Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sat May 13, 2017 9:04 pm

За 2 барилдааны дараа Занабазар алтын төлөө үзэх нь дээ. Бас японтой юм байна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sat May 13, 2017 9:35 pm

Муу байнаа, эхний үед цаг дуусч байхад л дайруулаад 2 оноо алдаад л, хямарчих юм. Цаг дуусах гэж байхад анхааралтай байж болдоггүйм байхдаа, мөн ч олон хүний жишээ байх юм даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sat May 13, 2017 9:41 pm

Япон нь бяртай маа, бярдсаар байгаад хусчихлаа, толгойг нь түлхэж, нүдийг нь дарж байгаал шууд дайрчихдаг гар байна. Гэхдээ яах вэ, Занабазар жоохон хүүхэд гэхэд сайн барилдсан, Бэхбаяртай бас овоо үзэхээр хүүхэд байна.

Батзул хүрлийн төлөө барилдана, уг нь толгой нь ажилдаг бол сайхан биетэй залуу. Даанч жоохон толгой муу харагдаад байгаа, хөлд бол гоё суугаад оноо аваад байгаан, тэгснээ нээх амархан сонин оноо алдана, ер нь галзуу Ганхуяг шиг хийтэй барилдаантай залуу, жоохон туршилга суугаад ирвэл овоо болох байх гэж хараад байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon May 15, 2017 4:38 pm

Өнөрбөт, Золбоо 2 хүрэл авчээ. 2-уулаа хагас финалд иранд хусуулаад, нөгөө иранууд нь түрүүлж, нөгөө зоондоо орсон бол финалдах л байж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Mon May 15, 2017 5:53 pm

Шинэ шигшээ баг дүнгээ тавиулах шив.

Дэлхийд бараг жин болгондоо медалийн төлөө өрсөлддөг эмэгтэй шигшээ 1 алт, 1 хүрэл аваад, бусад нь бүгд эхний тойрогтоо ялагдаж байх шиг.

Эрэгтэй ч гэсэн, ганц мөнгө, 2 хүрэл. Хүнд жингийн 3 медалийн төлөө үзээд, 57-с бусад хөнгөн жинд уншуулаад дууслаа, хөнгөн жиндээ хамгийн сайн юмсан.

Өнгөрсөн жил 2 алт, 1 мөнгө, 9 хүрэл авж байсантай харьцуулахад даанч муу байна даа. Хичнээн залуучуудаа явуулсан ч бусад орон ч бас залуучуудаа явуулсан, зөрүү нь даанч арай л их байна даа. Манай залуучуудаас Занабазар л ганц гялтайх нь байвуу, бусад нь бол зүгээр оноогоор цэвэр хусуулаад байна лээ, бүүр арай л муу. 60-д Тулгыг гайгүй барилдах байх гэсэн бас байдаггүй ээ.

Одоо холбоо эвлэрээд шигшээ багт Цогоог биш юмаа гэхэд Хосбаяр, Ооскаг дуудах хэрэгтэй, алийн болгон хоорондоо талцаад юү юү ч гүй явахав.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Wed May 24, 2017 3:20 pm

Шигшээгийн 2 дасгалжуулагч Баттулга Батбаяр хоёр Алдар дээр очиж Хосбаяр Өсөхөө аварга нартай уулзсан юм биш үү. Тэгмээр дээ байнга хагаралдаж байснаас.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Wed May 31, 2017 4:17 pm

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed May 31, 2017 7:32 pm

Доор нь, өөр улсын нэр дээр барилдаад наад тэнэгүүдээ хага саваад өгөөч гэсэн коммент зөндөө. Хэрэлдсээр байгаад энэ спорт бүр унах нь дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Thu Jun 01, 2017 2:19 pm

За тэгээд асуудал аль алиндаа л байгаа байх.

Энэ Мандахнаран эднар бас хэт том толгой гаргаж байгаа нь харагдаж л байна, өмнө нь шигшээ баг цугларахаар бүгд л ирдэг байсан, шигшээн дасгалжуулагч солигдсон гээд ирэхгүй байж болохгүй шдээ, тэгээд ирэхгүй байгаа хүнийг гуйж барилдуулалтай биш, хасах нь зөв л дөө.

Цөөн хэд болдог цугларалтанд нь оролцоол явна биз, яах гэж ингэж хоёрын хооронд юм үүсгэж, дараа нь гомдоллож явах гэсийн.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Jun 02, 2017 8:59 am

kayo wrote:За тэгээд асуудал аль алиндаа л байгаа байх.

Энэ Мандахнаран эднар бас хэт том толгой гаргаж байгаа нь харагдаж л байна, өмнө нь шигшээ баг цугларахаар бүгд л ирдэг байсан, шигшээн дасгалжуулагч солигдсон гээд ирэхгүй байж болохгүй шдээ, тэгээд ирэхгүй байгаа хүнийг гуйж барилдуулалтай биш, хасах нь зөв л дөө.

Цөөн хэд болдог цугларалтанд нь оролцоол явна биз, яах гэж ингэж хоёрын хооронд юм үүсгэж, дараа нь гомдоллож явах гэсийн.

:eek: ер нь гарууд их том толгойтой гэсээн. Аса тэрнээс болоод гаруудтай их хагаралдсан юм шиг байгаан. бас дээр нь нэгнээ их хавчиж гадуурхдаг...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Sun Jun 11, 2017 10:40 am

https://www.facebook.com/MongolianWrest ... 4254422095

халз барилдаан болж бна.

58 ын Цэрэнчимэд жирэмсэн гэнээ :eek:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sun Jun 11, 2017 12:19 pm

За холбоо бас яахав ээ, гоё л тэмцээн зохиож байна, ингэж нээлттэй сонгон шалгаруулалт хийх хэрэгтэй л дээ. Бас гадаад талбайд хийгээд хүмүүсд бас сайн сурталчилж байна, Фенсинг энэ тэр гэсэн залуу холбоонууд бол яг л ийм юм хиймээр байгаам даа.

Орхон ямар аймар байна, Батцэцэгийг бүүр үзэхгүй байна шүү, эхний үед л 10-0. Саяхан азийн аваргад босоо байсан хүнээс юү ч харагдсангүй. Орхон сэтгэлзүй, бяр, хүч бүх юмаар л илүү байна. Уг нь хоёр өөр жиндээ байсан бол хоюул дэлхий аварга болно гээд үзэхгүй юү.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sun Jun 11, 2017 12:23 pm

Нармандах хэрүүл хийгээд яваад байсан жиндээ Идэрхүүд хусуулж байхын. Бэхбаяр, Замбагарав хоёрын барилдааныг харж амжсангүй юү болсын байгаан.

Үйтүмэн Өнөрбатыг хуслаа, Үйтүмэн явсан нь дээрээ, Өнөрбатад энэ дээд жин ер цохихгүй байгаа.

76-д харин ямар ч өрсөлдөөн алга, Өнөрөө байхгүй Гомбоо тасархай ялж байна, ашгүй нэг ДАШТ-д явах нь дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sun Jun 11, 2017 7:46 pm

Дуусаагүй юм биш үү?
Saiza wrote:
58 ын Цэрэнчимэд жирэмсэн гэнээ :eek:

Жүдогийн Отгонбаатар найз залуу нь билүү? Олимпоос өмнө амжуулаад авъя гэсэн юм байх даа?
Last edited by Takanohana_Nowitzki on Sun Jun 11, 2017 7:51 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Sun Jun 11, 2017 7:50 pm

хэн түрүүлж 2 ялсан нь..

зарим нь 1-1 болоод л бна. Мандахнаран лав 1-1
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Sun Jun 11, 2017 9:09 pm

Ёоо Үйтүмэн ямар аамир хавираад ялчихваа.
8-10 аар хожигдож яваал сүүлийн 10 сек-д хавираад 2 оноо аваад ялчихлаа шт. :eek:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sun Jun 11, 2017 9:10 pm

Яа, Үйтүмэн эцсийн мөчид хуслаа даа, гэхдээ ялагдаад нахисан бол 3 дахь дээрээ Үйтүмэн ялчих байсан байх өө, арай л бярдаж бна, Өнөрбат жингээ хасаад доороо л үзмээр юм байна дөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sun Jun 11, 2017 9:18 pm

Орхон ажиллагаа мундаг байнаа, Ичог ялахдаа шажигнууласан даа. Батцэцэг угаасаа сонин идэвхигүй үздэг, бяраараа бөөн бөөн оноо л авдаг болохоос ажиллагаа муу л даа. Дээр нь тэр нөгөө олимпоор гэмтдэг мөр ер нь асуудалтай байгаа байхаа даа.
Last edited by Takanohana_Nowitzki on Sun Jun 11, 2017 9:20 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Sun Jun 11, 2017 9:19 pm

Орхон ч элэглээд хаялаа даа.

Гэхдээ Батцэцэг гавьяатын аав нь хэдхэн хоногийн өмнө бурхан болсон гэнээ. Бас гэмтэл нь бүрэн эдгэрээгүй юм шиг санагдав.
Сая тэгээд Батцэцэг АЗийн аварга болохдоо бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан гэхээр одоо яах ч ёстой юм :ногоон:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sun Jun 11, 2017 9:26 pm

Saiza wrote:Орхон ч элэглээд хаялаа даа.

Гэхдээ Батцэцэг гавьяатын аав нь хэдхэн хоногийн өмнө бурхан болсон гэнээ. Бас гэмтэл нь бүрэн эдгэрээгүй юм шиг санагдав.

Тийм гэнээ хөөрхий, бараг ажил явдал нь дуусаагүй шахуу юм биш үү, тийм үед ирээд барилдана гэдэг сэтгэлийн хат шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Mon Jun 12, 2017 9:53 am

Батцэцэг ч ингэж ялагдах хүн бишдээ, яалтчгүй ажил явдал гараад сэтгэл санаа тогтворгүй, бэлтгэлгүй байгаа нь харагдаж байна. Гэхдээ Орхон бүүр аймар байна, өөрийгөө бүүр мэдэрчихсэн, допинг хэрэглэчихсэн юм шиг алж хаячих гээд л байна, сүүлд шууд дэлхийн аварга болно гээд хэлж байна, өөртөө ч итгэлтэй л байна, яалтчгүй дэлхийд босоо байсан бөхийг ингэж ялахаар аргагүй л дээ. Одоо бэлтгэл цөмөрчихгүй, жингээ гайгүй бариад явчихвал яг л гоё формтой байна даа. Өнгөрсөн олимпиос өмнө их гоё байснаа, олимпоор бүүр байхгүй болчихсон, жин их хассан, бас том тэмцээнд орж үзээгүй, сэтгэл хэт хөтөлсөн байсан юм болов уу гэж бодоод байгаа.

Үйтүмэн, Өнөрбатын барилдаан харин ёстой гоё боллоо шүү, хоюулаа гоё ажиллаа, Өнөрбат яалтчгүй бярдуулаад байгаам даа, доод жиндээ л үзэх байсын.

61-н хоёроос гоё барилдаан хүсэж байсан, хүсснээр болсонгүй, техникийн оноогүй, торгуулиар л ялах шив. Түвшинтулга туршилгаараа л авлаа, нөхөр уг нь их гоё хийцтэй барилддаг, тэр нь ер харагдсангүй.

Лхамгармаа бас сайн байна, гоё формтой л байна, гэхдээ хараад байхад хэт их хүчний бэлтгэл хийгээд байна уу гэж харагдахын, бүүр бодигийн тамирчин шиг бакь нөхөр, уян хатан биш хэт хатуу байх шиг, тэгээд сүүлдээ амархан цуцаж байгаа харагдаад байгаа. Номин харин энэ жинд бүүр байхгүй боллоо шүү, халз барилдаанд ч үлдэж чадахгүй.

Ер нь бол яг хүссэн баг л ДАШТ-д явахаар боллоо, одоо тэгээд 2 сар эвтэй найртай бэлтгэлээ зөв хийгээд явбал ч парисаас юм дуулаганаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Mon Jun 12, 2017 10:10 am

Баттулга чинь харин эв нэгдэл гээд зөв ажиллаж байх шиг одоо ДАШТ-д сайн оролцвол ч бүүр гараад өгөх нь.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Mon Jun 12, 2017 10:25 am

meesh wrote:Баттулга чинь харин эв нэгдэл гээд зөв ажиллаж байх шиг одоо ДАШТ-д сайн оролцвол ч бүүр гараад өгөх нь.

Харин тхх, уг нь толгой сайтай, менежмент сайтай хүн л дээ, манай муу Цогтбаяр энэ тэрийг бодвол, өөрөө яг техник энэ тэр зааж чадахгүй ч бэлтгэл энэ тэрд шинжлэх ухаанч ханддаг хүн, хэзээ, хэнтэй хэрхэн яаж бэлтгэл хийхэв зэргээ мэддэг, зарчимч, бас ч хэл ус сайтай хүн. Гэм нь бөхчүүд дундаа нэр хүнд жоохон муу юм шиг байгаан, унаган шавь Наранбаатар нь хүртэл дургүй энэ тэр гэсэн байсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Mon Jun 12, 2017 11:37 am

Сонирхолтой л ярилцлага байна. Бүтнээрээ http://www.tuv.mn/index.php/p/148788

Харин Наранбаатарын тухайд ингэжээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Б.Баттулгын шавь нар багшаасаа зугатаадаг гэж нэг хэвлэлээс уншиж байсан юм байна?

-Намайг 2000 онд Биеийн тамирын дээд сургуулийн багшаар очиход Наранбаатар манай хоёрдугаар курсийн оюутан байсан. Миний дааж авсан анги гэсэн үг л дээ. Бид хоёр анх ингэж л учирсан. Тэр үед би Наранбаатарт “Чи тогтвортой сайн хичээллэвэл дэлхийгээс медаль авах хүүхэд байна” гэж хэлж байсан юм. Тэгэхэд өөртөө ямар ч итгэлгүйгээр “багшаа тийм боломжтой юу” гэж асууж байсан. Тэгэхээр нь чи миний удирдлага дор бэлтгэлээ хийвэл бүрэн бололцоотой гэж хэлж билээ. Наранбаатарын тухайн үед надад өгч байсан анкет, хүсэл мөрөөдлөө бичсэн бичвэр нь одоо ч надад бий. 2000 оноос эхэлж хоёр жил Наранбаатарыг бэлдэж Дан коловын нэрэмжит олон улсын тэмцээний аварга болгож байлаа. Харин 2003 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. 2005 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. 2007 онд нь мөнгөн медаль авсан байдаг юм. Тэгээд 2007 оноос хойш шигшээ багт хүлээлгэж өгөөд бэлтгэл сургуулилтад нь оролцоогүй. Гэхдээ Наранбаатар надтай хамт бэлтгэл хийдэг байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргад жиндээ түрүүлж үзээгүй. Гадагшаа тэмцээнд явсан үзүүлэлтээрээ дэлхийн аваргад 2003 оноос хойш 2009 он хүртэл тасралтгүй оролцсон байдаг юм. Тэгэхээр хүн өмнө нь ямар байснаа сайн боддог байх хэрэгтэй. Үүнийг би өмнө нь ярьж байгаагүй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй.

-Б.Наранбаатар гавьяатын амжилтын зам мөр таны уйгагүй хөдөлмөрийн нэг үр дүн гэж ойлголоо. Гэхдээ өөрийн тань гарын шавь байж яагаад танд дургүй байдаг юм бол?

-2004 оны Афины олимпоос хойш надад олимпоос чөлөөтийн тамирчдаа медаль авахуулчих юмсан гэсэн бодол илүү төрж эхэлсэн юм. Тэгээд 2007 онд болсон дэлхийн аваргын тэмцээний дараа Наранбаатарт “Монголд очоод миний жин бол Монгол Улсынх. Хэн сайн байгаа нь олимпод явна” гэдэг хэвлэлийн хурал хийчих гэж зөвлөсөн юм. Тэгтэл үүнийг Наранбаатар их эмзэг хүлээж авсан. Би эрхийг нь авсан, намайг дийлэх хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи толгойгоо амраах хэрэгтэй, Монголын жин гээд хэлчих юм бол залуучууд бэлтгэл хийж эхэлнэ. Тэр хэрээр чиний ур чадвар өснө гэсэн юм. Энэ цагаас хойш намайг олимпод явуулахгүй байж мэдэх юм байна гэсэн бодол түүнд төрсөн байх. Үүнээс үүдэлтэйгээр буруу ойлголттой явдаг байж магадгүй. Тэгээд л зай барьж эхэлсэн болов уу. Дараа нь 2012 онд 55 кг-ын жинд хамгийн сүүлд Б.Наранбаатар олимпын эрх авсан. Тэр үед Наранбаатар 32 настай байсан юм. Тэгэхээр нь хүн орох, гарах хаалгаа мэддэг байх ёстой. Б.Номин, Э.Бэхбаяр гэж хоёр сайхан залуу гарч ирж байна. Аль нэгийг нь олимпод явуулчих гэж зөвлөсөн. Ер нь манай өндөр зэрэглэлийн тамирчид аль цагт амжилтаа гаргах вэ, хэдийд зодог тайлах вэ, хэзээ нь залуучуудаа дэмжих вэ гэдгээ сайн бодох ёстой. Энэ бодлуудаа би өөрийн тамирчдад шууд л хэлдэг. Үүнээс минь болж зарим шавь нар маань буруугаар ойлгодог байж магадгүй л юм. Ямар ч л байсан шавь нарыгаа миний эсрэг зогсоод намайг муулж байна гэж бодохгүй байгаа. Гэхдээ сүүлд 2012 онд Наранбаатарыг дарга болсных нь дараа очиж уулзсан. Тэгээд багшийнх нь хийж чадах ажил бол дасгалжуулагч. Дарга нь байна даа, чи юу гэж бодож байна вэ гэж асуусан чинь “Та бөхөөс хол байсан нь дээр” гэж хэлж байсан юм. Тиймээс би 2012-2016 оны шигшээ багийн дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалтад оролцоогүй. Энэ хугацаанд өөрийн үүсгэн байгуулсан “Арслан” клубээ бэлтгэлийн заалтай болгох ажил амжуулсан даа. Хэрвээ би зөвхөн өөрийгөө бодсон бол Наранбаатарыг чи ёстой мундаг шүү гэж хэлээд л олимп дагаад явах байсан. Миний эцэг, эхээс авсан хүмүүжил бол хэлсэн ярьсандаа байхыг хичээдэг.

-Тэгвэл та яагаад Бямбаренчингийн Баяраа /Балкан Баяраа/ багшид шавь нараа өгсөн байдаг юм бэ?

-Миний хувьд тамирчдаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлүүлээд л шигшээ багийн багш нарт итгэж хүлээлгэж өгсөн. Гэхдээ шигшээ багийн багш нар тамирчдыг хувьчилж авч, гэрээ байгуулах ёс байдаггүй юм. Ямар ч л гэсэн би гавьяаг нь байгуулсан ч гавьяат биш багш. Баяраа багшийн хувьд Наранбаатарыг дэлхийн аварга болгоно гэж 2009 онд хэлж байсан. Тухайн үед бид гурав уулзаад эцэст нь би тэр хоёртоо амжилт хүсээд явж байсныг тэд мартаагүй байх. Харамсалтай нь, 2007 оноос хойш Б.Наранбаатар ДАШТ-ээс дахин медаль аваагүй. Ийм л зүйл болсон байдаг юм.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby Nobun@g@ » Mon Jun 12, 2017 11:48 am

Баттулга багш шударгадуу, тэгээд хүмүүст нэлээд дарамт шахалт өгч ажилладаг байх.
Энэ нь ч зөв... Манайхан нэг хэсэг дэлхийн аваргын тэмцээнд орох л зорилготой байдаг байсан.
Хүмүүс тэгээд дараа нь өөрсдийгөө хаана хүрснээ ухаардаггүй тухайн үеийн харьцаагаар нь дүгнэх гээд байдаг юм даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron