Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 05, 2015 11:58 am

Бүтэн сайнд ССТВ-ээр бокс гараад, Россия-р ЮФСи гараад холиод үзсэн чинь бокс шал балай санагдаж бна лээ шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бокс

Postby Идэрээ » Thu Aug 06, 2015 4:26 pm

Takanohana_Nowitzki wrote:Бүтэн сайнд ССТВ-ээр бокс гараад, Россия-р ЮФСи гараад холиод үзсэн чинь бокс шал балай санагдаж бна лээ шүү.

Зогсож байгаад л гараараа бие биенийгээ нүдээд л үү хаха. Холимог тулааны төрөл сонирхолтой юм билээ. Конор Мкрегор Чад Мендес хоёроос хойш гайгүй сонирхоод байгаа. Нэг иймэрхүү жижиг тэмцээнд орж зодохгүймаа гэхэд нэг удаа зодуулж үзмээр санагдаад байгаа шүү хаха.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Thu Aug 06, 2015 4:36 pm


Энэ тоглолтыг үзэж байсан уу?
Aaron Pryor нь үзэхэд урамтай тоглолттой юм. Аймар ч нөхөр байсан бололтой. Сонирхогчдодо байхдаа Tommy Hearns-ыг хусч байж. Sugar Ray Leanard-тай бие биенийгээ л нок-довнд оруулж байсан юм байна. Мэргэжилд Sugar Ray Leanard-тай тоглох гэж нилээн л үзсэн бололтой.
Alexis Arguello хоёр гарандаа тэнцүүхэн хүчтэй үнэн чанга нөхөр байждээ. Цохилтууд нь үнэн урамтай ордог.

Энэ хоёрын тулаан алаан ч болж бас нилээн ч будилаантай болсиймуудаа. Энэ дээрх тоглолтын 13, 14 дүгээр үеийн бичлэг
Энэ бичлэгний 7 дахь минутанд Праёрын дасгалжуулагч нь бэлтгэсэн хольцтой шингэний талаар яриад байгаа. Ядаж байхад ямар ч хурдан үйлчилдэг шингэн байдгийн. Тэгээд тоглолтын дараа ямар нэгэн шинжилгээ аваагүй гээд нилээдгүй маапаантай тоглолт болж.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Fri Aug 14, 2015 11:34 am

Image

Miguel Cotto vs Saul Alvarez (Canelo) албан ёсоор 11 сарын 21-нд болохоор зарлагджээ.

Miguel Cotto 34 настай (44 = 40 ялалт 4 ялагдал (33 КО))
Canelo Alvarez 25 настай (47 = 45 ялалт 1 ялагдал 1 тэнцээ (32 КО))

Канело ид үе дээрээ ирж байгаа, Котто ер нь харих өнгөндөө орцон гэдэг утгаараа Канелог хожих болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ тулаан гоё болох нь тодорхой.

Image

Lucas Matthysse vs Viktor Postol 10 сарын 3нд болох юм байна.
Viktor Postol 31 настай (27 = 27 ялалт 0 ялагдал (11 КО))
Lucas Matthysse 32 настай (41 = 37 ялалт 3 ялагдал 1 тэнцээ (34 КО))
Энэ хаашаа ч эргэж мэдэх тоглолт


Roman Gonzalez хуучин хоёр ч бүс эзэмшиж байсан Brian Viloria гэж нөхөртэй тоглох юм байна. Golovkin vs Lemieux тоглолтын листэнд орж.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby jal » Sun Dec 13, 2015 5:04 pm

.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon May 01, 2017 12:30 pm

Өнгөрөгч хагас сайнаас бүтэн сайнд шилжих шөнө Энтони Жошуа Уэймблийн цэнгэлдэх хүрээлэнд нутгийн 90 мянган үзэгчдээр дэмжүүлсээр өөрөөсөө 14 ах мэргэжлийн боксын хүнд жингийн экс аварга, рингэн дээр үхэхээс бусдыг үзсэн Владимер Кличкотой тулахаар гарч ирэв.
Хоёр тамирчны биеийн өгөгдлийг харахуй дор сэтгэлд ромын колоссэйумд тулалдаж байсан гладиаторууд л ийм байсан болов уу гэмээр сүржин бөгөөд гэнэн дүрслэл бууж байлаа.

Тулаан эхэлж хоёр Давид өөд өөдөөсөө өрж, үзэгчид уухайлан Уэймблийг доргиох нь цаанаа л сэтгэл хөдөлгөм. Кличко тайван, сул, цээжний хөдөлгөөн урд гарын хатгалтыг хослуулсаар хоёр хөл дээрээ хойш урагш дэгдэнэ. Жошуа харин хоёр гараа дээр авч хөлийн улаар бат гишгэн хойш болон баруун зүүн талруугаа алхах маягтай ажиллана. Ганц нэг цохилтууд хийх ч ихэвчлэн зүүн гарын ганц, хоёрхон цохилтоор хязгаарлагдаж байв. Кличко ч мөн адил баруун гартаа их л харам ажиллаж байлаа. Түүний урд гарын ажиллагаа сайн байсан ч Жошуа өөртэй нь эн тэнцүү өндөртэй, урт чацтай болохоор эрүү түүшинд хүрэх хатгалт ховор байсаар. Кличкогийн тархи завсаргүй ажиллаж байгаа нь бокс мэдэрдэг хүн бүхэнд илт.

Кличкогийн хувьд урд гарын олон давтамж, хойш урагш орж гарсан хөлийн ажиллагаа болон цээжин биеийн хөдөлгөөнөөр Жошуагийн хамгаалалтыг саринуулах, задлах тактиктай байсан бол түүний өрсөлдөгч Энтони Жошуагийн хувьд битүү хамгаалалтаас контор довтлох, цохилтын олон хувилбартай комбинац, сери цохилтуудаар өрсөлдөгчөө өөрийн биеэс хол байлгах, Кличкогийн баруун гараас зайлсхийх хувилбараар эхний хэдэн раундыг өнгөрөөсөн юм. Дөрөвдүгээр раундад Кличко урд гараараа Жошуагийн урд гарыг доош дарах маягтай цохиод шууд хойд гараа шулуун чулуудсан нь Кличкогийн баруун гар Жошуагийн яг нүүрэнд хүрэх замыг чөлөөлж чадлаа. Гэвч Жошуад тэр цохилт нэг их хохирол авч ирсэнгүй.

Тавдугаар раунд эхлэв үү үгүй юу Жошуа шууд угсраа олон цохилтоор довтлоод Кличког тун их сандаргав. Кличко арагш зугтаж, Жошуа түүнийг рингэн дотор тасралтгүй хөөнө. Энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Мэдээж Кличкод довтолгоог зогсоох ганцхан арга байгаа нь клинч хийх. Өрсөлдөгчөө тэвэрч, зуурахаас өөр гарц түүнд үнэндээ бий гэж үү? Жошуа клинчээс салах хамгийн зөв аргыг сонгосон нь хоёр гараар Кличког түлхэж биеэсээ бага зэрэг холдуулангаа арагш нэг алхаж, тэрүүхэн олдсон зайд зүүн гарын хажуу цохилтоор Кличкогийн эрүүнд онов. Энэ цохилтын яг араас баруун гарын доороос цохилт орж ирлээ. Кличко рингийн шалан дээр сөхрөн уналаа. Нэг, хоёр, гурав......найм! Тулааны цаашдын өрнөлийг шийдвэрлэх түлхүүр явдал энэ болсон юм. Энтони Жошуа өөрийгөө Кличкогоос хамаагүй илүү бяртай гэдгийг ингэж л мэдэрсэн байх. Энэ раунд дуусах бас яагаа ч үгүй. Владимер Кличко тоолуулж дуусмагцаа өөрийн хяналтаа бүрэн олж авч чадав Энтони нэг минут тасралтгүй ажилласан болохоор түүний булчингийн эс, ширхэг бүхэн хүчилтөрөгчөөр ёстой л ангаж цангаж байсан гэж хэлж болно. Түүнд одоо л амралт хэрэгтэй, тэр сэргэх хэрэгтэй. Магадгүй түүний зүрхний цохилт энэ мөчид минутад бараг 200 хүрсэн байж болох. Мэргэжлийн тамирчин байх гэдэг ийм л зовлонтой ажил. Нөхцөл байдал Кличкод ашигтай эргэж Энтони Жошуаг сэгрэлт авах хооронд Кличкогийн боломж гарсан ба тэр ч үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан юм. Сөрөг довтолгоо... Хэд хэдэн цохилтууд Энтони Жошуаг оносон бөгөөд сайн боксчин байх үндсэн шалгууруудын нэг чанга эрүү нь л түүнийг аварч байлаа. Кличкогийн урагш үсрээд зүүн хажуу буюу скачок удар аюултай гэдгийг бүгд мэднэ. Хөөрхий Пулевийг нэг удаа яалаа даа. Харин Жошуа түүний скачокоос доош тонгойж бултах нь нэлээд сайн судалж бэлдсэнийх гэлтэй. Энэ раунд ийнхүү хөлс цацруулж, цус үнэртүүлж, амьсгаа давчдуулж ёстой гал манаруулж дуусав.

Зургаа дугаар раунд эхлээд удаагүй байтал Жошуа шүдний хамгаалалтаа амнаасаа алдлаа. Энэ бол зүгээр л хэт ядарсны шинж тэмдэг мөн. Ядарсан хүн амаа ангайж ойр ойрхон амьсгалдаг байгалийн жамтай. Доргилт авсан л бол шууд шүдний хамгаалалт унаж байна гэсэн үг. Кличко хөгшин чоно үүнийг мэдэлгүй яах вэ. Тэрээр зайдаа орох гэж л хичээнэ. Цаад зорилго нь мэдээж хэрэг хойд гарын баруун шулуунаа буулгах явдал. Тэр зорилтоо биелүүлж чадлаа. Энтони Жошуа ахын алганы амтыг мэдэрч мэргэжлийн боксчин болсноос хойш анх удаа ногдаун авч үзэх нь тэр. Рингийн шүүгчийн нэг, хоёр, гурав.... найм гэсэн чангаар тоолох дуу түүний чихэнд хол ойр ээлжлэн сонсогдож байгаа. Жошуа хөл дээрээ арай л гэж дэнчигнэнэ. Кличко яг одоо л бүх асуудлыг нэг мөр зохицуулах гэж байгаа нь түүний хөдөлгөөн бүрээс уншигдаж байх юм. Тэрээр завсар өгөлгүй довтлох ба Энтони Жошуа гал намжаах бүхий л аргаа хэрэглэж байв. Эцэст нь Кличкогийн булчин чангарч, амьсгаа давчдаад, амралт авахаас өөр аргагүй болох яг тэр мөчид рингийн хонх завсарлага зарлаж час хийвээ. Уэймбли тэр чигээрээ гүнзгий амьсгал авч байгаа нь чихэнд сонсогдож, биед мэдрэгдэх шиг.

Тулаан цаашид хоёр тамирчны хувьд сэргэлт авах, хэт хүчлэхгүй байх, сүүлийн раундад хүчээ нөөх гэсэн тактикаар хэсэг өрнөв. Өгөө аваа байв ч оновчтой цохилт Кличкогийн талд хааяа нэг тоологдоно.

Арван нэгдүгээр раунд эхлэв үү үгүй юу Энтони довтолгоонд шилжиж Кличко хамгаалалтад шахагдлаа. Яг л тавдугаар раундын өрнөл тэр чигээрээ давтагдах шиг. Энтони эрсдэл хийж байгаа нь илт. Энэ бол 11 дүгээр раунд шүү дээ. Эрсдэл хийх бол одоо л хийх цаг. Ийнхүү түүний довтолгоо амжилттай болж клинчээс баруун гарын доороос цохилт Кличкогийн яг эрүүнд орсон нь бараг хоёр метр өндөртэй, 109 кг жинтэй зангирсан хар булчинг тэр чигт нь доргиож чадсан юм. Кличкогийн нүд фокусаа алдаж, хүүхэн хараа нь томроод, харц тэнээд ирсэн нь Энтонид шууд олзлогдсон ба тэрээр довтолгоогоо зай өгөлгүй үргэлжлүүлсээр Кличког хоёр дахиа тоолуулав. Рингийн шүүгч чанга дуугаар нэг, хоёр, гурав.....найм хэмээн хэнд ч дуулдахаар тооллоо. Кличко далайн хүчтэй түрлэгт дайвалзаж буй дарвуулт хөлөг онгоц шиг хоёр гараа доош унжуулаад, амаараа ойр ойрхон амьсгалан, хоёр нүдний зовхи нь бараг хагас аниатай ганхалзан зогсоно. Шүүгч бокс комманд дахин өглөө. Жошуа яг өмнө нь зогссон газраасаа довтолгоогоо үргэлжлүүлэв. Кличко өрсөлдөгчийнхөө угсраа хоёр цохилтод оногдоод дахин унаад өглөө. Нээээг, хооооёр, гуууураав.....наааййм. Бооокс.... Кличкогийн чихэнд ингэж сонсогдсон гэдэгтэй мөрийцөн ч бэлэн байна. Бурхан минь энэ Уэймблид юу болж байнаа? 90 мянган үзэгч хөл дээрээ босоод орилолдож байх юм. Энтони Жошуа довтолсоор л... Энэ удаа рингийн шүүгч Кличког хамгаалалтандаа авснаар энэхүү түүхэн тулаан өндөрлөсөн билээ.

“Би уная гэж унасангүй үнэнд гүйцэгдэж уналаа” гэж хэлсэн Баянаа аваргын үг санаанд яг энэ мөчид тодоос тод буутай зэрэгцэн үе солигдох гэж юу болох торгон мөчийг дахин нэг олж харлаа...
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Оргил » Mon May 01, 2017 2:52 pm

гоё бичжээ.. кличкод ялах ямар ч шаанс байхгүй гэж бодож байлаа.. тэгээд өчигдөр хальт мэдээ харчаад болдог юм болдогоороо болжээ гэсэн.. бас л ширүүн үзсэн юм байна шүү.. нүдэнд харагдтал бичжээ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бокс

Postby Цогоо » Mon May 01, 2017 4:30 pm

Кличко дараа нь ярьсан байсан "Санаандгүй юм болоогүй. Би маш сайн бэлтгэлтэй байсан. Өрсөлдөгч илүү сайн байлаа. Намайг сайн судалсан байна. Зургаа дээр сонин болгочихоод өөрөө аажим сэргэж авч байгаад найдвартай юм хийх гэж хүчээ нөөж байх хооронд өрсөлдөгч маань бас сэргээд авчихлаа. Гэрээнд хариу тоглолт хийх заалт байгаа. Тэрнийгээ тэгж байгаад идэвхижүүлж магадгүй. Яг одоогоор товлосон юм алга" гэсэн байна лээ. Жошуа ч гэсэн хариу тоглолт хиймээр байвал асуудал алга л гэж.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby mick » Mon May 01, 2017 4:41 pm

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Бокс

Postby Takanohana_Nowitzki » Mon May 01, 2017 5:03 pm

Ёо ёстой янзын бичжээ, ямар ч бокс мэддэггүй хүнд ч нүдэнд нь харагдахаар л гоё бичиж "үзүүлжээ". :-D :eek:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бокс

Postby Blizzard » Thu May 04, 2017 11:14 am

Uneheer goy tulaan bolson bayarllaa AJ :-D :-D
Image

zarim betting site-uud ch buur galzuursan suragtai :eek:
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: Бокс

Postby fond » Thu May 04, 2017 11:24 am

Гал гарчээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Бокс

Postby El Payaso » Thu May 04, 2017 1:48 pm

Кличко ястай эр юм аа... дөч гарчихсан биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бокс

Postby meesh » Mon Sep 24, 2018 11:22 am

Поветкинийг унагажээ. Оргил нэг гоё ривийв хийхгүй байгаа.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бокс

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 06, 2018 4:46 pm

Энхзориг өнгөрсөн гэх юм. :sad::
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бокс

Postby meesh » Tue Nov 06, 2018 4:51 pm

Нүх рүү унасан гэв үү, юман дээрээ ойчсон гэв үү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бокс

Postby Бороо » Tue Nov 06, 2018 5:01 pm

Өндөр шатнаас унаж хүнд бэртэл аваад хэд хоног ухаагүй байж байгаад өнгөрсөн гэнээ RIP :)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Бокс

Postby Villa_Bayaraa » Tue Nov 06, 2018 5:35 pm

Хайран сайхан залуу... РИП
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Бокс

Postby Цогоо » Sun May 05, 2019 7:38 pm

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бокс

Postby meesh » Mon Jun 03, 2019 9:04 am

Ялагдаагүй байсан өнөө Жошуа бүр накуатаар хусуулсан байна шт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Previous

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests