Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Sun Apr 12, 2009 4:57 pm

Энэ жилийн намар Итали улсын үзэсгэлэнт Милан хотод дэлхийн сонирхогчидын Боксын аврага шалгаруулах ээлжит тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн сүүлийн жилүүдэд болж байсан ДА-ын тэмцээнүүдээсээ дүрмийн хувьд өөр болох бөгөөд олимпийн боксын төрлийн ойрын ирээдүйн төрхийг эндээс тодорхойлж болох байх. Тиймээс ч ажиглагчид мэргэжилийн хүрээнийхэн энэ удаагийн ДА-ын тэмцээнд онцгой ач холбогдол өгч байгаа юм.

Гурван минут гурван раунд. АИБА энэ шинэ дүрмэмийг Бээжингийн олимпийн дараагаас мөрдөж эхэлүүлсэн бөгөөд 1996 онд Атлантад болсон олимпоос эхлэн мөрдөж байсан хоёр минутаар дөрвөн раундын дүрэм үеэ өнгрөөж байна. Ийнхүү хуучин дүрэм шинэ болон сэргэв.

Одоогоор боксын уламжлалт томоохон үндэстэнүүд болох ОХУ, Хятад, Итали, АНУ зэрэг улсын шигшээ багууд ДА-ын бэлтгэлдээ аль хэдийнэ гарчээ. ОХУ Италийн хооронд бас Хятад Бразил мөн АНУ Ирландын хооронд уулзат тэмцээнүүд болоод авсан сурагтай. Харин манай монголын тамирчид хаана явна вэ?

Өнгөрсөн хоёр гурван сард Германы Химийн цомд, Унгарын Бокшай Иштванд, Болгарын Странжад, сүүлд Хроватын Загреб хотод Златко Хрбичийн тэмцээнүүдэд манaй монголын баг тамирчид оролцоод ирсэн. Олимпийн алдартанууд хаана явааг нь сонирхвоос бэртэл гэмтэлийн хажуугаар хурал уулзалтын арга хэмжээнд оролцоод завгүй байгаа сурагтай.

Сэрдамба дэлхийн цомоос хойш чимээгүй байна. Бадар Ууган харин Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуулийг чимж байна гэдгийг нэгэн сонин дээрээс зурагтай нь олж уншив. Мөнх Эрдэнэ гавьяат авснаасаа хойш бас л сураг нь тасарлаа. Энхзориг Унгарт Селимовт рингэн дээр ч рингний гадна ч зодуулаад (мөнгөн медал авсан) ирсэн гэнэ. Иймэрхүү л мэдээлэл байхаас хэн нэг нь тэмцээнд ороод тийм амжилт гаргав гэсэн юм одоог хүртэл л алга. Удахгүй Азийн аврагын тэмцээнтэй. Эндээс л Миланы өнгө тодорох учиртай! Азиас Идэрхүү Жавхлан Энхзориг нар л найдлага төрүүлнэ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby RBK » Sun Apr 12, 2009 6:27 pm

Оргилоо чи шүү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Mon Apr 20, 2009 9:37 pm

Оргилоо чи үнэхээр гоё мэдээлэл оруулдаг шүү.
Чи өөрөө бокс тоглодог байсан уу тээ?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Fri Apr 24, 2009 3:55 am

аан энэ нууцаа :mrgreen:
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Fri Apr 24, 2009 8:56 pm

Зүгээр л хэлээч дээ. Би энд бас бокс тоглож байсан хэдэн хүн танина. Заримтай нь найз . Чи Соёлоо гээд ах таних уу залуудаа нилээн үздэг байсан. Клуб энэ тэрийг нь мэдэхгүй байна. Одоо энд Англид байдаг. Цэвээнпүрэв энэ тэр аймар хүндлэдэг юм билээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby RBK » Sat Apr 25, 2009 6:20 pm

Бамбууш wrote:Зүгээр л хэлээч дээ. Би энд бас бокс тоглож байсан хэдэн хүн танина. Заримтай нь найз . Чи Соёлоо гээд ах таних уу залуудаа нилээн үздэг байсан. Клуб энэ тэрийг нь мэдэхгүй байна. Одоо энд Англид байдаг. Цэвээнпүрэв энэ тэр аймар хүндлэдэг юм билээ.

Сонингоос уншчаад...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 12:44 am

Монголчууд үнэндээ Миланаас алтыг л хүлээж байгаа. Мөнгө Хүрэл бол байгаа шүү дээ! Одоо ганцхан ДА-ын алт л хэрэгтэй байх эгзэгтэй үед найдварын оч болсон Бадар-Ууган энэ тэр чимээгүйхэн байгаад байгаа нь түгшүүртэй.

Алт Алт Алт гэсээр байгаад шонгийн мод хүртэл алт болж харагдана гэдэг шиг юм болох нь ээ.. :)
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 12:55 am

Нээг их сүртэй бокс тоглож байгаагүйээ
Last edited by Orgil-TT on Tue Apr 28, 2009 3:03 am, edited 1 time in total.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 1:00 am

Orgil-TT wrote:Монголчууд үнэндээ Миланаас алтыг л хүлээж байгаа. Мөнгө Хүрэл бол байгаа шүү дээ! Одоо ганцхан ДА-ын алт л хэрэгтэй байх эгзэгтэй үед найдварын оч болсон Бадар-Ууган энэ тэр чимээгүйхэн байгаад байгаа нь түгшүүртэй.

Алт Алт Алт гэсээр байгаад шонгийн мод хүртэл алт болж харагдана гэдэг шиг юм болох нь ээ.. :)

Бадараа Чикагод луйвардуулсан Медалиа энэ удаа авчих байхаа. Миланд болох дэлхийн аварга хэзээ юм
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 1:37 am

Бамбууш wrote:
Orgil-TT wrote:Монголчууд үнэндээ Миланаас алтыг л хүлээж байгаа. Мөнгө Хүрэл бол байгаа шүү дээ! Одоо ганцхан ДА-ын алт л хэрэгтэй байх эгзэгтэй үед найдварын оч болсон Бадар-Ууган энэ тэр чимээгүйхэн байгаад байгаа нь түгшүүртэй.

Алт Алт Алт гэсээр байгаад шонгийн мод хүртэл алт болж харагдана гэдэг шиг юм болох нь ээ.. :)

Бадараа Чикагод луйвардуулсан Медалиа энэ удаа авчих байхаа. Миланд болох дэлхийн аварга хэзээ юм


Аа мэдэхгүй Чикагод орохоосоо өмнө бол Бадраа үнэхээр топ байсан шүү дээ! Азийн аврага энэ тэр гээд л орсон тэмцээн болгондоо доод тал нь л финалд гарчихдаг байсан. Харин Бээжингээс хойш Рингэн дээрээс сураг чимээ нь тасраад тайзан дээрээс л их цуурайтдаг болоод байгаа нь жаахан өрөөсгөл юмуу даа. Ийм байхад Миланаас Бадрааг алт авна гэхэд эргэлзээтэй санагдаад байгаа. Харин Энхзориг Жавхлан хоёр, бас тэр Идэрхүү гэсэн байхаа энэ гурав л медалд хүрч мэдэх л юм. Ядаж л медалын төлөө тоглох байх гэж найдна.
Миланд болох ДА-ын тов нь: 29.08.2009-13.09.2009
Last edited by Orgil-TT on Tue Apr 28, 2009 2:25 am, edited 1 time in total.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 1:46 am

Манайхан тэгээд өөрсдөө л хүнийг ийм байдалд хүргэж байгаа юм шд. Нэг болсон болоогүй урилга заллага, Төрийн томчуудын хүлээн авалт энэ тэр үхсэн нохойн боссон боов л гэмээр юмнууд. Урьсан зарсанд нь очихгүй гэхээр хэцүү очих гэхээр хэцүү л байдаг биз дээ. Гэхдээ үнэхээр бадраа Олимпоос хойш сураг дэвжээн дээр сураг нь тасраад байгаа нь яах аргагүй үнэн. Би бодохдоо бэлтгэлээ эрчимтэй сайн хийгээд байх юм бол Алт авах магадлал монголын тамирчдаасаа хамгийн өндөр нь гэж бодоод байгаа. Том тэмцээний туршлагатай болчихсон дарийн утааг үнэрлэчихсэн. жиндээ байгаа бүх томчуудтай гар зөрүүлсэн. Шинээр нэг баагий тодроод гараад ирэхгүй л бол урд нь тоглож байсан өрсөлдөгчдөө сайн мэднэ.
Энэ Идэрхүү Жавхлан энэ тэрийн тоглолтыг хаанаас үзэж болох бол??
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 2:22 am

Бамбууш wrote:Манайхан тэгээд өөрсдөө л хүнийг ийм байдалд хүргэж байгаа юм шд. Нэг болсон болоогүй урилга заллага, Төрийн томчуудын хүлээн авалт энэ тэр үхсэн нохойн боссон боов л гэмээр юмнууд. Урьсан зарсанд нь очихгүй гэхээр хэцүү очих гэхээр хэцүү л байдаг биз дээ. Гэхдээ үнэхээр бадраа Олимпоос хойш сураг дэвжээн дээр сураг нь тасраад байгаа нь яах аргагүй үнэн. Би бодохдоо бэлтгэлээ эрчимтэй сайн хийгээд байх юм бол Алт авах магадлал монголын тамирчдаасаа хамгийн өндөр нь гэж бодоод байгаа. Том тэмцээний туршлагатай болчихсон дарийн утааг үнэрлэчихсэн. жиндээ байгаа бүх томчуудтай гар зөрүүлсэн. Шинээр нэг баагий тодроод гараад ирэхгүй л бол урд нь тоглож байсан өрсөлдөгчдөө сайн мэднэ.
Энэ Идэрхүү Жавхлан энэ тэрийн тоглолтыг хаанаас үзэж болох бол??


Асуудлын гол нь миний л бодлоор урилга заллагадаа очих очихгүйдээ ч байхгүй байхаа. Дүрэмийн болон зохион байгуулалтын асуудалд л байгаа байх л даа. Энэ сумогийн холбоог харж байхад холбоо нь тамирчидаа удирдаад байх бололтой юмаа. Холбооны зөвшөөрөлтөй л бол хаа ч хэнтэй ч юугаа ч чалчиж бурж болох. Тийм юм байхгүй л бол бөмбөг ч өшиглөх эрхгүй. Үүн шиг бай гээгүй л дээ. Харин холбоо тамирчин хоёрын хоорондын тохиролцооны гэрээ гэдэг юм уу байвал хоёр тал бие биендээ шаардлага хяналт тавиад байж болох юм шиг санагдаад байх юм. Энэ буруу ч байж болно. Зүгээр л мунхаг миний бодол л юм. Мөн манай улс боксын Үндэсний Лига-тай болох цаг зайлшгүй болсон. Хожил болгон гурван оноотой байгаад хамгийг олон оноотой нь буюу хамгийн их ялалт байгуулсан нь олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаанд улсынхаа нэрийг төлөөлж оролцох эрхтэй байвал зөв юм шиг. Чи харин энэ талаар юу бодно?

Идэрхүү Жавхлан хоёрын тоглолтыг үнэндээ би өөрөө ч үзээгүй л явaа. Монголоос найз нарын амнаас сонссоноо тэмцээнд гаргасан амжилтуудтай нь л базаж дотроо дүгнэж сууна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 2:33 am

Бэртэл гэмтэл гэж юм бас байна аа бэртэлтэй бол ямар ч Бадраа ямар ч Аса байгаа д ч нэмэргүй Энэ Бадраагийн чөтгөр авмар бэртэл нь хурдан оргүй эдгээд бэлтгэлдээ ороосой Миланд алт авч чаддаг л юм бол мэргэжилд гараад жаал мөнгө хийж авах хэрэгтэй байхаа Бадраа Manny Paquiao шиг Проф болж чадна гэж найдна
Last edited by Orgil-TT on Tue Apr 28, 2009 2:57 am, edited 1 time in total.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 2:41 am

Боксын үндэсний Лига гэхээр нэг л төсөөлөгдөхгүй юм. Гэхдээ сүүлийн үед тэмцээн уралдаан бол хангалттай л их байгаа. Мөн Олимпоос хойш Бокс сонирхдог залуучууд хүүхдүүд эрс нэмэгдсэн гээд эерэг талууд байна. Энэ жилийн улсын аварга урд урдныхаас хамгийн том чанар сайтай болсон гэсэн. Тэгэхээр бас нэг жинд өрсөлдөх өрсөлдөх өрсөлдөгчийн тоо ч нэмэгдэж байна. Өрсөлдөгч олон болно гэдэг өрсөлдөөн улам л ширүүснэ гэсэн үг. Ер нь монголд жилдээ Боксын албан ёсны хэдэн тэмцээн уралдаан байдаг юм?? чанартай томоохон тэмцээнүүдэд оролцсон дүнгээс нь харгалзаж байгаад л шигшээ багийн тамричдаа бүрдүүлдэг байх...

Бадар-Ууганы хувьд гэвэл бэлтгэлээ эрчимтэй л хийх хэрэгтэй. Одоо Монгол улс Дэлхийн Аварга Боксчинтой болох цаг нь болсон. Европын дэвжээн дээр тоглох тул бэлтгэлээ сайн базааж Өрсөлдөгч болгоноо шуугчтэй нь илт давуу л хожихгүй бол шургай орчих гээд байдаг талтай энэ Бокс..
Идэрхүү нээрээ их сайн юм гэсэн. Эрдэнэтийн хүүхэд гэв үү?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 2:43 am

Идэрхүү дорнодых гэсэн байхаа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 2:54 am

Бамбууш wrote:Боксын үндэсний Лига гэхээр нэг л төсөөлөгдөхгүй юм. Гэхдээ сүүлийн үед тэмцээн уралдаан бол хангалттай л их байгаа. Мөн Олимпоос хойш Бокс сонирхдог залуучууд хүүхдүүд эрс нэмэгдсэн гээд эерэг талууд байна. Энэ жилийн улсын аварга урд урдныхаас хамгийн том чанар сайтай болсон гэсэн. Тэгэхээр бас нэг жинд өрсөлдөх өрсөлдөх өрсөлдөгчийн тоо ч нэмэгдэж байна. Өрсөлдөгч олон болно гэдэг өрсөлдөөн улам л ширүүснэ гэсэн үг. Ер нь монголд жилдээ Боксын албан ёсны хэдэн тэмцээн уралдаан байдаг юм?? чанартай томоохон тэмцээнүүдэд оролцсон дүнгээс нь харгалзаж байгаад л шигшээ багийн тамричдаа бүрдүүлдэг байх...

Бадар-Ууганы хувьд гэвэл бэлтгэлээ эрчимтэй л хийх хэрэгтэй. Одоо Монгол улс Дэлхийн Аварга Боксчинтой болох цаг нь болсон. Европын дэвжээн дээр тоглох тул бэлтгэлээ сайн базааж Өрсөлдөгч болгоноо шуугчтэй нь илт давуу л хожихгүй бол шургай орчих гээд байдаг талтай энэ Бокс..
Идэрхүү нээрээ их сайн юм гэсэн. Эрдэнэтийн хүүхэд гэв үү?


Лига ийн уг санаа нь бол жилдээ болдог тэмцээний тоог л жигд олон хэмжээнд багцалж барих юм л даа Нэг жилийн лигийн тоглолт нь орж байгаа багуудаасаа шалтгаалаад жишээлбэл 18 гэж бодъёо тэгэх юм бол улсын аврага болохын тулд тэр хэмжээний тоглолт хийж байж аврага болох болж байгаа юм Нэг л удаа нэг өрсөлдөгчтэй тоглосноос хоёр тоглох нь чанарын хуьд ч илүү гэж бодно Мөн тамирчидын төвшин дээшлээд ирнэ Учир нь хамгийн сүүлд орсон баг багаараа доод Лигт орно Зөрөөд доод лигийн түрүү баг дээд лигт орно Яг ийм Лига Германд байдаг л даа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 8:20 pm

Боксын уу?? Өө за за алаад хаяцан байна шд. Ийм санаа оноог Боксын холбооныхонд уг нь дуулгавал болохгүй гэх газаргүй л юм. Өнөөдөр Спорт асар эрчимтэй хөгжиж байгаа үед манайхан ч чадлаараа л хоцрохгүй байх хэрэгтэй байна даа. Гадныхаас сайн юмыг нь хуулахад гэмгүй юм.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 10:11 pm

Энэ Лигийн хувьд бол мэдээж сайн муу дагавартай л даа. Сайн нь болохоор тамирчид байнгын тэмцээний бэлтгэл, фитнесийн формтой мөн жингээ нэг дор зөвхөн нэг тэмцээнд л зориулж их хасах шаардлагагүй болчихдог. Нөгөө талаар багууд тамирчидаа цалижуулах хэрэгтэй болдог. Үүнд спортын менежмент гэдэг мэргэжилийн орон тоо бий болохоос гадна спортын эрүүл мэнд ялангуяа ангаахын ШУ-ы Хирурги мэс засалын салбар дагаад хөгжхөөс өөр аргагүй. Багын бүрэлдэхүүн өргөжинө. нэг тамирчин нь бэртэлийн улмаас тоглож чадхаа байлаа гэхэд араас нь хоёр дахь нөхвөр тамирчин гарч ирэх болдог гэх мэт тоочоод байвал ашигтай сайн тал ч зөндөө бий.

Харин сөрөг нөлөө нь бол гол нь тамирчидын халаа сэлгээ гэдэг юм гараад ирдэг. Яг л хөл бөмбөгийг Лигт байдаг шиг. Хэдэн жилийн өмнө Германы хоёрдугаар Лигийн хоёр багын ээлжит тоглолтын харж байсан. Тэнд багууд нь гадаадын тамирчидыг авч тоглуулж байна лээ. Казакууд Бразил гм орны тамирчид харагдсан. Хөрөнгө мөнгө гэдэг хаа ч байдаг хэцүү асуудал. Тамирчид нь зарлалын самбар болчихсон юмнууд л харагдана лээ. Бөөн рекламнууд майк шортондоо наачихсан. Ингэж л спонсороосоо мөнгө олдог байх л даа.

Зөвхөн нэгдүгээр Лигад тоглож байгаа багуудыг спонсорлох болзол их байдаг болотой. Тийм болохоор Дээд лигтээ амжилт гаргах гэдэг нь амьд үлдэх шаардлага болж байна. Жин тус бүрээр нь тамирчидын оноог жагсаагаад хамгийн олон оноо авсаныг нь улсын нэрийн өмнөөс дэлхий олимпийн тэмцээнүүдэд явуулах ба үүн дээр нь нэмэгдэл цалин ч гэдэг юм уу хонорар олгох жишээтэй байх юм. Уг санаа нь уг нь их болмжийн байгаа биз дээ?
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 10:24 pm

Хэлээд юухэв. Боломжийн санаа байна.
Герман гэхдээ ингэж хөрөнгө хаяж Лиг мийгтээ байж Дэлхий Олимпийн дэвжээнд сураггүй юмаа. Манайх харин ёстой цэвэр бие махбодь авьяасаараа Шааж байгаа байхгүй юу хажууд нь... Дэлхийн аваргад оролцоход бас заавал сорилго тэмцээнүүдийг давсан байх шаардлагатай юу тээ?
Сэр-Дамбад би нээх сайн итгэж өгөхгүй л байна. Сая Олимпоор манай хүний аз од нь гийсэн л дээ . Харин энэ Идэрхүүг сонсох нь ээ чадварлаг тун сайн тоглодог гэж байна. Дорнод чинь бас шилдэг шилдэг Боксчид төрүүлдэг газар гэж сонссон.
Энэ жил Дэлхийн Аваргаар нэг Аваргатай болчихвол сайхан даа.
Оргилоо чи өөр сэдвүүдээр орж байгаач. Боксдоо л шигдчих юм. Зав мав чинь бага байдаг юмуу?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 11:00 pm

Бамбууш wrote:Хэлээд юухэв. Боломжийн санаа байна.
Герман гэхдээ ингэж хөрөнгө хаяж Лиг мийгтээ байж Дэлхий Олимпийн дэвжээнд сураггүй юмаа. Манайх харин ёстой цэвэр бие махбодь авьяасаараа Шааж байгаа байхгүй юу хажууд нь... Дэлхийн аваргад оролцоход бас заавал сорилго тэмцээнүүдийг давсан байх *a*рдлагатай юу тээ?
Сэр-Дамбад би нээх сайн итгэж өгөхгүй л байна. Сая Олимпоор манай хүний аз од нь гийсэн л дээ . Харин энэ Идэрхүүг сонсох нь ээ чадварлаг тун сайн тоглодог гэж байна. Дорнод чинь бас шилдэг шилдэг Боксчид төрүүлдэг газар гэж сонссон.
Энэ жил Дэлхийн Аваргаар нэг Аваргатай болчихвол сайхан даа.
Оргилоо чи өөр сэдвүүдээр орж байгаач. Боксдоо л шигдчих юм. Зав мав чинь бага байдаг юмуу?


Германчууд мэргэжилийн боксд илүү их анхаараад л байх шиг байдаг юм. Гайгүй сайн хэд нь бүгдээрээ мэргэжилд гараад явчихдаг юм бн лээ.

Дэлхийн аврагад ороход мэдээж нөгөө лигийн шилдэгүүд л явна шүү дээ. ганц шудрага нь юм чинь л энэ санагдаад байгаа. Дэлхийн аврага ч бай олимпийн аврага ч бай лигтээ амжилт гаргаагүй л бол хаашаа ч явах боломжгүй болж байгаа юм. Энэ системээр бол манай Бадраа ДА-т биш харин Идэрхүү явах болж байгаа юм.

Манайхны сая олимп дэлхийн аврагад амжилт гаргасан нь ердөө л олон улсын томоохон тэмцээн уралдаанд л байнга орж байсантай холбоотой. Үүнд хөрөнгө мөнгө их зарсаны тус юм даа. Тэгээгүй бол ч юун олимпийн медал энэ тэр байхгүй юу. Үйеээ тэр үед тэмцээнд байнга ороод одооны хүүхдүүд шиг бэлтгэл хийх нөхцөл нь хангагдчихсан байсан бол ДА-ын мөнгөөр тогтохгүй байх байсан. Түүний хурд мундаг байсан шүү. Тэр үеийг одоогийнхтой харьцуулалтгүй л дээ. Ямар сайндаа л манай шигшээ багийн тамирчид интернационалаар ирсэн гадны тамирчидаас гарын бинт, боксёрк энэ тэрийг нь гуйж гуйлгачилж байсныг одоо бодох юм бол ч хошин шог л доо.

Сэрдамбын аз гийсэн гэдэг үнэн. гэхдээ Сэрдамбын Тактик л түүний азыг нь хөөргөж тусласан юм шүү дээ. Чи хэрэв Тайландтай хийсэн хүрлийн төлөөх тоглолотыг нь санаж байгаа бол мань хүнд түүний контр л хожил авч ирсэн юм. Бүтэн дөрвөн раундын турш тавхан оноо авна гэдэг бол хөнгөн жинд байж болох экстрем юм. Рингийн шүүгч хүртэл тэр хоёрыг зодолдхыг, тулалдахыг байнга сануулаад байсан шүү дээ. Сэрдамба тактикийн хуьвд бол тэвчээр зааx үлгэр дуйрайлал үзүүлсэн.

Идэрхүү сайн байна гэж би ч бас сонссон. Ийм залуучуудыг л эртхэн олон улсын том тэмцээнд оруулж дарийн утаа үнэрлүүлэх нь л тэднийг хөгжүүлэх цорын ганцхан арга л даа. Жавхлан ч бас их сайн байна гээд байгаа. Би бол Жавхланд их найдаж байгаа шүү. Тэд энэ эрчээрээ яваад бэртэл гэмтэл гайгүй бол удахгүй нэр нь дэлхий олимпд сонсогдоод л ирнэ харж л байгаарай.

Зав зай муутай гэдэг ч үнэн л дээ. Тийм болохоор хааяа нэг ингэнж юм бичих цаг гарах юмаа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 11:14 pm

Сэр-Дамбын бүх тулааныг үзсэн.. Тэр дундаас магадгүй хамгийн сэтгэлд үлдсэн
нүдэнд нулимас хуртал авсан тулаан Кубатай хийсэн тулаан....
Сүүйлийн раундэд хоёр ч оноо нэмж авдаг үнэхээр гайхалтай. Сүүлийн Раундад ч манай хүн үнэхээр идэвхитэй хожилын төлөө мэрийлттэй тоглосон. Эндхийн тайлбарлагч нар хүртэл Монгол нь илүү идэвхитэй байлаа ялалт түүнийх байх нь шударга хэрэг гэж байсан
Бас Америктай тоглодог тэр тулаан байна. Маш зальтай ухаалаг тоглосон.
Хүний аз од гэж юм бас байдаг юм билээ... Гарны бэртэл нь байгаагүй байсан бол магадгүй бид гурван алт хоёр алт нь Боксынх гээд ярилцаад сууж байх байсан ч юм билүү! Харин саяхан болсон дэлхийн цомд манай хүн тэр Казак бацаанд ёстой уншуулсан байналээ. Сэр-дамбын тоглолдтыг хараад байхад тэвчээртэй өрсөлдөгчийнхөө дайралтыг хүлээсэн маягтай тэгээд шууд сөрөг довтолгоон дээр оноо түйгээстэй ... Тэр Хасагтай хийсэн тоглолтон дээр харин цаад хасаг нь сөрөг довтолгоо өгөх зайгүй шигүү тоглож байна билээ. За даа би ч тэгээд яг өөрийнхөөрөө л дүгнэнэ шүү дээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Khosoo » Tue Apr 28, 2009 11:20 pm

Тэгэхэд ч жин их хассан байсан. Бас л нөгөө тайзан дээр их явсны гор шүү дээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 11:20 pm

санал нэг бнөө Би ч гэсэн л өөрийнхөөрөө л дүгнэнэ шүү дээ
Тэр дэлхийн цомыг үзээгүй болохоор мэдэхгүй юмаа Сэрдамба бол бэлтгэлээ сайн хийгээд яваад байвал ч ямар чаавын хүүд амархан уншуултлаа дийлдээд байхгүй л юм шиг санагдсан Дэлхийн цомд бэлтгэл муутай л орсонын лдоо тэр бол

Харин Бадраа жинхэнэ зодоонч гар шүү Ажиглаад байхад бужигнаан дунд хийцтэй гэдэг шиг дайраад ирвэл салам зодолдоод буцааж байна лээ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Бамбууш » Tue Apr 28, 2009 11:32 pm

Үнэн үнэн . Бадраа багын тийм зодоонч гар байсан гэсэн. Өөрийнх нь яриагаар шар хаданд нэг айхтар ах дүү хоёр байсан хүн нийлээд л бөөрлөхөө шаагаад Пойлтож энэ тэр болдог байсан гэнэ. Тэр хоёртой нэг өдөр тулаад хоюуланг нь нухсан юм шиг байгаан.
Авьяас нь бол бий. Олимпоор би гэдэг хүн Бадраагаар ямар аймар бахархаваа...
Ажилын гарууд энэ тэрдээ бол гайхуулж өгсөн.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Милан хаяанд ирлээ олимпийн алдартнууд хаана явнаа

Postby Orgil-TT » Tue Apr 28, 2009 11:49 pm

Бамбууш wrote:Үнэн үнэн . Бадраа багын тийм зодоонч гар байсан гэсэн. Өөрийнх нь яриагаар шар хаданд нэг айхтар ах дүү хоёр байсан хүн нийлээд л бөөрлөхөө *a*гаад Пойлтож энэ тэр болдог байсан гэнэ. Тэр хоёртой нэг өдөр тулаад хоюуланг нь нухсан юм шиг байгаан.
Авьяас нь бол бий. Олимпоор би гэдэг хүн Бадраагаар ямар аймар бахархаваа...
Ажилын гарууд энэ тэрдээ бол гайхуулж өгсөн.


Монголчууд хамгийн сүүлд хэзээ Кубыг финалд ялж байлаа гээд бодоод байсан чинь олимпод лав байхгүй юм бн лээ. Харин манайд болдог байсан интернационлд бол гац нэг байсан.
Бадраагийн нүд нь гялтганаад л цаанаа нэг өөр. Сайн зодоончдын нүд гялалзсан сэрэглэн байдаг гэдэг юм. Ригондо гээд Куба Бадраагийн жинд нилээд хэдэн жил ноёрхсон доо түүний нүд ч гэсэн гялалзсан хурц.
Гудамжинд бол зоригтой аавын хүүхдүүд л ихэвчлэн дийлээд байд шиг байдаг юм. Бадраа хоёрын хоёр гарыг нухсан гэхээр анхнаасаа бас зоригтой аавын хүү байж л дээ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Next

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron