***TUGSTSOGT Nyambayar***

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Khosoo » Mon Feb 09, 2015 12:56 pm

Одоогоор Гуссен дээр бэлтгэл хийж байгаа. Менежер Al Haymond -той гэрээ хийсэн. Удахгүй зарлана. Боломжийг ямар ч байсан ашиглаж чадлаа. Одоо хичээх л үлдлээдээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Bayara » Tue Feb 10, 2015 12:29 am

meesh wrote:Өнөө Жу Шимин бил үү жилийн өмнөөс бил үү мэргэжил рүү орсон байна лээ шт тэр чинь нилээн хөгшин биз дээ. Сэрдамбын жингийн.

Хэдэн сарын өмнө нэг орой зурагтаар мэргэжлийн боксын хэдэн тоглолт үзсэн. Зөвхөн нэг оройн хэдэн тоглолт зурагтаар үзэхийн тулд кабелийн компанидаа $60 төлдөг юм байлээ. Мэргэжлийн бокс бол мөнгийг хүүлдэг газар байх.
Тэр орой Жоу Шимин, Василийн Ломаченко 2 тоглож тус бүрдээ бүтэн 12 үеээ тоглоод ялалт авцгаасан. Уг оройн гол тоглолт нь алдарт М.Пакио АНУ-н Chris Algieri-тай тоглож ялсан. Аргагүй өөр юм билээ.
Төгсцогт мэргэжилд ордог нь маш зөв алхам. Түүнд итгэж байгаа, амжилт хүсье.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Orgil-TT » Tue Feb 10, 2015 8:30 am

Khosoo wrote:Одоогоор Гуссен дээр бэлтгэл хийж байгаа. Менежер Al Haymond -той гэрээ хийсэн. Удахгүй зарлана. Боломжийг ямар ч байсан ашиглаж чадлаа. Одоо хичээх л үлдлээдээ

Мань эрд зөвөлгөө өгч байгаа хүн байгаа болов уу. Америк менежрүүдийн амаар л яваад байгаа юу. Гэрээгээ л сайн хийх ёстойгоос гадна хэн гэж Менежертэй хийж байгаа нь бас их чухал. Тэр Дон Кинг бол бүтэхгүй гар шиг байгаа юм хол явсан нь дээр. Ер нь том тамирчидад бүгдэд нь өөрийн гэсэн агент ч гэхүү тийм итгэлтэй хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Гэрээ мөнгөнийх нь асуудлыг тамирчны өмнөөс зохицуулж байдаг тийм хүн. зарим нэг нь аав ах нарыгаа хүртэл агентаар тавьчихсан байдаг л юм. Төгсөөд тийм итгэлтэй ойрынх нь хүн байгаа болов уу. Тэр менежерийн амаар яваад байх нь урт хугацааны шийдэл байж чадахгүй л байх. Өөрйин сонирхолыг үргэлж хамгаалж гэрээнд тусгуулж явахгүй бол мэргэжилийн бокс тамирчдыг бараа таваар шиг зараад тухайн цаг үедээ мөнгөө олж аваад яваад өгдөг тийм л спорт.
Төгсцогтдоо итгэж байгаа, тэр чадах ёстой. 17 настай байхаас нь эхлээд л өхөөрдөж харж явлаа. Харин одоо бол нас бие гүйцсэн эр хүн болсон. Ямар ч шалгуурыг даваад гарах чадвартай гэж бодож байгаа. Мэргэжилд харж дэмжиж явах цус нэгт Монгол тамирчинтай болж байгаадаа их баяртай байна. Англи хэлээ хурдан сайн сурах нь тун чухал, түүнээс л амжилт нь эхлнэ. Ирээдүйд ирэх амжилтынх нь суурь нь гэхүү дээ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby LeBe » Tue Feb 10, 2015 9:58 am

Нэг ийм шар мэдээ байна лээ.
http://news.dorgio.mn/yellow/celeb/22378
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Khosoo » Tue Feb 10, 2015 5:01 pm

Orgil-TT wrote:
Khosoo wrote:Одоогоор Гуссен дээр бэлтгэл хийж байгаа. Менежер Al Haymond -той гэрээ хийсэн. Удахгүй зарлана. Боломжийг ямар ч байсан ашиглаж чадлаа. Одоо хичээх л үлдлээдээ

Мань эрд зөвөлгөө өгч байгаа хүн байгаа болов уу. Америк менежрүүдийн амаар л яваад байгаа юу. Гэрээгээ л сайн хийх ёстойгоос гадна хэн гэж Менежертэй хийж байгаа нь бас их чухал. Тэр Дон Кинг бол бүтэхгүй гар шиг байгаа юм хол явсан нь дээр. Ер нь том тамирчидад бүгдэд нь өөрийн гэсэн агент ч гэхүү тийм итгэлтэй хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Гэрээ мөнгөнийх нь асуудлыг тамирчны өмнөөс зохицуулж байдаг тийм хүн. зарим нэг нь аав ах нарыгаа хүртэл агентаар тавьчихсан байдаг л юм. Төгсөөд тийм итгэлтэй ойрынх нь хүн байгаа болов уу. Тэр менежерийн амаар яваад байх нь урт хугацааны шийдэл байж чадахгүй л байх. Өөрйин сонирхолыг үргэлж хамгаалж гэрээнд тусгуулж явахгүй бол мэргэжилийн бокс тамирчдыг бараа таваар шиг зараад тухайн цаг үедээ мөнгөө олж аваад яваад өгдөг тийм л спорт.
Төгсцогтдоо итгэж байгаа, тэр чадах ёстой. 17 настай байхаас нь эхлээд л өхөөрдөж харж явлаа. Харин одоо бол нас бие гүйцсэн эр хүн болсон. Ямар ч шалгуурыг даваад гарах чадвартай гэж бодож байгаа. Мэргэжилд харж дэмжиж явах цус нэгт Монгол тамирчинтай болж байгаадаа их баяртай байна. Англи хэлээ хурдан сайн сурах нь тун чухал, түүнээс л амжилт нь эхлнэ. Ирээдүйд ирэх амжилтынх нь суурь нь гэхүү дээ


тэнд нэг залуу бий. Эндээс бас чадлаараа тусалчих хүмүүс бий. Одоохондоо бүх зардлаа өөрөө гаргаж байгаа болохоор тиймхэн байна. Гэрээ байгуулсан менежер нь бол их мундаг хүн. Хамгийн гол нь менежер сайн байх нь чухал. Менежер нь промотертой харьцдаг юм. Хэл нь бага багаар сайжраад л байгаа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 11, 2015 10:01 am

Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Khosoo » Wed Feb 11, 2015 1:25 pm

Эль Хэймонд гээд мундаг хүнтэй гэрээ хйисээн
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Khosoo » Wed Feb 11, 2015 1:27 pm

Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby kayo » Wed Feb 11, 2015 1:40 pm

Флоудын менежер юм байна шдээ, мэргэжлийн бокст хамгийн гол хүн нь менежер гэж байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby kayo » Thu Feb 12, 2015 11:30 am

Гоё ярилцлага байна. Төгсөө хүүг одоо мэргэжилд дэмжээд явчихна даа.

http://sport.news.mn/content/204133.shtml
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Orgil-TT » Fri Feb 13, 2015 10:51 am

Сайн менежертэй болсон болотой. Ямар ч байсан туршлагатай л хүн юм шиг байна. Дасналжуулагч нь ч бас сайн бололтой. Өөрөөс нь их зйүл шалтгаална гэж байгаа ч бас яг тийм биш тохиолдол байдаг л юм. Анхнаасаа буруу менежертэй, буруу дасгалжуулагчтай гээд л ярьвал их зүйл болох байх л даа.
https://www.youtube.com/watch?v=QjLnx6omlDc
https://www.youtube.com/watch?v=jRUkBouR0PA
https://www.youtube.com/watch?v=tF5EanZBHlE

Тамирчин хүний сахилга бат бол амжилтын 99хувь гэж би хувьдаа боддог. Орой эртлэн унтаж нойроо сайн авах. Идэж байгаа хоолондоо анхаарч хоололтын нарийн дэглэмтэй байх. Алкохол огт хэрэглэхгүй байх, зурагт бага үзэж ном их унших нь тархийг гүйцэт амаархад маш чухал гм. Зах зухаас нь дурдхад л ийм байна. Энэ бүхнийг тамирчин байх хугацаандаа нарийн чанд сахиж чадвал л амжилтын оргилд хүрэх болно. Сайхан авъяастай олон ч залуучуудыг дээрх сахилга батыг алдсанаас болж эрт спортоосоо хөндийрч байхыг харж явлаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Төгсцогт маань үүнийг маш сайн мэддэг гэж бодож байна. Үгүйсэн бол түний амжилтууд түүнд ирэхгүй байх байсан. Харин одоо бол огт өөр ертөнцөд шумбан орж байгаа болхоор сахилга батаа улам бүр нягт нямбай болгох нь чухал гэж хэлэх гээд байгаа юм.

Зөвлөж хэлхэд Америкд хоолны мэргэжилтэн гэхүү Монголооор юу ч гэмээр юм (nutritionists) гэж зөвлөх заавал аваасай. Ядаж л ууж идэж байгаа витаминуудынхаа талаар цэгцтэй ойлголттой болход тустай байх.

Америк боксын орчин бол манайхаас огт өөр. Суурь школ нь ч өөр, философи нь ч хүртэл өөр. Хэллэг ойлголтууд нь хүртэл өөр, тэр ч бүү хэл хэрэглэдэг нэр томъёонууд нь хүртэл манайхны хэрэглэдэгээс ч өргөн хүрээтэй тоон хувьд ч их байдаг. Тэгэхээр Төгсөөд маань баахан шинэ шинэ нээлтүүд болж байгаа байх гэж бодно.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby spain man » Fri Feb 13, 2015 2:07 pm

Orgil-TT wrote:Тамирчин хүний сахилга бат бол амжилтын 99хувь гэж би хувьдаа боддог. Орой эртлэн унтаж нойроо сайн авах. Идэж байгаа хоолондоо анхаарч хоололтын нарийн дэглэмтэй байх. Алкохол огт хэрэглэхгүй байх, зурагт бага үзэж ном их унших нь тархийг гүйцэт амаархад маш чухал гм. Зах зухаас нь дурдхад л ийм байна. Энэ бүхнийг тамирчин байх хугацаандаа нарийн чанд сахиж чадвал л амжилтын оргилд хүрэх болно. Сайхан авъяастай олон ч залуучуудыг дээрх сахилга батыг алдсанаас болж эрт спортоосоо хөндийрч байхыг харж явлаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Төгсцогт маань үүнийг маш сайн мэддэг гэж бодож байна. Үгүйсэн бол түний амжилтууд түүнд ирэхгүй байх байсан. Харин одоо бол огт өөр ертөнцөд шумбан орж байгаа болхоор сахилга батаа улам бүр нягт нямбай болгох нь чухал гэж хэлэх гээд байгаа юм.


:eek:

Энэ тал дээр манайхан үнэхээр сул... Бас л сайхан шоуддаг нөхдүүд дээ... Төгсцогт ч ууж барьдаг л юм гсн... Манай зарим тамирчид олимпын бэлтгэлд гарчихаад хамт ууж суусан нтэр дуулдаж л байсан...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby suldees » Fri Feb 13, 2015 3:33 pm

spain man wrote:
Orgil-TT wrote:Тамирчин хүний сахилга бат бол амжилтын 99хувь гэж би хувьдаа боддог. Орой эртлэн унтаж нойроо сайн авах. Идэж байгаа хоолондоо анхаарч хоололтын нарийн дэглэмтэй байх. Алкохол огт хэрэглэхгүй байх, зурагт бага үзэж ном их унших нь тархийг гүйцэт амаархад маш чухал гм. Зах зухаас нь дурдхад л ийм байна. Энэ бүхнийг тамирчин байх хугацаандаа нарийн чанд сахиж чадвал л амжилтын оргилд хүрэх болно. Сайхан авъяастай олон ч залуучуудыг дээрх сахилга батыг алдсанаас болж эрт спортоосоо хөндийрч байхыг харж явлаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Төгсцогт маань үүнийг маш сайн мэддэг гэж бодож байна. Үгүйсэн бол түний амжилтууд түүнд ирэхгүй байх байсан. Харин одоо бол огт өөр ертөнцөд шумбан орж байгаа болхоор сахилга батаа улам бүр нягт нямбай болгох нь чухал гэж хэлэх гээд байгаа юм.


:eek:

Энэ тал дээр манайхан үнэхээр сул... Бас л сайхан шоуддаг нөхдүүд дээ... Төгсцогт ч ууж барьдаг л юм гсн... Манай зарим тамирчид олимпын бэлтгэлд гарчихаад хамт ууж суусан нтэр дуулдаж л байсан...

Ter fifty shades of greyiin ehnii devtrees olood ugoodhooch .hun nom.ugson 2iig ni ugch .1gui bol yaj 2iig unshih bilee
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby spain man » Fri Feb 13, 2015 3:53 pm

Хаха, солиотойн... 1 нь үйлдвэрт яваа юм гэнэ ээ, ирэх долоо хоногт интерт оччих байх гэжийнэ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Г.Баяраа » Fri Feb 13, 2015 5:12 pm

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby rednasca » Sat Feb 14, 2015 12:39 am

манай баатар тэгж их хүлээлт үүсгээд байгаамуу?...
дараагийн Мэнни ч гэнэ үү?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Orgil-TT » Sat Feb 14, 2015 1:12 am

Мэргэжилйин бокс бол огт өөр л дөө. Чамайг хэн бэ гэдгийг чинь жинхэнэ шалгана, бас шахна. Зөнгөөрөө юм гэж тэнд нэг ч байхгүй. Тиймээс өнөөдөр тохиолдож байгаа хүндрэл дөнгөж эхлэл гэж бодох хэрэгтэй. Асуудал жил ирэх тусам нас ахих улам л томорно. Түүнийг л ойлгодог байвал боллоо. Төгсөөг дараагийн Мэнни Пакио гэж байгаа нь түүнд сэтгэл зүйн дарамт болчих вий дээ яанаа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Orgil-TT » Sun Mar 15, 2015 5:57 pm

Image

KO in 1 round! Ямар ч байсан анхны тулаанаа ялалтаар дуусгалаа. Ойролцоогоор 10 гаруй тоглолт урьдчилан хийх болов уу, тэгээд анхныхаа интерконтинетал тайтл бүсийн төлөөх тулаан хийх байх. Бүс авсан тохиолдолд хоёр удаа бүсээ хамгаалах тулаан хийгээд шууд листийн нэг рүү ороод Дэлхийн аврагын бүсийг эзэмшигчтэй тулалдах давуу эрхтэй болчихдог юм шиг байгаа юм. Тэгээд л жинхэнэ аврага болно доо.

WBO, WBA, WBC, IBF энэ дөрвөн холбооноос гадна IBO гэж нэр хүндээрээ дээрх дөрөвийн дарааа эрэмблэгдэх холбоонуудын бүсүүд байдаг. Энэ бүсүүдийг л эзэмших хэрэгтэй дээ. Түүнийг чадна байхаа гэж найднам.

:mongol: :-D :gold
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby Orgil-TT » Sun Mar 15, 2015 6:02 pm

Image

Шигшээ багийнхан Төгсцогтын анхны ялалтанд нь баяр хүргэж өчигдөр авхуулсан зураг
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: МУГТ Н.Төгсцогт

Postby kayo » Sun Mar 15, 2015 7:13 pm

Шигшээ баг бол ёстой дан танихгүй хүүхдүүд байх чинь ээ.

Төгсцогтын тоглолтын бичлэг байна уу, ингэхэд одоо яг аль жинд, аль холбоонд нь тоглож байна, нөгөө хятадын Жоу ШиМин жил хагасын дотор 5 ялаад л олон улсын WBO аварга болж, ганцхан нь накоут, энэ жил дэлхийн аваргын төлөө үзнэ гэнэ шүү. Нөхрийн хажууд манай хүн хамаагүй залуу хүүхэд их боломж байна даа, хоёр жилийн дотор дэлхийн аварга болох боломжтой л юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Mon Mar 16, 2015 9:11 am

бантамвейт буюу 53,5239 кг гэж жингийн ангилалд WBA холбооны interm belt төлөөх тулааны хүрээнд болсон урьдчилсан тоглолтоор анхныхааа тулааныг хийсэн юм байна.
FIGHTNEWS-н чөлөөт ранкинг лист-ээр
1. Tomoki Kameda
2. Shinsuke Yamanaka
3. Juan Carlos Payano
4. Anselmo Moreno
5. Paul Butler
6. Randy Caballero
7. Stuart Hall
8. Liborio Solis
9. Jamie McDonnell
10. Daiki Kameda
11. Ryusuke Iwasa
12. Julio Ceja
13. Cesar Seda
14. Paulus Ambunda
15. Suriyan Sor Rungvisai
16. Malcom Tunacao
ийм байгаа юм байна. Зоу Шинмин бол манай хүнээс хоёр жин доогуур флайвейт буюу 50,80 кг-д тоглодог юм байна лээ. Зоу Шинмин одоогоор WBO холбооны итерконтинентал, интерм бүсийг эзэмшиж байгаа гэсэн. Тэр нь шууд ДА болчихсон гэсэн үг биш. Холбооныхоо ранкаар бол нэгд явж байгаа. Одоо жинхэнэ ДА-н бүс эзэмшигчтэй (Juan Francisco Estrada) тоглоод хожиж чадвал холбооны жинхэнэ аврага болж жинхэнэ боксын бизнест хөл тавьна гэсэн үг. Зоу-г яагаад хурдлуулаад байна вэ гэхээр мань эрийн хувьд менежмент нь нилээдгүй эрсдэл үүрч ранкинг сайтай тулаанчидтай тоглуулж ялуулаад интерм. бүсийг эзэмшүүлж улмаар ДА-тай тоглуулах зорилготой байгаа байх. Төлөвлөгөө ёсоор болвол сайн хэрэг, харин тэр дунд нь хэн нэгэнд ялагдаад буувал бүүр анхнаасаа эхлнэ гэсэн үг. Васил Ломаченко-д нэг тиймэрхүү зүйл тохиолдсон. Мань эр анхныхаа тулаануудаа овоо хийгээд интерм. бүс аваад удалгүй бүсээ хамгаалах тулааныг Орландо Салидо-той хийгээд ялагдчихсан. Одоо бүүр эхнээсээ шахуу эхлнэ гэсэн үг л дээ. ДА-ууд түүнтэй зайлшгүй тоглох шаардлагагүй болчихож байгаа юм. Яарвал даардагийн үлгэр болсон.

Төгсөөгийн хувьд мань эрийг доод тал нь 10 удаа мэргэжилийн тулаан хийлгэж байж жинхэнэ ДА-н өөдөөс тавих байх гэж бодох юм. Нас нь залуу байгаагийн дээр бие мах бодийн хувьд бүрэн төлжиж задарч дуусаагүй байгаа. Хоёр гурван жилийн дараа бол манай хүн жинхэнэ гоё болоод ирэх байх. Булчингийн масс нь нэмэгдээд хурд тэсрэлт нь мэдэгдхүйц өөр болоод ирхээрээ хэний ч өөдөөс тулж чадна гэж бодно. Одоо бол зүгээр жаахан авъяас л байгаа. Төгсцогтын биеийн онцлогийг харж байхад гар нь урт биш, хөл их нарийхан байгаад байдаг. Энэ нь одоогоор эргэлзээ төрүүлж байгаа ч хөлийг бол яваандаа фитнес трейнинг сайн хийгээд жаахан булчин суулгаад ирэх үед өөр болчих байх. Харин гар богиндох гээд байж магадгүй тал дээр л санаа тавьж өөрт зохисон тоглолтын арга барилаар нөхөж орлуулах хэрэгтэй болов уу. Яарч л болохгүй гэж бодогдоод байдаг. Мэргэжил бол огт өөр ертөнц. Тэнд жинхэнэ яахаас ч буцахгүй цөөвөр чононууд холхилдож байдаг газар. Яаж ч мэднэ. Яарч яваад нэг эвгүй гартай таарч нөгөөх нь мань эрийг мохоочих вий гэж эмээгээд байгаа хэрэг. Нөгөө талаар менежмент нь энэ талаар бодож тооцоолох чадвартай байх хэрэгтэй. Үгүй бол Төгсөөгөөр хурдхан шиг ахиухан мөнгө олох гээд риски юм хийж яваад юу ч биш хоёрын хооронд гуравын дунд болгочих вий. Ер нь ДА-ууд бол жилд хоёроос гурван тулаан л дундажаар хийдэг бололтой юм билээ. Төгсөөгийн хуьд энэ жилд тав ирэх жилд бас таван тулаан гэж хараад байгаа юм. Ингээд амжилттай яваад байвал 2017 онд ДА-н бүс эзэмшиж болох талтай.
Төгсөөгийн араас олон залуучууд мэргэжилд Америк руу гараасай. Мань эрийг булган сүүлтэй байх болно гэж найдаж байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby kayo » Mon Mar 16, 2015 10:41 am

Аан зөв зөв. Менежмент чухал л даа.

Жинд нь япончууд их байдгийн байна, япончуудтай л их тулах нь дээ. Лхавга дэлхийн аварга болох гэж 3,4н жил тоглосон билүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby asa » Mon Mar 16, 2015 10:51 am

Тоглолтыг нь үзсэн монгол залуугийн хийсэн бичлэг байна.

Last edited by asa on Mon Mar 16, 2015 12:18 pm, edited 1 time in total.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Mon Mar 16, 2015 11:28 am

kayo wrote:Аан зөв зөв. Менежмент чухал л даа.

Жинд нь япончууд их байдгийн байна, япончуудтай л их тулах нь дээ. Лхавга дэлхийн аварга болох гэж 3,4н жил тоглосон билүү.


япончууд хөнгөн жингүүдэд ерөнхийдөө чанга юм билээ. Тайландууд бас дээр нь Карибийн тэнгисээр нутагтай өмнөд америкчууд гээд л.
Лхагваа Солонгос руу гарч л буруу замаар явцан болхоос анхнаасаа Америк-т мэргэжилийн бокс хөөсөн бол аль эрт л аврага авчих байсан бөгөөд хэд хэдэн удаа аврагаа хамгаалчих чадалтай залуу байсан даа. Манай Улс одоог хүртэл Лхагваагийн амжилтыг сайн ойлгож үнэлэж чадаагүй санагддаг юм. Гавъат өгөөд л орхисон. Уг нь бол дэлхийн нэр хүнд бүхий холбооны бүсийг хоёр удаа зүүсэн жинхэнэ аврага юм байнаамшд. Түүгээрээ Лхагва дэлхийн мэргэжилийн боксын түүхэнд нэрээ бичүүлж үлдээсэн хүн. Одоогоор Монголд тийм аврага дахин төрөөгүй л байна. Солонгос руу гардаг л буруу болсон гэж би хувьдаа боддог. Тэр үед тэгээд хэлээд яриад зөвлөөд өгөх хүмүүс ч бас байгаагүй л байгаам.
Төгсөөг удахгүй Лхагваа ахынхаа амжилтыг ургаш ахиулах болов уу гэж горьдож сууна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby meesh » Mon Mar 16, 2015 2:49 pm

Зоу ССТВ-р ялагдаж байна лээ шт нэг өнгөт арьстанд.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests