***TUGSTSOGT Nyambayar***

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby meesh » Mon Mar 16, 2015 2:51 pm

Өнгөт гэж нээрээ Ази Филиппин Тай маягийн нөхөр байсан байхаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Mon Mar 16, 2015 3:48 pm

meesh wrote:Өнгөт гэж нээрээ Ази Филиппин Тай маягийн нөхөр байсан байхаа.

Өө хөөрхий тийм үү, мэдээгүй явсан байна. Хэнд ялагсан юм бол доо олж уншхаас. тэгнээ тэр Зоу бол мэргэжилд хол явахгүй байрын нөхөр л дөө. Дан контроор мэргэжилийн боксд ялахгүй. мэргэжилд ямар ч аавын хүү очсон ясных нь хөлсийг шавхаад хэн бэ гэдгийг нь шалгаад өгдөг гэж боддог юм. Тийм болхоор жинхэнэ зодоонч чанартай дээр нь хүнд гартай, сэтгэл зүй сайтай ийм л залуучууд гайгүй хол явчих байх. Зоу Шинминь бол зодоонч чанартай биш зүгээр л асар их хурдтай бас дээр нь их арга зальтай баагий.
Манай боксчдоос Төгсцогт гайгүй зодоонч юмуу гэж харагддаг. Баку-д очиж WBS-д хэд тоглосон нь түүнд их өөрчлөлтийг бий болгох шиг болсон. Бадар Ууган бол жинхэнэ сайн мэргэжилийн тулаанч болж болхоор залуу байсан даа. Даан ч бэртэл гэмтэл гээд алга боллоо.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby meesh » Mon Mar 16, 2015 5:30 pm

Тайланд юм байна. 7 тоглолт 1 ялагдал.
Loss 6–1 Thailand Amnat Ruenroeng UD 12 2015-03-07 China The Venetian Macao, Macau, SAR For IBF Flyweight title.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Steppe » Fri Mar 20, 2015 11:39 pm

.
Last edited by Steppe on Mon Mar 23, 2015 7:41 pm, edited 1 time in total.
Steppe
 
Posts: 84
Joined: Tue Nov 18, 2014 12:19 am

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Blizzard » Sat Mar 21, 2015 12:04 am

ROFL oo tiimu :RD
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Yes Man » Sat Mar 21, 2015 1:00 am

Мэргэжил рүү нэгэнт орсон бол сонирхогч руу буцна гэсэн юм байдгүй юм аа.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby SimonE » Sat Mar 21, 2015 1:08 pm

Америкт очсоноосоо хойш мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж байгаа .
Гэснээс дараагийн тулаан нь хэзээ юм бол?
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby meesh » Mon Mar 23, 2015 11:38 am

Дээр дасгалжуулагч хэн билээ ингэж яриад байсан шт мэргэжил рүү ороод эхний 10 тоглолт хийгээд буцаад сонирхогч руугаа ороод тоглож болдог, харин 10 дээш тулаан хийчихсэн болдоггүй юм ярьсан шт. Тэгээд Рио хүртэл 10 тулаан хийж амжихгүй байх тийм боломжтой гээд байсан.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby PrOXy » Mon Mar 23, 2015 12:04 pm

https://kickass.to/champs-2015-hdrip-xv ... 51980.html

энэ гоё баримтат кино байна лээ. 2015 онд гарсан. мэргэжлийнхэний амьдрал, уналт өгсөлт, эрүүл мэнд, зодог тайлаад тулгарсан асуудлууд.. тайсон, холифильд, бернард хопкинс нар хуучлана.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby crusader » Mon Mar 23, 2015 1:50 pm

Вегас-т шоудаж яваамуудаа. эхнээсээ л сайн дэг журамтай эмх цэгцтэй өөрийгөө тултал дайчлаад үзмээр байхийн. дөнгөж эхний ялалт гээл тэрийгээ тэмдэглээд вегаст нтр-т шоудаал. нөхрөөс уул нь их юм хүлээж байгаа шүү дээ ард түмэн нь
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Mon Mar 23, 2015 2:27 pm

crusader wrote:Вегас-т шоудаж яваамуудаа. эхнээсээ л сайн дэг журамтай эмх цэгцтэй өөрийгөө тултал дайчлаад үзмээр байхийн. дөнгөж эхний ялалт гээл тэрийгээ тэмдэглээд вегаст нтр-т шоудаал. нөхрөөс уул нь их юм хүлээж байгаа шүү дээ ард түмэн нь

Төгсцогт АНУ-д очоод мэргэжилийн гэрээ хийгээд, сайн дасгалжуулагчтай, туршлагатай менежертэй болоод анхныхаа Про файт-г амжилттай хийсэн болхоор баярлах нь аргагүй. Хэн ч түүний оронд байсан бол бас л тэгэж баярлах байсан байх.
Ер нь залуу байхад хааяа нэг шоудах байхшд. Манайхан л аан тэр шоудаад архи уугаад, охид хүүхнүүд эргүүлээд явж байна гээд сүжин даржин болгоод яриад байдаг болхоос ганц нэг удаа сэтгэл таарч ам нийлдэг хэдэн нөхөдтэйгөө пари, диско хэсээд хөөрхөн охид харж нүд сэтгэлээ баясгаад явж болно л гэж боддог. Тамирчин л гэхээрээ бэлтэглийн заал гэр хоёроос өөр хаашаа ч явж болохгүй гэсэн юм байхгүй биз дээ. Тааруулаад ууж идэж байгаа байхөө Төгсөө маань.

Хүлээлтийн тухайд бас нэг бодлоо хуваалцхад: Их хүлээлт өөрөө бүхнийг муухай болгож харагдуулдаг. Байгаагаар нь л хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм болов уу даа гэж бодог юм.
Яахав Төгсөөг хурдхан аврага болоосой, мэргэжилийн сайн тулаанч болж биднийг баярлуулаасай гэсэн хүлээлт Монгол хүн бүхэнд бий. Гэхдээ медал хоёр талтай гэдэг байхаа ;-)
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby crusader » Mon Mar 23, 2015 4:58 pm

:eek:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Могжоохон » Sun Mar 29, 2015 12:28 am

Tugsuu ah insta deeree Namaig Olympod harahiig husej bga hun bnuu, 50% bolomj bn gsn bn lee...
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby SimonE » Sun Mar 29, 2015 4:37 am

Orgil-TT wrote:
crusader wrote:Вегас-т шоудаж яваамуудаа. эхнээсээ л сайн дэг журамтай эмх цэгцтэй өөрийгөө тултал дайчлаад үзмээр байхийн. дөнгөж эхний ялалт гээл тэрийгээ тэмдэглээд вегаст нтр-т шоудаал. нөхрөөс уул нь их юм хүлээж байгаа шүү дээ ард түмэн нь

Төгсцогт АНУбайхаа ;-)

Тэр ч үнэн шүү. :eek:
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Fri Apr 03, 2015 8:12 am

Мэргэжилийн боксын промоутер Дон Кинг-н түүх өөрөө домог. Тэр хүнээс авах хаях зүйл их бий. Нэг зүйлийг ойлгосон маань юу вэ гэхээр: Мэргэжилд боксыг "тоглодоггүй" харин боксоор "тулалддаг". Тулаанд "nice guy" байх хангалтгүй. Тулаанд бол "bad boy" л байх ёстой. Рингэн дээр өрсөлдөгч нь үхлээ гэхэд нүдээ ч чавчихгүй хараад зогсож байх тийм "bad boy" эсвэл "killer machine" байх учиртай юм шиг байгаа юм. Тэр тулаан нь зүгээр л мөнгөний төлөө биш амь насныхаа төлөө амьдралын төлөө тулаан байдаг юм гэсэн. Дон кинг олон боксчдыг гаргаж ирсэн шигээ олон эрсийн амьдралаар тоглосон хүн. Түүгээрээ Промоутер хүн бокчин хүнийг мөнгөний боломж гэж хардаг, түүнийг партнер гэж үздэггүй гэдгийг хэлж байх шиг.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Цогоо » Fri Apr 03, 2015 11:53 am

Жаахан байхад мэргэжлийн боксын тухай нэг орчуулгын ном тааралдаад уншиж байж билээ. Яг Оргилын хэлээд байгаа юмыг бичсэн. Тэр үеийн хамаг мундаг боксчдын тухай, намтар тулаануудыг нь бичсэн. Тэгээд тэрнийгээ магтаж бахархсан биш, хөрөнгөтний завхрал маягаар бичсэн байсан ч надад их таалагдаж байсан юмдаг. Тэр номон дээрээс Мухаммед Али, Шугар Рэй энэ тэр гэсэн цөөхөн хэдэн нэрийг тогтоож авсан даа. Тэр боксчдын тухай хүмүүстэй ярих гэхээр хөрөнгөтний гээд ерөөсөө ярьдаггүй. Хөрөнгөтнүүд гэж үнэхээр муу хүмүүс юм даа гэсэн ойлголт тэгэхэд л суучихсан шиг байгаа юм. хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Fri Apr 03, 2015 12:42 pm

Би бас тэр номыг уншиж байсан, нэр нь юу ч билээ дээ одоо таг мартаж. Мохаммед Али- Жоу Фрейжер-н эсрэг хоёр дахь удаагаа Филиппинд тоглоод 15 раундын дараа ялсан юм. Дараа нь мань эр хэлсэн байдаг: би үхэлтэй хэзээ ч ийм их ойрхон байсангүй гэж.
Өнөө үеийн мэргэжилийн ертөнц бол харин жинхэнэ утгаараа мөнгөний шоутай интертайнтенттай холилдсон. Хэн ямар телевизтэй том гэрээ хийж чадна тэдний тулаанууд л үнэд хүрж олон үзэгчид араасаа дагуулдаг. Шотайм, Топ Ранк-ын Эйч Би Оү-тэй хийсэн гэрээнүүдийг хархад толгой эргэм их мөнгөний тоо гардаг. Боб Арнум гэж хуучин Али-н промоутер байсан өвгөн партизан промоутер одоо бараг 80 гарсан байхаа Харвардын билүү Иэйлийн билүү төгсөгч еврей хүн байдаг. Айхтар харамч гэж байгаа. Тэрнээс мөнгө салгах гэдэг бараг саран дээр гарахаас ч хэцүү гэж уншиж байсан юм байна. Одоо харин мань эр Флойд Пакайо хоёрыг тулалдуулж л байна. Хойд америкийн Негрүүд Мексикчүүд, Латино-чууд дээр нь ганц нэг азиуд л үхэхээс буцахгүй тулалдхад бэлэн байх шиг. Европын цатгалан пацаанууд тэгэж хамараа цохиулахыг бурангуй зүйл гэдэг мөртлөө тйим тулаан үзэх гэж хэдэн мянгаар нь доллар төлнө. 50 цент, Оскар де ла Ойяа хоёр сүүлийн үед промоушн хийх болж. Тэд мөнгөтэй болхоороо л тийм их эрсдэл дааж гардаг байх. За тэгээл миний олж уншсанаар мэргэжилийн тамирчидаа промоутерууд нь янхан гэж харааагаад тамирчид нь промоутероо чөтгөрийн амилсан элч гэж хараагаад л байх юм билээ. Мөнгөнөөс болж юу ч хийхээс буцахгүй тийм л ертөнц дөө.

Төгсөө маань аврага л болж чадвал мөнгө хийж чадна. Аврага болвол түүний тулаануудыг үнэ хүргэж чадна. Дээр нь бас үзэгчдийн симпати-г булааж чадах харизма-тай байх хэрэгтэй гэж байгаа. Тэр талдаа бол манай хүн яадаг бол. Төгсөөг мэргэжилтнүүд үзнэ байх, харин жирийн сонирхогч яах бол. Монголчууд бид 3 саяуулаа үзээд ч квотыг хөөргөж сайжруулж бол чадахгүй. Хэн нэгэн Мексик, эсвэл Латино аврага байлаа гэхэд тэднийг үздэг үзэгчдийн тоо талийж өгнө. ТВ Квот асар өндөр болно. Тийм болхоор тэдний тулаан үнэ хүрч зарагдна. Төгсөө Америйг л байлдан дагуулах хэрэгтэй. Англи, Исаниар чөлөөтэй яриад Америк хүмүүсийн сонсохын хүссэн тэр л санаануудыг хэлж яриад, дээр нь хайртай аврага Али, Шугар Рей Леонард энэ тэрд нь хайр зарлаад энд тэндхийн ТВ шоунд ороод явбал ч өөр байж мэдэх л юм. Тийм болвол манай хүн мөнгийг жинхэнэ утгаар нь ууна даа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby crusader » Sun Apr 05, 2015 6:58 am

Флойд Moneymaker шиг мөнгийг хийдэг болчихвол тэ :ногоон:
Пак vs Moneymaker 5,02нд билүү? Нэг найзтайгаа овоо том бооцоо тавина даа Пак дээр
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby meesh » Mon Apr 06, 2015 9:35 am

Манни Брэдлитэй тоглосон тоглолт өчигдөр гарч байна лээ тэр хэзээнийх вэ? Тэгээд ялж байна лээ, уг нь харахад тэнцүүдүү л үзээд байх шиг, мэргэжлийн нүдээр өөр байх л даа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby Orgil-TT » Mon Apr 06, 2015 6:07 pm

meesh wrote:Манни Брэдлитэй тоглосон тоглолт өчигдөр гарч байна лээ тэр хэзээнийх вэ? Тэгээд ялж байна лээ, уг нь харахад тэнцүүдүү л үзээд байх шиг, мэргэжлийн нүдээр өөр байх л даа.

Тэр тулаан нилээд дээхнэ үед болсон байх шүү. Манни Бредли 1, 2 гэж хоёр тулаан болсон. Эхний тулаанд нь Бредли ялсан. Улаан цайн юм болсон л доо. Эхний тулаанд Манни Бредлиг бол 100 хувь хожсон. Яахав Маннигийн промоутер Боб Арум Манни-д чи надгүйгээр хэн ч биш шүү гэж ойлгуулах гэж тийм юм хийсэн гэж мэргэжилийнхэн ярьдаг юм билээ (Ahmed Öner: turkish boxing promoter of Yuriokis Gamboa etc.).
Ер нь бол мэргэжилд хажуугийн гурван шүүгч байдаг ба повер панч буюу оновчтой цохилтуудыг нь тоолдог юм. Тэгээд тухайн раундад хэн илүү повер панч хийнэ түүнд 10 оноо өгөөд нөгөөхд нь 9 оноо өгөөд явдаг. Торгууль хүлээх, нокдаун-д оруулаж тоолуулах болвол 10 оноогоо хожиж буй тамирчинд өгөөд нөгөөхд нь 8 оноо өгдөг. 12 раундын нийлбэр дүнгээр эцэст нь шийдвэр гаргадаг. Анзаарсан бол тулааны завсарлага болхоор нийт цохилтын тоо, түүнээс оновчтой болсон нь тэд гээд тоогоор бас процентоор нь гаргаад байдаг. Тийм л аргаар тооцож байгаа хэрэг. Манни Бредли хоёр дээр тэр оновчтой цохилтуудыг нь л тоолсон байгаа. Бас Боб Арум Манни Пакайо-г энэ удаа цааш гэж чадахгүй л дээ, мөнгөө алдхыг л Боб Арум хүсэв гэж.
Боб Арум бол хөгшин бурхи л даа. Одоо 80 гарсан настай амьд домог болсон хөгшин байдаг юм. Цагтаа Мохаммед Али-г хүртэл промоутед хийж явсан зайтай эрээ. Топ Ранк гэж компанийн үүсгэн байгуулагч захирал. Америк-т еврэй фракц гэж мундаг хүчтэй юм байдаг гэж сонссон юм. Улс төр, бизнесийн гол судасыг атгаж тоглож байдаг хүч гэж байгаа. Үнэмшхэд хэцүү ч тийм зүйл байдаг гэж олон ч хүний ярилцлагаас сонсож уншиж байсан даа. Гэхдээ бас Америк-д ч тэр хаа сайгүй антисемит үзэл байдаг гэдгийг мартаж болохгүй. Боб Арум бол еврэй гаралтай Америк бизнесменүүдийн нэг.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby meesh » Tue Apr 07, 2015 3:10 pm

Orgil-TT :eek:

Тэр 3 шүүгч бас лоббинд орох боломжтой л юм байна хүн л юм чинь хэхэ. Гэхдээ бас 12 үе дундажилдаг гэхээр гайгүй юм шиг .
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby asa » Mon Apr 20, 2015 8:20 am

Бас 1 раундад унагаасан байна. Хүндүүдтэй нь хэзээнээс тулж эхлэх юм болдоо

CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby kayo » Mon Apr 20, 2015 8:28 am

Эхний 10н тойрог ийм гаруудтай тоглож дасгах байхоо, бага багаар дасж л байг, рэйтинг нь ч гэсэн өсж байна биз.

Нөгөө гар нь 2-13 гэсэн үзүүлэлттэй, шийдчихсэн гар, шинэ залуусын мешок бололттой.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby SimonE » Mon Apr 20, 2015 12:11 pm

Найман кг хассан гэсэн. Тэгэхээр жин өгсөчихөж болохгүй юм байхдаа. Цаашдаа улам л олон кг-ийг хаснашд.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: ***TUGSTSOGT Nyambayar***

Postby zigo » Mon Apr 20, 2015 12:42 pm

kayo wrote:Эхний 10н тойрог ийм гаруудтай тоглож дасгах байхоо, бага багаар дасж л байг, рэйтинг нь ч гэсэн өсж байна биз.

Нөгөө гар нь 2-13 гэсэн үзүүлэлттэй, шийдчихсэн гар, шинэ залуусын мешок бололттой.


би лав бодохдоо зориуд иймэрхүү тоглолт хийлгэдэг байх гэж бодоод байгаашд.
1. сивиг нь сайжруулах гэж.
2. дэмжигчидтэй болгох гэж.
3. нөхцөл байдалд бага багаар дасгах гэж гэх мэтээр холон шалтгаан байдаг биз. хэд хэдэн иймэрхүү тоглолт хийж байгаад л шуугайнтайхан шиг тоглолт хийж байж л мөнгө хийдэг биз. мэдээж энэ бүгдийг менежер ч юмуу промоутер зохион байгуулдаг биз.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests