Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Moza » Sat Sep 12, 2009 10:52 pm

Өнөөдөр чинь харин юм юм давхцаад сайхан бн даа... :mongol: :mongol: :mongol:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby poseidon » Sat Sep 12, 2009 11:35 pm

Image
монголын боксын холбооны мэйл гэсэн үйтүмэнгийн мэйл хаяг байна шд
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Nok » Sat Sep 12, 2009 11:45 pm

1-t Oros 2 alt 4 mungu 2 hurel
2-t Itali 2 alt
3-4 Uzbekistan 1 alt 1 mungu 2 hurel
3-4 Cuba 1 alt 1 mungu 2 hurel
5-6 Mongol 1 alt 1 mungu 1 hurel
5-6 Ukraine 1 alt 1 mungu 1 hurel


Иймэрхүү л байна даа монголын бокс :mongol: :gold :silver :bronze :-D Энхжаргал бэртээгүй, Бадраа ирсэн бол юү болох байсан болоо?

Итали бол ард л байна шд.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Жавхлан » Sun Sep 13, 2009 2:21 am

Сэрдамба ухаалаг гоё тоглолт хийж дэлхийн аварга боллоо доо. Ноднингоосоо хамаагүй сайжирсан харагдаж байна. Мөрний гэмтэл нь гайгүй байвал дахиад ч том амжилт гаргахаар л байна. Жүдо, боксоос анхны дэлхийн аваргууд төрөөд энэ зун ч сайхан зун болж өнгөрлөө.
Төгсцогтын хувьд энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа өчнөөн олон тэмцээн хүлээж байна, бэлтгэлээ л сайн хийгээд, хэт магтуулаад биеэ тоочихгүй бол ч хол явна даа.

:gold :silver :bronze :mongol: :mongol: :mongol:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby CAHAKA » Sun Sep 13, 2009 4:44 am

Шар хадны гудамжинд өссөн хүү л гэцгээгээд байх юм. Гэснээс Бадараа чинь бас шархадны нөхөр бил үү ? :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Должко » Sun Sep 13, 2009 11:38 am

сайхан өдөр болж байнааа хөөө сити хожоол Дэлхийн аврагтай болооол
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby ТӨӨГӨӨ » Sun Sep 13, 2009 1:12 pm

Яааая Олимпоор Сэрдамбыг азны шахуу л мөнөг авчлаа гээд бсан одоо тэр үгнэсээ үнэндээ ичиж бнаа! Үнэхээр л жиндээ бол номер 1 юмаа. Төгсцөгтын хувьд бол энэ бдлаараа бвал Олимп, дэлхийн аварга бол бнаа. За тэгээд Монголын Бокс үнэндээ л сайнжирчжээ! Энэ эрчээрээ явах болтугай! Одоо Сэрдамба Хөдөлмөрийн баатар болох байхдаа. Төгсцoгт гавьяат тамирчин 17-тoй хөөрхөн юмаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby umbuu » Sun Sep 13, 2009 3:36 pm

Бид баян биш.Бид бусад шиг тийм сайхан тааламжтай газар амьдардаггүй.
Бид бас хараал идсэн 80 , 90 сая байтугай 5 cаяуулаа ч биш.Өвөл зундаа дунджаар
бараг 60 градусын температурын ялгаа гардаг тийм айхтар, талын тэнэмэл салхи хавирга нэвт
үлээсэн үржил шимгүй тал газар амьдардаг.Тийм ч учраас бид хэдэн зуун жилийн туршид
өсөж үржээд газар авдаггүй хараал идсэн цөөхүүлхнээ үндэстэн.Сүүлийн мянган жилийн
түүхэндээ ганц л удаа мандан бадарч үзэхдээ дэлхийг доош нь чихсэн.
Гэнэт л дэлхийгээс бараг арчигдангаа алдаж 200 жил вакуумд , харин 70 жилд нь тархиа контролдуулсан.
Гэхдээ биднийг заяа нь түшдэг.Улаанбаатарын саарал гудамжинд хичнээн ядуу амьдардаг ч
хүсвэл цээж дүүрэн бахархалыг , омогшилтойгоо хамт гаргаж чадах 1000 мянган залуусыг
энэ хотын хаанаас ч олж харахад амархан.
Бид хөгжинө , дүү нар маань өсөж томроно.Тэд нарыгаа өсөн хөгжиж буй гайхалтай нийгэмд
амьдруулахын тулд бид нар хичээх ёстой.Тийм нийгэмд өсөж торнисон дүү нар маань
бидний хүсэн хүлээсэн олон олон алтан медалыг бидэнд бэлэглэх нь зүй ёсны хэрэг бизээ.
Учир нь бидэнд ашиглаж чадвал потенциал бий.
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby *R9* » Sun Sep 13, 2009 3:42 pm

Манайхан нэрээ илүү байлаа. Ямар сайхан байна. Сэрдамба үнэхээр илүү байналээ. За тэгээд манай Боксчидоос Дэлхийн Боксчид айдаг ирж байхшивдээ.

Төгсцогт бол Монголоос ийм нэгэн шинэ Боксчин дэлхийн давцанд гарч ирлээ гэдгээ тунхагласан тэмцээн боллоо.

Монголын далбай Италийн Милан хотын тэнгэрт мандаж, алтан соёмбот туг минь намьрахыг хардаг би ямар азтай хүн бэ? Бидны эрэн ингээд эхэлж байнадаа. Бид МОНГОЛ. :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby avarga » Sun Sep 13, 2009 4:04 pm

Алт, мөнгө, хүрэл медальтай... :-D
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Mojul » Sun Sep 13, 2009 4:46 pm

манай боксынхон аймаар бна аа.... :mongol:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Miro Klose » Sun Sep 13, 2009 5:39 pm

umbuu wrote:Бид баян биш.Бид бусад шиг тийм сайхан тааламжтай газар амьдардаггүй.
Бид бас хараал идсэн 80 , 90 сая байтугай 5 cаяуулаа ч биш.Өвөл зундаа дунджаар
бараг 60 градусын температурын ялгаа гардаг тийм айхтар, талын тэнэмэл салхи хавирга нэвт
үлээсэн үржил шимгүй тал газар амьдардаг.Тийм ч учраас бид хэдэн зуун жилийн туршид
өсөж үржээд газар авдаггүй хараал идсэн цөөхүүлхнээ үндэстэн.Сүүлийн мянган жилийн
түүхэндээ ганц л удаа мандан бадарч үзэхдээ дэлхийг доош нь чихсэн.
Гэнэт л дэлхийгээс бараг арчигдангаа алдаж 200 жил вакуумд , харин 70 жилд нь тархиа контролдуулсан.
Гэхдээ биднийг заяа нь түшдэг.Улаанбаатарын саарал гудамжинд хичнээн ядуу амьдардаг ч
хүсвэл цээж дүүрэн бахархалыг , омогшилтойгоо хамт гаргаж чадах 1000 мянган залуусыг
энэ хотын хаанаас ч олж харахад амархан.
Бид хөгжинө , дүү нар маань өсөж томроно.Тэд нарыгаа өсөн хөгжиж буй гайхалтай нийгэмд
амьдруулахын тулд бид нар хичээх ёстой.Тийм нийгэмд өсөж торнисон дүү нар маань
бидний хүсэн хүлээсэн олон олон алтан медалыг бидэнд бэлэглэх нь зүй ёсны хэрэг бизээ.
Учир нь бидэнд ашиглаж чадвал потенциал бий.

үхэр гэхэд дажгүй бичсэн бна шүү хэхэ i m just kidding :-D :D
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Батгэрэл » Sun Sep 13, 2009 7:00 pm

:gold :silver :bronze Сайхан байна аа. За тэгээд чөлөөтийнхэн минь буухиагаа үргэлжлүүлээд аваад явдым шүү.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby ILiKeThiSgAme » Sun Sep 13, 2009 8:27 pm

[code][/code]Image Монголын фанатууд!!! Уухай уухай!!!
User avatar
ILiKeThiSgAme
 
Posts: 3
Joined: Sat Sep 12, 2009 6:00 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby El Payaso » Mon Sep 14, 2009 11:58 am

Сэрээ мундаг мундаг... Төгсцогт дээр шүүгч ч бас эхэндээ жаахан хийсэн л дээ тэгээгүй бол тэгээд айл тэгэж хамагаалаа ч уу үгүй ч үү? гэхдээ ийм залуу хүүхэд мөнгө авсан нь зүгээр л дээ... дараа нь хүсэх зорих юм үлдсэн нь дээр шдээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Bayaraa » Mon Sep 14, 2009 12:33 pm

Манайхан үнэхээр мундаг байлаа ... Бахархаж л сууна. Хүсэх юм гэвэл Банди багш түм, бум наслаарай гэж :mrgreen:

Жич: Бамбууш гоё бичжээ, харин манай Оргил-ТТ маань хаачив? Мэргэжилтний үгийг сонсох юмсан.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby SuperZolo » Mon Sep 14, 2009 1:13 pm

Манай Бокс ч дэлхийд хүчирхэг болжээ...Тэр 17 той хүү :-D . Дэлхийг дахиад хэдэн жил эзэгнэхийн бэээ.. Яахийн бээ :gold
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby 1220 » Mon Sep 14, 2009 2:56 pm

аймаар аймаар
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby monhoo_ts2003 » Mon Sep 14, 2009 7:47 pm

saixan saixan. :gold :silver :bronze :mongol: :D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Realist » Mon Sep 14, 2009 11:01 pm

Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын сэтгэгдлийг сонслоо.news.mn

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ийм бага насандаа өндөр амжилт гаргасан баяр хүргэе?

-Анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртлээ. Маш их баяртай байгаа. Бүх даваанд багшийнхаа зааж зөвлөснөөр тоглосон. Энэ амжилт их олон хүний ялалт гэж хэлэхийг хүсч байна. Миланы дэвжээнд нийт тав ялж, мөнгөн медаль хүртлээ.

-Сэтгэлзүйн хувьд ямар нэгэн нөлөөлөх зүйл байсан уу?

-Миний хувьд бүх тулаандаа тайван байсан. Сандарсан, тэвдсэн тийм зүйл байгаагүй. Уг нь аварга болно гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Болж өгсөнгүй. Аваргын төлөөх тулаанд оноо дарагдаагүй тал бий. Тэгээд ч оноогоор хол хоцорсон учир барих боломж байгаагүй. Бүх хүчээ дайчлаад үнэндээ аварга болж чадсангүй. Гэхдээ энэ амжилтдаа сэтгэл хангалуун байна

-Аваргын төлөөх тоглолтод битүү хамгаалалтыг сэтлэх гэж нэлээд ядрах шиг болсон?

-Маш их хүч гаргасан учир ядарсан. Өрсөлдөгч маань ч адил. Цаашлаад дэлхийн амжилтаа ахулахын төлөө хичээнэ. Алтан медалиа алдсан тамирчинтай дахиад таарах байх гэж найдаж байгаа. Тэр үед ялахыг зорьж байна.

-Өөрийн тань хувьд энэ жил тун одтой байна. Цаашлаад ямар тэмцээн хүлээж байна?

-Энэ жилийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шигшээ багийн тамирчин болсон. Мөн анх удаа насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Ойрын үед тэмцээн байхгүй байх. Одоо бэлтгэлээ л сайн хийнэ дээ.

-Өөрийг тань спортын гараагаа жүдо бөхөөр эхэлсэн гэдэг. Бокс руу урвах саналыг хэн гаргав?

-Анх жүдо бөхөөр Б.Шийрэв багшийн удирдлагад хичээллэж байгаа удалгүй боксын тамирчин болохоор сэтгэл шулуудсан. Үнэндээ жүдо бөхөөр амжилт гаргахгүй юм шиг санагдсан юм. Харин боксын спортыг сонгосон маань зөв байсан гэж боддог. Энэ спортоор хичээллээд гурван жил болж байна.

-Олон улсын тэмцээнд тийм ч олон оролцож байгаагүй байх?

-Тийм ээ. Саяын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний зургаа дахь тэмцээн байлаа. Нэрэмжит тэмцээнд ч тийм олон орж байгаагүй.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby mig28 » Tue Sep 15, 2009 4:55 pm

WALCOTT wrote:
mig28 wrote:энэ нээрээ эвгүй хор найрагддаг юм шигээ угаасаа манай хүнийг хожигдуулах нь ойлгомжтой пүэрто рико дараа нь италтай тоглож бна эзэн орны боксчин аварга болгох нь ойлгомжтой шд тоглолтын дараа иймээ тиймээ юм ярихгүй болгосон бна даа
зүгээр хамгаалалтан дээр нь цохиход оноо ороол бншд

bodhol yum :smile: tehdee iim bish l baigaasai

tehdee ter pur bol hamgaallt nyagt bnlede ketsuu ketsu

Банди багштай адилхан л бодсон бна"
http://news.gogo.mn/video/59410
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Саруулбаатар » Tue Sep 15, 2009 5:30 pm

Image
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Norman_Whiteside » Tue Sep 15, 2009 8:30 pm

П.Сэрдамба Чингис хаанаас хаанаас хойш Орос, Хятадыг нийлүүлж байгаад зодсон анхны Монгол баатар эр боллоо
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby LeMoN » Tue Sep 15, 2009 9:04 pm

Norman_Whiteside wrote:П.Сэрдамба Чингис хаанаас хаанаас хойш Орос, Хятадыг нийлүүлж байгаад зодсон анхны Монгол баатар эр боллоо

:-o :-o :-o ХАХАХ Их хуцвал үнэн юм даа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Orgil-TT » Tue Sep 15, 2009 10:12 pm

Mongolian

Мелан 2009 сонирхогчын боксын дэлхийн ээлжит аврага шалгаруулах тэмцээн Монгол түмний сэтгэлд үеийн үед үүрд дурсагдах болно. Түмэн бээрээр алслагдсан харь нутгийн энэ хотын үзэсгэлэн гоо нь дэлхийд зартай гэнэм. Гэвч тэнүүн Монголынхоо эгэлхэн толгод шигээ мөр мөрөөн түшилцэж, хэрсүү боргожуу хоёртоо хөлөртлөө хүлхэдсэн боксчин хөвгүүдийн минь аз хийморь нь харин харийн нутгийн тэрхүү үзэсгэлэнг алт мөнгө хүрэл өнгөөр навсайтал дарсан байх нь зүйрлэшгүй их бахархал бус уу!

Энэ наадам эхлэхийн өмнөхөн Монголын ёс гурав тул гурмсан алтан медал авах болтугай хэмээн ерөөж шившиж байсан минь бараг л биелэлээ олсон байна. Дээлийнх нь захыг гарын арван хуруугаа бадайртал мушгин суусан Монгол аавуудын хүсэл ингэж билэх гэж. Монгол эцгийн удам бүлтэй бас бяртай байгээ!

Монголын олимпийн боксын баг маань дэлхийн аврагаас онцсайн дүн аваад буцаж явна. “Төлөг” хэмээн бидний хочилдог тэр Ветнамын атаархуу шүүгчид гурамсан медалиа шаржигнуулан байж тэнгэр өөд өргөн бариад “Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй төлөгүүд” хэмээж гайхуулмаар бардамнал төрөөд байх юм.

Олимпийн алт мөнгийн дараа, энэ жил монголын боксын тамирчид европын цувралаас эхлээд ази тивийн аврага, дэлхийн аврага гээд орсон тэмцээн болгоноосоо заавал ямар нэг медалтай ирсээр байгаад спорт сонирхогч биднийгээ алтан медал л биш бол амжилт биш юм шиг “давруун” бодолтой болгож орхисон байна. Үүний чинь төлөө баяраллаа гэж хэлэх ч үнэн хэрэгтээ багадна. Бразилийн хөл бөмбөгийн шигшээ дэлхийн аврагаас мөнгөн медал хүртээд ирхэд нэг ч хөгжөөн дэмжигч онгоцны буудал дээр тосоогүйн шалтгааныг одоо л ойлгож байна. Тиймээ, Монголын боксчид дэлхийн рингэнд нэгэнт эзэн суужээ. Энэ эзэгнэл эрин зуун дамжиж удаан үргэлжлэх болтугай!

Олимпийн мөнгөн медалт Ази тивийн аврага Пүрэвдоржын Сэрдамба дэлхийн аврага хэмээх хүндтэй цолыг хүртээд шагналын тавцанд төрийнхөө дуулалыг эгшиглүүлэн зогсохыг нь хараад өрийн эрхгүй сормуус норж орхисоныг нуух юун. Сэрдамбадаа баяр хүргэхийн ялдамд энэхүү нийтлэлээрээ мөрийг чинь ахын ёсоор нөхөрсөгөөр тэвэрч байна.

Сэрдамба өрсөлдөгчидөөсөө ухаанаар “илүү” байлаа. Тэрээр арга заль хоероо тактик тэвчээр болгож чаджээ. Үнэнийг өчхөд финалд Айрепетянтай гэж сонсоод санаа алдаж л байлаа. Гэтэл манай хүн бүгдээс “илүү” байсныг зөвхөн Монголчууд бид ч биш бүх л дэлхий харлаа.

Арван долоон насандаа би юу хийж явсанаа бодож нэг үзлээ. Хүүхдээрээ дэрвэж л явсансан. Төгсцогт гэдэг жаахан Монгол “хүүхэд” насанд хүрэгчидийн дэлхийн аврагаас Мөнгөн медал хүртсэн нь зүгээр л ид шид, мэйжик! Тиймээс энэ хүүг “Мэйжик” гэмээр санагдлаа. Мэйжик дайчин хүү байна лээ. Их юм бодоод байхгүй байгаагаараа дайраад л гарч байгаа харагдсан. Тэрээр ийм залуухан байж хаанаасаа тэр их мэдрэмжийг олж авсан юм болоо? Дашрамд сануулхад мэдрэмжтэй гэдэг туршлагатайн шинж! Хараа нь бас хурц юм. Хирийн хэцүү сериг оногдолгүй бултаад л гаргаж харагдсан, хараатай гэдэг хурдтайн шинж! Их юм дуулгана даа энэ мэйжик хүү!

Мөнх-Эрдэнийг хүрэл авхад урд нь олон жил дөрөв даваад начингийн даваанд үргэлж түрүү бөхөд амлуулж байдаг найраагүй сайхан бөх чадлаараа начин хийгээд туг тойрч буй мэт хийморилог сэтгэгдэл төрж билээ. Түүний кубатай хийж ялагдал хүлээсэн тулаан харамсмаар ч Мөнх-Эрдэнийг маань яагаад том тэмцээний медал одоог хүртэл авч чадаагүйг нь илтгээд өгчихөв үү гэлтэй. Мөнх Эрдэнэ маань хөндлөнгөөс харж байгаа хүнд дотроо их юм боддог бясалгадаг юм шиг санагддаг. Тэр нь түүний тоглолтын явцад хааяа нэг илэрдэг. Кубатай хийсэн тулаан дээр тэр нь ажиглагдах шиг болсон. Их сайн зөв эхлэж ирсэнээ нэг хоёр оноо илүү алдсан даруйдаа гэнэт удаашраад хүлээх маягтай болоод ирсэн. Одоо яах вэ гэж бодсон уу ямартай ч толгой нь чөлөөтэй биш харагдаж байлаа. Энэ л түүнд тоглолтоо бүрэн дүүрэн гаргахад саад болчихов уу? Нөгөө Куба нь нүдэнд өртмөөр уран тогоруу шиг хөдөлгөөнтэй юм. Ийм хүмүүс шүүгчидийн нүдэнд шууд өртөөд байдаг. Хоёр тамирчин адилхан оноо авхаар харилцан цохилцож байхад хэн уран хөдөлж нүдэнд өртөсөнд нь л оноо дарагдаад өнгөрдөгийн тод жишээ энэ байлаа.
Сэтгэл ханаагүйээ цаашдаа дахин дэлхийн аврагын мөн Олимпийн медал авах найдваруудын маань нэг бол яах аргагүй манай Мөнх-Эрдэнэ дээ!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests