UFC- Холимог тулааны урлаг

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Wed Nov 19, 2014 4:11 pm

Сүүлийн үед энэ спорт их таалагдах болоод байгаа.

Чихээ тал хүртлээ сэт цохиулчаад байхад л үзнэ гэсэн гээд байсан гэжийн шүү...
Last edited by richie_d4 on Wed Nov 19, 2014 6:05 pm, edited 1 time in total.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог зодооны төрөл

Postby zoba » Wed Nov 19, 2014 4:16 pm

sps action-аар гараад байгаа юу.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: UFC- Холимог зодооны төрөл

Postby Г.Баяраа » Wed Nov 19, 2014 4:18 pm

SPS-ээр бүх том тулаанууд бас Fight Night гарч байгаа. Бас ММА World гэсэн нэвтрүүлэг гарч байгаа. Би удахгүй UFC-гийн түүх этртэй нэг юм оруулнаа.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: UFC- Холимог зодооны төрөл

Postby zigo » Wed Nov 19, 2014 5:04 pm

спс-ээр бол хөлбөмбөг, энэ хоёрыг л үзнэ шүү дээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Г.Баяраа » Thu Nov 20, 2014 2:07 pm

- ГЭРЛИЙН ХУРДААР ӨРГӨЖИЖ БУЙ “UFC”

http://consol-games.net/uploads/posts/2 ... image1.jpg

ММА буюу холимог тулааны урлагаар дагнасан үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй 50 гаруй холбоо бий. Цаана нь өчнөөн олон бүртгэлгүй холбоод холимог тулааны тэмцээн зохион байгуулдаг. Тэнд цус нөжөө урсган, үзэлцэж буй залуусын туйлын мөрөөдөл чухам UFC рүү чиглэдэг юм. Ultimate Fighting Championship хэмээн задрах энэ промоушны харьяанд чансаагаараа дэлхийд тэргүүлэх тулаанчид багтаж, өрсөлддөг юм.
“ММА бол зөвхөн спорт биш. Харин зугаа цэнгэл, шоу үзүүлбэр” гэсэн уриаг тэд өмнөө тавьж ажилладаг бөгөөд тулааны урлагийн ертөнцийн олон төрлүүдээс хамгийн шилдгийг нь тодруулах зорилгоор 1993 онд анх сууриа тавьж байлаа.
Түүнээс хойш 21 жилийн түүхэндээ өдийг хүртэл нийт 250 томоохон тулаан 8 жингийн ангилалаар зохион байгуулаад байна. 2001 онд “Zuffa” групп UFC-гийн эрхийг худалдаж авснаас хойш авьяаслаг бизнесмен Дана Вайт уг холбоог толгойлон, зөв менежмэнтээр дэлхийн тавцанд гаргасан юм.
“ММА шиг салхины хурдаар хөл дээрээ боссон спорт түүхэнд байхгүй. Тун удахгүй UFC-г дэлхий даяараа мэддэг болно” хэмээн 35 настай энэ эрхэм ам бардам өгүүлдэг юм.
Өдгөө UFC дэлхийн хэмжээний том брэнд болж Өмнөд, Хойд Америк, Ази, Европ, Австрали тивүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Монголын анхны спортын төрөлжсөн суваг “SPS” ММА-гийн спортыг эх орондоо таниулж, хөгжүүлэх зорилго өвөртлөн UFC-гийн тулаанууд болон бусад контентуудыг албан ёсны эрхтэйгээр 2014 оны 1 сараас эхлэн цацаж байна. Энэ хугацаанд нийт 40 гаруй томоохон тулааныг шууд дамжуулаад байгаа юм.

- UFC-ГИЙН ТҮҮХ
ЭХЛЭЛ БУЮУ ГРЭЙСИГИЙН НОЁРХОЛ

http://www.bjjee.com/wp-content/uploads ... /ufc-1.jpg

UFC-гийн үүсгэн байгуулагдсан түүх Бразилын Жи-Жицү-гийн мастер Рорион Грэйси болон зар сурталчилгааны менежмэнтээр мэргэшсэн Арт Дэви нартай холбогдоно.
Тэд 1993 онд тулааны урлагийн бүх төрлийн тамирчдыг нэг дэвжээнд цуглуулж, хэн нь шилдгийг тодруулах зорилготой тэмцээн зохион байгуулснаар өнөөгийн UFC-гийн суурь тавигдсан юм.
Ultimate Fighting Championship-ийн анхны тулаанууд үзэгчдийг татахын тулд биеийн эмзэг хэсэг рүү цохих, үснээс татах, толгойгоор мөргөх зэрэг “харгис” гэмээр үйлдлийг зөвшөөрдөг байлаа. Тиймээс тамирчид тулааны үеэр бэртэл гэмтэл авч, октагон цусаар будагдах тохиолдол гарч байв.
Гэхдээ өөр өөр тулааны урлагаар мэргэшсэн тамирчдын тулаан үзэгчдийн сонирхлыг амархан татаж, тэр дороо алдаршсан юм. Тухайлбал 1994 онд явагдсан “UFC 3”-ийн үеэр Кэйт Хэкнэй өөрөөсөө 100 гаран кг-аар хүнд жинтэй Сумо бөх Эммануель Яарборо-той тулалдаж нокаутаар буулган авснаар “Үлэмж биетний эрлэг” хэмээн алдаршиж байлаа.
Тулаан урлагаар Бразилдаа домог болсон Грэйси-гийн гэр бүлийн гишүүд UFC-гийн эхний жилүүдэд өөрсдийн нэр төрийг дэвжээн дээр сэвтээлгүй хадгалж байсан. Ялангуяа UFC-г үндэслэгч Рорион Грэйси-гийн дүү Ройс Грэйси гэр бүл төлөөлөн холимог тулаан дэвжээн дээр ихэнхидээ гардаг байсан юм.
Хожмоо UFC-гийн алдрын танхимд багтсан энэ эрхэм 1993-аас 94 оны хооронд нийт 11 тулаанд дараалан ялалт байгуулсан байна. Тиймээс UFC-гийн эхний дөрвөн том тэмцээн зөвхөн түүний нэр дээр харьяалагддаг юм.
Гэхдээ цус нөж ихтэй дүрэмгүй тулааныг эсэргүүцэх хүмүүс удалгүй гарч ирсэн. Жон МакКайн тэргүүтэй улстөрчид UFC-г харгис хэрцгий, гудамжны тахиан зодоонтой харьцуулан шүүмжилж байлаа. Тэрээр UFC-гийн эсрэг компанит ажил өрнүүлж 36 мужид хориглуулж чадсан байна.
Олон нийтийн шахалтаас болж ихэнхи каблийн компаниуд Ultimate Fighting Championship-ийг шууд дамжуулахаас татгалзаж, тулааны бичлэгийг хүртэл олон нийтэд худалдаалахыг хориглож цаг бий.
Энэ бүхний дараа UFC дүрмээ чангатгаж, бээлийтэй тулалддаг болсноос гадна жингийн ангилал нэвтрүүлжээ. Биеийн эмзэг хэсэг болон толгой рүү мөргөх, үснээс татах зэрэг үйлдлийг хориглож, илүү боловсронгүй, цэгцтэй болон өөрчлөгдсөн юм.
- ШИНЭ ЭРИН
Image

2001 оны 1 сард тулааны урлагаар дагнасан промоушн компани Zuffa UFC-г худалдаж авлаа. Франк болон Лоренцо Фертита, Дана Вайт гэсэн сийрэг оюунтай гурван эрхмийн мэдэлд очсоноосоо хойш богино хугацааны дотор UFC Америкийн хамгийн эрэлттэй төлбөртэй шоуны нэг болсон юм.
Zuffa-гийн ухаалаг, үр дүнтэй маркетингийн ачаар UFC-гийн нэр хүнд огцом дээшилж, дэлхий даяар сая сая үзэгчтэй болж эхэлсэн. Үүнд мөн Рэнди Коутур, Тито Ортиз зэрэг эрч хүчтэй, ур чадвар сайтай залуу тулаанчдын давалгаа онцгой нөлөө үзүүлсэн юм.
Холливүүд, бизнес, урлагийн супер одод Лас Вегас дахь UFC-гийн тулааны үеэр үзэгчдийн дунд харагдах нь олон болж эхэллээ. Энэ нь Ultimate Fighting Championship-ийг дэлхийн хэмжээнд танигдахад мөн тодорхой нөлөө үзүүлсэн юм.
- ШИНЭ ДАВАЛГАА БУЮУ ULTIMATE FIGHTER
http://i4.mirror.co.uk/incoming/article ... 986350.jpg

Улам бүр хүчээ авч байсан UFC-гийн давалгаа 2005 оны 1 сард нээлтээ хийсэн Ultimate Fighter реалити шоуны дараа бүрэн утгаараа тэсэрсэн гэхэд болно. Холимог тулааны урлагтай ойр биш, сонирхдоггүй хүмүүс хүртэл энэ реалити шоуны дараа UFC-гийн үзэгчдийн эгнээнд давалгаалан нэгдэж байсан юм. Өдгөө UFC-гийн контент, нэвтрүүлэг, шууд дамжуулалтын ачаар ММА дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй , хамгийн алдартай спортын тооцогдож байна.
Мөн дэлхийн өнцөг булан бүрт хиймэл дагуулын антенаар хүлээж авах боломжтой болсон. ESPN хүртэл саяхнаас хөтөлбөрийнхөө тодорхой хэсгийг зөвхөн UFC-д зориулан бэлтгэж эхэлсэн юм.
Тэд хөгжлийнхөө явцад Pride, World Extreme Cagefighting болон Strikeforce and EliteXC гэсэн өрсөлдөгч тулааны промоушн компаниудыг худалдан авч эгнээндээ нэгтгэсэн байна.
- UFC-ГИЙН ДҮРЭМ
http://www.gamersmint.com/wp-content/up ... ted-02.jpg

Бусад холбоодын адил UFC –гийн тулааны үеэр “Холимог тулааны урлагийн нэгдсэн дүрэм”-ийг баримталдаг. Нью Жерси-гийн спортын удирдах зөвлөл 2000 онд анх энэ дүрмийг санаачилсан бөгөөд Америкт үйл ажиллагаа явуулж байгаа ММА-гийн промоушн бүр үүнийг мөрдөн стандарт болгон ашиглаж байгаа юм.
UFC-гийн тулаан submission буюу бууж өгөх байдлаар дуусч болно. Тулаанч дэвжээ эсвэл өрсөлдөгчийнхөө биеийг гурав болон түүнээс дээш удаа тогших юм бол бууж өгсөнд тооцож тулааныг зогсооно. Мөн аман байдлаар ялагдлаа хүлээн зөвшөөрч болох аж.
Мөн тулааныг нокаут эсвэл шүүгчийн заавраар дуусгаж болно. Үүнийг техникийн нокаут гэж нэрлэдэг.
Хэрэв тухайн тамирчин хүнд бэртэл авсан, эсвэл тулааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол дэвжээний эмч болон тамирчны булангийн туслах тулааныг дуусгах эрхтэй.
Тулааны цаг дуусах хүртэл хэн нэгэн бууж өгөөгүй эсвэл нокаутанд ороогүй бол ялагчыг гурван шүүгчдийн өгсөн үнэлгээгээр тодруулна. Ultimate Fighting Championship-ийн тулаанд тэнцээ авах тохиолдол гардаг боловч тун ховор байдаг юм.
UFC-гийн тулааны үргэлжлэх үеийн тоо бүсийн төлөөх эсвэл гол тулаан гэдгээс шалтгаалан өөр өөр байдаг. Аваргын бүсийн төлөөх тулаан дээд тал нь 5 раунд үргэлжилж болно. 2011 оны 11 сард явагдсан UFC 138-аас хойш тухайн өдрийн гол тулаан 5 үе үргэлжилж болохоор нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин дээрхи хоёр тохиолдлоос бусад тулаанууд гурван раунд үргэлжилнэ.
Нэг үе таван минут үргэлжлэх бөгөөд үе болгоны дунд нэг минутын завсарлагаа байдаг.
UFC-гийн бүх тулааны үеэр гурван шүүгч нар өөрсдийн үзэмжээр 10 онооны системийг ашиглан үнэлгээ өгдөг. Тухайлбал 10–8 гэсэн үнэлгээ ихэнхидээ нэг тулаанч илүүрхсэн тохиолдолд өгдөг. Тиймээс үүнээс илүү хөл зөрүүтэй үнэлгээ UFC-гийн тулааны үеэр тун ховор тохиолддог аж.

- ЖИНГИЙН АНГИЛАЛ

Өдгөө UFC найман өөр жингийн ангилалыг ашиглаж байгаа. Аваргын бүсийн тулаан биш бол 1 паунд буюу 0.45 кг-ийн жингийг хэлбэлзэл байж болохыг зөвшөөрдөг. Мөн Нэгдсэн дүрмэнд багтаасан боловч UFC-д ашигладаггүй хоёр нэмэлт жин байдаг.
Super Heavyweight: (Супер хүнд жин) Үнэмлэхшй (265 lb+) (120 кг+)
Strawweight: (Сүрлэн жин) (115 lb) (52.1 кг)
Жингийн ангилалын нэр Дээд хязгаар
паундаар (lb) кг-аар (Кг) стоуноор (st)
Flyweight (Шумуул жин) 125 56.7 8 st 13 lb
Bantamweight (Тахиан жин) 135 61.2 9 st 9 lb
Featherweight (Өдөн жин) 145 65.8 10 st 5 lb
Lightweight (Хөнгөн жин) 155 70.3 11 st 1 lb
Welterweight (Хагас дунд жин) 170 77.1 12 st 2 lb
Middleweight (Дунд жин) 185 83.9 13 st 3 lb
Light Heavyweight (Хагас хүнд жин) 205 93.0 14 st 6 lb
Heavyweight (Хүнд жин) 265 120.2 18 st 13 lb

- ДЭВЖЭЭ
http://cdn2.hubspot.net/hub/405149/file ... 5396407640

UFC-гийн албан ёсны тулааны үеэр найман талтай, тойрог хэлбэртэй дэвжээ буюу “Октагон”-ыг ашигладаг. Үүсгэн байгуулагдсан эхний жилүүдддээ UFC ийм хэлбэртэй дэвжээ ашиглахыг бусад холбоодод зөвшөөрдөггүй байсан боловч 2001 онд Zuffa групп ММА-гийн хөгжлийг хурдасгаж, олон нийтэд таниулахын тулд зөвшөөрөл олгосон байна. Өдгөө “Октагон”-ийн албан ёсны эрхийг Zuffa групп эзэмшдэг.
Октагон нь газраас 1.2 метрийн өндөрлөгт байрлах бөгөөд 9.8 метрийн диаметртэй 1.7 метр өндөр. Хар өнгийн төмөр шон болон винилэн материалаас бүрдэнэ.
- ОНЦЛОХ ТУЛААНЧ – РОНДА РОУЗИ (АНУ)
Image

UFC-гийн цар хүрээ өргөжихөд энэ дур булаам бүсгүй онцгой үүрэг гүйцэтгэсэн. 2010 онд ММА руу урвахаасаа өмнө тэрээр жүдогоор хичээллэдэг байсан. Бүр Бээжингийн Олимпийн хүрэл медальтай. Түүнээс өмнө ямар ч эмэтэй жүдо бөхөөр Олимпоос Америкчуудад медаль авчирч байгаагүй юм.
Гэхдээ 21 насандаа Ронда жүдогийн карьертаа цэг тавьж тулааны урлагийг сонгосноор шинэ түүх эхэлсэн юм.
“Зөвхөн эрчүүдийн” гэх тодотголтой байсан уг спортод тэрээр богино хугацаанд хөлөө олж 2012 оны хавар эмэгтэйчүүдийн “тахиан” жингийн анхны аварга болсон байна.
Одоо ч гэсэн энэ бүс түүний харьяанд байдаг. Тэгэхээр нийт таван удаа аваргын бүсээ Ронда хамгаалсан гэсэн үг. Мөн ММА-д хөл тавьснаасаа хойш нэг ч ялагдаагүй яваа.
Pound-for-pound ангилалын эмэгтэйчүүдийн чансааг тогтмол манлайлдаг энэ бүсгүйгээр эмэгтэйчүүдийн ММА-г ихэнхи хүн төсөөлдөг. Тэрээр дараагийн бүсээ хамгаалах тулаанаа ирэх оны 2 сарын 28-нд Кат Зингано-гийн эсрэг хийхээр товлогдсон.
Тулааны октагон дээр эмэгтэй хүнд баймгүй эрэмгий дайчин байдал дэвжээний гадна дур булаам төрхөөрөө Ронда олны анхаарлыг татдаг.
“Мaxim” сэтгүүл түүнийг 2013 оны халуухан 100 бүсгүйчүүдийн 29-д эрэмбэлсэн бол өмнөх жил нь ESPN The Magazine-ий эхний нүүрийг чимсэн юм. Мөн “The Expendables 3”, “Furious 7” зэрэг дэлхийн хэмжээний кинонд дүр бүтээгээд байгаа.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Wed Dec 03, 2014 11:38 am

Robbie Lawler Johny Hendricks
За энэ 2-н хоердох тулаан манай цагаар бүтэн сайны өглөө 10:00 цагаас юм байна шүү. Заавал үзэх тоглолт. Өмнөх тоглолтын бичлэг нь UFC 181 Free Fight: Johny Hendricks vs. Robbie La…: http://youtu.be/wxyDCSt-Zmo
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Wed Dec 03, 2014 11:38 am

Spd world -р шууд гарахаар байна лээ.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Sun Dec 07, 2014 1:35 pm

Хагас дунд жин шинэ аваргатай боллоо. Шинэ аварга Робби Лаулер... нийт 5 үе тулалдсанаас шүүгчийн санал зөрөлдөөнтэй шийдвэрээр яллаа. Нөгөө нэг гол тулаан Антони Петтис өрсөлдөгч Гилберт Мелендез-г 3-р үед боолт хийн ялж аваргын бүсээ хадгалан үлдэж чадлаа.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Sun Jan 04, 2015 12:51 am

За өглөө 11:00-оос UFC 182 эхэлнэ. Гол тоглолт нэг ч ялагдаж үзээгүй байгаа хоер хоорондо тоглох бөгөөд эд бол Аварга Жон Жонес #2 Даниел Кормиер нар юм. гол тулааны өмнөх тоглолтоор Ковбой хочит Серронэ, Фури хочит Жури нар үзэр билээ. CПС ворлд сувгаар шууд дамжуулагдана.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Dj Tuvshin » Sun Jan 04, 2015 1:38 am

Ёстой л СПС-тэй болсноос хойш их шимтэн үздэг болоод байгаа.
Дээр нэг нөхөр эхний үед баруун хөлийн долоовор хуруугаа хугалсан хэрнээ зодолдсоор байгаад ялсан.Овоо тэвчээртэй гар...Үзсэн үү та нар?
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Sun Jan 04, 2015 10:50 am

Сая нэг нөхөр Кастилло гээд нөхрийг эргэлттэй цохилтоор нам тавилаа даа. Гэснээс SPS action-аар гарна гэнээ. Fox sports -р prelims буюу халаалтын тоглолтууд гарж байна
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Tue Feb 03, 2015 10:04 am

Саяны бүтэнсайнд UFC 183 болсон. Гол тулааны хоёр болох Силва Диаз нар 800,000, 600,000 ам.доллар тус тус авсан байна. бусад тамирчид янз бүр л авж.
дэлгэрэнгүй
Here's the complete list of UFC 183 payouts and salaries:

Anderson Silva: $800,000 ($600,000 to show, $200,000 to win)
Nick Diaz: $500,000
Silva def. Diaz via unanimous decision

Tyron Woodley: $139,000 ($65,000 to show, $65,000 to win, and $9,000 penalty from Gastelum)
Kelvin Gastelum: $30,000 (Given $21,000 after penalty)
Woodley def. Gastelum via split decision

Al Iaquinta: $36,000 ($18,000 to show, $18,000 to win)
Joe Lauzon: $36,000
Iaquinta def. Lauzon via technical knockout

Thales Leites: $48,000 ($24,000 to show, $24,000 to win)
Tim Boetsch: $52,000
Leites def. Boetsch via submission

Miesha Tate: $76,000 ($38,000 to show, $38,000 to win)
Sara McMann: $25,000
Tate def. McMann via majority decision

Derek Brunson: $50,000 ($25,000 to show, $25,00 to win)
Ed Herman: $47,000
Brunson def. Herman via technical knockout

John Lineker: $35,700 ($14,700 to show including penalty for not making weight, $21,000 to win)
Ian McCall: $22,300
Lineker def. McCall via unanimous decision

Rafael Natal: $58,000 ($29,000 to show, $29,000 to win)
Tom Watson: $16,000
Natal def. Watson via unanimous decision

Diego Brando: $24,000
Jim Hettes: $16,000
Bout was scrapped due to Hettes' illness, but both men received show money

Ildemar Alcantara: $32,000 ($16,000 to show, $16,000 to win)
Richardson Moreira: $8,000
Alcantara def. Moreira via split decision

Thiago Santos: $26,000 ($13,000 to show, $13,000 to win)
Andy Enz: $8,000
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Fri Mar 06, 2015 5:33 pm

[img]http://media.ufc.tv/generated_images_sorted/NewsArticle/W/Wake-Up-Luke-Rockhold-is-Here/Wake-Up-Luke-Rockhold-is-Here_509459_OpenGraphImage.png[/img]

Люк Рокхолд

Товч танилцуулга: Нас 31, өндөр 191см, жин 84кг, гарын урт 196см,

/Мэргэжлийн тулаанч болохоос өмнө/

Тэрээр 1984 оны 10-р сарын 17-нд Калифорни мужийн Санта круз хотод тамирчны гэр бүлд мэндэлжээ.
Анх 6-н настайдаа жудогоор хичээллэж эхэлсэн боловч 10-н настайдаа орхив. Люк 7-р ангид ордог жилээ сургуулийн чөлөөт бөхийн багт орж хажуугаар нь жью жицу-ын ангид орж чаджээ. Чөлөөт бөхөөр коллеж хүртлээ хичээллэсэн боловч өөрт нь тохирохгүй санагдаж бүх цагаа жью жицу-д зориулах болов.
Хэд хэдэн Бразилын жью жицу-н цуврал тэмцээнд түрүүлсний дараа ММА-д орохоор шийдэхэд найзууд нь Americen Kickbox Academy-д бэлтгэл хийхийг ятгаж өөрөө ч зөвшөөрсөн байдаг. Дашрамд хэлэхэд Americen Kickbox Academy-д та бидний сайн мэдэх Кейн Веласказ, Даниель Кормиер нарын шилдэг тулаанчид байдаг билээ. Тэрээр анхны тулаанаа 2007-07-24 нд MotM-н дэвжээнээ хийж Mike Martinez-ийн эсрэг хийж 1-р үеийн 2.44 сек-д гаранд өчих мэхээр буулган авч хоёрдах тулаанаа мөн тухайн жилийн 11-6 нд хийн карьерийн эхний ялагдлаа 1-р үеийн 2.46 сек-д хүнд цохилтоор Tony Rubalcava-д ялагдсан байдаг.Ингээд Люк-д Strikeforce-д тулалдах санал иржээ.

/Strikeforce дахь тулаанууд/

Анхны тулаанаа тэрээр Strikeforce: Young Guns II –д хийсэн бөгөөд Josh Neal-г эхний үеийн1.49 секундэд хүнд цохилтоор тун гайхалтай дуусгаж түүний гайхалтай гүйцэтгэл сэтгэгдэл төрүүлсэн тул Strikeforce-оос ахин нэг тулаан хийх эрх өгчээ. Хоёрдахь тулаанд 2008 оны 11-р сарын 21-нд зохиогдсон Strikeforce: Destruction тэмцээнд эхний үеийн 3.06 секундэд Nik Theotikos-г өчих мэхээр ялж, 2009 оны 4-р сарын 11-нд болсон Shamrock vs Diaz-н гол тулаантай тулаанд Buck Meredith-г гарын боолтоор эхний үеийн 4.07 секундэд буулган авснаар 3 дахь дараалсан ялалтаа авж 4 дэх тулаанаа Strikeforce Challengers: Villasenor vs. Cyborg голлох тулаантай 2009-06-19 нд болсон тэмцээнд Cory Devela тай тулалдахаар болж underdog гэж нэрлэгдсэн хэдий ч 30хан секундэд боох мэхээр ялж 3 дараалсан боолт 4 дараалсан ялалтаа авав. Strikeforce Challengers: Gurgel vs. Evangelista голлох тулаантай 2011-11-06нд болсон тулаанд The Ultimate Fighter 7-н оролцогч Jesse Taylor-г буулган авснаар Strikeforce нэрэн дээрх 5 дахь ялалтаа байгуулан 6-дахь ялалтаа 2010-02 сард The Ultimate Fighter 7-н өөр нэгэн оролцогч финалист Paul Bradley-г биенд нь өшиглөж унагаан өөрийн нэр дээр тэмдэглүүлжээ. Рокхолд одоо л өөрийн цаг ирсэн гэдэгт итгэж илүү алдартай тамирчидтай тулалдахыг хүсэх болов мөн тэр үед EA Sports MMA видео тоглоомонд Рокхолдыг оруулснаа зарлажээ.
2010-10-9нд Matt Lindland-тай 7-дахь тулаанаа хийх байсан ч тулаан болохоос хэдэн долоо хоногийн өмнө мөрний гэмтлээс болж цуцлагджээ. Люк 2011-3-5нд зохиогдох Strikeforce 32-т Tim Kennedy-тэй тулалдах байсан ч ямар ч шалтгаангүйгээр Люкийг тулаанаас хасч орхив. Ингэснээр жил гаруй гэмтлийн улмаас тулаангүй хугацааг өнгөрөөсний эцэст түүний хүсэн хүлээсэн цаг ирж 2011-09-10ны өдөр Strikeforce Middleweight жингийн аварга Ronaldo Souza-тай бүсийн төлөөх тулаан хийх эрхтэй болж 5 үеийн турш илүүрхсээр шүүгчдийн нэгдсэн саналаар шинэ аварга болсон юм. Анхны бүсээ хамгаалах тулаанаа 2012-1-7нд Keith Jardine-г эхнии үед нам цохин унагааж хоёрдах бүсээ хамгаалах тулаанд Tim Kennedy-тэй хийх болжээ. 2012-07-14нд болсон тулаанд 5-н үе тулалдаж шүүгчдийн нэгдсэн саналаар аваргын бүсийг дахин өөртөө үлдээв. Сонирхуулахад өмнөх өдөр болсон жин хэмжилтийн үеэр Рокхолдын жин хагас паундаар илүү гарч тэр жингээ хасах 2 цагын хугацаа өгсөн байдаг. Мөн энэхүү тулаанд 5 үе тулалдсанаар Рокхолдын өнөөш хүртэл карьерийн бүх тулаанд бүтэн 5-н үе тулалдсан 2дахь бөгөөд сүүлчийн тулаан билээ. Бүсээ хамгаалах 3дахь тулаан 2012-11-03нд Lorenz larkinz-тай хийхээр төлөвлөгдсөн боловч гэмтлийн улмаас цуцлагдаж 2013-01-12 дахин төлөвлөгджээ... Гэвч энэ үед Zuffa Strikeforce-г худалдан авснаа зарлаж эцэг компанийн хувиар Strikeforce-г хааж тамирчдыг UFC рүү шилжүүлэхэд Люк тэр жагсаалтанд багтжээ. Люк Strikeforce дахь карьераа 9-0 гэсэн харьцаатай мөн аваргын бүстэй дуусгасан билээ.

/UFC дахь тулаанууд/

Анхны тулаан нь түүний хувьд тун их дурсамжтай билээ 2013-5-18нд 84кг-н ангилалд шилдэгтээ орох Vitor Belford-той хийсэн тулаанд эхний үед нүүрэндээ эргэлттэй өшиглөлтөөр нокаутанд орж ялагдсанаар карьерийн турш 2дахь ялагдалаа амслаа. 2013-10-19нд UFC 166-н хүрээнд Tim Boetsch-той тулалдахаар болсон ч гэмтлийн улмаас CB Dolloway түүнийг орлон тулалдсан юм. Ингээд 2дахь тулаанаа 2014-01-15нд UFC FOX 35-н хүрээнд Constantinos Philippou-той тулалдан эхний үед элгэнд нь өшиглөн хүнд цохилтонд оруулж хожсоноор тэр оройн шилдэг нокаутын шагналын эзэн болж 50,000 долларын бонус авчээ. Тун удалгүй Tim Boetsch-тай 2014-04-26ны UFC 172-н хүрээнд тулалдахаар болж эхний үед гурвалжин кимура өчилт хийн буулгаж авав. Энэхүү ялалт нь The MMA Corner.com SevereMMA.com –оос шалгаруулсан оны шилдэг өчилт шагналыг авсан билээ. Дараагийн тулаандаа өөртэй нь тулалдахыг хүссэн Micheal Bisping-г 2014-11-08нд зохиогдсон UFC fight night 55-н хүрээнд 2-р үед ганц гараараа хүзүү боох мэхээр хялбархан ялж өөрийгөө хэн гэдгийг харуулаад байгаа билээ.
2014-4-18нд 84кг-н аварга асан Lyoto Machida-тай тулалдахаар бэлтгэлээ базаан буй....
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Төрналдо » Fri Mar 06, 2015 6:26 pm

Макгрейгор, Алдо 2-н хэн нь наана гэж бодож байна. Тулаан 7 сарын 12-нд арайл хол юмаа, тэрнээс өмнө боксоор MONEY VS PACMAN ёоёо бас л эвгүй зун болохнээ
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby attilla » Fri Mar 06, 2015 8:23 pm

Aldo дугай болгох байлгүй дээ.
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Saiza » Fri Mar 06, 2015 10:30 pm

Ронда Рози эрэгтэйчүүдийн өөрийн жингийн нөхдүүдийг бол бүгдийг нь л ялна аа гэж. 14Хөн секундэд Зинганог гусаад нээрээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Devil 7 » Fri Mar 06, 2015 11:53 pm

Зингано гэхдээ оороо жоохон гоомойтчих шиг санагдсан шд...Гэхдээ л аймар хуухэн Ронда
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Төрналдо » Mon Mar 09, 2015 5:55 pm

Saiza wrote:Ронда Рози эрэгтэйчүүдийн өөрийн жингийн нөхдүүдийг бол бүгдийг нь л ялна аа гэж. 14Хөн секундэд Зинганог гусаад нээрээ


За бас том наажээ :-o
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Төрналдо » Mon Mar 09, 2015 5:55 pm

attilla wrote:Aldo дугай болгох байлгүй дээ.


Алдогийн мендестэй хийсэн тулааныг үзвэл хэцүү л харагдаж байналээ
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 09, 2015 5:57 pm

Тулааны спорт гээд бүлэг байдагшд, тэнд энэ сэдвийг зөөмөөр юм бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Төрналдо » Mon Mar 09, 2015 6:09 pm

Takanohana_Nowitzki wrote:Тулааны спорт гээд бүлэг байдагшд, тэнд энэ сэдвийг зөөмөөр юм бна даа.


хойшдоо милээн эрчийг авах шинжтэй энэ төрөл, байж л байг
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby rednasca » Mon Mar 09, 2015 11:24 pm

Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21115
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 10, 2015 10:39 am

Төрналдо wrote:
Takanohana_Nowitzki wrote:Тулааны спорт гээд бүлэг байдагшд, тэнд энэ сэдвийг зөөмөөр юм бна даа.


хойшдоо милээн эрчийг авах шинжтэй энэ төрөл, байж л байг

Сэдвийг нь байхгүй болгоё гээгүй, тулааны спорт гэсэн бүлэгтээ байвал л гэж байгаам. Тэхгүй бусад спорт гэсэн бүлэгт байгаад бна л даа.
Image
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Sun Mar 15, 2015 12:58 pm

өнөөдөр хоёр шинэ аварга төрж магадгүй болоод явчлаа шүү. 56-н жинд эмэгтэй шинэ аварга төрсөн бол 70кг эрэгтэй жинд Дос Анжос аварга Петтис-г балбаж явна. одоо хоёр үе үлдлээ
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby zigo » Sun Mar 15, 2015 1:08 pm

haaguur uzeed bna?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Next

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest