Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 11:49 pm

Бамбууш wrote:Үнэн үнэн . Бадраа багын тийм зодоонч гар байсан гэсэн. Өөрийнх нь яриагаар шар хаданд нэг айхтар ах дүү хоёр байсан хүн нийлээд л бөөрлөхөө *a*гаад Пойлтож энэ тэр болдог байсан гэнэ. Тэр хоёртой нэг өдөр тулаад хоюуланг нь нухсан юм шиг байгаан.
Авьяас нь бол бий. Олимпоор би гэдэг хүн Бадраагаар ямар аймар бахархаваа...
Ажилын гарууд энэ тэрдээ бол гайхуулж өгсөн.


Монголчууд хамгийн сүүлд хэзээ Кубыг финалд ялж байлаа гээд бодоод байсан чинь олимпод лав байхгүй юм бн лээ. Харин манайд болдог байсан интернационлд бол гац нэг байсан.
Бадраагийн нүд нь гялтганаад л цаанаа нэг өөр. Сайн зодоончдын нүд гялалзсан сэрэглэн байдаг гэдэг юм. Ригондо гээд Куба Бадраагийн жинд нилээд хэдэн жил ноёрхсон доо түүний нүд ч гэсэн гялалзсан хурц.
Гудамжинд бол зоригтой аавын хүүхдүүд л ихэвчлэн дийлээд байд шиг байдаг юм. Бадраа хоёрын хоёр гарыг нухсан гэхээр анхнаасаа бас зоригтой аавын хүү байж л дээ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Wed Apr 29, 2009 12:04 am

Үйтүмэн аймшгийн хурдтай байж билээ. Тэгээд хойд зүүн гар нь Бокс командтай зэрэгцээд гэдсэнд орж байсансан. Шүүгч Бокс гэж хэлээд араас нь залгаад шууд стоп өгөөд нөгөө нөхрийг тоолж байлаа Өөрөөр хэлбэл: Бокс! Стоп! хоёр, гурав...
Аймаар уу?
Даваацэрэн гэж нарийн техниктэй ер нь Бадраархуу боксчин байсан юм. Олон жил дарааллан улсын аврага болсон. Боксынхон хоорондоо ярьж байлаа: хэрэв арван удаа дундаа завсартай түрүүлээд гавъат болдог юм бол (Бат Эрдэнэ аврагыг хэлж байна) манай Давка есөн жил тасралтгүй улсад түрүүлээд байна гээд л.
Цэвээнпүрэв (одоо наана чинь Англид байгаа) Давкаг нилээд хэд суулгаад авсан байх шүү миний мэдхийн. Ер нь л хүд гартай даа Цэвээнээ бол. Ингэхэд Цэвээнпүрэв гавъат авсан уу? Уг нь нэг холбооны дэлхийн аврага шүү дээ цаадах чинь. чансаа нь ч овоо явна лээ долоод байсан байхаа...
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Gooner » Thu Apr 30, 2009 11:32 am

Khosoo wrote:Тэгэхэд ч жин их хассан байсан. Бас л нөгөө тайзан дээр их явсны гор шүү дээ.

Чухамаа чухам...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Fri May 01, 2009 6:53 pm

Өнөөдөр » Hot news
Олимпийн аваргатай хамт мод тарья
(2009-04-30)


Маргааш (V.1) Спортын төв ордны урд талын талбайд олимпийн аварга Э.Бадар-Ууган мод тарих гэж байна. Хаврын урин цаг ирж, ногоон бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед олимпийн аваргын энэ санаачилга олон хүнд үлгэр дууриал болох биз ээ. Энэ талаар тодруулахаар Э.Бадар-Уугантай уулзаж ярилцсан юм.

-Мод тарих аяныхаа талаар манай уншигчдад тодруулж өгөхгүй юу?
-Олон нийтийг уриалсан иймэрхүү ажил хийхсэн гэж эртнээс бодож байсан л даа. Тэгээд анхны ажлаа мод тарихаас эхлэхээр шийдсэн. “Аварга Хадбаатар” сан, “ХАС” банк, “Говь” компани хамтарч ажиллах юм.

Бид “Газар эхээ баярлуулья” гэсэн уриаг дэвшүүлээд байгаа. Гэхдээ энд нэг юмыг зөвөөр ойлгоорой. Мод тарих энэ ажил маань улс төр, сонгуультай ямар ч холбоогүй шүү. Д.Хадбаатар агсны хүү Даваажав бид хоёр ярьж байгаад л шийдсэн. Цаашдаа жил бүрийн тавдугаар сарын 1-нд мод тарих ажлаа уламжлал богон явуулах бодолтой.

-Яг хэдэн цагаас мод тарих вэ?
-”Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит өсвөрийн барилдаанд оролцож буй бүх хүүхэд бидэнтэй хамт мод тарих юм. Тавдугаар сарын 1-ний өглөө 10 цагт Сүхбаатарын талбайд хүүхдүүдтэйгээ цуглаад Спортын төв ордонд ирнэ. Гэхдээ үүнийг уншсан хэн ч гэсэн хүрч ирээд бидэнтэй хамт мод тарьж болно.

Бид зүгээр нэг удаа мод тариад өнгөрөх биш, үүнийгээ цаашид арчилж тордоод үр дүнг нь үзэх зорилготой байгаа. Тиймээс модоо тарьсны дараа усалж, арчлах хүн хөлсөлж авсан. Бас энэ өдөр би өөрийн төгссөн 79-р сургууль дээр хүүхдүүдтэй мод тарихаар төлөвлөсөн. Бидний энэ санаачилгыг албан байгууллага, хувь хүмүүс дэмжээд, нийслэлээ ногоон хот болгохын төлөө зүтгэх байх гэж найдаж байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue May 05, 2009 1:00 am

Оргил энүүгээр л хаа нэгтээ эргэлдэх юм даа.
Миланы өмнө өөр ямар нэгэн сорилго тэмцээнүүд байгаа юмуу Оргилоо?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Чуугий » Wed Jul 08, 2009 5:00 pm

Боксчид Италийн Милан хотод болох тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна. Сэлэнгэ аймгийн “Эрдэнэт тур” амралтын газарт Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Бандийн удирлаганд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ. Энэ жил Милан хотод болох тэмцээнд “Бээжин-2008” олимпийн алтан медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Э.Бадар-Ууган тохойны бэртлийн улмаас оролцохгүй юм байна. Тус олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавъяат тамирчин П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нарын 34 боксчин бэлтгэлээ хангаж байгаа аж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Anarovich » Sun Aug 09, 2009 5:58 am

Мөнх Эрдэнэ нэг алт авчаасай одоо дараа олимп гэхэд бараг байцан байна биз
Anarovich
 

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Тунгаа » Sun Aug 09, 2009 7:56 pm

Anarovich wrote:Мөнх Эрдэнэ нэг алт авчаасай одоо дараа олимп гэхэд бараг байцан байна биз


:eek:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Aug 11, 2009 1:50 am

Би мөрөөдөж байна! Дэлхийн аврагаас алт нэгийг биш бүүр гуравыг авч байна гэж... Монголын ёс гурав тул гурамсан алт авч байна гэж ерөөж байгаа юм!!!

Би мөрөөдөж байна! Миланд манай хэдэн бор хүүхдүүд азтай хийморьтой монголынхоо нэрийг гаргаж явна гэж... Монгол хүн босоо цагаан хийморийн сүлдтэй тул азтай байг гэж залбирч байгаа юмаа!!!

Бид мөрөөдөж байна! Монгол улс маань мандан бадарч дэвжин дээшилж мөнх хөх тэнгэрийн хүчин дор алтан соёмбо шигээ бусдаас тод гялалзаж байна гэж... Бидний Монгол маань эрдэнээр баян тул тун удахгүй бусдын аазгайг гижигдэж дэлхийн нүдийг бүлтийлгэм буян ихийг хурааг ээ гэж шившцгээж байгаа юм шүү!!!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Aug 11, 2009 3:34 am

Анхаар Италичууд
Италийн тамирчид өнгө сайтай байгаа болхоор тэд багийн дүнгээр тун дээгүүр орж болзошгүй гэж таамаглъя. Энэ жилийн дэлхийн аврагаар эзэн орны тамирчид ширүүхэн бэлтгэлтэй орж байгаа нь ингэж бодход хүргэлээ. Итал тамирчид цэнхэр өнгийн өмсгөлөөр гоёдог болхоор тэднийг цэнхэрүүд гэж нэрлэдэг. Тэд ОХУ, Хятад, Куба, Бразил, АНУ мөн ХБНГУ ын шигшээ багийн ширэн бээлийтнүүдтэй сорилого-уулзат тэмцээн хийгээд амжсан. Хоёр алт найдвартай авна гэдэг зорилттой байх шиг. Олимп дэлхийн аврага Роберто Каммералле (+91) дэлхийн аврага олимпийн мөнгөн медалт Клименте Руссо (91) нар нь ялагдал гээчийг амссангүй удаж байна. Энэ хоёр цэнхэр өмсгөлтэй ширэн бээлийт итали эрсэд нутгийн дэвжээ ивээлтэй байх биз ээ.

Манайхантай таарч болох зарим нэг тамирчидаас нь цухасхан танилцуулхыг хичээье:
48kg. Алессандро Чубедду. Энэ эрийн тухай тодорхой мэдээлэл хомс юм. Сорилго тулаануудаа ч нээг их сайн амжилт гаргаагүй бололтой.
51kg. Винчецо Пикарди. 1983 онд төрсөн 26 настай. Энэ залуутай Сэрдамба таарч мэднэ. Пикардиг их л цол гуншинтай тамирчин гэх. Европийн болон дэлхийн аврагын хүрэл мөн Бээжингээс хүрэл медал зулгаасан эр. Орсон том тэмцээн болгоноосоо медал хүртсэн гэхийг бодход сэтгэл зүйн хувьд медалийнхаа өнгийг хувиргана л гэж зорьж яваа нь мэдээж. Тэгээд ч энэ жилийн бүх сорилгын тоголтууддаа ялалт байгуулсан Орос Куба Хятад Бразил гээд л тулсан болгоноо буулгаж авсан байх юм! Манай дасгажуулагч тамирчид ч энэ залууг таних учиртай. Дотроо нэгийг бодож хожих тактикаа боловсруулж л байгаа байх даа манайхан!
54kg. Витторио Парринелло, 1983. Mанай Идэрхүүтэй сугалаа таарч тулж болно.
57kg. Алессио Да Савино, 1984. Энэ залуугйин Кубатай тоглосон тоглолтын бичлэг http://www.youtube.com/watch?v=WIlBObez ... re=related эндээс Куба итали хоёрын арга барилыг ерөнхийд нь судалж болмоор л юм. Энэ жинд манай залуу тамирчин Жавхлан зодоглох болохоор өрсөлдөгчтэйгөө ганц нэг юүтюүбдээд л авхад гэмгүй. Нүүр хагархад тустай байж мэдэх л юм.
60kg. Доминико Валентино 1985 оных. Энхзориг маань Валентинотой таарах магадлал өндөр. Валентино хурдтай юм шиг мөрлөө саравганасан маажиж байгаа юм шиг олон цохилттой юм билээ. Тэр олон самардаан дундаасаа онооны цохилт бас цөөн. Их зуурдаг шинжтэй, гурав дөрөвөн угсраа самардах цохих хоёрын хооронд серидээд үргэлжлүүлээд зуураад авч байгаа нь олон ажиглагдсан. Гол нь урд гар нь хөдөлгөөнтэй олон давтсан хатгалттай юм. Гэхдээ манай Энхзориг түүнээс илүү илүү!
64kg. Дарио Донато Ванжели 1988 онд төрсөн. Мөнх Эрдэний өрсөлдөгч дөнгөж л 21-тэй залуу юм байна. Mанай хүн хашир бурхи шиг буйр туршлага заах байлгүй гэж найдна.
69 Алессандро Марциали, 1985.
75 Лука Подда, 1987.
81 Ивано Дел монте, 1985.
Руссо, Каммерале хоёрын тухай дахин өгүүлээд яах вэ тэр хоёр жиндээ бүгдээс илүү харагдна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Aug 11, 2009 3:37 am

Orgil-TT wrote:Би мөрөөдөж байна! Дэлхийн аврагаас алт нэгийг биш бүүр гуравыг авч байна гэж... Монголын ёс гурав тул гурамсан алт авч байна гэж ерөөж байгаа юм!!!

Би мөрөөдөж байна! Миланд манай хэдэн бор хүүхдүүд азтай хийморьтой монголынхоо нэрийг гаргаж явна гэж... Монгол хүн босоо цагаан хийморийн сүлдтэй тул азтай байг гэж залбирч байгаа юмаа!!!

Бид мөрөөдөж байна! Монгол улс маань мандан бадарч дэвжин дээшилж мөнх хөх тэнгэрийн хүчин дор алтан соёмбо шигээ бусдаас тод гялалзаж байна гэж... Бидний Монгол маань эрдэнээр баян тул тун удахгүй бусдын аазгайг гижигдэж дэлхийн нүдийг бүлтийлгэм буян ихийг хурааг ээ гэж шившцгээж байгаа юм шүү!!!

Би даган баясч мөрөөдөж байна.
Би итгэж байна
Би итгэлээ сэтгэлээр тэтгэж байна
Би алт авна хэмээн харь хүнтэй мэтгэж байна.
Би манай төрийн дуулал миланы тэнгэрт эгшиглэнэ хэмээн сэтгэж байна.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Wed Aug 19, 2009 11:16 pm

За ДАШТ ч хаяанд ирлээ дээ. Бүүр сэтгэл гэгэлзээд байна... Идэрхүүгийн тоглолтыг саяхан нэг бүтнээр үзэв.. Сайн юмаа энэ хүү ч... Монгол боксын школ гэж нэг юм гараад иржээ үнэхээр... Жавхлан ч бас дажгүй юм.. Мөнх-эрдэнэ ч уг нь нэг хэсэг монголын нэрийг тахладаг л байсан юм. Одоо ч нас нь харьцангуй хөгшин талдаа болчихож.. Зул унтрахдаа сүүлчийн удаа дүрэлздэг шиг нэг хүчтэйхэн дүрэлзээд хүрэл энэ тэр дээр буугаасай..
Сэрдамбадаа найдаж л байна юуг нь нуухав.. Олимпоор үзсэн тактикаараа тоглоход одоо өрсөлдөгчид нь судлачихсан байж мэдэх юм. Гэхдээ л Олимпын мөнгөн медальт гэдгээ мартаж үл болно..Тийм учраас эхний даваанд ялагдах эрх байхгүй бөлгөө хэмээн мөхөс би бодном...
За тэгээд улаан залаатай босоо хийморьтой монгол хөвүүд харийн дэвжээг эзэгнэх болтугай..
Оргилоо гоё мэдээлэл оруулаад байгаарай.. Би бас тэр веб энэ тэрээр нь эргэлдээд ганц 2 мэдээ тавихыг бодноо орчуулаад л даа..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby poseidon » Fri Aug 21, 2009 12:58 am

хэзээ юм бэ?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Чуугий » Fri Aug 21, 2009 9:42 am

poseidon wrote:хэзээ юм бэ?


9 сарын 1ээс эхлэн гэж байсан байхаа.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Sat Aug 22, 2009 7:14 am

9 сарын 1 ээс 12 нд болно
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Sat Aug 22, 2009 7:15 am

Бамбууш wrote:За ДАШТ ч хаяанд ирлээ дээ. Бүүр сэтгэл гэгэлзээд байна... Идэрхүүгийн тоглолтыг саяхан нэг бүтнээр үзэв.. Сайн юмаа энэ хүү ч... Монгол боксын школ гэж нэг юм гараад иржээ үнэхээр... Жавхлан ч бас дажгүй юм.. Мөнх-эрдэнэ ч уг нь нэг хэсэг монголын нэрийг тахладаг л байсан юм. Одоо ч нас нь харьцангуй хөгшин талдаа болчихож.. Зул унтрахдаа сүүлчийн удаа дүрэлздэг шиг нэг хүчтэйхэн дүрэлзээд хүрэл энэ тэр дээр буугаасай..
Сэрдамбадаа найдаж л байна юуг нь нуухав.. Олимпоор үзсэн тактикаараа тоглоход одоо өрсөлдөгчид нь судлачихсан байж мэдэх юм. Гэхдээ л Олимпын мөнгөн медальт гэдгээ мартаж үл болно..Тийм учраас эхний даваанд ялагдах эрх байхгүй бөлгөө хэмээн мөхөс би бодном...
За тэгээд улаан залаатай босоо хийморьтой монгол хөвүүд харийн дэвжээг эзэгнэх болтугай..
Оргилоо гоё мэдээлэл оруулаад байгаарай.. Би бас тэр веб энэ тэрээр нь эргэлдээд ганц 2 мэдээ тавихыг бодноо орчуулаад л даа..



Идэрхүү Жавхлан нарын тоглолтыг хаана үзээ вэ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Previous

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron