Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 04, 2008 8:00 pm

Монголын боксын спортын алдар гавьяатай замнал,түүхийн талаар болон түүний ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс энэ сэдвийг нээлээ.
Last edited by Orgil-TT on Wed Jun 04, 2008 8:12 pm, edited 2 times in total.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 04, 2008 8:03 pm

Монголын Боксчид Бээжинд-Таавар

Манай шигшээ баг 4 олимпын эрх авсныг бүгд мэдэж байгаа. Жин тус бүрд 28 тамирчин өрсөлдөнө. Ингээд манай дөрөвтэй таарч болох гол учраануудыг, жин жингээр нь өөрийн таамаглаж байгаагаар танилцуулхыг хичээлээ.

Image

48 кг П.Сэрдамба.

Хятадын тамирчин Зоу Ши Мин 27 настай, дэлхийн хошой аварга, Афины олимпын хүрэл медальтай.Тэрээр баруун буюу зөв өрөлттэй. Түүний хурдтайг нь УБ ын Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс манайхан сайн мэдэж авсан. Одоогоор Зоугын хурдыг гүйцэх тамирчин дэлхийд байхгүй гэдэг нь Чикагод болсон Дэлхийн Аваргын тэмцээн дээр нотлогдсон. Техникийн хувьд үзүүштэй уран гойд комбинаци гэх юм байхгүй ч цохилтууд хурдтай, мөн онолт сайтай. Аль ч гараараа ямар ч байрлалаас оноо авах цохилтуудыг хийж харагддаг нь түүнийг маш мэдрэмжтэй боксчин гэдгийг илтгэнэ. Боксын мэргэжилтнүүдийн хүрээнд контрбоксчин гэж нэрлэгддэг нь түүний өрсөлдөгчөө дуудсан байдалтай урд гараа(зүүн) ихэвчлэн доор авч хүлээж тоглодог тактикийг нь нэрлэж байгаа хэрэг. Өрсөлдөгч цохилт түрүүлж хийсэн тохиолдолд тэрийг нь гаргангаа оновчтой, нэг хоёр хос комбинациар хариу цохилтууд хийж оноог авч байгаа нь олон харагддаг юм. Тэрээр огт ялагдашгүй боксчин биш гэдэг нь УБ хотод болсон Азийн аваргаар харагдсан. Гол учир нь Сэрдамба түүний тактикийг эвдэж өөрийнхөө арга барилд оруулж чадсанд л байсан юм. Хүлээж хариулдаг контрбоксчинг өөрийг нь хүлээгээд тэвчээрийг нь алдуулчихсан тохиолдолд өөрөө эхлээд, тактикийн алдаа гаргаад ирдэгийг энэ тоглолтоос харж болж байлаа. Сүүлдээ Зоу Ши Мин оноо нөхөж авах гээд урагшаа довтлох болгондоо Сэрдамбын тавьсан урхинд улам лав орж байсан нь онооны зөрүүнээс нь харагдсан (12:7). Түүнийг тэвчээрийг нь алдуулж алдаа гаргуулах тактик барих нь Сэрдамбад хожилыг авах боломжыг нээж өгнө. Тэгээд ч манай Сэрдамба солгой өрдөг. Зоу Ши Мин хойд гараараа Сэрдамбын толгойг онох хүртлээ ээд дээ мөн урт замыг туулж байна лээ. Энэ л боломж юм. Бас түүний урд гарыг нь сайн харж тоглох хэрэгтэй. Зүүн гар нь доор яваад байгаа нь их эвгүй харагддаг юм. Хажуу, доороос эсвэл богино шулуун гэнэтийн цохилтуудын аль нь ч тэр гараас ирнэ.

Бас нэгэн таарч болох гол өрсөлдөгч бол Оросын тамирчин Давид Аярапетяан. Чикагод Сэрдамба түүнд ялагдсан. Түүний тоглолтыг үзэж сонирхож амжаагүй тул арга барилынх нь талаар судлаагүй байна.Түүнийг сайн таньж мэдэх нь чухалаас гадна сул болон хүчтэй чанарынх нь судалгааг цаасан дээр эхлээд хийх нь зөв байж мэднэ. Учир нь толгойд бодоод өнгөрсөнөөс цаасан дээр буулгаад авчихвал харах болгондоо „дохио“ аваад байдаг юм. Ер нь зөвхөн энэ тамирчиныг ч гэлтгүй бүх өрсөлдөгч нараа нарийн судалж „бүртгэн„ авах нь бидэнд хэрэгтэй.
Нөгөө талаар өрсөлдөгчийн сул талд тохирсон тактик сонгох гэснээс хүчтэй талыг нь эвдэж болох залийг олох гэдэг явж явж ялалт байгуулахад нэмэр болж болох юм. Тэгээд ч „Аварга байх санааных„ гэдэг. Яг адил жинтэй, төөлвөл бие тоолвол нас чацуу үеийн залуу урд чинь гартаа бээлийтэй зогсож байгаа болохоос дийлдэшгүй, нугарашгүй хүчтэн тэр биш. Ухаантай тоглосон нь л ялна.
48кг д Куба, Филиппин, Украйн, Казакстан, АНУ-ын хүчтэй өрсөлдөгчид түүнтэй бас таарч болох юм.


54 кг МУ-ын гавьяат тамирчин Э.Бадарууган

Түүний өрсөлдөгчид Э.Бадарууганаас болгоомжилж байгаа. Ер нь жингийнхээ гол өрсөлдөгчидөө оноогоор илүүрхчихсэн. Америк, Кубын тамирчидтай л хүч үзээгүй яваа юм.

Оросын тамирчин Сергей Водопянов

Чикагод Водопяновын аз нь гийсэн гэхүү Аргентин шүүгчийн ер нь шүүгч нарын будилиан орсон ч гэхүү Бадарууган маань торгуулийн 2 онооноос болж алт шиг гялалздаг мөнгөн медаль авсан. Водопянов бол хоёр талаараа өрж тоглодог. Гол өрөлт нь зүүн юм шиг. Тоглолтын явцад өрөлтөө сольж байсан. Арга барилын хувьд яг л орос ах нарын сонгодог “школ”. Хөл гарын ажиллагааны холболт сайн, бас мэдрэмжтэй, зальтай. Түүнийг ялахын тулд анхнаасаа л санаачлагыг гартаа аваад тоглочих хэрэгтэй юм шиг санагдсан. Водопянов Бадраагын шартайг мэдэж байгаа. Зууралдсан тохиолдолд биеэ суллаад хоёр гараараа Бадраагын гарыг хавчих, дарах маягтай зогсоод байсан. Бадраа маань түүнээс салах гэж хэт их хичээж хүчилж байсан нь магадгүй рингийн шүүгчид, хоёр тийш зайлах, эсвэл тэврээд байгаа сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм. Зүгээр л зуурах төдийхэн ялалт ялагдлыг шийдэж болдог гэдгийг бид Чикагод сурч авсан! Яг тийм тохиолдолд шүүгчийн командыг хүлээгээд аль эсвэл шүүгчид өөрийн зүгээс хийгээгүй үйлдэл гэдгийг ойлгуулах эсвэл бага зэрэг жүжиглэлт хүртэл тактик байдаг гэдгийг оросын Водопянов гайхалтай харуулж байлаа. Түүнийг залиа гаргах боломж сөхөө өгөлгүй эсвэл тэрнээс илүү арга зальтай байж л түүнийг хожно.
Манай хүн дэлхийн аваргаас хойш чимээ тасарсан нь санаа зовоох нэг үндэс болж байна. Дунд нь ганц нэг тэмцээнд орох л хэрэгтэй байсансан. Бага зэрэг бэртэлтэй байгаа сураг байсан гайгүй байгаасай.
Мексик, АНУ, Куба, Казакстан, ХБНГУ-ын өрсөлдөгч нартай бас таарч болох юм.

57кг З.Энхзориг 21 настай 2007 оны Ази тивийн аварга.
(Энд түүний өрсөлдөгчдийн талаар дурдалгүй өнгөрлөө)

Энхзориг магадгүй манай хамгийн техник сайтай тамирчдын нэг юм. Жиндээ өрсөлдөгчдөөсөө биеэр нилээн өндөр харагддаг. Уртаа ашиглан тоглож байгаа нь их зөв харагдаж байна лээ. Тэр бол контрбоксчин мөнөөс мөн. Хархад зугтаад байгаа юм шиг боловч урт урд гараа үнэхээр „зэвсэг“ болгож чадаж байгаа нь харагдсан. Нөгөө зөгий шиг хатгаж эрвээхэй шиг дэрвэлзэх гэдэг л тэр байх. Дээрээс нь солгой өрөлттэй. Тэр нь ямар ч өрсөлдөгчид ёстой толгойны өвчин болдог. Энэ онд мөрөндөө гэмтэл аваад аз муутай байх шиг. Одоо Азийн аваргын үеийнхээ топ формынхоо араас хөөж яваа. Гэхдээ мань хүн ямар зэрэглэлийн боксчин болохоо Астанагын олимпын эрх өгөх сүүлийн тэмцээнд үзүүлж чадсан юм. Учир нь дэлхийн аваргын өмнө авсан мөрний бэртэл нь түүнийг Чикагогын рингэнд эрт ялагдал хүлээхэд хүргэсэн ба түүнээс хойш орсон эхний тэмцээн нь Астана байлаа. Эндээс эрх авч чадсан нь түүнийг хэн бэ гэдгийг нотлож байх шиг. Энхзориг залуу байна даа. Цаашид хоёр ч олимпд үзэх боломж бий.
Түүний жинд Куба, АНУ, Казакстан, Орос, Украйн, Тайландын хүчтэй боксчидоос таарч хүч үзнэ.

64кг У.Мөнх Эрдэнэ 25 настай.

Мөнх Эрдэнэ уг нь ховорхон авьяас. Олон жил 7-8 кг жин хасаж байж жиндээ (60кг) ордог байсан нь амжилтанд нь нөлөөлдөг байсан байж болох талтай. Ер нь тамирчин хүн жингээ нэг дор их хасах биш хассан жингээ удаан хугацаанд барьж чадвал тогтвортой амжилтын үндэс болдог болов уу. Энэ удаа тэр 60-д биш 64 кг д зодоглоно. Шинэ жинд орж байгаа болхоор бүгд л хэцүү өрсөлдөгчид. Тэрээр бөхчүүдийн хэлдгээр “аранга” бөх шиг. Өөрөөр хэлбэл эгзэг нь таарвал хэнийг ч хожиж мэднэ. Харин эвгүйтвэл хэнд ч ялагдаж бас мэднэ. Бас солгой өрдөг. Рингэн дээр хаан шиг (сэтгэхүйн хувьд) байж чадвал Сапиевийг ч хожиж мэдэх юм. Манай медалийн найдваруудын нэгд зүй ёсоор орно.

Гол өрсөлдөгч дэлхийн аварга Казакстаны Серик Сапиев. Тэрээр солгой өрдөг. Жирийн нүдээр гүйцэж харамгүй хурдан. Техникийн хувьд одоогоор дэлхийн түвшинд жиндээ хамгийн техник сайтай нь гээд дүгнэчихвэл нэг их хол зөрсөн болохгүй байх. Тэр хөл гарын ажиллагааны холболтоо гайхалтай хурдтай хийнэ. Ёстой л „язганаж” тоглодог хүн байна лээ. Серик Сапиев одоогоор жиндээ хэмжүүрийн дээд төвшинг шинэчилээд тогтоочихсон. Өөрөөр хэлбэл 64 кг ын тамирчиды сайн мууг түүгээр хэмжинэ. Түүнтэй эн зэрэгцэх нь одоогоор алга.

Манайхаас Түвшинбат түүнтэй таарч тоглож байсан. Халлед 2006 онд, 2007 онд УБ-т тус тус тоглож ялагдаж байсан. Тэр их хурдтай хүний өмнө урд гараа буулгачихаад, эрүү нь нээлттэй хүлээгээд зогсоод байсан нь Серикт „цохиулах үнэгүй урилга” өгч буй мэт харагдсан. Энэ хоёр тоглолтонд Түвшинбат хоёуланд нь тактикийн алдаа гаргасан юм. Эрүүгээ мөрөндөө шахаж нуугаад, хоёр гараа дээр авч, зүү орох зайгүй болтол нь хамгаалаад, зүүн гараараа хурдтай, тэсрэлттэй нэг хоёр хатгаад Серикийн комбинацийг эхлэх сөхөө өгөлгүй хөдлөөд тоглочихсон бол онолын хувьд найдвар байх л байсан. Түүнийг алдаа гаргуулах гэсэн л тактикийн санаа юм даа энэ бол. Хэрэв Серик алдаа гаргаад ирсэн тохиолдолд Түвшинбат өөрийнхөө гол зэвсэг болох хойд гарын хүндхэн шулуунаар унагаж бас болох боломж онолын хувьд байсан. Хөдөлгөөнт байг оноход хэцүү байдаг шиг Серикийн өмнө оногдоход хэтцүү болтол нь хөдлөөд, зай бариад явчихвал ч боломж байж мэдэх л юм манай Мөнх-Эрдэнэд.

Олимпоос медаль авна гэдэг ид шид биш. Харин стратеги төлөвлөгөөтэй бэлтгэл, зөв тактик мөн медальд хүрэх гэсэн чин эрмэлзэл гуравын нийлбэр юм.

Одоогоор манай боксчидын үл таних өрсөлдөгчид бол Кубын баг тамирчид юм. Кубачууд өнгөрдөг дэлхийн аваргад оролцоогүй, дээр нь олимпын 11 жингээс 10 эрх аваад байгаа мөн хэний ч урьд нь таньж мэдэxгүй цоо шинэ авьяаслаг залуусаар багаа бүрдүүлсэн нь сонирхогчдын боксын ертөнцийн толгойг гашилгах шалтгаан болж буй юм. Бидний хэлдгээр Кубачууд энэ жил олимпд битүү морьд уячихлаа.Тэд яаж ч мэднэ дээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 04, 2008 8:11 pm

Бээжин 2008 ийн өмнөх Химийн цом

ХБНГУ-ын Халле хотод, сонирхогчдын боксын олон улсын „Химийн цом“ тэмцээн 6 сарын 19-21 хооронд явагдах гэж байна. Уг тэмцээн 1970 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн гол онцлог нь Бээжингийн олимпын өмнөхөн болж байгаад юм. Тэмцээнд оролцохоор одооогийн байдлаар MNG, AZE, GER, HUN, IND, ITA, PHI, BUL, AUS, CZE, TUN, DOM, RUS гэсэн орнууд тамирчдынхаа мэдүүлгээ өгсөн. Энэ удаагийн тэмцээн олимп болохын дөнгөж өмнөхөн тамирчдын чансааг шалгах маш чухал сорилт болох нь уу гэлтэй. Үнэхээр мэдүүлгээ өгсөн улсууд олимпын эрх авсан тамирчидаа Халлегийн рингэнд авчирсан тохиолдолд Бээжингийн рингээс хүртэх медалийн эздийг нилээд өндөр хувийн магадлалтай таамаглаж болох ч олимпын эрхтнүүд бүгд очихгүй нь тодорхой болов (http://www.chemiepokal.de үзнэ үү).


„Химийн“ цом –д манай монголын баг тамирчид чамгүй амжилттай оролцож ирсэн уламжлалтайгаас гадна Халлегийн рингийг уран гоё техник, „монголын“ гэх эр зориг, эрэлхэг тулаанаараа чимдэг гээд хэлчихвэл онгирсон болохгүй л болов уу. Ер нь манай монгол боксчдыг хаа ч очсон техник, эр зориг сайтайг нь магтан ярьдагийг олон хүн мэдэх байх. Германд гэхэд л монголчууд байгалын эрс тэс ширүүн уур амьсгал дунд хүн болж, эрэмгий зоригт монгол баатруудын түүхийг сонсон эрийн цээнд хүрдэг болохоор тэд хурц дайчин байхаас өөр аргагүй гэх маягын яриаг өөрийн чихээр олонтаа сонсож байлаа. Тиймээс ч монголын боксчид маань төрийн дуулалаа Халлегийн тэнгэрт дөрвөнтээ эгшиглүүлсэн биз ээ.

Анхны аваргын алтан медалийг 1983 онд Нэргүйн Энхбат 60кг жинд хүртэж, 1986 онд тэрээр хоёрдахь удаагаа мөн л 60 кг жиндээ алтан медалиа „ааглаж“ авч байсан байх юм. Ааглаж гэсний учир нь тухайн үед Химийн цом тэмцээнд социалист орнууд 1-р шигшээ багаа илгээдэг байснаас гадна Н.Энхбат Кубын алдарт боксчин, дэлхийн аварга Хортаг ялж байсан байна.Тэр үед Н.Энхбат жиндээ „тасархай“ л байсных. Хэрэв монголын боксын баг тамирчид 1985 оны дэлхийн аваргад оролцсон бол, 1984 онд Лос Анжелесийн олимпд оролцсон бол бид өдийд олимп, дэлхийн аваргатай сууж байх байсан ч юм билүү... хэн мэдлээ. Хүйтэн дайн монголчууд биднээс олимпын анхны алтан медалийг минь хүртэл булааж дээ...!

Химийн цомд Н.Энхбат алтан медаль хүртсэнээс яаг хорин жилийн дараа 2006 онд манай Э.Бадарууган 54кг түрүүлж гуравдахь алтыг, 2007 онд У.Мөнх-Эрдэнэ 60кг түрүүлж дөрөвдэх алтан медалийг эх орондоо авч ирсэн байна. Уламжлал тасрахгүй хурай хурай…
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Marco » Thu Jun 05, 2008 7:55 pm

Нээрээ л Н.Энхбат тэр үед жиндээ тасархай байжээ.1984 оноос дэлхийн шилдэг боксчидын жагсаалтад 2 удаа бичигдэж байсан байна.1986 онд дөнгөж сарын өмнө Энхбатын илт давуу ялж байсан Кубагын тамирчин АНУ-д болсон ДА -аас алт авсан байгаа юм.Энхбат тэр тэмцээнд манай хүнд сурталтануудын балгаар орж чадаагүй .
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Монголын Бокс

Postby Жавхлан » Fri Jun 06, 2008 5:01 am

Оргилоо гайхалтай сайхан анализ бичжээ. :-D Цаашдаа ч гэсэн боксоороо дагнаад бичээд байгаарай. Дараагийн бичлэгийг чинь хүлээж байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Монголын Бокс

Postby BuG » Fri Jun 06, 2008 11:50 am

Оргил үнэхээр сайхан бичиж. Баярлалаа. Энхбат ах ч үнэхээр тасархай байсан байх. Хүүхэд байхад дэлхийн шилдэг 10-н боксчинд тооцогддог гээл хүмүүс шагшин магтдаг байж билээ. Үнэхээр мундаг хөдөлгөөний эвсэл, хурд, техниктэй байсан юм шиг байгаан
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Монголын Бокс

Postby meesh » Fri Jun 06, 2008 2:09 pm

Тэр нөхөр чинь АНУд буунгуутаа Монголын Энхбат ирсэн үү ? гээд ирээгүй гэсэн чинь л шууд би Олимпын аварга гээд л ярилцлага энэ тэр өгөөд эхлэчихсэн гэсэн.....Энхбат нэг хожиж нэг хожигдчихсон байсан гэсэн.....Яг хайнаагаа хагалах байсан юм гэнэ лээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын Бокс

Postby Khosoo » Mon Jun 09, 2008 11:44 am

Зоу Ши Мин -ийг аргалчихвал ч. Бусад нь гайгүйюм шиг байгаа юм. Зоу Ши Мин монголд ирээд бас үнэхээр гомдсон гэж байналээ. хэхэ. Тэгээд Зоу Ши Мин бас жоохон заваарч тоглодог нөхөр байналээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Mon Jun 30, 2008 3:50 am

BuG wrote:Оргил үнэхээр сайхан бичиж. Баярлалаа. Энхбат ах ч үнэхээр тасархай байсан байх. Хүүхэд байхад дэлхийн шилдэг 10-н боксчинд тооцогддог гээл хүмүүс шагшин магтдаг байж билээ. Үнэхээр мундаг хөдөлгөөний эвсэл, хурд, техниктэй байсан юм шиг байгаан
Одоо энхбат архичин болсийм шиг билээ.Сүүлд Чикаго 2007 дээр тааралдахад аягүй харлачихсан явналээ.Элэг нь муудаад.Царай тас хар.Харамсах сэтгэл төрсөн шүү.
Тэгсэн хэлж байна.орж ирсэн хүн болгоно л шилтэй юм бариад ирэхийм,уулгүй буцаах хэцүүм гэж байсан зайлуул.Залуу байхдаа үнэхээр сайн боксчин байсан гэнэлээ.
Yes Man
 

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Aug 12, 2008 4:52 am

Гараа сайн!

Бээжин 2008 зуны XXIX дахь Олимпийн тоглолт эхлээд 2 хонлоо. Энэ өдөр Монголын Боксын баг тамирчидын салхийг хагалж 64 кг-ын жингийн Тамирчин У. Мөнх-Эрдэнэ Замби улсын болоод Африк тивийн 2007 оны аврага Бваляа Хастингс-ыг оноогоор хожиж гараагаа сайн эхлэв.

Эхлэх хонхны дуу рингийн шүүгчийн команд зэрэг зэрэг дуу дуугаа авалцан тоглолт эхнээсээ л ширүүн өрнөв. Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчөөсөө Техник ур чадвараар ч туршлагаар ч илүү гэдэг нь анхнаасаа л харагдаж байлаа. Түүний бэлтгэл сайн байгаа нь ч мэдэгдэж байв. Гэвч Мөнх Эрдэнэ тоглолтын цаг дуусхад 8 оноо алдсан юм. Түүний алдсан оноонууд дээр Дасгалжуулагч багш нар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагтай. Дахин яг өмнөх шигээ байдлаар оноогоо алдаад байж болохгүй!

Түүний дараагийн учраа нь БНБУ ын тамирчин Афины Олимпийн хүрэл медалт, 2006 oны Европ тивийн аврага, 2005 2007 оны дэлхийн аврагын тавдугаар байрын шагналт Борис Георгиев. Энэ тамирчин Африк тивийн аврагаас муу байхгүй нь л мэдээж, харин ч хэд дахин илүү байх нь тодорхой. Учраа улам л хүчтэй болох нь!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Aug 12, 2008 4:54 am

Энхзориг бусадын зүрхэнд шар ус хуруулав. Тэрээр Марокко улсын тамирчинг хурд техникээр илүүрхэж яллаа. Марокко Улс Африкийн хойд хэсгийн Муслман шашинт Улсуудын нэг. Сүүлийн үед Боксын Спортоор хар тивдээ толгой цохиж явна. Энэ олимпод Мароккочууд Хятад, Казак, Кубaчуудын хамтаар нийт 11 жингээс тус бүр 10 эрх авсанаас нь үзхэд л Боксын спорт ямар түвшинд хөгжсөнийг нь харж болно.

Энхзоригын дараачын учираа нь Куба улсын тамирчин Идел Торрентес Леал. Өөрийн хүчтэй тал болох урт урд гараараа зөгий шиг хатгаад зайнаас оноо түүгээд явчихвал ч... Энхзориг их тайван харагддаг юм. Энэ нь түүнд давуу тал болж байдаг. “Аврага байх санааных” гэдэг дээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Odgerel » Tue Aug 12, 2008 10:12 am

Оргилоо чиний анализууд гоё шүү, Чи бичлэгээ Бээжин-2008 бидний найдвар булангын бокс гэсэн хэсэгт үргэлжлүүлээд бичээд байгаарай, хүлээж байя...
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Aug 19, 2008 7:33 am

Энхзориг Мөнх-Эрдэнэ хоёр маань харамсалтайгаар Бээжингийн олимпийн Рингийг харьцангуй эрт орьхив. Би Боксын спортыг дэмжин сонирхогч Монгол хүнийхээ хувьд харамсалтай гашуун гэмээр дээрх хоёрын хожигдолыг яг л та бүхний адилаар одоог хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй л явна. Гэвч Спорт гэдэг аугаа их Ертөнцөд хожил хожигдолыг дагасан баяр гуниг ээлжлэн байдаг ажгуу. Яг л үүнийг батлах мэт Бадар-Ууган маань өнөөдөр Олимлийн их наадамын Рингнээс бид бүгдийн хүсэн хүлээж байсан ялалтын буухиаг таслалгүй үргэлжлүүлэв. Ай юутай их баяр! хүрэл Медаль халаасанд! үүнийг биднээс одоо хэн ч булаахаасаа өнгөрсөн. Медаль маань харин ч өнгөө цаашид хоёр дахин хувиргах болов уу хэмээх горьдлого, зөн совин Монгол түмний сэтгэлийн гүнд ээлжилнэ. Бас болоогүй Сэрдамба маань маргааш хүрлийн төлөө тоглно "Дайван хөх тэнгэр дайрт бор газар хийгээд есөн есөн есөн ерэн есөн тэнгэр" (Б. Лхагвасүрэн) мэлмий ивээлдээ багааж хайрла хурай хурай хурай.

Энхзориг Мөнх-Эрдэнэ нарынхаа ялагдалд сонирхогчын, бас хувь хүнийхээ зүгээс Дүгнэлт хийснээ энд та бүгддтэй хуваалцъя. Энэ бол миний л бодол юм шүү зарим хүнийхтэй зөрж байвал асуудал бүү болгоорoй.

Энхзориг маань БНКУ ын тамирчин Торентес Идэлтэй тун тэнцүүхэн тоглож харамсмаар ялагдав (10:9). Сүүлийнхээ арав дахь оноог сүүлийн хорин секундэд алдсан гэж бодхоор бүүр ч бачуурмаар.
Тоглолт эхлэнгүүт манай хүн санаачлагыг авч тоглолтыг удирдаж эхлэв. Түүний цохилтуудаас харж байхад урд гар (баруун) шулуун хойд гар (зүүн) мөн шулуун төгсгөлд нь урд гараараа хажуугийн толгойд чиглэсэн угсраа комбинацар Торентесийг нилээдгүй тэвдүүлээд авч байгаа харагдсан. Tөд удалгүй баруун урд гарын хажуугаар Энхзориг эхнийхээ оноог авсан юм. Оноо авсан даруйдаа урд гараараа зай барих хатгалтуудыг хийгээд холдох оролдлого хийв. Куба ч үүнийг нь мэдсэн юм шиг сүүдэр мэт дагна. Эхний хэдэн минутаас үзхэд Энхзоригийг ялалтын түлхүүр нь миний л бодлоор зайнаас тоглоход л байгаа нь мэдэгдэж байв. Үүнийгээ ч манай хүн мэдэж байсан байх, Дасгалжуулагч нар ч хараад мэдэж байсан нь лавтай. Дунд болон холын зайнаас л оноо авах цохилт гарч байлаа. Хоёр дахь оноо ч мөн л урд гарын баруун хажуугаас ирсэн. Энэ мэтээр оноогоо ахиулаад байх боломжтой мэт хөндлөнгөөс үзээд сууж байгаа бидэнд санагдаж байв ч яг Энхзоригийн хувьд тухайн нөхцөлд л өрсөх юм уу, эсвэл хариулахаас амаар ярих шиг амархан юм биш л дээ!
Куба нөхөр сайн тамирчин болох нь ч харагдаж эхлэв Тэрээр Энхзоргийг Сүүдэр мэт дагасаар л. Сэхээ л гарвал хойд урд аль ч гар нь зялалзах мэт ниснэ. Энхзориг урд хойд гараа хөлийнхөө ажиллагаан дундаа тун ч хурдтай урамтай холбох юм.
Миний л олж харсанаар эхний үед хоёр ч цэвэр онооны цохилтыг тооцсонгүй өнгөрөх шиг болсон. Энэ бол хажуугийн 5 шүүгчийн доод тал нь 3 нь зэрэг товчлуур дээрээ дараагүйтэй, цаашилбал яг иймэрхүү дэлхийн шилдэг тамирчидын тоглолтын хурдыг жирийн нүдээр тэр болгон гүйцэж харж чаддаггүйтэй зэрэг зэрэг холбоотой. Мөн Шүүгчид рингийг тойроод 4 талаас, өөр өөр өнцөгөөс харж байгаа болохоор цохилтыг үнлэх үнэлгээнд өөрчлөлт ороод байдаг талтай.
Тоглолтын 3-р үе дуусхад Энхзориг өөрийн давуу талаа хадгалсаар л байлаа (CUB 6:7 MNG). Гэхдээ л тоглолтын хурд, тамирчины бие дээр ирэх ачаалал нь анхнаасаа л асар өндөр байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Сүүлийн шийдвэрлэх үе эхлэхэд тоглолтын хувь заяа шийдэгдэх яагаа ч үгүй хэвээрээ. Энэ үед тоглолтын хурд улам л нэмэгдэж байгаа нь илт. Хоёр тамирчин хоёулаа л их хичээж буй нь ч илт мэдэгдээд ирсэн. Одоо л Тактикийн зөв өөрчлөлт оновчтой шийдэл гаргах хэрэгтэй байсан юм. Энхзориг зайнаас Торентесийг сандаргаж байсан шигээ хариулах, өөрөөр хэлбэл контрлох хэрэгтэй байсан бөгөөд yрд хойд гарын тулгасан юм уу хариулсан шулуун нэг хоёр комбинациар тоглолтыг дуусгах хэрэгтэй байсан болов ч тэрээр дандаа өөрөө эхлэж цохилтуудаа хийж байгаад хариу контрт орж оноо алдаж байгаа харагдсан.
Торентес тоглолт дуусхаас 30 орчим секундын өмнө яг л анаад хүлээгээд зогссон шиг Энхзориг маань ч гэсэн хүлээгээд анаж зогсчихоод (тэр үед оноо тэнцүү 9:9 байсан) Торентесийг түрүүлж эхлүүлсэн бол өөрийнхөө гол зэвсэг болох урт урд гараараа тулгаж юм уу, урд гарын хажуугийн цохилтыг зайлах бултах хөдлгөөнтэй зэрэг хийгээд оноо авбал аваад авахгүй бол тэнцчих хэрэгтэй байлаа. Идвэхээр бол манай хүн хавьгүй илүү харагдсан бөгөөд тоглолтыг удирдаж чадсан шүү дээ.
Шүүгчид Энхзоригийн зарим оноог тооцоогүй ч гэсэн энэ тэнцүү хоёр тамирчидын хожил хожигдолыг мянганы нарийвчлалаар л шийддэг!


Мөнх-Эрдэнэ Францын тамирчны арга барилыг эвдэж чадахгүй байсаар хожигдлоо. Франц эр Мөнх-Эрдэнээс урт өндөр бөгөөд түүнтэй хэн гуай нь ч тоглосон эвгүй байх байсан байх. Францын хойд гарын давталттай шидэлтээс оноо их алдсан.
Онолын хувьд бол өндөр хүний гэдэснээс эхлэж ажиллаад толгойд дуусгадаг. Энэ нь гэдсэнд ажиллаж толгойн хамгаалалтыг буулгаж байгаад толгойд нь хүрч цохих арга юм л даа. Ингэхийн тулд ойрын болон дундын зайнаас тоглох хэрэгтэй болно. Бас дээрээс нь өрсөлдөгчөөсөө илүү их хөдөлгөөнтэй ажиллагаатай байна гэсэн үг. Манай Мөнх-Эрдэнэ Гэдсэнд л бага ажилласан болохоос өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү, их ажилласан. Даанч түүнийг нь шүүгчид тэгэж харсангүй юу эсвэл тэд Франц „Вино” ихээр уучихсан байв уу...? Мөнх-Эрдэнийн олон онооны цохилтуудын бараг нэгийг нь ч тооцсонгүй. Би л хувьдаа үүнийг арай л дэндсэн шүүлт гэж нэрлэнэ. Яах вэ нэг хоёр онооны зөрүүг бол мэргэжилийн хүмүүс ч гэсэн нэг их тоохгүй, харин тэр их олон онооны зөрүүг чинь огт Бокс мэддэггүй хүн хүртэл хараад шудрага бишийг нь гайхаад байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sun Sep 07, 2008 5:02 pm

Таван Цагираг дээрхи Банди Багшын ярилцлага

Д.БАНДИ: Ямар ч хэцүү өрсөлдөгчийгтактикаар ялж болдог
Г.БАЯРСАЙХАН (2008-09-04)
Монголын тамирчид Бээжингийн олимпод од хийморьтой оролцож түүхэнд тэмдэглэгдэх өндөр амжилт үзүүлсэн. Ялангуяа олимпийн сүүлийн өдөр гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Монголын багийн хоёр дахь алтан медалийг авчирснаар боксын спорт манай улсад зөв замаар, эрчимтэй хөгжиж буйг баталсан билээ.
Олимпийн үеэр боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди ямархуу чадалтай дасгалжуулагч вэ гэдгээ харуулсан гэж болно. Шавь нараа амжилттай удирдан олимпийн наадмаас алт, мөнгөн медаль авчирсан Д.Банди багшийг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол улсын ардын багш цол хүртээсэн юм. Монголын боксын алтан үеийн түүхийн гэрч болсон түүнтэй уулзаж дараах ярилцлагыг хийлээ.
-Юуны өмнө төр засгаасаа эрхэм дээд шагнал хүртсэн танд сониныхоо хамт олны өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Ард түмнийхээ өмнө түүхэнд үлдэх сайхан үйл бүтээлээ. Төр засаг маань бидний энэ хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд туйлын баяртай байна.
-Өмнөх олимпод нэг тамирчнаа оруулж ганцхан ялалт авсан Монголын боксчид энэ удаа дөрвөн тамирчнаа сойж алт, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Дөрвөн жилийн доторх энэ өсөлтийг учрыг та товчхон тайлбарлаж өгнө үү?
-2005 оны тавдугаар сарын 14-нд манай холбоо бага хурлаа хийж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Энэ үеэс Бээжингийн олимпод бэлдэх нөр их ажил эхэлсэн дээ. Энэ хооронд олон ч тэмцээнд оролцлоо, нийтдээ 274 медаль авчирсан тооцоо гарсан. Харин өмнөх дөрвөн жилд 65 медаль авч байсан юм билээ. Энэ дундаа Азийн АШТ, Азийн наадам, ДАШТ, оюутны ДАШТ гээд том тэмцээнүүдээс бүгдээс нь медаль авсан. Боксчдын амжилт үргэлж ахиж, өмнөх амжилтуудаа эвдэж ирсэн.
Эцэст нь олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж багаараа тавд орлоо. Энэ бүх амжилт бол манай холбооны зөв үйл ажиллагааны үр дүн юм. Дээр нь төр засаг, БТСУХ-ноос биднийг их дэмжсэн. Энэ олимпийн циклд эрдэм шинжилгээний алба байгуулагдаж, бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулах болсон.
Мөн МҮОХ-ны туслалцаа их байлаа. Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр, ИНЕГ, ШШГЕГ болон бусад олон пүүс, компани бидэнд маш их тус болсон. Боксын үе үеийн хамт олон нэгэн сэтгэлээр хамтран зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна. Үүн дээр ард түмнийхээ сайхан сэтгэлийг хэлэх хэрэгтэй. Ард түмэн маань эндээс дэмжихэд халуун дулаан уур амьсгал, эрч хүч нь тэнд очиж байлаа.
-Та 2005 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг авахдаа гуравхан жилийн дотор ийм өндөр амжилтад хүрнэ гэж тооцож байв уу?
-Шигшээ багийн дасгалжуулагч бол улсынхаа бүх л сайн хүүхдүүдийг зөв таньж, олж авч чаддаг байх ёстой. Ингээд шигшээ багаа байгуулсны дараа олон сайн дасгалжуулагчийг дэргэдээ авч хамтын хөдөлмөрөөр явж байж амжилтад хүрнэ. Манай тамирчид яах аргагүй авьяаслаг хүүхдүүд. Би тухайн үед зарим хүмүүсийг гомдоож байгаад эдгээр хүүхдүүдийг шигшээд авч байлаа. Энэ нь зөв байсан гэдэг нь эцэстээ харагдаж байна.
-Дөрвөн жилийн ажлын үр дүн олимпийн үеэр гардаг. Тамирчдынхаа бэлтгэлийг олимпод оргил үед нь тааруулна гэдэг амаргүй ажил байх. Манай дөрвийн бэлтгэл ямархуу байв?
-Дасгалжуулагч бол уяач л гэсэн үг. Манай хэдийн уяа сойлго гайхалтай сайхан таарсан. Үүнд эрдэмтэн, эмч нар их тусалсан. Боксчид маань азтай, хийморьтой тоглож, мундаг тамирчдыг ялан гарч ирсэн.
-Тамирчдынхаа сэтгэлзүйн бэлтгэлийг хангана гэдэг бас нэг амаргүй үүрэг бололтой.
-Би тамирчдадаа бэлтгэлээ хий, бусад цагт нь унтаж амар, зөв хоолло гэсэн шаардлага тавьж байсан. Нөгөө хэдийгээ аль болох элдэв зүйл бодож анхаарлаа сарниулахгүй байлгах гэж их ч хичээсэн. Тэмцээний бус үеэр бусдаас тусгаарлаж байгаад яг гарахынх нь өмнө юун дээр анхаарах, яах ёстойг хэлж өгч байсан. Манай дөрөв ч сэтгэлзүйн бэлтгэл сайн байлаа.
Манайхан 16 хоногийн турш жингээ барих гэж шувууны хооллолтоор хооллож ирсэн. Дөрвөн тамирчин маань олимпийн рингэнд нийт 15 тулаан хийснээс 12 ялалт авсан. Би ч хувьдаа их нервтсэн. Санчигны үс нэлээд бууралтсан байх. Тамирчдаа элдэв хэл амнаас хол байлгахын тулд хүмүүстэй уулзуулахгүйг их хичээсэн. Үүнээсээ болж зарим хүнийг их уурлуулсан байх.
-П.Сэрдамбын тоглолтыг харж байхад их зөв тактик сонгосон гэж санагдсан?
-Бэлтгэл нь жигдрээд бүх юм нь таарсан байхад тамирчинд ганцхан тактик хэрэгтэй. Ийм үед ямар ч хэцүү өрсөлдөгчөө тактикаар ялж болдог. Бид өмнө нь бичлэг хийж өрсөлдөгчөө судална. Тэгээд рингэн дээр гарахад нь ямар тактикаар тоглохыг хэлж өгнө. Бэлтгэлийн үеэр бид үндсэн арга барилаа бүгдийг нь боловсруулдаг. Харин яг рингэн дээр гарах үед нь энэ арга барилаасаа алийг нь ашиглахыг хэлж өгнө гэсэн үг.
-З.Энхзоригийн хувьд Кубын боксчныг ялах бүрэн бололцоотой байсан. Юун дээр алдаад ялагдчихав?
-Үүн дээр бид алдаа гаргасан. Оноо тэнцсэн үед “Одоо ганцхан оноо авчих” гэж хэлсэн юм. Манай хүн ч оноо авах гэж яваад цохилтод орж өөрөө нэг оноо алдсан. Хэрвээ тэр үед хүлээгээд тоглосон бол цаг дууссан ч гэсэн З.Энхзориг туслах оноогоор илүү байсан юм билээ. Тэгээд ч дайрч яваа хүн их амархан оноо алддаг. Харин бид энэ алдаагаа П.Сэрдамба дээр залруулж чадсан. Түүнээс гадна манай хөгжөөн дэмжигчид шүүгчдэд буруу хандлага өгсөн юм шиг байна лээ. Хажуугийн нэг шүүгч нь тоглолтын дараа “Би танай хүнийг ялагдаж байгаа гэж бодсон шүү дээ. Танай балиашгууд тэгж ойлгогдохоор хашгираад байсан. Тэгээд сүүлийн үед ганцаараа нөгөө хэдийнхээ эсрэг болохгүйн тулд Кубын боксчинд арай илүү дарсан” гэж хэлж байсан.
-У.Мөнх-Эрдэнэ уг нь хүчтэй тамирчныг ялж медалийн төлөө гарч ирсэн ч шийдвэрлэх тоглолтдоо ялагдчихлаа.
-Мөнх-Эрдэнийн бэлтгэл гайхамшигтай сайхан таарсан. Өөрөө ч их зүтгэл гаргасан. Тактикийн тоглолтыг ч маш сайн гүйцэтгэж байсан. Энэ янзаараа яваад байхад ямар ч медаль авсан гайхахааргүй байсан юм. Гэтэл яг медалийн төлөө тоглоход нэг л сонин болчихсон. Халаалт хийх үед л энэ нь мэдэгдэж байсан. Би яагаад ийм болсны учрыг одоо болтол мэдэж чадаагүй л явна. Өмнөх өдөр нь нутгаасаа ч юм уу, хэн нэгнээс муу мэдээ сонссон юм шиг байна лээ. Нерв гэдэг чинь хүний тоглолтыг бусниулаад хаячихдаг юм. Ер нь манай дөрөв дөрвүүлээ медаль авах боломжтой байсан.
-Бадар-Ууганы тоглолтын тухайд юу хэлэх вэ?
-Бадар-Ууган маань багш нарынхаа хэлсэн тактикийг маш сайн биелүүлж тоглосон. Өөртөө ч их итгэлтэй байлаа. “Багш аа, би энэнийг амархан хожно оо” гээд л рингэнд гарна. Цаашдаа дэлхий, олимпийн наадмаас дахиад ч медаль авах боксчин.
-Та олимпийн наадмаас ямар бодол тээн ирэв?
-Бүгдээрээ хамтраад зүтгэвэл ямар л бол ямар медаль авч болох юм байна гэдгийг сайн ойлголоо. Тамирчид маань ч өөртөө итгэлтэй болсон. Тиймээс ирэх жил дэлхийн аварга төрүүлнэ гэж л зүтгэнэ шүү.
-Тамирчид медаль аваад ирэхэд төр засаг, байгууллагууд янз бүрээр шагнадаг. Харин дасгалжуулагчид ямар урамшуулал байдаг бол?
-Бид яг энэ асуудлыг олон жилийн турш ярьж байна. Хичнээн сайн тамирчин байгаад дасгалжуулагчгүй бол амжилт гаргахгүй. Спорт холбоод эхлээд дасгалжуулагчаа зөв сонгох ёстой. Дараа нь тэр хүнээ ажиллах бүх нөхцлөөр хангаж, дэмжээд эцэст нь амжилт нэхдэг байх нь зөв. Нэгэнт амжилт гаргаад ирсэн бол тэр хэмжээгээр нь шагнаж урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй. Яг одоогийн нөхцөлд дасгалжуулагчид гэрээний дагуу тамирчдаасаа тодорхой хэмжээний мөнгө авдаг. Гэвч энэ нь эцэстээ тамирчин, дасгалжуулагч хоёрын дунд хагарал үүсгэдэг муу талтай. Үүнийг л төр засгаас зохицуулж, дасгалжуулагчдыг тусад нь шагнаж урамшуулдаг болмоор байна. Төрийн хууль дүрмээс болж бүх л спорт ийм байдалд орчихоод байгаа нь нууц биш.
-Шигшээ багийн тамирчдыг ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Есдүгээр сарын 18-нд Казаньд оюутны ДАШТ эхэлнэ. Аравдугаар сард залуучуудын ДАШТ-тэй. Мөн арваннэгдүгээр сард эмэгтэйчүүдийн ДАШТ болно. Харин арванхоёрдугаар сард Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ тэмцээний жин тус бүрт шилдэг найман боксчин урилгаар оролцдог уламжлалтай. Манайхаас Азийн аварга болсон гурав маань оролцох байх.
-Манайхан дээд тал нь 69 кг хүртэл жинд тамирчдаа авч явдаг. Харин хүнд жингийн боксчин бэлдэх бодол бий юу?
-Байлгүй яахав. Гэвч том жинд тамирчин тэр бүр ирэхгүй юм. Тиймээс байгаа хэдээ гайгүй тордож, олон улсын тэмцээнүүдэд авч явах бодолтой. Тамирчин хүн тэмцээнд орох тусам сайжирч байдаг.
-Та шигшээ багийг хүлээж авснаас хойш гуравхан жилийн дотор өндөр амжилт гаргалаа. Энэ албаа Лондонгийн олимп хүртэл үргэлжлүүлэх үү?
-Би 35 жил дасгалжуулагч хийлээ. Хамгийн сүүлд Бадар-Ууганы алтан медалийн төлөө тоглолт миний хувьд тамирчнаа авч рингэнд гарсан 2359 дэх тоглолт байсан. Сайхан хамт олонтой хамтран ажилласны хүчинд өдий зэргийн амжилт гаргалаа. Хэрвээ холбоо маань намайг үргэлжлүүлэн ажилла гэвэл би чадлынхаа хэрээр зүтгэхэд бэлэн. Харин тэтгэвэртээ гарч байгаа өвгөн ажлаа өг дөө гэвэл яваад л өгнө.
-Ярилцсанд баярлалаа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Sep 10, 2008 7:04 am

Монголын Бокст шинэ жаран эхэлвээ.

Монголын ард түмэний дээлийнхээ захыг тасрах нь холгүй мушгиж хагас зуун жил гаруй хүлээсэн Олимпийн Алтан Медаль цангсан олны сэтгэлийг баярын хураар дэвтээж ирэх ирэхдээ ихэрлэн ирэвэй.

Одоогоос яг л нэгэн жараны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төв талбай дээр гартаа битүү бүдүүн хар бээлий углан биедээ богино өмд, дотуур цамцнаас өөр өмсгөл гэх юмгүй залуус дөрвөлжлөн татсан олсон дунд бие биенээн чичэлдэн, цохилдон байхыг тэр үеийн хотынхон мэл гайхаж цэл хөхөрч зогссон гэдэг. Энэ бол Монгол улсад Бокс хэмээх Спорт хөгжлийнхөө эхлэлийг хөгжилтэйхөн тавьж байсан түүхэн мөч алтан агшин байжээ. Үүнээс хойш чилийсэн 60 жил өнгөрч энэ хооронд Боксын Спорт бүх нийтийг хамарсан Спорт болтлоо хөгжиж чадав. Гэхдээ энэ зам дардан байсангүй. Хэсэг хаагдаж хоритой, хөрөнгтөн нийгмийн үзэл сурталыг шингээсэн гэж хэлүүлж бас үзэвээ.

Энэ өнөөдрүүдэд Монголын Боксын Спортын хамт олон жаран жилийнхээ тайлангаа ёслол төгөлдөр нүүр бардам хийж байгаа. Тэдний үе үеийн ахмадууд, дунд болон залуу үеийнхэн нь гар гараан барилцаж байгаад бүтээсэн гавъяа нь: Монголын Боксыг өөрийн гэсэн давтагдашгүй төрхтэйгөөр даян дэлхийн их Спортын аугаа тавцанд балрашгүйгээр мөнхлөн үлдээж чадсан явдал юм. Үүнийх нь төлөө Монголын Боксын бүх үеийн төлөөлөгчидийн өмнө гүнээ мэхийн ёслож хүндэтгэл үзүүльеэ! Та бүгдэдээ БАЯРЛАЛАА!

Боксын Спортыг Монгол улсад анхлан нэвтрүүлэгч, дасгалжуулагч Лувсандорж танд, хаагдаж хориглодчихоод байсан Спортоо амьдралаараа дэнчин тавин байж аварч гарсан МУГД Олзот танд, анхны шигшээ багийн Тамирчид ахмадууд та нартаа, анхны Ази тивийн аврага МУГТ Алтанхуяг танд мөн ази тивийн медалт бүх үеийн тамирчид та бүхэнд, анхны дэлхийн аврагын медалт МУГТ Отгонбаяр агсан танд болон дэлхийн аврагын медалт МУГТ Цогтжаргал, Үйтүмэн, Бадар-Ууган нарт, анхны олимпийн наадмын медалт МУГТ Энхбат танд болоод олимпийн медалт МУГТ Баярсайхан, Сэрдамба Бадар-Ууган нартаа, МУГД Батбаяр агсан болоод МУГД Банди, Ганбат Мишигдорж мөн бүх үеийн шилдэг дасгалжуулагч та бүгдэд, Монголын Боксын холбооны үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нарт, олон улсын болон үндэсний шүүгч эмч бүхэнд, бусдынхаа амжилтыг ирлэж ирсэн Боксын бүх үеийн тамирчид та бүгдэд, энэ спортыг дэмжин сонирхорж уухайн түрлэг сэтгэл зүрхээрээ дэмжиж байдаг дэмжигч, сонирхогч, Монгол улсын иргэн танд Монгол Улсад Бокс хэмээх их спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тань тохиолдуулан халуун БАЯР хүргье!

Монголчууд бид хамтдаа байхдаа дэлхий ертөнцийг сөхрүүлж байсан аугаа их түүхтэй билээ л. Та, чи, бид бүгдээрээ улаан хөх сүлэлдсэн нэг л тугийг оройдоон тахиж, Монгол хэмээх нэг л хэлээр ойлголцож байдаг хөх Монголын үр сад. Ядуу ч гэсэн босоо хиймортой Монгол хүмүүн. Эв эеийг үеийн үед дээдлэн сахиж, Хэл соёлоон үрийн үрд өвлүүлэн үлдээцгээье. Бидний Монгол улс маань мандан бадарч дэвжин дээшлэх сайн сайхан цаг айсуй! ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby meesh » Wed Sep 10, 2008 1:45 pm

Оргилоо, анхны дэлхийн аврагын медалт МУГТ Отгонбаяр агсаны талаар мэддэг зүйлээ бичиж өгөөч ? Надад мэдэх их хэрэгтэй байна......
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu Sep 11, 2008 4:46 am

Би санадаг юм, намайг жаахан байхад 1982 онд, тэр үеийн баруун Германы Мюнхен хотод болсон боксын дэлхийн аврагын финалын тоглолтууд Оросын сувгаар гарч би гэдэг жаахан амьтан аавынхаа хамтаар үзэж байсан юмаа. Тэр үед би Отгонбаяр ахыг хожчихлоо л гэж бодож байсан. Сүүлд харин манай нэг боксчин найзынд тэр бичлэгийг санаандгүй олоод амтархан үзэж суухад, Куба яах аргагүй ялсан юм бн лээ. Равсалын Отгонбаяр гэгч 57 кг ын жинд ихэвчлэн тоглодог байв. Тэрээр солгой өрдөг байсан шиг санагдна. Биеээ суллаж толгойгоо хоёр тийш нь займчих маягтай хөдөлгөж хөл дээрээ дэгдэгнэж байгаа юм шиг тоглодог, тэр нь их салбагнаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ хурдтай бас олон янзын угсраа комбинацитай. Хойд гарынхаа шулуун цохилтоо яг л техникийн дагуу хийж байхыг нь мань хүний тоглож байгаа нэгэн зурган дээрээс сайн харж болодог юм. Тэр зураг нь Дашын Батмөнх гэж анхны шигшээ багийн тамирчин өвөөгийн "Монголын Бокс", "Рингэнд мөнхөрсөн залуу нас" гэдэг номнууд дээр нь байдаг. Тэндээс бас бус мэдээ сэлт авч болно. Отгонбаяр гуай манайдаа цөөхөн байдаг олон улсын шүүгч байв. Тэрээр ганц нэг дэлхийн аврагын тоглолтуудыг шүүж байсан санагдна. Харин түүний зуурдын үхлийн тухай сайн мэдэхгүй юмаа. Би олон л боксчидыг таньдаг. Tэд нар нэгнийхээ тухай болсон болоогүй юм бага ярьдаг улс. Багануурт ажлаар явж байгаад хутгалуулсан л гэдэг юм.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby 21Grams » Tue Sep 16, 2008 6:13 pm

Гавьяат дасгалжуулагч Д.Банди: Олимпийн медальтнууд надад гэрээний дагуу хувь хүртээхдээ баргардуу л царайтай байна лээ
• 2008.09.16, 9:46 • Монголын нэг өдөр,

-Та их амжилтын дараа манай сонины уншигчидтай уулзаж байна. Ер нь ахлах дасгалжуулагчийн хувьд энэ олимпод их ачааг үүрч байсан байх?-Их баярлалаа. Зуны 29-р олимпод маш сайхан аз хийморьтой, чадалтай тэнхээтэй амжилт бүтээл арвинтай, гайхамшгийг бүтээгээд ирлээ. Бид Монголын боксын школ гэдгийг гаргаж чадсаан. Монголын боксын холбоо шинэчлэгдэж өөрчлөгдөөд, би ахлах дасгалжуулагчаар томилогдоод гурван жил боллоо л доо. Энэ гурван жилийн хугацаанд манай боксын амжилт үргэлж ахиж явсан. Урдны амжилтуудыг давтаад, рекорд нэмж тогтоогоод байсан. Тийм болохоор саяын олимпод тамирчдын маань уяа сойлго нь маш сайн таарсан. Манай үндэсний шигшээ багийн бусад дасгалжуулагчид ч бүгд хичээж ажилласан. Тийм учраас би бардам байсан. Ганц айх юм юу байсан бэ гэхээр дээрээ даргатай улсын тамирчид л урагшаа ахиад байдаг байхгүй юу. Манай ерөнхийлөгч одоохондоо арай дарга болж амжаагүй байна. Гэхдээ ахиад яваа л даа. Бас манайх олон улсын шүүгчтэй болсон. Энэ зуны олимпд манай шүүгч шүүсэн. Миний айдас бол шүүгч нарт байсан. Бид үүнийгээ зөв сайхан зохицуулж чадсан. Манай Боксын холбоо, ивээн тэтгэгч байгууллагууд “Эрдэнэт” үйлдвэр, ИНЕГ, ШШГГ гэх мэт бусад пүүс компаниуд бидэнд асар их туслалцаа үзүүлж, ивээн тэтгэсэн. Үүний хажуугаар манай төр засаг үнэхээр гайхамшигтай туслаж, дэмжлэг үзүүллээ. Манай ард түмэн халуун дулаан сэтгэлээрээ дандаа эерэг энерги өгдөг байсан. Ер нь хасах энергитэй хүн ховор байсан байх.
-Өнгөрсөн гурван жилд боксын спортод “ерөнхий жанжин”-ых нь хувьд та их зүйлийг хийж ирсэн. Нэг хэсэг ч манайд боксын спорт хэцүүхэн л өнгө төрхтэй байсан даа?
-Би 66 оноос 76 он хүртэл өөрөө бокс тоглосон, тулалдсан хүн. Тамирчин байхдаа 1973 оноос Замчин нийгэмлэгийн цагийн дасгалжуулагчар дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Одоо 35 дахь жилдээ явж байна. Манай Монголд анх Оросын боксын школоор сургуулилдаг байсан. Дараа нь Кубын дасгалжуулагч нар ирж ажилласан. Бид мөн Герман, Польш, Болгар зэрэг олон орноор явж тулалдаж байлаа. Миний хувьд 35 жилийн турш энэ болгоныг судалж, аль алийг нь Монголын боксын школ гэдэг юмыг ерөнхийдөө тавьсан. Миний төлөвлвгөө бол өөр ямар ч орны төлөвлөгөөтэй адил биш. Ер нь Монголын боксыг авч явж байсан олон багш нар бий. Залуучуудад маань зарим талаараа алдаж оносон юмнууд бий. Гурван жилийн өмнөөс миний бие Монголын боксын ерөнхий жанжнаар ажиллаж байна. Өмнө нь Олзод багшийн үед тивийн хэмжээний тамирчид төрж байсан. Үүний дараа манай Батбаяр багш Алтанхуяг багш нар дэлхий, олимпийн хэмжээнд гаргасан. Өнөөдөр миний хувьд олимпийн аварга төрж болдог юм байна гэдгийг харууллаа. Энэ багш нарынхаа өв уламжлалыг авч явж, алдаа оноо бүх юмыг нь дүгнэж цэгнэж явсаар байгаад ийм амжилтанд хүрлээ. Сая олимпод 195 орны боксчид оролцсон. Манай дөрвөн тамирчин багийн дүнгээр 4-р байрт шалгарсан. Боксын байтугай Монголын спортын түүхэнд байхгүй гайхамшиг болсон юм аа. Мэдээж энэ бүхэн бол олон хүний хамтын хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Ийм сайхан хамт олныг бүрдүүлсэн доктор, профессор Д.Цогбаатар ерөнхийлөгчдөө маш их талархаж байгаа.
-УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу боксынхонд харамгүй сэтгэл, зүтгэл хөрөнгө хүчээ зориулсан хүн. Сая хүртэл олимпод шүүгч нарыг зөөлрүүлж мөнгө төгрөг өгсөн гэх сураг сонсогдсон?
-Тэр мөнгө төгрөг ч яахав. Ш.Сайхансамбуу маань Монголын боксын холбооны хүндэт ерөнхийлөгч. Манай хүн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш их мөнгө зарсан. Гэхдээ жаахан буруу юм руу зарсан болов уу. Онож зарцуулж чадаагүй болов уу гэж би боддог. Одоо ч хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Биднийг ивээн тэтгэдэг. Их сайн хүн. Ш.Сайхансамбуу гишүүн маань сая Бээжингийн олимпийг үзээд “Бокс гэдгийг чинь одоо л ойлгож байна” гэж хэлсэн гэж байгаа.
-Та түрүүн бид дэлхийд Монголын боксын школ гэж ямар гэдгийг харууллаа гэж байсан. Э.Бадар-Ууганы тухайд жиндээ бол үнэхээр мундаг байсан шүү?
-Бадар-Ууган маань үнэхээр азтай, хийморьтой, тактик биелүүлж чадах чадварыг бүрэн эзэмшиж чадсан тамирчин. Олимпийн өмнөх бэлтгэлд уяа сойлго нь маш сайн таарсан. Азтай гэдэг нь ийм учиртай. Сугалаа сугална гэдэг бол маш чухал. Юу ч болоогүй байхад эхлээд том нэртэй аваргатай таарахад, их хүнд. 8 сарын 8-ны өглөөний 11 цагаас нэг цагийн хооронд сугалаа явагдана. Энэ үед ерөөдөг, ном уншдаг ямар хүн байна вэ бүгд аз хийморьтой байлгах ном уншаач ээ гэж би хэлж байсан. Тэгэхэд Богд уулын зүүн суганд 1008 лам ном уншсан гэж байгаа. Бас бусад хүүхдүүдийнхээ гэр бүлийнхэнд сугалааны цагийг яг ингэж хэлсэн. Тэгээд ч сугалаа сайхан таарсан. Хийморьтой байна гэдэг нь яг рингэн дээр гараад шүүгчид шал ондоо харагдах ёстой байхгүй юу. Энийг ч гэсэн бид хийж чадсан. Манай боксын холбооны бодлого байгаа байхгүй юу. Дасгалжуулагч тамирчдаа олон газар явуулж, тэмцээн уралдааны туршлагатай болгох, шүүгч нараа олон орны шүүгчидтэй танилцуулах гэх мэтчилэнгийн бодлого бий. Сая Энхзоригийн хувьд гар нь сайн эдгээгүй ш дээ. Бэлтгэл хийж байхад хойд гарын суналттай цохилт хийж чадахгүй байсан. Тэр утгаараа бэлтгэл нь дутуу болсон. Гэхдээ тактикийн хүчээр, аз хийморийнхоо хүчээр Кубын тамирчинг ялж явж байгаад оноо тэнцээд тэгэнгүүт нь 1 оноо авахгүй бол болохгүй гэдэг даалгавар өгсөн юмаа. Тэгээд нэг оноо алдаад ялагдсан. Үзэгчид маань эхний өдрүүдэд буруу аялгуутай хөгжөөн дэмжсэн. Манай хүнийг цохихоор л “Үү, үү” гээд байсан байхгүй юу. Тэгэхээр нь манай хүнийг эсэргүүцэж Кубыг дэмжиж байгаа юм байна гээд шүүгч нар хэд хэд дараад хаячихсан байгаа. Хажуугийн шүүгч нар тэгж зрителийн уур амьсгалд ордог байхгүй юу. Харин нөгөө шүүсэн шүүгч гарч ирээд манай Баясгалан шүүгчид “Зритель чинь буруу орилоод байх юм байна ш дээ” гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд маргаашаас нь зрительдээ орилох үгийг нь зааж өгсөн. “Монголиа”, “Уухай” гэж зааж өгсөн шүү. Их нарийн шүү дээ.
-Тамирчдынхаа зан ааш, онцлогийг юу юунаас илүүтэй мэдэж мэдэрч байдаг хүн бол дасгалжуулагч шүү дээ?
-Яг бэлтгэл дээр бол Бадар-Ууган маань хэлсэн үгийг сайн сонсоно. Бадар-Ууган яягүй том нүдтэй ш дээ. Дүрлийтэл сонсож байгаад яг хийнэ. Дээр нь өөрөө нэмж хийнэ. Нэг хэлсэн юмыг дахин дахин давтдаг. Сэрдамба болохоор маш эрчимтэй ажилладаг. Бэлтгэлийн үед багшийн нүд харахад начигнуулж өгнө. Жаахан өөр тийшээгээ. анхаарч байгаад эргээд харахад манай хүн жаахан завсарлачихсан байдаг юм(инээв). Энхзориг бас тийм их шартай.
-Уул нь олон хүн У.Мөнх-Эрдэнэд их найдлага тавьж байсан даа?
-Мөнх-Эрдэнэ маань зан авирын хувьд их даруухан. Дотроо их бариад байгаад байдаг хүүхэд. Сүүлийн олимпод бол уяа сойлго нь сайхан таарсан. Олимпод ирлэх хоёр сарын бэлтгэлд ирлэгээний үед үнэн гайхамшигтай сайн байсан. Өөрөө юмыг сэдэж хийгээд бэлтгэлээ маш сайн хийж байсан. Тэгээд ч азтай хийморьтой байсан. Эхний хоёр даваанд маш мундаг хоёр хүнийг ялсан шүү дээ. Багшийн үгийг маш гоё аваад “Одоо яах вэ? багшаа” гээд л харин гурвын даваанд Францтай тоглоход тэр бүх юм юу ч үгүй болчихсон байсан. Реакци байхгүй. Бие халаалт хийхээс эхлээд л хөдөлгөөн нь саарчихсан. Тийм хачин болчихсон байсан.
-Яагаад тэгчихсэн юм бол?
-Би тухайн үед “Чи яасан, ийсэн” гээгүй. Гол нь түүнийг нь яаж засахав гэдэг аргаараа л аргадаж үзлээ. Загнаж зандарч нэг үзлээ. Тэгээд тоглоод дууссаны дараагаар би “Чи яасан юм бэ?” гэж асуусан Би бараг 10-аад таамаг дэвшүүлж байгаа. Надад ерөөсөө хэлээгүй. Хожим дуулах нь ээ нь, муу мэдээ сонссон сурагтай.
-Хаанаас ямар таагүй мэдээ сонссон юм болоо. Уул нь тамирчид яг тэмцээний өмнө бол вакуум орчинд байх шаардлагатай байх аа?
-Уг нь би бүгдийг нь вакуум дотор байлгадаг байхгүй юу. Утсыг нь хурааж авах ёстой байсныг л би алдсан байна лээ. Тэгээд эд чинь утсаа өгөх дургүй ээ. Ер нь утсаа заавал унтрааж унтдаг ёстой. Ямар ч байсан нойр нь хүрэхгүй болоод шөнийн гурван цагт эмчээс нойрны эм асуугаад явж байсан сурагтай. Тэр л нөлөөлсөн болов уу гэж би таамагныхаа хариуг гаргаад байгаа. Дам хүнээс сонсоод шүү дээ.
-Өөрөө эм уусан гэдгээ хэлээгүй юу?
-Ерөөсөө өөрөө хэлж өгөхгүй байгаа. Эмч бол эм өгөөгүй гэж байна гэсэн. Ер нь харамсмаар л байна л даа. Мөнх-Эрдэнэ бага байхдаа надтай маш их ярьдаг байсан. Намайг их хүндэтгэж явдаг байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд надтай ярихаа больсон. Хүн бүртэй ярина. Хүн бүрийн хэлсэн юмыг тусгаж авна. Буруу ч бай, зөв ч бай хийгээд л яваад байдаг. Надтай зөвлөхгүйгээр тусдаа юм хийгээд яваад байдаг. Зарим үед бол асууж ярилгүй яахав. Хойтон жил Дэлхийн аварга байгаа. Гайгүй сайн тоглоно биз дээ. Тамирчид маань “Багш маань ингэж зүтгэж явсан юм байна. Биднийг амжилтанд хүргэх гэж бүх л юмаа зориулж явдаг байсан юм байна” гэдгийг ойлгоосой гэсэндээ дэлгэрэнгүй ярьж байгаа нь энэ. Ний нуугүй хэлэхэд би тамирчиддаа хамгийн түрүүнд багш нь. Тэгээд тогооч нь болно, бариач нь ч болно. Эмчлэгч эмч нь болно. Бүх л юмыг хийдэг. Заримдаа манаач нь болно. Эхнэрээс нь хүртэл харамлана. Олон тамирчдын дотор олон санаатай хүүхдүүд байна. Харин бид нэг атганд зангидаж, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хамт оруулж, маш эвтэй найртай болгосон.
-Нэг үе ч спорт, урлаг дагаад амьдралд нэмэргүй гэж хэн хүнгүй л үздэг байлаа. Харин одоо цаг өөр болсныг бид нүдээрээ харж байна л даа?
-Тамирчин хүн багшийнхаа үгэнд орж, бэлтгэл дасгал сургуулилтаа сайн явуулаад, хамт олноо хүндэтгээд явна гэдэг бол явж явж өөрийнх нь л сайн сайхны төлөө юм шүү дээ. Ерөөсөө тамирчин амьдралдаа хүрнэ. Тэгээд эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж ард түмнээ баярлуулж байгаа. Эхний асуудал бол өөрөө амьдралд хүрэх шүү дээ. Тэгж бодож л хичээллэх ёстой юм. За одоо тэгээд манай Бадар-Ууган бол зургаан байртай, унаа тэрэгтэй хөрөнгөтэй сайхан болж байна. Зүтгэлийнхээ үр шимийг үзэж байна. Харин Бадар-Ууган маань “Банди багшдаа хоёр өрөө байраа бэлэглэнэ” гэж ярьж байна гэж дуулсан.
-Ингэхэд тамирчдыг нь шагнадаг, дасгалжуулагчдыг нь гадуурхдаг хуулийн тухай их яригдаж байна?
-Манай БТС хууль жаахан дутуу боловсрогдсон. Тэнд зөвхөн амжилт гаргасан тамирчныг урамшуулна гэчихсэн байгаа. Тэгэхэд тамирчныг амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлж байгаа тэр хамт олон хоосон хоцорсон. Тэрийгээ залруулахын тулд тамирчинтай гэрээ хийнэ гэж байгаа. Энэ бол тамирчнаас гуйж авна гэсэн үг. Үүнээс болж дасгалжуулагч тамирчдын хооронд хагарал гардаг. Жишээ нь 120 саяыг тамирчинд өглөө гээд яриад байдаг. Нөгөө аварга болсон тамирчны хувьд чинь 120 сая л толгойд тусаад байна ш дээ. Хүн чинь тийм юм сонсохоороо харам болдог байхгүй юу. Хүн гэдэг чинь угаасаа тийм байдаг юм. Өөрийнхөө авч байгаа мөнгөнөөс хүнд “Май” гээд өгөхөд үнэн хэцүү байгаа. Яахав. Над шиг сэтгэлтэй хүн бол “Май” гээд өгнө л дөө.
-Олимпийн алт мөнгөн медальт тамирчид маань ахлах дасгалжуулагчдаа баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлсэн бол. Нөгөө гэрээний дагуу хувь авсан болов уу?
-Гэрээнийхээ дагуу өгсөөн, өгсөн. Гэхдээ л нэг баргардуу царайтай л байна лээ. Тэгэхээр хуулинд өөрчлөлт оруулчихвал асуудал байхгүй болно л доо. Тамирчид 120 сая, бусад бүрэлдэхүүнд нь 60 хувьтай тэнцэх шагналыг өгнө гэдэг ч юм уу. Ингээд тусгаад өгвөл болно. Гадны орнуудад тамирчинд хэдэн сая доллар өгч байна вэ. Дасгалжуулагчид нь мөн адил өгдөг. Энэ мэтээс үүдээд сэтгэлзүйн талаар тамирчнаа дасгалжуулагчаас нь холдуулаад хаячихдаг. Хичээж зүтгэж харилцан хамтарч ажиллаж ямар сайхан байлаа. Миний үгэнд ороод явж байсан улсууд чинь яг энэ байдлаас болж үгэнд ч орохоо болиод явчих тохиолдол гарна шүү дээ.
-Та амьдралынхаа 42 жилийг боксын спортод зориулж. Эргээд харахад таньд юу өгөв өө?
-Би Олимпийн цугларалтанд байж байгаад шууд Украйн руу тэмцээнд яваад 7 хоноод ирсэн. Шууд байрлаж байгаа байрнаасаа яваад буцаад тэр байрандаа ирсэн. Тэгээд хөгшин рүүгээ утасдаад “Би яваад ирлээ, байрандаа байна” гэсэн чинь. “Өө за за. Хоёулаа ерөөсөө салъя” гэж байгаа юм (инээв). Ийм л мьдралыг туулж яваа байхгүй юу. Ямар сайндаа Лүндээжанцан даргыг бидэнтэй ирж уулзахад нь “Манай эхнэр салъя” гэсэн гээд хэлээд инээж байсан юм. Амьдрал бол хүндээ. Ганцхан надад нэр хүнд л өгч байна. Би одоо Ардын багш, МУГДасгалжуулагч-академич, профессор, магистр гээд их л нэр хүндтэй болж байна. ОУХМ за тэгээд дөрвөн ромботой. Ийм баахан тэмдэгтэй, нэр хүндтэй хүн явж байгаа. Гэхдээ би амьдрал ахуй талдаа хүнд, арван хэдэн жил түрээсийн байранд л амьдарч байна. Байртай болчихвол их л баярлахаар байна. Тэнгэрийн умдаг атгасан юм шиг л болно доо.
-Ингэхэд таныг олимпоос алтан медаль автлаа бор дарс дуслыг ч амсахгүй гээд өөртөө ам тангараг өгч байсан гэнэ гээд байсан?
-Үгүй ээ. Би ямар бор дарсанд орчихсон хүн биш. Ерөөсөө архи уудаггүй буриад гэж байхгүй ш дээ. Угаасаа архичин буриад гэж ярьдаг юм чинь. Гэхдээ би тэгж бор дарсанд орчихсон амьтан биш ээ. Өөрийгөө зохицуулж чадна. Энэ чинь найз нөхөдтэйгээ уулзаад юу гэж амсахгүй байх юм бэ. Ингэж донгосдог улсууд байдаг юм. Бүр бор дарсанд хэтэрхий шуналтай гэж бичсэн байна гэсэн. Хүнийг сайн явахад садаа болдог сөрөг хүчний улсууд бий. Ямар улсууд байдгийг нь ч би мэднэ. Би бол гэр орон, ар талаа мартаж, хаяж явж байж л энэ хэмжээнд ажиллаж яваа.

Э.Болорхажид
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Sep 17, 2008 3:33 am

Хэ хэ, Банди багшийг халамцуу байхад нь сурвалжлага авч л байдаг! Энэ сурвалжлагчид сэтгүүлчид гэж Сенсаци хөөсөн л хүмүүс ихэвчлэн байдаг юм, бүгдээрээ ч биш л дээ. Одоо хүмүүс Банди багшийг элдэвээр баахан яарьж байдалд оруулах юм байна л даа.

Харин цаадах чинь энд бүх үнэнээ, дотроо бодож байснаа л хэлчихэж гэсэн бодол төрж байна даа надад.
Та бүгд харин энэ тухай ямар бодол тээж явна даа, хуваалцаач!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby 21Grams » Wed Sep 17, 2008 6:12 am

Үнэхээр ний нуугүй нээлттэй сайхан ярилцлага өгсөн байна аа. Сэтгэлээрээ хүн шиг санагдлаа. Юу ярьж байгаагаа ч мэддэг юм байна. Энэ хүний цаана Цогтсайхан, Сайхансамбуу өмнөх багш дасгалжуулагчид мөн нэр нь дурдагдаагүй олон олон хүмүүсийн хөдөлмөр, сэтгэлийн хүчинд Монголчууд бид Олимпийн алт, мөнгөн медалийг нэг дор авчээ гэдгийг сайн ойлголоо. Урьд нь огт мэдэхгүй байсан юм биш л дээ. Гэхдээ "хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш" гэж үг хүртэл байдаг хойно. Эхний ээлжинд нэг насаараа боксын спортод зүтгээд өнөөдөр ийм амжилтанд хүрчихээд байгаа бууралд төр засгаас хоёр өрөө байраар шагначихмаар юм дөө гэсэн л сэтгэгдэл төрж байна даа. Ингэж гуйлгаж байх ч гэж. Ядаж өөрийн гэсэн байртай болчихвол авгай нь салъя гэж тунирхах нь гайгүй болох байлгүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sat Sep 20, 2008 8:58 pm

Олимпийн аврага, дэд аврагууд ар араасаа шил шилээн дагаж ихэрлэн байх ахуй дор Монгол Хүн бүрийн баярын магнай тэнэгэр, цохилох бор Зүрх нь ТҮГ ТҮГ гэж биш, харин МОНГОЛ МОНГОЛ хэмээн хэнхдэг цээжин дотроо багтаж яадан байлаа л. Тэр өдрүүдийг яахан мартаж чадах вэ бид!

Энэ хэдэн боксын тамирчидыг бэлдэж олимпийн дэвжээнд хүргэлцсэн талийгаач Мөнхжаргалын нэр энэ өдрүүдэд нэг дурсагдсангүй дээ!
Түүний мөрийг залгаж шигшээд ирсэн шинэ дасгалжуулагч Батсүрэнгийн нэрийг дурьдахгүй байж яахан болох билээ. Залуу хүн олон олимпод хүүхдүүд сойж орно доо.

Батсүрэндээ (зориудаар аврагуудын шуугианыг намжсан хойгуур нь) чин сэтгэлийн халуун баяр хүргье дээ!
Чиний их ажилсаг хичээнгүй бэлтгэлээ хийж байгаа сурагч халимагтай дуугай шар төрхийг чинь одоо ч сайн санаж байна. Бага жинтэй ч хөнгөхөн техникэй байсаан чи. харин сүүлд эр өсөж эсгий сунах гэдэг л болж билээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Wed Sep 24, 2008 2:09 am

Олимпийн наадмын гурван удаагийн аварга, ОХУ-ын боксын шигшээ багийн дасгалжуулагч Александр Лебзяк Оросын Lenta.ru мэдээллийн вэб сайтын уншигчдын зарим асуултад хариулт өгчээ.

Өөрийн баг тамирчдыг чамлахаар амжилт гаргасан талаар ярьсан байна. Тэрбээр өөрийн тамирчдыг сэтгэл зүйн хувьд бэлтгэл дутуу байсан гэж дүгнэж байна. Гэхдээ олимпийн наадмын боксын спортын төрөлд гурван алтан медаль хүртэнэ гэж амлаад хоёрыг авсан тул хийх ёстой зүйлээ сайн хийсэн гэж бодож байна гэжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулагч Хятадын тамирчдын хувьд ийм олон медаль хүртэж буй тэдний сүүлчийн олимп болсон гэж үзэж байгаагаа хэлсэн байна. "Хятадын шигшээ багийн тамирчид тийм ч сүртэй, дөвийлгөөд байхаар шилдэг тамирчид биш ээ. Сайн залуучууд ч гэсэн дэлхийн хэмжээнд дээд зэрэглэлийн шилдэг боксчид бол биш. Сайн хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагдсан” гэсэн байна.

Монголын боксчдын талаар тэрбээр “Монголын боксчдын хувьд бол Азийн школ харагдаж байсан. Гэхдээ мэдээж хэрэг америк, европ чиглэлийн школоос их зүйл авсан шиг харагдаж байсан. Энэ удаагийн олимпийн наадам Азид болсон учир Солонгос, Хятад, Монголын тамирчид бүгд л өндөр амжилт гаргалаа. Харин Лондонгийн олимпод монголчууд эхний гурван байрт шалгарч чадна, гэхдээ аваргын алтан медаль зүүнэ гэдэг юу л бол. Бид өөрсдөөсөө болж тэднийг өндөр амжилт гаргахад хүргэсэн. Хэн алтан медаль, хэн нь мөнгөн медаль хүртэх вэ гэдэг нь шигшээ тоглолтын өмнө л тодорхой болчихсон байсан асуудал. Тиймээс надад гайхаад байх зүйл байгаагүй” хэмээсэн байна.

news.mn
Yes Man
 

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Thu Sep 25, 2008 5:47 pm

манай 4н тамирчин оюутны ДАШТ-с хүрэл медалийн болзол хангасан гээд байсан энэ талаар мэдээлэл байна уу?
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Sep 26, 2008 3:50 am

Оюутны ДА ын тэмцээнд 24-ний байдлаар
48 кг.
Адлет Капезов Казахстан – Сайнбаяр Ганзориг, Монгол
Ленар Файзериев, Орос – Ферхат Пехливан, Турк
54 кг.
Илес Каюмов, Орос - Рагим Наджафов, Азербайджан
Идэрхү Енхжаргал, Монгол - Дмитрий Руденко, Украина
60 кг.
Мухаммет Кат, Турк – Эмиль Иксанов, Орос
Адлет Егизеков, Казахстан – Бат-Очир Аюурзана, Монгол нар Мөнгөн Медалын төлөө тоглно гэж байна (Уг нь эдгээр тоглолтууд дууссан байх ёстой ч одоогоор Мэдээгээ оруулж тавиагүй байх юм)
75 кг.
Төмөрхуяг Чулуунтөмөр, Монголия - Рашад Муслимов, Азербайджан –18:17 оор хожиж Хүрэлийн болзол хангаад байгаа юм байна.

http://www.worldstudentbox.ru

http://www.fisu.net/site/page_1468.php
эндээс ороод үзээрэй
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby poseidon » Tue Sep 30, 2008 11:48 pm

нэг мөнгө, гурван хүрэл медаль авчихав уу? дэлгэрэнгүй мэдээлэл тавиач...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6807
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Next

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron