Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Postby Жавхлан » Mon May 21, 2007 3:59 am

Last edited by Жавхлан on Mon May 21, 2007 4:02 am, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon May 21, 2007 4:00 am

Ц.Энхжаргал: Би одоо л барилдаж сурч байна

Гавьяат тамирчин Ц.Энхжаргал Бишкекийн дэвжээнд одтой барилдаж, Азийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсныг өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ. Энэ нь Энхээгийн хувьд тивийн АШТ-ий хоёр дахь алтан медаль. Мөн ДАШТ болон Азийн наадмын хүрэл медаль түүний цуглуулгад бий.
Кыргызээс ирээд түүний сэтгэл Улаанбаатарт нэг л тогтохгүй байгаа бололтой. Ховдод суугаа аав ээжээрээ медалиа мялаалгах хүсэлдээ автаад тэр. Дасгалжуулагчаасаа долоо хоногийн чөлөө авсан бөгөөд аян замын хоногуудыг тооцохгүй шүү хэмээн “даварч” амжив. Ц.Энхжаргал гавьяаттай ушигчдаа уулзуулья.


-Азийн аваргын алтан медалиа ихэрлүүлсэндээ баяртай байгаа нь мэдээж. Аварга болсон тэр агшинг сонины нүүрнээ үлдээвэл ямар вэ?
-Аваргын төлөөх барилдаанд Тайландын бөх С.Клаханыг цэвэр ялсан. Анх Азийн аварга болсон тэр хэмжээнд сэтгэл хөдлөөгүй. Харьцангуй сэтгэлээ барьдаг болчихож. Гэхдээ харийн тэнгэрт эх орныхоо дууллыг эгшиглүүлэх сайхан байсан.

-Бишкекийн дэвжээнд хийсэн барилдааны хамгийн хэцүү учраа хаанахын тамирчид байв?
-Хэсэгтээ Казахстан, БНХАУ-ын бөхчүүдтэй хийсэн барилдаан нэлээд хэцүү байсан.

-Тамирчин хүнд сэтгэл амар байх цаг олддоггүй юм шиг санагддаг. Бээжингийн олимп жилийн дараа болно. Олимпийн эрх авах хэрэгтэй. Эрх авсны дараа олимпийн дэвжээнд барилдтал түмэн завгүй. Олимпийн дараа дахиад л дөрвөн жилийн цикл эхэлнэ…
-Есдүгээр сард болох ДАШТ-ээс олимпийн эрх олгоно. Одоогоор миний гол зорилго бол олимпийн эрх авах. Тиймээс бэлтгэлээ эрчимтэй хийж байна.

-Тамирчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байв?
-Төмөр замчин болох байсан. Ер нь л би төмөр замд сэтгэлтэй. Тамирчин болоод Төмөр замын дээд сургуульд орсон. “Замчин” клуб үргэлж дэмжиж тусалдаг. Ингээд бодохоор төмөр зам амьдралтай минь салшгүй холбоотой.

-Тэгвэл төмөр замаар аль зэрэг олон оронд очиж, тэмцээнд оролцсон бэ?
-Галт тэргээр тийм ч олон аялаж байгаагүй.

-Ингэхэд таны багын мөрөөдөл биелсэн үү?
-Үргэлж бөх болно гэж бодож явсан.

-Нэг хэсэг эмэгтэйчүүд бөх барилдана гэхээр эвэртэй туулай үзсэн мэт бодох хүн олон байсан. Гэр бүлийнхэн тань анхнаасаа л дэмжсэн үү?
-Чөлөөт бөхийн секцэнд анх хичээллэхэд дургүйцэж байсан. Миний сонгосон спортын амьдралд аав ээж минь сэтгэл хангалуун явдаг.

-Тив, дэлхий, олимпийн наадмуудад хүч сорьсон таны хувьд сэтгэлд хоногшсон дурсамж…
-Азийн АШТ-ээс анх мөнгөн медаль аваад маш их баярласан. Мөн УАШТ-д анх түрүүлсэн мөч, ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн агшин хамгийн сайхан санагддаг.

-Дэлхийн хэдэн оронд очиж үзээд байна?
-10 гаруй оронд очсон. Тэдгээрээс таалагдсан нь Швейцар, Япон. Кыргызстан ч бас давгүй орон.

-Монгол минь ийм болоосой гэж бодно биз?
-Тэгэлгүй яахав. Модод, цэцэгсийг хараад эх орон минь ийм болоосой гэж өөрийн эрхгүй хүсдэг. Одоо хавар цаг болоод ч тэр үү, Монголд гал түймэр их гарч байна. Хайран модод, уул толгод минь гэж бодохоор сэтгэл хачин болчихдог юм.

-Тэгвэл Америк ч юм уу, өндөр хөгжилтэй оронд төрөх минь яалаа гэсэн бодол төрдөг үү?
-Яалаа гэж. Би Монголдоо хайртай, эх оронч үзэлтэй хүн. Хэзээ ч өөр оронд төрөх минь яав даа гэж боддоггүй.

-Эх оронч бүсгүйн хувьд гадаадын тэмцээнээс Монголдоо медальгүй ирэх хэцүү биз?
-Тийм шүү. Буруу хэрэг хийчихсэн юм шиг санагддаг. “Би яах гэж тамирчин болов доо” гэж өөрийгөө зэмлэх нь ч бий. Өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцоод ингэж бодсон шүү. Хагалгаа хийлгээд 14 хоногийн дараа бэлтгэлд орсон. Тиймээс санасан хэмжээнд барилдаж чадаагүй. Энэ үед ДАШТ-ийг өнждөг байж дээ гэж бодсон. Өөрөөсөө ч ингэж асуусан. Тэр цаг мөч дахиж ирдэггүй нь хамгийн харамсалтай.

-Алдаагаа давтахгүйг хичээдэг л байх. Гэхдээ хүслээр болдоггүй зүйл гэж бас бий…
-Би бэлтгэлдээ бүхнээ зориулж, хичээж мэрийж байгаа. Одоо л би бөх барилдаж сурч байна. Үнэн шүү. Ингээд бодохоор урьд нь тамирчин гэж дуудуулж явсан минь худал ч юм шиг. Өрсөлдөгчдөдөө судалгаа хийж, хожих аргыг хайдаг болж байна.

-Одоо та хэдтэй билээ?
-26 настай.

-Таныг зөвхөн тамирчин бус гавьяат хэмээн тодотгодог. Чөлөөт бөхөөр анх хичээллэсэн бүсгүйчүүдийн нэг, бас энэ төрлөөр гавьяат цол хүртсэн анхны эмэгтэй. Тэгэхээр бусдаасаа та алхам илүү явж байна…
-Би ингэж боддоггүй. Нөхөд маань ч гэсэн амжилт ялалтын төлөө хөдөлмөрлөж байна. Бидний зорилго нэг. Төр засгийн эрхэм дээд шагналыг хүртээд маш их баярласан. Гавьяат тамирчин болсон гэдэгтээ итгэхгүй явсан удаатай. Хүмүүс гавьяатаа гэж дуудахад дооглоод байх шиг санагддаг байлаа. Энэ цолдоо одоо дассан.

-Тамирчин бүсгүйчүүдийн ар гэрийн амьдрал орхигддог нь нууц биш. Өөрийн тань хувьд…
-Нөхрийг минь Г.Ерөөлбат гэдэг. Аэробикийн олон улсын шүүгч. Спортын хүмүүс болохоор бид бие биенээ сайн ойлгодог.

-Та аэробикээр хичээллэдэг үү?
-Хичээллэдэг. Уян хатан чанар, хөдөлгөөний ур чадвар дээшлүүлэхэд аэробик нөлөөтэй.

-Тэгвэл хөгжмийн мэдрэмж сайтай байх нь ээ?
-Би хөгжим сонсох дуртай. Энэ нь миний хообий гэж болох юм.

-Та өөрийгөө эх оронч үзэлтэй гэж ярилаа. Ингэхэд Монголынхоо түүхийг хэр сайн мэдэх вэ?
-Аав минь түүх, нийгмийн багш. Манайд түүх нийгмийн ном маш олон байдаг. Тэр ч утгаараа би Монголынхоо түүхийг иргэн хүнийхээ хэмжээнд мэднэ. Эх оронч үзэлтэй болсон минь ч үүнтэй холбоотой байх.

-Аав ээж тань хотод шилжиж ирсэн үү?
-Үгүй. Ховдын Эрдэнэбүрэн суманд амьдардаг. Хэд хоногоос нутаг явна.

-Сумын төвд өссөн үү, эсвэл малын бэлчээрт үү?
-Төвд өссөн. Зундаа л хөдөө зусдаг байлаа.

-Чөлөөт бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна?
-2000 оны намар чөлөөтийн секцэнд орсон. Тэр цагаас завгүй амьдрал минь эхэлсэн дээ .

-Тэр үеийг бодоход та олны танил нэгэн болжээ…
-Би хүмүүсийн анхаарлын төвд байх дургүй. Төгс хүн гэж байдаггүй боловч хүмүүс өө хайгаад байдаг юм.

-Тэгвэл өөрөө өөрөөсөө өө хайдаг уу?
-Өөрийгөө өөр өнцгөөс харж сурч байгаа. Амжилтгүй оролцсон тэмцээн бүхэнд өөртөө шүүмжлэлтэй ханддаг.

-Тамирчдыг сэтгэл зүйн хувьд бэлтгэх шаардлагатай гэсэн дүгнэлт олон жилийн өмнө гарсан. Үүний тулд бясалгал хийх хэрэгтэй гэлцэх болж. Бясалгалын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би бясалгалд явж байгаагүй. Гэхдээ мөн чанарынх нь талаар боддог юм. Бүх зүйлд нигүүлсэнгүй ханд, бухимдаж болохгүй гэж сургадаг. Энэ нь нэг талаар зөв л байх. Нөгөө талаар бясалгал спортод тохиромжгүй санагддаг. “Надад өрсөлдөгч гэж байх ёсгүй, оноо авбал аваг” гэж бодоод барилдаж болохгүй биз дээ. Гэхдээ бясалгалын нарийн учрыг мэдэхгүй юм.

-Тэгвэл шүтлэгтэй юу?
-Шүтлэгтэй. Сүүлийн үед ганданд очоогүй юм байна шүү.

Ц.Энхжаргал өөрийгөө уян зөөлөн зантай гэж тодорхойлсон. Гэхдээ бэлтгэлийн ачаалал, тэмцээн уралдаанаас шалтгаалан тэр хэрээр бусадтай харьцдаг байж магадгүй хэмээн өгүүлж байв. З.Дүвчин, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагч Б.Төмөрбаатар, дасгалжуулагч Д.Сэрээтэр зэрэг багш нартайгаа гар нийлэн ажиллаж байгаадаа баяртай буйгаа өгүүлсэн юм.
Тэрбээр төрсөн гэртээ хэд хоног амраад ахиад л бэлтгэлээ базаана. Хилийн чанадад тэмцээнд оролцохдоо монгол хоолоо их санадгаа ч хүүрнэв. Яг одоо тэр ээжийнхээ гарын хоолыг идэж байж ч магадгүй. Жин хязгаарлахаас урьтан монгол хоолоо ханатлаа иддэг зуршилтай аж.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby 1220 » Thu May 24, 2007 3:07 pm

[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/0i24CN4uh4c[/flash]

ЗХУ-ын алдарт бөх олимпийн 2, дэлхийн 6-н удаагийн аварга Арсен Фазаев, Олимп дэлхийн аварга АНУ-ын бөх Кеннит Мондейтэй бөхийн чөлөөт барилдааны 74 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө 1989 онд Женев хот. Хүрэл медалийг Монголын Ло.Эрхбаяр хүртсэн
Last edited by 1220 on Thu May 24, 2007 3:17 pm, edited 1 time in total.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu May 24, 2007 3:10 pm

Олимпийн аваргын төлөө хоёр дэлхийн аварга барилдаж байна, / Ираны Аббас Жадиди, АНУ-ын Курт Энгли/ Шүүгч Адуучийн Басхүү[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/pQ17NKEQ69A[/flash]
Last edited by 1220 on Thu May 24, 2007 3:16 pm, edited 1 time in total.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu May 24, 2007 3:16 pm

Дэлхийн аваргийн алтан медалийн төлөө Олимп дэлхийн аварга Буйвасар Сайтиев, дэлхийн аврага Александр Лейпольд нар 1997 онд Красноярск хотноо[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/2tkz5QpYnSM[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu May 24, 2007 3:19 pm

Атлантагийн олимпод 74 кг,
Олимп дэлхийн аврага Б,Сайтиев, АНУ-ын Брэндэн Слэй нарын барилдаан[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/OvxuQW8NNbU[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu May 24, 2007 3:22 pm

Олимп дэлхийн аварга Адам Сайтиев Дэлхийн аварга Сажид Сажидов[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/jnQARaedf-o[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu May 24, 2007 3:24 pm

Олимпийн аварга Адам Сайтиев, Хажумурад Гацалов[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/2Of6-NRvryc[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu May 24, 2007 3:27 pm

[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/E6uIJ4rPAGc[/flash]

Б.Сайтиев 1996 оны олимпийн аваргийн төлөө БНСУ-ын гайхамшигт бөх Олимп, дэлхийн аварга Пак Ян Сүн-тэй
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby chukcha2002 » Thu May 24, 2007 5:58 pm

chi harin yanziin yum tavisan baih chini ve, bayarlalaa, uzeed bainaa
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby zizu » Thu May 24, 2007 11:46 pm

:-D
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby 1220 » Fri May 25, 2007 11:02 am

Delhiin aguu bohchuudiin tuuh bolson bichleguudiig yzeh ch saihan shyy. Daanch mongol bohchuudiin bichleg hovor yum aa
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 11:20 am

Olimp delhiin avarga Ali reza Dabir Delhiin avarga Harun Dogan nar 1998 onii delhiin avargaar[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/qO4z5-bPHe8[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 11:23 am

[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/8iNHFfW5vPQ[/flash]

Delhiin avarga Kuramagomedov Olimp delhiin avara Artur Taimazov-toi 2006 onii delhiin avargaar
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 11:29 am

1996 onii Atlantagiin olimpoor B.Saitiev-K.Monday nariin tulaan[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/4XXntzzytUc[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 11:31 am

1996 onii olimpiin avargiin toloo Tom Brands vs Jang Jae-Sung[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/3vVatG6xN2E[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 11:40 am

yanztai bichleg delhiin 2 aguu bohiin tulaan. USSR-iin boh olimpiin 2.delhiin 6 udaagiin avarga Sergei Beloglasov. olimpiin 2 delhiin 5 udaagiin avarga USA-iin John Smith[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/6jC_NSXkZiA&mode=related&search=[/flash]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 12:03 pm

[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/rqhlOT1JvbY[/flash]

Li Jae-Sik v. Lee Sang-Ho 1987 World Championships
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 12:05 pm

[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/ICTiNisMUDo[/flash]

Sissaouri v. Purevbaatar 2001 World Championships
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 25, 2007 1:35 pm

1220 wrote:[flash width=400 height=400]http://www.youtube.com/v/rqhlOT1JvbY[/flash]

Li Jae-Sik v. Lee Sang-Ho 1987 World Championships


Монголчуудын сайн мэддэг бөх БНАСАУ-ын ардын тамирчин 1986,1987 оны дэлхийн аварга Ли Зен Сик-ын барилдаан. Ли Зен Сик Монгол 2 удаа Интернационол тэмцээнд ирж барилдаад төвөггүй түрүүлж байсан санагдана
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby erka2 » Sat May 26, 2007 1:00 am

and mini yamar saihan um haanaas olood taviad bainaa. bolj ogvol mglchuudiin huuchin bichlegiig taviaraarai
tnx
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby Жавхлан » Fri Jun 01, 2007 7:16 am

Б.Наранбаатар хүрэл медаль хүртлээ

Дэлхийн таван удаагийн аварга, Зөвлөлтийн алдарт бөх Али Алиевийн нэрэмжит ОУТ тавдугаар сарын 26-27-нд Махачкала хотноо боллоо. Тэмцээнд манай шигшээ багийнхан хүч сорьсон бөгөөд 55 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар хүрэл медаль зүүсэн байна. Тэрбээр эхний даваанд дэлхийн хошой аварга Д.Мансуровт оноогоор хожигдсон ч дагах барилдаанд дөрвөн орос эрийг оноо алдалгүй хожжээ.

Тэмцээний медальтнууд

55 кг: 1. Дильшод Мансуров (Узбекистан) 2.Николай Старостин 3.Махмуд Магомедов (хоёул ОХУ), Б.Наранбаатар (Монгол)
60 кг: 1.Алан Дудаев 2.Зелимхан Гусейнов 3.Рамзан Саритов (бүгд ОХУ), Мурат Мохаммеди (Иран)
66 кг: 1.Рамазан Абдурахмановым (Азербайжан) 2.Шамиль Батиров 3.Ренат Рамазанов (хоёул ОХУ), Гасан Магомедов (Беларусь)
74 кг: 1.Сослан Тигиев (Узбекистан) 2.Эмзари Бединидис (Грек) 3.Ахмед Абдуллаев (ОХУ), Али Аскер (Иран)
84 кг: 1.Навруз Темрезов (Азербайжан) 2.Ферхад Балчи (Турк) 3.Вадим Лалиев (Армен), Сослан Дациев (Узбекистан)
96 кг: 1.Хажимурад Гацалов (ОХУ) 2.Хетаг Гозюмов (Азербайжан) 3.Ибрагим Саидов, Тохтар Темрезов (хоёул ОХУ)
120 кг: 1.Артур Таймазов (Узбекистан) 2.Билял Махов 3.Бахтияр Ахмедов (хоёул ОХУ), Али Реза (Иран)

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Hi all eniig zaaval uzetsgeegeerei

Postby wrestler » Sat Jun 02, 2007 11:36 pm

Сайн байцгаана уу? Би өнөөдөр л энэ сайт руу орж байна. Урд нь асуултад байдаг байсан л даа. Энд их дажгүй мэдээлэл мөн бичлэгүүд байна . Та бүхэн Д.Оюунболд багшийн тухай их ярьж дурсдагт чинь баярлалаа. Би хувь хүнийхээ хувьд энэ аугаа хүнийг их хүндэлж явдаг юм. Магадгүй энэ хүн одоо байсан бол түүний шавь нараас олимп дэлхийн аваргууд төрөхийг үгүйсгэхгүй. Та бүхэн энэ аугаа хүний одоо барилдаж байгаа сүүлийнх нь шавь гэж болох хүмүүсийг мэдэх үү? мэддэг бол хэлж өгөөч.....................................................................................................
I love freewrestling .........and all sports
wrestler
 
Posts: 4
Joined: Sat Jun 02, 2007 9:45 pm
Location: UB

Postby wrestler » Sat Jun 02, 2007 11:59 pm

tsolmonod, Сайн байна уу? Цолмонод .. Би та бүхнийг энэ аугаа хүнийг дурсаж байгаад чинь үнэхээр их баярлаж байна ..Яагаад гэвэл би энэ хүнийг их хүндэлж хайрлаж явдаг юм.. Бараг миний ааваас өөрцгүй хүн дээ ..Тийм учраас би та бүхнээс энэ хүний одоо барилдаж байгаа хамгийн сүүлийн шавь гэж болох хүмүүсийг (хүн)-г мэддэг бол хэлж өгөхийг хүсч байна ...Энийг уншаад мэддэг хүн байвал заавал хариу бичээрэй ............
I love freewrestling .........and all sports
wrestler
 
Posts: 4
Joined: Sat Jun 02, 2007 9:45 pm
Location: UB

Postby wrestler » Sun Jun 03, 2007 12:04 am

Уучлаарай ....Энэ Д.Оюунболд багшийн тухай бичсэн юм шүү ........Дээр дурьдхаа мартсан байна ...................
I love freewrestling .........and all sports
wrestler
 
Posts: 4
Joined: Sat Jun 02, 2007 9:45 pm
Location: UB

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron