Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Oct 01, 2008 3:43 am

ОХУ ын aвтoнoмит Татарстан Улсын нийслэл хот Казаньд болсон оюутны ДАШ ээлжит Тэмцээнээс манай орны нийт есөн боксчин оролцсоноос Г.Ганзориг (48 кг), А.Мөнхбаатар (57 кг), А.Бат-Очир (60 кг), Т.Чулуунтөмөр (75 кг) нар хүрэл медалийн болзол хангасан юм байна. Харин Э.Идэрхүү (54 кг) Финалд Оросын Илес Kaюумовд (11-7) ялагдаж Мөнгөн Медаль хүртэж манай Монголын баг нийт таван медалтайгаар тэмцээнийг дуусгажээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Oct 01, 2008 3:49 am

Таван Цагариг Сонины дугаараас

Д.Цогбаатар: Манай боксчид Лондонгоос медаль авна гэж амлаж байна
Г.БАЯРСАЙХАН (2008-09-29)
Монголын боксчид шинэ бүтэц, зохион байгуулалтад орсноос хойш амжилт нь үргэлж дээшилсээр ирсэн билээ. Тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдээс медалийн ургац арвин хурааж байсан ширэн бээлийтнүүд олимпод оргил амжилтаа үзүүлж, алт, мөнгөн медалийг эх орондоо авчирсан нь саяхан. Энэ бүх амжилтад олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэр олны дундаас нэгэн эрхмийн үүрэг, гавьяа илүү байсан юм. Түүнийг Доржийн Цогбаатар гэдэг. Монголын олимпийн боксын холбоог удирдаад гуравхан жилийн дотор хөл дээр нь босгож чадсан түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Монголын боксчид Бээжингийн олимпод түүхэн амжилт гаргаж, ард түмнээ баярлууллаа. Энэ бүх амжилтыг та юутай холбон дүгнэж байна вэ?
-Аливаа ажлыг хүн бүтээдэг. Энэ удаагийн олимпод зориулан бүхэл бүтэн баг ажиллаж байж амжилт гаргалаа. Урьд нь манайд сайн тамирчин хангалттай олон байсан. Гэвч ямар нэгэн зүйл болохгүй байсаар амжилт гаргаж чадалгүй өдийг хүрсэн. Бид хамгийн гол нь хамтарч, нэг зорилгын төлөө явахыг зорьсон. Ямар ч зүйлийг зөв зохион байгуулаад, зөв менежменттэй ажиллавал амжилт гараад л ирнэ. Бидний энэ амжилтад монгол хүн бүрийн туслалцаа орсон.
Ордны цэвэрлэгч хүртэл бидэнд тодорхой хэмжээгээр тус болсон шүү дээ. Пүүс, компанийн эзэд, мөн дээр нь сүүлийн гурван жил төр засгаас их дэмжиж, хөрөнгө ч их гаргалаа. Мэргэжлийн байгууллагууд болох БТСУХ, МҮОХ-ны зөв зүйтэй бодлого гээд яривал олон юм бий. Бид энэ жил анх удаа тамирчдаа шинжлэх ухааны үндэслэлтэй бэлдлээ. Холбоо өөрөө бүхий л талаар хичээн зүтгэж, олон улсын сонирхогчийн боксын холбоотойгоо нягт хамтран ажиллаж чадсаны үр дүн юм.
-Та 2005 оноос МОБХ-г удирдаж байна. Тухайн үед ажлаа авахдаа ийм хурдан хугацаанд амжилт ирнэ гэж төсөөлж байв уу?
-Анх боксын хамт олон надад хандсан. “Монголын бокс амжилт гаргахаа байлаа. Биднийг хөл дээрээ босоход таны тусламж, хүчин зүтгэл хэрэгтэй байна” гэсэн. Монгол хүний бие бялдар, тэвчээр хатуужилд хамгийн их тохирсон спорт бол бокс. Тиймээс зөв удирдаад явбал амжилт гаргах боломжтой гэж дүгнэсэн.
Намайг анх ажил авахад холбоо дотроо маш их хагаралтай, хэрүүл тэмцэлтэй байсан. Ер нь ганц бокс ч биш, бүх л спортынхон дотроо хагаралтай байдгаас болж амжилтаа доош нь хийдэг. Тиймээс би тэр үед хамгийн гол нь дотроо эв нэгдэлтэй ажиллана шүү гэдгийг сануулсан. Ингээд ажлаа авсны дараа Монголын боксын юу нь болж байна, бас юу нь болохгүй байгааг мэдэх гэж их судалгаа хийсэн. Өөрийн биеэр явж, өсвөрийн гэлтгүй бүх л тэмцээнийг үзэх болсон. Мөн тамирчин, дасгалжуулагч, шүүгч, сонирхогч гээд олон хүнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонслоо. Үүний үндсэн дээр боксын спортыг ойрын үед сэргээж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Ялангуяа ганц тамирчин бэлдээд хэзээ ч амжилтад хүрэхгүй гэдгийг ойлгосон. Бид олон улсын хэмжээнд ажиллах шүүгчтэй болох хэрэгтэй, олон улсын холбоотойгоо тогтмол харилцаатай байх, үүний зэрэгцээ сайн дасгалжуулагч, сайн өрсөлдөгч бэлдэх хэрэгтэй гэдгийг ойлгож, ажлаа үүнээс эхэлсэн. Дутуу юмыг дүүргэх гэж нэлээд ажилласан даа. Би ер нь нэг ажлыг гардаж авбал хийсэн шиг хийх гэж зүтгэдэг “тааруухан” зантай хүн.
-Таны төлөвлөсөн зүйл хэрхэн ажил хэрэг болов?
-Сайн шүүгчтэй болохын тулд хоёр шүүгчээ олон улсын тэмцээнд их авч явлаа. Үүний үр дүнд манай шүүгчдийн чансаа их дээшилж, олон улсдаа үнэлэгдэх болсон. Би өөрөө AIBA-гийн Удирдах зөвлөлд багтахын төлөө өрсөлдсөн хэдий ч мөнгө, туршлага дутсанаас болж хэдхэн саналаар ялагдсан. Гэхдээ Азийн боксын холбооны Удирдах зөвлөлд орсон. Ямар ч байсан дараагийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой. Би албан тушаалд дуртайдаа энд орох гээд зүтгээд байгаа юм биш.
Хамгийн гол нь монголчууд AIBA-д өөрийн төлөөлөлтэй болох нь чухал юм. Энэ хугацаанд Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгууллаа. Эндээс Монголын боксчид ямар хүчтэй, монголчууд энэ спортыг яаж дэмждэг вэ гэдэг нь харагдсан болов уу. AIBA-гийн зүгээс манайд зохиогдсон Азийн АШТ-ийг маш өндрөөр үнэлсэн. Үүний дараа ДАШТ-ээс 10 жил тасраад байсан медалийг эх орондоо авчирсан. Уг нь нэгээр тогтохгүй медаль авах боломжтой байсан ч янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад чадсангүй. Гэхдээ бидний гол зорилго олимп байсан. Бид олимпийн өмнө аварга төрүүлнэ, медаль авна гэж амлаагүй. Зүгээр л үүнд хүрэхийн төлөө хичээх болно гэж хэлж байлаа.
-Олимпод оролцсон боксчдоо хэрхэн дүгнэж байна вэ?
-Олимп гэдэг үнэхээр агуу юм. Олимпийн наадам бол улс, үндэстний эв нэгдлийн илэрхийлэл. Улс орноо ямар хөгжилд, ямар түвшинд байгааг харуулах энх цагийн тулаан юм. Энд орохын тулд эрх авдаг болохоор олимпод сул өрсөлдөгч гэж байдаггүй. Тухайн нөхцөлд хэн зөв, хэн ухаалаг ажилласан нь ялалт байгуулдаг. Тэгээд олимпоос медаль авна гэдэг асар их нэр төрийн хэрэг. Медаль байтугай шагналт байрт орох нь том амжилт юм.
Манайхны тухайд дөрвөн тамирчин маань хэн нь ч медаль авах боломжтой байлаа. З.Энхзоригийн хувьд цэвэр тактикын алдаанаас болж хожигдсон. Бид амжилт гаргаад ирсэн ч бас дутагдлаа хүлээж сурах ёстой. У.Мөнх-Эрдэнэ ч гэсэн олимпоос медаль авах тэр том тамирчныг ялсан мөртлөө яг шийдвэрлэх үед өөрийн тоглолтоо гаргаж чадсангүй. Гэхдээ ямар ч байсан бид алт, мөнгөн медаль хүртэж, Монголын ард түмнээ баярлууллаа. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад бидний зөв байжээ гэсэн ойлголт төрж байна.
-Бээжингийн олимп зөвхөн бокс төдийгүй нийт спортынхонд маш том босго тогтоож өглөө. Дөрвөн жилийн дараа болох Лондонгийн олимпод энэ амжилтаа бататгах, ахиулахыг зорино биз?
-Би түрүүн хэлсэн, Бээжинд бид медаль авахын төлөө хичээнэ ээ гэж. Харин одоо Лондонгоос медаль авна гэж амлах болно. Би үүнийг зүгээр сэтгэлийн хөөрлөөр, онгирч хэлж байгаа юм биш. Энэ зэргийн амжилт гаргах суурь, нөхцөл тавигдчихаад байгаа юм. Гэхдээ бид медаль авна гэж амлачихаад зүгээр гараа хумхиад суухгүй. Үүнийг бий болгохын төлөө ажиллана даа.
-Тэгвэл ирэх дөрвөн жил илүү том зорилго тавиад, илүү том амжилтын төлөө тэмүүлэх юм байна?
-Бид өнгөрсөн гурван жилд зөвхөн олимпод бэлдсэн. Харин одоо бол өөрөөр ажиллана. Сайн өрсөлдөгчийг бий болгоно. Тэгээд тэр үед хэн илүү байгаа нь улсаа төлөөлөн том тэмцээнүүдэд оролцох болно. Одоо медаль авсан тамирчид маань Лондонд орох эрх авахын тулд доороос гарч ирсэн залуу тамирчдаа ялж чадах уу, үгүй юу гэдэг асуудал яригдана шүү. Бид нэг жинд гурваас доошгүй тэнцүүхэн өрсөлдөгчтэй болгохоор төлөвлөж байна. Ингэхийн тулд маш том зорилго өмнөө тавьсан.
Юуны өмнө аймаг бүрт өсвөрийн шигшээ барьж, дасгалжуулагчаар хангахаар ярилцаж байгаа. Гэвч бидэнд боловсон хүчний асуудал хүнд байдаг. Хөдөө орон нутагт чадварлаг сайн дасгалжуулагч байдаггүй. Харин эндээс явуулья гэхээр амьдрах байрнаас эхлээд хүндрэлтэй зүйл их тохиолдоно. Тиймээс хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бокс сонирхолтой залуусыг энд боксын дасгалжуулагчийн ангид суралцуулна. Ирэх аравдугаар сард БТДС дээр боксын эчнээ анги нээгдэх юм.
Тэд суралцах явцдаа хүүхдүүдээ сургана. Аймаг, БТСУХ, МОБХ-ны гурвалсан гэрээний дагуу энэ асуудал зохицуулагдах юм. Үүнд мэдээж хөрөнгө мөнгө их шаардагдана. Энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн аймгаас төрөн гарсан спортод элэгтэй бизнесмэнүүдийг уруу татах бодолтой. Тэр аймгийн бөх гэж зарлуулдагтай адил боксчид нутгийнхаа нэрийг яагаад гаргаж болохгүй гэж.
Хөдөөд гартаа бүлтэй, тэсвэр хатуужилтай хүүхдүүд олон. Эндээс сайн тамирчин төрөн гарах нь тодорхой. Суурийг нь зөв тавиад, заагаад өгвөл авьяаслаг хүүхдүүд гарч ирэх ёстой.
-Ярилцлагынхаа эцэст нэг зүйл сонирхьё. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарын анхны багш Д.Ганзориг яагаад өдийг хүртэл гавьяатаа авч чадахгүй яваа юм бол? Уг нь гавьяатын болзлыг бараг гурван удаа биелүүлсэн хүн шүү дээ. Холбоо санаачлагагүй байна уу, эсвэл…
-Бид Д.Ганзоригийг гавьяатад хоёр ч удаа тодорхойлсон. Эхлээд олимпийн өмнө боксын холбооны 60 жилийн ойгоор тодорхойлсон юм. Гэтэл “Ямар нэг байгуулллагын ойг тохиолдуулж хүн шагнадаггүй юм. Харин олимпод амжилт гаргаад ирсний дараа энэ талаар ярьж болох юм” гэсэн хариу өгсөн. Нэгэнт ийм дүрэмтэй бол яая гэхэв гээд өнгөрсөн.
Харин олимпийн дараа бид зөвхөн Д.Ганзориг гэлтгүй хөлс хөдөлмөрөө зарцуулсан бүх л хүнийг зохих шагналд нь тодорхойлж өгсөн боловч гурван хүн шагначихаад л таг боллоо. Одоо болтол чимээгүй. Ингэж байгаад удахгүй мартах биз. Багаар ажиллаж байж амжилтад хүрдэг гэдгийг төрийн түшмэдүүд ойлгохгүй байгаа нь харамсалтай.
Уг нь хүнийг ид хийх насан дээр нь гавьяа, шагналыг нь өгчихвөл тэр хүнээс бүр ч их эрч хүч гарна. Гэтэл манайхан чимээгүй байж байгаад хөгширсөн хойно нь шагнадаг муу зантай. Хүнд урам хайрлана гэдгийг мэдэхгүй юм. Зөвхөн тамирчин, дасгалжуулагч гэлтгүй БТСУХ, МҮОХ-ны хүмүүсийг ч шагнах ёстой шүү дээ. Монгол улс олимпийн аваргатай болсонд энэ хүмүүсийн нөлөө асар их байсан. Энэ бүхнийг ойлгохгүй төрийн түшээд байгаа нь надад харамсалтай санагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sat Feb 07, 2009 3:03 am

ene doloo honogt germanii himiin tsom olon ulsiin temtsen bolj bgaa ym bn shuu. manai enkhzorig 60 kg negen germand yalagdsan bh ym. uur hurmeer ym. ug ni ene jil zaaval uzne gej bodoj bsan chini genet 2 sard temtseen ni bolood sandragachihlaa. udahgui naizuud ta nartaa uuriinhuu bichleguudees hurgeh bolno
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby kayo » Fri Mar 13, 2009 1:29 am

Селимов рингний гадна З.Энхзоригийг цохин гэмтээжээ
(2009-03-12)


Монголын боксчид Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцон цөөнгүй медаль хүртээд ирсэн. Гэвч сайн бүхний хажуугаар нэгэн саар мэдээ чих дэлслээ. Унгарын Дебрецен хотноо болсон тэмцээний финалд манай шилдэг боксчдын нэг З.Энхзориг дэлхийн аварга Оросын Альберт Селимовтой тоглон 12:6-гаар ялагдсан.

Гэтэл өнөөх Селимов нь рингнээс буусныхаа дараа үзэгчдийн дунд сууж байсан Энхзориг дээр очин нүүрэнд нь хүнд нударгаа буулгасан гэнэ. Даварсан оросын энэ үйлдэлд эгдүүцсэн монгол үзэгчид уг ордонд золтой л бослого гаргаагүй юм байх. Хамгийн гайхалтай нь ийм ёс бус үйлдэл гаргасан түүнд манайхан ямар нэг гомдол гаргалгүй зүгээр л уучлаад өнгөрүүлсэн байх юм. Энэ асуудлыг тодруулахаар З.Энхзоригтой уулзаж ярилцсан юм.

-Селимов та хоёрын хооронд яг юу болсон юм бэ? Чамайг яагаад цохив?
-Рингэн дээр бид хоёр нэлээд ширүүн тоглосон л доо. Тоглолтын үеэр Селимов над руу хүрч ирж муухай хараад духаа нийлүүлээд зогсоод байсан юм. Би ч адилхан муухай хараад өнгөрсөн. Тэгээд шүгэл дуугарсны дараа бие биенийгээ хоёр хоёр цохиод салсан юм. Харин рингнээс буугаад үзэгчдийн дунд сууж байтал нөгөөх чинь дахиад хүрээд ирсэн. Ирчихээд миний хүзүүгээр тэвэрч аваад юм яриад байсан. Би ч өөдөөс нь хүзүүгээр нь тэврээд авсан чинь эхэлж нэг алгадаад дараа нь шууд нүүр рүү цохьчихсон.

Тамирчид чинь рингэн дээр яс үздэг ч дараа нь гар бариад инээгээд л салдаг. Харин би Селимовыг цохиод авна гэж бодоогүй.

Энэ яг юү болсын бол,ТЦ-дээр цааш нь электрон хувилбараар нь унш гэчихэж, муу Иванд яахаараа зодуулчихдаг байна
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монголын Бокс

Postby Батгэрэл » Fri Mar 13, 2009 1:38 pm

Тэгээд ОХУ-н боксын холбоо, дасгалжуулагч нтр нь уучлалт гуйгаад шигшээгээс хөөх арга хэмжээ авахаа амласан л гэсэн. Наад нөхөр чинь Чикагод ч гэлүү хаана ч гэлээ бас рингний гадаа хүн цохисон танхай нөхөр юм гэсэн. Манай хүн л зайлуул нилээн айхтар болцон юм шиг байгаан
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монголын Бокс

Postby ТӨӨГӨӨ » Fri Mar 13, 2009 1:47 pm

(mannn
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын Бокс

Postby Г.Баяраа » Sat Mar 14, 2009 9:03 pm

kayo wrote:Селимов рингний гадна З.Энхзоригийг цохин гэмтээжээ
(2009-03-12)


Монголын боксчид Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцон цөөнгүй медаль хүртээд ирсэн. Гэвч сайн бүхний хажуугаар нэгэн саар мэдээ чих дэлслээ. Унгарын Дебрецен хотноо болсон тэмцээний финалд манай шилдэг боксчдын нэг З.Энхзориг дэлхийн аварга Оросын Альберт Селимовтой тоглон 12:6-гаар ялагдсан.

Гэтэл өнөөх Селимов нь рингнээс буусныхаа дараа үзэгчдийн дунд сууж байсан Энхзориг дээр очин нүүрэнд нь хүнд нударгаа буулгасан гэнэ. Даварсан оросын энэ үйлдэлд эгдүүцсэн монгол үзэгчид уг ордонд золтой л бослого гаргаагүй юм байх. Хамгийн гайхалтай нь ийм ёс бус үйлдэл гаргасан түүнд манайхан ямар нэг гомдол гаргалгүй зүгээр л уучлаад өнгөрүүлсэн байх юм. Энэ асуудлыг тодруулахаар З.Энхзоригтой уулзаж ярилцсан юм.

-Селимов та хоёрын хооронд яг юу болсон юм бэ? Чамайг яагаад цохив?
-Рингэн дээр бид хоёр нэлээд ширүүн тоглосон л доо. Тоглолтын үеэр Селимов над руу хүрч ирж муухай хараад духаа нийлүүлээд зогсоод байсан юм. Би ч адилхан муухай хараад өнгөрсөн. Тэгээд шүгэл дуугарсны дараа бие биенийгээ хоёр хоёр цохиод салсан юм. Харин рингнээс буугаад үзэгчдийн дунд сууж байтал нөгөөх чинь дахиад хүрээд ирсэн. Ирчихээд миний хүзүүгээр тэвэрч аваад юм яриад байсан. Би ч өөдөөс нь хүзүүгээр нь тэврээд авсан чинь эхэлж нэг алгадаад дараа нь шууд нүүр рүү цохьчихсон.

Тамирчид чинь рингэн дээр яс үздэг ч дараа нь гар бариад инээгээд л салдаг. Харин би Селимовыг цохиод авна гэж бодоогүй.



-Цохиулснаас болж ямар нэгэн гэмтэл учирсан уу ?

-Одоо урд талын хоёр шүд мэдээгүй болчихсон. Бас хацар дээр дарахаар янгинаад, нэг талын хамар битүүрээд байгаа.

-Селимов дараа нь юу гэж байна ?

-Дараа нь ирж уучлалт гуйгаад аваргын цомоо надад өгөөд байсан. Би тэр цомыг нь орхичихоод ирсэн юм.

-Тамирчидтай хамт явж, шүүгчээр ажилласан AIBA-гийн шүүгч Ц.Нандигжавтай уулзан Селимовт яагаад арга хэмжээ аваагүй талаар асуухад

''Үнэхээр бүдүүлэг явдал болсон. Бид тэр даруй AIBA-д гомдол гаргах гэж байсан л даа. Харин тэр үед тэмцээний шүүгчдийн зөвлөлийн дарга, Оросын шигшээ багийн дасгалжуулагч гээд албаны бүх хүмүүс нь ирж албан ёсоор уучлалт гуйсан. Селимов ч өөрөө ирээд буруу үйлдэл хийсэндээ уучлалт гуйж байна лээ. Хүнийг уучилна гэдэг хамгийн чухал зүйл болохоор бид гомдол гаргалгүй орхисон юм. Нэг тамирчны болчимгүй үйлдлээс болж хоёр орны харилцаанд сэв сууж магадгүй тул асуудлыг нэг их дэвэргэх хэрэггүй байх аа. Тэгээд ч шигшээгийн багш нь Селимовыг шигшээгээс хөөнө гэсэн амлалт бидэнд өгсөн юм'' гэсэн хариу өглөө.

Болсон явдлыг үнэн мөнөөр нь хүргэхэд ийм байна. Манай хүн энэ гэмтлээс болж Болгарын тэмцээнийг өнжсөн бөгөөд Хорватад болсон сүүлийн тэмцээнд оролцсон ч өвчнөөсөө болоод олигтой тоглож чадаагүй аж. Асуудлыг жижиг гээд орхигдуулж боломгүй санагдана. Даварсан нөхөрт оногдуулсан шийтгэлийг нь оноох асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз ээ. Иймэрхүү явдал Монголын боксчдод хоёр дахь удаагаа тохиолдож байгаа аж. Өмнө нь Б.Мягмарсүрэн 1985 онд Чехийн Усти над Лабем хотноо болдог тэмцээнд Кубын Соллестой тоглосны дараа нөгөөх нь рингнээс буугаад манай хүнийг нокаутад оруулж байсан удаатай.

Селимов гэж хэн бэ ?

Дагестан гаралтай Альберт Селимов 1986 онд төржээ. 2006 онд болсон Европын АШТ-д тэр өрсөлдөгч бүрээ хожин түрүүлж, олны анхааралд өртсөн юм. Улмаар дараа жил нь Чикагод болсон ДАШТ-д Украйны залуу боксчин В.Ломаченког 24 : 14-р буулган авч, дэлхийн аварга цол хүртжээ. Харин олимпийн наадмын нэгийн даваанд Ломаченкотой таарч 7 : 14-р ялагдсан байна. Олимпод Ломаченкод ялагдчихаад бас л тавьтиргүй зан гаргаж байсан нэгэн. Олимпийн дараачаас 60 кг-д тоглох болжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын Бокс

Postby 21Grams » Sat Mar 14, 2009 10:03 pm

Ганзориг зөрүүлээд чихийг нь тас хазах хэрэгтэй байж.

жич: Боксчид омголон л доо.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Sun Mar 15, 2009 6:50 am

аалзийг зөрүүлээд л гусдаг газар шд. Энэ муу оросууд бас тэгж байгаад их давруун лаларууд
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Apr 24, 2009 3:45 am

Боксёр гэж хэн бэ?

Намайг бага байхад байрны, орцны, хороололын гээд л Атаман гэдэг цолтой хүүхдүүд залуучууд эрчүүд зөндөө их байлаа л. Хоёр өөр байрны атманууд хоорондоо зодолдоно гэдэг тэнгэр газар нийлэх лугаа адил байв. Хэт хэрэгт дуртай мань мэтийн хүүхдүүд хуйлиралдаж дагаж гүйлдээд л хоёр "азарган тахиа" хоорондоо пад пад, пүд пүд бөөн тоос шороо босоод л, үсдэлцээд л зууралдаад л газар унаад л аймаар хараал ерөөлийн үгээр хараалцаад л... яаааяа аймаар үгээр хэлхийн аргагүй. Тэгэж байснаа ядраад амьсгаадаад раундын завсарлага авна. Гэв гэнэт мань мэтийн бацаануудыг одоо л олж харсан юм шиг жүжиглэнэ, тэгээд бантсандаа маниусыгаа амбаардаж хөөнө, тэгсэнээ хэн нэгнийг нь усанд гэр лүү нь явуулна. Тэр хооронд хоорондоо тамхилана, тэгээд ганц юм уухаар дэлгүүрийн зүг явна. Сүүлд сонход нөгөөх хоёр тахиа чинь дэлгүүрийн хавиар хөгшид хүүхэд голдуу чадалгүй улсыг баахан айлгаж тэнэгтэж байгаад цагдаад баригдаад ачигдаад явсан гэнэ. Хэ хэ иймэрхүү л дүр зураг одоо ч нүдэнд харагдаастай.

Хожим би бокс гэдэг спортын олон улсын тэмцээнийг СТОрдоны зааланд нүдээрээ амьдаар нь үзэчихээд нөгөө хоёр гудамжны аймаар атманы зодооноос 100 хувь илүү хамаагүй цэвэрхэн бараг бүжиг шиг гэж хэлж болмоор гоё юм байдаг юм байна гэж ойлгож авч билээ. Үнэндээ л боксын спорт гудамжны зодооноос тэс ондоо шүү дээ. Тодорхой цаг хугацаатай, нарийн дүрэмтэй, гоё өмсгөл сүрлэг дуулга хэрэгсэлтэй бас олслож дөрвөлжилсөн дэвжээтэй, заал дүүрэн хөгжөөн дэмжигчидтэй.

Боксчидоос хаанахын ямар ч атман болгоомжилно. Үгүйдээ л тэдний замын урдуур хөндөлсөөд байхгүй. Жинхэнэ сайн боксчид чинь нээрээ их царайлаг улсууд байдаг юм. Олзот, Х.Алтанхуяг, Н.Энхбат нар чинь тухайн үеийнхээ л сайхан эрчүүд нь байсансан. Одоогийнхон нь ч гэсэн дээ Бадар-Ууган, Энхзориг, Сэрдамба бүгдээрээ л хөөрхөн л хүүхдүүд.

Гудамж метрлэж гараа хармаандаа чихчихээд хийх юмгүй дэмий дээрхи хоёр **н** тахиа шиг авирлах нь залуу эр хүнд байх чанар огт бишээ. Харин боксын спортоор, ёр нь л алива аль ч спортын төрлөөр хичээллэж бусдыг хайрлаж бусдад хүндлэгдэж явах нь бие сэтгэлийн жаргал, залуу насны баясгалан буюу. Ийм л спортлог, хүнлэг, хүчтэй эрчүүдийг би хувьдаа боксёр гэж боддог.

Монголоос олон олон сайн бокёрууд төрөн гарах болтугай.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Gooner » Fri Apr 24, 2009 2:58 pm

Orgil-TT wrote:Боксёр гэж хэн бэ?




Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Fri Apr 24, 2009 8:58 pm

Orgil-TT wrote:Боксёр гэж хэн бэ?

Намайг бага байхад байрны, орцны, хороололын гээд л Атаман гэдэг цолтой хүүхдүүд залуучууд эрчүүд зөндөө их байлаа л. Хоёр өөр байрны атманууд хоорондоо зодолдоно гэдэг тэнгэр газар нийлэх лугаа адил байв. Хэт хэрэгт дуртай мань мэтийн хүүхдүүд хуйлиралдаж дагаж гүйлдээд л хоёр "азарган тахиа" хоорондоо пад пад, пүд пүд бөөн тоос шороо босоод л, үсдэлцээд л зууралдаад л газар унаад л аймаар хараал ерөөлийн үгээр хараалцаад л... яаааяа аймаар үгээр хэлхийн аргагүй. Тэгэж байснаа ядраад амьсгаадаад раундын завсарлага авна. Гэв гэнэт мань мэтийн бацаануудыг одоо л олж харсан юм шиг жүжиглэнэ, тэгээд бантсандаа маниусыгаа амбаардаж хөөнө, тэгсэнээ хэн нэгнийг нь усанд гэр лүү нь явуулна. Тэр хооронд хоорондоо тамхилана, тэгээд ганц юм уухаар дэлгүүрийн зүг явна. Сүүлд сонход нөгөөх хоёр тахиа чинь дэлгүүрийн хавиар хөгшид хүүхэд голдуу чадалгүй улсыг баахан айлгаж **н**тэж байгаад цагдаад баригдаад ачигдаад явсан гэнэ. Хэ хэ иймэрхүү л дүр зураг одоо ч нүдэнд харагдаастай.

Хожим би бокс гэдэг спортын олон улсын тэмцээнийг СТОрдоны зааланд нүдээрээ амьдаар нь үзэчихээд нөгөө хоёр гудамжны аймаар атманы зодооноос 100 хувь илүү хамаагүй цэвэрхэн бараг бүжиг шиг гэж хэлж болмоор гоё юм байдаг юм байна гэж ойлгож авч билээ. Үнэндээ л боксын спорт гудамжны зодооноос тэс ондоо шүү дээ. Тодорхой цаг хугацаатай, нарийн дүрэмтэй, гоё өмсгөл сүрлэг дуулга хэрэгсэлтэй бас олслож дөрвөлжилсөн дэвжээтэй, заал дүүрэн хөгжөөн дэмжигчидтэй.

Боксчидоос хаанахын ямар ч атман болгоомжилно. Үгүйдээ л тэдний замын урдуур хөндөлсөөд байхгүй. Жинхэнэ сайн боксчид чинь нээрээ их царайлаг улсууд байдаг юм. Олзот, Х.Алтанхуяг, Н.Энхбат нар чинь тухайн үеийнхээ л сайхан эрчүүд нь байсансан. Одоогийнхон нь ч гэсэн дээ Бадар-Ууган, Энхзориг, Сэрдамба бүгдээрээ л хөөрхөн л хүүхдүүд.

Гудамж метрлэж гараа хармаандаа чихчихээд хийх юмгүй дэмий дээрхи хоёр **н** тахиа шиг авирлах нь залуу эр хүнд байх чанар огт бишээ. Харин боксын спортоор, ёр нь л алива аль ч спортын төрлөөр хичээллэж бусдыг хайрлаж бусдад хүндлэгдэж явах нь бие сэтгэлийн жаргал, залуу насны баясгалан буюу. Ийм л спортлог, хүнлэг, хүчтэй эрчүүдийг би хувьдаа боксёр гэж боддог.

Монголоос олон олон сайн бокёрууд төрөн гарах болтугай.

сайхан бичлэг .Санаа нэг байна өө. Гэхдээ л гудамжны зодоон дүрэмгүй болохоор
сэтгэл татаад байдаг юм. хаха
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby 21Grams » Sat Apr 25, 2009 11:43 pm

Бадар-Ууганд авгай дурлачихаад хэцүү байнаа. :help: Уг нь би өөрөө эхэлж дурласан юм. Тэгсэн авгай дагаад дурлачихаж. :mrgreen:

Сайхан бичлэг байна. Ер нь заавал тамирчин, мэргэжлийн гэлтгүй хүн болгон ямар нэгэн спортоор хичээллэж байх нь эрүүл мэндэд хэрэгтэй. Бээлий өмсөөд зодолдож чадахгүй, ширэн бөмбөг өшиглөх авъяас хүрэхгүй байвал ядаж 7хоногтоо хоёр удаа кросст гүйчихээд байдаг бол бие эрүүл, санаа сэргэг байна шүү.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монголын Бокс

Postby Бээгий » Sat Apr 25, 2009 11:50 pm

Gooner wrote:
Orgil-TT wrote:Боксёр гэж хэн бэ?




Image

Гүүнэр өөрийнхөө зургийг тавчихсан байна шд
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Wed Apr 29, 2009 5:47 pm

Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилжээ.

Ахлах дасгалжуулагч Д.Банди /Монгол улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч/

Дасгалжуулагч Д.Батсүрэн /Спортын мастер/

Дасгалжуулагч Д.Ганзориг /Спортын мастер/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Eternity » Tue May 05, 2009 2:51 am

21Grams wrote:Бадар-Ууганд авгай дурлачихаад хэцүү байнаа. Уг нь би өөрөө эхэлж дурласан юм. Тэгсэн авгай дагаад дурлачихаж.

Чи буруу хүнд дурласан бай ш д.Одоо Гүндэгмаад дурлачихгүй юу даа. :mrgreen:
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Монголын Бокс

Postby BilguunRM » Thu Jun 04, 2009 10:53 pm

Eternity wrote:
21Grams wrote:Бадар-Ууганд авгай дурлачихаад хэцүү байнаа. Уг нь би өөрөө эхэлж дурласан юм. Тэгсэн авгай дагаад дурлачихаж.

Чи буруу хүнд дурласан бай ш д.Одоо Гүндэгмаад дурлачихгүй юу даа. :mrgreen:

:-o :-o :-o
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu Jun 11, 2009 4:44 pm

Азийн боксын аврага шалгаруулах тэмцээний нэг бичлэг олж үзсэн чинь Жавхлан хальт гараад өнгөрч харагдана

http://vod.cctv.com/html/media/sportssc ... 10_6.shtml
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Г.Баяраа » Thu Jun 11, 2009 4:47 pm

8 : 5-aar Uzbekiin gariig nuhsan .... odoo semi finald hentei uzeh yum boldoo ....ene asian AST- ch zohion baiguulalt unen muu bainaa ..... medeelel avah ch yamar ch arga al;ga
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu Jun 11, 2009 5:13 pm

harin heleed yu gehev. Medee olj unshih gej buun ym bolj bnshd. haanaas medee olj unshij bolj bn aa? :help:
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Г.Баяраа » Thu Jun 11, 2009 5:15 pm

таван цагиригийнхан хүртэл тэнд байгаа хүмүүсээс майлдаж авч байгаа гэсэн хэхэ спортньюс дээр байгаа ... сүүлийн мэдээ нь
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын Бокс

Postby ARSHAVIN » Thu Jun 11, 2009 6:34 pm

48 кгд Төгсцогт энэтхэгийн Нанаотай мөнгөн медалийн төлөө маргааш тоглоно. нанао нь өнгөрсөн дэлхийн залуучуудын аврага, европын гран прид түрүүлсэн нөхөр юм байна.
51д Сэрдамба казакыг ялж мөнгийн төлөө тогло бололтой.
54т Идэрхүү хүрлийн төлөө энэтхэгийн Жетендерт 4:9 өөр ялагдаджээ.
57д дөнгөж сая Жавхлан түркменийг 9:6 аар зовж байж яллаа. мөнгийн төлөө узбектэй. узбек нь ноднин тайвань болсон тэмцээнд бадарууганыг ялсан. энэ жил болгарт болсон тэмцээнд жавхланг 5:1 ээр ялжээ.
60д энхзориг мөнгийн төлөө маргааш тоглоно.

ӨДӨР БҮР ХЯТАДЫН ССТВ 5 ААР 14:30 ААС АЗИЙН АВРАГА ГАРЧ БАЙГАА ШҮҮДЭЭ. 9 НӨӨС ЭХЛЭЖ ГАРЧ БАЙГАА.
User avatar
ARSHAVIN
 
Posts: 55
Joined: Tue Sep 02, 2008 8:07 pm

Re: Монголын Бокс

Postby ARSHAVIN » Thu Jun 11, 2009 6:49 pm

ЭНЭТХЭГҮҮД АЙМАР БАЙНА ШҮҮ. 7 ЭНЭТХЭГ МӨНГИЙН ТӨЛӨӨ ТОЛОХ ЮМ БАЙНА.
User avatar
ARSHAVIN
 
Posts: 55
Joined: Tue Sep 02, 2008 8:07 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Jun 12, 2009 5:04 pm

ARSHAVIN wrote:ЭНЭТХЭГҮҮД АЙМАР БАЙНА ШҮҮ. 7 ЭНЭТХЭГ МӨНГИЙН ТӨЛӨӨ ТОЛОХ ЮМ БАЙНА.


Энэтхэгчүүд кубаас зөвлөх дасгалжуулагч авч ажиллуулсан гэсэн. Дээр нь Энэтхэгийн эдийн засгийнх нь тогтвортой өсөлт нь спортдоо нөлөөлөөд ирж байх шиг байна. Энэ улс чинь нэг Миллиард гаруй хүн амтайн дээр энэтхэг хүний биеийн ерөнхйи хөгжил нь чөрчгөр нарийхан ч гэсэн боксод их тохирмоор санагдаад байгаа. Урт гар мөчтэйн дээр хурдтай залуучууд их харгдах юм.

Манай Монгол хүүхдүүд чинь бусад азийн орны боксчдыг бодвол техник хөдөлгөөний эвсэл их сайтай харагддаг. Дээр нь манай монголын гэж хэлж болхоор боксын өвөрмөц школ байна. Ингээд л бодхоор Миллиард таван зуун сая хүн амтай Хятад Миллиард илүү хүнтэй Энэтхэг мэтээс гурван сая ч хүрэхгүй монгол улс маань боксын спортыг ямархуу хэмжээнд хөгжүүлж чадсан нь тодорхой болж байгаа юм даа.

Идэрхүү яаж ялагдав аа. Уг нь миний найдвар тавьж хүүхдүүдийн нэг нь байсан юмсан. Гэхдээ нас залуу байнаа сайжраад ирхээрээ хирийн өрсөлдөгчийн цөсийг нь хага задлах сайн хүү болох ёстой!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby ARSHAVIN » Fri Jun 12, 2009 7:21 pm

Идэрхүү эхний үед 1:3 аар ялагдаад, дараачийн 4:6 болсон байна. Сүүлийн үед энэтхэгийн боксчин идэрхүүд ямар ч боломж олголгүй 4:9 өөр ялжээ.

өнөөдөр 48 д ялсан боловуу. яасан бол.
57 д Жавхлан узбекийг барахгүй байх.
60 энхзориг туркменийг хожино гэж найдаж байна.
User avatar
ARSHAVIN
 
Posts: 55
Joined: Tue Sep 02, 2008 8:07 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest