Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Postby BECKHAM » Wed Sep 27, 2006 10:42 am

manai gants naidvar. busad ni avahgui bhaada medal. batzorig yah bol
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby Цоомоо » Thu Sep 28, 2006 1:52 am

Наранбаатар эхлээд Филлипинийг хялбархан хожсон ч дараа нь Ирантай тун хариуцлагагүй барилдаж ялагпдлаа.
Эхний үед сайхан цацаж бөөн оноо авсан. Уг нь бараг цэвэр л гэж байна лээ, Ойдов гуай...
2-р үед 1:0-ээр хожиж яваад тун хариуцлагагүй оноо алдаад, шийдвэрлэх үед бас 3 оноо алдаад, тэрийгээ нөхөх гэж яваад даруулаад...
2-р үеийн барилдаан л тун харамсалтай байна. Тийм сайхан боломжоо ашиглаж чаддаггүй нээрээ...
За ер нь тэгээд бөх гэдэг, чөлөөт гэдэг бяр чадлаас гадна авьяас, ухаан, мэдрэмж шаардсан зүйл юм. Ойдов гуай бол Наранбаатарын барилдааныг шүүмжилж л байна лээ_ олон алдаа, сул тал хэлж байсан. Би анх Одйов гуйан үгийг тоодгүй байсын, сүүлийн үед бол үнэн юм яриад байгаа нэж боддог болсон. Наранбаатар бол түүний нүдэнд "мөн ч болоогүй байна даа" л гэж харагдаж байх шиг байсан. Юун нөгөө ДАШТ-ын өмнө бузгай сайхан бэлтгэл, формтой байгаа...
Нөгөө Сүхбаатар гээд нөхөр бас байхгүй шүү. Украйнд ялагдаад л гарна лээ. Үнэн дорой, хийморьгүй, идэвхгүй барилдаж байна лээ. Манайханд нэг тийм тэмцэх чанар их дутмаг л даа, эх оронч сэтгэлгээ ч гэх юм уу...

Сонгомлын 120-д Х. Бароев гэдэг залуу финалд 1 Кубыг ч элэглээд хаяж байна лээ. Карелин үзээд сууж байсан...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby kayo » Thu Sep 28, 2006 2:07 pm

60d yagaad ter suhbaatariig yavuulsniig yer oilgohgui yom,orond ni Lhavagdorj hamaagui daichin,iluu uyan hatan ,yer ni l yom yomaaraa l iluu,oyutnii delhiin avarga bolchihson buur uurtei itgeltei ,formtai baihad ni yavuuldaggui .ene manai holboond,dasgaljuulagch dund ni bas joohon loobii baih shig bainaa.
unuudur batzorig yasiin bol?
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby chukcha2002 » Fri Sep 29, 2006 4:32 pm

Чєлєєтийн дэлхийн аварга гэж сайхан юмны сураг гараад л байдаг. Монголд шууд гаргаж байгаа юу? Манайхан мяарсаар л уу? Хєнгєн жин медальгvй мултарсан бол дээшээ найдлагагvй байхаа.

Эмэгтэйчvvд харин медаль зулгаах байгаа даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 21Grams » Fri Sep 29, 2006 6:54 pm

:sleep: ..
Last edited by 21Grams on Fri Sep 29, 2006 11:58 pm, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Цоомоо » Fri Sep 29, 2006 11:49 pm

120-д Лхагвадорж хүрлийн төлө үзлээ.
Эхлээд хийлээд, тэгээд Солонгосыг ялаад, 32-т ОХУ-ын Курамагодевт ялагдаад, тэгээд дараа нь яасын бүү мэд.
Ямар ч байсан хүрлийн төлөө Ирантай барилдсан. Ялвал ялахаар л байсан, эхний үед 1 оноо авчаад, тэгээд тэрийгээ хамгаалж чадахгүй 30 секунд дутуу байхад хөлдөө алдаж энэ тэр тэгээл миарчлаа...
Манайхны хамгийн том амжилт...
Эмэгтэйд нөгөө Энхжаргал ч бас байхгүй шүү, 1-д л ялагдсан.
Манайхан нээхээ хэлэх үг олдохгүй юм доо...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Khosoo » Sat Sep 30, 2006 8:04 am

Хэлэх ч үг алгадөө...

Энэ Курамагодев Курмагмедов гэдэг нөхөр манайхныг тувт дарамталчих юмаа.. Гантогтохыг гаргаадаггүй байсныг нь мэдэх юм.. Тэр Курамагодев мөн биздээ.. хэхэ...


Манай Лхагвадорж Энхжаргал шиг л үзэждээ..



гэснээс Оюунболд агсны шавь нар Ганбаяр, хоёр ихэр, Цэрэнчунт нар хэзээдээшлэх юм бээ.. Эхнээс нь явуулж баймаар байнашдээ...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Цоомоо » Sat Sep 30, 2006 11:11 pm

Манайхан нээрээ үнэн үлбийсэн, арчаагүй барилдах юм.
Хэрэг алга.
Ооскаг медаль авахаас өмнө нь иймэрхүү л барилддаг байсан, одоо яг л хэвээрээ байна шүү бүүр...
Монголын чөлөөтийг Ооска хэдэн жил тахлаад, Наранбаатар ноднин нэг медаль авчраад. Тэгээд хүмүүс ерөнхийдөө гайгүй юм байна, манайхан гэж бодоцгоосон байх. Үгүй юм аа, авах юм байхгүй хэвээрээ...Гэтэл жүдогийнхон бол шал өөр шүү...
Барилдаануудыг нь үзсэн болохоор ингэж хэлж байна.
Тэрнээс нэг л их шалтаг хэлсэн хүмүүс ирэх байсан байх, шүүгч хийгээд энээ тэрээ гээд л...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby BECKHAM » Tue Oct 03, 2006 5:19 pm

manaihan hereg algadaa. bas ih idevhgui archaagui yumaa. end l neg tom amitad bdag. naranbaatar bol ter iraniig ug ni barag tsever darchihsan yum bnalee. teriig heleed ter dor ni hyanuulaad avah ch ovsgoo, suihee bhgui archaagui yumaa. haanahiin bilee neg buh bolon bagiinhan ni ter dor ni shalguulaad sumogoor bol maneio biluu. tegeed l yalaltaa avchihsan. enhjargal bol argagui. sariin umnu olgoi avhuulsan gej bnaleeshdee. tiim hiniig yavuulj l bdag. ug ni bol turuus neleed harj uzeed bgaa yum bnaleeshd. tegeed l bhgui. ene yanzaaraa yun olimp. bas sugalaa hund taarlaa gej yarihiig ni oilgohgui yum. ugaasaa l yalah gej medal avah gej yavj baij. sugalaa gaigui taarval medal avaad gaitai taarval avahgui gesen ug uu? tegvel sugalaand aztai huniig uls dayar shalgaruulaad ter 100 say hojdog huniig yavuulah heregteishd. bas dagvaa avarga shig, suhbat avarga shig sportiin setgel zuitei hun ogt algaa. minii bodloor hangiin gol ni sportiin setgel zui gej bodoj yavdagiin. dagvaa avarga, suhbat avargiin barildaan hichneen uramtai saihan bdag bile. teghed manaihan ter devjeen deer garaad l honi bolchih yuma. tegeed hajuugaas bugd orilj zagnaad . tiim yos surtahuungui humuujilgui. bugd l neg mundag bagsh nar. tegeech ingech geed oriloh ni yamar muuhai haragddag yum be .
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby 21Grams » Sat Oct 21, 2006 7:18 pm

Х.Баянмөнх: Монголын чөлөөт бөх уналтад ороод 30 жил болж байна
(2006.10.18 )

Сүүлийн үед ард олны дунд Монголын чөлөөт бөхийн хөгжлийн өнөөгийн түвшин, тамирчид, дасгалжуулагчдын талаар талцсан маргаан, шүүмжлэл өрнөсөөр байна. Энэ бүхэн есдүгээр арын 25-наас аравдугаар сарын 1-нд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон ДАШТ-д манайхан амжилтгүй оролцож, ганзага хоосон ирснээс эхтэй.

Олонх хүн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Өсөхбаярыг буруутгаж, барилдааны техник заах чадваргүй хүнд бөхчүүдээ даатгасан хэмээн шүүмжилж байна. Одоогоос яг нэг жилийн өмнөхтэй харьцуулан үзвэл эрс зөрүүтэй хоёр дүр зураг харагдана. Тухайн үед Монголын бөхчүүд ДАШТ-ээс хоёр хүрэл медаль авчирч, ахлах дасгалжуулагчийн ажлыг аваад удаагүй байсан Г.Өсөхбаяр магтаалд умбаж байсан билээ…

1960-70-аад оныг Монголын чөлөөт бөхийн “Алтан үе” хэмээн ярьдаг. Тухайн үед жин бүрт монголчууд олимп, ДАШТ-д медалийн төлөө өрсөлдөж, монголчууд хэн нь ч аварга болохыг үгүйсгэхээргүй жигдхэн хүчтэнүүдээ бахдан харж суудаг байжээ. Тэрхүү “алтан” он жилүүдэд Монгол Улсаас дэлхийн аварга цолтон хоёр төрөн гарсан.

Үүний нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, дархан аварга Х.Баянмөнх. Арван жилийн турш олимп, ДАШТ-ий медалийн төлөө тогтмол өрсөлдөж, шагналт байраас мултраагүй өвөрмөц амжилтыг чөлөөт бөхийн хүнд жинд Азиас иранчуудыг эс тооцвол түүнээс өөр хүн үзүүлээгүй л байна. Мөн таван олимпод хүч үзсэн харьшгүй их аварга билээ тэр.

Ийнхүү нэгэн үе эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж явсан энэ хүн хожим дасгалжуулагчийн албанд шилжээд олон шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан. Бүхий л амьдралаа бөхийн төлөө зориулсан түүний хувьд Монголын чөлөөт бөхийн өнөөгийн байдал, олны шүүмжилж хэлэлцэж буй зүйлийн талаар нэгийг бодож буй нь лавтай.

-Монголын чөлөөт бөхийн хөгжил зогсонги байдалд орлоо гэх яриа өрнөөд бараг арваад жилийн нүүрийг үзэж байна. Саяхан Гуанжоуд болсон ДАШТ-д манай бөхчүүд тааруу барилдсан нь энэхүү яриаг улам дэврээх шиг боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Юуны түрүүнд Монголын чөлөөт бөх одоо ийм болоод байгаа юм биш, бүр 30 жилийн өмнө уналтад орсон гэдгийг хэлье. Монгол оронд чөлөөт бөх төдийгүй, аливаа нэгэн олимпийн төрлийн спортыг хөгжүүлэх систем бүрэлдэн тогтож чадаагүй гэдэгт асуудлын гол нь байгаа юм.
Манайд барилдах бөх нь хотод ч, хөдөөд ч байна. Ерөөсөө монгол хүн барилдахын төлөө төрдөг. Олон жилийн түүхэн уламжлал, байгаль, цаг агаар, ард олны сэтгэл санаа нь бөх хүн төрүүлэхийн төлөө л бүрэлдэн тогтсон мэт байдаг. Олимпийн аварга Александр Иваницкий Монголд ирсэн тухайгаа “Спортын ордонд бөх үзээд гарч яваа хүн бүр бөхийн шинжийг агуулсан байна” хэмээн “Советский спорт” сонинд бичиж байсан юм. Эрдэмтдийн судалгаа ч үүнийг нотолдог.

Монгол хүнд түгээмэл байдаг богино хөл, урт ууц, өргөн цээж бол бөх хүний араг ясны шинж. Үүний дээр эхээс төрөхдөө л бид бөхийн сэтгэлгээтэй байдаг. Гадаадынхан бол 12, 13 настай хүүхдийг авч ирээд бөхийн зураг, барилдааны бичлэг үзүүлж, “Бөх гэж ийм байдаг юм, медаль авах ийм сайхан, чи бөх болох уу” гээд бараг бөх гэж юу байдгийг мэдэхгүй хүүхдийг сургаад, олимп, дэлхийн аваргуудыг төрүүлж байна. Үүний хажууд монгол хүүхэд бие бялдар, сэтгэл санаагаараа хэдийнэ олимпийн аварга болоход бэлтгэгдчихсэн байдаг. Гэтэл үүнд Монгол оронд бөх хөгжүүлэх систем зөв бүрэлдэн тогтоогүй, бөхийн холбоод нь бодлогогүй байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна.

1975 онд тив, дэлхий, ОУТ-д амжилттай барилдлаа хэмээн Улс төрийн товчоо бөхчүүдээ хүлээн авсан. Тэр үед Ж.Мөнхбат бид хоёр “Монголын чөлөөт бөхийн ирээдүй тун бүрхэг байна. Манай оронд энэ спортыг хөгжүүлэх ажил далайц багатай байна. Тиймээс биднийг залгамжлах хойч үе тасрах нь” гэж хэлээд зэмлэл хүртэж байлаа. Тэр цагаас хойш миний бие чөлөөт бөхийн талаар маргаан үүсгэж, холбоо бүрэлдэхүүнээ өөрчилье, энэ спорт уналаа, шигшээ багийн системийг халъя гэх мэтчилэн олон асуудлыг тавьсан. Ер нь шигшээ багийн системийг хэрэгжүүлэхэд ямарваа спорт хэсэгхэн хугацаанд тодорхой амжилт гаргаад унадаг.

Хэдэн хүнийг ялгаж аваад хоол хүнс, цалин хөлсөөр хангаж, олон улсын уралдаан тэмцээнд оролцуулахад тухайн спортын хөгжил нь тэр хүмүүсийнх л болоод өнгөрнө. Шигшээ багийн тамирчид нь харьж, муудах үед харин тэднийг нөхөх, залгамжлах хүнгүй болсон байдаг. Ийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шигшээ багийн системээс татгалзаж, клубийн системд шилжсэн. Би 1988 онд энэ асуудлыг тавьж, өөрөө “Шонхор” клубийг байгуулсан. Шигшээ баг байх ёстой, гэхдээ олимп, ДАШТ-ий өмнө цуглаж бэлтгэлээ хийдэг тогтолцоотой, бусад үед нь клубийн хэлбэрээр ажилладаг зарчимтай юм. Түүнээс манайх шиг байнгын шигшээ баг барих нь спорт хөгжихөд чөдөр л болно.



-Манай улс нэг үе клубийн системд шилжээд амжилт ололгүй, өдгөөгийн тогтолцоонд эргээд орсон байх аа?
-Клубийн системд бэрхшээлтэй талууд бий. Хөрөнгө мөнгө, дасгалжуулагч гэх мэт. Хэчнээн хүндрэлтэй, бэрхшээлтэй ч бид ирээдүйтэй энэ системийг тууштай барьж авсан бол хүнд, хэцүү үеэ даваад одоо хөл дээрээ бат зогссон байх байсан. Одоо Монголд хорин хүнтэй ганцхан шигшээ баг байна. Хэрэв клубийн системд шилжээд, зөв хөгжүүлбэл аймаг, дүүрэг, биеийн тамирын байгууллага бүр багтай болж, шигшээ багийн дайтай дор хаяж 30 баг бүрдэх боломжтой.

Эдгээрийн хоорондын өрсөлдөөнөөс бөх хөгжинө. Эхний тохиолдох бэрхшээлийг тэвчээртэй даван туулж, эцсийн дүнг үзэх хэрэгтэй. Гэтэл одоо жилд хэдэн медаль авснаа тайлагнаад л явж байна. Үүгээр нь биеийн тамирын байгууллагууд ажлыг нь дүгнэдэг. Тиймээс яаж ийж хэдэн медаль зулгаагаад, амиа авч гарахын төлөө ажилладаг байдал бий болсон. Үүний оронд Монголд чөлөөт бөхийг хөгжүүлэх иж бүрэн тогтолцоог бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй шүү дээ.

-Өнгөрөгч даваа гаригт Үндэсний олон нийтийн телевизээр “Монголын хүчтэнүүд хаа явна?” нэртэй хэлэлцүүлэг болсон. Энэ нэвтрүүлгийг та үзсэн үү? Ямар дүгнэлт хийж байна вэ?
-Тэнд байсан хүмүүс өнөөх л 20, 30 жилийн өмнө ярьж байснаа давтаад сууж байна лээ. Хөрөнгө, мөнгө дутагдалтай, өрсөлдөгч байхгүй, шилдэг тамирчдыг олж тодруулж чадахгүй гэж байна. Ингэж ярьсан хүмүүс хэзээ ч энэ спортыг хөгжүүлж чадахгүй. Тэд цаашдаа ч ингэж ярьсаар л байх болно.
Одоо шигшээ баг гэхээр олон мундаг дасгалжуулагч гарч ирж байна. Би ч мундаг, би сайн гээд л. Гэтэл дасгалжуулагчийн сайн, мууг бэлтгэсэн шавийнх нь амжилтаар дүгнэдэг. Ямарваа нэг бөхийг бэлтгэн гаргасан дасгалжуулагч шавиа улсын аваргаас олимпийн наадам хүртэл хамт явах ёстой. Тэр дасгалжуулагчийн гаргаж ирсэн бөхийг улсын шигшээ булааж авах эрхгүй.

Шигшээ багийн системийн сөрөг тал нь тэр спортын бүх нийтээр хөгжих далайцыг сулруулдаг. Мөн анхан шатны бөхийн секц, дугуйлан хичээллүүлж, авьяастай онцгой хүүхдүүдийг нээн илрүүлэх ажил хийдэг багш нарын урмыг хугалдаг. Учир нь нэг шавиа овоо болгоод ирэхэд нь шигшээ баг авчихна. Тэгээд гаргасан амжилтыг нь өөрийн болгоод, анхны багш нь гавьяагүй хоцордог. Ингэхээр хүний урам хугарч, ажиллах зоригоо гээдэг юм. Тэд чинь хэлэхгүй л болохоос дотроо гомдолтой л явдаг байж таарна. Би “Шонхор” клуб байгуулаад 22 алдартай бөхийг бэлтгэн гаргалаа. Гэтэл бөхийн холбоо, МҮОХ, БТСУХ, төр засгаас аль нь ч “баярлалаа” гээгүй. Би арван жил энэ клубийн төлөө яаж гэж зүтгэлээ гээд гомдоод явж байна. Яг үүн шиг олон багш дотроо бухимдаад явж байгаа.

Жишээ нь Д.Оюунболд хэчнээн сайхан хүүхдүүдийг бэлтгэн гаргалаа. Тэр үед нь дэмжих хүнгүй бор зүрхээрээ зүтгэсээр өөд болсон. Одоо шавь нарыг нь хэдэн хүн хувааж авчихаад өмчлөөд явж байна. Бас Н.Ганбаатар байна. Д.Сумьяабазар, Г.Өсөхбаяр нарыг өдий зэрэгт хүргэсэн. Буруу тогтолцооны улмаас хэлмэгдсэн хүмүүсийн нэг шүү дээ.

-Одоо чөлөөт бөхийн өнөөгийн байдлын бүх бурууг ахлах дасгалжуулагч Г.Өсөхбаяр дээр тохож байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? Анх түүнийг энэ албанд томилогдоход та юу хүлээж байв?
-Чөлөөт бөхийн уналтыг одоо ажиллаж буй дасгалжуулагчдаас хайгаад хэрэггүй. Ялангуяа Г.Өсөхбаяр өнгөрсөн жил л ерөнхий дасгалжуулагч боллоо шүү дээ. Тэгээд ДАШТ-ээс хоёр медальтай ирэхэд нь манай Өсөхөө дасгалжуулагч болоод авчихлаа гэж сайшааж байсан. Энэ жил хоосон ирэхээр Өсөхбаярын буруу гээд муулж байна. Аль нь ч Г.Өсөхбаярын ажил биш. Түүний ажлын үр дүн 4-6 жилийн дараа гарах ёстой. Өнөөдөр ажлаа аваад маргааш нь амжилт гаргадаггүй юм. Арав орчим жилийн хугацаанд хөдөлмөрлөж, сэтгэж байж буй болгосон дасгалжуулагч, тамирчин хоёрын хамтын ажлын үр дүнг амжилт гэдэг юм.

Харин Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын олон түмэндээ нэр хүндтэй аваргууд чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч байх ёстой. Учир нь шигшээгийн ахлах дасгалжуулагч бол ерөөсөө л менежер. Энэ хүмүүс нэр хүндээрээ мөнгө төгрөг олж, багаа бэлтгэл цугларалтад гарган, бүхэлд нь удирдан зохион байгуулах учиртай. Тэднийг бөхийн төлөө явж байна гээд ороход хэн ч тусална шүү дээ. И.Ярыгин ЗХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байхдаа “Би барилдаан зааж өгдөггүй. Тийм хүмүүс тусдаа бий. Би багийнхаа дарга” гэж хэлж байсан.

Тиймээс ерөнхий дасгалжуулагчийн дор шигшээ багт орсон тамирчны гарын багш нь байх ёстой. Багаас нь авч явсан багш л тамирчнаа сайн мэднэ шүү дээ. Магтахаар, загнахаар, гуйхаар сайн барилдах уу гээд бөхийнхөө сэтгэлзүйн онцлогийг унаган дасгалжуулагч нь мэдэх учиртай. Гэтэл одоо гайгүй бөхөө шигшээ баг булааж авчихаад анх заасан болон шигшээгийн багшийн арга барил зөрчилдөөд, эцэст нь тамирчин хохирч байна. Үнэндээ бөх болох хүүхдийг өөрөө эрж хайж олоод тэтгээд авч яваа дасгалжуулагч манайд бараг алга. Шигшээ багт бэлэн болсон хүүхдүүдийг л аваад давхиад байдаг.

Энэ системээр явбал чөлөөт бөхөөр амжилт горьдсоны хэрэггүй. Ерөнхийдөө манайд чөлөөт бөх шинжлэх ухаанаас маш хол байгаа. Би Бөх судлалын академийг байгуулж, бүх талын судалгаа хийж үзсэн. Генетик, нарны тусгалын нөлөө, хоол хүнс, сэтгэлзүйг, цаашлаад ургамал өвсний тандалт, газар зүйн байрлал, од мичдийн тохиол бөхөд хэрхэн нөлөөлөх вэ гээд олон судалгаа хийсэн. Гэтэл үүнийг ямар ч холбоо, аль ч дасгалжуулагч сонирхдоггүй.

Ингэхээр бүх бурууг Г.Өсөхбаярт тохож болохгүй. Харин ч аварга хүний хувьд шигшээ багийн эмхлэн зохион байгуулахад сайнаар нөлөөлсөн гэж бодож байгаа шүү. Би дасгалжуулагчийг сольж болохгүй, Г.Өсөхбаярыг энд нь байлгах хэрэгтэй гэсэн талаас ярьж байгаа юм биш. Түүнийг сольж, халж болно. Гэхдээ бүх бурууг ганц хүнд тохоод халдаг нь өнөөгийн нийгмийн ажлын арга барил биш

-Та өөрөө яг ийм нөхцөл байдалд орж, бэрхшээлтэй учирч байсны хувьд Г.Өсөхбаяр аваргын зовлонг тун сайн ойлгож байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Яг ийм бэрхшээлтэй би 1987 онд учирч явлаа. Сөүлийн олимп эхлэхээс гуравхан сарын өмнө намайг шигшээгийн дасгалжуулагчаас хөөж, бүр Говь-Алтайд нутаг зааж байлаа шүү дээ. Гэртээ ч хонохгүй, зааландаа тамирчидтайгаа өнжин хөдөлмөрлөж байсан болохоор их гомдож гарсан. Ер нь Чөлөөт бөхийн холбоо бүх бурууг нэг хүнд тохоод, цэвэр үлддэг арга барилтай.

30 шахам жил тус холбоонд ажилласан А.Басхүү гэдэг хүн юу ч үүрэхгүй, жил гаруйхан шигшээ багийг удирдсан Г.Өсөхбаяр бүх бурууг хүлээж болох уу. Магадгүй зарим хүнд энэ спортыг хөгжүүлэхгүй гэсэн сонирхол байх шиг. Өдийг хүртэл Монгол Улс олон улсын хоёрхон шилэгдмэл шүүгчтэй байлаа. Одоо I зэрэг гэдэг болсон. Монголд өөр сайн шүүгч байхгүй гэж үү. Ингэхээр л энэ холбоо асуудалтай байгаа нь харагдаж байна.

Бид өнөөдөр л Монголын чөлөөт бөх муудчихсан юм шиг яриад байдаг. Гэтэл уналтад ороод олон жил болж байна шүү дээ. Манай “Шонхор”-оос төрсөн О.Пүрэвбаатар хоёр медаль хүртэж, эд нарыг сайрхах юмтай болгосон. Сүүлд Б.Баттулгын бэлдсэн Б.Наранбаатар хүрэл медаль авч амийг нь аварлаа.

-Сүүлийн үед ойр ойрхон өөрчлөгдөөд байгаа дүрмийн өөрчлөлт манай тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж байна гэх юм…?
-Тэгж тайлбарлаж болно. Гэхдээ монголчууд шинэ дүрмээрээ барилдаад, бусад нь хуучнаараа хүч үзээд байгаа хэрэг биш шүү дээ. Дүрэм өөрчлөгдсөн даруйд холбооноос семинар зөвлөгөө өгч, тохирсон тактикийг боловсруулах хэрэгтэй байхгүй юу. Дүрмийн өөрчлөлт амжилтад нөлөөлөх тал байж болох ч нүүр таглах шалтгаан биш.

-Бас нөгөөтэйгүүр бэлтгэл хийх нөхцөл байдалтай холбож тайлбарладаг?
-Бидийг тамирчин байхад цалинг нь өгөөд шигшээ багт барилдуулдаг байсан. Бидэнд бэлтгэл хийх, барилдахаас өөр ажил байхгүй. Гэтэл өнөөдөр бөхчүүд авьяасаа хөгжүүлэх үү, амьдралаа бодох уу гэсэн асуудалтай тулгараад байна. Тиймээс тамирчдыг бас буруутгах аргагүй юм. Тэд зардал хайж гүйсээр тэмцээндээ орж байна. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд монгол бөхийг шинжлэх ухааны үндэстэй судалж үзэхэд урьд нь тив, дэлхийн АШТ, олимпийн наадмуудад амжилт гаргаж байсан бөхчүүд үндэсний бөхийн барилдааны арга барилд тулгуурлан үүнд хүрсэн байдаг юм. Тэгэхээр Монголын Үндэсний бөхийн холбооны ялзрал бусад бүх бөхөд нөлөөлж байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Аливаа улс, орон бахархах юмтай байж урагшаа хөгждөг юм шүү. Монгол оронд бүх төрлийн бөхийнхөө хөгжлийг жирийн ардаас төр засгийн тэргүүн хүртэл анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн бөхчүүдэд хамаатай асуудал биш юм. Монголын ард түмний аз хийморь, баяр бахдал, мөрөөдөл бүхэн энд оршдог юм шүү. Амжилт биднээс хол зүйл биш.

Гагцхүү Монголын ард түмэн, төр засаг энэ асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хаа хаанаа хариуцлага хүлээж суръя гэж хэлмээр байна. Тамирчин, дасгалжуулагч, холбооны удирдлагууд, харьяалсан байгууллагууд ард түмний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby traffic » Wed Dec 20, 2006 2:10 pm

О.Энхтайван: Чансаагаараа дэлхийд дөрөвт бичигдэж явсан үе энэ жижигхэн “шар өвгөнд” бий

-33 жилийн дараа гавьяатаа авлаа. Аав минь байсан бол ч…-

Монголыг бөхийн орон гэдэг. 1964 оны олимпоос анхны мөнгөн медалиа хүртэж байсан чөлөөтийн бөхчүүд нэгэн үе дэлхийн чихийг дэлдийлгэж явсан. “Алтан шигшээ”-гийн нэгэн гишүүн 1973 оны Тегераны ДАШТ-ний 48 кг-ын хүрэл медальт О.Энхтайван 33 жилийн дараа төр, засгаараа хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртлээ. ДАШТ-ээс медаль авсан л бол Монгол Улсын гавьяат тамирчин болдог байсан тогтсон жишиг чухам түүнээс энэ олон жил төөрч будилсан нь гайхмаар, басхүү харамсмаар.

-Та сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна аа, хүү минь.
-Таныг нам гүмхэн амьдардаг. Хэвлэлийнхнээс нэлээд зай барьдаг гэлцэх юм. Яагаад зугтаад байдаг юм бэ?
-Одоо ч нэг үеэ бодвол өвгөн болчихсон байна шүү дээ. Ид залуу, эрч хүчтэй явахад минь өнөөдрийнх шиг олон телевиз, сонин хэвлэл байсангүй л дээ. Одоо тэгээд олон жилийн дараа “би тэгж барилдаж явлаа, энэ тэр гээд” яриад унавал зарим нэг нь “Үгүй энэ нэг жаахан шар өвгөний барилдах гэж юу байсан юм” гэх байлгүй дээ.
-Нээрээ л танихгүй, мэдэхгүй хүн таныг харвал нэг шар өвгөн л харагдаж байна. 48 кг-д барилдсаар яваад л зодог тайлсан уу?
-Тийм ээ. Би одоо “алтан үеийн” гэж яригддаг тэр л хүчтэй шигшээ багийн 48 кг-ын жинд л барилдаж явсаар зодог тайлсан. Нэг хэсэг чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж явсан үе энэ жижигхэн “шар өвгөнд” чинь бий. Онгирсон болчихгүй байгаа. Гэхдээ л тухайн үед намайг жингийхэн дотроо бахь шиг гартай гэж ярьдаг л байлаа.
-Отгон гавьяат маань ингэхэд анх хэдэн онд, хэн гэдэг багш дээр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн билээ?
-1967 онд БНМАУ-ын заан, спортын мастер Зундуй багшийнхаа бөхийн секцэд орж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн дээ.
-Тэр үед та хэдэн настай байв. Оролцсон анхныхаа тэмцээнийхээ талаар яриач?
-За байз 16-тай байсан юм байна. Хамгийн анх идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1968 онд оролцож хүрэл медаль аваад багшийгаа нэг их баярлуулж билээ. Учир нь тэр үед 48 кг гэдэг эн тэнцүүхэн хүчтэй өрсөлдөгч олонтой, халуухан өрсөлдөөн гардаг жин байлаа. Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авна гэдэг багш дасгалжуулагчдын хараанд өртөж, шигшээ баг уруу ахих замаа засна гэж үздэг байснаас их ач холбогдол өгдөг байлаа л даа.
-Нэг их удалгүй багш нарын хараанд өртсөн нь ойлгомжтой. Хэдэн онд шигшээ багийн тамирчин болсон бол?
-Бөхийн спортоор тууштай явна гэж шийдсэн болохоор маш шаргуу хичээллэж амжилт маань ч богино хугацаанд өссөн л дөө. Үнэхээр ч богино хугацаанд багш нарынхаа хараанд өртөж 1971 онд улсын шигшээ багийн тамирчин болоод С.Магсар багшийнхаа удирдлага дор Токио хотод зохиогдсон залуучуудын ДАШТ-нд оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн.
-Токиогийн залуучуудын ДАШТ таны хувьд анхны олон улсын тэмцээн байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Ерөөсөө Монголоосоо гадагш гарч үзээгүй байсан хүн шууд Токиод очиж, үнэхээр гайхан балмагдаж байж билээ.
Хүү нь хөрөнгөтөн оронд хөл тавьж үзсэн гээд муу аав минь мөн ч их хөөрөн баярлаж байсан нь яг л өчигдөр болоод өнгөрсөн юм шиг санагдаж байна.
-Ямар ч байсан хөрөнгөтний Токиод хөл тавьж аавыгаа баярлуулаад авч. Дараа нь ч олон улсын тэмцээн хөвөрч өгсөн байх даа?
-Ёстой л тэгсэн дээ. 1972 онд Тбилисийн олон улсын тэмцээн гэж “А” зэрэглэлийн тэмцээнд барилдсан. Тэнд бараг л аварга болох шахаад шүүгчдийн жаахан булхай ороод мөнгөн медаль авсан.
-Тэр үед таны жинд Монголдоо өрсөлдөгч олон л байсан байх. Гадаадын тэмцээнд ямар шалгуураар явуулдаг байсан бэ. Гаднаас медаль аваад ирэхэд тодорхой хэмжээний мөнгөн шагнал өгдөг байв уу?
-За яах вэ. Тодорхой мөнгөн шагнал өгдөг л байсан. Гэхдээ одооны шагнал урамшуулалтай яаж харьцуулах вэ дээ. Одоо ч мэрийж барилдаад олимп, дэлхийгээс ямар нэг медаль авчихвал амьдралыг нь шийдэх хэмжээний шагнал урамшуулал өгдөг болж шүү дээ. Манай жинд ертөнцийн мөнх бусыг үзсэн Жамсран, тэгээд Хишигбаатар, Лхажав гээд үнэхээр ширүүн өрсөлдөгчид байлаа. Ёстой ана мана үзэлцээд л хэн одтой байсан нь гадагшаа тэмцээнд явдаг байсан. Бид дөрөв нэг нэгнийгээ тойрч ялаад л гадны тэмцээнд явахад ямар ч тохиолдолд медальгүй ирж үзээгүй. Ер нь аливаа спортод ялж ялагдаж байдаг жинхэнэ сайн өрсөлдөгч байж л тухайн тамирчин дээшээ гардаг нь хууль. Бид дөрөв дэвжээн дээр шүд зуугаад л өрсөлддөг байсан ч амьдрал дээр сайхан найз нөхөд байлаа. Одоо тэгээд зарим нь эргэж ирдэггүй аяндаа явж дээ хөөрхий.
-Таныг ид барилдаж явахдаа биедээ ахадсан бяртай байсан гэж ярилцдаг юм билээ. Дэлхийн дэвжээнд таны гол өрсөлдөгчид аль улсын хэн гэдэг бөхчүүд байв даа?
-Хамгийн эвгүй өрсөлдөгчид гэвэл хуучин ЗХУ-ын олимпийн аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Р.Дмитреев, Болгарын олимп, дэлхийн аварга А.Кисаев гээд бөхчүүд байлаа.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа барилдаж байв даа?
-ДАШТ-нд хоёр удаа барилдаж, тив дэлхийн хүчтэнүүдтэй гар зөрүүлж явлаа. Анх 1973 онд Ираны Тегеранд болсон ДАШТ-нд оролцож зургаа барилдаж, дөрөв ялаад хүрэл медаль хүртсэн. Дараа жилийнх нь ДАШТ-нд зургадугаар байрт орж байлаа.
-Манайд чөлөөтийн бөхчүүд ДАШТ-нээс ямар нэгэн медаль хүртвэл Монгол Улсын гавьяат тамирчин болдог бичигдээгүй хууль байдаг. Энэ хууль яагаад танд үйлчлэхгүй 33 жил болсон юм бол?
-Энэ ч үнэн л дээ. Ямар ч гэсэн ДАШТ-нээс ямар нэгэн медаль авсан л бол БНМАУ-ын спортын гавьяат, мастер болдог байсан нь үнэн. Миний хувьд энэ эрхэм цол 33 жил төөрч будилж, тойрч давхисаар байгаад сая 11 дүгээр сард Ерөнхийлөгчөөсөө гардаж авлаа. БНМАУ маань нэрээ өөрчлөөд Монгол Улс болчихсон, дээр нь их эзэн Чингис хааныхаа үүсгэн байгуулсан Их Монгол Улсынхаа 800 жилийн түүхт их ойн жилд Монгол Улсын гавьяат тамирчин болсондоо үнэхээр их баярласан. Олон жил өнгөрсөн ч гэсэн төр маань иргэн хүнээ мартдаггүй л юм байна. Хэдийгээр залуу сайхан нас минь урсаад өнгөрсөн ч гэсэн төр засаг, эрхэм Ерөнхийлөгчдөө магнайгаа тэнийтэл баярласан. Харин ганцхан их харамсалтай зүйл нь муу аав минь амьд сэрүүн байсан бол ямар их хөөрөн догдолж, ойр тойрныхондоо сайрхан ярих байсан бол гэж бодохоор л хөөрхий аавыгаа өрөвдөөд нүдний нулимс сул урсаад байсан. Заримдаа энэ эрхэм шагнал яагаад намайг тойроод байдаг юм бол гэж бодоод ерөөсөө учрыг нь олдоггүй байсан. Одоо нэгэнт олон жил өнгөрч дээ.
-Та олимпийн наадамд барилдаж байсан уу?
-1972 оны Мюнхений олимпт сонгомол барилдаанаар барилдаж байлаа. Тэр олимпт ДАШТ-ний мөнгөн медальт Жамсран маань барилдаж, би нөөц тамирчнаар очиж байсан юм. Тэгээд сонгомолоор барилдсан ч олигтой барилдаж чадаагүй л дээ. Чөлөөтөөр хөлд орж барилддаг хүнд цээжний барилдаан ердөө таарахгүй юм билээ.
-Европын цуврал тэмцээнүүдэд өрсөлдөгчгүй түрүүлж байсан гэдэг. Энэ тухайгаа яриач?
-Болгарын “А” зэрэглэлийн Дан Каловын тэмцээнээс 1974 онд мөнгөн медаль хүртээд, Румын, Герман, Польшийн олон улсын тэмцээнүүдэд түрүүлж алтан медаль хүртэж байсан.
-Хамгийн сүүлд хэдэн онд ямар олон улсын тэмцээнд оролцсон бол?
-1979 онд “Универсаль-79″ буюу одоогийн залуучуудын ДАШТ , ах дүү армиудын тэмцээнээс хүрэл медаль аваад л олон улсын тэмцээнүүд маань шувтарсан даа.
-33 жилийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Улсаас өөр ямар гавьяа шагнал авсан бэ?
-2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан.
-Улсаас орон сууц авч байсан уу?
-Орон сууц авч үзээгүй ээ. Ид залуу байхад маань өгөөгүй орон сууцыг одоо горьдоод ч дэмий биз дээ.
-Таныг их залуухандаа зодог тайлсан гэх юм билээ?
-Тэгсэн шүү. “Универсаль-79″-өөс хүрэл медаль авчихаад тэр жилдээ Өвөрхангай аймагт болсон Хөдөлмөрийн баатар З.Ойдовынхоо нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож байхдаа хөлөндөө их хүнд гэмтэл аваад цаашид барилдах боломжгүй болж аргагүйн эрхэнд зодог тайлсан.
-Ид барилдах үедээ гэмтэл аваад зодог тайлахад харамсалтай л байсан байх. Барилдахаа болиод ямар ажил хийв. Бөх болох хүүхдүүдтэй ажилласан л биз дээ?
-Дасгалжуулагчийн ажлыг 10 гаруй жил хийсэн. Шавь нараас нэлээд олон спортын мастерууд төрөн гарсан. Дорнодод хоёр жил ажиллаад, нэг хэсэг жолоо мушгисан. Тэгээд дассан сурсан юм болохоор Багануур дүүргийн хүүхдүүдтэй найман жил орчим ажилласан. Ингэж байтал бие тааруу хан болоод группт гарсан Гэмтэл бэртэл их авч байсан болохоор харахад гайгүй юм шиг мөртлөө, бүх л бие янгинаж өвдөөд байдаг болчих юм даа.
-Та одоо хаана хэнтэйгээ амьдардаг вэ. Улсаас хэдэн төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө авдаг вэ?
-Хуучин төсвийн цалинтай байсан хүн группт гарахад их бага тэтгэмж өгдөг юм билээ. Анх 22000 төгрөгийн группын мөнгө авдаг байсан. Саяхнаас улсад ажилласан жил, бас бус нэмэгдээд 69000 төгрөгийн тэтгэмж авдаг болсон. Багануурт эхнэр хүүхдийн хамт хоёр идэхгүй, хоосон хонохгүй яаж ийгээд л болгоод амьдарч явна. Хот уруу ч нэг их ирж чадахгүй юм. Харин Олимпийн хорооны 50 жилийн ойн хурээнд удирдлагууд минь урьж авчраад хамт барилдаж явсан нөхөдтэйгөө уулзан ярилцаж, залуу насаа дурсаад сэтгэл их өндөр явна даа, хүү минь.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Fri Dec 22, 2006 1:28 pm

ДОХА-д монголын бөхчүүд ялагдлын гашууныг амслаа


Жүдогийн бөхчүүдийн дараа Катарын Дохагаас медалийн арвин ургац хураах хоёр.дахь боломжийг чөлөөтийн бөхчүүд Монголчууддаа харуулж чадна хэмээн бүгд найдаж байсан боловч тэд ард түмнийхээ итгэлийг биелүүлсэнгүй ээ. Хэдхэн сарын өмнө Хятадын Гуаньжоуд болсон дэлхийн аваргын тэмцээнээс хоосон гуяа ганзгалж ирэхэд нь бүгд л шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Өсөхбаяр аваргыг “муу ажиллав” гэж зүхэж байлаа. Шүүмжлэлд эмзэглэсэн далай аварга маань тэр даруй чөлөөлөгдөх өргөдлөө гаргаснаар Монголын бөхчүүд Дохагийн Азийн наадамд ахлах дасгалжуулагчгүйгээр мордсон юм. Ядаж байхад яр гэгчээр сүүлчийн тэмцээндээ зодоглохоор очсон шигшээ багийн ахлагч, гавъяат тамирчин Пүрэвбаатар Дохад хуучин бэртлээ сэдрээж медаль авчрах байтугай барилдаж ч чадалгүй буцаж ирэв. Гавъяатын гэмтлийг сэдрээсэн залуухан гавъяат Наранбаатар хүрэл медалийн төлөө дэндүү хариуцлагагүй барилдаж алттай ирнэ гэсэн ард түмний горьдлогыг хөлдөө чирлээ. Гуаньжоугийн ДАШТ-д сохор азаар шагналт тавдугаар байрт орсон улсын начин Д.Лхагвадорж хүрэл медалийн төлөө Солонгосын бөхтэй таарч шившигтэй ялагдал авснаар ямар зиндааны бөх вэ гэдгээ ухаарсан болов уу. Ер нь Монголын чөлөөт бөхчүүдийн хувьд Дохагийн наадам урьдах долоон удаагийн Азийн наадмаас хамгийн арчаагүй муу нь болж түүхэнд бичигдэхээр боллоо. Яагаад гэвэл Монголын бөхчүүд зөвхөн Дохагийн наадмаас л цорын ганцхан медаль авлаа. Гэхдээ энд эмэгтэй бөхчүүдээ тооцоогүй билээ. Манай эрэгтэй чөлөөтийн бөхчүүд 1974 оны Тегераны наадмаас Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нар алт, З.Ойдов, Д.Сэрээтэр нар мөнгө, О.Энхтайван хүрэл нийт таван медаль авсан бол 1978 оны Бангкокийн наадмаас З.Ойдов алт, А.Баатархүү, Ж.Бор нар мөнгө Р.Ганболд хүрэл медаль авч байв. 1982 оны Нью-Делигийн наадмаас Б.Болд, З.Дүвчин нар алт, Д.Цэрэнтогтох мөнгө, 1990 оны Бээжингийн наадмаас П.Сүхбат алт, А.Цэдэнсодном, Л.Энхбаяр, Б.Жавхлантөгс, А.Баатархүү дөрөв мөнгө, Ц.Хосбаяр хүрэл медаль хүртэж түүхэндээ хамгийн олон буюу зургаан медальтай ирж байв.
1994 оны Хирошимагийн наадмаас Ц.Цогтбаяр алт, Т.Зүүнбаян мөнгө, 1998 оны Бангкокийн XIII наадмаас О.Пүрэвбаатар, Д.Сумъяабазар хоёр мөнгө, Ц.Цогтбаяр хүрэл медаль авчээ. Харин 2002 оны Пусаны наадамд О.Пүрэвбаатар алт, Н.Баярмагнай хүрэл медаль авч одоогийн Дохагийнхныг бодвол бас ч хоёр медаль түүний дотор аваргын алттай ирж байв. Найман удаа Азийн наадамд зодоглохдоо чөлөөт бөхчүүд зургаад нь аваргын алтан медальтай нүүр бардам буцаж ирсэн түүхтэй. Харин Дохад л үнэхээр шившигтэй ялагдал амслаа. Азийн наадмын түүхэнд Монголын чөлөөт бөхчүүдээс дэлхийн хошой аварга З.Ойдов, дархан аварга Д.Цэрэнтогтох, дэлхийн хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатар гурав тус бүр нэг алт, нэг мөнгө, улсын начин А.Баатархүү хоёр мөнгө, гавъяат тамирчин Ц.Цогтбаяр нэг алт, нэг хүрэл медаль авч байжээ Өөрөөр хэлбэл Ази тивийн наадмаас хүртсэн чөлөөт бөхчүүдийн 26 медалийн арвыг нь таван бөх авчээ. Медаль авчирсан бөхчүүдийн дунд дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аварга Д.Сумъяабазар, гарьд П.Сүхбат заан З.Дүвчин, харцага Д.Сэрээтэр, Ж.Бор, Б.Жавхлантөгс, улсын начин Л.Энхбаяр, А.Баатархүү нарын улсын алдар цолтой арван бөх байгаа юм. Харин манай чөлөөтийн эмэгтэй бөхчүүд анх 2002 онд Пусаны Азийн наадамд оролцож Ц.Энхжаргал, Н.Отгонжаргал, Т.Мягмарсүрэн нар хүрэл медаль авсан бол энэ удаа Энхжаргал, Отгонжаргал хоёр амжилтаа давтаж Одончимэг, Бурмаа нар мөн хүрэл медаль дээр бууснаар дөрвөн медальтай ирлээ. Харин эрчүүдээс цорын ганц медаль авсан бөх нь Батзориг байв. Монголын чөлөөт бөх үнэхээр уналтанд оржээ. Тэнд Ч Насантогтох шиг дасгалжуулагч, Цагаанбаатар шиг бөхчүүд үнэхээр дутагдаж тэдний тэвчээр зориг, ялахын төлөөх эрмэлзэл, өмнөө тавьсан чин зорилго үгүйлэгдэж байна.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Khosoo » Fri Dec 22, 2006 7:09 pm

Нээрээ л уналтынхаа оргил үед орлоодоо. 24 жил олимпоос медаль авахгүй болохоор ямар хэрэг байх вэ дээ.

Өсөхөө байсан бол бас дээр байх байсан. Гэвч яаая гэхэв. Хувь заяаны шоглоом ч гэх шиг :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby aapyyl » Fri Dec 22, 2006 9:34 pm

Zarim hund ni teneg sonsogdoj magadgui. Gehdee Mongol uls BQXiin oron gej helehee odoo bolbol taarsan um. Yadaj Olympoos altan medal gantstai bol helj bolohson. Ichmeer um. Oorsdiigoo doviilgood yamar hereg bna. Tuuhendee BQXiin oron gegdej baisan ni unen. Gevch odoo bol odoo sh dee. 8+)
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Цогоо » Fri Dec 22, 2006 10:52 pm

Баянаа аваргын хэлж байгаагаар клубын системдшилжвэл нээрээ дээр ч юм шиг.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby barca forever » Fri Dec 29, 2006 11:57 pm

unshij amijsangu(chadsanguii)i gexdee manaixan boxiin oron gedeg ni barag bolitsin yum bishuu?
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby 21Grams » Wed Jan 03, 2007 11:18 pm

[font=Tahoma]
ИЛЛИНОЙ МУЖИЙН ИХЭР ХОЁР МОНГОЛ ХVV

2007.01.3 Даяар Монгол

12 сарын 16-нд болсон Иллинойс мужийн ахлах сургуулиудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 настай Зоригтын Улсболд хvv хvрэл медаль хvртлээ.
Тус мужийн ахлах сургуулиудаас шалгарсан 300 өсвөрийн бөхчvvд оролцсон энэ томоохон тэмцээнд Пиэро хотод оршин суух Зоригтын ихэр хоёр хvv Улсболд, Төрболд нар анх удаа оролцожээ. Хоёр ихэр хvv энэ оны 11 сараас л эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд, сарын дараа тэмцээнд оролцон ийнхvv өндөр амжилт vзvvлсэн байна. 125 паундын жинд барилдсан Улсболд хvv 5 өрсөлдөгчийнхөө 4-ийг цэвэр далаар нь дарж, харин тавдахь өрсөлдөгчдөө оноогоор ялагджээ. Ихэр хоёр хvvгийн бэлтгэлийн багш нь “Улсболд vнэхээр туршлага дутаж ялагдлаа. Улсболдод маш их ирээдүй байгаа нь анхны энэ тэмцээнээс харагдаж байна” гэж хэлжээ.
145 паундын жинд барилдсан Төрболд хvv өөрөөсөө нас, туршлага, жингээр илvv хvvхдvvдтэй эн тэнцvvхэн өрсөлдсөөр шагналт байранд оржээ. Хоёр хvv маань Иллиной мужийн Пиэро хотын Woodroff ахлах сургуулийн 10 дугаар ангид суралцдаг юм. Ийнхvv монголын бяцхан vрс хаа явсан газраа цогтой золбоотой байж, амжилт алдарт дөтөлсөөр байна.. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Sat Jan 06, 2007 3:16 pm

Чөлөөтийнхнийг гадаад дасгалжуулагч бэлтгэх үү?
Олимпийн наадмаас төрөх аварга харуулдан суугаа монголчууд чөлөөт бөхийнхөндөө найдлага тавьсан хэвээр. Тамирчдынхаа амжилтыг дээшлүүлэхэд гадаадын дасгалжуулагч хэрэгтэй хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооныхон нэг бус удаа өгүүлж байсан. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Басхүү ОХУ-аас зөвлөх дасгалжуулагч авах хүсэлт илэрхийлсэн хэмээн хүүрнэсэн юм. Асуудал нааштай шийдэгдэж, Монголд гадаад дасгалжуулагч ажиллавал FILA-гаас 2000 орчим долларын цалин олгох аж. Харин манайхан байр хоолны зардлыг даах юм.
Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Jan 10, 2007 9:51 pm

Чөлөөтийн шигшээ эзэнтэй боллоо
Хоёр сар гаруй хугацаанд ерөнхий дасгалжуулагчгүй байсан Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг өнгөрсөн баасан гаригаас хариуцах эзэнтэй болов. БТСУХ, Шигшээ багийн албанаас эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар спортын мастер Б.Баяраа, дасгалжуулагчаар Ц.Сэрээтэрийг, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч Б.Төмөрбаатар, дасгалжуулагчаар алдарт бөх, ардын багш Д.Сэрээтэрийг тус тус томилжээ. Д.Сэрээтэрээс (тэрбээр 20 жилийн өмнө залуучуудын шигшээг удирдаж явжээ) бусад нь ийм түвшний алба хашиж үзээгүй ч хангалттай боловсорсон хүмүүс аж.

Б.Баяраа. Ерээд оны эхээр УАШТ-ий 68 кг-д хоёр ч удаа түрүүлж, “Варна-91” ДАШТ-д зодоглож үзсэн. ОХУ-д тамирын дээд сургууль дүүргэж, Анагаах ухааны дээд сургууль, Их шавийн дээд сургуульд багшилж байжээ. 2004 оноос “Тэмүүжин” клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

Ц.Сэрээтэр. Түүний аав нь чөлөөт бөхийн алтан үеийн дасгалжуулагч, гавьяат О.Цэрэндагва агсан. Өөрөө хойд хөршид боловсрол эзэмшиж, дээд мэргэжилтэй дасгалжуулагч болсон ч мэргэжлээрээ удаан ажиллаагүй. Олон улсын II зэргийн шүүгч. Англи, орос хэлтэй.
Б.Төмөрбаатар. О.Цэрэндагва багшийн шавь. Болгарт бөхийн дасгалжуулагчийн дээд боловсрол эзэмшсэн. Мэргэжлээрээ хараахан ажиллаагүй. Олон улсын I зэргийн шүүгч.
Чөлөөт бөхийн холбооныхон БТСУХ-ны шийдвэрийг хүндэтгэж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Thu Jan 18, 2007 9:33 pm

Би чєльєєт бєхийг их дэмжиж байлаа одоо ч гэсэн.

євєє маань шигшээгийн ахлах байхад их гоё байлаа дандаа хамт явж бэлтгэл бврийг взэж баясдаг байлаа.

тэр вед ч сайн сайн бєхчввд байлаа ООскогоос авхуулаал.

80 ад он манай бєх чввд басл сайн байсан Дэлхий Тивийн тэмцээнээс медаль авч байлаа.

Би та нартаа Монгол Улсын анхны олимпийн медалийг харууланаа.

энэ бол Мeхикoгын хvрэл юм.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Эзи » Wed Jan 31, 2007 2:19 pm

Наранбаатарын барилдааныг гаднынхан аль хэдийн судлаад эсрэг нь барилдах арга зохиочихож. Барилдаанаа өөр болгоод (бүр мөсөн биш) барилдвал үр дүнд хүрэхээр бөх. Даанч манай дасгалжуулалт гэдэг юм уу эсвэл юунаас болдгийн ерөөсөө л болохгүй байхын. Магсар хэмээх агуу хүнийг ашиглах хэрэгтэй юм шиг. Жинхэнэ хүн машин бий болгодог хүн л дээ. ЧБХолбоо гэж нэг хэдэн фракцын үүр уурхай болсон юм шиг санагддаг
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby Nomer 7 » Mon Feb 05, 2007 10:39 pm

Эзи wrote:Наранбаатарын барилдааныг гаднынхан аль хэдийн судлаад эсрэг нь барилдах арга зохиочихож. Барилдаанаа өөр болгоод (бүр мөсөн биш) барилдвал үр дүнд хүрэхээр бөх. Даанч манай дасгалжуулалт гэдэг юм уу эсвэл юунаас болдгийн ерөөсөө л болохгүй байхын. Магсар хэмээх агуу хүнийг ашиглах хэрэгтэй юм шиг. Жинхэнэ хүн машин бий болгодог хүн л дээ. ЧБХолбоо гэж нэг хэдэн фракцын үүр уурхай болсон юм шиг санагддаг


Харин тиймээ хэдэх фракц болсон нєхєд бий ернь хорыг найруулагч хvн бол Башvv гэж бодож байгаа.Тэр ернь их vл бvтэх юм хийдэг нєхєр гэж дуулсан. мєнгє идэн гээл.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Tue Feb 06, 2007 3:03 am

SYPREME wrote:Би чєльєєт бєхийг их дэмжиж байлаа одоо ч гэсэн.
євєє маань шигшээгийн ахлах байхад их гоё байлаа дандаа хамт явж бэлтгэл бврийг взэж баясдаг байлаа.
тэр вед ч сайн сайн бєхчввд байлаа ООскогоос авхуулаал.
80 ад он манай бєх чввд басл сайн байсан Дэлхий Тивийн тэмцээнээс медаль авч байлаа.
Би та нартаа Монгол Улсын анхны олимпийн медалийг харууланаа.
энэ бол Мeхикoгын хvрэл юм.

Damiil bagshiin ach yum biz dee..
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 7 » Sat Feb 10, 2007 12:09 pm

traffic wrote:
SYPREME wrote:Би чєльєєт бєхийг их дэмжиж байлаа одоо ч гэсэн.
євєє маань шигшээгийн ахлах байхад их гоё байлаа дандаа хамт явж бэлтгэл бврийг взэж баясдаг байлаа.
тэр вед ч сайн сайн бєхчввд байлаа ООскогоос авхуулаал.
80 ад он манай бєх чввд басл сайн байсан Дэлхий Тивийн тэмцээнээс медаль авч байлаа.
Би та нартаа Монгол Улсын анхны олимпийн медалийг харууланаа.
энэ бол Мeхикoгын хvрэл юм.

Damiil bagshiin ach yum biz dee..



Тийм миний євєє байгаам.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby csc » Tue Feb 27, 2007 7:53 am

Наранбаатар улсын аваргаас мєнгє авчихсан байшд, бас Галзуу Ганхуяг буцаж ирж улсын аварга болсон байна,

Оюyнболд агсаны шавь нар гээд л хvvмvvс магтаад байдаг хэд бvvр байхгvй нилээн олон жил харлаа, Цэрэнчyнт Тvгждорж ,,, гээд жоохон жоохон гээд байсан одоо бvгд 20 гарчихсан байгаан байшд,

Чєлєєтийхєн шал дэмий Єсєхєєг хуссан юм нэгэнт л эхлvvлсэн бол байлгаж л байх байсан юм, жилээс жилд чєлєєтийн улсын аварга уйтгартай болдог болждээ , али дээр veин л Бvрэнбаатар эднvvс
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron