Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:42 pm

Спортын тєв ордонтой зэрэг шахам ашиглалтанд орсон чєлєєт бєхийн заал энэ жил анх удаагаа тєрєєс тєсєвлєгдсєн мєнгєєр засварт орсон байна.






Олимпийн ємнєх жил, тэгээд бас яалт ч үгүй засвар хийхээс єєр аргагүй болоод байсан энэ үед чєлєєтийн заал засварлагдана гэдэг нь нvдээ олсон явдал боллоо. Зєвхєн нэг заал ч биш 2 заал энэ засварт орж байгаа. Урьд нэг заал анд эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтдаа бэлтгэл хийдэг байсан. Харин саяхнаас эр, эм тамирчидийг тусд 2 өрєєтэй болсон гэнэ.
Даграмд сонирхуулахад Он гарсаар чєлєєт бєхийн шигшээ баг багагүй шинэчлэгдсэн. Эрэгтэй эмэгтэй 2 дасгалжуулагчтай болж, тэд нь тус бvрнээ туслахтай болсон. Шинэ дасгалжуулагчид тамирчидаа хvлээж авсанаас хойш сэргэлтийн бэлтгэл дотоодоо хийгээд байсан. Харин чєлєөт бєхийн шигшээ багийн тамирчид шинэ дасгалжуулагчтайгаа энэ сарын 28-аас Турк, Болгар, Карснярскийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр нєгєєдєр эх орноосоо мордох гэж байгаа гэнэ.

http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Эзи » Thu Mar 01, 2007 3:24 pm

Чөлөөтийн улсын аваргаар наранбаатарыг бас нээх барилдсан гэж бодохгүй байна. Тэр Сүхбаатар жиндээ түрүүлэх гэж ярисан яриа байсан байх аа. Сүхбаатар бол нээх онц биш шүү дээ. Нөгөө хүрэл авдаг хэн билээ цусаа нэрийг нь мартчихаж. Оюунболд багшийн шавь байсан тэр л олон улсад явахад их сайн барилдана даа. Даанч Басхүү гэж хүн Оюунболд агсантай харьцаа муу байсан тэрнийхээ нөлөөгөөр тэр сүхбаатар гэж шал арчигчийг авч яваад байх юм. Ойдов аваргын тайлбарыг нэг сонсоход улаан булангийн бөх цэнхэр булангийн хааяа ногоон булангийн бөхийг тэд тэдээр хожлоо гэж тайлбарлах юм хэхэ. Нэр байхгүй. Нэр усыг нь хэлэхгүй бол хэн ч үзээд аль нь ялсаныг мэднэ шүү дээ хэхэ. Яахав эх орондоо ирээд буцахдаа хөгжилтэй л байна
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby avarga » Fri Mar 02, 2007 2:36 pm

Чөлөөтийнхөн Турк, Болгарыг зорилоо

Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөөд удаагүй байхад буюу өчигдөр (II.28) шигшээ багийн тамирчид Турк, Болгарыг зорилоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баяраагаас энэ аяллын зорилго, ойрын төлвийн талаар тодруулсан юм.

-УАШТ болж өнгөрлөө. Энэ тэмцээнээр шигшээ багт өөрчлөлт орох уу?
-Ерөнхийдөө шигшээгийнхэн УАШТ-д үзүүлэх ёстой амжилтаа гаргасан гэж бодож байнаа. Гэхдээ 1-2 тамирчны биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзаж, ажиглаж байгаад өөрчлөлт хийж магадгүй.

-Турк, Болгар луу ямар бүрэлдэхүүнтэй баг явах вэ?
-Хоёрдугаар сарын 28-нд (өчигдөр) шигшээ багийнхан түлхүү орсон 15 тамирчин, дөрвөн дасгалжуулагч Турк рүү явах гэж байна. Тэнд Яшар Догугийн нэрэмжит ОУТ-д оролцоод Болгарт далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөр орших бэлтгэлийн баазад хамтарсан бэлтгэл хийнэ.

-Хамтарсан бэлтгэл хэдий хүртэл үргэлжлэх бол?
-14 хоногийн бэлтгэл хийгээд эрэгтэйчүүдийн баг буцна. Эмэгтэйчүүд тэндээ үлдэж, дөрөвдүгээр сарын 10 хүртэл байх юм. Эрэгтэйчүүдийн баг буцах замдаа ОХУ-ын Красноярскаар дайрч Дэлхийн цомын тэмцээнийг үзэхийн зэрэгцээ 4-5 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдана.

-Үүнээс өөр оролцохоор төлөвлөсөн ойрын тэмцээн юу байна?
-Гуравдугаар сарын 18-21-нд Улаан-Үдэд Буриадын Ерөнхийлөгчийн цом ОУТ болно. Үндсэн баг үүнд ирж амжихгүй. Тиймээс энд үлдсэн тамирчид очиж оролцох байх.

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 12:43 am

Дэлхийн цомд Украин түрүүлэв


Сонгомол барилдааны Дэлхийн цомын төлөө тэмцээн хоёрдугаар сарын 24-25-нд Туркийн Антальяд боллоо. Тэмцээнд шилдэг зургаан баг оролцсон юм.
А хэсэгт Ираны баг ОХУ-д 2:5 дийлдсэн ч АНУ-г 4:3-аар “дарж унав”. Харамсалтай нь оросууд АНУ-д 2:5-аар ялагдан аваргын төлөө барилдах эрхээ шилжүүлжээ.

В хэсэгт Туркийг 4:3, Гүржийг 5:2-оор ялсан Украин өнгөлж, Турк Гүржийг 6:1-ээр ялан хүрэл цомын төлөө барилдахаар шалгарлаа.
Аваргын төлөө тулаанд Украин АНУ-г 4:3, III байрын барилдаанд Турк ОХУ-ыг 5:2-оор ялсан байна.

** ** **
Украины Киев хотноо чөлөөт бөхийн ОУТ хоёрдугаар сарын 24-25-нд боллоо. Тэмцээний медальтнуудыг танилцуулья.

Чөлөөт бөх
55 кг:1.Радослав Великов (Болгар) 2.Сат Опан 3.Михаил Захаров (хоёул ОХУ), Намик Севдимов (Азербайжан)
60 кг:1.Василий Федорышин 2.Максим Матуш (хоёул Украин) 3.Авил Ибрагимов (Азербайжан), Евгений Хавелов (Украин)
66 кг:1.Андрей Стадник (Украин) 2.Альберт Батиров (Беларусь) 3.Ренат Рамазанов (ОХУ), Виталий Козлов (Украин)

74 кг:1.Али Денилханов (ОХУ) 2.Гела Сагинашвили (Гүрж) 3.Дердиер Келехсаев, Бесарион Бикоев (хоёул ОХУ)
84 кг:1.Тарас Данько (Украин) 2.Энди Хроват (АНУ) 3.Хырман Темрезов, Лудвиг Алборов (хоёул ОХУ)
96 кг:1.Георгий Тибилов 2.Васлий Тесменецкий (хоёул Украин) 3.Эльдар Атакшиев (Азербайжан), Евгений Духин (Украин)
120 кг:1.Вадим Тасоев (Украин) 2.Давид Мозаношвили (Гүрж) 3.Рарес Кинтоан (Румын), Тамерлан Багаев (ОХУ)

Эмэгтэй
48 кг:1.Л.Ооржак (ОХУ) 2.А.Энглхарт (Герман) 3.А.Делунш (Франц), Ж.Эшимова-Туртбаева (Казахстан)
51 кг:1.З.Рахманова (ОХУ) 2.М.Маркевич (Беларусь) 3.А.Адашинская (ОХУ), Ф.Де Паола (Итали)
55 кг:1.О.Смирнова (Казахстан) 2.М.Ван Дюсен (АНУ) 3.Н.Гольц (ОХУ), Н.Синышин (Украин)
59 кг:1.Л.Канаева 2.М.Смолякова (хоёул ОХУ) 3.Л.Кристя (Молдав), К.Якушкевич (Беларусь)
63 кг:1.А.Половнева (ОХУ) 2.О.Шаликова (Украин) 3.Р.Миллер (АНУ), Л.Легран (Франц)
67 кг:1.М.Рогиен (Польш) 2.К.Даунинг (АНУ) 3.А.Шамова (ОХУ), К.Бурмистрова (Украин)
72 кг:1.Е.Перепелкина (ОХУ) 2.А.Смит (АНУ) 3.С.Сайенко (Украин), А.Вишчек (Польш)
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Mar 06, 2007 2:05 am

Ж.Чулуунбаттай бодсоноороо барилдсан


2007 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 96 кг-ийн жинд Завхан аймгийн Улиастай сумын харьяат, аймгийн арслан Т.Энх-Амгалан түрүүлж анх удаагаа улсын аварга болсон билээ. Ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн 96 кг-ийн жинд аварга болно гэдэг амаргүй даваа юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Улсын аварга болсонд тань баяр хүргэе. Хэдэн жилийн хүч хөдөлмөрөөр энэ амжилтдаа хүрэв?
-2000 онд анх нутагтаа чөлөөт бөхийн секцэнд орсноор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Анхны маань багшийг Ишдорж гэдэг юм. Харин 2002 онд нийслэл хотод оюутан болж, “Арслан” клубийн тамирчин болсон.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д өмнө нь хэрхэн оролцож байв?
-Ноднин хүрэл медаль хүртсэн. Харин өсвөр үеийн УАШТ-д нэг удаа түрүүлсэн юм байна. Залуучуудын УАШТ-ээс хошой мөнгөтэй.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Туркт болдог “Яшар Догу”-гийн тэмцээнээс хүрэл авч байсан. Харин өнгөрөгч есдүгээр сард манай оронд болсон “Ерөнхийлөгчийн цом” олон улсын тэмцээнээс хүрэл зүүсэн.

-Энэ жилийн УАШТ-ийнхээ барилдаануудыг эргээд нэг дурсвал…
-Нийт дөрвөн тойрог барилдаж аварга болсон. Эхний тойрогтоо Азийн АШТ-ий хүрэл медальт аймгийн арслан Г.Батпүрэвтэй таарч хоёр үеийн барилдаанд ялсан. Хоёрдугаар тойрогтоо Баянзүрх дүүргийн бөх О.Есөн-Эрдэнийг цэвэр дараад хэсгийн аваргын төлөө “Хүч”-ийн аймгийн арслан А.Цацавширийг дийлсэн. Харин аваргын төлөө клубийнхээ Ж.Чулуунбаттай барилдаж хожсон. УАШТ-ий өмнө шигшээ багийнхантай Эрдэнэтэд 14 хоногийн нэгдсэн бэлтгэлд гарсан нь үр дүнгээ өгч аварга боллоо.

-Клубийнхээ тамирчинтай барилдахад хүнд байв уу?
-Нэг багшийн удирдлагад хамт бэлтгэл сургуулилт хийдэг учраас бие биенийхээ барилдааныг сайн мэддэг л дээ. Дотроо хэрхэн барилдах тухайгаа бодоод л гарсан. Б.Баттулга багш бид хоёрыг адилхан шавь нар нь учраас шударга сайхан барилдахыг зөвлөсөн. Ер нь алдааг нь ашиглана гэж бодож гарсан даа.

-Өөрөө үндэсний бөхөөр аймгийн арслан цолтой. Сүүлийн үед үндэсний бөхөөр ер барилдаж харагдсангүй?
-Нэгдүгээр сарын 10-нд Монголын цахилгаан холбоо компанийн шинэ үйлчилгээний нээлтэд зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд үзүүрлэснээс хойш барилдаагүй. Үндэсний бөхийнхөө бэлтгэлийг улсын начин Б.Адъяахүүгийн удирдлагад хийдэг. 2005 онд нутагтаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

-Гол мэх чинь юу вэ?
-Давхар хамар мэх ихэвчлэн хийдэг. Анх барилдаж эхлэхдээ л хийдэг байсан, одоо ч хийж байгаа.

-Оролцохоор төлөвлөсөн ойрын тэмцээн юу байна?
-Энэ сарын 6-нд дасгалжуулагчийн хамт ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдахаар явах гэж байна. Тэнд Дэлхийн цомын тэмцэнд оролцох ОХУ-ын шилдэг бөхчүүд цуглах юм билээ. Бэлтгэл хийхийн зэрэгцээ Дэлхийн цомын тэмцээнийг үзэх санаатай. Дэлхийн цомын дараа гуравдугаар сарын 18-21-ний хооронд Улаан-Үдэд Буриадын Ерөнхийлөгчийн цом олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна.


http://www.mongolnews.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Sat Mar 10, 2007 2:51 pm

Гурван Жаргал, хоёр Чимэг түрүүлсэн “Яшар Догу”

Анкара хотноо Туркийн алдарт бөх Яшар Догу-гийн нэрэмжит чөлөөт бөхийн 35 дахь удаагийн ОУТ саяхан боллоо. Тэмцээний 55 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар (Арслан клуб) хүрэл медаль зүүжээ. Тэрбээр эхний барилдаанд Японы Томохиро Мацүнагад дийлдэж, дагах барилдаанд 3 ялан хүрэл дээр буулаа. Спортын мастер М.Мэндсайхан (Женко) 74 кг-д хүрлийн төлөө барилдаанд өвдөг шороодов.
66 кг-д ОУХМ Б.Батзориг эхлээд хоёр ялсан боловч гуравдугаар тойрогт АНУ-ын З.Эспозитод гурван үед 3:1, 0:3, 0:4 оноогоор ялагдсан байна. Эспозито зооны аваргын төлөө Японы Т.Ёнемицүд 3:1, 0:4, 5:8-аар дийлджээ.
Харин анх удаа “Яшар Догу”-д зодоглосон эмэгтэй бөхчүүд маань урамтай барилдан таван алт, нэг мөнгөн медаль зүүсэн байна.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby kayo » Mon Mar 12, 2007 12:38 pm

Эзи wrote:Чөлөөтийн улсын аваргаар наранбаатарыг бас нээх барилдсан гэж бодохгүй байна. Тэр Сүхбаатар жиндээ түрүүлэх гэж ярисан яриа байсан байх аа. Сүхбаатар бол нээх онц биш шүү дээ. Нөгөө хүрэл авдаг хэн билээ цусаа нэрийг нь мартчихаж. Оюунболд багшийн шавь байсан тэр л олон улсад явахад их сайн барилдана даа. Даанч Басхүү гэж хүн Оюунболд агсантай харьцаа муу байсан тэрнийхээ нөлөөгөөр тэр сүхбаатар гэж шал арчигчийг авч яваад байх юм. Ойдов аваргын тайлбарыг нэг сонсоход улаан булангийн бөх цэнхэр булангийн хааяа ногоон булангийн бөхийг тэд тэдээр хожлоо гэж тайлбарлах юм хэхэ. Нэр байхгүй. Нэр усыг нь хэлэхгүй бол хэн ч үзээд аль нь ялсаныг мэднэ шүү дээ хэхэ. Яахав эх орондоо ирээд буцахдаа хөгжилтэй л байна

Oyo bagshiin shaviig Lhavgadorj gedeg yomaa,ug ni zaluuchuud,usvuriin temtseens suhbaatar,naranbaatar 2iig gargaadaggui l baisan yomsan,Suhbaatar gej buun bulchin,baki l nuhur,uur uyan hatan chanar baihgui,mehgui nugur sh dee,Harin Lhagva Oyo bagshiig ungursnii daraa l jaahan muudsan baihaa ,argagui aav shig ni hun baisan yom chini
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby traffic » Tue Mar 13, 2007 12:40 am

Зарим дасгалжуулагчийн єчvvхэн бодол чєлєєт бєхийн хєгжилд саад учруулж байна


Олон удаа улсын наадамд чадалтай бєх гэдгээ харуулж ирсэн харцага Г. Ганхуягийг зааны энтэй бєх гэж ард тvмэн нь ам сайтай байдаг.
Тэрээр чєлєєт бєхийн улсын хэмжээний мастер, Азийн аваргын мєнгє, хvрэл медальт, улсын долоон удаагийн аварга, 1998 оны ДАШТ-ний шилдэг техниктэй бєх, 2005 онд АТШ-ний шилдэг техниктэй бєх гээд олон арван шагналыг хvртэж байсан гавьяатай нэгэн. Харин тэрээр чєлєєт бєхийн холбоонд сэтгэл дундуур яваа ажээ. Ямартаа ч тvvний ярианд анхаарлаа хандуулна уу.

-Саяхан болж єнгєрсєн УАШТ-нд долоо дахь удаагаа тvрvvлсэнд баяр хvргэе. Тэмцээний сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Тэмцээний даваа болгон хvнд, єрсєлдєєнтэй байлаа. Мэдээж тэмцээн бvхэн онцлог гэвэл УШБ-ын удирдлага, багш нар солигдож, шинэ баг ажлаа хvлээж авсан. Шинэ баг тамирчид олноор оролцон, амжилттай сайхан барилдацгаалаа.

-Тэмцээний дараа чєлєєт бєхийнхєн Турк, Болгарын ОУ-ын тэмцээнд явцгаасан. Харин та яагаад яваагvй юм бэ. Ажиглаад байхад та сvvлийн vед ерєєсєє тэмцээн, уралдаанд явахгvй байх шиг?
-Тэмцээнээс гурав хоногийн дараа манайхан Турк, Болгарын тэмцээнд явцгаасан. Явах хvмvvсийн нэрс урьд нь батлагдаад, виз энэ тэрээ авчихсан байсан. Улсын шигшээ багт хvнд жингийн тамирчин байхгvй болоод, хєнгєн жинд олон бєхтэй болчихсон байна лээ. Учир нь хvнд жингийн бєхчvvд vндэсний бєх рvvгээ илт туйлшраад байх шиг. Заримдаа чєлєєтийн бэлтгэл хийх гээд очихоор ганцаараа болчихоод хэцvv л байдаг юм. Монгол улсын нэрийг олон жил хvнд жингийн бєхчvvд медаль авснаар аварч байсан тvvх бий. Тvvнийг санасан ч ер нь чєлєєт бєхєє хєгжvvлье гэж бодож байвал хvнд, хєнгєн жин гэж алаг vзэлгvй бvх л жинд тамирчин авч, УШБ байгуулмаар байна шvv дээ. Миний хувьд тэмцээн, уралдаанд явах нь цєєрсєн. Сvvлийн vед зєвхєн Монголдоо гэдэг шиг Монголд болж байгаа том, жижиг тэмцээнvvдэд голохгvй оролцож, тvрvvлээд л байгаа. Тэгээд ч тэмцээнд явах гэхээр арын хаалганы улсуудаа явуулдаг. Надад ялагддаг хvмvvс Монгол гэсэн нэрийг ар нуруундаа зvvж гарчихаад, надад ялагддаг хvмvvст ялагдаад арчаагаа алдахыг харахад харамсалтай санагддаг. Миний анхны багш ОУХМ Т.Сvхбаатар маань 1997 онд намайг насанд хvрэгчдийн УАШТ-нээс алтан медаль авахуулчихаад, -Япон руу гурван жилийн хугацаатай амьдрал хєєж ирээд, Монголын эмэгтэй чєлєєт бєхийг хєгжvvлэхээр ажиллаж эхлэсэн юм. Тухайн vед би босоо байсан А.Сvхбат аваргыг ялж, алтан медаль хvртэж билээ. Тэр 1997 оноос хойш би бараг л єєрєє єєрийнхєє бэлтгэлийг тохируулж, жингээ хасан барилдаж ирсэн. Манай багш дасгалжуулагчдын дотор "энэ миний унаган шавь биш. Тиймээс амжилт гаргасан ч надад юм нялзахгvй" гэсэн єчvvхэн бодолтой хvмvvс байсан. Байсаар ч байгаа. Энэ Монголын чєлєєт бєхийн хєгжилд саад учруулж байгаа асуудлуудын дєнгєж нэг нь.

-Дєнгєж нэг нь юм бол дахиад ч асуудлууд байгаа байх нь ээ. Энэ талаар дахиад жаахан дэлгэрvvлээч?
-Талийгаач багш Д.Оюунболд, А.Ганбаатар нар хvvхдvvдтэй ажиллаж, vнэхээр сайн бєхчvvд гаргаж чадсан ч харамсалтай нь ид хийж бvтээх насандаа хорвоогийн хатуу жамаар бурхан болсон. Энэ цагаас хойш Т.Энхтуяа, Батжаргал, Лхагвадорж, Батзориг, Бямбадорж, Тvгждорж, Оюунболд гээд олон шавь нар нь тосоод авах, зааж хэлэх, бэлтгэл тэмцээний зардал мєнгийг нь хєєцєлдєєд єгєх багшгvй vлдэцгээлээ. Би багшгvй тамирчин ямар хэцvv замыг туулж, хичнээн олон дарамт, шахалт амсдагийг биеэрээ vзсэн болохоор сайхан дvv нартаа сэтгэл зовнидог. Эд маань бас над шиг "зєвхєн Монголдоо" болчих вий гэж санаа зовдог. Тиймээс хэрхэн туслах вэ гэж шаналан, найз нєхєд, танил талдаа танилцуулж, тусалж дэмжихийг хvсдэг. Харин ноднин "Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ надаас vнэхээр ирээдvйтэй, сайн барилдчих залуу байвал би бvх талаар тусална гэхээр нь уухайн тас ОУХМ Батзоригтой танилцуулсан. Тэгээд Х.Бат-Эрдэнэ захирал vнэхээр хэлсэндээ хvрч, 3 єрєє байр авч єгєєд, цалин бэлтгэл тэмцээний зардлыг даах болсон. Ингэж дvv нарынхаа нэгэнд нь ч болсон тусласандаа баяртай байгаа.

-Vнэхээр дасгалжуулагчгvй хvнд Олон улсын уралдаан, тэмцээн хаалттай байдаг юм бол та багштай болж болдоггvй юм уу. Гэхдээ унаган шавь нь биш л бол дасгалжуулагчаар ажиллах дургvй байдаг гэдэгт гайхаж байна?
-Тэр манай шагналын системтэй холбоотой. Азийн аваргад алтан медаль авсан хvн зургаан сая тєгрєгний шагнал авдаг. Зургаан сая тєгрєгийг багш, дасгалжуулагч хоёр хувааж авдаг юм. Харин би Азийн аварга болоод ирвэл хэнтэй ч шагналаа хуваахгvй шvv дээ. Гэтэл чєлєєт бєхийн холбоо замын зардал эсвэл єєр юугаар ч туслаагvй мєртлєє 20 хувийг єг гээд дээрэмддэг. Басхvv тэмцээнээс шагнал авсан бvх тамирчдаас татвар авдаг атлаа юунд захиран зарцуулснаа огт тайлагнадаггvй. Єнєєдєр Америкт зєндєє олон чєлєєт бєхийн тамирчид байдаг. Тэд Америкт барилдана гэж Басхvvгээс виз авч явчхаад дэвжээн дээр нь ч гарч vзээгvй байна. Тэгэхээр Басхvv бол цэвэр эдийн засгийн сонирхолтой хvн.

-Басхvv иймэрхvv бусармаг ажил хийдэг юм бол чєлєєт бєхийн хvрээнийхэн авч хэлэлцэж болдоггvй юм уу. Хэдий болтол дуугvй суух ёстой гэж?
-Vvнийг мэдэж байгаа чєлєєт бєхийнхєн Басхvvг илчилвэл бас л Сvхбаатар багшийн араас орно. Тиймээс амаа жимийдэг биз. Тэгсэн мєртлєє чєлєєтийнхєн хааяа ууж, идэхээрээ бvгдээрээ л "Басхvv зайлаасаа, Басхvvгийн дарамтанд байна" гэж ам булаалдан ярьдаг. Гэхдээ нэг нь ч очоод хэлж чаддаггvй.

-Намар болох дэлхийн аваргад єєрєє явна гэсэн тєлєвлєгєєтэй байгаа юу. Та ингэж ярьлаа гээд ямар нэгэн дарамт амсахгvй биз дээ?
-2008 оны олимпод орох ганцхан боломж нь намар болох дэлхийн аваргын эхний арав дугаар байранд орох шvv дээ. Тэр тэмцээнд аягvй бол Басхvvгийн л улсууд явна. Улсын шигшээ багийн багш нар гэхэд л дандаа Басхvvгийн хvмvvс болсон. Гэхдээ би шарандаа бэлтгэлээ сайн хийж байгаад явна гэж бодож байгаа. Би нэг бус удаа чєлєєт бєхєєр барилдахаа болъё гэж мэргэжлийн бєх ч хєєж vзлээ. Гэхдээ л миний хориод жилийн хєдєлмєр, хєлс, цус маань тэр шар дэвжээн дээр асгарсан гэж бодохоор зvгээр зайгаа тавиад єгєх хэцvv байна. Би сайн юм хийе, чадахгvй юм бол vнэнийг хэлээд болъё гэж боддог болсон.

-Дохад болсон Азийн тоглолтонд та яваагvй шvv дээ. Тухайн vед ямар шалтгаанаар яваагvй юм бэ?
-Би явах ёстой бvх шалгуурт тэнцэж, хамгийн тvрvvнд явах ёстой хvн нь байсан. Харин би Басхvvгээс яагаад намайг явуулаагvй юм бэ гэсэн чинь "дасгалжуулагчдын зєвлєлийн хурал болсон. Энэ тэмцээнд оролцох бєхчvvд ID карт гэж авдаг юм. Єєрєєр хэлбэл тэнд байх визээ авдаг. Гэтэл чиний виз байхгvй болохоор ямар ч арга байсангvй. Тэгээд бид Лхагвадоржийг баталчихлаа" гэсэн. Харин би Олимпын хороон дээр очоод vзтэл миний ID карт байхаар нь авч очоод "намайг явуул" гэтэл "нэгэнт цаг хугацаа нь тулчихсан учраас ямар ч арга байхгvй" гэдэг харгиулт єгсєн. Басхvv тухайн vед миний нэрийг цаасан дээрээс дарчихсан байсан юм билээ.

-Таны чєлєєт бєхийн анхны дасгалжуулагч Т.Сvхбаатар эмэгтэй чєлєєт бєхийн дасгалжуулагчийн ажлаа хэл амтайхан хvлээлгэж єглєє?
-Харин тийм ээ. Манай Сvхээ багшийн хийсэн бvтээснийг булааж авахын оронд харин ч эсрэгээрээ тєрийн дээд одон, медалиар шагнамаар санагдах юм. Олон зуун хvvхдийг нийгэмд хvмvvжvvлж єгсєн хvн шvv дээ. 30 ОУХМ, 40 тивийн аваргын медальт тамирчин болоод оюутны, єсвєр vеийн, залуучуудын дэлхийн аваргуудыг бэлдсэн хvн яагаад хєдєлмєрийн хvндэт медаль, ядаж жуух бичиг ч авдаггvй юм бэ. Энэ асуудлыг бєхчvvд бид нар дотроо мэдэхээс энгийн хvмvvс ойлгохгvй л дээ. Тэгвэл би vнэнийг хэлье. Тамирчид, дасгалжуулагчдыг шагналд тодорхойлдог ганц хvн нь чєлєєт бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга А.Басхvv. Энэ хvн єєрєє улсаас хангалттай гавъяа, шагнал хvртсэн. Чєлєєт бєхийн хєгжилд гай ч тарисан, гавъяа ч байгуулсан. Тvvнтэй Сvхээ багш маань хувь хvнийхээ хувьд ойлголцдоггvй, таарамж муутай байдаг. А.Басхvv гавъяаттай муу байсан хvн єєдлєдєггvй. Харин сайн байсан дасгалжуулагч шагнуулж, дэвшээд л, тэр ч байтугай гадаадад єндєр цалинтай дасгалжуулагчаар ажилдаг. Надад бол айх юм байхгvй ээ. Намайг тэмцээнд явуулахгvй бол тэр л биз. Би одоо 30 гарчихлаа. Vндэсний бєхєєрєє хэдэн жил гайгvй барилдаад Монгол улсын заан цол авчих юмсан л гэж боддог. Зарим хvмvvс намайг 30 настай, хєгшин энэ тэр гэж бодож байвал би тэгж бодохгvй байна. Монгол эр хvний физиологийн нас нь 30 гараад чанарждаг гэдэг. Монгол бєхчvvд олимп, ДАШТ, тивийн аваргаас ихэвчлэн 30 нас гарч байж медаль авч байсан тvvхтэй.

-Т.Сvхбаатар дасгалжуулагч єєрийн байраа барьцаанд тавиад алдсан гэж сонссон. Тамирчдаа тэмцээнд авч явахын тулд байраа барьцаалсан гэл vv?
-Багш маань Японд гурван жил болоод ирэхдээ байртай болоод ирсэн. Тэгээд хvvхдvvдээ тэмцээнд авч явах гэтэл дэмжих хvн олдоогvй. Мэдээж тэр хvн єєрийн хийсэн ажлынхаа vр шимийг vзмээр санагдана шvv даа. Ингээд хvvхдvvдийнхээ зардлыг хувиасаа гаргасан. Тэр мєнгєє ХЗХ-нд байраа тавиад олсон юм. Тэдний баг Азийн аварга руу яваад багаараа хоёрдугаар байринд ороод ирэхэд Засгаас нэг тєгрєгєєр ч шагнаагvй. Тэгсэн мєртлєє муулаад байгаад гайхаж байна. Тэр хvнд атаархагч нар олон байсан юм билээ. Монголын чєлєєт бєхийн эмэгтэйчvvд тийм амжилтанд ємнє нь хvрч байгаагvй шvv дээ. Ийм хvнийг тєр Засаг яагаад хайр энэрэлдээ авахгvй байгаад гайхдаг. Гэхдээ Сvхээ багш маань хvvхдийн байгуулгын олон медальтай хvн. Харин хvvхдvvд нь насанд хvрэгчдийн тэмцээнд орохуйц хэмжээнд хvрэхээрээ нєгєє Басхvvгийнхээ дарамтанд ордог. Бурхан багшийн сургаальд хvртэл эхлээд багшаа хvндэл. Дараа нь ээж, ааваа хvндэл, тэгээд намайг хvндэл, шvт гэж заасан байдаг. Би ганц л багштай хvн. Багшийгаа ингэж яваад би сэтгэлдээ харамсдаг.

-Vндэсний бєхєєр цаашид хэрхэн барилдах талаар боддог байх?
-Би улсын наадамд хоёр удаа зургаа давж, нэг удаа тав даван, гурван удаа шєвгєрсєн. Єнгєрсєн жилийн наадамд харцага цолоо батлаад, зааны даваанд хоёр дахь удаагаа шороодлоо. Уначихаад алхаж явахад элдвийн зvйл бодогддог. Гэхдээ яах вэ, хоосонгvй сэтгэл хангалуун байсан. Би vндэсний бєхєєр барилдах хугацаандаа єєрєєсєє том цолтой бvх бєхчvvдээ багш гэж хvндэлсээр ирсэн. Vндэсний бєх олон жилийн тvvхтэй, сонгодог дэг журамтай спорт шvv дээ. Уг спортоор хичээллэсэн хvн ах захаа хvндлэх гээд эр хvний олон сайхан хvмvvжлийг олж авдаг. Би ухаан орох vеэсээ аавыгаа дагаад барилдаж эхлэсэн. Дараа нь МУ-ын заан Баярсайхан, заан Хvрэлбаатар гээд олон сайхан багштай болсон доо.

-Ингэхэд та цагаан сарын барилдаанд ямар барилдав аа. Ер нь бєхчvvдийн єнгийг тодорхойлох уг барилдаан ямар болов?
-Cap шинийн барилдаан сайхан боллоо. Би Эрдэнэт хотын cap шинийн барилдаанд тvрvvлсэн. Хотод ирээд барилдахдаа гурвын даваанд аймгийн арслан Н.Ганбаатарыг амалж аваад барсангvй. Нэг зvйлийг ажиглахад сvvлийн vед дандаа л аймаг цэргийн цолтой бєхчvvдийн барилдаан болж, улсын цолтой бєхчvvддэд барилдах барилдаан бараг олдохгvй болжээ. Тэгээд л аймгийн цолтой бєхийг унагаачихвал мангас дарчихсан юм шиг шуугилдаад л, улс аймгийн цолтой бєхчvvдийг хооронд нь хагаралдуулаад байна. Ингээд туйлшраад ирэхээрээ vндэсний бєхийн тvvхэн уламжлал алдагдаж, цаашдаа сонин юм болж магадгvй дээ. Бат-Эрдэнэ аварга, Амартvвшин начин хоёрын барилдаан ч гэсэн маргаантай болсон. Аварга начинг эхлээд бєхийн бvх л тєрлєєр цэвэр хаясан. Тэгэхэд vзэгчид бас л шуугилддагаараа худлаа орилцгоож, ахиад барьц сонгоход аварга начин хоёр зэрэг газардсан. Тэгэхэд Амартvвшин залуу хvн байж хvлээгээд байж байхгvй дэвж гvйгээд, хvмvvсийг хєєргєсєн. Аварга маань насны хувьд ч, цолны хувьд ч барилдаж байгаа бєхчvvд дотроо хамгийн ахмад нь шvv дээ. Ийм хvнийг цэвэр хаяж чадахгvй юм бол шууд тахимаа єгчихсєн нь жудагтай хэрэг болох байсан.

-Залуу бєхчvvд ахмад бєхчvvдээ хvндлэхгvй болсон зарим нэг зvйл анзаарагддаг. Та vvнтэй санал хийлэх vv?
-Би бєх болохдоо "Би бєх болно" гэдэг ганцхан зорилго тавьж бэлтгэл хийсэн. Хамгийн тvрvvнд би ахмад бєхчvvдээ хvндлэхийг сурсан. П.Сvхбат гарьд, Тvмэннаст начин, Хатансайхан начин, Баярсайхан заан гэх ах нарынхаа хий гэснийг хийж, угаа гэсэн бэлтгэлийн хєлстэй хувцсыг угааж явсан. Тиймдээ ч би тэр бєхчvvдийн дархан мэхнvvдийг єєрсдєєр нь заалгаж байсан. Баавгай Сvхбат гарьдаас сугадаж тахимддагийг, Тvмэннаст начинаар мордож шиддэг" мэхийг, Хатансайхан начин гар ачдаг мэхийг надад зааж єгч байсан. Одоо би залуу бєхчvvдэд "ахынхаа энэ цамцыг угаагаад єгєєч" гэвэл "энэ одоо єєрийгєє юу гэж бодоод байгаа юм бэ" гэж бодохоор байдалд хvрсэн.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 10 » Tue Mar 13, 2007 12:55 am

Басхүү нутгийн нэр баасддаг яадаг баагий вэ хэхэ.

Энэ Эспозито гэж нөгөө дээр үеийн нөхөр мөн үү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby traffic » Tue Mar 13, 2007 1:03 am

<Jenco> Battuuliin avgai huuhed manai end baidag yum. Battuul saya ireed Bashuug ih muulj baina lee. Battuul suuliin 10-aad jild chuluut buhud 500-600 000$ hurungu oruulsan gesen. < Jenco> clubiinhan tsalintai, hool undaar hangagdsan, gadagsh temtseend yavah zardal deer zovoltgui, zodog tailahaar ni gadagsh surguulid yavuulj mergejiltei bolgodog gesen. Bashuu chuluutiin gadagsh yavah tamirchidtai uur hun visand oruulj jild oiroltsoogoor 30 00$ hiideg. Tuundee horgodood ajlaa tavihgui, uls oron hohiroodog ene ter geed zunduu yum yarij baina lee.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby chukcha2002 » Tue Mar 13, 2007 7:12 pm

Баcxvvг их олон хvн муулаад байгаа юм, vнэн л байж таарах нь.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Wed Mar 28, 2007 10:31 pm

Баасхvv :-o
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Thu Mar 29, 2007 1:57 am

Башvv ернь их хуншгvй гар гэсээн.Ернь нарийн бичгийн дарга нь ийм байхад яаж амжилт vзvvлэх юм бэ? энэ муу нээрээ алж байгаа бхгvй.

Нєгєє сайхан Олимп тин дэлхийгээс авдаг байсан медаль ясан жилээс жилд цєєрч бна даа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Thu Mar 29, 2007 9:03 pm

Image

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадам эхлэхэд 500 хоног үлдлээ. Энэхүү өлзий дэмбэрэл бүрдсэн үйл явдлыг тэмдэглэх “500 days countdоwn” ёслол Нанхиад гүрний нийслэлийн “CAPITAL MUSEUM” ордонд энэ сарын 27-нд сүрлэг болж өнгөрлөө.
Ёслолын үеэр Бээжин-2008 олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг олон түмэнд “гэрэл цохиулж”, бэлтгэл ажлын явцыг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхэнд тодорхой танилцууллаа. Мөн Зохион байгуулах хорооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Зянь Сяоюй 2008 оны олимпийн морин спортын тэмцээн болох Хонконг, дарвуулт завины Чиндао, хөлбөмбөгийн Шанхай, Шэнь Ян, Чинхуандао, Тяньжинь хотын төлөөлөгчдөд онцгой эрхийн батламжийг гардуулжээ.
Хамгийн баярлууштай нь МҮОХ-ны албан хүсэлтийг ёсоор болгож, Олон улсын олимпийн хороо (IOC), “Бээжин-2008” олимпийн наадмыг зохион байгуулах хороо (BOGOC)-ноос зуны XXIX олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг Монгол Улсын Улаанбаатар хотод зохион явуулахыг зөвшөөрсөн байна. Ноён Зянь Сяоюй олимпийн чөлөөт бөхийн тэмцээнийг Улаанбаатарт зохион явуулах албан батламжийг Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, олимпийн атташе У.Уламбаярт гардууллаа.
Монголчууд бөхийн спортыг олон зууны турш шүтэж ирсэн, Улаанбаатар хот Бээжингээс хоёрхон цагийн нислэгийн зайтай оршдог (Хонконгоос ойрхон!), цагийн зөрүү байхгүй, манай тамирчид 1964 оны олимпоос хойш нийт найман медаль хүртсэн, МҮОХ уг хүсэлтийг Бээжин хот олимпийн эрхээ авснаас хойш удаа дараа тавьсан, хоёр орон олон жилийн турш сайн хөршийн найрсаг харилцаатай байсан зэрэг олон хүчин зүйлийг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр энэхүү түүхэн шийдвэрийг гаргажээ.
Ирэх жил Улаанбаатар хотноо сүндэрлэн босох “Sport complex”-ийн будаг нь ханхалсан шинэ ордонд олимпийн чөлөөт бөхийн тэмцээн 2008 оны наймдугаар сарын 19-22-нд болно. Удахгүй Олон улсын олимпийн хороо, Олон улсын бөхийн холбоо (FILA)-ны хамтарсан комисс Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, 2008 оны олимпийн чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгуулах салбар хороог байгуулж, таван цагаригт тугийг өргөх бяцхан ёслол болно. Тус салбар хорооны даргаар BOGOC-ийн бүрэн эрхт төлөөлөгч, орлогчоор нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын бөхийн холбооны шүүгчийн комиссийн Ази тивийг хариуцсан зааварлагч А.Басхүүг томилох магадлал өндөр байна.
Түүнээс гадна тус комиссийн гишүүд олимпийн чөлөөт бөхийн тэмцээний тасалбар борлуулалт, ордны засал чимэглэл, олимпоос өмнө болох сорилт тэмцээний (test event) тов, орон орны үзэгчдийг байрлуулах буудал, тэмцээнийг удирдан зохион байгуулагчдын байр, хоол, тээврийн зохицуулалт, аюулгүй байдал, санхүү-маркетингийн асуудлыг МҮОХ-ны удирдлагатай нухацтай хэлэлцэх ажээ.
Ийнхүү Чингисийн нутагт олимпийн тэмцээн “хөшгөө нээх” өдрийг тэсэн ядан хүлээх л бидэнд үлдлээ. Монгол улсын засгийн газар удахгүй энэ асуудлыг онцгойлон хэлэлцэж, олимпийн тэмцээний өмнө огцрохгүй байх баталгаагаа ОУОХ-нд бичгээр илгээх дүрэмтэй билээ.
Бөхөө дээдэлдэг Монгол түмэн та бүхэнд инээдмийн баярын мэндийг дэвшүүлж, энэ өлзий дэмбэрэлт ерөөл биелэхийг хүсэн ерөөе!

“ТЦ” СОНИНЫ ХАМТ ОЛОН
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Thu Mar 29, 2007 10:19 pm

Хэхэ 4 сарын 1 л байна шд. ТЦ дандаа тэгж марзаганадаг, жил болгон. Нэг удаа Пеле ирнэ гэсэн, бас өөр яалаа даа :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Thu Mar 29, 2007 11:49 pm

Ч.Дамдиншарав багш Хєх хотод ажилаж байгаа билээ.

Тэрээр сая Бvх хятадын чєлєєт бєхийн аварга шалгаруулах тэмцээнээр 2 алт 1 мєнгє 1 хvрэл медаль авчээ. муугvй амжилт юм.
Last edited by Nomer 7 on Fri Mar 30, 2007 12:42 am, edited 1 time in total.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Thu Mar 29, 2007 11:55 pm

Өмнөхөө хардаггүй бичлэг хусчих юм аа. Долоо нээрээ сайн копи хийх юм аа :RD
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Fri Mar 30, 2007 12:43 am

жоохон эвгvй юм боллоо.хэхэхэхэ.Засаад шинэ мэдээ болон бичлэг хийлээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby 1220 » Fri Mar 30, 2007 9:48 am

Bashuug nariin bichgiin dargaas ni husaad tehnik.shuult hariutssan mergejiltneer ni tavih. MGL-iin choloot bohiin holboo er ugaasaa l neg tal tohoi tatsan. tanil tal harsan tiimerhuu l baidag shtee. Suhbat avarga baina. Gantogtoh garid za tegeed suuliin yes gevel 55-iin Enhtor. 130-iin G.Ganhuyag geed. MGL-d bolson buh l temtseend G.Ganhuyg turuulehiin tegeed Lhagvadorj geed ul buteh nohor yavahiin. Ter yamar uchirtai yum be. Bashuu guya
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby traffic » Mon Apr 02, 2007 2:08 pm

Zarim clubuud uursduu zardalaa daagaad gadagsh temtseend yavah geheer Bashuu ter ulsiin elchind ni iim humuusiig yavuulj bolohgui geed chuluut buhiin holboonii alban bichig ugchihdug gej baigaa...
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 7 » Thu Apr 05, 2007 7:44 pm

Ернь хог-н гар шд ээ.Башvv бол.Єєд татах биш дандаа доороос нь татаж байдаг.Онцтой юм хийхгvй одоо ернь халах хэрэгтэй дээ. 8+)
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Sun May 13, 2007 1:19 pm

Saya asiin avargaar manaihan muugui amjilt uzuuljee.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Жавхлан » Tue May 15, 2007 3:41 pm

Бишкекийн дэвжээ монголчуудад ээлтэй байлаа

Б.ЦАГААНБААТАР (2007.05.14)

Өнгөрөгч долоо хоногт Кыргызстаны Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ боллоо. Бишкекийн дэвжээнээс эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал алтан медаль хүртсэн юм. Мөн 59 кг-д ОУХМ Д.Нармандах тивийн дэд аварга цолд хүрч, 63 кг-д ОУХМ Б.Одончимэг, 67 кг-д залуу мастер Ц.Баярзаяа нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Чөлөөтийнхнөөс 84 кг-д ОУХМ, ноднингийн Азийн аварга Ч.Ганзориг мөнгө, 55 кг, 66 кг-д анх удаа Азид өрсөлдсөн “Арслан” клубийн бөх Э.Ням-Очир, У.Баярхүү нар хүрэл медалийн эзэн болжээ. Багийн дүнгээр Узбекистан, БНСУ, Японы хүчтэй багуудын өмнө гишгэн III байр эзэлж, хүрэл цомоор шагнуулсан нь сүүлийн жилүүдэд гараагүй амжилт. Хамгийн сүүлд 2001 онд Улаанбаатарт болсон Азийн АШТ-д багийн дүнгээр аман хүзүүдэж байв.


Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Сэрээтэрээс манай бөхчүүд хэн хэнтэй хэрхэн барилдсан талаар тодруулсан юм.

-55 кг-д Э.Ням-Очир (Арслан) Энэтхэгийн А.Кумарыг 2:1, 2:1 оноогоор, Ардчилсан Солонгосын Ким Сун Намыг гурван үед 0:1, 2:1, 2:0 оноогоор хожлоо. Зооны аваргын төлөө Казахстаны бөхөд 0:1, 1:0, 0:1 оноогоор хожигдоод, хүрэл медалийн төлөө барилдаанд Сирийн Т.Али Репиг 2:0, 2:1-ээр давамгайлсан.

60 кг-д С.Сүхбаатар (Замчин) ДАШТ-ий IV байрын шагналтай Энэтхэгийн Йогешвар Дутт-д 2:1, 0:1, 1:2 оноогоор дийлдэн жиндээ 13 хүнээс Х байр эзлэв.

66 кг-д У.Баярхүү (Арслан) Сирийн Н.Кедмани, БНХАУ-ын Чан Чо Гуаг ялаад Энэтхэгийн С.Кумарт хоёрдугаар үед цэвэр даруулсан. Эхний үедээ ойролцоо өрсөлдөж, 4:5 оноогоор ялагдаад байв. Харин хүрэл медалийн төлөө барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга К.Икемацуг (Япон) 2:1, 4:0-ээр сайхан хожсон.

74 кг-д Д.Гомбодорж (Женко) Казахстаны Сайфеддин Осмоновт цэвэр ялагдан жингийнхээ арван хүнээс ест бичигдсэн.

84 кг-д Ч.Ганзориг (Замчин) Казахстаны бөх, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Байдуашев, Кыргызстаны Сумат Тулпаев, БНСУ-ын Ли Дү Сү нарыг ялаад аваргын төлөө Ираны М.Мансоурид 0:1, 0:2 оноогоор хожигдлоо.

96 кг-д Ж.Чулуунбат (Арслан) эхлээд хийлж, хоёрдугаар тойрогт Йорданы Хани Альмерийг 3:0, 3:0 оноогоор ялсан. Дараа нь Кыргызийн А.Крупняковт 1:4, 0:3, Казахстаны Н.Катаевт 0:6, 2:4 оноогоор ялагдан V байр эзэллээ.

120 кг-д Ц.Магалжав (Арслан) бас яг Чулуунбатынх шиг барилдаан хийсэн. Эхлээд гоц мөргөж, Узбекистаны Азим Рамазановыг 3:0, 5:0-ээр ялсан ч Казахстаны бөх, Азийн хошой аварга М.Муталимовт 1:2, 0:1, БНХАУ-ын Чао Хаоюд 1:3, 0:1 оноогоор дийлдэн V байрт шалгарсан.


** ** **
Эмэгтэй бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Төмөрбаатартай уулзаж ярилцлаа.

-Азийн АШТ-д амжилттай оролцоод ирлээ. Бөхчүүдийнхээ хэрхэн барилдсан тухай ярина уу?
-48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал (Замчин) барилдлаа. Эхлээд Казахстан, БНХАУ-ын бөхчүүдийг тус бүр гурван үед оноогор хожсон. Хятадын бөхтэй маш сайн барилдсан. Аваргын төлөө Тайландын бөхийг илүүрхэж ялснаар хоёр дахь удаагаа Азийн аварга боллоо. Өмнө нь 2004 онд 51 кг-ийн жинд Азид түрүүлж байсан юм.

-Бишкекийн дэвжээнд 51 кг-ийн бөх маань барилдаж чадаагүй…
-Ж.Нямхишиг (Алдар-Ганьт) тэмцээний өмнөх бэлтгэл дээр хөлдөө хүнд гэмтэл авч барилдсангүй.

55 кг-д Н.Отгонжаргал (Хангарьд) нэгдүгээр тойрогтоо Казахстаны бөхөд оноогоор ялагдсан. Эхний үед ялсан ч хоёр, гуравдугаар үед бараагүй.

59 кг-д Д.Нармандах (Хүч) Энэтхэг, БНСУ-ын бөхчүүдийг ялаад аваргын төлөө барилдааны гуравдугаар үед БНХАУ-ын бөхөд ялагдлаа. Хоёр жилийн өмнө авсан нуруу, гарны гэмтэлдээ эмзэглээд төдий сайн хүчээ гаргасангүй.

63 кг-д Б.Одончимэг (Алдар-Ганьт) тэмцээний аварга болсон, ДАШТ-ий мөнгөн медальтай Хятадын бөхөд ялагдсан ч Энэтхэгийн бөхийг хожин хүрэл медаль хүртсэн. Энэ жингийн олимпийн аварга Каори Ичо гэмтлийн улмаас барилдаагүй.

-67 кг-д анх удаа гадаадын дэвжээнд хүч үзсэн бөх медаль хүртсэн…

-19 настай, залуу хүүхэд гэхэд Ц.Баярзаяа (Женко) сайхан барилдлаа. Эхлээд хийлж, Хятадын бөхөд гурван үе өрсөлдөж байж ялагдсан. Энэ барилдаанд баруун гарын шөрмөсөө сунгаж, нилээн хөндүүр байлаа. Гэсэн ч Кыргызстаны Асель Иманалиеваг ялан хүрэл медалийн болзол хангасан.

72 кг-д Г.Наранчимэг (Замчин) эхлээд БНСУ-ын бөхийг гурван үед ялаад, Казахстан, Кыргызстаны бөхчүүдэд ялагдан V байр эзэллээ. Г.Наранчимэг санаанд хүрэмгүй тааруу барилдсан. УАШТ-д түүнд ялагдсан ОУХМ О.Бурмаа гэхэд Казахстан, Кыргызстаны тэдгээр бөхчүүдийг төвөггүй хожиж байсан юм билээ. (Энэ жинд Японы алдарт аварга К.Хамагучи Хятадын Ван Шүд Афины олимп, Дохагийн Азийн наадамд ялагдсаны даагаа нэхэж чадсан байна)

-Нийтэд нь багийн хэмжээнд авч үзвэл манайхан хэрхэн оролцов?
-Яг медаль авах байх гэсэн хүн медальд хүрээгүй, Нямхишигийн барилдааныг үзэж чадаагүй гээд бодохоор сэтгэл хангалуун биш. Гэхдээ ерөнхийдөө урьд өмнөхөөс харьцангуй ахиж, алт, мөнгө, хүрэл медаль авлаа. Ер нь дажгүй. Багаараа гуравласан Японоос тун цөөн оноогоор хоцрон IV байр эзэллээ. Бидний Болгарт хийсэн хамтарсан бэлтгэлийн үр дүн гарлаа гэж хэлж болно.

-Дараагийн тэмцээн юу байх бол?
-Наймдугаар сарын эхээр Болгарт Дан Коловын ОУТ, есдүгээр сарын дундуур Азербайжаны Бакуд Дэлхийн АШТ-тэй. Тэр хүртэл эх орондоо бэлтгэл сургуулилтаа базаана. Францын шигшээ баг манайхныг хамтарсан бэлтгэлд урьсан. Мөн Япон, Хятадын аль нэгтэй хамтарсан бэлтгэл хийхээр ярилцаж байна.

Тэмцээний дүн

Чөлөөт бөх. 55 кг (13 бөх):1.Саито Масаши (Япон) 2.Ассет Серикбаев (Казахстан) 3.Аббас Соураки (Иран), Э.Ням-Очир (Монгол)
66 кг (14 бөх):1.Хассан Тахмази (Иран) 2.Сушил Кумар (Энэтхэг) 3.Юн Ён-Хо (БНСУ), У.Баярхүү (Монгол)
84 кг (11 бөх):1.Мехди Мансоури (Иран) 2.Ч.Ганзориг (Монгол) 3.Эрмек Байдуашев (Казахстан), Абдул Аммаев (Узбекистан)
120 кг (10 бөх):1.Фардин Валади (Иран) 2.Марид Муталимов (Казахстан) 3.Палвиндер Сингх Чеема (Энэтхэг), Жао Хайно (БНХАУ)

Баг: 1.Иран 64 оноо 2.Казахстан 45 3.Монгол 41 4.БНСУ 40 5.Япон 39 6.БНХАУ 34

Эмэгтэй. 48 кг (8 бөх): 1.Ц.Энхжаргал (Монгол) 2.Суниса Клахан (Тайланд) 3.Ли Шяомэй (БНХАУ), Ян Хо-Сүнь (БНСУ)

51 кг (6 бөх):1.Жүлдыз Эшимова-Туркбаева (Казахстан) 2.Мизүхо Шибата (Япон) 3.Ляо Рон (БНХАУ)
55 кг (9 бөх):1.Саори Ёшида (Япон) 2.Сү Лихуй (БНХАУ) 3.Сү Ин-Цү (Тайвань), Ольга Смирнова (Казахстан)

59 кг (9 бөх):1.Ян Сеньлян (БНХАУ) 2.Д.Нармандах (Монгол) 3.Ямана Кэй (Япон), Ли Со-Ла (БНСУ)
63 кг (9 бөх):1.Шү Хаиянь (БНХАУ) 2.Елена Шалыгина (Казахстан) 3.Хан Жинь-Ён (БНСУ), Б.Одончимэг (Монгол)

67 кг (7 бөх):1.Чень Мен (БНХАУ) 2.Дарья Карпенко (Казахстан) 3.Ц.Баярзаяа (Монгол), Мами Шинкай (Япон)
72 кг (8 бөх):1.Киоко Хамагучи (Япон) 2.Ольга Жанибекова (Казахстан) 3.Яна Панова (Кыргызстан), Ван Шү (БНХАУ)

Баг:1.БНХАУ 2.Казахстан 3.Япон 4.Монгол
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Wed May 16, 2007 1:47 am

Пєєх багараа 3 дугаар байр. :-D сайн бна шд. :-D:-D:-D:-D:-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby El Payaso » Wed May 16, 2007 11:02 am

ганхуяг ер нь үнэн юм ярисан байна ш дээ... Сүхбаатар гуай лав монголын эмэгтэйчүүдийг асар сайн бэлдсэн гэж үздэг... хэзээ л эмэгтэй бөхчүүд байлаа энэ хүн л бэлдэж азийн тэмцээнүүдээс анх медаль авч ирж байсан даа... Басхүүг бол сайн мэдэхгүйм... Гэхдээ Ганхуяг бол ууг нь 96-д бол дэлхийд биш юмаа гэхэд азид гайгүй барилдчих гар ш дээ... нөгөө нэг 96-д үздэг Иран чинь хэн билээ... сайхан залуу байдаг... тэрэнд Туркед хожигдож яваад хөлөө өгч байгаад шидэж цэвэр ч билүү ялж байсан нь санаанаас гардгүйн... гэхдээ дараа нь Монголд болсон азийн аваргаар эдлүүлсэн л дээ хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests