Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Бокс

Postby Nomer 10 » Mon Dec 05, 2005 1:16 am

Өчигдор 2 бижгэн хүүхэн хоорондоо үзээд герман нь америкаа оноогоор ялж дэлхийн аваргаа хамгааллаа.Xалмих хэрэв Америкт тоглосон бол Рэйдэд титмээ алдах байсан байх аа.10 үе нэгнээ нүдээд,харахаас хүд халтираад байсан шүү :mrgreen:

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ergee » Thu Dec 08, 2005 12:16 am

Ongorson hagas saind Bernard Hopkins,Jermain Taylor 2 togloj Taylor ni onoogoor yalj tsoloo hadgalj uldlee.Buten 12 uyiin tursh yas uzeltsej arai hiij l awargaa hamgaalah shiw dee.Gehdee Hopkins ch bas yasnii sain boxchin yumaa.40 hurch bgaa mortloo 27-toi zaluutai ingej toglono gedeg baharhmaar.
Aya sport bayar bayasgalan buyu chi
ergee
Германы фэн
Германы фэн
 
Posts: 52
Joined: Wed Dec 07, 2005 11:48 pm

Postby hulbumbugch » Thu Aug 17, 2006 9:36 am

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн бна.
Энэ тэмцээнд Аваргын бүсийн эзэн Хасим Рахман, Олег Маскаев нарын хооронд болсон.
1999 онд Олег, Хасимийг нокаутаар ялж байсан бол энэ удаа бас нокаутлаж аварга боллоо.
12 раунд тоглоход 11 раундын турш тоглолтыг гартаа авч хожиж явсан Рахманыг 12-р раундад Олег маш хүнд цохилтоор буулган авч аварга боллоо.
Казахстаны боксчин Маскаев урд Витали Кличког бас буулгаж авч байсан хүчтэй тоглогч билээ. Гэвч 2004 онд тэр гэмтэлийн улмаас аваргын төлөө тоглолтонд хүрч чадаагүй билээ.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 9:41 am

Рахман ч тэгээд ер нь муу юм шиг байгаамдөө... Нэг азаар л Льюйс ийг унагаагаад рейтэнг нь өсчихсөн болохоос биш... Одоо ер нь яг супер од байхгүй болохоор хэцүү юм аа... Хүнд жин гэхээр л Кличконууд биш Тайсон, Холифельд, Льюс буудаг болохоор надад хэт сонирхолгүй ч юм шиг санагдаад байгаан... Нэг үзэх юмтай болгоод өгөх хүн гарч ирмээр л байна... хэхэ...

Харин дунд жин зэргийг бол их сонирхоод байгаа. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 4:30 pm

Дунд жин мяа байдгиймаа. Хүнд жинд болохоор цохилт бүр нь тоологдоод гоё :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 6:32 pm

Намайг үздэг байхад ч тийм байсан л даа.. \аая нээх хөгшин хүн шиг ярьсан..\
харин одоо бол хүнд жинд гоё тоглолт үзүүлчих хн байхгүй.. нэг л хүнд баагийнууд тоглолдо гболсон шиг байгаа... Сайн мэдэхгү байна...


Харин дунд жин их гоё, сонирхолтой, хурдтай... Дээр үеийнхнээс Оскар Де Ла Ойяа, Б-Хоп, харин одоо бол Варгасийг балиалдаг... Тоглолт нь гарвал шууд үзнэ шүү...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Thu Aug 17, 2006 8:47 pm

Сонирхогчийн бокс дээрэм ихтэй хог шvv. Мэргэжлийнх олон vе тоглодог болохоороо арай гайгvй байдаг байх.
Манай ганц дэлхийн аварга Лхагва зодог тайлсан гээд сонин дээр биччэхсэн байсан
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby hulbumbugch » Sat Aug 19, 2006 2:13 am

Хасим, Олег 2ын тоглолтыг үзээгуй байсан сая үзлээ. Олег МАскаев ямар аймаар бнаа нэг их идэвхгүй 11 раунд тоглоод, бараг зодуулж байгаад сүүлийн раундад ганц цохидог байшт. 1999 онд бүүр рингнээс гартал нь бүүр дэмийртэл нь цохиж байсан байх чинь хахаха.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby hulbumbugch » Sat Aug 19, 2006 2:15 am

Боксын хvнд жингийн бvх хэргэм Зєвлєлтийнх боллоо

Ж.БАТМӨНХ (2006.08.14)

Лас-Вегас хотноо єнгєрєгч бямба гаригийн vдэш АНУ-ын боксчин Хасим Рахман IBF-ийн хvнд жингийн аварга цолоо хамгаалах тоглолтоо ОХУ-ын тамирчин Олег Маскаевтай хийж, эцсийн мєчид хvнд цохилтоор ялагдлаа.

2001 оны дєрєвдvгээр сард ЄАБНУ-д Леннокс Льюисийг тавдугаар vед хvнд цохилтоор ялж, WBC, IBF-ийн бvсийг санамсаргvйгээр зэрэг эзэмших эрхтэй болж байсан Рахман долоон сарын дараа мєнєєх Льюисийнхээ нударганы амтыг мэдэрч, цолоо алдсан билээ. Харин єнгєрсєн оны наймдугаар сарын 13-нд Монте Барреттийг ялж, WBC-ийн аварга болсон ба энэ оны гуравдугаар сарын 18-нд Жеймс Тонитой хvнд хэцvv 12 vеийн тоглолтыг хийж тэнцсэнээр анх удаа аварга цолоо хамгаалсан юм.

Гэвч WBC-ийн бvсийг эзэмших болсноос хойш яг нэг жилийн дараа тэрбээр ийнхvv єрсєлдєгчийнхєє ємнє євдєг сєхєрлєє. 1999 онд учраа таарч, хvнд цохилтоор ялагдаж байсан Маскаеваас даагаа нэхэхээр “дуэль”-д дуудсан боловч Рахман шvvгч хонх цохих хvртэл босоо vлдэж чадсангvй.

Ингэснээр мэргэжлийн боксын гол дєрвєн холбооны хvнд жингийн бvх цол зvvн Европынх, тэр дундаа Зєвлєлтийнх боллоо. Украины Владимир Кличко IBF, ОХУ-ын vлэмж биет Николай Валуев WBA, Беларусийн Сергей Ляхович WBO-гийн аварга цолыг эзэмшиж буй бол “сvvлчийн Могикан” Рахманыг буулгаж авсан Казахстанд тєрсєн орос эр Олег Маскаев WBC-ийн аварга боллоо.

Олег Маскаевын хувьд Оросын армид алба хашиж байгаад 1995 онд Америкт гаран, улмаар мэргэжлийн бокст шилжсэн юм. Тєдийлэн хvчтэй бус эхний арван єрсєлдєгчєє дараалан сєхрvvлсэн тэрбээр єдгєєгийн промоутертоо тоогдон арай дээгvvр зэрэглэлд нударга зєрvvлэх болсон.

Ийнхvv Маскаев мэргэжийн бокст орсноосоо хойш арван нэгэн жилийн дараа анх удаа дэлхийн аварга цолны тєлєє тулалдаж, анхны боломжоо ашиглаж чадлаа.

Өнөөдөр сонингоос хуулж(copy) наав(paste).
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby oswin » Mon Aug 21, 2006 4:29 pm

Сонирхолтой мэдээлэл байна.
4 боксын холбоо бадиймуу? Яасан олон юм.

Би ч ах дvv Кличког л мэдэх юм байна. Энд нэг тийм Милчшниттэ гээд идэх рекламдаад байдийн, хэхэ.

Ашгvй оросууд бокс дээр давамгайлаад сайн байна аа! :-D
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby 21Grams » Sat Aug 26, 2006 6:54 pm

Боксын дэлхийн аварга нэгээр нэмэгдлээ

2006.08.26 Монголын мэдээ

Англид болсон боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Ч.Цэвээнпүрэв 22 ялж дэлхийн аварга болжээ. Тэрбээр дэлхийн аварга болсноо Г.Оюунболд багшийн минь ач гавьяа, мөн монголчуудын шань шагнал гэж бахархан ярьж байсан. Боксчин Ч.Цэвээнпүрэвийг гадаадын олон орон өөрийн улсын иргэн болооч гэсэн саналыг тавьсан ч тэрбээр хүлээж аваагүй гэнэ. Түүний багш Г.Оюунболд нь шавийнхаа амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ нэр хүндтэй шагнал бол их тэвчээр, эр зориг, уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцолсон юм. Ч.Цэвээнпүрэвийн багш Г.Оюунболд өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр хэлэхдээ, “Боксын клубыг шинээр нээж ирээдүйн дэлхийн аварга тамирчдыг бэлтгэх зорилготой байгаа. Ч.Цэвээнпүрэв маань хоёр жилийн дараа зодог тайлахаар шийдсэн. “Чингис бокс” клубээс гурван дэлхийн аварга төрсөнд баяртай байна. Манай Лхагваа жинхэнэ “булган сүүл”-тэй юм. Цаашлаад Шинэбаярыг энэ амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ спортоор манай залуучууд хичээллэвэл амжилт гаргах бүрэн боломжтой, амжилт ч ойрхон байна” гэсэн юм. Боксчин, дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв “Би Дэлхийн аваргын тэмцээнд мөнгөний төлөө биш, Монгол Улсынхаа төлөө оролцсон” гэж байсан. Мөн “Манай улсад боксын спортыг хөгжүүлэх боломж байна. Энэ тал дээр цаашид тамирчид ихээхэн анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж чадахгүй хүн өрсөлдөгчөө ялах тун хэцүү. Энэ спортоор хичээллэж байгаа хүн бүр өөрөө өөрийгөө ялж чаддаг байх хэрэгтэй” гэдгийг ч сануулж байлаа.

Б.Анхцэцэг



Энэ vнэн болов уу?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Khosoo » Sat Aug 26, 2006 7:48 pm

oswin wrote:Сонирхолтой мэдээлэл байна.
4 боксын холбоо бадиймуу? Яасан олон юм.

Би ч ах дvv Кличког л мэдэх юм байна. Энд нэг тийм Милчшниттэ гээд идэх рекламдаад байдийн, хэхэ.

Ашгvй оросууд бокс дээр давамгайлаад сайн байна аа! :-D


30 гаран холбоо байгаа :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby avarga » Wed Sep 20, 2006 10:43 pm

Баррера харих болоогvй байна

(2006.09.20)


АНУ-ын Лас-Вегас хотын MGM Grand Hotel-д мэргэжлийн боксын хєнгєн жингийн сонирхолтой тоглолтууд боллоо. WBC-гийн нэгдvгээр хєнгєн жингийн (58,9 кг) аварга Марко Антонио Баррера энэ єдєр цолоо хамгаалах тоглолтоо “Роки” хочит Рикардо Хуаресийн эсрэг хийв.

Мексик гаралтай Баррера єдгєє 32 настай бєгєєд мэргэжлийн боксын рингэнд 68 тулаан хийснээс 63-т нь ялалт байгуулж (vvнээс 42 нь ко), дєрєв хожигдож байсан бол тvvний єрсєлдєгч Хуарес 28 тулалдаж, 25 ялж байжээ. 12 vеийн турш ширvvн vргэлжилсэн тулааны эцэст шvvгчид санал нэгтэйгээр Барррерад ялалтыг єгсєн (117-111, 115-113, 115,113) байна.

Яг энэ танхимд, энэ vдэш тус жингийн WBO-гийн аварга Аргентиний Хорхе Барриос учраадаа дийлдэн аваргын бvсээ алдлаа. Тvvнийг ялсан хvн нь мэргэжлийн бокст 26 єрсєлдєгчєє дараалан ялсан Доминиканы Хоан Гузман байв. Хэдийгээр нэг шvvгч 114-113-аар тvvнд ялалтыг єгсєн ч нєгєє хоёр нь Гузманыг ялсан гэж vзжээ (115-112, 114-113).

Мєн энэ єдєр WBC-гийн хагас хєнгєн жингийн (55,3 кг) аварга Израэль Васкес Мексикийн Жонни Гонзалесийг аравдугаар vед техникийн нокаутаар сєхрvvлж, аваргын бvсээ хамгаалжээ.
Зураг дээр зvvн гараас Шейн Мосли, Бернард Хопкинс, Израэль Васкес, Оскар де ла Ойя
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Sep 20, 2006 10:46 pm

Хопкинсын хvсэл

(2006.09.20)


Дунд жингийн дэлхийн аварга асан Бернард Хопкинс єнгєрсєн зургадугаар сараас хойш рингэндээ гараагvй. Харин тэр бэлтгэлээ эрчимтэй хийж байгаад дахин аваргын тєлєє тэмцэх хvсэлтэй гэнэ.
“Америкийн боксчид сvvлийн vед хvнд жинд давамгайллаа алдаад байна.

Сvvлийн найдвар нь Хасим Рахман болж байсан ч тэр энэ vvргээ биелvvлж чадсангvй. Харин би нутаг нэгтнvvдийнхээ хийж чадаагvйг гvйцээнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Хопкинс єгvvлжээ. Тvvний ойрын зорилго нь WBО-гийн дэлхийн аварга Олег Маскаеваас аваргын бvсийг нь булаах аж. Маскаев тvvнээс бараг арван кг илvv жинтэй боловч энэ нь Хопкинсын санааг тєдийлєн зовоохгvй байгаа бололтой.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:07 pm

Т.Yйтvмэн: Азийн наадамд амжилт гаргах эцсийн зорилготой

Г.БАЯРСАЙХАН (2006.09.27)


Манай боксчид сvvлийн vед тун завгvй яваа. Саяхан залуучуудын шигшээ баг Мароккод болсон залуучуудын ДАШТ-д оролцсон бол єсвєр болон насанд хvрэгчдийн шигшээг олон тэмцээн хvлээж байна. Энэ бvгдийг асууж тодруулахаар Монголын боксын холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Т.Yйтvмэнтэй уулзлаа.

-Залуучуудын ДАШТ-д манайхан яаж оролцов? Ямар бvрэлдэхvvнтэй явсан бэ?
-Манайхаас зургаан тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг шvvгч, ерєнхийлєгчийн хамт оролцоод ирсэн. Нийт 43 орны 450 орчим тамирчин оролцсон. Хvvхдvvд маань сайн тоглосон хэдий ч медаль авч чадсангvй. Багийн бvрэлдэхvvнд Д.Отгондалай, А.Бат-Очир, Л.Шинэтулга, Д.Зоригт-Эрдэнэ, Н.Шинэбаяр нар багтсан. Одоо эдгээр тамирчид аравдугаар сарын 10-16-нд Энэтхэгт болох Азийн АШТ-д оролцох юм.

-Насанд хvрэгчдийн шигшээг ямар тэмцээн хvлээж байна?
-Одоо шигшээ баг Хєх хотод хамтарсан бэлтгэл хийж байгаа. Тэндээсээ шууд Казахстан явж, оюутны ДАШТ-д оролцоно. Дараа нь Улаан-Yдэд нэг тэмцээнд орчих бодолтой байгаа. Ер нь манай шигшээ баг тэмцээнээс тэмцээнд оролцож, бэлтгэлээ эрчимжvvлж байгаад арванхоёрдугаар сард Катарт болох Азийн наадамд амжилт гаргах л эцсийн зорилготой байна даа. БТСУХ-ноос зардал мєнгє даагаад хамтарсан бэлтгэл хийлгэж, МYОХ тамирчдын эм тариа, витаминжуулалтыг хариуцаж байгаа нь бидэнд том тус болж байна.

-Удахгvй AIBA-гийн ээлжит конгресс болно. Энэ конгресст манай улс ямар байр суурьтай оролцох вэ?
-Аравдугаар сарын 29-нд Доминикан улсад Олон улсын сонирхогчийн боксын холбооны чуулган болно. Энэ чуулганаар ерєнхийлєгчєє сонгох тул бид ихээхэн ач холбогдол єгч байгаа. Гэхдээ бид хэнийг дэмжихээ сайтар бодож, зєвлєхгvй бол болохгvй. Эсрэг санал єгсєн хvн маань сонгогдчихвол дараа дараагийн тэмцээнд доош нь дарах гээд байдаг тал бий. Энэ дундаас тамирчид л хохирч vлддэг. Ер нь хvмvvс нэлээн эртнээс хор найруулаад эхэлчихэж. Янз бvрийн захидал, хvсэлт ч их ирж байгаа.

-Манай эмэгтэй боксчид ойрын vед тэмцээнд оролцох уу?
-Ирэх арваннэгдvгээр сард Энэтхэгт болох ДАШТ-д оролцох бодолтой. Гэхдээ бvтэн багаараа явахгvй байх.
-За баярлалаа. Та бvхэнд амжилт хvсье.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:32 pm

Дєхєж байгаа сонирхолтой тулаанууд

Г.БАЯРСАЙХАН (2006.09.27)


IBF-ийн хvнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко цолоо хамгаалах тоглолтоо Америкийн Келвин Броктой хийх тохиролцоонд хvрчээ. Тэдний тулаан арваннэгдvгээр сарын 11-нд болох юм. Энэ тоглолт олны сонирхлыг ихээхэн татаж байгаа нь учиртай. 49 тоглож 46 ялалт байгуулсан Владимир хvнд жинд єєрийн ноёрхлыг тогтоох хvсэлтэй бол Келвин Брок одоогоор ялагдлын гашууныг амсаж vзээгvй юм.

Тэрбээр 29 тулаандаа дараалан ялаад байгаа аж. Энэ тоглолтоос долоо хоногийн дараа хєнгєн жингийн хоёр шилдэг боксчин мєн нударга зєрvvлэх нь. Цагтаа гурван ч холбооны аваргын бvсийг зvvж явсан Эрик Моралес энэ єдєр Филиппиний алдарт боксчин Мэни Пакьяотой “уулзалдана”. Тэд ємнє нь хоёр ч удаа нударга зєрvvлээд амжсан ба биесээ ээлжлэн хожоод байсан юм.

Тvvнчлэн дунд жинд болох нэгэн тоглолт эдгээрээс дутахгvй олны сонирхлыг татаж буй. Арванхоёрдугаар сарын 2-нд Пуэрто-Рикогийн хоёр алдартай боксчин Мигель Котто, Карлос Квинтан нар хоорондоо vзэх нь. Энэ хоёр одоогоор бvх тулаандаа ялалт байгуулсан, “босоо” боксчид юм.

Манай Д.Лхагвагийн жинд єрсєлддєг Кубын боксчин Ж.Касамайор аваргын бvсээ эргvvлэн авах боломж ирэх сарын 7-нд тохиож байна. WBC-гийн хєнгєн жингийн аварга Диего Корралес тvvний учраа байх аж.

“Би энэ тулааныг удаан хvлээлээ. Бэлтгэл ч сайхан таарсан. Тиймээс тvvнийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Нєгєє талаар хэрвээ би ялагдвал зодог тайлах болохоор энэ тулаан миний хувьд сvvлчийнх ч байж болох юм” хэмээн Касамайор єгvvлжээ.

Абрахам аварга хэвээр vлдэв
Германы Ветцлар хотноо IBF-ийн дунд жингийн (72.5 кг) дэлхийн аварга Артур Абрахам цолоо хамгаалах тоглолтдоо Колумбийн Эдисон Мирандаг оноогоор яллаа. Энэ тулаан ширvvн тэмцэл дунд явагдсан бєгєєд тавдугаар vед Миранда єрсєлдєгчийнхєє эрvvг хугалсан байна. Гэвч армен боксчин Абрахам тулааныг цааш vргэлжлvvлж, тєгсгєлийг сайн хийснээр шvvгчийн саналаар (116-109, 115-109, 114-109) ялалт байгуулсан юм. Тоглолтын дундуур Миранда гурван ч удаа хориотой цохилт хийн торгуулсан нь оноог доош татах vндэс болжээ. Мєн энэ vдэш Афины олимпийн аварга Александр Поветкин мэргэжлийн бокст хийсэн арав дахь тулаандаа Америкийн Эд Махоныг тавдугаар vед техникийн нокаутаар ялжээ. Тэрбээр ийнхvv арван тулаан хийж, бvгдэд нь ялаад байна.

Хаттон нэгдvгээр сард цолоо хамгаална
WBU-гийн хагас хєнгєн жингийн аварга Британийн Рикки Хаттон ирэх оны нэгдvгээр сард рингэн дээр гарах тєлєвлєгєєтэй гэнэ. Тvvний учраа IBF-ийн дэлхийн аварга Колумбийн Хуан Уранга байх аж.

Энэ тоглолтын ємнє хєнгєн жингийн дэлхийн аварга асан Хосе Луис Кастильо мєн чансаагаа ахиулах тоглолтоо хийх юм. “Тулаан нэгдvгээр сарын 13-нд болно. Би уг нь арав юм уу арваннэгдvгээр сард хийх тєлєвлєгєєтэй байсан боловч тоглолтыг дамжуулах HBO суваг энэ vед нэвтрvvлэх боломжгvй гэсэн. Би энэ удаа Урангаг ялж чадвал дараа нь Кастильотой тоглох хvсэлтэй байна” хэмээн Хаттон хэвлэлийн бага хурлын vер ярьсан байна. Хаттон мэргэжлийн бокст 38 тоглолт хийж, бvгдэд нь ялалт байгуулжээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Jan 10, 2007 9:46 pm

Ц.Нандигжав: Боксын шүүлтэд маргаантай асуудал байсаар л байна
Г.БАЯРСАЙХАН (2007.01.08)
Ц.Нандигжавыг бокс сонирхогчид андахгүй. Шүүгч хэмээх адармаатай хэцүү үүргийг олон жил нэр төртэй биелүүлж яваа түүний яриа олон хүнд сонин байх болов уу. Энэ удаа түүний тамирчин байсан он жилүүд, саяхан болж өндөрлөсөн Дохагийн Азийн наадам, орчин үеийн боксын шүүлт зэрэг олон зүйлийн талаар хөөрөгдлөө.

-Та боксын спорттой амьдралаа холбоод хэдэн жил болж байна? Яаж яваад энэ зам руу орчихов?
-Бокстой холбогдоод 30 жил болж байна. Харин яг идэвхтэй бокс тоглосон үе маань оюутны жилүүд. 1978-1982 онд улсын шигшээ багт Х.Алтанхуяг, В.Батбаяр багш нарынхаа удирдлагад тоглож, шилдэг боксчидтой гар зөрүүлж явснаараа бахархдаг даа. Манай багын найз Д.Сэдбазар гэж сайн боксчин байсан. Бид хоёр нэг өдөр боксын секцэнд орж байлаа. Харин секцэнд ороод их хурдан улсын шигшээ багт орсон. Үүнд манай В.Батбаяр багшийн нөлөө их бий.

-Хэдэн кг-ийн жинд хүч үздэг байв? Жингийн гол өрсөлдөгч?
-57, 60 кг-ийн жинд тоглодог байлаа. Ер нь Монголын шилдэг боксчид энэ жинд тоглодог. Боксоос төрсөн таван гавьяат тамирчин эдгээр жинд тоглож байсан. Харин сая 48 кг-ийн Э.Цогтжаргал маань гавьяат цолоо авч бид бүгдийгээ баярлууллаа. Энэ дашрамд АНУ-д суугаа Цогтжаргалдаа баяр хүргэж, амьдралд нь сайн сайхныг хүсье. Намайг дөнгөж шигшээ багт орж байх үед 57 кг-ийн жинд гавьяат Р.Отгонбаяр, 60 кг-д Азийн аварга Г.Батбилэг нар байсан.

Харин Н.Энхбат, Л.Батбаяр, Д.Ганбаатар, Аюур, Наранцацралт, С.Алтансүх гээд олон шилдэг боксчидой нөхөрлөж, гар зөрүүлж явлаа. 1982 онд сургууль төгсөөд эрчимтэй бэлтгэл хийхээ больж, инженерийнхээ ажилд шилжсэн дээ. Гэхдээ 1990 оныг хүртэл өөрийн сонирхлоор УАШТ-д оролцож, хааяа олон улсын тэмцээнд явж байсан. Спортын амжилт гээд яривал 1983 онд МБАТС-ын аварга болж байсан. Мөн 1982 онд “Байгаль” сэтгүүлийн нэрэмжит их том тэмцээнээс мөнгөн медаль, 1984 онд Улаанбаатарын ОУТ-д гавьяат тамирчин Н.Энхбаттай финалдаж мөнгөн медаль авч байлаа.

-Та их залуудаа боксоо орхижээ...
-Тэгэлгүй яахав. 23 настайдаа л боксыг үндсэндээ орхиж байлаа. Залуу насандаа орхисон болоод ч тэр үү, санаснаа гүйцээж чадаагүй болохоор ч тэр үү бокстой холбоотой баймаар санагдаад шүүгч болсон гэх үү дээ. Би ингэж залуудаа боксыг орхисондоо одоо ч харамсдаг юм. Тиймээс залуу тамирчдадаа хандаж сүүлд нь харамсахгүйн төлөө бүх зүйлээ зориулаарай гэж хэлмээр байна.

-Таны тоглолтын онцлог?
-Тэр үеийн бокс сонирхогчид мэднэ дээ. Би намхан нуруутай, биеийн хөгжил сайтай байсан болохоор урагшаа довтолж, олон угсраа цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авдаг байлаа.

-Хэрхэн шүүгч болсон тухайгаа сонирхуулна уу?
-Намайг шүүгч болоход Р.Отгонбаяр, Г.Батбилэг ах нар их нөлөөлсөн. 1986 онд Р.Отгонбаяр ах намайг Эрдэнэтэд болсон залуучуудын УАШТ-д ерөнхий нарийн бичгийн даргаар авч явсан юм. Тэр мөчөөс хойш шүүгч гэдэг энэ ажлыг хийж явна даа. 1999 онд Ташкент хотод болсон Азийн АШТ-д Батбилэг ахын зөвлөснөөр очиж олон улсын шүүгчийн шалгалт өгч байлаа. Олон улсын шүүгч нар дотроо тивийн зэрэглэлийн, дэлхийн зэрэглэлийн гэсэн ангилалтай.

Хамгийн сүүлд 2004 онд Хятадын Гуанжоу хотод болсон олимпийн эрхийн тэмцээнд шалгалт өгөөд дэлхийн зэрэглэлийн шүүгч болсон юм. Ер нь манайхан сүүлийн үед олон чадварлаг шүүгчтэй болж байгаа. Дэлхийн зэрэглэлийн дөрөв, тивийн зэрэглэлийн есөн шүүгч байна. Энэ олон шүүгчийг бэлтгэхэд манай өмнөх ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу чухал үүрэг гүйцэтгэсэн. Энд нэгэн сайхан мэдээ дуулгахад 2007 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох гэж байна. Олон Улсын боксын холбооны календарьт гараад хэдхэн хонож байна. Тиймээс энэ асуудал үндсэндээ шийдэгдлээ гэсэн үг. Зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болох тов тодорсон байгаа. Энэ тэмцээн дээр манай шүүгчид нэлээд олуулаа ажиллах боломжтой.

-Шүүгч хүний онцлог юу вэ? Орчин үеийн бокс шүүгчдээс багагүй ур чадвар шаарддаг болсон?
-Боксын шүүлт сүүлийн 20, 30-аад жил дэлхий даяар маргаантай байгаа шүү дээ. Энэ маргааныг цэгцлэхийн тулд 1989 оноос эхлээд компьютероор шүүх болсон. Тиймээс сүүлийн үед шүүгчдийн арга барил нэлээн боловсронгуй болсон. Энэ талаар AIBA-гийн хуучин ерөнхийлөгч А.Чаудри ч их зүйл хийсэн. Хажуугийн таван шүүгчийн гурав нь нэг секундын дотор зэрэг дарсан тохиолдолд тэр цохилт тооцогдож байгаа. Хэрвээ хэн нэг нь хоцроод дарчихвал бүртгэгдэхгүй өнгөрдөг. Зарим гоё цохилтод оноо өгөхгүй байдаг нь ийм учиртай. Энэ бол шүүгчийн ур чадварын л асуудал. Дээр нь ямар цохилтыг оноонд тооцох вэ гэдэг асуудал бас эргэлзээтэй. Боксын одоогийн шүүлтэд маргаантай асуудлууд байсаар байна. Тиймээс үүнийг яаж боловсронгуй шударга болгох вэ гэдэг нь AIBA-гийн гол зорилт болж байгаа.

-Бокс сонирхогчид Дохагийн Азийн наадмын үеэр шүүлтийн талаар нэлээн сайн ойлгож авсан. Ялангуяа У.Мөнх-Эрдэнийн илт ялалтыг луйвардаад авчихлаа гэж ярьж байгаа. Та газар дээр нь байсан шүүгч хүний хувьд энэ тоглолтыг хэрхэн дүгнэж байна?
-Манай У.Мөнх-Эрдэнэ үнэхээр сайн тоглож ялалт байгуулсан. Шүүгчдийн алдаа бол байсан. Бид тухайн үед нь эсэргүүцэл бичиж чадаагүй. Учир нь тухайн үед бид эсэргүүцэл бичээд ч ялалтаа авч чадахааргүй байсан. Тэр үеийн нөхцөл байдал, уур амьсгалыг бодож үзээд эсэргүүцэл бичээгүй. Гэхдээ бид энэ асуудлыг өөрийн Үндэсний олимпийн хороогоор дамжуулаад Олон улсын сонирхогчийн боксын холбоонд албан ёсоор тавьсан. Гэхдээ дэлхийн боксын түүхэнд ялалтыг буцаан авч байсан түүх хуруу дарам цөөн л дөө. Ерөнхийдөө өнгөрсөн Азийн наадам шүүлтийн хувьд харьцангуй шударга боллоо гэж дүгнэж байгаа. Тэмцээний үеэр нэг л протест хүлээж авсан.

Казахстаны дэлхийн аварга С.Сапиев, Тайландын олимпийн аваргатай хийсэн мөнгөн медалийн төлөөх тоглолтын дараа Казахстаны тал протест бичсэн. Би тэр тоглолтыг шүүсэн юм. Миний бодлоор Казахстаны тамирчин илт давуу ялж байсан л даа. Тэгээд би Сапиевт ялалтыг өгсөн. Гэтэл нэг шүүгч тэнцүүлээд бусад нь тайландад өгчихсөн байсан. Сүүлд шүүгч нар хуралдаад бичлэг үзэхэд Казахстаны боксчин ялсан нь илт байсан л даа. Тоглолт болгоны дараа шүүгч нарын хурал хийж алдаа гаргасанд нь арга хэмжээ авдаг.

Сая Азийн наадмыг шүүсэн 35 шүүгчийн 10 нь эрхээ хасуулсан. Манай Мөнх-Эрдэнийн тухайд тэгж олон оноогоор хожигдох биш харин ч хэдэн онооны зөрүүгээр ялалт байгуулсан нь сүүлд бичлэгээс харагдсан. Ер нь иймэрхүү асуудал манай боксчдод олон тохиолддог. Гэхдээ одоо байдал дээрдэх байх гэж найдаж байна. AIBA-гийн шинэ ерөнхийлөгч Тайванийн иргэн Ү Чинь Ко бол ОУОХ-ны гишүүн. Өдөр бүр шүүгчдийн семинар хийж, боксын шүүлтийн ажиллагааг сайжруулахаар зүтгэж байгаа. Цэвэрхэн шүүхийг бидэнд уриалж байсан. Өөрөө ч их шударга хүн байна лээ.

-Боксын шүүгчдийг авлигад нэлээн өртдөг гэсэн хардалт байдаг. Таны хувьд тиймэрхүү зүйлтэй учирч, хүний ятгалгад орж байв уу?
-Энэ бол байж болох асуудал. Гэхдээ надад тийм зүйл тохиолдож байсангүй. Гэхдээ олон тэмцээн шүүгээд олон найзтай болоод ирэхээр бас бие биедээ туслах асуудал гарна л даа. Үүнийг авлига гэж ойлгож болохгүй юм. Ер нь шүүгч хүний зорилго бол олон улсын тэмцээнд тамирчдынхаа амжилтыг хамгаалах юм. Тиймээс аль болох чадварлаг шүүж, нэр хүндтэй болон бусдадаа нөлөөлдөг байх хэрэгтэй. Гайгүй чадварлаг шүүгч бол бусдыгаа удирддаг юм. Ер нь шүүгчид найз нөхдийн хүрээнд нэгэндээ туслахаас биш янз бүрийн хахуульд өртөх нь ховор. Ганц нэг байдаг нь дээгүүрээ л шийдэгддэг байх.

-Азийн наадмын үеэр шүүгчдийн рейтинг гаргахад манай хоёр шүүгч эхний байруудад орсон гэсэн?
-Өдөр бүр шүүгчдийн семинар хийж алдаа бага гаргасан, цэвэр шударга шүүсэн шүүгчдийг шалгаруулан рейтинг тогтоож байсан л даа. Манай С.Баясгалан бид хоёр эхний өдрөөс тэргүүлж явсаар тэр чигээрээ дуусгасан. Ер нь ноцтой алдаа гаргаагүй, оновчтой шүүсэн гэсэн үг юм.

-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby zizu » Mon Feb 12, 2007 5:29 pm

Виталий Кличко(35) буцаж ирлээ. Тэр буцаж ирсэн шалтгаанаа WBCийн аврага Оросын Олег Маскаев(37)тай тоглохийг хүсэж бгаагаар тайлбарласан бна.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч ни Америкийн боксчин Самүeл Пэтэр(27) юм бна.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nomer 10 » Tue Feb 13, 2007 8:26 am

Энэ тэмцэлдээ Кличко 2 сая $-ыг санал болгосон гэсэн үү?
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Tue Feb 13, 2007 2:01 pm

Aanha tegsen bnalee.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Khosoo » Mon Feb 19, 2007 2:04 pm

Image

Мухаммед Али 65 нас хүрлээ... Түүнд зориулсан нийтлэлийг энд дарж сонирхоно уу
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:04 am

Дэлхийн мэргэжлийн боксын алдарт тамирчид Флойд Мэйвейдер, Оскар де ла Ойя нар хаврын дунд сард болох супер тулааныхаа талаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Америкт “алтан жаал” нэрээрээ алдаршсан де ла Ойя WBC холбооны дунд хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаа. Харин Мэйвейдер мөн энэ холбооны аварга цолтой. Гэхдээ Оскарын доод жингийн цолыг тэрбээр эзэмшдэг юм.

Оскар де ла Ойя зургаан өөр жинд аварга болж байсан орчин үеийн хамгийн туршлагатай боксчин. Харин Мэйвейдер анх удаагаа жин өгсч тоглож байна. Энэ хэвлэлийн бага хурлын үеэр Мэйвейдер өрсөлдөгч рүүгээ дайрч давшилсан үг хэлж, бүр зодоонд турхирч байлаа.

Тэрбээр “Би түүнийг өмнөх 37 тулаандаа яаж ялж байснаас нь илүү хүнд цохилтод оруулна” хэмээн ярьсан байна. Харин де ла Ойя уламжлал ёсоор элдэв дайралтад тэвчээртэй хандаж байсан. Тэр “Би Флойдыг боксчин гэдэг үүднээс нь хүндэтгэдэг. Гэхдээ түүнийг долоо хоног босч чадахгүй болтол нь зодно” гэжээ.

Тэдний тоглолт тавдугаар сарын 5-нд Лас-Вегас хотын MGM Grand Hotel-д болох аж. Энэ супер тулааныг үзэхээр Америк даяараа хошуурч байна. Одоогоор тоглолтын бүх тасалбар борлогдож нийт 19 сая долларын ашиг өгөөд байна. Энэ нь Невада мужийн түүхэнд байгаагүй өндөр орлого юм. Де ла Ойя, Мэйвейдерийн тулаан бас нэгэн рекорд эвдэх төлөвтэй.

Энэ тулааныг дэлхийн 176 оронд шууд дамжуулахаар 1200 телекомпаниуд эрхээ аваад байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь Мэйвейдерийн эцэг де Ла Ойяг сүүлийн зургаан жилийн турш дасгалжуулж ирсэн. Эцэг хүү хоёр түнжин хагараад олон жил болж байгаа юм. Гэхдээ тавдугаар сарын 5-нд болох тулаанд Оскарыг рингэн дээр Фредди Роүч хэмээх хүн дасгалжуулах юм байна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Marco » Sun Mar 11, 2007 8:22 am

Владимар Клитчко хүнд жингийн дэлхийн аварагын титмээ хамгааллаа. Дон Кингийн
промотолсон хоёрдугаар зэрэглэлийн боксчин гэгдсэн Рай Аустин хоёрдахи раундад Кличкогийн зүүн гарын өлгөж цохисон угсраа цохилтыг даалгүй унаж накутаар ялагдлаа.Рай Аустин гайгүй том биетэй булчинлаг л болохоос удаан хөдөлгөөнтэй Кличкод бол арай жулдсан номер байсан.Кличко яагаад ийм муу боксчинг сонгосон нь сонин санагдсан.
Тоглолтийн өмнө хоёр мангас, Витали Кличко Леннокс Луис нар цус асгаруулсан тулаанаасаа хойш дахин рингэн дээр уулзалдан бяцхан шоу хийлээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Nomer 10 » Sun Mar 11, 2007 9:03 am

Оо тийм уу, тэр 2 яаж байх юм тэгээд. Барса Реадыг үзээд зурагт руугаа бараг хялам ч хийсэнгүй. Нэг л удаа хальт харахад нэг хар юм гулжийгаад хэвтэж байсан :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Marco » Sun Mar 11, 2007 9:49 am

Яахав дээ тэр хар анхнаасаа Кличкогийн урд гарын чекд хэд оногдоод л шууд айсан байх тэгээд уначихаад тоолж дуусахаар босож ирэхгүй юу хэхэ.Хүлээж хүлээж үзтэл шууд дуусчихаар урамгүй юмаа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Next

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron