Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Postby Nomer 7 » Wed Jun 06, 2007 6:46 pm

Za minii medheer Batzorig bna uur hen bailaa daa bi bas sektsend n yawj baisna yum hen hen bailaa daa martchihsan bna.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Thu Jun 28, 2007 6:50 pm

Ц.Баярсайхан: АНУ-ын шигшээ багт ажилласан

“Хангай” клубийнхэн хичээллэх цагаар Спортын төв ордны чөлөөтийн танхимд орох бүр нэг шөрмөслөг залуу өсвөрийн бөхчүүдийг дасгалжуулж байх. Харин олимп, дэлхийн хүрэл медальт гавьяат тамирчин Д.Оюунболд агсан бэлтгэлжилтийн байдлыг хянаж зогсохдоо баргил хоолойгоор зааварчилгаа өгч, баялаг дадлага туршлагаасаа харамгүй хуваалцдаг байв.

Тийн намайг очих бүр Ооёо багш сэтгэл зүрхээ нээн ярилцдаг байсан бөгөөд тэр болгондоо нөгөө шөрмөслөг залуугийн тухай яриа дэлгэдэг байлаа. “Энэ л миний школоор яваа хүүхэд. Миний дасгалжуулах арга барилыг өвөлж байгаа ганц хүн дээ” хэмээн магтаалын үг хэлэхдээ түүнийг дуулчих вий гэсэн шиг дуугаа намсгадаг байж билээ. Тэр цагаас хойш Цэрэндалайн Баярсайханыг мэддэг болж, их хүний гарын шавь багшийнхаа өвлүүлсэн школийг хэрхэн үргэлжлүүлэх бол хэмээн битүүхэндээ харж явдаг болсон юм.

Баяраа “нэртэй хүний зүстэй шавь” гэдгээ хэдэн жилийн өмнөөс олондоо харуулж эхэлсэн билээ. Багшийнхаа хамтаар дасгалжуулагчаар ажиллахдаа “Хангай” клубээ өсвөрийн улсын аваргаар зургаа, залуучуудынхад дөрвөн удаа дараалан түрүүлүүлж гайхамшигтай амжилтад хүрсэн юм. Улмаар Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багшлахын зэрэгцээ нэг үе оюутны эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж дэлхийн аварга болсон.

Тэгвэл тэрбээр саяхан АНУ-аас ирлээ. Чөлөөт бөхийн хөгжлөөр дэлхийд толгой цохидог тус улсын шигшээ багт ажиллан, шилдэг дасгалжуулагчдын арга барилаас суралцаж, шижигнэсэн америк бөхчүүдийн барилдааныг судлах ховорхон боломж тохиосон тул Колорадо-Спрингс хотод гурван сарын турш номын дуу сонсов. Гэвч хүний газар харь улсуудтай туршлага солилцож байх хойгуур нь аав нь бурхан болж, түүнд том гарз тохиожээ. Мэдээж далай алгасан одож, далан хэдэн мянган километрт алслагдсан түүнд хүнд байсан.

“Аавтайгаа уулзаж чадсангүй дээ” хэмээн халаглаж буцахаар зэхэх тэр үед ээж нь “Миний хүү, зорьсон ажлаа дуусгачихаад ирвэл аавдаа барьсан том бэлэг болох биш үү” гэсэн энэрэлт эхийн ухаантай үг хайрласнаар Баяраа Спрингс хот дахь сургалт, дадлагажилтаа үргэлжлүүлсэн байна. Тэрбээр хүнд үед хүнлэг чанар гаргаж чаддаг америкчуудын сэтгэлийг магтаж байлаа. Үндэсний олимпийн хорооных нь шугамаар дээрх гунигт мэдээлэл бүхий факс ирэхэд АНУ-ын ҮОХ-ны олон улсын стратеги, хөгжлийн асуудал хариуцсан захирал Драгомир Киорослан тэргүүтэй албаны хүмүүс болоод ерөнхий дасгалжуулагч Кевин Жексоноор ахлуулсан шигшээ багийнхан түүнд сэтгэлийн дэм өгч байжээ.

-Колорадо-Спрингс хот Америкийн спортын төв гэх юм билээ. Газар дээр нь очсон хүний хувьд тус хот болон тэнд байрлах спортын цогцолборынх нь тухай манай уншигчдад тодорхой ярьж өгөөч?
-Би МҮОХ-ны шугамаар Америкийн чөлөөт бөхийн шигшээ багт дасгалжуулагчийн сургалтад хамрагдлаа. Үүний ачаар маш их зүйл сурч мэдэж авсан. Спрингс хот хэмжээгээрээ томгүй юм билээ. Олимпийн хөтөлбөрт багтдаг бүх төрлийн тамирчид тэнд цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг юм байна лээ. Бүх төрөл өөр өөрсдийн заал танхимтай. Чөлөөт бөх л гэхэд гурван дэвжээтэй байх жишээтэй.

-Америкийн чөлөөт бөхийн нэгдүгээр шигшээтэй ажилласан уу?
-Тийм. Ахлах дасгалжуулагчаар дэлхийн хошой олимпийн аварга Кевин Жексон, туслахаар дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Терри Брэндс ажиллаж байна лээ.

-Америк дасгалжуулагчдын арга барил юугаараа онцлогтой байна?
-Бөхчүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийлгэдэг. Мөн маш өндөр ачаалалтай барилдуулдаг юм байна. Тэмцээн хол үед 45 минутаас нэг цагийн хугацаанд тасралтгүй барилдуулдаг. Дунд нь түр завсарлагаа өгч, ус уулгаад буцаагаад ноцолдуулчихна. Харин тэмцээн ойртсон тохиолдолд богино цагаар барилдуулдаг.

-Манайд хэдэн минут барилдуулдаг вэ? Дээрх маягаар бэлтгэл хийлгэвэл ачааллаа даах болов уу?
-Манайд 18 минут л барилдуулдаг болохоор энэ системд шилжвэл бөхчүүд долоо хоногийн дараа л ядаргаанд орно. Бидэнд барилдааны бус олон асуудал байдаг нь сөргөөр нөлөөлж таарна. Хамгийн наад захын жишээ л гэхэд бөхчүүд гэрээсээ бэлтгэлдээ явдаг, гэртээ очоод хоолтой хоолгүй хонодог гэх зэрэг юм. Ядаж л явдалдаа ядарчихна. Гэтэл америкчуудын хангамж гэж үнэхээр гайхамшигтай. Бөхчүүд зөвхөн барилдаанаа л бодно. Бусад асуудал бол тэдний бодох зүйл биш. Бэлтгэлээ хийлээ, гүйцээ. Амрах, тэнхрэх нөхцлөөр тэд бүрэн хангагдсан.

-Тэд бэлтгэлээ ямар журмаар хийж байна?
-Өдөрт хоёр удаа хоёр цагаар бэлтгэлээ хийнэ. Гэхдээ барилдаан, хүчний, хурдны гэсэн янзаар сургуулилдаг. Хурд, хүчнийхийгээ мягмар, пүрэв гаригийн өглөө 8-10 цагт хийдэг. Тэд хүчний бэлтгэлээ маш гоё хийдэг юм байна. Манайхан түүнийг хийх гэж нэг, хоёр сар барилдахгүй амардаг бол америк бөхчүүд өглөө нь хүчний бэлтгэл хийнэ, өдөр нь барилдаад байж байдаг. Барилдааны хувьд манайхаас ялгаатай нь дандаа дайрч, довтолж барилддаг. Өөрсдөө ч спортын хортой, шартай юм. Хэлээ сайжруулж, дасгалжуулалтад сурахын хажуугаар барилдаанд нь оролцоод явсан чинь би хүртэл сайжирч байна лээ. Тиймээс тэдний адил хангамж, бэлтгэх нөхцөл бололцоотой бол манайхан илт сайжрах боломжтой.

-Дасгалжуулагчид нь техник, мэх зэргийг хэр зааж өгч байна?
-Тэнд байхдаа анхаарч авсан нэг зүйл бол бөхчүүдийн холбоос мэх хийх. Тэр талдаа тэд үнэхээр гаршсан байна лээ. Манайхан л бөхчүүддээ мэх заагаад зогсч байдгаас тэнд тийм зүйл байдаггүй юм байна. Бөхчүүд нь 10-20 жил мэх, техникт суралцчихсан болохоор тэгж хэлүүлээд ч байхгүй. Дасгалжуулагчид тэдэнд барилдааны үед гаргасан алдааг нь хэлж, залруулж өгдөг. Үүний тулд том дэлгэцтэй зурагт ашиглан сургалт явуулж байна. Барилдаж дууссан бөхийг шууд л зурагтын өмнө суулгаад тэр бүгдийг хэлж өгч байсан.

-Бөхчүүд нь бэлтгэлийнхээ зохион байгуулалтад хэр хангалуун байдаг гэцгээж байна?
-Сэтгэл дундуур гэж гомдоллосон нэг ч хүнтэй таараагүй. Ажиллаж чаддаг, амарч сурсан хүмүүс байна лээ.

-Эмнэлэг, лабораторийн ажиллагааны талаар яриач?
-Тэнд дусал хийлгээд, эм ууж байгаа нэг ч бөх байхгүй. Бэртэл, гэмтлийг голдуу мөс тавьж эмчилж байна лээ. Бөхчүүдийг витаминжуулах процессыг эмч нар нь зөвхөн хоол, ундаар дамжуулан хийдэг. Нэг эмч ирээд чи яаж байна гэж гүйдэг, эсвэл дасгалжуулагч нь бөхөө дагуулаад эмнэлэгт очдог асуудал байдаггүй юм байна. Бүх бөхчүүд хариуцлагаа ухамсарладаг. Энэ ч үүднээс хэрэгтэй үед өөрсдөө эмч дээрээ очоод шаардлагатай зүйлээ хэлдэг.

-Тэнд очиход тань тодорхой тооны бөхчүүд хүлээлгэж өгсөн гэсэн үү? Тэднийг өөрөө бие дааж дасгалжуулсан хэрэг үү?
-Надад хариуцуулсан 5-10 хүнээ ахлах болон туслах дасгалжуулагчдын зааварчилгаа дор дасгалжуулдаг. Гэхдээ бөхчүүдийн ажлын үзүүлэлт надаас хамаарах тул тэдэнтэй хэр ажиллаж, ямар үр дүн гаргаснаар нь ОУОХ, FILA-гийн төлөөлөгч надад үнэлэлт дүгнэлт өгдөг. Сургалтын төгсгөлд мөн шалгалт авсан.

-Шавь нараа хэдэн тэмцээнд оролцуулсан бэ?
-Намайг байх үед залуучуудын болон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох сонгон шалгаруулах тэмцээн болоход дасгалжуулагчаар ажилласан. Дээрх тэмцээнүүд дөхөхийн алдад Америкийн өнцөг булан бүрээс бөхчүүд Спрингс хотод ирсэн. Том тэмцээний өмнө тэд ийм байдлаар хамтарсан цугларалтад гардаг юм билээ. Түүнээс энгийн үед 30-40 хүн л тэнд бэлтгэлээ байнга базааж байдаг.

-Дээрх тэмцээнээс содон санагдсан зүйл байна уу?
-Бөхчүүдийг хуваарилах байдал их ардчилсан шинжтэй болдог юм байна лээ. Бүх дасгалжуулагчид, хамтдаа сууж байгаад хэн гэдэг бөхийг аль бүст оруулах вэ гэдгээ шийддэг. Тэгэхдээ холбооноосоо гаргадаг бөхчүүдийн чансааг харгалзаж үзнэ. Тэгж ярилцаж байхдаа хүн бүрийн саналыг авч, зөвшөөрч байгаа эсэхийг нь асуудаг. Түүнээс биш би ийм тэмцээнд түрүүлсэн аварга, тэгэх ёстой ч гэх юм уу, эсвэл энэ миний шавь гээд л хэн нэг нь цааргалсан асуудал гардаггүй юм билээ.

-Тэмцээний дүрэм нь олон улсын жишгээс өөр үү?
-Бөхчүүдээ хоёр хуваагаад хасагдах журмаар барилдуулчихдаг. Гэхдээ аваргын төлөө хоёр барилдаан хийлгэдэг. Тэнцсэн тохиолдолд нэмж нэг барилдуулна. Тэр барилдаанд ялсан нь ДАШТ-д оролцдог журамтай. Тухайлбал, 66 кг-д ноднин дэлхийн аварга болсон Билл Задик хэн ч мэдэхгүй залууд ялагдаж дээрх тэмцээнд явах эрхгүй болсон.

-Цугларалтад байгаа бөхчүүдэд чөлөөт цаг хэр олддог юм бэ?
-Бямба, ням гаригт тэд чөлөөлөгддөг болохоор гэртээ харих нь харьж, байрандаа үлдэх нь үлддэг. Чөлөөт цагийг зугаатай өнгөрөөх арга хэмжээ элбэг болдог болохоор бөхчүүд уйдах заваар маруухан байдаг юм билээ.


mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Thu Aug 09, 2007 3:46 pm

Mанай Бvсгvйчvvд "Данколов"- ын нэрэмжит тэмцээнээс ганзага хоосонгүй ирлээ.

Энэ оны Есдvгээр сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хилийн чанадад базааж буй манай чєлєєт бєхийн шигшээ багийнхан єнгєрсєн амралтын єдрvvдэд Данколовын нэрэмжит тэмцээнд зодоглож, хурд хүчээ сорьжээ.

Энэ сарын 3-5-нд Болгарт болсон алдарт бєх Данколовын нэрэмжит уг тэмцээнд манай эрэггэй, эмэггэй шигшээ багийн тамирчид оролцсоноос гавьяат тамирчин Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер Б.Отгонжаргал, Б.Одончимэг, О.Бурмаа нарын дєрвєн бvсгvй медаль хvртсэн тухай мэдээ ирлээ. Тэд хоёр мєнгє, хоёр хvрэл медалийн эзэд болсон байна. Харин эрэгтэйчvvд энэ удаагийн тэмцээнээс ямар нэгэн медаль хvртсэнгvй.

Б.Бадмаа
Ардын эрх 152/684/
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Fri Aug 17, 2007 8:56 pm


Хөлөнбуйраас хоёр алтан медальтай
Өвөр Монголын өөртөө засах орны 60 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс манай бөхчvvд хоёр алт, нэг мөнгөн медалиар энгэрээ мялаав.
Тус тэмцээний 60 кг-ийн жинд ОУХМ Д.Лхагвадорж (Хангарьд), 96 кг-д спортын мастер Ж.Чулуунбат (Арслан) нар алт, 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж (Женко) мөнгөн медаль хvртлээ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВРАГА БА

Postby btushig » Fri Aug 31, 2007 11:22 pm

ЧӨЛӨӨ БӨХИЙН ДАШТ 9 сарын 16-22 нд Азербежаны нийслэл Бакуд эхлэх гэж байна.
Монголын багаас эрэгтэй 55кг Б.Наранбаатар
60кг С.Сүхбаатар
66кг Б.Батзориг
74кг Д.Гомбодорж
84кг Ч.Ганзориг
96кг.Т.Энх-Амгалан
120кг.Г.Ганхуяг

эмэгтэй 48кг.Ц.Энхжаргал
51кг.Ж.Нямхишиг
55кг.Н.Отгонжаргал
59кг.Д.Нармандах
63кг.Б.Одончимэг
67кг.Ц.Баярзаяа
72кг.О.Бурмаа нар өрсөлдөнө.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby Raul_ag » Sat Sep 01, 2007 5:09 am

Manai ireedvin zaluuchuud yawj bgaa yum bna daaa
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Sat Sep 01, 2007 10:48 am

Сая Бээжинд болсон залуучуудын дэлхийн аваргаас 50-д Т.Даваасүрэн гэдэг хүүхэд алт авсан байна. Барилдааныг нь харахад тун таалагдлаа. Сайтиевэрхуу барилддаг юм уудаа. Тун барилдаанч.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby 1220 » Mon Sep 03, 2007 9:24 am

Даваасүрэн одоо л сайн бэлтгэл хийх хэрэгтэй дээ, Өмнөх залуучуудын дэлхийн аварга Сүрэнгийн Эрдэнэбаяр шиг болох вий дээ, Гоё гарч ирээд тэгээд дундаж барилдаан үзүүлж байгаад л дууссан даа
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby spain man » Mon Sep 03, 2007 7:31 pm

Тэр ганзориг гэдэг нь арай манай Сархаана биш биз дээ ... Раул Эйжи юу билээ ?
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Khosoo » Mon Sep 03, 2007 11:52 pm

Тийм сархайсан хүн биш шиг санагдах юм :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby spain man » Tue Sep 04, 2007 2:40 pm

Харин жин нь арай л худлаа харагдаад бна... Түүнээс биш улсад түрүүлдэг залуу шүү :RD
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby a_odko » Tue Sep 04, 2007 7:14 pm

эндээс Ганзориг буюу Сархаана Раул Эйжи юм байна.... бас улсад түрүүлдэг юм байна гэж ойлголоо зөв ү:mrgreen:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Tue Sep 04, 2007 7:42 pm

Сархаана хочит ганзоригийг ..... Раул эйжи бид хоёр таньдгийм аа ... раул эйжи тэр хүүхэдтэй нэг сэкцэнд хамт явдаг байсийм ... Раул эйжи нээрэн аймаар барилддаг ш д...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby btushig » Tue Sep 04, 2007 8:40 pm

lhavgadorj sukhbaatar 2 sorilt yavulaad yalsan ni delhiid uzeh umshig bna
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby btushig » Thu Sep 06, 2007 3:20 pm

Lhavgadorj Sukhbaatar 2-g sorilt yavuulaad Sukhbaatar yavah bolson bna.Naranchimeg burmaa 2-g sorilt yavuulaad Naranchimeg yavah boljee
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby 1220 » Sat Sep 15, 2007 5:34 pm

Дэлхийн аваргаас манай эрчЮЮд ахиад ганзага хоосон ирэх байхдаа, ХЮЮхнЮЮд аз таарвал медаль авах байхдаа
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby btushig » Wed Sep 19, 2007 2:40 am

Bakugiin delhiin avrgad 55kg Naranbaatar ehnii toirogt Greeci -n Kaptanovtoi
herev yalval german turk 2-n yalsantai ni uzne
harin 60kg Sukhbaatar hatuu sugalj.ehnii toirogt Fedorishin ukrainii yalval
solongos german 2-n ali yalsantai ni.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby 1220 » Wed Sep 19, 2007 9:32 am

Манай 2 ялах л боломжтой юм байна штээ. Картанов бол Орос бөхийн школтой Орос гаралтай Грек-н өмнөөс барилддаг бөх. Нилээд зууралдаж барилддаг уян хүн ер нь бол ороолцолдсон барилдаанд сайн. Харин хэвтээд оноо алдаггүй бас нээх авдаггүй.Наранбаатар нээх орооцолддоггүй босоод сайн болохоор ялах бүрэн боломжтой. Федорошины хувьд бол мөн л Орос школтой бяртай бүхэл онооны мэх хийж барилддаг бөх байсан шиг санагдаж байна. Анх гарч ирч байхад нь Оско ганц хоёр ялж байсан санагдана.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby btushig » Wed Sep 19, 2007 5:34 pm

Manai Naranbaatar Greeciin Kaptnanoviig yalaad Turkiin Akguliig yaljee.daraa ni Syriin bohiin yalaad 4/1 finald belarusiin Gadhzieviig yalj avragiin toloo orosiin Kudukhovtoi uzeheer boljee.
Naranbaatartai amjilt husey!Mongoliin hoh tenger iveeh boltugai!
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby btushig » Wed Sep 19, 2007 5:43 pm

60kg-n Sukbaatar ehnii davaand Ukraini Fedorishind yalagdjee.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby Lampard » Wed Sep 19, 2007 5:45 pm

http://baku07.fila-wrestling.com/ end medeelel garsan bn , naranbaatartaa amjilt husii , zaaval alt avaarai
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Аагий » Wed Sep 19, 2007 6:00 pm

Наранбаатар :gold :gold :gold :gold аваасай :) :) :) :)
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby zizu » Wed Sep 19, 2007 6:32 pm

Хүүх тиймоо..ялчаасай:)
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Bayaraa » Wed Sep 19, 2007 7:15 pm

Naraa maani ALT avaasai ... tegvel unuu oroi uuna aa!!!
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby barca forever » Wed Sep 19, 2007 7:58 pm

uux l bolson yum shig baina daa
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron