UFC- Холимог тулааны урлаг

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Tue Nov 05, 2019 4:42 pm

Диаз ялах байсан гэсэн хүмүүс хаа сайгүй л байна. Кардио сайтай гэдгээрээ л нөхдүүд сүүлийн 2 раундад найдвар тавиад байсан байх тэрнээс Диаз-ын ялах магадлал хэцүү л харагдаж байсан. Яахав цуцахаараа бараг шахуу буугаад өгчихдөг хүмүүсийг бодвол гудамжны тулаанаас гарч ирсэн Масвидал шазуур зуугаад үзнэ лдээ...

ONE FC-д хулгана бүс авсан цаашаа жингийнхээ нөхдүүдтэй үзэж жингийнхээ аварга болно гэж байна лээ бараг авчих байхөө гоё бна лээ...
Алварез эхний тулаандаа хүнд цохилтонд орж ялагдаад дараагийн тулаанаа заа даа бараг л эвгүйтэж байгаад боогоод дуусгасан. Тэр шилбэ эвгүй болсоон. Эсрэг тамирчин нь тулааны айкү муутайм лд хөөрхий хэхэ.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 543
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby zigo » Tue Nov 05, 2019 4:52 pm

одоо тэгээд дуусаагүй тулааныг хэн нь ялах байсан гээд ч яах билээдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16934
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Tue Nov 12, 2019 2:02 pm

ONE FC-д манай Амарсанаа маань Фолояанг гээд нөгөө Алварез-ийг бараг хунингаа алдсан баагийтай тулалдсан. Тулааны явцад мөргөсөн гэдэг утгаар эсрэг талд хожил өгсөн харамсалтай л юм боллоо. Ремач хийгдэх байлгүй л гэж бодож бна даа.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 543
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby richie_d4 » Tue Nov 12, 2019 2:57 pm

UFC fight night Moscow үзлээ...
Ямар аймар гунигийн болсийн бээ... Оросууд нутаг дээрээ хожигдохгүй гээд хэт хичээгээд тоглолт нь болсонгүй юу...

Гол тулаан 66кг-ын ирээдүйн аварга гэж яригдаад байсан Забит, Каттар гэх залуугийн эсрэг үзсэн... Эхний 2 үе илүүрхээд 3 дахь үе дээрээ алуулангаа алдаад хожлоо, арай болоогүйм шигээ
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2066
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Г.Баяраа » Tue Nov 12, 2019 8:05 pm

Denis_Law wrote:ONE FC-д манай Амарсанаа маань Фолояанг гээд нөгөө Алварез-ийг бараг хунингаа алдсан баагийтай тулалдсан. Тулааны явцад мөргөсөн гэдэг утгаар эсрэг талд хожил өгсөн харамсалтай л юм боллоо. Ремач хийгдэх байлгүй л гэж бодож бна даа.

Өөрөө их сэтгэл дундуур байсан. Хувийн фэйстээ ингэж бичсэн байсан.

“Монголчууд ялсан, би ялсан. Сонирхогчдын тулааны спортод ч ийм шүүлт байхгүй. Фолаяанг миний нүүрэнд ганц удаа хальт оносон байх, бусад нь бол зүгээр л идэвхтэй харагдах хөдөлгөөн, өшиглөлтүүд байсан юм шүү. Үнэхээр намайг унатал нь мөргөсөн гэвэл мөргөлдөөд хойд гарын дотор тал буюу шуугаараа цохиж унагааж байхад зогсоох байсан юм ядаж. Хүн бүр бид хоёрын тулааны бичлэгийг харж байгаа. Унасных нь дараа би маш олон удаа довтолж, дуусгасан. Цус нь миний цээжээр годогдсон, Фолаяанг ямар ч тэмцэл үзүүлэх тэнхээгүй болсон. Хоорондоо хальт мөргөлдөх тулааны спортод байдаг л зүйл. Тулааны байтугай бөхийн спортод байдаг. Тэгээд бас Фолаяанг өөрөө тонгойж орж ирээд мөргөсөн. Үнэхээр би довтолж байгаад мөргөсөн бол за одоо яах вэ гэж бодох сон. Үнэхээр Фолаяангийг унагаахаар мөргөсөн бол ядаж миний толгой жаахан ч гэсэн хавдаж, хөндүүрлэмээр юм. Хэрвээ Фолаяанг унаагүй, мөргөлдөөд салсан бол тулаан тэгээд л шууд үргэлжлэх байсан. “One championship” холбооны аваргын төлөө тулалдсан Рене Каталан “Энэ бол байдаг л зүйл. Фолаяангийн талд шийдчихлээ” гээд надад хүндлэл үзүүллээ. Фолаяанг хүртэл надад уучлаарай гэж хэлээд хүндлэл үзүүлсэн. Өөрөө ч сонин царайлсан байсан. Намайг дэмжсэн монголчууддаа, ивээн тэтгэгчдэдээ маш их баярлалаа”
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7431
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: UFC- Холимог тулааны урлаг

Postby Denis_Law » Sun Dec 01, 2019 8:50 pm

Бен Аскрен зодог тайлж Фергусон вс Хабиб тулааны тов ирэх оны 4 сард товлогдох шивдээ. Мкгрегор вс Ковбой гэнэ үү за яахав угаасаа Ковбой ямарч тулаан байсан татгалзахын бишдээ Ковбой, Мкгрегор хоёуланд л сайн зүйл болж Мкгрегор аваа хаячих байлгүй.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 543
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Previous

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest