Туялзуур сэлэм

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Туялзуур сэлэм

Postby Khosoo » Thu Oct 08, 2009 5:46 pm

Энэ сайхан спортын тухай энд ярилцацгаая.
Уул шугамандаа Монголын үндэсний спорт ч гэж хэлж болохоор.
Дотроо гурван төрөлтэй.

Epee буюу оросоор шпага. Image Биеийн бүх хэсэгт онож оноогоо авна. Сэлэм нь фойлынхтой адил боловч сэлэмний бариулын хамгаалалт нь арай өөр. Мөн арай хүнд байдаг. Туялзуур сэлмийн хамгийн хүнд төрөл гэж үздэг.
Image


Фойл буюу рапира. Image Их бие, эрүү рүү хатгаж оноогоо авна.
Image

Сабре буюу сабля. Image Бэлхүүснээс дээш ононо. Цавчих зориулалттай. Нөгөө хоёр төрөл үзүүрээр хатгаж оноог авдаг бол энэ сэлмийн бүх хэсгээр цавчиж оноогоо авдаг. Их хурдтай төрөл.
Image


Энэ гурван төрлийг удахгүй монголоор нэрлэнэ. Хэрхэн орчуулах, нэрлэх тухай ярилцаж байгаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby Khosoo » Thu Oct 08, 2009 6:28 pm

Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд Туркийн Анталья хотноо туялзуур сэлэмний ДАШТ болж, манай улсаас анх удаа тамирчнаа өрсөлдүүллээ. Германы Хамбургт суралцахын зэрэгцээ энэ спортоор хичээллэдэг Батсуурийн Баттөмөр туялзуур сэлэмний “foil” дасгалд оролцсон юм. Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй спортоор шинэ хуудас нээж, анхдагч болсон түүнээс ДАШТ-д хэрхэн оролцсон талаар нь сонирхсон юм.

-Туялзуур сэлэмний ДАШТ-д оролцсон анх­ны монгол тамирчин нь та боллоо. Энэ талаар сэтгэгдлийг тань сонсъё?

-Монголд хөгжих эх суу­риа дөнгөж тавьсан спор­тын энэ төрлөөр анхлан хичээллэж, улмаар ДАШТ-д оролцсондоо сэтгэл өн­дөр байгаа. Энэ удаа өөрийн түвшинг тогтоож, туршлага хуримтлуулах зорилт тавьсан.

-Хэдэн тулаан хийв? Өрсөлдөгчдийнхөө талаар?

-Foil-ын эрэгтэйчүүдийн төрөлд 129 тамирчин 17 хэсэгт хуваагдахад би хоёрдугаар группт Швед, Герман, ӨАБНУ, БНСУ, Израиль, Данийн сэлэм­чид­тэй орсон. Хараахан хо­жил авч амжаагүй ч ӨАБНУ-ын тамирчны эсрэг тулаанд анхны оноогоо авлаа. Жак Вилоен гэдэг тэр тамирчин дэлхийд чансаагаараа 48 дугаарт ордог юм билээ.

-Хувцас, хэрэглэ­лийн ялгаа хэр байв?

-Тэмцээний өмнө FIE-гийн “for Future of Fencing” сангийн тэргүүн Виталий Логвин зуучилж, “Prieur” фирмийн ерөнхийлөгч Фе­дерико Фавиотой уулзуулж өгсөн. Тэр хүн надад 1300 еврогийн үнэтэй иж бүрэн хувцас, хэрэглэл бэлэглэ­лээ. Хэрвээ “Prieur”-ийн ерөнхийлөгч хувцас өгөөгүй бол ДАШТ-д оролцож ча­дах­гүй байсан. 1600 нью­тоны даралтыг даах чанар­тай өмсгөлтэй байж орол­цох эрхээ баталгаажуулдаг юм байна.

-Та энэ спортоор хи­чээллээд удаж байна уу?
Image
-Би Хамбургийн ИС-д мехатроникийн инженерийн мэргэжлээр суралцдаг. Туялзуур сэлмийн бэлтгэ­лийг хараад гоё санагдаж, секцэнд бүртгүүлж байлаа. Германы иргэн болсон иран багшийн удирдлагад хоёр жил хичээллэж байна. Бэлтгэл хийх гэж прокат­наас хувцас авах юм уу, хүнээс өмсгөлийг нь гуйдаг байсан. Одоо өөрийн хув­цастай болсон, бэлтгэлээ сайн хийнэ ээ.

-Герман руу сур­гуульд явахаасаа өмнө спортын өөр төрлөөр хичээллэж байсан уу?

-Би 1985 онд Улаан­баатарт төрж, I сургуулийг төгссөн. Дунд сургуульд сагсан бөмбөгөөр хичээл­лэж, өсвөр үеийн УАШТ, хүүхдийн спортын наадамд түрүүлж байсан.

-Германд туялзуур сэлэмний тэмцээнд ордог уу?

-Хотын хэмжээнд бол­дог жижиг тэмцээнүүдэд үзэлцэнэ ээ. Нэг удаа III байрт шалгарч байсан. Хам­бургтээ чансааны оноо­той. Цаашид улам олон тэмцээнд оролцож, муж, улсын рейтингтэй болох зорилго тавьж байна.

-Ойрын хугацаанд эх орноо төлөөлөн орол­цох өөр тэмцээн байна уу?

-Арваннэгдүгээр сарын 10-18-нд Катарт Азийн АШТ болно. Үүнд оролцох төлөв­лөгөөтэй. Азид БНХАУ, Япон, БНСУ-ын сэлэмчид тэргүүлдэг юм билээ. Сүүлийн үед Арабын орнууд гадны шилдэг дас­галжуулагчдыг авч ажил­луу­лан эрчтэй хөгжүүлж байгаа гэсэн.

-Ярилцсанд баярла­лаа. Амжилт хүсье.

-Энэ дашрамд ДАШТ-д оролцоход тусалж дэмж­сэн “НАБД” компанийн захирал Б.Нармандах ах, мэргэжлийн сүмогийн ёко­зүна Хакүхо М.Даваа­жаргал нарт талархал илэрхийлье.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby Khosoo » Thu Oct 08, 2009 6:29 pm

Туялзуур сэлэмний ДАШТ-ий медальтнууд

Foil

Эр. Ганцаарчилсан: 1.Андреа Балдини (Итали) 2.Жу Жунь (БНХАУ) 3.Питер Йоппич (Герман), Артем Седов (ОХУ)

Баг: 1.Итали 2.Герман 3.ОХУ

Эм. Ганцаарчилсан: 1.Айда Шанаева (ОХУ) 2.Жён Хи-Сүк (БНСУ) 3.Ариан­на Эрриго (Итали), Элиса ди Франчиска (хоёул Итали)

Баг: 1.Итали 2.ОХУ 3.Герман

Epee

Эр. Ганцаарчилсан: 1.Антон Авдеев (ОХУ) 2.Маттео Тальяриол (Итали) 3.Хосе Луис Абахо (Испани), Жером Жаннет (Франц)

Баг: 1.Франц 2.Унгар 3.Польш

Эм. Ганцаарчилсан: 1.Любовь Шутова (ОХУ) 2.Шеррайн Шальм (Канад) 3.Сонья Тол (Голланд), Анфиса Почкалова (Украин)

Баг:

Sabre

Эр. Ганцаарчилсан: 1.Николас Лимбах (Герман) 2.Рарес Думитреску (Ру­мын) 3.Тамаш Деши (Унгар), Луижи Тарантино (Итали)

Баг:

Эм. Ганцаарчилсан: 1.Мариэл Загунис (АНУ) 2.Ольга Харлан (Украин) 3.Карол Верне (Франц), Орсоля Нагы (Унгар)

Баг: 1.Украин 2.Франц 3.БНХАУ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby Ladykop » Thu Oct 08, 2009 7:50 pm

[flv]h=360&plid=AAR1awz4mvMQA8kc&debug%5FvideoId=HxBHrYloFXw&cfps=0&debug%5FsourceData=B4A7DA4C7%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20%20&w=480&sourceid=ys&debug%5FplaybackQuality=medium&scoville=1&debug%5FflashVersion=WIN%209%2C0%2C124%2C0&fmt=5&debug%5Fdate=Thu%20Oct%208%2019%3A50%3A25%20GMT%2B0800%202009[/flv]

Foil Fencing
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Туялзуур сэлэм

Postby Ladykop » Thu Oct 08, 2009 8:00 pm

Хосоод баярлалаа. :eek: Гоё спортын тухай сэдэв нээжээ. Манайд fencing сонирхдог хүмүүс хэр байдаг вэ? мэдээлэл тамихгүй юу
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Туялзуур сэлэм

Postby Г.Баяраа » Thu Oct 08, 2009 10:46 pm

udku ene sportyn tvvhiig orchuulnaa
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Туялзуур сэлэм

Postby rednasca » Fri Oct 09, 2009 11:31 am

би үнэнгээсээ Хосоог ДАШТ-д орсон гэж бодож байлаа... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Туялзуур сэлэм

Postby MJ » Fri Oct 09, 2009 11:50 am

Mongolian fencer to participate in an international Championship

FIRST Mongolian 24 year-old fencer B.Battomor who curses studies in Hamburg's University, Germany, competed in men's foil category at the World Fencing Championship 2009, which was held in Antalya,Turkey from September30th to October 8th ,2009. '' I am so excited about the Championship, and my purpose for competing at this event was to accumulate experiense'' B.Battomor said.
There was a total of 129 fencer competing in men's foil category and they are devided in 17 parts. B.Battomor may participate at the Asian Fencing Championships. The Championship will be hosted in Qatar, UAE on November 10th-18th, 2009.

Sourse: UB POST (Friday, Oct 9th,2009)
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Туялзуур сэлэм

Postby carlsberg_mgl » Fri Oct 09, 2009 8:56 pm

туялзуур сэлэм гэх үү...туялзуур жад гэх нь зөв үү... :smile:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Туялзуур сэлэм

Postby Ladykop » Fri Oct 09, 2009 10:06 pm

carlsberg_mgl wrote:туялзуур сэлэм гэх үү...туялзуур жад гэх нь зөв үү... :smile:


Харин би бас гайхаад л байна. Туялзуур жад гэж манайхан бас яриад байдаг. Гэхдээ ямар ч байсан жад л биш дэг. Туялзуур илд гэсэн нь зөв юм болов уу
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Туялзуур сэлэм

Postby Khosoo » Sat Oct 10, 2009 12:37 pm

Туялзуур сэлэм гэж нэрлэхээр тохирч, одоо бүх асуудал дээр ингэж нэрлэхээр болсон. Уг нь fence гэдэг үг нь defence гэдэг үг юм байналээ. Шекспир нэг зохиол дээрээ fence гэдэг үг ашигласнаас хойш ингэж нэрлэжээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby Khosoo » Sat Nov 14, 2009 5:57 pm

Image
Катарын нийслэл Доха хот энэ өдрүүдэд спортоор амьсгалж байна. Хөлбөмбөгийн хоёр их гүрэн Англи, Бразилийн шигшээ багууд тэнд нөхөрсөг тоглолт хийж арабын ертөнцөд хөлбөмбөгийн шидийг үзүүлж байгаа бол туялзуур сэлэмний Азийн тулаанчид сэлмийн эрдмийг араб түмэнд таниулж байна.

Дэлхийд хэмжээгээрээ хамгийн томд орох битүү ASPIRE хэмээх үзэсгэлэнт спортын ордноо 11 сарын 13-19-ны хооронд туялзуур сэлэмний 3 төрлөөр, ганцаарчилсан болон багийн ангилалд 23 улсын 800 гаруй тамирчин “хатгалцаж” байна.

Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын шилдэг тамирчин Б.Баттөмөр эрэгтэйчүүдийн foil төрөлд “байлдаж” буй бөгөөд түүний төрөлд 120 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Ганц дайчин ганцаардалгүй тэртээх өвөг дээдсийн сэлмийн эрдэм хэвээрээ буйг Персийн булангийн Катард үзүүлэх биз ээ.

Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby Khosoo » Wed Jan 06, 2010 10:46 am



Сайхан видео байна
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby RBK » Fri Jan 08, 2010 1:50 am

Энүүгээр чинь би эвгүй шд... Өрсөлдөгчдөө л оногдчоод байдгаас биш...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Туялзуур сэлэм

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:33 pm

Монголд хичээллүүлдэг газар мазар байдаг юм боловуу?
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:42 pm

10р хороололд нэг газар уг нь байсан
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Туялзуур сэлэм

Postby Хуучин Хүү » Sun Jan 02, 2011 4:35 pm

Энэ спортоор хичээллэхэд насны хязгаар байдаг уу ? Эсвэл ямар нэгэн шалгуур тавьдаг уу ?
Яг одоогийн байдлаар ажиллаж байгаа клуб сургалтын төв байдаг юм болов уу ?
Хуучин Хүү
 
Posts: 5
Joined: Sun Jan 02, 2011 4:31 pm

Re: Туялзуур сэлэм

Postby rildo » Wed Feb 16, 2011 3:34 am

Туялзуур сэлэмийн цлуб байгаа шуу. утас ни 99135236. олимпийн хороон дээр хичээллэж байгаа.
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby rildo » Wed Feb 16, 2011 3:48 am

http://www.facebook.com/home.php#!/phot ... .628755972 туялзуур сэлэмийн клубийн зураг
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Re: Туялзуур сэлэм

Postby RBK » Thu Feb 17, 2011 12:07 am

liverpoolfan wrote: мэдээлэл тамихгүй юу

Тамхиар яаахнуу??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Туялзуур сэлэм

Postby Jo_amka » Thu Feb 17, 2011 12:15 am

Хуучин Хүү wrote:Энэ спортоор хичээллэхэд насны хязгаар байдаг уу ? Эсвэл ямар нэгэн шалгуур тавьдаг уу ?

Бас төлбөр мөнгө нь хэд вэ? 7 хоногт хэдэн удаа ордог вэ?
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Туялзуур сэлэм

Postby Цогоо » Mon Mar 28, 2011 3:07 pm

Боловсрол сувгаар манай Хүлгээ, Цэнгэл хоёр гарч байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Туялзуур сэлэм

Postby Penny_deegii » Mon Jun 13, 2011 8:29 pm

Jo_amka wrote:
Хуучин Хүү wrote:Энэ спортоор хичээллэхэд насны хязгаар байдаг уу ? Эсвэл ямар нэгэн шалгуур тавьдаг уу ?

Бас төлбөр мөнгө нь хэд вэ? 7 хоногт хэдэн удаа ордог вэ?

Харин тийм. Мэдээлэл байвал өгөөч. Ялангуяа насны хязгаартай эсэх талаар. :ногоон:
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Туялзуур сэлэм

Postby kots » Tue Jun 28, 2011 9:04 pm

6 жилийн омно уул н анх нэг хун хэн ч билээ нэрийг н мартаж Олимп гд туялзуур сэлэмний сургууль нээж байсийн. жил гаран тэрэнд нь яавж байсан тэхдээ хулдидаад алга болсон доо уул нь тэр чигээрээ хичээллэж байсан бол
kots
 
Posts: 1
Joined: Tue Jun 28, 2011 8:57 pm

Re: Туялзуур сэлэм

Postby rildo » Mon Sep 05, 2011 2:01 am

kots wrote:6 жилийн омно уул н анх нэг хун хэн ч билээ нэрийг н мартаж Олимп гд туялзуур сэлэмний сургууль нээж байсийн. жил гаран тэрэнд нь яавж байсан тэхдээ хулдидаад алга болсон доо уул нь тэр чигээрээ хичээллэж байсан бол

олимпийн хорооний байранд хичээллэж болно шуудээ. сарын төлбөр 120000 байхаа. долоо хоногт 3 удаагаар 8 цагийн хичээл орно. 12 аас дээш насны хэн бүхэн хичээллэж болно.
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Next

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron