Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Fri Aug 25, 2017 10:15 am

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдрөөс эрчүүдийн өрсөлдөөн эхэлнэ. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзэх юм. Ингээд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

57 кг: МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековтой хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын дэлхийн аварга Туркийн Сулейман Атли нарын ялсантай барилдана.

61 кг: ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эхний тойрогт Беларусийн Хусейн Шахбановтой барилдана. Түүнийг ялбал олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили хүлээж байна.

86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн эхний тойрогт Украины Любомир Сагалюктай тэгшитгэлд оноолт таарчээ. Түүнийг ялбал Унгарын Иштван Вереб хүлээж байна. Энэ жингийн шилдгүүд болох олимпийн аварга Ираны Хассан Яздани, олимп, дэлхийн дэд аварга Туркийн Селим Яшар, Пуэрто-Рикогийн Жейми Эспанол, энэ жилийн Оросын аварга Владислав Валиев, Азербайжаны Александр Гостиев нарын шилдгүүд түүний дээд хэсэгт багтжээ.

125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо эхний даваанд “Рио-2016” олимпийн наадам, Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгультай барилдахаар боллоо. Н.Золбоо нэг номерийг сугалсанаар энэ жингийн тэргүүн бөх турк эрийн аманд очив.


Б.Орхон
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7476
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Fri Aug 25, 2017 12:19 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7476
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 4:17 pm

Бооёо эхний учраагаа яллаа 5-1, маш гоё тайван барилдаж байна. Одоо нөгөө олимп, дэлхийн аварга гүржтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 4:23 pm

Үйтүмэн ялагдчихаж, яасан эрт явчихваа.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 4:51 pm

За Бэхээ эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа, сүүлд нь зүгээр 2 оноо авахгүй бас авж шидээд, энэ барилдаан нь уран барилдаанд орно, кк.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 5:23 pm

За Бэхээ одоо Турктэй үзэхээр боллоо, эвгүй турк байна шүү, их стандарт бус мэх хийдгийн байна. 4 оноогоор гүржд хожигдож яваад сүүлд 4 оноогоор шидээд ялж байна. Энэ нөхрийг америкийн бөхийн холбооноос тэргүүлэх магадлалтай бөхийн 1-т оруулж.

Нөгөө оросын залуу од нь байхгүй энэтхэгт хусуулваа гэж. Хэрэвзээ энэ туркийг ялах юм бол энэ оростой барилдах байсын. Энэтхэг нь бас эвгүй нөхөр байна.

Манай Бооёотой барилдах Гүрж бас түрүүлэх магадлалтай бөхчүүдийн 1-т бичигдэж байна, энийг л хусах хэрэгтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby poseidon » Fri Aug 25, 2017 6:00 pm

Юугаар үзээд байна
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6201
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Чөлөөт бөх

Postby Mr S » Fri Aug 25, 2017 6:26 pm

https://unitedworldwrestling.org/event/ ... onships-27

Бэхээ туркийг 7-0-длоо...... одоо япон энэтхэгийн ялсантай..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 7:09 pm

За нөгөө энэтхэг нь японд оноогоор цэвэр хусуулчихаж, япон нь азийн аваргаар манай Зана-г ялж байсан нөхөр байна. Азийн аварга. Энэтхэгтээ хожигдож яваад хойно гараад 4н удаа накат эргээд хусчихлаа. Мангар бяртай нөхөр байна, хэвтээгээс барилдмааргүйн байна.

Бооёо олимп дэлхийн аварга Гүржид бол нээх илт бол хусуулсангүй ээ, их зунгааралдсан, хүний мэхийг хүлээсэн нөхөр байна, дан дутуу мэхэн дээр нь ажиллаад л хусчихаж.
Золбоо нөгөө туркийн аваргад хусууллаа, бас дагаж магадгүй ээ.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 7:45 pm

Бооёог ялсан Гүрж Оросд ялагдаад тэмцээнээ дуусгалаа.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Aagii_03 » Fri Aug 25, 2017 7:46 pm

За гарааад ирсэн дээ
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6656
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөт бөх

Postby Aagii_03 » Fri Aug 25, 2017 7:58 pm

Өө с**, онооны чанараар хусуулчлаа шд.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6656
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 8:00 pm

Өөө шит юмдаа. Ёстой дэмий юм хийж байгаад ялагдлаа даа. Ямар бяртай нөхөр вэ. Бяртай мөртлөө хурдтай. Бярдуулсаар байгаад таарлаа. Өөрөө оноо авах гэж дайрж байгаад өөрөө алддаг тэр оноо л хайран юм боллоо. Энийг ялчихсан бол алт бол бараг шулуухан байсан даа.

Бусад хамаг том өрсөлдөгч нь ялагдчихсан, ганц энэ нөхрийг л аргалах байсым даа.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Aagii_03 » Fri Aug 25, 2017 8:59 pm

Харин тэр өөрөө оноо авдгийн даваан дээр оноо алддаг хайран юм боллоо. Ядаж 1 оноо алдахгүй, бүүүр тэр гадаа гараад унахад 2 ыг өгдгийм үү?


Sent from my iPhone using Tapatalk
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6656
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 25, 2017 9:05 pm

Гадаа зүгээр гарвал 1, гадаа унагавал 2 оноо өгөөд байгаа, илт түлхэж гаргавал оноо өгөхгүй байна лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16824
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 9:34 pm

Зааза, Бэхээ, Золбоо хоёр хүрлийн төлөө үзэхээр боллоо. Золбоо хөөрхий ёстой хүнд барилдаан нэг Со-той хийлээ дээ. Хүнд жинд байхгүй 15-10 харьцаатайгаар яллаа.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Aagii_03 » Fri Aug 25, 2017 9:36 pm

Бэхээ ёстой азгүйм аа ццц. Тэр Японоос бусдыг нь шүүрдлээ шд.
Золбоо 10-1 ээс л гуслаа шд. Сүүлдээ ч нөгөө Со нь ч бүүр дууслаа


Sent from my iPhone using Tapatalk
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6656
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Aug 25, 2017 10:07 pm

Харин Бэхээд харамсаад байхын, алт авчихсан газар байсан даа. Энэ японыг эс тооцвол ганц ч техникийн оноо алдаагүй уншаад уншаад явчихсан юмсан. Жоохон тактик буруу барилдчихлаа. Эхлээд жоохон бэргэж байгаад сонин оноо алдсан, тэрийгээ нөхөх гэж дайрж байгаад дахиж алдаад тэгээд л дууслаа. Дараа барилдвал шал өөр барилдах байхаа.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby poseidon » Fri Aug 25, 2017 10:56 pm

одоо хэдээс үү?
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6201
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Sat Aug 26, 2017 2:57 am

Бэхээ хүрэл.
Золбоо ёстой явахгүй бсаар бгаад нухууллаа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17437
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sat Aug 26, 2017 11:22 am

Бэхээ уг нь өөр өнгөтэй медаль авах бүрэн боломжтой байлаа даа. Гэхдээ өөрийгөө мэдэрсэн байлгүй дээ.
Золбоог муулах эрх байхгүй л дээ, бодвол Чук л жоохон ноолж өгөөд явуулсан биз, бөхийн өргөө дүүрэн лагс юмнуудаас ээлжилж очоод бэлтгэл хангаад өгөх амьтан байхгүй гэхээр хүнд жин өрөвдөлтэй юм даа. Финалдсан 2 ямар ганган юм бэ, тэр том хүмүүс янзын хөнгөн шингэн хөл авч байгаа, тойроод ард гарч байгаа нтр класс юмаа. Тийм болж байж л медаль бодох хэрэгтэй юм шиг, тэгээгүй гэхэд харин ч сайн үзлээ.
Өнөөдөр Мандахын сугалаа тун давгүй л харагдаад байна, эхний канад л гэхээс цаашаа зооны аварга хүртэл тун дардан л харагдаж байна. Луйварчин киргизүүд 65-д хүн ч явуулаагүй байна, 70-д нь байгаа киргиз солонгост хуниулаад дуусна биз.
Шинэ аваргын найз залуу Лхамгармаа азертай таарч, чанга.
Гомбоо польштой, дараа нь испани-тажикийн ялсантай, тажик л байх.
Батзул молдавыг нухчихаад гоц мөргөсөн японтой, тэгээв америк-казахын ялсныг гөвөөд зооны аварга дээр гараад ирэх нь дээ. Тэнд нь турк юм уу азер л хүлээж байх болов уу. Куба, орос, иран, гүрж, Арменийх болсон алдарт Кетоев эд нар нөгөө талд.
Энэ оросууд Бахрейн, Катар, Грек, Израйл нтрийн нэрээс их үзэж байнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16824
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Yes Man » Sat Aug 26, 2017 4:10 pm

Лхамгармаа медальтай даа уг нь....... танк шд......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5224
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Чөлөөт бөх

Postby RoMeRo » Sat Aug 26, 2017 4:47 pm

Мандахнаран л байнадаа. Өөр нээх юм хүлээхгүй байгөө...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4383
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sat Aug 26, 2017 4:55 pm

Лхамгарваа биеэс цаашгүй нөхөр шүү, барилдаанч биш, хөлд олигтой ордоггүй, хэт төмөр өргөөд жоохон бяртайгаас өөр юмгүй. Азертай овоо үзэх юм байх гэсэн эдлүүллээ. Энэ жинд Номин л явмаар байгаам даа, даанч бас багаасаа зан суучихсан, бэлтгэлээ олигтой хийдэггүй лүд шиг байгаан маа. Монголоосоо ч гарч чадахгүй. Уг нь хамаагүй барилдаанч, авьяастай залуу юм байгаан.

Гомбоо ялж яваад бариулах шахаж, энэ жил бараг эцсийн жил, хамаг юмаа л тавьдаг газар, уг нь их барилдаанч, гоё барилддаг залуу, гадагшаа гарахаараа л нэг явдаггүйн. Мандахнаран ч гэсэн бараг л сүүлийх нь жилдээ. Тэр 70-д байгаа киркиз чинь нөгөө луйварчин чинь мөн шдээ, жин өгсөөд орж байгаа гэсэн.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Mr S » Sat Aug 26, 2017 5:03 pm

1\4-т таарах магадлалтайм бна даа.........
таараад хариугаа чангахан аваасай........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest