UFC- Холимог тулааны урлаг

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Барнаба » Mon Oct 26, 2020 7:49 am

ЖСП сая нэг яриа өгсөн байна лээ, ГОАТ гэж нэг хүнийг нэрлэх их хэцүү. Мундагууд бүгд өөрийн гэсэн цаг хугацаандаа оргилд нь хүрч, гялалздаг үетэй байдаг, яг тэр гялалзах мөчид тэр хүн ГОАТ, дахиад тэр мөчдөө эргэн очих гээд ч чаддагүй гээд. Прайм тайм нь 1,2 жил ч юмуу, магадгүй бүр 1, 2 сар ч байж болох талаар ярьж байгаам.

Хувьдаа бол бас иймэрхүү ярианд нэг тийм их ач холбогдол өгөхөө болиод байгаа, хөлбөмбөг, сагсанд ч гэсэн яг л адилхан. Жордан бас саяхан нэг ижил утгатай юм ярьсан байна лээ, өөр цаг үеийн тоглогчдыг харьцуулж болохгүй гээд.

All time greats гэдэг л их зөв дүгнэлт юм шиг байгаам. Хабиб бол маргаангүй нэг нь болсоон.
Барнаба
Legend
 
Posts: 13694
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby kayo » Mon Oct 26, 2020 8:38 am

Хабиб дийлдэшгүй юм байна, үнэхээр мундаг. Босоогоос ч сайн, хэвтээгээс бүүр дийлдэшгүй. Сүүлд нь уйлахад нь гайхаад байсан хэдхэн сарын өмнө аав нь Коронагаас болоод нас барсан юм байна шдээ.

Одоо дийлдээгүй байгаа дээрээ зодог тайлсан нь зүгээр ээ. Хангалттай мөнгө хийсэн байлгүй дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8223
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Гансүх » Mon Oct 26, 2020 8:43 am

Удахгүй буцаад ирэх байх өө. Нас нь болоогүй ш дээ.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7556
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby El Payaso » Mon Oct 26, 2020 12:44 pm

Дагестаны Ерөнхийлөгч болох бх аа. Путинтай найзлаад ккк. Манайх шиг гарууд шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39932
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Tue Oct 27, 2020 11:28 pm

За даа мань хүн мөнгөө бодсон бол МкГрегор-той үзээд хялбархан маш их гөөнгө хийнгээ хөнгөхөн тулаан хийчих боломжтой лдоо. Даанч мань хүн арай өөр тулаанч болохоор тийм зүйл хийхгүй байх. ЖСП харин дуудвал нөхөртэй үзэж магадгүй бусдаар ч тулалдахгүй байхааддаа. Фергусон бас хатгаад л авсан бна лээ...
someone wrote:
Хүмүүс Хабибыг UFC-д 29 ялсан мэт ойлгоод байх юм. Мэргэжлийн эхний 16 тулаанаа өөр жижиг холбоодод хийж ялсан. Сүүлийн 13 тулаанаа л UFC-д хийж бүгдэд нь ялсан. Үүнээс 7 нь KO болон боолт-өчилтөөр, 6 нь шүүгчдийн саналаар.

Дараалж ялсан рекордоор гэвэл Андерсон Силва /16/, олон ялсан тоогоороо гэвэл Долнад Серроне /23/ гэх мэт аймаар амжилтууд бий л дээ. Аваргын бүсээ хамгаалснаараа бол Хабиб /ердөө 3/ бусад аваргуудын хаана нь ч хүрэхгүй.

Ихэнх өрсөлдөгчөө илт давамгайлж ялсан, мөн Конорыг боосон нь түүнийг аймаар мэт хүмүүст санагдуулдаг бололтой.

Тулааны спорт гэдэг чинь жижиг холбоо бна уу том холбоо байна ялгаагүй нэг л анхаарал болгоомжгүй байхад бүх юм дуусна шдээ.
Тийм ч учраас нийтэд нь оруулаад тоолоод явдаг болов уу гэж боддогын...

Жинд нь хүнд гартай болон босоо тулаанчид Дос Анжос, Жонсон, Барбоза, Икүйнта, МкГрегор, Поррьер, Гаэтже бүгдийг нь илүүрхээд дуусгалаа. Өөр хэнтэй үзэхийн бэ эдгээр нэрсүүд доороос гарч ирж байгаа нөхдүүдийг бүсний тулаан хийх боломжийг олгохгүй зогсоочихно. Нөхдүүд өөрсдөө барах нь байтугай 1 роунд ч авч чадахгүй байна...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Tsogt18 » Tue Oct 27, 2020 11:38 pm

Зүгээр асуухад хэвтээгийн тулаан үзэхэд тийм гоё уу?
Tsogt18
 
Posts: 154
Joined: Mon May 21, 2018 10:19 am

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Гансүх » Sun Dec 13, 2020 11:41 pm

Чарлес Оливера Тони Фергусонг жинхэнэ эдлэлээ дээ.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7556
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Yes Man » Mon Dec 14, 2020 8:10 am

Фергусон одоо ингээд больж байгаа байх.
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5354
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Wed Dec 23, 2020 10:24 pm

Порьер вс МкГрегор 2 тулаан 1 сард болох нь дээ. Эхний тулааныг бодвол Порьер маш их сайжирсан байгаа гэдгээрээ өөр болох байх.
Гоё тулаан болох байхаа...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby kayo » Sun Jan 24, 2021 1:52 pm

Корнер бүүр байчихжээ, бүүр нэг хөгшин өвгөн шиг л болчихож. Эхний үед дуусгадаг газар чадаагүй тэгээд 2с суучих юмаа. Одоо жинхнээсээ зодог тайлах болж. Зүгээр л мөнгө хийх гэж л тоглосон юм уу даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8223
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Гансүх » Sun Jan 24, 2021 2:23 pm

Шилбэндээ олон өшиглүүлээд бэртчихлээ.
Пориер яах аргагүй 2014 оноос хамаагүй сайжирсан л даа.
Энэ жинд Беллаторын аварга Чандлер орж ирсэн.
Пориер Конор Оливера Гатжэ Чандлер Пергусон гээд мундагууд байна даа. Хабиб буцаад ирвэл ч.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7556
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Sun Jan 24, 2021 4:48 pm

Дана вайт саяхан Хабибтай ярилцсан энээ тэрээ гээд байсан нөхрийн шийдвэрээс хамаарахгүй порьер вс гаэтжэ тулаан болох байхаа. Одоо мкгрегор доороос гарч ирнэ гэдэг хэцүү дээ.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby zigo » Mon Jan 25, 2021 1:00 am

kayo wrote:Корнер бүүр байчихжээ, бүүр нэг хөгшин өвгөн шиг л болчихож. Эхний үед дуусгадаг газар чадаагүй тэгээд 2с суучих юмаа. Одоо жинхнээсээ зодог тайлах болж. Зүгээр л мөнгө хийх гэж л тоглосон юм уу даа.


сууж ядарсан байгаагүй лдээ. зүгээр л цохилт даахаа байчихсан байна. цонх нь хагарсан гэдэг шиг л болчихож. уг нь эхний үед нилээд давамгайлаад, бас завсарлагаар суухгүй нтр их л додигор байсандаа уг нь.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17098
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby kayo » Mon Jan 25, 2021 10:31 am

Харин тхх. Ёстой цохилт даахгүй амархан уначихлаа шүү, уг нь нээх оновчтой цохилт бол ороогүй, тэгэхэд унаад өгөхийн.

Манай энэ 2 хөтлөгч бас л лайтай үлээх юмаа. Бүх цаг үеийн хамгийн сайн форм дээрээ байгаа ч гэх шиг, харин ч хамгийн муу үе дээрээ байхад. Нөгөө залуугийн цоглог, хөдөлгөөн, эрч хүчтэй хурд энэ тэр нь байхгүй болчихсон байхад л худлаа яриад байхын.
kayo
Барса фэн
 
Posts: 8223
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby zigo » Tue Jan 26, 2021 2:32 am

манайхан юу ч гэж мэднэ. эхний үед хэд хэд унагвал унагахаар цохисон. гэтэл пориер жаахан ч манарсан шинжгүй байсан. тэгэхээр нөхөр өөрөө ч олигтой жинтэй цохиж чадахаа байгаа юу даа л гэж бодогдсон
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17098
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Tue Jan 26, 2021 7:55 pm

Мань хүний сагасан байдлыг Диаз эхлээд хөөрхөн дарсан шд ккк. Харин Хабиб-тай тулалдсаны дараа нөгөө Мкгрегор байхгүй болсондоо. Миний бодлоор Дана Вайт тэр ЮФС-д тулалдах тулаанчид хайж явж байхдаа /нэвтрүүлэг юмуу юу юм мэдэхгүй/ Хабиб-д "Мкгрегор вс Хабиб тулаан Порьер вс Мкгрегор тулаанаас хамаагүй илүү шүү" гэж хэлж байсан. Тэгэхээр нөхрийн бодлоор Порьер-ыг дуусгачихна гэж бодоод энэ хоёрын тулааныг төлөвлөж байсан байх. Одоо шууд тулалдуулна гэдэг бараг л боломжгүй нөхцөл байдалд оччихлоо. Миний бодлоор болдог бол Чандлер вс Фергусон энэ тулаан нөхөр Фергусонд боломж харин Беллаторын аваргад сорилт болно, Мкгрегор вс Оливейра бүүр доошоо шааригдсан нөхдүүдтэй Мкгрегорыг үзүүлмээргүй байнаа чанартай өрсөлдөгчийг давж байж бүсний төлөө тулалдах эрх рүү дайрсан нь дээр гэж үзэж байна нөгөө талаар Оливейрагийн дараалласан ялалтын цуврал энэ тулааны дараа үргэлжлэх юм бол шууд тайтлын тулаан өгчих хэрэгтэй, Порьер вс Гаэтжэ энэ хоёр шууд түр бүсний төлөө "Хабиб бүсээ өгвөл аваргын төлөө л гэсэн үг" иймэрхүү явчихвал гоё санагдаад байхын.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby UULAA » Wed Jan 27, 2021 10:36 pm

Гэснээс зодоон тулаан сонирхдог бол энэ Оросын TopDog гээд промоушн жинхэнэ тасархай юмаа. ММА биш цэвэр нударган бокс гэх юм уу даа. Гажи гээд тэр хүнд жингийн нөхөр бол зүгээр л лантуу наасан. Нокаут нокаут хийгээд л явчихдаг. Өрсөлдөгч нарынх нь өмнөөс бүр айсаншд. Бас чанга юмаа.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Mon Mar 01, 2021 8:05 pm

ЮФС 259 сонирхолтой тулаанууд болох нь дээ.
Адесания жин өгсөж орж ирж байгаа миний бодлоор бол одоо нэг унтах цаг болсон байхаа.
Бооцоо тавихаар байсан бол Адесания-гын эсрэг тавина даа...

Меган Андерсон ер нь бол их урт мөчтэй тэрийгээ ашиглаад үзвэл боломж байгаа лдаа.
Гэхдээ үнэндээ түүхий байгаа аваргыг яагаад ч барахгүй хэдэн үе тэсэх вэ гэдэг дээр л бооцоо тавигдах байх...

За манай Орос залуу Петер Иан-д нилээн том сорилт болохоор өрсөлдөгчтэй учирлаа даа.
Энэ хоёрын тулаан барьцгүй магадгүй 5 үе гарвал аварга ялах байх...

Ислам Махачеьв нэг тулаан биеийн байдлаас болоод цуцлагдсан санагдаж байна тэгээд бүүр ранк доогуур нөхөртэй тааруулчихаж ядах юмгүй гөвчих байлгүй дээ мань хүн...

Тиаго Сантос вс Александр Ракич тулаан миний бодлоо бол Сантос ялах магадлал өндөр гэж хараад байгаа...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Mon Mar 29, 2021 1:06 pm

UFC 260 Нгану Миочич 2
эхний тулаан дээр Миочич хэвтээ тактикаар аргалж ядрааж бүсээ хамгаалж байсан энэ удаа Нгану хэвтээгээс сайн бэлдэж ирээд эхний үед хэвтээгээс алангаа алдлаа Миочи цонх хагараагүй тулдаа л тэссэн байх...

Нгану аргагүй гар хүндтэй юмаа... Миочич хэд ч тэсэв баргийн хүн уначихаар 2,3 цохилтыг даасан байх, аргагүй нөгөөх нь хүнд гараараа эрүүнд нь тавиад тасартал нь цохиод унагаалаа...

Хүнд жинд энэ мангар амьтныг хэсэгтээ дийлэх хүн олдохгүй биз... Гэсэн чинь Жон Жонс нээрээ хүнд Жинд байгаа шд, энэ 2 нэг үзээд аваргатай нь Миочич бүсийн төлөө үзэх байх даа...

77ийн аварга асан Вүүдлэй маань мэдэхгүй гард эхний үе дээрээ боолгуулж харагдсан...

Sent from my Redmi 6 Pro using Tapatalk
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2292
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Bambagar » Mon Mar 29, 2021 6:44 pm

Мэдэхгүй бол шаахаа болино уу
Миочич 2 удаа кодуулсан
richie_d4 wrote:UFC 260 Нгану Миочич 2
эхний тулаан дээр Миочич хэвтээ тактикаар аргалж ядрааж бүсээ хамгаалж байсан энэ удаа Нгану хэвтээгээс сайн бэлдэж ирээд эхний үед хэвтээгээс алангаа алдлаа Миочи цонх хагараагүй тулдаа л тэссэн байх...

Нгану аргагүй гар хүндтэй юмаа... Миочич хэд ч тэсэв баргийн хүн уначихаар 2,3 цохилтыг даасан байх, аргагүй нөгөөх нь хүнд гараараа эрүүнд нь тавиад тасартал нь цохиод унагаалаа...

Хүнд жинд энэ мангар амьтныг хэсэгтээ дийлэх хүн олдохгүй биз... Гэсэн чинь Жон Жонс нээрээ хүнд Жинд байгаа шд, энэ 2 нэг үзээд аваргатай нь Миочич бүсийн төлөө үзэх байх даа...

77ийн аварга асан Вүүдлэй маань мэдэхгүй гард эхний үе дээрээ боолгуулж харагдсан...

Sent from my Redmi 6 Pro using Tapatalk
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 972
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Mon Mar 29, 2021 6:56 pm

Энэ нээрээ сайхан **н** гар шүү... Хүнтэй аятайхан харьцаж чадахгүй... Дандаа нэг улаан шилээрээ харж малархана...
Тэхдээ баярлалаа Миочич 2 КО-дуулсныг мэдэж авлаа...
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2292
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Mon Mar 29, 2021 10:52 pm

Яахав 2 КО нь саяных шиг ингэж аймар унтаагүй лдээ. Эхнийх нь аль дивангарт хожигдсон сүүлд ДС-д эхний тулаанд КО-оор ялагдсан...
ЖЖ бүсний төлөө аваргатай үзэхээр Деррик Лиус-т жоохон харамсалтай л юм. Нөхөр өмнө нь Нганноу-г шүүгчдийн саналаар ялж байсан.
Бараг тулаан ч гараагүй гэхэд болно дөө аль аль нь нээх хөдөлж өгөхгүй байсан санагдана...

Одоо бараг Жонес вс Нганноу тулаан зарлагдвал Миочич вс Лиус гэсэн тулаан л болох байхдаа эсвэл Лиус тулалдахгүй байжийгаад аваргатай үзэж болно тэгвэл Миочич бараг Волков-той үзэж таарах байх шүү...

Жонес вс Нганноу өмнө нь Антони Жонсон вс Жонес тулааныг хүлээж байсан дайны л юм болох нь. ДС-ээс бусдыг нь цохиж унагачихаад байдаг ДС-д барилдаад алуулчихаад байдаг хэхэ. Зодог тайлахдаа Жонес-той дараа төрөлдөө үзэедээ гээд л бууж байсан. Антони Жонсон-г бодвол барилдаан хавь илүү болчихсон харагдана хамгаалалт ч дажгүй тэгэхээр нөхрөөс илүүтэй эвгүйтүүлэхээр л харагдаад байна. Гэхдээ л Жон Жонес шүү дээ яаж ийж байгаад л аргалчих болов уу ер нь л цөөхөн хэдэн ухаалаг тулаанчидын дээгүүр бичигдэх нөхөр шд...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Tue Apr 20, 2021 6:23 pm

За ЮФС 261 дөхлөө дөө сайхан тулаанууд ч байгаа даа. Миний таамаглал нэг иймэрхүү:
Камару Усман vs Хорхе Масвидал
Өмнөх тулаан шиг ноолоод явчихын бол Масвидалд ямарч боломж байхгүй лдээ нөхөр эхний 3 раундад л цохиж унагаахгүй бол Камару Усман ер нь Ковингтонтой хийсэн шиг босоо тулаан хийхгүй л болов уудаа...

Занг Виэли вс Росе Намажунас
Хятадыг бол биширсээн Питбулл-ыг цохиод унагаачихаар нь заа даа энэ Хятад гэх том гүрэнг татах нэг арга хэмжээ явж байж магадгүйм байна гэж бодож байсан. Дараа нь Жоанна-тай хийсэн тулаан зүгээр л БҮҮМ болсон. Намажунас эмзэг лдээ би бол 5 үе байтугай 3 үе ч тэсэхгүй байх л гэж бодож байна...

Валентина Шевченко вс Жессика Андрэйд
Манай Украйн эмэгтэйг ч барахгүй биздээ. Дээд жингийн стеройд монстер нь хүртэл бараг л ойролцоо үзээд илүүрхэж чадахгүй байхад Питбулл ч юу л болдоо. Босоогоос барахгүй бол хэвтээгээс гээд л аргалчих байх...

Демитриус Жонсон хулгана One FC-д анхны нокаутанд орлоо. One FC-д хүлээн зөвшөөрдөг ЮФС-д бол хориотой цохилт муухай өвдөглүүллээ. Хулганыг ингэж унана гэж хэн санахавдээ бас л эвгүй харагдаж байна лээ шүү...

Бен Аскрен боксдоод эхний үед нам тавиулаад 1 саяыг хармаалсан гэж байна тэгсэн Виттэйкер болохоор Кастелумыг ялаад 500к авч байгаамуудаа хэхэ. ONE FC-ийн домогт аварга нээрээ одоо бол ЮФС-тэй яах гэж гэрээ хийвээ л гэж бодож байгаа байхдаа тувт шааригдлаа :ногоон:
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 655
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Sun Apr 25, 2021 11:46 am

Thug Rose аймар өшиглөлт байлаа...
Гэснээс Батгэрэл сайхөн хожсоон...


Sent from my iPhone using Tapatalk
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2292
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Гансүх » Sun Apr 25, 2021 12:02 pm

Вайдмэний хөл ямар аймаар хугарваа :sad:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7556
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron