by Orgil-TT » Fri Oct 30, 2015 10:21 am
Ер нь боксын спорт дэлхийн аль ч улс оронд жигдхэн хөгжөөд ирсэн байна. Зөвхөн Кубууд, Америкууд, Оросууд сайн гэдэг үе ард хоцорчээ. Энэ спорт угаасаа л атлет-лаг спорт байсан одоо бүүр ч сайхан атлетууд харагдах болж. Одоогийн залуусын бие хаа, хөгжил энэ тэр гэж мундаг2. Үүн дээр нэмэгдээд ажиглагдсан зүйл бол суурь техникийн асуудал байна. Анхнаасаа ямар техник эзэмшинэ цаашдаа түүгээрээ л зодолдно. Хожим яаж ч засах гээд нэмэргүй. Сайхан техниктэй, бас тэгээд биеийн хөгжил сайтай залуу бол илүүрхнэ үү л гэхээс дутахгүй.
Манай залуучууд сайн ч техникийн тал дээр жинхэнэ мастер класс харагдахгүй юм. Миний нүдэнд том Энхбат ах, талийгаач Алтансүх ах, Цогтжаргал гээд хууччууд харагдаад үгүйлэгдээд байх болж. Бадарууган маань сайхан зодоонч талдаа залуу байсан, мэргэжилд их юм дуулгах байсан байх.
Отгондалайгийн хурд мундаг ч цохилтоо биеэр урагш орж байж хийдэг сул тал харагдаж байна. Заавал биеэрээ орж байж сери хийгээд буцаад гарч байснаас байрнаасаа гараа урагшаа явуулаад байх нь цэвэрхэн бас аюулгүй талдаа байдаг. Мөн мэдрэмж их шаардна. Зайгаа сайн мэдэрдэг хүн л ийм техникийг эзэмшсэн байдаг. Оки-гийн маань давуу тал бол түүний мундаг хурд хүч хоёр юм л даа. Түүний өмнө сул нөхөр зогсоод зодуулаад байхгүй нь ойлгомжтой тул тухайн үеийн арга барилаа зөв сонгож тулалдмаар санагдсан. Урагш, чанх өөдөөс нь дайрах, мөр тавьж хажууд нь гараад довтлох хоёрын хооронд асар том ялгаа бий. Оки одоо л хичээхгүй бол Олимпод орох эрхээ авах нь талаар болох вий дээ. Мань хүнээс л юм хүлээгээд байгаа болхоор санаа зовж байгаа минь энэ.
Бусад нь ч гэсэн мөн өөртөө тохирох зөв арга барилаа сонгож ухаантай тулалдмаар байна. Ухаан харагдахгүй байна. Сайхан өрөөд л гаргаад шидээд байхаас хууралт, зальжин овжин тактикууд харагдахгүй юмаа. Шүүлтийн тал дээр энэ удаа манай хэдийг бага зэрэг гадуурхах маягтай шүүлт болсон. Гэхдээ шүүгчид буруу өгч байснаас алдаан дээрээ доривтой дүгнэлт хийх ёстой байхаа. Манайхан ДА шүүчих сайн хэд хэдэн шүүгчтэй болохгүй л бол явахгүй нь дээ.
Батсүрэн маань жаахан бухимдуу байна гэсэн. Аргагүй лдээ. ДА-н медал авна гэж явсан хүн, хүүхдүүд нь шүүгчдээс болоод хасагдаад ирхээр яаж тайван байх вэ. Ирэх олимпийн эрх өгөх тэмцээнүүдэд амжилттай оролцоод дор хаяж 4 эрх аваасай гэж хүснэ.