарч ирэхийн өмнө янз бүрийн уран сайхний юм үзүүлчихдэг,
тоглолтын арга барил талаасаа өөртөө асар итгэлтэй, сэтгэл зүйн тоглолт их хийдэг.

Хүмүүс хөнгөн жингийнх ч гэсэн ганц цохилтоор унагаах чадвартай боксчин гэдгийм байлээ. Тэр нь ч үнэн байх. Гэхдээ мань хүний ид үед үнэхээр ойр хавьд нь чанга нөхдүүд ховорхон байж таарсан. Оскар Де Ла Хояа, Костя Цю хоёр жин өгсөөд алга болж өгсөн, Мэйвэдэр дөнгөж гарч ирж байсан гээд. Яг мань хүнийг ид явж байхад нь шалгачих нөхөр ховорхон байсан юм шиг байна. Тэгээд сүүлд Марко Антонио Баррератай таараад бавуулаад кареераа ер нь дуусгачихсан гэж хэлж болно.
Баррератай тоглох тоглолт болохоос 2 сарын өмнө 15кг жин илүү байсан гэж байгаа. 2 сард 15кг хасна гэдэг аймар л даа. Жин шалгахаас хоёр өдрийн өмнө 1кг гаруй хасах шаардлагатай болоод 2 өдөр жинхэнэ махаа идсэн юм шиг бйагаан. Тоглолтын бичлэгийг нь харахад амархан ядраад цохилт нь ч сул байх шиг л харагддаг. Энэ тоглолтоос 1 жилийн дараа ганц тоглолт хийгээд 28хан насандаа зодог тайлсан.
Зодог тайлсан шалтгаанаа өөрөө тайлбарлахдаа. Тэмцээнд олон сараар бэлдээд гэрийнхнээсээ хол байдаг. Тийм амьдралаас залхсан, гэр бүлдээ цаг гаргах шалтгаанаар зодог тайлсан гэсэн байсан. Бас мөрний гэмтлээс болоод эрт зодог тайлсан ч гэдэг л юм билээ. Чөтгөр бүү мэд. Юу ч гэсэн л хар залуу 28тайдаа 36 ялалт 1 ялагдал гэсэн рекордтой зодог тайлсан. Саяхан олон улсын боксын алдрын танхимд орсон.
Миний бодлоор цааш үргэлжлүүлээд тулалдсан ч өөрийнх нь задгай, өөртөө хэт итгэлтэй байдлаас болж техник сайтай, эвгүй нөхдүүдэд нилээн хэд ялагдах байсан болов уу гэж боддог. Манни Пакиао, Флойд Мэйвэдэрт лав хожигдох байсан боловуу.
Хүний анхаарал, сонирхол татах талаасаа маргаангүй шилдэг байсан юм шиг байгаан. Агуу магуу гэх нь ч хаашаа юм гэхдээ одоогийн байдлаар маргаангүй Британий бүх цаг үеийн шилдэг 10 боксчний нэг.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Thu Jul 16, 2015 10:10 am

Идэрээ wrote:Naseem Hamed-ын нэг их сүртэй нийтлэл шиг юм бичиж чадахгүй. Харин зүгээр уншсан, үзсэн бичлэгнүүдээс хараад, өөрийн ажигласнаа тоймлоход...
Entertainer талаасаа маргаан байхгүй шилдэгүүдийн нэг, рингэн дээр гарч ирэхийн өмнө янз бүрийн уран сайхний юм үзүүлчихдэг,
тоглолтын арга барил талаасаа өөртөө асар итгэлтэй, сэтгэл зүйн тоглолт их хийдэг.

Хүмүүс хөнгөн жингийнх ч гэсэн ганц цохилтоор унагаах чадвартай боксчин гэдгийм байлээ. Тэр нь ч үнэн байх. Гэхдээ мань хүний ид үед үнэхээр ойр хавьд нь чанга нөхдүүд ховорхон байж таарсан. Оскар Де Ла Хояа, Костя Цю хоёр жин өгсөөд алга болж өгсөн, Мэйвэдэр дөнгөж гарч ирж байсан гээд. Яг мань хүнийг ид явж байхад нь шалгачих нөхөр ховорхон байсан юм шиг байна. Тэгээд сүүлд Марко Антонио Баррератай таараад бавуулаад кареераа ер нь дуусгачихсан гэж хэлж болно.
Баррератай тоглох тоглолт болохоос 2 сарын өмнө 15кг жин илүү байсан гэж байгаа. 2 сард 15кг хасна гэдэг аймар л даа. Жин шалгахаас хоёр өдрийн өмнө 1кг гаруй хасах шаардлагатай болоод 2 өдөр жинхэнэ махаа идсэн юм шиг бйагаан. Тоглолтын бичлэгийг нь харахад амархан ядраад цохилт нь ч сул байх шиг л харагддаг. Энэ тоглолтоос 1 жилийн дараа ганц тоглолт хийгээд 28хан насандаа зодог тайлсан.
Зодог тайлсан шалтгаанаа өөрөө тайлбарлахдаа. Тэмцээнд олон сараар бэлдээд гэрийнхнээсээ хол байдаг. Тийм амьдралаас залхсан, гэр бүлдээ цаг гаргах шалтгаанаар зодог тайлсан гэсэн байсан. Бас мөрний гэмтлээс болоод эрт зодог тайлсан ч гэдэг л юм билээ. Чөтгөр бүү мэд. Юу ч гэсэн л хар залуу 28тайдаа 36 ялалт 1 ялагдал гэсэн рекордтой зодог тайлсан. Саяхан олон улсын боксын алдрын танхимд орсон.
Миний бодлоор цааш үргэлжлүүлээд тулалдсан ч өөрийнх нь задгай, өөртөө хэт итгэлтэй байдлаас болж техник сайтай, эвгүй нөхдүүдэд нилээн хэд ялагдах байсан болов уу гэж боддог. Манни Пакиао, Флойд Мэйвэдэрт лав хожигдох байсан боловуу.
Хүний анхаарал, сонирхол татах талаасаа маргаангүй шилдэг байсан юм шиг байгаан. Агуу магуу гэх нь ч хаашаа юм гэхдээ одоогийн байдлаар маргаангүй Британий бүх цаг үеийн шилдэг 10 боксчний нэг.


Манай Цэвээнпүрэв ЮК-д байхдаа спаринг хангагчаар нь нэг удаа хамт бэлтгэлд гарч байсан удаатай. Хэцүү гар байна, юун боскдох амиа л авч гарч байна гэж хэлсэн гэж хэнээс ч билээ дээ боксынхны л нэгнээс нь сонсож байсан юм байна. Ер бусын хурдтай тийм далчигнасан нөхөр байсан л даа. Насеем Хамед бол. Яахав учиргүй класс амьтан бол биш л дээ. Гэхдээ л ДА-н бүс эзэмшиж, шуугиантай тулаануудыг хийж байсан жинхэнэ тулаанч эрээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Цогоо » Thu Jul 16, 2015 10:18 am

Ер нь өөртөө их эрдээд бэлтгэл энэ тэр олигтой хийхээ ч байсан юм биш үү? Тэгээд форм муудаж ганц ялагдсан л гэх юм билээ. Уг нь яг тоглож байгааг нь харвал бас л баавартай золиг шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests