2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby Чуугий » Tue Oct 11, 2011 1:53 am

hosko wrote:
Чуугий wrote:Украйн АЙБА-д гомдол гаргаад заргаа авсан юм гэсэн.


Манайх бичсэн бол ху* л гэх байсан байх даа... Хэцүү ч юм даа...

Гомдол гаргахдаа АЙБА-даа баахан мөнгө өгдөг юм гэсэн.
Гаргасан гомдолоо өөрсдөдөө ашигтайгаар шийдвэл ч яахав харин тэр гомдлыг нь авч хэлэлцэхгүй бол баахан мөнгөөр шатдаг юм шиг байгаа юм.
Манайх шиг орон тэгээд тэр болгон дээр нь мөнгөгүйдээд л байх шиг байна шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby El Payaso » Tue Oct 11, 2011 10:18 am

Мөнхэрдэнэ өчдөр ярилцлага өгч байна лээ... хожичлоо л гэж бодсон... ноотой тоглолт болсон энэ тэр гээд л... :sad:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby goalman » Tue Oct 11, 2011 10:30 am

El Payaso wrote:Мөнхэрдэнэ өчдөр ярилцлага өгч байна лээ... хожичлоо л гэж бодсон... ноотой тоглолт болсон энэ тэр гээд л... :sad:

Унасан бүхэнд шалтаг мундахгүй ээ...Дандаа ингэж хуцаж байхийн...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby ider » Tue Oct 11, 2011 11:55 am

Оноо нь багш дасгалжуулагчдад тоглолтын явцад харагдахааргүй байдаг гэсэн. Аргагүй л дээ сайн бид нарын нүдээр ч гэсэн илт хийлгүүлсэн нь харагдсан даа
@goalman нөхөр минь жаахан бодолтойхон яриач. Тамирчин хүний зовлон их. Уйгагүй хөдөлмөрлөөд л тэмцээн дээр чухал мөчид даж луйвардуулж ялагдаж байна байна. Дээрээс бид нар энд юу ч чадахгүй байж ингэж хуцлаа барилаа нтр гээд байх юм бол хэн монголын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орж эх орныхоо нэрийг гаргах вэ?
Тэхдээ манай спортынхоноос саяын дэлхийн аваргуудыг хараад байхад боксынхон л бусад шигшээгийнхнийгээ бодвол дэлхийд ойрхон байна уу даа л гэж бодогдлоо. Одоо холбоо нь шүүгчдээ сайн бэлдээд айба-н холбоонд нь шургуулаад байх хэрэгтэй.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 11, 2011 6:26 pm

ider wrote:Оноо нь багш дасгалжуулагчдад тоглолтын явцад харагдахааргүй байдаг гэсэн. Аргагүй л дээ сайн бид нарын нүдээр ч гэсэн илт хийлгүүлсэн нь харагдсан даа
@goalman нөхөр минь жаахан бодолтойхон яриач. Тамирчин хүний зовлон их. Уйгагүй хөдөлмөрлөөд л тэмцээн дээр чухал мөчид даж луйвардуулж ялагдаж байна байна. Дээрээс бид нар энд юу ч чадахгүй байж ингэж хуцлаа барилаа нтр гээд байх юм бол хэн монголын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орж эх орныхоо нэрийг гаргах вэ?
Тэхдээ манай спортынхоноос саяын дэлхийн аваргуудыг хараад байхад боксынхон л бусад шигшээгийнхнийгээ бодвол дэлхийд ойрхон байна уу даа л гэж бодогдлоо. Одоо холбоо нь шүүгчдээ сайн бэлдээд айба-н холбоонд нь шургуулаад байх хэрэгтэй.

Чухамаа чухам. ганц манайх гэлтгүй өөр жин дээр ч бас хийлт нилээн харагдаж бна лээ дээ. Бокс тэгээд 1 ялагдвал авралгүй мултардаг, тэмцээн эхлээд дуустал 10-аад өдөр жингээ барьдаг, гараад зодолддог, бууж ирэхэд дээд доод даралт нь бараг 0-200 болдог гэж байгаа, тийм л хүнд спорт доо, тийм юманд луйвардуулаад байхаар яаж олиг байхым дээ. тамирчин хүнд чинь өөрт нь мэдэгдэж л байгаашд, илүү л үзлээ дээ, за даа өгөө аваатай л дуусав уу даа, алуулсан байхаа нтр гээд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby jal » Tue Oct 11, 2011 10:47 pm

Ганцхан Сэрдамбыг л бодоод үз. Одоо 26 настай хүн, 48 кг-ыг барьж байна шүү дээ, ямар их тэсвэр хатуужил, гайхамшиг вэ,,, Бид нар хэддүгээр ангидаа 48 кг байдаг байсан билээ,
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby Чуугий » Wed Oct 12, 2011 2:07 pm

П.Сэрдамба: Солонгосын тамирчнаас даагаа нэхэх бодолтой байсан ч барсангүй


Азербайжаны нийслэл Баку хотод болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба хүрэл медаль хүртсэн. Уг тэмцээнд 128 орны 600 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзсэн юм. Манай тамирчдын хувьд багийн дүнгээрээ 14 дүгээр байрт шалгарчээ. Боксын шигшээ багийнхныг өчигдөр БТСГ-ын удирдлагууд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбатай ярилцлаа.

-Дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртээд ирсэнд баяр хүргэе. Медальтай ирсэн ч гэлээ өмнөх шиг фэнүүд чинь тосож авсангүй?

-Зүгээр ээ. Урьд нь олимпийн наадмаас мөнгөн медаль, дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн өндөр амжилт үзүүлсэн учраас олон хүн баярлаж байсан. Энэ удаад хүрэл медаль хүртээд ирлээ. Бид нар чинь байнга ирэн очин байдаг. Сая гэр орныхон маань тосож авсан.

-Азийн аваргын үеэр Солонгосын тамирчинд нутагт нь ялагдсан. Сая бас зодуулчихлаа. Барсангүй юу?

-Солонгосын тамирчинтай хоёр удаа таарч, хоёр удаа хожигдлоо. Эхлээд Азийн аваргаар хожигдсон байсан. Харин саяын тэмцээнд мөнгөн медалийн төлөө дахин таарч тоглосон. Ер нь бол Солонгосын тэр тамирчинтай тоглоно гэдгээ мэдэж байсан. Даагаа нэхэх бодол байсан ч болсонгүй.

-Дахиад таарчихаар айх юм уу. Ер нь айдаг тамирчин байдаг уу?

-Тамирчин хүнд өрсөлдөгчдөө хожигдчих болов уу гэсэн эмээх зүйл бол байдаг. Түүнээс учиргүй айгаад байх зүйлгүй. Тэр гар нь хүчтэй, тэр цохилтод нь өртчих вий гэж бодоод, айгаад байвал яаж тулалдах билээ.

-Олимпийн эрх авчихсан тул Лондонгийн олимп хүртэл оролцох тэмцээний тоогоо цөөлөх үү. Олон тэмцээнд орохоор өөрийн чинь тоглолтын тактикийг өрсөлдөгч нар мэдчихнэ гэсэн зүйл байх уу?

-Олимпийн өмнө тэмцээн, уралдаанд нэлээд орох байх аа. Саяын тэмцээний үеэр намайг ямар байгааг манай ерөнхий дасгалжуулагч харсан. Тиймээс багшийнхаа хэлсэн, зөвлөснөөр л бэлтгэлээ хийгээд явна. Ер нь тамирчин хүнд тэмцээн дутагдана уу гэхээс илүүднэ гэсэн юм байхгүй.

-Хариуцлагатай тэмцээний өмнө бэртэл авчихвий гэсэн болгоомжлол байдаг байх. Биеэ нөөгөөд, бэлтгэлээ хийгээд байж болдоггүй юм уу?

-Тамирчин хүн тэмцээнээс тэмцээнд туршлага хуримтлуулж байдаг. Тиймээс бэртчихнэ гэж айгаад рингэн дээр гарахгүй байна гэсэн зүйл байхгүй. Байнгын бэлтгэлтэй байна. Харин томоохон тэмцээний өмнө жингээ хасаад, бэлтгэлээ хийгээд л орно доо.

-Ердийн жин чинь хэд байдаг юм бэ?

-Хэвийн үедээ 56 кг байдаг. Жингээ нэлээд бариад энэ шүү дээ. Түүнээс сул тавьчих юм бол 56-аас дээшээ гарчих гээд байдаг юм. Тэмцээн дөхөөд ирэхээр жингээ сайн барьж байгаад хасна.

-Жингээ яаж барьдаг вэ. Эрэгтэй хүн болохоор асуудалгүй юу?

-Хөлсөө гаргана. Хоол ундандаа анхаарах гээд олон юм байна аа. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэйгээр хийхээр гайгүй ээ.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна вэ. Тэмцээнгүй үедээ бэлтгэл хийх үү?

-Миний хувьд оноос өмнө орох тэмцээн байхгүй. Тэмцээнгүй үедээ бүтэн сайнаас бусад өдөр сэргээлтийн бэлтгэл гэж хийдэг юм. Өдөрт цаг гучин минут бэлтгэл хийдэг.

-Өнгөрсөн зунаас "Худалдаа хөгжлийн банк"-ны тамирчин болсон. Ямар гэрээ байгуулдаг юм бол. Сонирхож болох уу?

-Гэрээг олонд хэлээд байхаар тийм сонин зүйл биш байх аа. Ямар ч байсан тус банкны ТУЗ-ийн дарга Эрдэнэбилэг ахдаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Дэлхийн аваргын хүрэл медалийг ямар бай шагнал дагалдаж ирдэг юм бэ?

-Тив, дэлхийн аваргын медалийг бай шагнал дагалдаж ирдэггүй. Медалиа л авна. Харин төр, засгийн зүгээс хүрэл медаль хүртсэн бол найман сая төгрөг өгдөг.

-Медалиа угааж найр хийх үү?

-Миний хувьд найр хийгээд дууссан. Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд бүх дээд шагналыг авсан учраас тэдгээр шагналыг давж угаагдах медаль байхгүй.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын тамирчин байна вэ. Лондонгийн олимпод Солонгосын өнөөх боксчинтой таараад ялагдчих юм биш биз дээ?

-Олимпод таарах л байх. Саяын тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Украины тамирчид байлаа. Мөн Куба, Орос, Солонгос, Казахстаны тамирчид сайн. Ер нь боксын спорт жигд хөгжиж байгаа учраас тэр орны тамирчин муу гээд байх юм алга.

-Нэр хүндтэй тамирчдад сурталчилгааны санал их ирдэг байх. Сард хэдэн төгрөгийн орлоготой байдаг вэ?

-Рекламанд тоглооч гэсэн санал ирнээ ирнэ. Орлогын хувьд нууц.

-Таны жинд тоглож байгаа сайн хүүхдүүд байна уу?

-Монголоос би л байна. Араас гарч ирж байгаа тамирчид алга. Тэгж байгаад гарч ирэх байлгүй дээ.

-Бакуд болсон дэлхийн аваргын үеэр тамирчдад болон үзэгчдэд оноо ил харагдаагүй. Энэ нь тоглолтод нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Раундын дундуур багш оноо хэлж өгч байсан. Харин яг тоглож байхад оноо харагдахгүй болохоор хэдэн оноо алдаж, авч байгаагаа мэдэхгүй байсан. Уг нь харагдаж байвал оноогоор дутуу яваа үедээ тухайн үеийнхээ тоглолтын тактикийг өөрчлөх тал байдаг.

-Бакугийн уур амьсгал ямар байв. Тамирчдыг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Азербайжаныхан монголчуудыг их дэмжиж байсан шүү. Армений хоёр ч боксчныг манайхан мулталж өгсөн болохоор биднийг их дэмжинэ. Манайхан рингэн дээр гарахаар Монгол, Монгол гээд балиашиглаж байсан.

-Тамирчид сонгууль болохоор хэн нэгэн нэр дэвшигчийн сурталчилгаанд явж байгаа харагддаг. Таны хувьд сурталчилгаанд явах уу?

-Би ямар нэгэн намын харьяанд байдаггүй. Тэгээд ч энэ надад хамаагүй. Сүүлд нь хэлэхэд "Эрдэнэт" үйлдвэрийн Ч.Ганзориг захиралд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Монголын олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Бат-Энх ахдаа талархсанаа илэрхийлье. Биднийг Эрдэнэт дэх "Сэлэнгэ" амралтын бааз дээр бэлтгэлээ хийж байх үед Бат-Энх ах ирсэн. Ирээд хувийнхаа мөнгөөр үхэр аваад шууз хийлгэж өсгөн. Түүнийг нь манай боксчид Бакуд идэж байгаад ирлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby ider » Wed Oct 12, 2011 3:16 pm

Сурвалжлагч новш нь ямар өлөн өлөн юм асуудаг шаар вэ, баас хүрчихлээ:
-Медальтай ирсэн ч гэлээ өмнөх шиг фэнүүд чинь тосож авсангүй?
-Сая бас зодуулчихлаа. Барсангүй юу?
-Ер нь айдаг тамирчин байдаг уу?
-Биеэ нөөгөөд, бэлтгэлээ хийгээд байж болдоггүй юм уу?
-Лондонгийн олимпод Солонгосын өнөөх боксчинтой таараад ялагдчих юм биш биз дээ?
-Таны хувьд сурталчилгаанд явах уу?
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby J@x » Wed Oct 12, 2011 3:58 pm

Манай хүний дургүй нь бас хүрснүү шууд өөрөө сүүлд нь хэлэхэд гээд дуусгачихаж.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby У.Тэмүүжин » Wed Oct 12, 2011 4:03 pm

энэ ямар эргүү дух нь ийм сурвалжлага авдаг бна аа.. ямар сэтгүүл юм?
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6190
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby )(ottaь » Wed Oct 12, 2011 5:00 pm

Тив, дэлхий, олимпын медалтай хун шуу дэ. Хундэтгэлтэй харьцахад яадаг бнаа.

Гудамжны зодоочинтой ярилцаж бгаам шиг муухай гэдэг н (mannn (mannn (mannn
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1175
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby Цоомоо » Wed Oct 12, 2011 9:59 pm

Би Сэргог сая Солонгосд нээх хичээхгүй ялагдсан байх магадлалтай гэж бодож байгаа.
Өөрийнхөө одоогийн форм нтрийг мэдэж байгаа биз, Хятадтай тоглохгүй гэж бодсон байж болох.
Олимпт л нэг сайн үзье гэсэн үүднээс ч юм уу.
За за миний л бодол.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby rednasca » Thu Oct 13, 2011 9:03 am

чиний бодол үнэн байгаасай...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby AG » Thu Oct 13, 2011 9:15 am

Харин тэхх ккк
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby Jo_amka » Fri Oct 14, 2011 4:58 pm

Саяын ДАШТ-ээр эхний 10т орж эрхээ авсан тамирчид
49 кг
1 Zou Shiming (Хятад)
2 Shin Jong-Hun (Солонгос)
3 David Ayrapetyan (Орос)
4 Пүрэвдоржийн Сэрдамбa (Монгол)
5 Kaew Pongprayoon (Tайланд)
6 José de la Nieve (Испани)
7 Yosvany Veitia (Куб)
8 Devendro Singh (Энэтхэг)
9 Mark Barriga (Филиппин)
10 Jérémy Beccu (Франц)

Ази-6 Европ-3 Америк-1

52 кг
1 Misha Aloyan (Орос)
2 Andrew Selby (Уэльс)
3 Rau'shee Warren (АНУ)
4 Jasurbek Latipov (Узбекистан)
5 Elvin Mamishzade (Aзербайжан)
6 Vincenzo Picardi (Итали)
7 Michael Conlan (Ирланд)
8 Khalid Yafai (Англи) (Олимпод нэг улсаас нэг л тамирчин оролцох учраас эрхээ авч чадаагүй)
9 Robeisy Ramírez (Куб)
10 Chatchai Butdee (Tайланд)

Ази-3 Европ-4 Америк-2

56 кг
1 Lázaro Álvarez (Куб)
2 Luke Campbell (Англи)
3 John Joe Nevin (Ирланд)
4 Anvar Yunusov (Tаджикистан)
5 Detelin Dalakliev (Болгар)
6 Orzubek Shayimov (Узбекистан)
7 Sergey Vodopyanov (Орос)
8 Joseph Diaz (АНУ)
9 Vittorio Parrinello (Итали)
10 Mohamed Amine Ouadahi (Алжир)

Ази-2 Европ-5 Америк-2 Африк-1

60 кг
1 Vasyl Lomachenko (Украйн)
2 Yasniel Toledo (Куб)
3 Domenico Valentino (Итали)
4 Gani Zhailauov (Kазакастан)
5 Miklós Varga (Унгар)
6 Fazliddin Gaibnazarov (Узбекистан)
7 Han Soon-Chul (Солонгос)
8 Jai Bhagwan (Энэтхэг)
9 Robson Conceição (Бразил)
10 Sailom Adi (Tайланд)

Ази-5 Европ-3 Америк-2

64 кг
1 Éverton Lopes (Бразил)
2 Denys Berinchyk (Украйн)
3 Tom Stalker (Англи)
4 Vincenzo Mangiacapre (Итали)
5 Heybatulla Hajialiyev (Aзербайжан)
6 Manoj Kumar (Энэтхэг)
7 Gyula Káté (Унгар)
8 Uranchimegiin Mönkh-Erdene (Mонгол)
9 Anthony Yigit (Швед)
10 Jonathan Alonso (Испани)

Ази-3 Европ-6 Америк-1

69 кг
1 Taras Shelestyuk (Украйн)
2 Serik Sapiyev (Kазакстан)
3 Egidijus Kavaliauskas (Литва)
4 Vikas Krishan Yadav (Энэтхэг)
5 Errol Spence (АНУ)
6 Fred Evans (Уэльс)
7 Andrey Zamkovoy (Орос)
8 Vasili Belous (Молдав)
9 Alexis Vastine (Франц)
10 Yasuhiro Suzuki (Япон)

Ази-3 Европ-6 Америк-1

75 кг
1 Evhen Khytrov (Украйн)
2 Ryota Murata (Япон)
3 Esquiva Florentino (Бразил)
4 Bogdan Juratoni (Румын)
5 Darren O'Neill (Ирланд)
6 Danabek Suzhanov (Kазакстан)
7 Aleksandar Drenovak (Серби)
8 Andranik Hakobyan (Aрмен)
9 Zoltán Harcsa (Унгар)
10 Stefan Härtel (Герман)

Ази-2 Европ-7 Америк-1

81 кг
1 Julio César la Cruz (Куб)
2 Adilbek Niyazymbetov (Kазакстан)
3 Egor Mekhontsev (Орос)
4 Elshod Rasulov (Узбекистан)
5 Oleksandr Gvozdyk (Украйн)
6 Damien Hooper (Aвстрали)
7 Meng Fanlong (Хятад)
8 Ehsan Rouzbahani (Иран)
9 Enrico Kölling (Герман)
10 Jeysson Monroy (Колумб)

Ази-4 Европ-4 Америк-1 Австрали ба Далайн орнууд-1

-91 кг
1 Oleksandr Usyk (Украйн)
2 Teymur Mammadov (Aзербайжан)
3 Siarhei Karneyeu (Bеларус)
4 Wang Xuanxuan (Хятад)
5 Artur Beterbiyev (Орос)
6 José Larduet (Куб)

Ази-2 Европ-3 Америк-1

+91 кг
1 Magomedrasul Majidov (Aзербайжан)
2 Anthony Joshua (Англи)
3 Erik Pfeifer (Герман)
4 Ivan Dychko (Kазакстан)
5 Erislandy Savón (Куб)
6 Roberto Cammarelle (Итали)

Ази-2 Европ-3 Америк-1

Мөн Дэлхийн Боксын Лигт түрүүлсэн 5 тамирчин эрхээ авсан байгаа

56кг - Kanat Abutalipov (Kазакстан)
60кг - Rachid Azzedine (Франц)
75кг - Soltan Migitinov (Aзербайжан)
81кг - Abdelhafid Benchabla (Aлжир)
91кг - Clemente Russo (Итали)

Code: Select all
Тив        Эрх авсан Үлдсэн эрх  Нийт
Africa    2            50             52
America    14            40            54
Asia       29            27             56
Europe    50            28              78
Oceania    1            9             10
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby hosko » Sun Oct 16, 2011 1:41 pm

Африк ч сайхан байнаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2011 оны Боксын ДАШТ, Баку хот, Азербайжан (9. 25-10.8)

Postby El Payaso » Mon Oct 17, 2011 11:26 am

африк ази америк гурав адилхан байхдаа яах вэ дээ... Ази чинь нийт хүн амын тоогоор ч энэ тивд байгаа улс орны тоогоор ч нөгөө хоёроосоо илүү ш дээ... европ одоо юун ч олон эрхтэйн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Previous

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron